Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 0068

 

1 Ж.О-д холбогдох эрүүгийн хэргийн тухай Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд: Прокурор Н.Д Шүүгдэгч Ж.О Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С Н арийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан хийж Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолтой, Ж.О-д холбогдох, эрүүгийн хэргийг хохирогч Ү.М-н давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  Орхон аймгийн БаянӨндөр суманд төрсөн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суух, Х овогт -Ж-н О.

Шүүгдэгч Ж.О нь Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах “ХААН бууз” хоолны газрын гадаа 2019 оны 07 сарын 23-ны шөнө 01 цагийн үед иргэн Ү.М-тай маргалдан улмаар шатны уруу түлхэн унагааж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 2 Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Х овгийн Ж-н О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.О-д нь торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд сард 200.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс өмгөөллийн хөлс 1.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг рентген зургийг хэрэгт хавсаргаж үлдээж, Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ. Хохирогч Ү.М давж заалдах гомдолдоо: ... 2019 оны 07 дугаар сарын 23-ны шөнө 01 цагийн орчим хохирогч Ү.М намайг шүүгдэгч Ж.О нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, 3 Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах “Хаан бууз” хоолны газрын гадаа бусдад агсан согтуу тавьж, хүн ч алж мэдэхээр догшин ааш авир гаргаж байх явцад нь миний бие хууль ёсны шаардлага тавихад намайг хоёр гарнаас барьж байгаад шатны уруу хүчтэй түлхэсний улмаас миний баруун шуу ясны далд хугарал, нүүрний баруун талын хацар хавдаж хөхөрсөн, 2 өвдөг хөхрөлт, баруун мөр хөхөрч зулгарч хүндэвтэр зэргийн гэмтэл авсан тухайн үед зүв зүгээр явж байгаад Ж.О-д зодуулсандаа маш их гомдолтой байна. 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019/273 дугаартай шийтгэх тогтоолоор Ж.О-г 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь хүн чанаргүй Ж.О-д хөнгөдөж байна гэж үзэж байна. Учир нь Ж.О нь хэрэг үйлдэх үедээ согтуу байсан бөгөөд миний биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсанаас хойш нэг ч удаа ярихгүй байж байгаад шүүх хурлын өмнө ярьж 1.181.000 төгрөгийн хохирлыг төлсөн болно. Миний бие Ж.О-д гараа хугалуулсаны улмаас бие махбодийн болон сэтгэл санааны маш их хохирол амсаж байна учир нь би 3 настай хүүхэдтэйгээ амьдардаг бөгөөд гараа хугалуулснаас болж гар одоо болтол байнга янгинаж өвддөг, толгойгоор их хатгаж өвдөх болсон байнгын өвчин намдаах лаа эм зэргийг хэрэглэдэг болсон. Ажил ч хийж болохгүй мөн хүүхдийн хувцас хунар угаах хоол унд хийх зэрэг гэр орны асуудлаас болж маш их дарамттай, стресстэй үнэхээр хэцүү байна. Тухайн үед миний буруутай үйл ажиллагаанаас бол зодуулсан биш зүв зүгээр найз нартайгаа хоолны газар байж байгаад зодуулж гараа хугалуулж, тархи толгойдоо доргилт авч хүндэвтэр зэргийн гэмтэл авсандаа туйлын их гомдолтой байна. Иймд Ж.О-д оногдуулсан 1.000.000 төгрөгний торгуулын ялыг долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна гэжээ. Шүүгдэгч Ж.О хариу тайлбартаа: ... Надад шүүхээс оногдуулсан ялыг хөнгөдсөн байна., мөн намайг нэг ч удаа ярихгүй байсан, хурлын өмнө 1.181.000 төгрөг төлөхдөө ярьсан гэжээ. Миний бие хэрэг танилцах өдөр Улаанбаатар хотоос ирлээ гээд өмгөөлөгчтэйгээ цуг байхад нь очиж уулзаж чадаагүй, уучлалт гуйсан харин 6 цагийн орчим утсаар ярьж уучлалт гуйсан. Энэ нь 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 16 цаг 32 минутанд залгасан 2019 оны 08 дугаар сарын 05-нд мөн мессэж бичиж уучлалт гуйж байсан. Үүнийгээ утасныхаа лавлагаагаар нотолно. Хэрэг явдал болсны дараа маргааш нөгөөдөр нь Б гэдэг хохирогчтой цуг явж байсан эмэгтэй гомдлоор зөрчлийн хэрэг үүсгэн баривчилсан байсан болно. Би шүүх хурлаас өмнө мөн шүүх хуралд ч өөрийн гэм буруугаа хүлээн, гэмшиж байгаагаа илэрхийлсэн. Би хохирогчийн хохирлыг шүүхэд ирүүлсэн баримтын хүрээнд төлж барагдуулсан байгаа. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү?. 4 Гомдолд утасныхаа ярьсан болон мессэж бичсэн лавлагааг хавсаргав гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь: Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.дэх хэсэгт зааснаар хохирогч Ү.М-н давж заалдах гомдлыг үндэслэн Ж.О-д холбогдох хэргийн бүх ажиллага, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. Орхон аймгийн Прокурорын газраас “Х” овогт Ж-н О-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлжээ. Шүүгдэгч Ж.О нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах “Хаан бууз” хоолны газрын гадаа 2019 оны 07 дугаар сарын 23-ны шөнө 01 цагийн үед иргэн Ү.М-тай маргалдан улмаар шатны уруу түлхэн унагааж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар болон шүүгдэгч Ж.О-н анхан болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна. Түүнд холбогдох хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, заалт зөв, энэ талаар дүгнэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж үзлээ. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.О-н гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1.д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар эрх зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан Ж.О-г гэм буруутайд тооцсон хуулийн зүйл, хэсэгт заасан ял хариуцлага, түүний хэмжээ нь шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм бурууд тохирсон байна. 5 Хохирогч Ү.М нь ... торгох ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж өгнө үү... гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргасан боловч шүүгдэгчид оногдуулсан ял хариуцлагыг өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд хохирогч Ү.М-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ү.М-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА ШҮҮГЧ М.ХҮРЭЛБААТАР ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР