| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2023/0173/э |
| Дугаар | 2023/ШЦТ/176 |
| Огноо | 2023-05-19 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгч ******* өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарайд овогт ******* *******, Шарайд овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 2321000880147 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, “ ” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Шарайд овогт ******* ******* /РД: /.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, “” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар,
Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын баривчлах ялаар,
Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 6 жил 7 сарын хорих ялаар,
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/281 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 жилийн хорих ялаар,
мөн шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/360 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Шарайд овогт ******* ******* /РД: /.
Шүүгдэгч Шарайд овогт ******* ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 12 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Баянгол гэх газарт оршин суух иргэн ын гэрийн гадна иргэн *******, нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар иргэн ын нүүрэн тус газарт нь цохиж ын биед 21 дүгээр шүдний булгарал, уруулын дотор салстын язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
шүүгдэгч Шарайд овогт ******* ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 12 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Баянгол гэх газарт оршин суух иргэн ын гэрийн гадна иргэн *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар банзаар зүүн хөлөн тус газарт нь цохиж *******ын биед зүүн тахилзуур ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 12 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “Баянгол” гэх газарт оршин суух ын гэрийн гадна *******, *******, нар нь хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар;
шүүгдэгч Шарайд овогт ******* ******* нь хохирогч ын нүүрэн тус газар нь цохиж, түүний биед 21-р шүдний булгарал, уруулын дотор салстын язрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
шүүгдэгч Шарайд овогт ******* ******* нь хохирогч *******ын хөл рүү банзаар цохиж, түүний биед зүүн тахилзуур ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...би хол очоод байж байтал ******* ахын эхнэр нь ирээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би нүүр хэсэг рүү нь баруун гараараа түлхэхэд эгч намайг цохилоо гээд орилсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77/,
шүүгдэгч ******* шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...манай эхнэр *******аас авлагаа нэхэхэд “хуцаад бай балай авгай минь ална шүү” гээд манай эхнэр рүү дайраад цохих шиг болсон. Энэ үед манай эхнэр газарт унах шиг болохоор нь би машинаас бууж очоод ... уурандаа нэг удаа *******ын нүүр хэсэг рүү цохиход цаашаа хөл алдаад машин руугаа гүйж очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82/,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ын “...2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 12 цагийн орчимд нөхөр *******ийн хамт ******* суманд оршин суудаг гэх залуугаас өр авлагаа авах зорилгоор Тэгш-Амгалан гэх хүний гэрийн гадаа очиж уулзсан. Уулзаад би д хандаж “Сайн уу дүү юу байна, нөгөө авах юмаа авъя, одоо 3 жил боллоо” гэж хэлсэн. Тэгтэл өөдөөс “юу яриад байгаа юм, та намайг доромжлоод луйварчин гэх мэтээр ярьсан байсан, би та нарт өгөх албагүй шүү” гэж хэлсэн. Би тэгэхээр нь машинаасаа буугаад “юу яриад байгаа юм, авах юмаа авъя” гэж хэлсэн. Тэгтэл намайг түлхэж унагаасан. ...Намайг заамдаад нүүр рүү 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-18/,
*******ын хохирогчоор өгсөн “...Би Дорнод аймгийн ******* суманд 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Тэгшээ гэх айлын гадна найз М.*******ийн хамт байсан чинь танил ******* ах, эхнэр ын хамт машинтайгаа ирсэн. ******* ах надад “пизда минь чи авсан үхрээ өг, чамайг цагдаад өгнө, гөлөг минь” гэж хэлэхээр нь би салаавч гаргаад машин руугаа явж байсан чинь ******* ах ирээд нүүр хэсэг рүү цохиход хамраас цус гарсан. ...Энэ үед ******* ах мод аваад миний хөл хэсэг рүү нэг удаа цохихоор нь зөрүүлээд ******* ах руу шидсэн. ...******* ахад зүүн хөл рүүгээ модоор цохиулснаас хойш хөл өвдөж явсаар эмчид үзүүлэхэд хугарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,
гэрч ын “...тэр хэд барьцалдаж аваад ******* ахыг би “боль” гээд болиулсан. ...******* ыг нэг удаа мөр рүү нь түлхсэн. Өөрөөр бол цохисон асуудал байхгүй. ******* г нэг удаа нүүр рүү цохиод хамраас нь цус гаргасан. Дараа нь модоор хөл рүү нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,
гэрч М.*******ийн “...гэнэт нөгөө хоёр руу дайрч эхэлсэн. ******* гэх залуу нь гийн нүүр рүү цохиод хамраас нь цус гаргасан. Дээгүүрх хувцсыг нь зууралдсаар байгаад тайлаад хашааны банз авч ирээд хөл рүү нь цохисон. Мод нь хугарч харагдсан, их хүчтэй цохисон байх. ...Эхнэр нь Баатар руу дайраад байхаар нь нэг удаа түлхсэн байж магадгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,
гэрч “...2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нөхөр ******* 11 цагийн орчим гэрээсээ сумын төв рүү хадам ах Батыг хүргэж өгнө гээд гарсан. Сумын төвд ирсэн талаараа үдээс хойш над руу утсаар “хүнтэй зодолдчихлоо, хүнд цохиулчихлаа, одоо сумын төвөөс гэр рүүгээ гарлаа” гэж ярьсан. ...Гэртээ ирэхдээ хөл нь доголсон, хөл их өвдөж байна гэж хэлсэн. *******т хөл рүүгээ банзаар цохиулчихлаа гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/,
Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 87 тоот “...ын биед 21-р шүдний булгарал, уруулын дотор салстын язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Дээрх 21-р шүдний булгарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52.1-д зааснаар хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уруулын салстын язрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 54-55/,
Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 113 тоот “...*******ын биед зүүн тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой хуучин гэмтэл байна. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 64-65/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч ******* үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал нь мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч *******, ******* нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, тэдгээрт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн, хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нар нь шүүгдэгч нарт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******, ******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгч нарт санал болгож, шүүгдэгч *******ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял нь тус тус Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарайд овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Шарайд овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******т 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА