Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 475

 

МАГАДЛАЛ

 

2018.02.14                                                     Дугаар 475                                  Улаанбаатар хот

 

 

 

 

“Г Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/04058 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Г Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.О холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт ? төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Улсын бүртгэлийн Ү-? дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн ? дүгээр хороо ? дугаар хороолол /?/ Т гудамж ? дугаар байрны ? тоот хаягт байршилтай ? м.кв талбайтай ? өрөө орон сууц, Улсын бүртгэлийн Ү-? дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн ? дүгээр хороо ? дугаар хороолол /?/ Т гудамж ? дугаар байрны ? тоот хаягт байршилтай ? м.кв талбайтай ? өрөө орон сууцаар тус тус хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Э, Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ЗГ? дугаартай зээлийн гэрээ байгуулж ? төгрөгийг 120 сарын хугацаатай 1.9 хувийн хүүтэй орон сууц худалдан авах зориулалтаар, 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ? дугаартай зээлийн гэрээ байгуулж ? төгрөгийг 60 сарын хугацаатай 2.3 хувийн хүүтэй орон сууц худалдан авах зориулалтаар, 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ЗГ? дугаартай зээлийн гэрээ байгуулж ? төгрөгийг 43 сарын хугацаатай 0.66 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зориулалтаар, 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ/КР/? дугаартай зээлийн гэрээ байгуулж ? төгрөгийг 24 сарын хугацаатай 3.5 хувийн хүүтэй хувийн хэрэгцээний зориулалтаар тус тус зээлүүдийг авч ашигласан болно. Тухайн зээлүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор дор дурдсан ипотекийн гэрээнүүдийг байгуулсан болно. Үүнд, 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ЗБ/?, 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ЗБ/?, 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ЗБ/? дугаартай ипотекийн гэрээг тус тус байгуулж Улсын бүртгэлийн Ү-? дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн ? дүгээр хороо ? дугаар хороолол /?/ Т гудамж ? дугаар байрны ? тоот хаягт байршилтай ? м.кв талбайтай ? өрөө орон сууц, 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр ЗБ/? дугаартай ипотекийн гэрээ байгуулж Улсын бүртгэлийн Ү-? дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн ? дүгээр хороо ? дугаар хороолол /?/ Т гудамж ? дугаар байрны ? тоот хаягт байршилтай ? м.кв талбайтай ? өрөө орон сууцыг тус тус барьцаалсан. Зээлдэгч талын хүсэлтээр зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд дараах нэмэлт өөрчлөлт оруулан зохих гэрээг байгуулсан. Үүнд, 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ЗГ? дугаартай орон сууцны зээлийн гэрээний зээлийн хүүг сарын 1.4 хувь болгож өөрчилсөн, 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ЗГ/? дугаартай зээлийн гэрээнд зээлийн үндсэн данс нэмж оруулсан /Харилцах данс ?/, 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ЗГ? дугаартай зээлийн гэрээний зээлийн хүүг 1.6 хувь болгож өөрчилсөн, 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ЗГ? дугаартай зээлийн гэрээний зээлийн хүүг 1.9 хувь болгож өөрчилсөн, 2014 оны 6 дугаар сарын 09-ны өдөр ЗГ/? дугаартай зээлийн гэрээнд зээлийн үндсэн данс нэмж оруулсан /Харилцах данс ?/, 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ЗБ/?, ЗБ/? дугаартай ипотекийн гэрээнд тус тус Баянзүрх дүүргийн ? дүгээр хороо ? дугаар хороолол /?/ Т гудамж ? дугаар байрны ? тоот хаягт байшилтай орон сууцны ? м.кв талбайг ? м.кв талбайтай болгож өөрчилсөн.

Зээлдэгч Д.О дээрх зээлийн гэрээнүүдийн зөрчлүүд нь дараах байдлаар үүсээд байна. Үүнд, ЗГ/? дугаартай зээлийн гэрээ ? хоног хугацаа хэтэрч, үндсэн зээл ? төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүү ? төгрөг нийт ? төгрөг, ЗГ/? дугаартай зээлийн гэрээ ? хоног хугацаа хэтэрч, хүү, нэмэгдүүлсэн хүү ? төгрөг, ЗГ/? дугаартай зээлийн гэрээ ? хоног хугацаа хэтэрч, үндсэн зээл ? төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүү ? төгрөг нийт ? төгрөг, ЗГ/КР/? тоот зээлийн гэрээ ? хоног хугацаа хэтэрч үндсэн зээл ? төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүү ? төгрөг нийт   ? төгрөгийн дүнгээр тус тус зээлийн гэрээ зөрчигдсөн байна. Зээлдэгч өнөөдрийг хүртэл зээл, зээлийн хүүг төлөхгүй төлөхөөс зайлсхийсээр байна. Г Бны зүгээс зээлдэгчтэй удаа дараа холбогдож уулзан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг шаарддаг боловч зээлдэгч Д.О нь зээл, зээлийн хүүг төлнө гэсээр одоог хүртэл төлөлт хийгдээгүй байна. Г Б нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөхийг шаардсан шаардлагыг зээлдэгчид хүргүүлж мөн амаар болон утсаар удаа дараа шаардсан боловч шаардлагыг зээлдэгчид хүргүүлж, мөн амаар болон утсаар удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрч байна. Зээлийн гэрээний 4.2.1-д зааснаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй тул гэрээний 4.2-д дурдсаныг үндэслэн Банк өөрийн санаачлагаар ЗГ/?, ЗГ/?, ЗГ/?, ЗГ/КР/? дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд, ЗГ/? тоот зээлийн гэрээний үндсэн төлбөр ? төгрөг, хүүний төлбөр ? төгрөг, нэмэгдүүлсэн хүү ? төгрөг нийт ? төгрөг, ЗГ/? тоот зээлийн гэрээний үндсэн төлбөр ? төгрөг, хүүний төлбөр ? төгрөг, нэмэгдүүлсэн хүү ? төгрөг нийт ? төгрөг, ЗГ/? тоот зээлийн гэрээний үндсэн төлбөр ? төгрөг, хүүний төлбөр ? төгрөг, нэмэгдүүлсэн хүү ? төгрөг нийт ? төгрөг, ЗГ/КР/? тоот зээлийн эрхтэй карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үндсэн төлбөр ? төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү ? төгрөг нийт ? төгрөг, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг болон талуудын хооронд байгуулсан ЗГ/?, ЗГ/?, ЗГ/?, ЗГ/КР/? тоот зээлийн гэрээг тус тус үндэслэн хариуцагч Д.Оээс ? төгрөгийг Г Бинд олгуулж, зээлүүдийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээс хангуулахаар анх нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэл гаргаснаас хойш 153 хоногийн хугацаа өнгөрөөд байна, энэхүү хугацааны алдагдал нь зээл, зээлийн хүүгийн тооцоололд зөрүү үүсгэж байх тул нэхэмжлэгч Г Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг ? төгрөгөөр нэмэгдүүлж байна. Иймд Д.Оээс ? төгрөгийг Г Бинд олгуулж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээс хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хариуцагч нь Г Бнаас 4 удаагийн зээлийн гэрээгээр нийт ? төгрөгийн зээл авсан. 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээгээр ? төгрөгийг зээлж, тухайн үед О т компанид ажилладаг байсан учраас зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байсан. Тус гэрээний үндсэн төлбөрт ? төгрөг, хүүгийн төлбөрт ? төгрөг, нийт ? төгрөгийг зээл зээлийн хүүнд төлсөн байдаг. 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ? төгрөгийг зээлж, үндсэн төлбөрт ?төгрөг, хүүнд ? төгрөг, нийт ? төгрөгийг төлсөн. Авсан зээлийнхээ хэмжээнээс ? төгрөгийг илүү төлсөн байдаг. 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ? төгрөгийн зээл авч хүүнд ? төгрөгийг төлсөн. 2014 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр зээлж авсан ? төгрөгийн улайх эрхтэй картанд ? төгрөгийг төлсөн. Ийнхүү нийт банкинд зээлийн хүүнд ? төгрөг, үндсэн төлбөрт ? төгрөгийг төлсөн. Нийт ? төгрөгийг зээл зээлийн хүүгийн төлбөрт төлсөн байгаа. Зээлийн гэрээний барьцаанд Д.Оийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ? дүгээр хороо, ? дугаар хороолол, Т гудамж,? дугаар байрны ? тоот ? м.кв ? өрөө орон сууц, сүүлд барьцаа хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлага гарч өөрийн төрсөн эгч болох Д.Э өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ? дүгээр хороо,? дугаар хороолол, Т гудамж, ? дугаар байрны ? тоотод байрлах ? м.кв 2 өрөө байрыг тус тус барьцаалсан байгаа. 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээнд ? төгрөгөөр барьцаа хөрөнгийг тооцож үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гэрээ байгуулсан байгаа. Гэтэл тус байр нь зах зээлийн ханшаар ? төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Иймд хариуцагч миний өмчлөлийн байр           ? төгрөгийн үнэтэй учраас Баянзүрх дүүрэг ? дүгээр хороо ? дугаар хороолол, Т гудамж, ? дугаар байрны ? тоот ? м.кв ? өрөө орон сууцаар бүх үүргийн гүйцэтгэлийг хангуулж, эгчийнх нь өмчлөлийн орон сууцыг чөлөөлж өгнө үү гэж хүсч байгаа. Анх зээл авч байхдаа Д.О О то компанид ажилладаг тогтмол өндөр орлоготой байсан. Үүнээс хойш ажилгүй болоод О у н төвд ажиллаж байгаад одоо ажилгүй болсон учраас үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Оээс ? төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г Б” ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас ? төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүргийн гүйцэтгэлийг Д.Оийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-? дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн ? дүгээр хороо ? дугаар хороолол /?/ Т гудамж ? дугаар байрны ? тоот хаягт байршилтай ? м.кв талбайтай ? өрөө орон сууцаар хангуулж, Д.Э өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-? дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн ? дүгээр хороо ? дугаар хороолол /?/ Т гудамж ? дугаар байрны ? тоот хаягт байршилтай ? м.кв талбайтай ? өрөө орон сууцаар хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ? төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оээс ? төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Г Б” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэл гаргаснаас хойшхи ? хоногийн хугацааны алдагдал буюу зээл болон зээлийн хүүгийн тооцоололд зөрүү үүссэн тул нэхэмжлэгч “Г Б” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд өөрчлөлт оруулах хүсэлтээ гаргасан. Хариуцагч нь үүрэг гүйцэтгэх хугацаагаа хэтрүүлсэн зөрчил шүүхийн шийдвэр гарах хугацаа хүртэл үргэлжилж байсан тул зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тухай Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг зөрчсөн байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд хандан "Нэхэмжлэлд өөрчлөлт оруулан Д.Э хариуцагчаар татах хүсэлтийг буцаан авч, тусд нь нэхэмжлэл гаргах хүсэлтэй байна. Хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн, шүүх хурлыг зарлаж өгнө үү" гэсэн хүсэлт гаргасан. Шүүх энэ хүсэлтийг хүлээн авсан боловч шийдвэрлээгүй, хүсэлтийг авч хэлэлцээгүй энэ хүсэлтийн талаар ямар нэгэн шийдвэр гараагүй. Нэхэмжлэгчээс гаргасан Д.Э хариуцагчаар татах хүсэлтийг татан авч байгаа хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа шүүх Д.О холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхдээ Д.Э холбогдох нэхэмжлэл болох Д.Э өмчлөлийн ? м.кв талбайтай ? өрөө орон сууц буюу барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах асуудлыг шүүх хуралдаанаар авч хэлэлцэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, хариуцагчаас гаргуулбал зохих төлбөрийн хэмжээг буруу тооцсон нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч “Г Б” ХХК нь хариуцагч Д.О холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт ? төгрөг гаргуулах, барьцааны зүйл болох Д.Оийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн ? дүгээр хороо ? дугаар хороолол /?/ Т гудамж ? дугаар байрны ? тоот хаягт байршилтай ? м.кв талбай бүхий ? өрөө сууц, Д.Э өмчлөлийн Баянзүрх дүүргийн ? дүгээр хороо ? дугаар хороолол /?/ Т гудамж ? дугаар байрны ? тоот хаягт байршилтай ? м.кв талбайтай ? өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжилсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ? төгрөгөөр нэмэгдүүлсэн ба Д.Э хариуцагчаар татсан.

Хариуцагч Д.О нь тайлбартаа “...тогтмол өндөр орлоготой ажил хийж байхдаа зээлийг төлж байсан боловч одоо ажилгүй болж үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон...” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 4 удаагийн зээлийн гэрээ байгуулагдсан, хариуцагч нь нийт ? төгрөгийн зээл авч, өөрийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн ? дүгээр хороо ? дугаар хороолол /?/ Токио гудамж ? дугаар байрны ? тоот хаягт байршилтай ? м.кв талбай бүхий ? өрөө сууц, Д.Э өмчлөлийн Баянзүрх дүүргийн ?дүгээр хороо ? дугаар хороолол /?/ Т гудамж ? дугаар байрны ? тоот хаягт байршилтай ? м.кв талбайтай ? өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Зохигчдын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 120 сарын хугацаатай байгуулагдсан ? төгрөгийн зээлийн гэрээний үүргийг хариуцагч нь ? хоногоор, 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 60 сарын хугацаатай байгуулагдсан ? төгрөгийн зээлийн гэрээний үүргийг ? хоногоор, 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 24 сарын хугацаатай байгуулагдсан ? төгрөгийн зээлийн гэрээний үүргийг ? хоногоор, 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 43 сарын хугацаатай байгуулагдсан ? төгрөгийн зээлийн гэрээний үүргийг ? хоногоор хэтрүүлсэн, 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгдээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй.

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй тул мөн хуулийн 222 дугаар зүйлд зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар шаардсан үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох ? төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “...шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш маргааныг хянан шийдвэрлэх хугацаанд эрх зөрчигдсөн гэж нэхэмжлэлийн шаардлагаа   нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь буруу байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхтэй.

Нэхэмжлэгч байгууллагаас хоёр барьцааны зүйлтэй холбоотой шаардлага гаргасан. Д.Оийн өмчлөлийн зүйлийн хувьд бол түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцуулсан учраас энэ нэхэмжлэлийг хангаж     шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Харин Д.Э хариуцагч биш гэж нэхэмжлэгч тодорхойлсон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд оролцуулаагүйг буруутгах боломжгүй.

Бусдын өмчлөлийн барьцааны зүйлтэй холбогдох шаардлага нь Д.О хамааралгүй учраас энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зохих этгээдэд холбогдуулан шаардлага гаргах нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй болно. Иймд давж заалдах гомдлоос “...Д.Э холбогдох нэхэмжлэл болох түүний өмчлөлийн орон сууц буюу барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй...” гэснийг хүлээн авах боломжгүй гэж үзнэ.

Учир нь Д.Э болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр, нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

Гэвч Д.Оийн зээлийн гэрээний үүргийг хангуулах тохиолдолд барьцаалуулагч Д.Э Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41, 42 дугаар зүйлд зааснаар мэдэгдэх үүргээ “Г Б” ХХК нь биелүүлээгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Д.Э хариуцагчаар татах хүсэлт гаргасныг шүүх хангасан боловч шүүхээс үл хамаарах шалтгаанаар нэхэмжлэл гардуулагдаагүй, түүнд холбогдох нэхэмжлэлийг тусд нь гаргаж жич шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэгчийн хүсэлт хэрэгт авагдсан байгааг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын заримыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/04058 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...?” гэснийг “?...” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т “?” гэснийг “?” гаргуулан гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж ? төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                           ШҮҮГЧИД                                                 А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                             М.НАРАНЦЭЦЭГ