| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2023/0086/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/103 |
| Огноо | 2023-04-21 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | Б.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/103
2023.04.21 2023/ШЦТ/103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2023/0086/Э
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Заяа,
Улсын яллагч Б.Нарангэрэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр,
Шүүгдэгч А.Б, Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б, Б.Ц нарт холбогдох эрүүгийн 2339000000105 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Б, нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 4 дүгээр багийн нутаг “Буурлын ар” гэх газар ойн цэвэрлэгээний зориулалтаар /унанги мод/ түлээний мод бэлтгэх 22-067510 дугаартай эрхийн бичиг авсан боловч, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 13 цагийн орчим Б.Ц-тай бүлэглэн, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 4 дүгээр багийн нутаг “Азаагийн даваа” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр их бие нь шар өнгийн бензин моторт гинжит хөрөө ашиглаж, босоо шинэс төрлийн 30 ширхэг буюу 2.64 м3 модыг хууль бусаар бэлтгэж, улмаар 25-76 ӨМА улсын дугаартай УАЗ Фургон маркийн Фургон маркийн тээврийн хэрэгслээр 2 удаагийн давтамжтай, ойн экологи эдийн засагт 445.249.2 /дөрвөн зуун дөчин таван мянга хоёр зуун дөчин есөн төгрөг/ мөнгөний хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Ц нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 13 цагийн орчим А.Б-тай бүлэглэн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 4 дүгээр багийн нутаг “Азаагийн даваа” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр их бие нь шар өнгийн бензин моторт гинжит хөрөө ашиглаж, босоо шинэс төрлийн 30 ширхэг буюу 2.64 м3 модыг хууль бусаар бэлтгэж, улмаар 25-76 ӨМА улсын дугаартай УАЗ Фургон маркийн Фургон маркийн тээврийн хэрэгслээр 2 удаагийн давтамжтай, ойн экологи эдийн засагт 445.249.2 /дөрвөн зуун дөчин таван мянга хоёр зуун дөчин есөн төгрөг/ мөнгөний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Б, Б.Ц нарыг бүлэглэн хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 233900000105 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 12-16-р хуудас),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 17-22-р хуудас),
Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 23-25-р хуудас),
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцуулах тухай Прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн санал (хх-ийн 32-34-р хуудас),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М-ийн (хх-ийн 40-41-р хуудас), гэрч Г.Мөнхнасангийн (хх-ийн 52-53-р хуудас), иргэний нэхэмжлэгч (хх-ийн 63-64-р хуудас),
Эд хөрөнгө битүүмжлэх мөрдөгчийн санал, Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл ( хх-ийн 164-173-р хуудас)
Фэйр Валуешн ХХК-ний шинжээчийн 2023/ШД-29 дугаартай дүгнэлт:
“...25-76 ӨМА улсын дугаартай УАЗ-Фургон маркийн тээврийн хэрэгслэл 6,600,000 төгрөг байх боломжтойг үнэлгээний тайлан (хх-ийн 72-75-р хуудас),
Фэйр Валуешн ХХК-ний шинжээчийн 2023/ШД-29 дугаартай дүгнэлт:
“...цахилгаан хөрөө 126,000 төгрөг байх боломжтойг үнэлгээний тайлан (хх-ийн 82-84-р хуудас),
Өмнөдэлгэр сум дахь Хэнтий шинэс сум дундын ойн ангийн инженер Б.Доржпүрэвийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай:
“...экологи эдийн засгийн үнэлгээ 2.64 м3 х168,655х1.0= 445249.2 төгрөг...” дүгнэлт ( хх-ийн 93-94-р хуудас),
Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа ( хх-ийн 163-р хуудас),
Мод бэлтгэх эрхийн бичиг (хх-ийн 05-р хуудас),
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын байгаль хамгаалах сангийн 100180655408 тоот дансанд Хаан банкны 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн банк хоорондын шилжүүлэгийн баримтаар 462,000 төгрөгийг, Хаан банкны 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн банк хоорондын шилжүүлэгийн баримтаар 890,574 төгрөгийг шилжүүлсэн баримт,
Шүүгдэгч А.Б-ын хувийн байдлыг тогтоосон: Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Чулуут багийн засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 6 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 123, 125, 127-128-р хуудас)
Шүүгдэгч Б.Ц-ын хувийн байдлыг тогтоосон: Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Чулуут багийн засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 8 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 151, 152, 155, 156, 159-161-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2339000000105 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Улсын яллагч Б.Нарангэрэл шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Б, Б.Ц нар нь бүлэглэн нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна....” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч А.Б, Б.Ц нар нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасны дагуу гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна. Миний үйлчлүүлэгч нар экологийн эдийн засагт 3 дахин хохирол учруулсан 1, 352,584 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаангүй байхгүй...” гэв.
Шүүгдэгч А.Б, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч Б.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “..гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч А.Б, Б.Ц нар нь бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 13 цагийн орчим Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 4 дүгээр багийн нутаг “Азаагийн даваа” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр их босоо шинэс төрлийн 30 ширхэг буюу 2.64 м3 модыг хууль бусаар бэлтгэж, улмаар 25-76 ӨМА улсын дугаартай УАЗ Фургон маркын тээврийн хэрэгслээр 2 удаагийн давтамжтай тээвэрлэж экологи эдийн засагт 445.249 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 12-16-р хуудас),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 17-22-р хуудас),
Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 23-25-р хуудас),
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцуулах тухай Прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн санал (хх-ийн 32-34-р хуудас),
Эд хөрөнгө битүүмжлэх мөрдөгчийн санал, Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл ( хх-ийн 164-173-р хуудас)
Шүүгдэгч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5 дугаар баг Чулуут 1-109 тоотод эхнэр хүүхдийнхээ хамт амьдардаг. Харин 2023 оны 01 дүгээр сарын 23-ний өдөр түлээний мод бэлтгэхээр засаг даргын тамгын газарт очиж 5 метр куб мод бэлтгэх зөвшөөрлийг авч модоо бэлтгэхээр эхнэрийн төрсөн Цогбаярын хамт саарал өнгийн фургон маркийн 25-76 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслээр мод бэлтгэхээр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 4 дүгээр багт байрлах Азаагийн даваа гэх газарт дүү Ц-аар заалгаж очоод 5 метр куб модыг бензин гинжит хөрөө ашиглан хөрөөдөж бэлтгэсэн. Харин бэлтгэсэн модоо фургон маркийн 25-76ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслээр хоёр хувааж ачаад Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын төвд байрлах Чулуут 1-109 тоотод хашаандаа аваачих буулгасан. Ийм л асуудал болсон... Би тухайн модыг миний эхнэрийн төрсөн дүү Ц-ын хамт гинжит, бензин хөрөө ашиглан босоо модыг хөрөөдөж, унагаан бэлтгэсэн...Би өөрийн гаргасан буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 23-ний өдөр миний хүргэн ах Б түлээгүй боллоо гээд ганцаараа фургон маркийн 25-76ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслээр сумын төвөөс мод бэлтгэх эрхийн бичиг аваад ирлээ гэж манайд 12:00 цагийн орчим ирсэн юм. Тэр үед нь би эрхийн бичгийг нь хараагүй ба бичигтэй гэхлээр түлээг нь бэлдэж өгөхөөр болоод манай гэрээс баруун хойд зүгт 1 км зайтай байдаг “Азаагийн даваа” газарт очиж түлээнийх нь модыг хуурай босоо модыг цахилгаан хөрөөгөөр хөрөөдөж унагаад 13:00 цагаас 15 цаг хооронд л бэлтгэж дуусан. Тэгээд унагааж бэлдсэн модоо Б ах бид хоёр фургон маркийн 25-76ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж, хоёр хэсгээр Жаргалтхаан сумын төв рүү гэр лүүгээ авч явсан....Би өөрийн гаргасан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Миний бие Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын засаг даргын тамгын даргаар ажилладаг. Ингээд тус сумын 4 дүгээр багт хууль бусаар мод бэлтгэсэн гэх 0458 дугаартай хэрэгт сумын засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/16 тоот захирамжаар Жаргалтхаан сумыг төлөөлүүлэн иргэний нэхэмжлэгч, хууль ёсны төлөөлөгчөөр томилсон байна. Тус сумын 4 дүгээр баг Азаагийн даваа гэх газарт хууль бусаар босоо мод унагасан гэж байсан...Миний хувьд Ойн ангиас гаргасан экологи эдийн засгийн үнэлгээнд тусгасан 445.249.2 төгрөгийн хохирлоо болон давхар гарах зардлуудыг Жаргалтхаан сумын засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн албан бичгээр хүргүүлнэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 40-41-р хуудас),
Гэрч Г.Мөнхнасангийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Миний бие Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын засаг даргын тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн даргаар ажилладаг....2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Жаргалтхаан сумын Чулуут 4 дүгээр багийн иргэн А.Б түлээний мод авах гэсэн юм гээд 5 метр куб модны эрхийн бичиг авсан. Тухайн ХЭА 22-067510 сери дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг Буурлын-Ар гэх 12 хэсэглэлийн 14 ялгарлын талбайд ойн цэвэрлэгээгээр бичиж олгосон... Иргэн ойн цэвэрлэгээний ажлаар мод бэлтгэхдээ ойд амьдрах чадваргүй болж унасан хуурай мод, гишүү, мөчир зэргийг цэвэрлэх замаар ойгоос гаргаж бэлтгэнэ. Иргэн бол босоо мод унагаж болохгүй...Иргэн ойгоос түлээний мод бэлтгэхдээ мөн адил ойд амьдрах чадваргүй болж унасан, хуурай мод, гишүүг ойгоос гаргаж бэлтгэнэ... Унанги мод гэж хүчтэй еалхи,шуурганд унасан хуурай мод, гишүү мөчрийг унанги мод гэнэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 53-54-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч Т.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 25-76 ӨМА улсын дугаартай Фургон авто машиныг Баян-Овоо сумын иргэн Баяраа гэдэг хүнээс 2011 онд 3.500.000 төгрөгөөр худалдаж аваад өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан юм. Тэгээд би 2018-2019 онд Өмнөговь аймгийн иргэн болох Эрхэмбаяр гэдэг хүнд зарчихсан юм. Машинаа зарахдаа авто машины шилжүүлэг хийлгээгүй өгсөн юм....Мэдэхгүй байна Эрхэмбаяр цааш нь өөр хүнд зарсан сурагтай байсан...Надад автомашины талаар ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Энэ тээврийн хэрэгсэл одоо Эрхэмбаяр гэдэг хүний өмч болсон. Тээврийн хэрэгслийн бүртгэл нь миний нэр дээр бүртгэлтэй байгаа юм. Бусдаар бол тээврийн хэрэгсэлтэй холбоотой санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг ( хх-ийн 63-64-р хуудас),
Фэйр Валуешн ХХК-ний шинжээчийн 2023/ШД-29 дугаартай дүгнэлт:
“...25-76 ӨМА улсын дугаартай УАЗ-Фургон маркийн тээврийн хэрэгсэл 6,600,000 төгрөг байх боломжтойг үнэлгээний тайлан (хх-ийн 72-75-р хуудас),
Фэйр Валуешн ХХК-ний шинжээчийн 2023/ШД-29 дугаартай дүгнэлт:
“...цахилгаан хөрөө 126,000 төгрөг байх боломжтойг үнэлгээний тайлан (хх-ийн 82-84-р хуудас),
Өмнөдэлгэр сум дахь Хэнтий шинэс сум дундын ойн ангийн инженер Б.Доржпүрэвийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай:
“...экологи эдийн засгийн үнэлгээ 2.64 м3 х168,655х1.0= 445249.2 төгрөг...” дүгнэлт ( хх-ийн 93-94-р хуудас),
Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа ( хх-ийн 163-р хуудас),
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын байгаль хамгаалах сангийн 100180655408 тоот дансанд Хаан банкны 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн банк хоорондын шилжүүлэгийн баримтаар 462,000 төгрөгийг, Хаан банкны 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн банк хоорондын шилжүүлэгийн баримтаар 890,574 төгрөгийг шилжүүлсэн баримт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Б, Б.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хууль бусаар бүлэглэх гэмт хэргийг бүлэглэн хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцор нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нар болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль эрх зүйн мэдлэг дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч А.Б, Б.Ц нар нь бүлэглэж үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нар нь хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч А.Б, Б.Ц нар нь бүлэглэж хууль бусаар мод бэлтгэж экологи эдийн 445,249 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 1,352,584 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь 462,000 төгрөгийг Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын байгаль хамгаалах сангийн 100180655408 тоот дансанд Хаан банкны 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн банк хоорондын шилжүүлэгийн баримт, 890,574 төгрөгийг Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын байгаль хамгаалах сангийн 100180655408 тоот дансанд Хаан банкны 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн банк хоорондын шилжүүлэгийн баримтаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан ба шүүгдэгч нар нь экологи эдийн засгийн хохирлын нөхөн төлбөрийг Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын төрийн сангийн 100180655408 тоот дансанд 2 удаагийн гүйлгээгээр нийт 1,352,584 төгрөгийг төлсөн байна.
Иймд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын төрийн сангийн 100180655408 тоот данснаас 1,352,584 төгрөгийг буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь дансанд оруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Б, Б.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул шүүгдэгч А.Б, Б.Ц нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгон хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг бүлэглэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Цогтбаяр, Б.Ц нар нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 125, 152-р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Б, Б.Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тэдгээрт эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус бүр тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2339000000105 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан УАЗ Фургон маркийн 25-76 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч нарын эзэшлийнх биш болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байх тул тээврийн хэрэгслийн үнэ 6.600,000 төгрөгийг шүүгдэгч тэнцүү хэмжээгээр буюу тус бүрээс 3.300.000 төгрөгийг гаргуулж, 1.6 м3 30 ширхэг шинэс модыг хурааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 126,000 төгрөгийнүнэлгээ бүхий цахилгаан 1 ширхэгийг тус тус улсын орлогод оруулахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Б, Б.Ц нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б, Б.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч А.Б, Б.Ц нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Б , Б.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч А.Б , Б.Ц нарыг тус бүр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч А.Б, Б.Ц нарыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч А.Б, Б.Ц нарт хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, Б.Ц нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч А.Б, Б.Ц нарын Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын байгаль хамгаалах сангийн төрийн сангийн 100180655408 тоот дансанд 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 462,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 890,574 төгрөг нийт шилжүүлсэн 1,352,584 төгрөгийг буцаан гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2339000000105 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан УАЗ Фургон маркийн 25-76 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 6.600,000 төгрөгийг буюу шүүгдэгч тус бүрээс 3.300.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэгийг, 1.6 м3 30 ширхэг шинэс модыг хурааж тус тус улсын орлогод оруулахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймгийн прокурорын газрын 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 05, 06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
9. Шүүгдэгч А.Б, Б.Ц нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б, Б.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР