Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/104

 

2023.04.24                                            2023/ШЦТ/104

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2023/0090

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Хишигбаатар,

Улсын яллагч Б.Өнөбат,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.Г ,

Хохирогч Г.Б-ийн өмгөөлөгч О.Баяраа,

Хохирогч У.Ч, М.Г нарын өмгөөлөгч С.Уламбаяр, Л.Чинбат,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг Д.Дашдамба,

Шүүгдэгч О.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Н-д холбогдох эрүүгийн 2239003030019 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 02ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Н нь 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн орчим 06-10 УНЦ улсын дугаартай Toyota Harrier маркийн тээврийн хэрэгсэл жолоодон Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын төвөөс баруун зүгт 9 километрт төв магистрал АО501 дугаартай асфальтан зам дээр явж байх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж улмаар хохирогч Б.З-гийн эрүүл мэндэд 2 талын уушигны няцралт, сээрний 4, 5 дугаар нугалмын хугарал, мултрал, нугасны гэмтэл, доод мөчдийн саажил, сээрний 4 дүгээр нугалмын арын сэртэнгийн зөрүүгүй хугарал, баруун шуу ясны далд хугарал, хамар ясны хугарал, баруун хөмсөг шилбэнд шарх, нүүр, цээж, хоёр гар, шилбэний зөөлөн эдийн няцрал, гэмтэл бүхий хүнд гэмтэл учруулсан, тус гэмтэлийн улмаас хохирогч нас барсан

мөн хохирогч У.Ч-ийн биед баруун шаант, тахилзуур ясны ил хугарал, баруун 2, 3, 4-р улны шивнүүр ясны мэс заслаар тайрагдалт. Уруулд шарх, баруун алга, зүүн шуу, баруун өвдөг, шилбэнд зулгаралт бүхий хүнд хохирол учруулсан,

Г.Б-ийн биед хүзүүний С2-р нугаламын далд хугарал, баруун цууны ясны далд хугарал, цээжний баруун 3-р хавирга ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирлуудыг гэм буруугийн холимог хэлбэрээр учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Н-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч У.Ч-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Г.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Б.З-гийн амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2239003030019 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1-р хх-ийн 19-р хуудас),

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч  (1-р хх-ийн 21-31-р хуудас),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г , хохирогч У.Ч-ийн нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хохирогч Г.Б-ийн (1-р хх-ийн 58-62-р хуудас), гэрч Ц.Нармандахын (1-рхх-ийн 74-76-р хуудас), гэрч А.Намуундарийн (1-р хх-ийн 79-80-р хуудас),  гэрч Т. Оргилын (1-хх-ийн 83-84-р хуудас), гэрч Б.Баярмагнайгийн (1-р хх-ийн 104-р хуудас) нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Шүүгдэгч О.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10685  дугаартай шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 110-112-р хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 10687 дугаартай шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 143-145-р хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10683 дугаартай шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 201-202-р хуудас),

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2458 дугаартай шинжээчийн дүгнэлт (2-р хх-ийн 6-13-р хуудас),

Фэйр Валуэшн ХХК-ны хөрөнгийн үнэлгээний 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШД268 дугаартай үнэлгээний тайлан (1-р хх-ийн 176-179-р хуудас),

Фэйр Валуэшн ХХК-ны хөрөнгийн үнэлгээний 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШД267 дугаартай үнэлгээний тайлан (1-р хх-ийн 188-191-р хуудас),

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (1-р хх-ийн 32-р хуудас),

Шинжээч Г.Пүрэвдоржийн 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 43 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 213-214-р хуудас),

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 615 дугаартай шинжээчийн дүгнэлт (1-хх-ийн 238-240-р хуудас),

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3-р хх-ийн 14-16, 20-22-р хуудас),

Хэнтий аймгийн автотээврийн төвийн шинжээч Б.Баярмагнайгийн 2022 оны 12-р сарын 09-ний өдрийн 13 дугаартай дүгнэлт (3-хх-ийн 32-32-р хуудас),

Хэнтий аймгийн автотээврийн төвийн шинжээч Б.Баярмагнайгийн 2022 оны 12-р сарын 09-ний өдрийн 14 дугаартай дүгнэлт (3-хх-ийн 42-43-р хуудас),

Тээврийн хэрэгслийн лавлагаа (3-р хх-ийн 80-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон, иргэний үнэмлэхийн лавлагаа,  иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, жолоочийн эрхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, Цэргийн гавъяаны улаан тугийн одонгийн үнэмлэхийн хуулбар, Цэргийн гавъяаны одонгийн үнэмлэхийн хуулбар (3-р хх-ийн 72, 76, 77, 88-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Б.Өнөбатыг шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх хуралдааны явцад шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан нотлох баримтууд болон хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Н нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.1.3-т заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд ноцтой байдал бий болгохгүйгээр зорчино. Жолооч хөдөлгөөнд тугалгарахыг мэдсэн үед  тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнэээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалд орохыг хориглоно гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Б.З-гийн амь насыг хохиросон, хохирогч У.Ч-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хохирогч Г.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүлйин 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна.... гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашдамба шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч шүүгдэгч О.Н гэм буруугийн тал дээр анхнаасаа маргахгүй байгаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно...гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.Н гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно...гэв.

Хохирогчийн өмгөөлөгч С.Чинбат шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын гаргасан гэм буруугийн дүгнэлтийг дэмжиж байна...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч С.Уламбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчийн өмгөөлөгч Л.Чинбатын дүгнэлтийг дэмжиж байна....гэв. 

Хохирогч Г.Б-ийн өмгөөлөгч О.Баяраа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...прокурорын гаргасан гэм гэм буруугийн дүгнэлийг дэмжиж байна...Хохирогч Г.Б-ийн хувьд нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй...гэв.

Шүүгдэгч О.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

 

Шүүгдэгч О.Н нь 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн орчим 06-10 УНЦ улсын дугаартай Toyota Harrier маркийн тээврийн хэрэгсэл жолоодон Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын төвөөс баруун зүгт 9 километрт төв магистрал АО501 дугаартай асфальтан зам дээр явж байх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 11.3-т Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж улмаар хохирогч Б.З-гийн эрүүл мэндэд 2 талын уушигны няцралт, сээрний 4, 5 дугаар нугалмын хугарал, мултрал, нугасны гэмтэл, доод мөчдийн саажил, сээрний 4 дүгээр нугалмын арын сэртэнгийн зөрүүгүй хугарал, баруун шуу ясны далд хугарал, хамар ясны хугарал, баруун хөмсөг шилбэнд шарх, нүүр, цээж, хоёр гар, шилбэний зөөлөн эдийн няцрал, гэмтэл бүхий хүнд гэмтэл учруулсан, тус гэмтэлийн улмаас хохирогч нас барсан,

Мөн хохирогч У.Ч-ийн биед баруун шаант, тахилзуур ясны ил хугарал, баруун 2, 3, 4-р улны шивнүүр ясны мэс заслаар тайрагдалт. Уруулд шарх, баруун алга, зүүн шуу, баруун өвдөг, шилбэнд зулгаралт бүхий хүнд хохирол учруулсан,

Хохирогч Г.Б-ийн биед хүзүүний С2-р нугаламын далд хугарал, баруун цууны ясны далд хугарал, цээжний баруун 3-р хавирга ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирлыг учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Шүүгдэгч О.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Миний гар утас хөл рүү унасан ойрхон машин харагдахгүй байхаар нь гар утсаа авах гэж доош тонгойхдоо  эсрэг урсгал руу орчихсон тэгээд эсрэг урсгалаар явж байсан машинтай мөргөлдсөн...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...Ийм зүйл болсонд маш их харамсаж байна. Хохирогч нараас уучлалт гуйж байна...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1-р хх-ийн 19-р хуудас),

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч  (1-р хх-ийн 21-31-р хуудас),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.Г гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр эх******* Золзаяа би дүү болох Ч  нарын хамт өглөөний 09 цагийн орчим Улаанбаатар хотоос Дорнод аймгийн Хөлөн буйр сум орохоор Хөгнө мээж төрийн бус байгууллагын 00-52 БУН улсын дугаартай Портер 2 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Энэ өдөр 13 цаг 30 минутын орчим Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын төвийн баруун талд гүвээ даваад 100 метр орчим явж байтал эсрэг урсгалаас буюу ертөнцийн зүгээр зүүн талаасаа баруун зүгт цагаан болон хүрэн өнгийн суудлын автомашин ирж байгаа харагдаж байсан. Энэ үед  эх******* бид хоёрын сууж явсан тээврийн хэрэгслийн бас дүү Ч   жолоодоод голд манай эх*******  Золзаяа сууж байсан бөгөөд бид гурав хамгаалах бүсээ бүгд зүүгээд явж байсан. Манай машин цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй зөрөх үед уг цагаан өнгийн суудлын автомашин  эсрэг урсгалд буюу манай тээврийн хэрэгслийн эгц урд талаас урсгал сөрж орж ирээд мөргөсөн...Миний талийгаач эх******* Б.Золзаяа 2022 оны 7 дугаар сарын 25-наас 2022 оны 9 дүгээр сарын 15-ныг хүртэл эмчилгээний зардалд 12.679.476 төгрөг, оршуулгийн зардалд 17.641.977 төгрөг, талийгаач эх*******ийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр авсан 10.562.472 төгрөгний цалингийн зээлийн үлдэгдэл болох 6.788.200 төгрөг талийгаач эх******* Булган аймгийн Булган сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Хан-Жаргалант” худалдааны төвд ахуйн хэрэглээний бараа материал зардаг байсан бөгөөд сүүлийн 6 сарын дансны хуулганы орлого 345.735.385 төгрөг болж байгаа. Энэ мөнгөн дүнгийн 10 хувь болох 34.573.538 төгрөг, дээрх орлого нь миний дансан ордог байсан. Учир нь худалдааны орлогын пос машиныг миний ******* дээр авсан байсан юм...Портер 2 маркийн 0052 БУН улсын дугаартай тээврийн хэрэгслийг дахин ашиглах боломжгүй болсон байх тул хохиролыг үнэлгээний байгууллагаас гаргасан 15.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн...Шүүгдэгч надад 46, 731, 276 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн...Одоо биенесийн орлогын 10 хувь буюу 34 сая төгрөг, талийгчийн цалингийн зээлийн үлдэгдэл болон хохирогч нас барсны гэм хорын хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч У.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Булган аймгаас Улаанбаатар хотод 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гэгээ тасарч байхад буюу  21 цагийн орчим Г  ах Золзаяа эгч , эх******* Уянга нарын нийт 3 машинтай ирээд манай гэрт унтаж амарсан. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 07 дугаар сарын 25-ны өглөө би Г  ах, Золзаяа эгч нарын хамт 0052 БУН улсын дугаартай цагаан өнгийн Портер 2 маркийн тээврийн хэрэгсэлтэй Дорнод аймаг руу мал авах ажлаар 09 цагийн орчим Улаанбаатар хотоос хөдөлсөн. Бид гурав явсаар өдөр 14 цагийн орчим Хэнтий аймгийн Жаргалтхаан сум ойртоод гүвээ даваад доош уруудахад эсрэг урсгалаас 2 тээврийн хэрэгсэл явж байгаа харагдаж байсан. Тухайн үед би жолоо бариад голд Золзаяа эгч, баруун захад Г  ах суучихсан 60 орчим километр цагийн хурдтай бүгд хамгаалах бүсээ зүүчихсэн явж байсан. Тэгээд эсрэг урсгалаас явж байсан цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй зөрөх үед уг машин урсгал сөрж манай эгнээнд орж ирээд миний жолоодож явсан машины урд талаас мөргөсөн. Уг цагаан өнгийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж ирэхэд бид гурав хүүе машин гэж хэлсэн би ч тормос гишгээд тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авсан. Тэгээд цаашаа юу болсныг бүдэг бадаг санаж байна. Ослын дараа ухаан ороход миний хоёр хөл машины кабинд хавчуулагдсан хүмүүс гүйлдээд эхлээд манай машинаас Золзаяа эгчийг буулгаж байх шиг байсан. Осол болох үед миний бие нойрмоглосон зүйрмэглэсэн асуудал байхгүй би өмнөх шөнө нь бүтэн нойртой бүрэн унтаж амарсан байсан. Би 2007 онд жолооч болсон жолооны В ангилалтай зам тээврийн осол цагаан өнгийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж манай машиныг мөргөснөөс гарсан. Зам тээврийн ослын дараа Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын эрүүл мэндийн төвд хүргэгдээд анхан шатны тусламж авсанаа бүдэг бадаг санаж байна. Тэгээд тэндээсээ Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Ослын улмаас миний баруун хөл шилбэ хэсгээрээ хугарсан зүүн хөлний өсгий задарсан дээд уруулын баруун талд сэтэрсэн гэмтэл шарх учирсан. Эдгээр гэмтлийн улмаас 3 удаа хагалгаанд орсон. Баруун хөлнийхөө 2 хурууг угаар нь тайруулсан. Осол гаргасан жолооч надтай нэг ч удаа уулзаж миний биеийг асуугаагүй. Би маш их гомдолтой байна. Одоогийн байдлаар би эмчилгээндээ 6 сая орчим төгрөг зарцуулаад байна. Би зарцуулсан болон цаашид гарах эмчилгээний зардал, ослын  улмаас надад болон манай гэр бүлд учирсан хохирол хор уршигийг нэхэмжилнэ. Нэхэмжлэлтэй холбоотой баримтыг гаргаж  хэргийн материалд тусгуулах болно. Осол болох үед би архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Би осолд орсон цагаас байнгын хүний асаргаанд байгаа...Надад шүүгдэгч 6,500,000 төгөрг нөхөн төлсөн...Одоо эх******* намайг асраад 2 ажил эрхлээгүй тул эх*******ийн 2 сарын цалин мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гэгээтэй байхад Хэнтий аймгийн Дадал сумаас Хэнтий аймгийн төв Чингис хотод ирээд Ханбүргэд гэх *******тэй зочид буудалд унтаж амраад маргааш нь буюу 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн орчим өдрийн хоол идчихээд Хэнтий аймгийн төвөөс Улаанбаатар хот руу нөхөр О.Н-гийн хамт 06-10 УНУ улсын дугаартай Harrier маркийн машинтай хөдөлсөн. Манай нөхөр О.Н машинаас жолоодоод би хажууд суугаад явж байсан. Энэ өдөр 14 цагийн орчим Хэнтий аймгийн Жаргалтхаан сум өнгөрөөгөөд замын өгсүүр явж байхад цайвар шаргал өнгийн, ногоон өнгийн  бүхээгтэймашин манай машины өөдөөс гарч ирээд тас хийгээд мөргөлдсөн. Үүний дараа манай машины миний сууж явсан талаар дахиж машин мөргөсөн. Осол болох үед манай машинд нөхөр бид 2 хамт явсан өөр хүн байгаагүй. Нөхөр О.Н бид хоёр хоёулаа хамгаалах бүсээ зүүсэн байсан бөгөөд осол болсны дараа нөхөр О.Н машины жолоочийн хаалгаар намайг татаж буулгасан. Осол замын аль эгнээнд болсоныг би мэдэхгүй байна. зам тээврийн ослын дараагаас би Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Эрүүл мэндийн төвд үүний дараагаас Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр үүрээр 04 цагийн орчим хүргэгдэж ирсэн. Зам тээврийн ослын улмаас миний биед хүзүүний сэртэн яс баруун гарын шуу  хугарсан бие дээгүүр хөхөрсөн шарх үүссэн байсан. Миний биед учирсан гэмтэл шарх манай Harriar маркийн машин портер машинтай мөргөлдсөний улмаас үүссэн үү гэдгийг мэдэхгүй байна. Би гомдолтой байна. Нэхэмжлэлийн талаар холбогдох баримтыг хэргийн материалд тусгуулахаар гаргаж өгөх болно...Манай нөхөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй. Зөрчил огт гаргаж байгаагүй...2022 оны 07 дугаар сарын 24-нөөс 25-ныг шилжих шөнө бүтэн нойртой унтаж  амарсан. Манай нөхөр архи согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй..Яагаад зам тээврийн осол гарах болсоныг мэдэхгүй байна...Манай нөхөр өмнөх шөнө бүтэн унтаж амарсан тул нойрмоглосон зүйрмэглэсэн асуудал гараагүй. Гар утас оролдсон эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 58-62-р  хуудас),

Гэрч Ц.Нармандахын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хэнтий аймгийн Жаргалтхаан сум өргөөд 10 орчим километр явж байхад миний урд цагаан өнгийн 06-10 УНЦ улсын дугаартай “Harrier” маркийн тээврийн хэрэгсэл замын голын хязгаарын тасархай цагаан зураас голлоод, эсрэг урсгал руу орж гараад яваад байсан...Эсрэг урсгалаас цагаан өнгийн портер маркын тээврийн хэрэгсэл ирж байхад 06-10 УНЦ улсын дугаартай “Нагriег” маркын тээврийн хэрэгсэл гэнэт замын голын хязгаарын тасархай цагаан зураас давж эсрэг урсгал руу ороод Портер маркын машинтай мөргөлдсөн. Би машиныхаа тооромзыг гишгэсэн боловч машинаа зогсоож чадалгүй 06-10 УНЦ улсын дугаартай “Harrier” маркын тээврийн хэрэгслийн зүүн талын урд хаалга хэсгийг очиж мөргөсөн. Осол гарах үед миний хажууд урд суудал дээр Оргил, түүний эх*******, охин, дүү нар арын суудал дээр суугаад бүгд хамгаалах бүсээ зүүж явсан. 06-10 УНЦ улсын дугаартай “Harrier” маркын тээврийн хэрэгслийг хүчтэй мөргөөгүй тул надад болон миний машинд сууж зорчигч нарт ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Осолд орсон Портерт маркийн тээврийн хэрэгсэлд жолоочтой нийлээд 2 эрэггэй 1 эмэгтэй, 06-10 УНЦ улсын дугаартай “Наrriег” маркын тээврийн хэрэгсэлд 1 эрэгтэй, 1 эмэгтэй хүн сууж явсан. Портер маркын тээрийн хэрэгслийн жолоочийн хөл хугарсан, зорчигч эмэгтэйгийн толгой хагарсан гэмтэл шарх учирсан байсан. Би архи согтууруулах ундаа огт хэрэглээгүй эрүүл байсан...81-81 ХЭН улсын дугаартай Sai маркийн тээврийн хэрэгсэл миний охин Үүрийнтуяагийн эзэмшилийн тээврийн хэрэгсэл...Би 50-60 километр цагийн хурдтай явж байсан. 06-10 УНЦ улсын дугаартай “Нагriег” маркын тээврийн хэрэгслийн жолооч надтай ойролцоо хурдтай явж байсан....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 75-76-р хуудас),

Гэрч А.Намуундарийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн орчим 81-81 ХЭН дугаартай “Sai’ маркийн машинд суугаад Хэнтий аймгийн төв Чингис хотоос Улаанбаатар хот руу явсан. Би замдаа явж байгаад унтаад өгсөн байсан. Тэгээд урд суудлын ард толгойгоо цохиод сэрэхэд зам тээврийн осол гарсан байсан. Осол яагаад хэрхэн гарсаныг би хараагүй...Осол гарах үед манай нөхөр Оргил жолоочийн хажууд урд суудал дээр, би охиноо өвөр дээрээ аваад арын суудал дээр нөхрийн харапдаа, Ануударь дүү арын суудал дээр жолооч ахын харапдаа суугаад бүгд хамгаапах бүсээ зүүж явсан. Осол гарсаны дараа Жаргалтхаан сумын төвөөс ирсэн эмчид дүү Анударь болон охин Цэлмүүн нарыг эмчид үзүүлэхэд ямар наган гэмтэл шархгүй байна гэсэн...Надад болон миний нөхөр, охин, миний дүү Анударьд учирсан гэмтэл шарх байхгүй. Би шинжээч эмчид үзүүлэхгүй...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 80-р хуудас),

Гэрч Т.Оргилын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 26-ны адөр 12 цагийн орчим 8181 ХЭН дугаартай хар өнгийн “Sai” маркийн машинд суугаад Хэнтий аймгийн төв Чингис хотоос Улаанбаатар хотруу явсан. Уг машинд бид дөрөвөөс өөр хүн суугаагүй бөгөөд, манай ээж Алтантуяа хот явах унааг олж өгсөн юм. Тэгээд 15 цагийн орчим Жаргалтхаан сум өнгөрөөд 10 орчим километр явж байхад бид нарын сууж явсан машины урд тал цагаан өнгийн Harrair маркийн тээврийн хэрэгсэл асфальтан зам дээр, замын эсрэг талын урсгал болон өөрийнхөө урсгалын хооронд 2 тийшээ мурилзаж яваад байсан. Би дотроо тухайн Harrair маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг үүрэглээд байгаа юм болуу гэж бодсон. Тухайн үйлдлийг харсан жолооч Нармандах ах гэрлээрээ дохиж байх шиг байсан. Harreir маркийн тээврийн хэрэгсэл 2 тийшээ мурилзаж байгаад эсрэг урсгаад ороод эсрэг урсгалаас ирж явсан цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Миний сууж явсан 8181 ХЭН дугаартай хар өнгийн “Sai” маркийн жолооч Harreir маркийн тээврийн хэрэгслийн ард 10 орчим метр ойрхон явж байсан тул зогсож амжилгуй Harreir маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын урд хаалга хэсэгт мөргөсөн. 8181 ХЭН дугаартай хар өнгийн Sai маркийн жолооч Нармандах ах ойролгоонгоор 50-60 километр цагийн хурдтай явж байсан. Осол гарах үед би жолоочийн хажууд урд суудал дээр, эх******* Намуундарь охины хамт арын суудал дээр миний харалдаа, Ануударь дүү арын суудал дээр жолооч ахын харалдаа суугаад бүгд хамгаалах бүсээ зүүж явсан. Нармандах жолооч архи согтууруулах унаа хэрэглээгүй эрүүл байсан... Надад болон миний эх*******, охин, эх*******ийн дүүд учирсан гэмтэл шарх байхгүй. Би шинжээч эмчид үзүүлэхгүй...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 83-84-р хуудас),

Гэрч Б.Баярмагнайгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тус тээврийн хэрэгслүүдээс 81-81 улсын дугаартай  Sai  маркийн машин тус эвдэрлүүдийг засварлахад ашиглах боломжтой. Харин 00-52 БУН улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл дахин ашиглагдах боломжгүй мөн 06-10 УНЦ улсын дугаартай harrier маркийн тээврийн хэрэгслийг дахин ашиглах боломжгүй гэж үзэж байна..." гэх мэдүүлэг (1-р хх-ийн 104-р хуудас ),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Э.Энхбаярын 2022 оны 08 дугаар сарын 05-ны 10685 дугаартай:

  1. Б.З-гийн биед Сээр нурууны TH-4 Th-5-р нугалмын их биеийн хугарал, мултрал. Баруун 1-р хавирга, зүүн 1, 12-р хавирганы хугарал. баруун шуу ясны хугарал. Баруун хөмсөгт шарх. Цээж, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2.  3. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
  1.  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  2.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 110-112-р хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Э.Энхбаярын 2022 оны 08 дугаар сарын 06-ны 10687 дугаартай:

  1. У.Ч-ийн биед баруун шаант, тахилзуур ясны ил хугарал, /2022.08.01-ны баруун 2, 3, 4-р улны шивнүүр ясны мэс заслаар тайрагдалт/. Уруулд шарх. Баруун алга, зүүн шуу, баруун өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2.  3. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
  1. 7. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  2.  Баруун 2, 3, 4-р хурууны тайрагдалт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.17.117.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15% иар тогтмол алдагдуулна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 143-145-р хуудас),

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 615 дугаартай:

  1. Г.Б-ийн биед хүзүүний С2-р нугаламын далд хугарал, баруун шууны ясны далд хугарал, цээжийн баруун 3-р хавирга ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх хүзүүний С2-р нугаламын далд хугарал, баруун шууны ясны далд хугарал бүхий гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
  1. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 238-240-р хуудас),

Фэйр Валуешн ХХК-ний шинжээчийн 2023/ШД268 дугаартай дүгнэлт:

“...0052 БУН улсын дугаартай Портер-2 маркийн тээврийн хэрэгсэл 15.000.000 төгрөг байх боломжтойг үнэлгээний тайлан (1-р хх-ийн 176-179-р хуудас),

Фэйр Валуешн ХХК-ний шинжээчийн 2023/ШД267 дугаартай дүгнэлт:

“...06-10 УНЦ улсын дугаартай Harreir маркийн тээврийн хэрэгсэл 32,300.000 төгрөг байх боломжтойг үнэлгээний тайлан (1-р хх-ийн 188-190-р хуудас),

2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Г.Пүрэвдоржийн 43 дугаартай дүгнэлт:

           1. 0610 УНЦ улсын дугаартай Тоуоtа Наrriег маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан О.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрсөн эсэх. Хэрэв зөрчсөн бол замын хөдөлгөөний дүрмийн ямар зүйл заалтыг зөрчсөн.

а. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн: 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.

б. Монгол Улсын Замын хөдөлгөөний дурмийн: 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

в. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн; 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэх дээрх заалтуудыг жолооч О.Н зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна.

           2. 0052 БУН улсын дугаартай Портер-2 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан У.Ч  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрсөн эсэх, Хэрэв зөрчсөн бол замын хөдөлгөөний дүрмийн ямар зүйл заалтыг зөрчсөн.

а. 0052 БУН улсын дугаартай Портер-2 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан У.Ч  замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна.

             3.  8181 ХЭН улсын дугаартай Тоёота Sai маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ц.Нармандах нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрсөн эсэх. Хэрэв зөрчсөн бол замын хөдөлгөөний дүрмийн ямар зүйл заалтыг зөрчсөн.

а.     Монгол Улсын Замын хөдөлгөөний дурмийн: 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэх заалтыг зөрчиж 0610 УНЦ улсын дугаартай Тоуоtа Нагriег маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн зөрчил гаргасан боловч энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй.. “гэх дүгнэлт (1-р хх-ийн 213-214-р хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2458 дугаартай:

  1. Талийгаач цогцост хийсэн шинжилгээгээр хоёр талын уушигны няцралт сээрний 4, 5-р нугалмын хугарал, мултрал, нугасны гэмтэл, доод мөчдийн саажил, сээрний 4-р нугалмын арын сэртэнгийн зөрүүгүй хугарал. Баруун шуу ясны далд хугарал, хамар ясны хугарал. Баруун хөмсөг шилбэнд шарх, нүүр, цээж, хоёр гар, шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.
  2. Тогтоогдсон гэмтэл нь 2022.07.25-ны өдрийн авто ослын үед үүсгэгдсэн байх бөгөөд учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно.
  3. Шинжилгээгээр үхэлд нөлөөлөх өвчингүй байна.
  4. Талийгаач нь дээрх хүнд гэмтлийн хүндрэлийн улмаас үжил олон  эрхтний дутагдлаар нас баржээ.
  5. 2022.09.15-ны 21:11 минутын анхны үзлэгээр нас бараад ойролцоогоор 3-4 цаг болсон байжээ.
  6. Талийгаач нь А/II/ бүлгийн цустай байна.
  7. Эмчилгээ хийгдсэн тул цусанд согтууруулах, мансууруулах бодис тодорхойлох боломжгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3-р хх-ийн 6-21-р хуудас),

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3-р хх-ийн 14-22-р хуудас),

Хэнтий аймгийн Автотээврийн төвийн  шинжээч Б.Баярмагнайгийн 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 13 дугаартай:

  1. 0610 УНЦ улсын дугаартай ТОҮОТА HARRIER маркийн тээврийн хэрэгсэл, 0052 БУН улсын дугаартай Huyndai Porter 2 маркийн тээврийн хэрэгсэл, 8181 ХЭН улсын дугаартай Toyota Sai маркийн тээврийн хэрэгсэлд зам тээврийн осолд орохоос өмнө зам тээврийн осол гарахад нөлөөлсөн эвдрэл гэмтэлийг тодорхойлох боломжгүй.
  2.  0610 УНЦ улсын дугаартай ТОҮОТА HARRIER маркийн тээврийн хэрэгсэл, 0052 БУН улсын дугаартай Huyndai Porter 2  маркийн тээврийн хэрэгсэл, 8181 ХЭН улсын дугаартай Toyota Sai маркийн тээврийн хэрэгсэлд зам тээврийн осолд орохоос өмнө ашиглахыг хориглосон эвдрэл гэмтэл байгаа эсэхийг тогтоох боломжгүй.
  3.  0610 УНЦ улсын дугаартай ТОҮОТА HARRIER маркийн тээврийн хэрэгсэл, 0052 БУН улсын дугаартай Huyndai Porter 2  маркийн тээврийн хэрэгсэл, 8181 ХЭН улсын дугаартай Toyota Sai маркийн тээврийн хэрэгсэл нь анх мөргөлдөхдөө яг аль хэсгээр мөргөлдсөн байж болохыг замын цагдаагийн байцаагч болон замын хөдөлгөөний дүрмийн багш МУ-н зөвлөх инженер Г.Пүрэвдорж нарт хандаж гаргуулна уу. Манайх тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 31-32-р хуудас),

Хэнтий аймгийн Автотээврийн төвийн  шинжээч Б.Баярмагнайгийн 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 14 дугаартай дүгнэлт (3-р хх-ийн 42-43-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд, хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч О.Н нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч О.Н нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч У.Ч-ийн эрүүл мэндэд хүнд, хохирогч Г.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Б.З-гийн амь насыг хохироосон нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэртэй байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан болон хүний амь насыг хохироосон үйлдэлдээ болгоомжгүйгээр хандаж төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд....шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч О.Н нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Б.З-гийн амь насыг хохироосон, хохирогч У.Ч-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хохирогч Г.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан байна.

Шүүгдэгч О.Н нь хохирогч У.Ч т нийт 9,920,000 төгрөгийн хохиролыг нөхөн төлсөн болох нь Хаан банкны 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 6,500,000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт, 3,420,000 төгрөгийн өгч авсан тухай шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирогч, шүүгдэгч нарын тодорхойлолтоор, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г д нийт 47,563,376 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд, 832,100 төгрөгийн өгч авсан тухай шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирогч, шүүгдэгч нарын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Хохирогч Г.Баясгалан нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г  нь талийгаачийн цалингийн зээлийн үлдэгдэл, бизнесийн орлогын 10 хувь буюу 34,000,000 төгрөг, хохирогч нас барснаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжилж байх боловч бизнесийн орлого олж татвар төлж байсан талаар баримт хэрэгт авагдаагүй мөн М.Г гийн банкны дансанд орсон нийт орлогыг бүхэлд нь бизнесийн орлого гэж үзэх үндэслэлгүй байна. Талийгаач Б.Золзаяа нь Булган аймгийн 6-р цэцэрлэгт ажиллаж нийгмийн даатгалын шимтгэлийг 2022 оны 3 дугаар сарыг хүртэл төлсөн лавлагаа хэрэгт авагдсан ба 2022 оны 3 дугаар сараас хойш нийгмийн даатгал төлөгдсөн эсэх нь тодорхойгүй байх тул талийгаачийн цалингийн зээлийн үлдэгдлийг гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г  нь бизнесийн орлогын 10 хувь буюу 34,000,000 төгрөг, талийгаач Б.З-гийн цалингийн зээлийн үлдэгдэл, хохирогч нас барснаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаа шүүгдэгч О.Н-гээс нэхэмжлэх эрхтэй болно.

            Хохирогч У.Ч ийг эх******* нь асарч 2 сар ажил хөдөлмөр эрхлээгүй тул эх*******ийн 2 сарын цалин болон цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилсэн ба хохирогч У.Ч-ийн эх*******ийн нийгмийн даатгал нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын лавлагаагаар тасраагүй болох нь тогтоогдож байна. Иймд У.Ч  нь эх*******ийнхээ 2 сарын цалин болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч О.Н-гээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд, хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч О.Н нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (3-р хх-ийн 72-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь ам бүл 2, эх*******ийн хамт амьдардаг, 69 настай, эрүүл мэндийн байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 3 дахь  хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял  оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Н нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 2239003030019 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 3 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, хорих ял  оногдуулахгүйгээр 3 (гурав) жилийн хугацаагаар тэнссүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5-т зааснаар шүүгдэгч О.Н-г оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч  О.Н-д хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           

6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

7.  Эрүүгийн 2239003030019 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г  нь талийгаачийн цалингийн зээлийн үлдэгдэл болон бизнесийн орлогын 10 хувь буюу 34,000,000 төгрөг, хохирогч нас барснаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо, хохирогч У.Ч  нь эх*******ийн 2 сарын цалин болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч О.Н-гээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.УУГАНБАЯР