| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2023/0083/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/100 |
| Огноо | 2023-04-19 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | нэр |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/100
2023 04 19 2023/ШЦТ/100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2023/0083/Э
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,
Улсын яллагч Д.Чулуунпүрэв,
Хохирогч Б.Х ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр,
Шүүгдэгч О.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Н-д холбогдох эрүүгийн 2339000720097 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Н нь малын “А” дансандаа малгүй, мал худалдан борлуулах боломжгүй атлаа, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд байхдаа цахим хэрэглэсэн ашиглан фейсбүүк орчинд “мал зарна” гэсэн зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон хохирогч Б.Х ыг хуурч, түүний мал худалдан авах хэрэгцээ шаардлагыг далимдуулан өөрт байхгүй зүйлийг байгаа мэтээр ойлгуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Б.Уламбаярын Хаан банкны 5951091172 дугаартай дансаар 3.980.000 төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Б.Сүлэгмаагийн Хаан банкны 5954179247 дугаартай дансаар 5.000.000 төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хаан банкны өөрийн эзэмшлийн 5951076540 дугаартай дансаар 6.600.000 төгрөг, нийт 15.580.000 төгрөгийг залилан авч Б.Х д 15.580.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Н нь малын “А” дансандаа малгүй, мал худалдан борлуулах боломжгүй атлаа, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд байхдаа цахим хэрэглэсэн ашиглан фейсбүүк орчинд “мал зарна” гэсэн зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон хохирогч Б.Х ыг хуурч, түүний мал худалдан авах хэрэгцээ шаардлагыг далимдуулан өөрт байхгүй зүйлийг байгаа мэтээр ойлгуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Б.Уламбаярын Хаан банкны 5951091172 дугаартай дансаар 3.980.000 төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Б.Сүлэгмаагийн Хаан банкны 5954179247 дугаартай дансаар 5.000.000 төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хаан банкны өөрийн эзэмшлийн 5951076540 дугаартай дансаар 6.600.000 төгрөг, нийт 15.580.000 төгрөгийг залилан авч Б.Х д 15.580.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339000720097 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Х ын (хх-ийн 15-16, 20-21-р хуудас), гэрч Б.Уламбаярын (хх-ийн 29-30-р хуудас), гэрч Г.Нарангэрэлийн (хх-ийн 32-33-р хуудас), гэрч С.Батсуурийн (хх-ийн 36-37-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Талын булаг багийн Засаг даргын 2023.01.26-ны өдрийн 21 дугаартай, 2023.02.17-ны өдрийн 20 дугаартай “О.Н ам бүл 5, 2021, 2022 онд А дансандаа мал тоолуулаагүй, 2021 онд малтай өрхийн жагсаалтаас хасагдсан” тухай тодорхойлолт (хх-ийн 50-52-р хуудас),
Хохирогч Б.Х ын Хаан банкны 5065289750 тоот дансны депозит дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 78-р хуудас),
Б.Сосорбарамын Хаан банкны 5749441154 тоот дансны депозит дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 79-р хуудас),
Шүүгдэгч О.Н--гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 57, 58, 62-71-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2339000000113 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч О.Н нь залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...миний үйлчлүүлэгч О.Н нь өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв:
Шүүгдэгч О.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “..Гэм бураагаа хүлээн зөвшөөрч байна....” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч О.Н нь малын “А” дансандаа малгүй, мал худалдан борлуулах боломжгүй атлаа, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд байхдаа цахим хэрэглэсэн ашиглан фейсбүүк орчинд “мал зарна” гэсэн зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон хохирогч Б.Х ыг хуурч, түүний мал худалдан авах хэрэгцээ шаардлагыг далимдуулан өөрт байхгүй зүйлийг байгаа мэтээр ойлгуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Б.Уламбаярын Хаан банкны 5951091172 дугаартай дансаар 3.980.000 төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Б.Сүлэгмаагийн Хаан банкны 5954179247 дугаартай дансаар 5.000.000 төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хаан банкны өөрийн эзэмшлийн 5951076540 дугаартай дансаар 6.600.000 төгрөг, нийт 15.580.000 төгрөгийг залилан авч Б.Х д 15.580.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Шүүгдэгч О.Н--гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын мал авдаг иргэн Хишигжаргалын нөхөр болох Ганаатай холбогдоод мөнгөний хэрэг гарсан учир мал худалдан авч байгаа юу? гээд 86130531 гэсэн өөрийн дугаараас залгаж асуухад мал авч байгаа та хэдэн тооны мал өгөх юм гэхээр нь 15 сая төгрөгний мал өгөх гээд байна өсгөх хүнд бүх малаа өгсөн ч яахав ер нь мал маань ч дуусч байгаа гээд хоорондоо утсаар ярилцаж тохиролцоод нийтдээ 15 сая 800 мянган төгрөг дансаар шилжүүлж аваад Ганаатай 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэхэд малаа өгөлцөж авалцахаар тохиролцсон юм.... Би тухайн үед 1 сая төгрөг өгсөн юм өөр мөнгө өгөөгүй байгаа....Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна...Би хохирлоо төлж барагдуулна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Х ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Өмнөдэлгэр сумын 4.дүгэзр багийн иргэн О.Н гэгч нь мал зарна гэсэн зар Өмнөдэлгэр сумын нэгдсэн зар дээр тавьсан байсныг хараад утсаар холбогдож амаар тохиролцоод эхлээд 6 дугаар сарын 11-нд 3,980,000 төгрөг хаан банкны 5951091172 Уламбаяр гэх нөхрийнх нь данс руу утсаараа шилжүүлсэн. Тэгээд 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 5 сая төгрөг 5954179247 гэсэн Сүглэгмээ гэх *******тэй хүний данс руу хийлгэсэн. Эргээд 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр би Сосорбарам гэх ахынхаа дансаар 6,600,000 зуун мянган төгрөг данс руу Нямсүрэнгийн өөрийнх нь 5951076540 тоот данс руу шилжүүлсэн. Ингэхдээ бид амаар тохиролцоод хургатай хонь-70 ширхэг, төлөг 22, тугалтай үнээ 6 авахаар болж тохиролцоод мөнгө шилжүүлсэн. Гэтэл О.Н-г малгүй гэдгийг багийн дарга Нарангэрэл болон хөдөөний малчин хүмүүсээс сонсоод мөнгөө буцаагаад авъя гээд Нямсүрэнгийн хөдөө гэрт очоод уулзахад одоо хойноос манай малыг тууж ирж байгаа манай ах эгч 2 ирж яваа гээд аргалаад худлаа хэлээд байдаг байсан. Ингэхдээ над руу эргаэд 6 дугаар сарын 18-ний өдөр 1 сая төгрөгийг буцаагаад миний 5065289750 гэсэн тоот дансанд явуулсан. Ерөнхийдөө бол одоо ямарч малгүй хүнээс мал авна гэж мөнгө явуулж залилуучаад байгаа юм....Одоо өгсөн мөнгөө буцааж авмаар байна ингэхдээ сарын 1,5 хувийн хүү бодож нийт 17 сая төгрөг нэхэмжилнэ...гомдолтой байна....” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Уламбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... би энэ талаар сүүлд мэдсэн. Мөнгө өгсөн хүмүүс нь ирээд мөнгө болон малаа нэхэхэд нь мэдсэн...Бид 2-т А данс гэж байхгүй өөрсдийн гэсэн 1 ч мал байхгүй болсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 29-р хуудас),
Гэрч Б.Нарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Талын булаг 4 дүгээр багийн засаг даргаар 18 дахь жилдээ ажиллаж байна...манай багийн иргэд байгаа юм... Нөхөр Б.Уламбаярын ******* дзэр 2019, 2020 онд мал тоолуулсан бүртгэл нь төрийн сангийн мэргэжилтэн дээр байна. Тэрнээс хойш буюу 2021, 2022 ондуудад мал тоолуулаагүй өөрсдийн гэсэн малгүй болсон ба малын “А” дансгүй болсон үүнээс болж малтай өрхийн бүртгэлээс хасагдсан...нэг ч мал байгаагүй. Мал тооллогод ороогүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 32-33-р хуудас),
Гэрч С.Батсуурийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нөхөр Уламбаярын ******* дээр 2019 он болон 2020 онд мал тоолуулсан байна. Түүнээс хойш 2021, 2022 онуудад мал тоолуулаагүй малын А дансгүй болсон байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 37-р хуудас),
Хохирогч Б.Х ын Хаан банкны 5065289750 тоот дансны депозит дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 78-р хуудас),
Б.Сосорбарамын Хаан банкны 5749441154 тоот дансны депозит дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 79-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч О.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго болон хохирогчийн зүгээс хайхрамжгүй хандсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг шүүгдэгч О.Н нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршигт зориуд хүргэж, хариу төлбөр хийх зорилгогүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгож, мэдсээр байж бусдыг хуурч төөрөгдүүлэн эд хөрөнгийг залилж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ... эд хөрөнгөд....шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч О.Н нь хохирогч О.Х-д нийт 15,580,000 төгрөгийн хохирол учруулсан ба хохирогч нь сарын 1,5 хувийн хүү бодож нийт 18 сая төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна.
Шүүгдэгч нь хохирогчид 1,000,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгчээс 14,580,000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Х-д олгох нь зүйтэй байна.
Харин хохирогч О.Х нь 15,580,000 төгрөгийн хохиролд сарын 1,5 хувийн хүү бодож хохирол нэмж нэхэмжилж байх ба хэрэгт авагдсан баримтаар хүүтэй зээлдүүлсэн гэх баримт тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч О.Н-гээс нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч О.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгон зохиомол байдлыг зориудаар бий бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч О.Н нь урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ний өдрийн 684 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 62-70-р хуудас) ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 58-р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийсэн, ам бүл ам бүл 7, нөхөр 5 хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч О.Н нь 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдрийн хооронд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт хамаарахгүй байна.
Иймд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан заалтад хамрагдаж байх тул шүүгдэгч О.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар оногдуулах 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан... шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасны дагуу шүүгдэгч О.Н-гийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 684 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 17 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 2 жил 11 сар 17 хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг оршин суух газар Хэнтий аймгийн Хэрлэн сумын хилийн дээсээр тогтоож, 2 жил 11 сар 17 хоногийн хугацаанд Хэнтий аймгийн Хэрлэн сумаас гадагш явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн 2339000720097 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-г 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-д оногдуулсан 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр өмнөх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 684 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 (нэг) жил 10 (арав) сар 17 (арван долоо) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 2 (хоёр) жил 11 (арван нэг) сар 17 (арван долоо) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-гийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хэнтий аймгийн Хэрлэн сумын хилийн дээсээр тогтоож, 2 (хоёр) жил 11 (арван нэг) сар 17 (арван долоо) хоногийн хугацаанд Хэнтий аймгийн Хэрлэн сумаас гадагш явахыг хориглосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.Н-гээс 14,580,000 (арван дөрөв сая таван зуун наян мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Х д олгосугай.
8. Эрүүгийн 2339000720097 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Н нь цагдан хоригдоогүй, хохирогч Б.Х нь 15,580,000 төгрөгийн хохиролд сарын 1,5 хувийн хүү бодож нэхэмжилсэн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч О.Н-гээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР