Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 3005

 

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2019/03005

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 132 дугаар зүйлийн 132.6, 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Жаран овогт П.О, Ж.М нарын гэрлэлтийг цуцласугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2007 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү М.М, 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин М.А нарыг эх П.Огийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2007 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү М.М, 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин М.А нарыг 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Ж.Маар тэжээн тэтгүүлсүгэй.

4. Хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ түүний сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурьдсугай.

5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар нэхэмжлэгч П.О 2020 оны 01 дүгээр сард багтааж 10.000.000 төгрөгийг Ж.Мт өгч, хариуцагч Ж.М нь  1 өрөө байр 2020 оны 01 дүгээр сард багтаан П.О, хоёр хүүхдэд худалдан авч өгөх нөхцөлтэйгээр тохирч эвлэрсэн талуудын эвлэрлийг баталгаажуулсугай.

6. Нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн шаардлагаа татан авсныг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 307.950 төгрөг, хариуцагч Ж.Маас 70.200 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч П.Од тус тус олгосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, өмгөлөөгч эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА