| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2023/0073/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/85 |
| Огноо | 2023-04-05 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Г, З.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2023/0073/Э
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Н.Баярбаатар, А.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,
Улсын яллагч Б.Ганзориг, З.Наранчимэг,
Иргэдийн төлөөлөгч Б.Золзаяа,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.М ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл,
Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц-д холбогдох эрүүгийн 2239000000059 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Батширээт сумын Норовлин 4 дүгээр баг, Үйлдвэрийн 1-3 тоотод байх өөрийн гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох нөхөр Ц.Э-ыг “хүүгээ алах гэлээ” гэх шалтгаанаар нуруу хэсэгт нь ардаас урагш чигтээ нэг удаа хутгалж, Ц.Э-ын биед цээжний хөндий рүү нэвтэрч зүүн 7 дугаар хавирганы хугарал, зүүн уушгины доод дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл учруулж алсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Батширээт сумын Норовлин 4 дүгээр баг, Үйлдвэрийн 1-3 тоотод байх өөрийн гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох нөхөр Ц.Э-ыг “хүүгээ алах гэлээ” гэх шалтгаанаар нуруу хэсэгт нь ардаас урагш чигтээ нэг удаа хутгалж, Ц.Э-ын биед цээжний хөндий рүү нэвтэрч зүүн 7 дугаар хавирганы хугарал, зүүн уушгины доод дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл учруулж хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2239000000059 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 7-15-р хуудас),
Хэргийн газрын үзлэг нөхөн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 16-18-р хуудас),
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 19-23-р хуудас),
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (1-р хх-ийн 31-33-р хуудас),
Э.Мөнхжаргал, Б.Ц нараас хураан авсан гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 34-37-р хуудас),
Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (1-р хх-ийн 39-41-р хуудас),
Гэрч Р.Болор-Эрдэнийн Самсунг S8 плас маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 42-43-р хуудас),
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (1-р хх-ийн 45-р хуудас),
Шүүгдэгч Б.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.М гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөөгч Ц.О-ын (1-р хх-ийн 49-51-р хуудас), гэрч Э.Мөнхбаярын 1-р хх-ийн 54-55, 57-58-р хуудас, 2-р хх-ийн 115-116-р хуудас ), гэрч Р.Балжиннямын (1-р хх-ийн 61-62, 65-р хуудас), гэрч Ж.Өлзийбаярын (1-р хх-ийн 68-69-р хуудас), гэрч Э.Мөнхжаргалын (1-р хх-ийн 71-72-р, 2-р хх-ийн 218-р хуудас), гэрч Д.Болормаагийн (1-р хх-ийн 74-75-р хуудас), гэрч О.Оюунчимэгийн (1-р хх-ийн 78-79-р хуудас, 2-р хх-ийн 223-224 хуудас), гэрч Л.Бүрэнтэгшийн (1-р хх-ийн 83-р хуудас, 2-р хх-ийн 220-221-р хуудас), гэрч Р.Болор-Эрдэнийн (1-р хх-ийн 87, 89-р хуудас), гэрч Б.Мөнх-Эрдэнийн (1-р хх-ийн 93-р хуудас), шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн (2-р хх-ийн 118-119-р хуудас), шинжэээч О.Цэнгүүний (3-р хх-ийн 22-23-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч О.Цэнгүүний 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 23210461 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 124-126-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч О.Цэнгүүний 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 23210462 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 132-135-р хуудас),
Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 138-142-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 22 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 146-154-р хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Галбадрахын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1090 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 163-166-р хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Ганцэцэгийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 1091 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ий 175-178-р хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Дэлгэрмаагийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1734 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 186-188-р хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Дэлгэрмаагийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1735 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 192-194-р хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Дэлгэрмаагийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1736 дугаартай гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 200-202-р хуудас),
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний шинжээч О.Цэнгүүний 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 232104102 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хх-ийн 122-126-р хуудас),
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний шинжээч О.Цэнгүүний 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 232104104 дугаартай шинжээчийн дүгнэлт (2-р хх-ийн 134- 137-р хуудас),
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний шинжээч О.Цэнгүүний 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 106 дугаартай шинжээчийн дүгнэлт дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хх-ийн 140-145-р хуудас),
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт шинжилгээний 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 37 дугаартай дүгнэлт (2-р хх-ийн 150-151-р хуудас),
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний шинжээч Б.Пүрэвдашийн 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 107 дугаартай (3-р хх-ийн 7-8-р хуудас),
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний шинжээч Б.Пүрэвдашийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 218 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3-р хх-ийн 11-20-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 76-81, 84, 85, 88-р хуудас)
Гэрч Ц.Ариунгэрэлийн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр хоёрыг бол би маргалдаж муудалцаж байхыг бол хараагүй. Ц эгчийн бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг эсэхийг мэдэхгүй..” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 103-р хуудас)
Гэрч А.Зандангаравын шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Цэрэнпагмын хувьд бол их аманцар яриа эмэгтэй байгаа. Э , Ц хоёр лав надтай маргалдаж муудаж яваагүй. Хоёулаа 60 гарчихсан тохитой л хүмүүс байдаг...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 109-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2239000000059 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Б.Ганзориг З.Наранчимэг нар шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн дүгнэлтдээ:
“...Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Батширээт сумын Норовлин 4 дүгээр баг, Үйлдвэрийн 1-3 тоотод байх өөрийн гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох нөхөр Ц.Э-ыг “хүүгээ алах гэлээ” гэх шалтгаанаар нуруу хэсэгт нь ардаас урагш чигтээ нэг удаа хутгалж, Ц.Э-ын биед цээжний хөндий рүү нэвтэрч зүүн 7 дугаар хавирганы хугарал, зүүн уушгины доод дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл учруулж алсан гэмт хэргийг үйлдсэн байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна...Гэмт хэргийн улмаас Ц.Э-ын амь нас хохирсон боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.М нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч Б.Ц-ын үйлдсэн гэмт хэргийг эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанд хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн дүгнэлтдээ:
“...Б.Ц гэх хүн амь хохирогч Ц.Э-ыг шууд санаатай хутга мэс хэрэглэн амь насыг нь хохироосон гэх шууд нотлох баримт байхгүй байна. Харин өөрийнх нь дамжмал нотлох баримт байдаг. Би тухайн үед алсан юм шиг байна гэж хэлдэг. Тухайн хэргийг хараад шокийн байдалтай, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг 2, 3 гэрчийн дамжмал мэдүүлгээр...танай гэрт талийгаач олдсон, та талийгаачтай хамт байсан, хэрэг болсноос хойш та өгүүлэмж ярьсан байна. Тийм болохоор та алсан байж таараа... гэх байдлаар уялдуулж оруулж ирээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байна. Хүний амь нас хохироосон гэмт этгээдийг олохдоо нотолбол зохих ажиллагаануудыг бүгдийг нь нотолж, Б.Ц гэх хүн энэ гэмт хэргийг үйлдсэн байна гэдгийг нотолж, тогтоон оруулж ирэх ёстой байсан. Гэтэл эдгээр нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна. Тийм учраас миний үйлчлүүлэгч Б.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн эсэхийг нотолж, тогтоож чадаагүй учраас энэ хэрэгт гэм буруугүй байна...” гэв.
Шүүгдэгч Б.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би энэ хэрэгт гэм буруугүй....” гэв.
Иргэдийн төлөөлөгч Б.Золбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...нотлох баримт дутуу, гэрчийн мэдүүлэг дутуу...шүүгдэгч гэм буруугүй...” гэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Гомдол санал байхгүй...Миний ээж буруугүй...Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч нар, “шүүгдэгч гэм буруугүй байна...” гэсэн дүгнэлтийг иргэдийн төлөөлөгч, “Шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгт гэм буруугүй” гэсэн дүгнэлтүүдийг түүний өмгөөлөгч тус тус гаргасан бөгөөд гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар маргасан болно.
Шүүгдэгч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би нөхрөө алаагүй энэ хэрэг гэм буруугүй...” гэж мэдүүлж, шүүгдэгчийн өмгөөлөгч “....Б.Ц энэ хэрэгт гэм буруугүй..Би унтаж байсан...” гэж гэм буруугийн талаар маргаж байх ба хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 7-15-р хуудас),
Э.Мөнхжаргал, Б.Ц нараас хураан авсан гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 34-37-р хуудас),
Гэрч Р.Болор-Эрдэнийн Самсунг S8 плас маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 42-43-р хуудас),
Гэрч Э.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ц. Э нь миний төрсөн эцэг, харин Б.Ц нь миний төрсөн эх юм. 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 18:14 цагт манай ээж Б.Ц нь миний 88223193 утас руу залгаад ярихдаа согтуу байсан. Ямар нэгэн юм хэлээд байгаа боловч дуу нь сайн мэдэгдэхгүй байсан...Дүү Э.Мөнхжаргал над руу утсаар залгаад аав өөд болсон байна гэсэн...Сумын төлөөлөгч Р.Болор-Эрдэнэ манай дүүд хандан эвэр иштэй хутга чинь хаана байна, чамайг мэднэ гэж байна гээд асуугаад байсан. Тэр үед л би хутгалуулсан гэж мэдсэн...Ээж болохоор хашаан дотор хаалганы үүдэнд сууж байсан, хажууд сумын цагдаа Мөнх-Эрдэнэ зогсож байсан. Тэгэхэд ээж “би л өвгөнийгөө хутгалчихлаа” гээд орилоод байсан....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 54-55, 57-58-р хуудас, 2-р хх-ийн 115-116-р хуудас ),
Гэрч Р.Балжиннямын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 06-ний өдөр 18 цаг 30 минутын орчим манай эмнэлгийн дуудлага авдаг утаснаас энэ өдрийн ээлжийн сувилагч Болормаа ярихдаа төв дээр хутгалуулсан хүний дуудлага ирээд байна гэж над руу яриад би эмнэлэгт ирээд сувилагч Болормаагийн хамт би ойрын дуудлагаар явдаг машинтай амь хохирогч болох Э ын хүргэн болох нэг залуу ганцаараа өөрийн машинтайгаа явсан. Ингээд дуудлага өгсөн айлд Э ын гэрт нь орсон энэ үед урд талын байшингийн цонхны хойд талд байх ширээний баруун талд нь дээшээ харсан байдалтай 60 орчим насны эрэгтэй хүн хэвтэж байсан хар өмдтэй саарал өнгийн путволктой хүн байсан толгойн талд эх******* болох нэг хөгшин согтуу одоо сэрэлдээ гээд уйлаад сууж байсан би одоо хутгалчихлаа гээд уйлаад байсан....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 61-62, 65-р хуудас),
Гэрч Ж.Өлзийбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр 18:16 цагт эх*******тэйгээ гэртээ байж байхад, манай хадам ээж Ц нь өөрийнхөө 80616221 утаснаас миний 88631779 дугаарын утас руу залгаад согтуу хүний дуугаар ойлгомж муутайхан аав чинь гээд сонин дугарахаар нь би утсаа таслаад машинаа асаагаад эх*******ийнхээ араас гарсан....Хэсгийн мөрдөгч, цагдаа хоёр ирээд биднийг гадаа гар гээд гаргасан Энэ үед хадам ээж гадаа хамт гараад би аавыг чинь хутгалчихлаа гээд орилоод байсан....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 68-69-р хуудас),
Гэрч Э.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би гэрээс гараад хадам аав Жаргалсайханы гэр очих үед ээж араас залгаж байсан цаг нь гар утаснаас харахад 15 цаг 39 минут болж байсан байна гэрт манай аав Э , манай ээж Ц , аавын найз болох Бүрэнтэгш нар үлдсэн өөр хүн гэрт байгаагүй тэр хэд үлдсэн тэр нар Хар чингис уугаад үлдсэн аав найзтайгаа архийг ууж байсан харин ээж улаан өнгийн дарс ууж байсан ингээд би хадам аавын гэрт байж байхад манай ээж 80616221 дугаарын утсаар18 цаг 09 минутад миний 88895925 дугаарын утсанд дуудлага ирээд аавын чинь бие нь нэг л сонин байна чи хүрээд ир гэсэн би нөхөртөө хэлэлгүй ганцаараа явган явж байхад нөхөр Өлзийбаяр араас машинтай ирээд намайг аваад цугтаа гэртээ ирсэн чинь аав урд цонхны хажууд ширээний баруун талд дээшээ харсан байдалтай хойшоо толгой нь харсан хэвтэж байсан ээж толгойг нь тэврээд уйлж байсан ханиа сэрээрэй гээд үнсээд уйлаад байсан би аавын баруун гарын судас, нөхөр Өлзийбаяр зүүн гарын судас барьж үзэхэд судас цохилохгүй нас барсан байсан. Ингээд манай нөхөр эрүүл мэндийн төв орж дуудлага өгсөн удаагүй эмч Р.Балжинням, нэг сувилагч байсан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаатай араас нь орж ирж байсан. Эмч ирээд үзээд эргүүлээд баруун тийш нь харуулаад путволкыг сөхөх үед нурууны далны орчим хэсэгт зүсэгдсэн шарх харагдаж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 71-72-р, 2-р хх-ийн 218-р хуудас),
Гэрч Д.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 17 цагаас хүн эмнэлэгт сувилагчийн ээлжээ аваад байж байхад гаднаас нэг залуу орж ирээд дуудлага өгье гэхээр нь лавлахад эмгэн өвгөн хоёулаа согтуу байж байгаад хутга шөвгөний асуудал болсон юм шиг байна тэгээд би дуудлага өгч байна гэсэн...тухайн айлд ороход байшингийн урд хананд байх ширээний баруун хойд талд нэг гаднаас нь харахад 60 гаран насны дээгүүрээ саарал өнгийн фудволктой, доогуураа хар өмдтэй эрэгтэй хүн дээшээ хараад хэвтэж байсан, эх******* нь гээд Ц гэх эмэгтэй согтуу, мөн охин нь болох нэг эмэгтэй байж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 74-75-р хуудас),
Гэрч Р.Болор-Эрдэнийн мөрдөн шатгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 06-ны 18:38 цагийн орчимд Батширээт сумын эрүүл мэндийн төвөөс ажилтан Д.Болормаа нь сумын төвийн зүүн урд хотхонд Ц. Э бусдад хутгалуулсан байна гэх дуудлага өгснийг цагдаагийн хамт очиж шалгаж тухайн айлд 18:50 цагт очиход эмч Д.Болормаа нь өөрөө мөн нэг сувилагчийн хамт очсон байсан ба энэ хүнийг эх******* нь хутгалсан гээд байх юм эргүүлж харах уу гээд харахад зүүн далан дээрээ хутгалагдсан шархтай байсан...Б.Ц нь би нөхрийгөө алчихлаа гээд толгойных нь орчим сууж байсан. Тэгээд гадаа уулзаж ярилцахад би түүнийг хутгалсан хутгаараа өөрийгөө дүрэх гэсэн чинь миний бие рүү орохгүй байна ямар сонин юм бэ гэж байсан. Түүний дараа гэрээс нь гаргаж сумын цагдаа Б.Мөнх-Эрдэнэ хяналтдаа байлгаж байхад түүнд хандан сар шинийн өдрүүдээр хөдөө айлд очиж архи уусан байсныг манай хүү Э.Мөнхбаяр мэдээд нөхөр бид хоёрыг загнасан чинь өнөөдөр манай нөхөр Э.Мөнхбаярыг буудаж ална гээд буу цэнэглээд байхаар нь би хүүхдээ алуулснаас гээд бууг нь авах гэж ноцолдсон гэж ярьсан байсан тэхээр Ц.Э , Б.Ц нарын дунд ямар нэгэн хэрүүл маргаан үүссэн байж болзошгүй гэж бодож байна... Би тухайн өдөр дуудлагын дагуу цагдаа Мөнх-Эрдэнийн хамт очиж шалгасан. Тухай үед хэргийн газарт байсан Ц нь би нөхрийгөө “алчихлаа, би өөрийгөө дүрэх гэсэн чин миний бие рүү орж өгөхгүй байсан” гэх яриа өгүүлэлтэй байсан тул Ц гуйд бичлэг хийж байгаа талаараа танилцуулаад хэргийн газар дээр өөрийнхөө гар утсаар 1 минут 21 секундын бичлэг хийсэн, Тэгээд Цэрэнпагмыг эмнэлэг дээр авчааж биеийн байдлыг ажиглаж байх зуураа түүнтэй ярилцахад мөн “би нөхрийгөө хутгалчихсан юм шиг байна” гэх яриа өгүүлэлтэй байсан туп өөрийнхөө гар устаар 4 минут 08 секунд, 01 минут 29 секундын 2 бичлэг бичиж авсан....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 87, 89-р хуудас),
Гэрч Б.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 06-ны 18 цаг өнгөрч байхад хэсгийн мөрдөгч Р.Болор-Эрдэнийн хамт Батширээт сумын зүүн урд хотонд Ц. Э бусдад хутгалуулсан гэх дуудлага мэдээлэлд хамт очсон. Бид хоёрыг очиход эмч Д.Болормаа нь сувилагчийн хамт очсон байсан ба амь хохирогчийн эх******* Б.Ц нь би өвгөнөө алчихлаа гээд орилоод байж байсан. Тэгээд нэг их удалгүй мөрдөгч үлдээд би Б.Ц гэгчийг авч гараад гадаа хяналтдаа байлгаж байхад тэр надад хандан шинийн хоёрны өдөр бид хоёр хөдөө айлд очиж архи уугаад би бүдэрч унаад нүүрэндээ халцалсан чинь, манай хүү Э.Мөнхбаяр нөхөр бид хоёрыг утсаар загнасан, түүнээс хойш нөхөр үглээд уурлаад хүүхдээ ална нам буудна гээд буу гаргаж ирээд бид хоёр хэрэлдэж маргалдаад бууг нь авах гэж ноцолдож байгаад нөхрөө хутгалчихлаа, би хэргээ ганцаараа хүлээнэ гэх мэт юм ярьсан, бас нөхрөө алчихсан юм чинь өөрийгөө ална гээд тухайн хутгаараа өөрийнхөө цээж рүү шааж үзэхэд нэвтрээгүй, миний нөхөрт зоогдоод надад зоогдохгүй юм гэх мэт юм ярьж байсан... манай нөхөр хүүхэд дээ гомдоод ална буудна гээд байхаар нь би хутгалсан гэж л ярьсан өөр юм яриагүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 93-р хуудас),
Шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Амь хохирогч Ц. Э-ын цогцост нуруунд сээрний 5,6-р нугалмын түвшинд зүүн тийш 8 см зайд ардаас урагш, дээрээс доош, зүүнээс баруун тийш чиглэлтэй ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цээжний хөндий рүү нэвтэрч зүүн 7-р хавирганы доод ирмэгийг гэмтээж, цааш зүүн уушгины доод дэлбэнг гэмтээж хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдсон байна. Дээрх 7-р хавирганы доод ирмэг хэсгийг гэмтээснийг хавирганы бүрэн байдал алдагдсан учраас дүгнэлт хэсэгт тусгахдаа 7-р хавирганы хугарал гэж бичсэн...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 118-119-р хуудас),
Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 138-142-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 22 дугаартай дүгнэлтэд:
1.2. Амь хохирогч Ц.Э-ын биед нуруунд сээрний 5,6-р нугалмын түвшинд зүүн тийш 8 см зайд ардаас урагш, дээрээс доош, зүүнээс баруун тийш чиглэлтэй цээжний хөндийрүү нэвтэрч зүүн 7 дугаар хавирганы хугарал, зүүн уушгины доод дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн гэмтэл шарх тогтоогдлоо.
3. Дээрх хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүлтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Химийн шинжилгээгээр цусанд 2.6 промилли, цөсөнд 2.0 промилли спиртын агууламж илэрсэн ба амь хохирогч Ц. Э нь нас барах үедээ хүнд зэргийн согтолтой байжээ.
5. Амь хохирогч Ц. Э нь хоёрдугаар бүлгийн цустай байжээ.
6. Амь хохирогч Ц.Э т нь үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
7. Амь хохирогч Ц. Э нь цээжний хөндий рүү нэвтэрч уушги гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цус алдаж нас баржээ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 146-154-р хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Галбадрахын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1090 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн саарал футболконд үүссэн 2x1 мм, 2х2мм, Зх2мм, 1x1 мм хэмжээтэй гэмтлүүд нь эдэлгээний явцад үүссэн хуучин цооролт, 14мм хэмжээтэй гэмтэл нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт байна.
3. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас ямар нэгэн гэмтэлгүй байна.
4. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 163-166-р хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Дэлгэрмаагийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1734 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Дэлгэрмаагийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1735 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Дэлгэрмаагийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1736 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
2.1 Шинжилгээнд ирүүлсэн 21.5 см урттай, ясан мэт цайвар шаргал өнгийн иштэй хутган дээр цус илэрсэн. Илэрсэн цус нь хүний цус байна.
2.2 Илэрсэн хүний цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 200-202-р хуудас),
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний шинжээч О.Цэнгүүний 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 232104102 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
2. Саарал өнгийн хагас ханцуйтай даавуун цамцанд гарсан 35х30мм, 40х30мм хэмжээтэй 2 ширхэг гэмтлийн зах ирмэг суналт, хөврөлтгүй, нэгэн жигд зүсэгдэлт байна.
3. Дээрх хувцсанд гарсан гэмтлүүд нь шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас хураан авсан хутгаар үүсгэгдсэн байж болно..” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хх-ийн 122-126-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэх мэдүүлэг, дүгнэлтүүд нь үгүйсгэгдэж байна гэж шүүх дүгнэлээ.
Улсын яллагч нарын шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагч нарын дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэдийн төлөөлөгч Б.Золзаяагийн шүүх хуралдаанд гаргасан “шүүгдэгчийг гэм буруугүй байна” гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохиргүй байх тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Учир нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Э.Мөнхжаргал, Б.Ц нараас хураан авсан гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Р.Болор-Эрдэнийн Самсунг S8 плас маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар иргэдийн төлөөлөгчийн шүүгдэгчийг гэм буруугүй гэх дүгнэлт нь үгүйсгэгдэн няцаагдаж байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Батширээт сумын Норовлин 4 дүгээр баг, Үйлдвэрийн 1-3 тоотод байх өөрийн гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох нөхөр Ц.Э-ыг “хүүгээ алах гэлээ” гэх шалтгаанаар нуруу хэсэгт нь ардаас урагш чигтээ нэг удаа хутгалж, Ц.Э-ын биед цээжний хөндий рүү нэвтэрч зүүн 7 дугаар хавирганы хугарал, зүүн уушгины доод дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл учруулж хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 7-15-р хуудас),
Хэргийн газрын үзлэг нөхөн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 16-18-р хуудас),
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 19-23-р хуудас),
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (1-р хх-ийн 31-33-р хуудас),
Э.Мөнхжаргал, Б.Ц нараас хураан авсан гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 34-37-р хуудас),
Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (1-р хх-ийн 39-41-р хуудас),
Гэрч Р.Болор-Эрдэнийн Самсунг S8 плас маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 42-43-р хуудас),
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (1-р хх-ийн 45-р хуудас),
Шүүгдэгч Б.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би өөрийн нөхөр Ц.Э-ыг алаагүй учир сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна... 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр би гэртээ өөрийн нөхөр Э , охин Мөнхжаргал нарын хамт байсан бөгөөд урьд шөнө нь миний нойр хүрэхгүй, тавгүйрхээд байсан учир би уг өдрийн ойролцоогоор 10 цагийн үед л байсан байх гэж бодоод байна, яг цагийг нь хэлж мэдэхгүй байна, нэг ширхэг лаазтай пиво уучихъя гээд 1 ширхэг лаазтай пиво задлаад уусан ба би уг пивоо бага, багаар шимээд уусан. Тэгээд би пивоо ууж байхдаа охиноо намайг загнах байх гэж бодоод өөрийн охин Мөнхжаргалыг гэртээ харьж бай гээд явуулсан. Тэгээд би гэртээ өөрийн нөхөр Э ын хамт үлдсэн бөгөөд намайг пивоо уугаад сууж байхад манай нөхөр Э нь гэрт нэг орж ирээд, гадаа гарч нэг юм хийгээд л яваад байсан. Тэгээд би эхнийхээ пивыг ууж дуусгачхаад ахиад нэг пиво уучихдаг юм билүү гээд ахиад 1 ширхэг лаазтай пиво задлаад уусан ба би уг пиво мөн л бага, багаар шимээд уусан. Тэгээд би уг пивоо шимж ууж дуусаад гэрт байсан *******ийг нь хэлж мэдэхгүй байна нэг ширхэг дарсаа задлаад ганцаараа ууж суусан ба би уг дарснаасаа станкны талаар нь хийж байгаад хоёр удаа уусан. Тэгэхэд миний нойр хүрээд би унтахаар болоод орон дээрээ хэвтсэн. Тэгээд намайг орон дээр зүүрмэглэх гээд хэвтэхэд манай нөхөр Э нь гэрт байж байснаа гэрээс гараад явсан тэгэхээр нь би нөхрийнхөө араас гэрээсээ гарахад манай нөхөр Э нь гэрээс гарч явангуутаа хашааны буланд байж байсан өөрийнхөө найз Бүрэнтэгш дээр явж очсон. Тэгэхээр нь би нөхрийнхөө араас тэр хоёр дээр явж очиход манай нөхөр Э нь надад хандан Бүрэнтэгшийн эх******* болох Оюуныг ирж байна гэж надад хэлээд хоёулаа гэр рүүгээ оръё гэж хэлсэн. Тэгээд Э бид хоёр гэр рүүгээ явж байсан ба миний нойр хүрээд байсан учир би орон дээрээ гараад унтахаар хэвтсэн. Тухайн үед яг хэдэн цаг болж байсан болохыг нь ёстой хэлж мэдэхгүй байна. Надад цагны баримжаа огт байхгүй байна тэгээд би унтаад өгчихсөн байсан бөгөөд гэнэт пижигнэсэн чимээ гараад сэрэхэд манай нөхөр Э нь миний орны урд хэсэгт байдаг өөрийнхөө орны хажуу талд газарт толгой нь баруун тийшээ харчихсан, бие нь дээшээ харчихсан байдалтай хэвтэж байсан ер нь нөхөр маань архи дарс уучихаараа байнга л энэ газартаа хэвтчихдэг юм. Тэгээд би нөхрийгөө орон дээр нь гаргаад хэвтүүлчих санаатай орноосоо босоод нөхөр дээрээ очоод нөхрийгөө орон дээр нь шууд өргөөд тавьж чадахгүй, нөхөр маань бөх хүн учир би талийгаач нөхрийгөө бөмбөрүүлж эргүүлэхэд нөхрийн маань ар нурууны дал хэсэгт хутганы шарх байсан ба уг хутганы шархных нь эргэн тойронд болон өмсөж байсан подвалк нь огт цус болоогүй, цэвэрлэчихсэн юм уу гэмээр байдалтай байсан бөгөөд подвалк нь хутганы шархны орчмоор сэмрээд урагдчихсан байдалтай байсан. Тэгэхээр нь би гэр доторхоо болон гэрийнхээ үүдний хэсгийг цус болж уу гэж харахад гэр дотор маань ямар нэгэн цус гэх зүйл огт байгаагүй. Тэгээд би айж сандраад нөхрийгөө сэрээх гээд тэвэрч аваад сэгсрээд уйлангаа ам руу нь үлээгээд, цээжин дээр нь гараараа дараад хиймэл амьсгал энэ тэр хийхэд нөхөр маань хөдлөхгүй, сэрэхгүй нас барчихсан юм шиг байсан тул би өөрийн охин Мөнхжаргал руугаа утсаар яриад гэрт хүрээд ир гэж дуудсан. Тэгээд намайг гэртээ байж байхад манай охин Мөнхжаргал гэрт ирээд эцгийгээ хараад сэрээх гэхэд нөхөр маань сэрэхгүй байгаад байсан. Тэгээд би хэсэг хугацаанд балмагдаад өөрийгөө харааж, зүхэнгээ би л нөхрийгөө алчихлаа гэж нэг удаа хэлж ярьсан шиг санагдаж байна. Тэгээд би ингэж ухаан балартаж байх үедээ гэртээ байсан хутгыг аваад өөрийгөө алчихъя гээд өөр рүүгээ далайж байснаа санаж байна, тэгэхэд тэнд байсан хүмүүс хутгыг маань авсан шиг санагдаж байна. Би энэ талаар бол яг сайн санахгүй байгаа юм, тэгээд байж байхад гаднаас эмч орж ирээд нөхрийг маань үзэж харж байсан бөгөөд нэг харахад гэрт маань бас цагдаа ирчихсэн байж байсан. Тэгээд л би цааших үйл явдлаа сайн санахгүй байгаа бөгөөд нэг мэдэхэд би сумынхаа эмнэлэг дээр ирчихсэн байж байсан....Хутганы шархыг талийгаач нөхөрт маань хэн учруулсан юм бол гэж бодоод л сууж байна, миний зүгээс би нөхрийнхөө биед гэмтэл шарх учруулаагүй, би нөхрийгөө хутгалаагүй....Талийгаач нөхөр маань 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр буюу шинийн 03-ны өдөр хүү Мөнхбаяртай утсаар ярьж байхдаа согтуурхаад уурандаа хүүгээ буудаж ална энэ тэр гэж хэлээд буугаа шүүрээд авахаар нь би уурлаад талийгаач нөхрийгөө загнаад бууг нь булааж аваад бууг нь орон доогуураа чулуудсан тухайн үед талийгаач нөхөр бид хоёрын хооронд нэг ийм л асуудал болсон өөр ямар нэгэн асуудал бол болоогүй...Бид хоёр гэр бүл болоод 45 орчим жил болсон дундаасаа 6 хүүхэдтэй, 1 зээ маань талийгаач бид хоёрын ******* дээр орж явдаг учир талийгаач бид хоёр 7 хүүхэдтэй гэж явдаг...Талийгаач нөхрийг маань алсан алуурчныг та нар олооч гэж л хэлье, өөр надад хэлэх зүйл байхгүй... Би гэм буруугүй. Би ханиа алаагүй....” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Э.М гын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Цэрэнгийн Э нь миний төрсөн аав байгаа юм...Манай аав зан байдлын хувьд үг дуу цөөтэй, хүнтэй их эвчихэн, гарын дүүтэй, төмрөөр юм хийчихдэг, гагнуур сайн хийдэг болохоор хүмүүс юм хийлгэчхээд мөнгөнийхөө оромд архи уулгачихдаг байсан бид нар хүний юм хийж өгчхөөд мөнгө төгрөгийг нь авахгүй архи уулаа гэж үгэлдэг байсан. Манай ээж, аав хоёр ханилаад 40 гаран жил болж байна манайх эхээс зургуулаа ер нь бүгд тусдаа гараад явчихсан болохоор ээж, аав хоёр маань хоёулаа амьдардаг байсан. Цагаан сарын сарын үеэр өмнөхөн ээж бие өвдөөд, нойр хоолондоо муу байна гэхээр нь манай дүү Мөнхжаргал нөхөртэйгөө ээж, аавын цагаан сарынх нь юм хунарт туслахаар очоод байсан юм. Мөнхжаргал яг хэрэг гардаг өдөр хадмындаа байж таарсан юм байна лээ...Миний мэдэхээр лав өөр хүмүүс шиг маргалдаж зодолдоод байдаггүй байсан намайг хүүхэд байхад аав уух нь уудаг байсан уухлаараа үглэж байгаад унтаад өгдөг байсан...Нэхэмжлэх зүйл бол байхгүй хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг л хүсэж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөөгч Ц.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ц. Э нь миний төрсөн ах байсан юм, хол байдаг болохоор нэг их уулзаж амждаггүй юм. Энэ цагаан сараар битүүний өдөр ярьж мэнд мэдсэн түүнээс хойш яриагүй байсан юм...Би 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймагт байхад хөдөө мал дээр байхад миний охин Бямбазул очоод надад хандан Хэнтий аймгийн Батширээт суманд ах Ц. Э ах нас барсан гэнэ гэж надад дуулгасан яагаад гэж асуухад янз бүрийн юм яриагүй Дорнодоос ирж байхад талийгаачийн охин Мөнхжаргал надтай утсаар ярихдаа цагдаагийн байгууллагаас ээжийг аваад явчихсан гэхээр нь би зүгээр өөрөөрөө нас бараагүй юм уу даа л гэж санасан юм...Манай талийгаач ах Ц.Э нь 1957 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Цэрэнгийн 4 дэх хүү болж төрсөн...1986 оны орчмоос Хэнтий аймгийн Батширээт сумын модны үйлдвэрт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан байх... Би Ц гэх эх*******ийг нь танихаас цаашгүй ямар ч харьцаагүй байдаг байсан. Энэ хүний зан байдал надад ер нь огт таалагддаггүй юм хааяа очиход ах чинь тэгээд ингээд гээд үглэсэн бүтэхгүй юм ярьсан л хүн байсан. Сүүлийн үед бол энэ эмэгтэй архичин болсон байна лээ тамхи бол манайд бэр болж ирэхдээ л татдаг байсан. Би 2021 оны зун намайг Батширээтэд ирэхэд 2 хоног ямар ч шалтгаангүй согтуу байж байгаад л явуулсан бөө болсон гээд л байсан. Манай ахыг шөнө хөөгөөд гаргадаг юм шиг байсан. Би тухайн үед тэгж бодоод л өнгөрсөн, яг юунаас болоод хөөгөөд гаргасан талаар бол мэдэхгүй би ахтайгаа олон жил таараагүй учраас цуг амрах гээд ор засаад хэвтэж байгаад унтаад өгсөн байсан юм. Тэгээд нэг сэрэхэд ах маань байхгүй байсан. Эх******* нь өглөө босоод би л архи уугаад хөөгөөд загнаад явуулчихсан юм байна гэж ярьж байсан. Удалгүй ах сумын төвөөс ирээд эх*******тээ хандан чамд хөөгдөж яваад хатгаа авчих шиг боллоо цээжээр хатгуулаад байна гэж байсан. Тухайн үед бид сумаас хойш 15 км орчим байх хөдөө хүүгийнд нь очиж амарсан юм...Хэн нэгнээс сонсоогүй ч, ирээлд 2 хоноод буцахад би ахыгаа нэлээн хэцүүхэн байдаг юм байна гэж ойлгосон... Бид хол байдаг болохоор би ч утсаар ярихаас цаашгүй юм, 1 жилийн өмнө зун ирээд ахыгаа хэцүү амьдардаг юм байна гэж бодож байлаа ахыгаа бодоод л хоёр хоносон доо...Өөрөө зүгээр хэвийн байхдаа томоотой хүн учраас хааяа архи уухаараа их уурладаг юм шиг байгаа юм. Гэр бүлийн таагүй уур амьсгалтай байдаг талаар бол би ажигласан гэхдээ манай ах бол надад юу ч яриагүй би хамт 2 хоёр хонохдоо тохь тухтай хэдэн үг ч солиогүй...Гомдоно гэхэд хэцүү, үгүй гэхэд хэцүү л юм хуулийн байгууллага л шийдэх юм байгаа биз дээ...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 49-51-р хуудас),
Гэрч Э.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ц. Э нь миний төрсөн эцэг, харин Б.Ц нь миний төрсөн эх юм. 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 18:14 цагт манай ээж Б.Ц нь миний 88223193 утас руу залгаад ярихдаа согтуу байсан. Ямар нэгэн юм хэлээд байгаа боловч дуу нь сайн мэдэгдэхгүй байсан, би ээжийг согтуу байна гэж санаад охин дүү Э.Мөнхжаргалд очиж үз гэсэн чинь би гэр рүү нь явж байна сургуулийн хашаан дотор явж байна гэсэн яриа болоод өнгөрсөн ба удалгүй хэдхэн минутын дараа дүү Э.Мөнхжаргал над руу утсаар залгаад аав өөд болсон байна гэсэн, би шууд утсаа салгаад гарч машинаа асаагаад сумын төв рүү давхисан. Сумын төв дээр орж ирээд шууд аавынд очиход тэднийд эмнэлэг цагдаа ирсэн оруулахгүй байсан өөр надад мэдсэн зүйл алга... Хэлээгүй, харин сумын төлөөлөгч Р.Болор-Эрдэнэ манай дүүд хандан эвэр иштэй хутга чинь хаана байна, чамайг мэднэ гэж байна гээд асуугаад байсан. Тэр үед л би хутгалуулсан гэж мэдсэн, харин хэсгийн мөрдөгч Р.Болор-Эрдэнэд эвэр иштэй хутганы талаар хэн ярьсныг бол би мэдээгүй...цагаан сарын өдрүүдээр шинийн 3-ны орой байхаа манай аав ээж хоёр хөдөө явж Зандангарав гэх айлд очиж архи уугаад унаж туссан юм уу мэдэхгүй манай ээж нүүрээ халцалсан байсан болохоор нь би хөгширчхөөд айл амьтанд архи уулаа гэж жаахан загнасан уурласан юм. Түүнээс болж энэ хоёр уурандаа архи уусан байх гэхээс өөр ямар ч шалтгаан байхгүй юм. Би тэгж бодож байна мөн Бүрэнтэгш гэх хүн манайд архи ууж байгаад хүргүүлсэн гэсэн энэ хүн ч бас уруу татсан байх гэж бодож байна...Намайг хөдөөнөөс ирэхэд аавынд цагдаа болон эмнэлэг ирчихсэн байшин руу нь оруулахгүй байсан ба, ээж тэр үед гадаа нь өвгөнийгөө би хутгалчихлаа гээд хашхираад байсан. аавын гадаа ирэхэд цагдаа, эмнэлгийнхэн ирчихсэн дотогшоо оруулахгүй байсан, ээж болохоор хашаан дотор хаалганы үүдэнд сууж байсан, хажууд сумын цагдаа Мөнх- Эрдэнэ зогсож байсан. Тэгэхэд ээж “би л өвгөнийгөө хутгалчихлаа” гээд орилоод байсан би тухайн үед аавыг нас барсан үгүйг нь бол мэдээгүй, гэр рүү орох гэхээр цагдаа нар үзлэг хийж байгаа гээд ойртуулахгүй байсан. Тэгэхэд сумын цагдаа Болор-Эрдэнэ аавынд чинь эвэр иштэй хутга байдаг уу гээд манай дүү Мөнхжаргалаас асуугаад байсан. Тэгээд хэргийн газрын үзлэг дууссаны дараа ээжийг машинд суулгаад цагдаа руу аваад явсан, аавыг эмнэлгийн морг руу авч авсан. Тэгэхэд аавыг өнгөрсөн байна гэж мэдсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 54-55, 57-58-р хуудас, 2-р хх-ийн 115-116-р хуудас ),
Гэрч Р.Балжиннямын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 06-ний өдөр 18 цаг 30 минутын орчим манай эмнэлгийн дуудлага авдаг утаснаас энэ өдрийн ээлжийн сувилагч Болормаа ярихдаа төв дээр хутгалуулсан хүний дуудлага ирээд байна гэж над руу яриад би эмнэлэгт ирээд сувилагч Болормаагийн хамт би ойрын дуудлагаар явдаг машинтай амь хохирогч болох Э ын хүргэн болох нэг залуу ганцаараа өөрийн машинтайгаа явсан. Ингээд дуудлага өгсөн айлд Э ын гэрт нь орсон энэ үед урд талын байшингийн цонхны хойд талд байх ширээний баруун талд нь дээшээ харсан байдалтай 60 орчим насны эрэгтэй хүн хэвтэж байсан хар өмдтэй саарал өнгийн путволктой хүн байсан толгойн талд эх******* болох нэг хөгшин согтуу одоо сэрэлдээ гээд уйлаад сууж байсан би одоо хутгалчихлаа гээд уйлаад байсан хажууд нь охин нь гээд нэг хүүхэн байсан бас уйлаад байж байсан. Ингээд дээрх хүнийг биед нь шууны артери, гүрээний артерийн судас шалгаж үзэхэд ямар ч судасны цохилт байхгүй хүүхэн хараа өргөссөн чагнуураар чагнаж үзэхэд зүрхний цохилт сонсогдоогүй нас барсан байсан. Амь хохирогчийн биеийн халуун нь бүлээн байсан амьсгал хураагаад удаагүй байдалтай биеийн халуун мэдрэгдэж байсан гараар үзэх үед биеийн гадна талд гадагшаа пудволкны ар талд цус гарсан байсан цамцыг сөхөж үзсэн зүүн талын далны орчим тэгээд дуудлага өгсөн хүргэн болох залууд см орчим хэмжээний зүсэгдсэн шарх байсныг харсан. Дуудлага өсгөн залууд нас барсан талаар танилцуулаад хэсгийн төлөөлөгч дэслэгч Р.Болор-Эрдэнэд утсаар мэдэгдээд тэгээд цагдаагийн хамт ирсэн ирээд ар гэрийн хүмүүсийг гаргаад гэрийг түгжсэн... Эх******* нь болох Б.Ц нь амь хохирогчийн толгойн доогуур гараа хийгээд би хутгалчихсан гээд уйлаад орилоод байсан. Би тухайн үед наад хүн чинь нас барсан байна та одоо боль гэсэн чинь үгүй ээ сэргэлдээ гээд уйлаад цээжин дээр нь хоёр гараараа дараад байсан ингэж удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 61-62, 65-р хуудас),
Гэрч Ж.Өлзийбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр 18:16 цагт эх*******тэйгээ гэртээ байж байхад, манай хадам ээж Ц нь өөрийнхөө 80616221 утаснаас миний 88631779 дугаарын утас руу залгаад согтуу хүний дуугаар ойлгомж муутайхан аав чинь гээд сонин дугарахаар нь би утсаа таслаад машинаа асаагаад эх*******ийнхээ араас гарсан. Эхлээд манай эх******* Мөнхжаргал руу хадам ээж залгаад ямар нэг юм хэлэх шиг болоход эх******* надад юм ярилгүй гараад явсан юм. Ингээд би эх*******тэйгээ гудамжинд уулзаад Батширээт төвд байх хадам аавындаа очиход байшин дотроо орныхоо хажууд хадам ээж Ц нь хадам аавын толгойг өвдгөн дээрээ тавиад суучихсан, Эрка миний хөгшин амьсгал бос бос гээд уйлж байсан, хадам аав дээшээ харсан байдалтай ямар нэгэн хөдөлгөөнгүй байсан. Тэр үед манай эх******* шууд очоод баруун гарынх нь судсыг барьж үзэхэд цохилохгүй байсан. Би тэр үед түргэн дуудах уу гэхэд хадам ээж Ц нь надад хандан битгий сандар, битгий сандар түргэнээ дууд гэсэн болохоор би гарч машинаа асаагаад шууд хүн эмнэлэг орж их эмч, сувилагч хоёр авчирсан, тэд үзээд толгой сэгсэрсэн би энэ үед нас барсан гэж байна гэж ойлгосон. Ингээд бид гадаа гараад байж байхад сумын цагдаа төлөөлөгч хоёр ирсэн. Түүнээс хойш биднийг оруулаагүй, эх******* бид хоёрыг ороход хадам ээж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, их бага ямар хэмжээтэй хэрэглэсэн талаар бол мэдэхгүй, ямар ч байсан ширээн дээр нь архины шил харагдаж байсан би бол үүнээс өөр юм мэдэхгүй байна. Яг ямар архины шил гэдгийг ч сайн санахгүй байна... би шинийн хоёронд хөдөө айлд таарсан юм. Харин манай эх******* Мөнхжаргал өчигдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 05-нд аав ээж дээрээ очоод хэрэг гарахаас хэдэн цагийн өмнө буюу 15, 16 цагийн орчимд гэртээ ирсэн. Гэртээ ирэхдээ надад ямар нэгэн зүйл яриагүй...Хэсгийн мөрдөгч, цагдаа хоёр ирээд биднийг гадаа гар гээд гаргасан Энэ үед хадам ээж гадаа хамт гараад би аавыг чинь хутгалчихлаа гээд орилоод байсан....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 68-69-р хуудас),
Гэрч Э.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өөрийн төрсөн аав Э , ээж Ц нарын гэрт ганцаараа очиж хоносон. Хоноод 2022 оны 02 дугаар сарын 06-ны өглөө босоод хоол цай хийж идээд зурагт үзэж байж байхад аав гадагшаа гараад эргээд орж ирэхдээ манай сумын ах болох аавын найз болох Бүрэнтэгш гэж ахтай бага зэргийн архи ү*******түүлсэн тэр хоёр ирсэн цай хийж өдөр жигнэсэн буузыг өгөөд удаагүй гарсан тухайн үед би гадагшаа гарах үед цаг 15 цаг 20 минут орчим байх цагийг сайн санахгүй байна. Би гэрээс гараад хадам аав Жаргалсайханы гэр очих үед ээж араас залгаж байсан цаг нь гар утаснаас харахад 15 цаг 39 минут болж байсан байна гэрт манай аав Э , манай ээж Ц , аавын найз болох Бүрэнтэгш нар үлдсэн өөр хүн гэрт байгаагүй тэр хэд үлдсэн тэр нар Хар чингис уугаад үлдсэн аав найзтайгаа архийг ууж байсан харин ээж улаан өнгийн дарс ууж байсан ингээд би хадам аавын гэрт байж байхад манай ээж 80616221 дугаарын утсаар18 цаг 09 минутад миний 88895925 дугаарын утсанд дуудлага ирээд аавын чинь бие нь нэг л сонин байна чи хүрээд ир гэсэн би нөхөртөө хэлэлгүй ганцаараа явган явж байхад нөхөр Өлзийбаяр араас машинтай ирээд намайг аваад цуггаа гэртээ ирсэн чинь аав урд цонхны хажууд ширээний баруун талд дээшээ харсан байдалтай хойшоо толгой нь харсан хэвтэж байсан ээж толгойг нь тэврээд уйлж байсан ханиа сэрээрэй гээд үнсээд уйлаад байсан би аавын баруун гарын судас, нөхөр Өлзийбаяр зүүн гарын судас барьж үзэхэд судас цохилохгүй нас барсан байсан. Ингээд манай нөхөр эрүүл мэндийн төв орж дуудлага өгсөн удаагүй эмч Р.Балжинням, нэг сувилагч байсан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаатай араас нь орж ирж байсан. Эмч ирээд үзээд эргүүлээд баруун тийш нь харуулаад путволкыг сөхөх үед нурууны далны орчим хэсэгт зүсэгдсэн шарх харагдаж байсан. Хэсгийн төлөөлөгч хүмүүсийг гадагшаа гаргаад хаалгыг түгжсэн... Цагаан сараар хэрэглэсэн архинууд л байсан эдгээрийг Улаанбаатар хотоос Шилэн зах орчмоос бөөний төвөөс авсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 71-72-р, 2-р хх-ийн 218-р хуудас),
Гэрч Д.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 17 цагаас хүн эмнэлэгт сувилагчийн ээлжээ аваад байж байхад гаднаас нэг залуу орж ирээд дуудлага өгье гэхээр нь лавлахад эмгэн өвгөн хоёулаа согтуу байж байгаад хутга шөвгөний асуудал болсон юм шиг байна тэгээд би дуудлага өгч байна гэсэн. Би эмч Балжиннямд хэлээд бид хоёр удалгүй албаны машинтай очоод тухайн айлд ороход байшингийн урд хананд байх ширээний баруун хойд талд нэг гаднаас нь харахад 60 гаран насны дээгүүрээ саарал өнгийн фудволктой, доогуураа хар өмдтэй эрэгтэй хүн дээшээ хараад хэвтэж байсан, эх******* нь гээд Ц гэх эмэгтэй согтуу, мөн охин нь болох нэг эмэгтэй байж байсан эмч Балжинням судсыг нь бариад, чагнаж байгаад хэсгийн мөрдөгч Р.Болор-Эрдэнэд толгойгоо сэгсэрч харуулсан, би нас барсан гэж хэлж байгааг нь хараад ойлгосон, тэгээд эмч намайг ажил руугаа яв гэхээр нь би яваад өгсөн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 74-75-р хуудас),
Гэрч О.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өчигдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн үед манайд Ц. Э орж ирсэн ба манайд цагаан сараас үлдсэн тал шил архийг уугаад нөхөртэй хамт уугаад хамт гарсан ба манай хүн Ц.Э ынд очиж хэсэг байж байгаад 16 цагийн орчим халамцуу архи уусан бололтой гарч ирсэн. Би урдаас нь очиж нөхөр Л.Бүрэнтэгшийг аваад гэртээ харьсан харин Ц. Э түүний эх******* Б.Ц нар буцаад гэртээ орсон манай нөхөр өчигдөр орой 17 цагийн орчим унтаж амарсан өнөөдөр өглөө цагдаа дээр дуудлаа гэхээр ирлээ надад өөр мэдэх зүйл алга. Энэ хүмүүсийг би бол сайн мэдэхгүй... Нэг их дотно байдаггүй юм... би гэрийнхээ гадаа буюу хашааны гадаа байж байтал Ц , Э Бүрэнтэгш нар гараад ирэхээр нь би тосож очиход тэр хүмүүс аль аль нь халамцуу байсан би нөхрөө аваад гэр рүүгээ буцсан. Ц Э нар буцаад явсан үүнээс хойш 20 цагийн орчим болов уу хаалга тогшихоор нь онгойлгоход нэг цагдаа орж ирээд ганц нэгэн юм тодруулаад гараад явсан дараа нь цагдаагийн байран дээр дуудаж байсан очиж уулзсан....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 78-79-р хуудас, 2-р хх-ийн 223-224 хуудас),
Гэрч Л.Бүрэнтэгшийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...намайг өчигдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байж байхад 14-15 цагийн орчимд байх Ц. Э манайд ирээд цагаан сараар хэрэглэж байсан тал шил архийг хамт хувааж уусан. Тэгээд би хамт гэрт нь ороод очсон ба тэнд архи ууссан эсэхээ сайн санахгүй байна буцаад гэртээ ирэхээр гарахад Ц.Э , түүний эх******* Б.Ц нар намайг гэрт хүргэж өгөхөөр хамт гарсан гэр рүүгээ явж байхад манай эх******* О.Оюунчимэг урдаас гарч ирээд намайг аваад гэртээ орсон Ц.Э ,Б.Ц нар буцаад явсан. Энэ үед цаг 16 цаг л болж байсан байх ер нь энэ яриад байгаа юмыг би өөрөө сайн санахгүй байгаа эх*******ээс л сонссон юмаа ярьж байна... Би хэдэн жилийн өмнөөс тал цус харваад зарим юмаа мартаад байх болсон юм....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 83-р хуудас, 2-р хх-ийн 220-221-р хуудас),
Гэрч Р.Болор-Эрдэнийн мөрдөн шатгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 06-ны 18:38 цагийн орчимд Батширээт сумын эрүүл мэндийн төвөөс ажилтан Д.Болормаа нь сумын төвийн зүүн урд хотхонд Ц. Э бусдад хутгалуулсан байна гэх дуудлага өгснийг цагдаагийн хамт очиж шалгаж тухайн айлд 18:50 цагт очиход эмч Д.Болормаа нь өөрөө мөн нэг сувилагчийн хамт очсон байсан ба энэ хүнийг эх******* нь хутгалсан гээд байх юм эргүүлж харах уу гээд харахад зүүн далан дээрээ хутгалагдсан шархтай байсан ба эмч нас барсан байна удаагүй юм шиг байна гэхээр нь би гэрт байсан хүмүүсийг бүгдийг хэргийн газраас гаргаж хаалгыг түгжээд цагдаад мэдэгдсэн...Эмч сувилагч хоёроос гадна, төрсөн охин Э.Мөнхжаргал, түүний нөхөр, мөн амь хохирогчийн эх******* Б.Ц нар байсан ба Б.Ц нь би нөхрийгөө алчихлаа гээд толгойных нь орчим сууж байсан. Тэгээд гадаа уулзаж ярилцахад би түүнийг хутгалсан хутгаараа өөрийгөө дүрэх гэсэн чинь миний бие рүү орохгүй байна ямар сонин юм бэ гэж байсан. Түүний дараа гэрээс нь гаргаж сумын цагдаа Б.Мөнх-Эрдэнэ хяналтдаа байлгаж байхад түүнд хандан сар шинийн өдрүүдээр хөдөө айлд очиж архи уусан байсныг манай хүү Э.Мөнхбаяр мэдээд нөхөр бид хоёрыг загнасан чинь өнөөдөр манай нөхөр Э.Мөнхбаярыг буудаж ална гээд буу цэнэглээд байхаар нь би хүүхдээ алуулснаас гээд бууг нь авах гэж ноцолдсон гэж ярьсан байсан тэхээр Ц.Э , Б.Ц нарын дунд ямар нэгэн хэрүүл маргаан үүссэн байж болзошгүй гэж бодож байна... Би тухайн өдөр дуудлагын дагуу цагдаа Мөнх-Эрдэний хамт очиж шалгасан. Тухай үед хэргийн газарт байсан Ц нь би нөхрийгөө “алчихлаа, би өөрийгөө дүрэх гэсэн чин миний бие рүү орж өгөхгүй байсан” гэх яриа өгүүлэлтэй байсан тул Ц гуайд бичлэг хийж байгаа талаараа танилцуулаад хэргийн газар дээр өөрийнхөө гар утсаар 1 минут 21 секундийн бичлэг хийсэн, Тэгээд Цэрэнпагмыг эмнэлэг дээр авчааж биеийн байдлыг ажиглаж байх зуураа түүнтэй ярилцахад мөн “би нөхрийгөө хутгалчихсан юм шиг байна” гэх яриа өгүүлэлтэй байсан тул өөрийнхөө гар устаар 4 минут 08 секунд, 01 минут 29 секундийн 2 бичлэг бичиж авсан....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 87, 89-р хуудас),
Гэрч Б.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 06-ны 18 цаг өнгөрч байхад хэсгийн мөрдөгч Р.Болор-Эрдэнийн хамт Батширээт сумын зүүн урд хотонд Ц. Э бусдад хутгалуулсан гэх дуудлага мэдээлэлд хамт очсон. Бид хоёрыг очиход эмч Д.Болормаа нь сувилагчийн хамт очсон байсан ба амь хохирогчийн эх******* Б.Ц нь би өвгөнөө алчихлаа гээд орилоод байж байсан. Тэгээд нэг их удалгүй мөрдөгч үлдээд би Б.Ц гэгчийг авч гараад гадаа хяналтдаа байлгаж байхад тэр надад хандан шинийн хоёрны өдөр бид хоёр хөдөө айлд очиж архи уугаад би бүдэрч унаад нүүрэндээ халцалсан чинь, манай хүү Э.Мөнхбаяр нөхөр бид хоёрыг утсаар загнасан, түүнээс хойш нөхөр үглээд уурлаад хүүхдээ ална нам буудна гээд буу гаргаж ирээд бид хоёр хэрэлдэж маргалдаад бууг нь авах гэж ноцолдож байгаад нөхрөө хутгалчихлаа, би хэргээ ганцаараа хүлээнэ гэх мэт юм ярьсан, бас нөхрөө алчихсан юм чинь өөрийгөө ална гээд тухайн хутгаараа өөрийнхөө цээж рүү шааж үзэхэд нэвтрээгүй, миний нөхөрт зоогдоод надад зоогдохгүй юм гэх мэт юм ярьж байсан... манай нөхөр хүүхдэдээ гомдоод ална буудна гээд байхаар нь би хутгалсан гэж л ярьсан өөр юм яриагүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 93-р хуудас),
Шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Амь хохирогч Ц. Э-ын цогцост нуруунд сээрний 5,6-р нугалмын түвшинд зүүн тийш 8 см зайд ардаас урагш, дээрээс доош, зүүнээс баруун тийш чиглэлтэй ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цээжний хөндий рүү нэвтэрч зүүн 7-р хавирганы доод ирмэгийг гэмтээж, цааш зүүн уушгины доод дэлбэнг гэмтээж хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдсон байна. Дээрх 7-р хавирганы доод ирмэг хэсгийг гэмтээснийг хавирганы бүрэн байдал алдагдсан учраас дүгнэлт хэсэгт тусгахдаа 7-р хавирганы хугарал гэж бичсэн...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 118-119-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч О.Цэнгүүний 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 23210461 дугаартай дүгнэлтэд:
1. Талийгаач Ц.Э-ын гарын дардас шинжилгээнд тэнцэнэ.
2. Папилон санд бүртгэлтэй сэжиггэн, яллагдагч, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж, бэхжүүлэн авсан гарын мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирохгүй байна гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 124-126-р хуудас),
Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 138-142-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 22 дугаартай дүгнэлтэд:
1.2. Амь хохирогч Ц.Э-ын биед нуруунд сээрний 5,6-р нугалмын түвшинд зүүн тийш 8 см зайд ардаас урагш, дээрээс доош, зүүнээс баруун тийш чиглэлтэй цээжний хөндийрүү нэвтэрч зүүн 7 дугаар хавирганы хугарал, зүүн уушгины доод дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн гэмтэл шарх тогтоогдлоо.
3. Дээрх хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүлтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Химийн шинжилгээгээр цусанд 2.6 промилли, цөсөнд 2.0 промилли спиртын агууламж илэрсэн ба амь хохирогч Ц. Э нь нас барах үедээ хүнд зэргийн согтолтой байжээ.
5. Амь хохирогч Ц. Э нь хоёрдугаар бүлгийн цустай байжээ.
6. Амь хохирогч Ц.Э т нь үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
7. Амь хохирогч Ц. Э нь цээжний хөндий рүү нэвтэрч уушги гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цус алдаж нас баржээ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 146-154-р хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Галбадрахын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1090 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн саарал футболконд үүссэн 2x1 мм, 2х2мм, Зх2мм, 1x1 мм хэмжээтэй гэмтлүүд нь эдэлгээний явцад үүссэн хуучин цооролт, 14мм хэмжээтэй гэмтэл нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт байна.
3. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас ямар нэгэн гэмтэлгүй байна.
4. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 163-166-р хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Ганцэцэгийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 1091 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн өмдөнд халзралт, түлэгдэлт үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна.
2. Халзралт, түлэгдэлт хуучин эдэлгээний явцад үүссэн байна.
3. Халзралт татаж чангаах хүчний үйлчлэлээр, түлэгдэлт дулааны үйлчлэлээр үүссэн байна. Харин хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй. Хэзээ үүссэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ий 175-178-р хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Дэлгэрмаагийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1734 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Дэлгэрмаагийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1735 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Дэлгэрмаагийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1736 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
2.1 Шинжилгээнд ирүүлсэн 21.5 см урттай, ясан мэт цайвар шаргал өнгийн иштэй хутган дээр цус илэрсэн. Илэрсэн цус нь хүний цус байна.
2.2 Илэрсэн хүний цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 200-202-р хуудас),
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний шинжээч О.Цэнгүүний 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 232104102 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
2. Саарал өнгийн хагас ханцуйтай даавуун цамцанд гарсан 35х30мм, 40х30мм хэмжээтэй 2 ширхэг гэмтлийн зах ирмэг суналт, хөврөлтгүй, нэгэн жигд зүсэгдэлт байна.
3. Дээрх хувцсанд гарсан гэмтлүүд нь шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас хураан авсан хутгаар үүсгэгдсэн байж болно..” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хх-ийн 122-126-р хуудас),
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт шинжилгээний 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 37 дугаартай дүгнэлтэд:
1. Б.Ц нь ямар нэгэн сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан баримт, нотолгоо өвчний түүх үгүй байна.
2. Сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан баримт үгүй байна.
3. Б.Ц нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.
4. Б.Ц нь өөрийн үйлдлийг нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах гэдгийг мэдэх чадвартай байна.
5. Б.Ц нь хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочирон давчидсан шинж тэмдэг үгүй байна...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 150-151-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүнийг алах гэмт хэргийг шүүгдэгч Б.Ц нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1-т “амьд явах эрхтэй...”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний амьд явах эрхийг баталгаажуулсан. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хүний амьд явах эрх байх ба хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Шүүгдэгч Б.Ц нь амь хохирогч Ц.Э-ын ардаас цээжний хөндийрүү нэг удаа хутгалж уушги гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цус алдаж нас барсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь хүнийг алах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний амь насыг хохироон хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ******* төр, алдар хүнд, ажил хэргийн ******* хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан ба шүүгдэгч Б.Ц нь Ц.Э-ын амь насыг хохироосон бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.М нар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Б.Ганзориг, З.Наранчимэг нар шүүх хуралдаан гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Ц-ыг 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил, 6 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх ялаар шийтгэх саналтай байна....” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хуралдаан гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Б.Ц-ын хувьд өндөр настай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас хохирол төлбөргүй бол журамлаж болно гэж заасан байгаа учраас эрүүгийн хуульд зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Улсын яллагч нарын шүүх хуралдаанд гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлт нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруутай зэрэгт тохирч байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэлийн шүүх хуралдаанд гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасны журамлан эрүүгийн хуульд зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх... гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж...болно.” гэж заасан ба шүүгдэгч Б.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөргүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасны журамлан эрүүгийн хуульд зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулах үндэслэлгүй болно.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгчид оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэгт тохирч байна гэж шүүх үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн Б.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг удирдлага болгон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Ц нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 88-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Ц нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 1, 65 настай, алдарт эхийн 1,2 дугаар одонтой зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд 8 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Ц д урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохыг мэдэгдэв.
Шүүгдэгчийн цагдан хоригдсон 29 хоногийг эдлэх ялд оруулан тооцлоо.
Эрүүгийн 2239000000059 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсгийн урт нь 11.5 см, урт нь 21.5 см, ясан мэт цайвар шаргал өнгийн иштэй хутга 1 ширхэг, бор өнгийн хүрэн юүдэнтэй урт куртик 1 ширхэг, цэцэгтэй хөх өнгийн цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн хөхний даруулга 1 ширхэг, цайвар ногоон өнгийн дотоож 1 ширхэг, улаан өнгийн оймс 1 хос, хар өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, хар зузаан өмд 1 ширхэг, саарал өнгийн футболк 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, хөх өнгийн оруулгатай саарал өнгийн оймс 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2239000000059 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан амь хохирогч Ц.Э-ын эзэмшлийн гэх Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн гол төмөр нь ТА4869, замаг нь 4869 дугаартай, СКС загварын галт зэвсгийг шүүхэд ирүүлээгүй ба устгалд оруулахаар шилжүүлсэн тухай Хэнтий аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дарга цагдаагийн хошууч Д.Түвшигтөрийн 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 47/1267 дугаартай албан тоот (2-р хх-ийн 9-р хуудас) хэрэгт авагдсан болохыг дурдлаа.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хавсаргаж ирсэн 1 ширхэг СD-ийг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ыг 8 (найм) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан 8 (найм) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон 29 (хорин ес) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Б.Ц д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжэ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн 2239000000059 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсгийн урт нь 11.5 см, урт нь 21.5 см, ясан мэт цайвар шаргал өнгийн иштэй хутга 1 ширхэг, бор өнгийн хүрэн юүдэнтэй урт куртик 1 ширхэг, цэцэгтэй хөх өнгийн цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн хөхний даруулга 1 ширхэг, цайвар ногоон өнгийн дотоож 1 ширхэг, улаан өнгийн оймс 1 хос, хар өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, хар зузаан өмд 1 ширхэг, саарал өнгийн футболк 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, хөх өнгийн оруулгатай саарал өнгийн оймс 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Эрүүгийн 2239000000059 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Хэрэгт хавсаргаж ирсэн 1 ширхэг СD-ийг хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах М.Мөнхцэцэгт даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД М.ЭНХМАНДАХ
А.ЭНХБААТАР