Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 0070

 

1 Э.Т-д холбогдох эрүүгийн хэргийн тухай Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд: Прокурор Г.Т Шүүгдэгч Э.Т Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан хийж Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 304 дүгээр шийтгэх тогтоолтой Э.Т-д холбогдох,  эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.Т-н давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн,  Орхон аймаг, Баян-Өндөр суманд оршин суух, урьд  Д овгийн Э-н Т. Шүүгдэгч Э.Т нь 2019 оны 05 сарын 19-ний өдөр Орхон аймаг БаянӨндөр сумын Яргуйт багийн нутаг дэвсгэрт байрлах Толгодын 16-13 тоотын хүн байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч Арена брендийн 43 инчийн ЛСД зурагтыг хулгайлан А.Д-д 500.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 06 сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт багийн толгодын 17-16 тоотын хүн байнга амьдрах монгол гэрт нэвтэрч Сундуйн жүд, говийн лха гэх 2 судар, бурхан багшийн шавран бурхан, мөнгөн гуутай ногоон Дарь-Эх бурхан, 108 ширхэгтэй зандан эрх зэрэг эд зүйл хулгайлан Д.А-д 140.000 2 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 07 сарын 19-ний өдөр Орхон аймаг БаянӨндөр сумын Цагаанчулуут багийн 21-02 тоотын хүн байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч цэргийн шар гутал, самсунг ноте-2 маркийн гар утас, Самсунг band LTE маркийн гар утас зэрэг эд зүйл хулгайлан Д.Б-д 191.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 07 сарын 20-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянзамын 7-47 тоотын хүн байнга амьдрах монгол гэрийн цоожийг хөшиж онгойлгон нэвтэрч А, С, Ж судрын хураангуй, Цагаан шүхэрт судар, Б жижиг судар, 108 ширхэгтэй эрх, цагаан өнгийн дун, жаазан зурмал бурхан зэрэг эд зүйл хулгайлан Х.О-т 135.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 304 дүгээр шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Д овгийн Э-н Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-г 4 /дөрөв/ жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-д Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 16-ны өдрийн 297 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил, 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 27 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил, 2 /хоёр/ сар, 27 /хорин долоо/ хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-д оногдуулсан 4 жил, 2 сар, 27 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-н цагдан хоригдсон 146 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-с 760.000 /долоон зуун жаран мянга/ төгрөг 3 гаргуулж хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 16-13 тоотод оршин суух /РД:НЙ92072009/ А.Д-д 500.000 төгрөг, хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 17-16 тоотод оршин суух /РД:ФБ62112905/ Д.А-д 140.000 төгрөг, хохирогч Орхон аймаг БаянӨндөр сум Цагаанчулуут баг 21-02 тоотод оршин суух /РД:БЗ86101367/ Д.Б-д 120.000 төгрөгийг тус тус олгож, Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Т давж заалдах гомдолдоо: ... Би хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээж өөрийн хийсэн гэм буруутай үйдэлдээ маш их харамсаж байна. Би ганц биеэрээ амьдардаг ээжийн бие муу 2017-2018 онуудад 2 удаа тархины хагалгаанд орж байсан. Мөн миний хувийн хашаа байшинг минь үеэл ах, төрсөн ах нар зарж борлуулсан байгаа учир ахиж ийм гэм буруутай зүйл болон бусдын эд хөрөнгөнд шунахайн сэдэлтэй үйлдэл гаргахгүй байхаа амлаж байна. Иймд миний энэ хүсэлтийг харгалзан үзэж хорих ялыг минь хөнгөрүүлж өгнө үү? гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Т дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Э.Т-н давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв. Шүүгдэгч Э.Т нь 2019 оны 05 сарын 19-ний өдөр Орхон аймаг БаянӨндөр сумын Яргуйт багийн нутаг дэвсгэрт байрлах Толгодын 16-13 тоотын хүн байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч Арена брендийн 43 инчийн ЛСД зурагтыг хулгайлан А.Д-д 500.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 06 сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт багийн толгодын 17-16 тоотын хүн байнга амьдрах монгол гэрт нэвтэрч Сундуйн жүд, говийн лха гэх 2 судар, бурхан багшийн шавран бурхан, мөнгөн гуутай ногоон Дарь-Эх бурхан, 4 108 ширхэгтэй зандан эрх зэрэг эд зүйл хулгайлан Д.А-д 140.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 07 сарын 19-ний өдөр Орхон аймаг БаянӨндөр сумын Цагаанчулуут багийн 21-02 тоотын хүн байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч цэргийн шар гутал, самсунг ноте-2 маркийн гар утас, Самсунг band LTE маркийн гар утас зэрэг эд зүйл хулгайлан Д.Б-д 191.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 07 сарын 20-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянзамын 7-47 тоотын хүн байнга амьдрах монгол гэрийн цоожийг хөшиж онгойлгон нэвтэрч А, Сундуй, Жадамба судрын хураангуй, Цагаан шүхэрт судар, Банзрагч жижиг судар, 108 ширхэгтэй эрх, цагаан өнгийн дун, жаазан зурмал бурхан зэрэг эд зүйл хулгайлан Х.О-т 135.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Т-н гэм бурууг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хугацаагаа дуусахаас өмнө хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулжээ. Шүүгдэгч Э.Т Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 297 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж уг ялыг эдэлж байгаад тус шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 20 дугаартай шүүгчийн захирамжаар 2 сар 27 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул анхан шатны шүүхийн оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч Э.Т-н ...Ар гэрийн ахуй амьдралын байдлыг минь харгалзан үзээд хорих ялыг минь хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 5 1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 304 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Т-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР С.ЦЭЦЭГМАА