Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/106

 

                                      

2023        04          25                                      2023/ШЦТ/106

                                

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                

 

Хэргийн индекс:180/2023/0079

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч М.Энхмандах, А.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,

Улсын яллагч Б.Нарангэрэл,

Иргэдийн төлөөлөгч Г.Одсүрэн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл,

Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г-д холбогдох эрүүгийн 2339000000024 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 14-нд шилжих шөнө 23 цагийн орчимд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг Улаан-Өндөр соёмбо 14А-206 тоотод байрлах өөрийн гэртээ нөхөр О.Ш-тай “архи уусан, архи авах гэсэн” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний зүүн хөлийн шилбэний гадна хажуу дээд хэсэгт 2 удаа хутгалж зүүн шилбэний гадна хажуу дээд хэсгийн хутгалагдсан гүн шарх, зүүн гуяны артерийн /a.femoralis/ тасрал үүсгэж хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Г-ийг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339000000024 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 9-20-р хуудас),

Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 240-244-р хуудас),

Гэрч О.Ариунхүслэнгийн Huawei Y7 маркийн гар утсанд  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 24-26-р хуудас),

Хохирогч О.Ш-гын өмсөж байсан хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 27-30-р хуудас),

Д.Г-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 34-40-р хуудас),

Хохирогч О.Ш-гын SKT5GX маркийн андройд гар утсанд  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 44-46-р хуудас),

Д.Г-ийн Satrend маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 47-50-р хуудас),

Д.Г-ийн мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 51-57-р хуудас),

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (1-р хх-ийн 21-23, 31-33, 41-43-р хуудас),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О-д эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (1-р хх-ийн 58-р хуудас),

Д.Г-д эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (1-р хх-ийн 59-р хуудас),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (1-р хх-ийн 60-р хуудас),

Шүүгдэгч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Г.О-ы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Гэрч Ш.Баярхүүгийн (1-р хх-ийн 84-85-р хуудас), гэрч Ж.Үйлдхүйухны (1-р хх-ийн 88-89-р хуудас), гэрч Н.Нандин-Эрдэнийн (1-р хх-ийн 92-93-р хуудас), гэрч Б.Тожилсүрэнгийн (1-р хх-ийн 96-97-р хуудас), гэрч А.Сувд-Эрдэнийн (1-р хх-ийн 100-102, 104-105-р хуудас), гэрч Б.Одгэрэлийн (1-р хх-ийн 108-110-р хуудас), гэрч О.Оюунсолонгомаагийн (1-р хх-ийн 113-114-р хуудас), гэрч Н.Баярсайханы (1-р хх-ийн 117-118-р хуудас), гэрч Г.Халиуны (1-р хх-ийн 121-123-р хуудас), насанд хүрээгүй гэрч Б.Анхнямын (1-р хх-ийн 126-127-р хуудас), гэрч Д.Отгонбатын (1-р хх-ийн 130-132-р хуудас), насанд хүрээгүй гэрч О.Ариунхүслэнгийн (1-р хх-ийн 135-136-р хуудас), гэрч Г.Довдонгийн (1-р хх-ийн 141-142-р хуудас), гэрч Г.Ууганбатын (1-р хх-ийн 156-157-р хуудас)  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 67 дугаартай  дүгнэлт (1-р хх-ийн 165-166-р хуудас),

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч М.Өнөржаргалын 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 685 дугаартай  дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 201-203-р хуудас),

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч М.Өнөржаргалын 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 686 дугаартай  дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 208-209-р хуудас),

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч М.Өнөржаргалын 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 687 дугаартай  дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 214-216-р хуудас),

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч М.Өнөржаргалын 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 688 дугаартай  дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 221-223-р хуудас),

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч М.Өнөржаргалын 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 690 дугаартай  дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 235-237-р хуудас),

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 245-250, 2-р хх-ийн 1-4-р хуудас),

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч Г.Хулангийн 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 584 дугаартай  дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( 2-р хх-ийн 9-17-р хуудас),

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт шинжилгээний 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 135 дугаартай дүгнэлт  (2-р хх-ийн 47-48-р хуудас),

Хэнтий аймгийн Баянхутаг сумын засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/10 дугаартай шүүгдэгчийн хүү Г.Г-ын хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр төрсөн эцэг болох Г.Д-г тогтоосон тухай тушаалын хуулбар (2-р хх-ийн 144-р хуудас),

Шийтгэх тогтоолын хуулбар (2-р хх-ийн 105-109, 112-119-р хуудас),

Шүүгдэгч Д.Г-ийн цагдаагийн газарт 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гаргасан өргөдөл (2-р хх-ийн 161-163-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд:  Иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 99, 121-124-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2339000000024 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Б.Нарангэрэлийн шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Г нь хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт мөн шүүх хуралдаанд шатанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч шүүгдэгч Д.Г нь шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж байна...Шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулна...” гэв.

Шүүгдэгч Д.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Иргэдийн төлөөлөгч Г.Одсүрэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Г-ийг гэм буруутай хэмээн үзэж байна...” гэв.

Шүүгдэгч Д.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 14-нд шилжих шөнө 23 цагийн орчимд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг Улаан-Өндөр соёмбо 14А-206 тоотод байрлах өөрийн гэртээ нөхөр О.Ш-тай “архи уусан, архи авах гэсэн” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний зүүн хөлийн шилбэний гадна хажуу дээд хэсэгт 2 удаа хутгалж зүүн шилбэний гадна хажуу дээд хэсгийн хутгалагдсан гүн шарх, зүүн гуяны артерийн тасрал үүсгэж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 9-20-р хуудас),

Гэрч О.Ариунхүслэнгийн Huawei Y7 маркийн гар утсанд  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 24-26-р хуудас),

Хохирогч О.Ш-гын өмсөж байсан хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 27-30-р хуудас),

Д.Г-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 34-40-р хуудас),

Хохирогч О.Ш-гын SKT5GX маркийн андройд гар утсанд  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 44-46-р хуудас),

Д.Г-ийн Satrend маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 47-50-р хуудас),

Д.Г-ийн мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 51-57-р хуудас),

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (1-р хх-ийн 21-23, 31-33, 41-43-р хуудас),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (1-р хх-ийн 60-р хуудас),

Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 240-244-р хуудас),

Шүүгдэгч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нөхөр бид хоёр гэртээ байж байгаад ойролцоогоор 18 цагийн үед гэрээсээ гарч сумын эрүүл мэндийн төв рүү явсан. Тухайн үед би ханиаднаасаа болоод халуураад байсан учир тариа, дусал хийлгэх гээд сумынхаа эрүүл мэндийн төв рүү явсан юм. Тэгээд нөхөр бид хоёр сумын эрүүл мэндийн төв дээр ирээд би тариа, дуслаа хийлгэсэн бөгөөд намайг тариа дуслаа хийлгээд байж байх үед манай нөхөр Ш нь найз болох Үйлдхүйухныд очоод ирье гээд эмнэлгээс гарсан. Тэгээд нөхөр маань Үйлдхүйухны гэрт нь очоод ирлээ гээд ойролцоогоор 19-20 цагийн үед л байсан байх гэж бодоод байна буцаад эмнэлэг дээр ирсэн бөгөөд ирэхдээ хоёр бэлэн гоймонтой ирсэн. Тэгээд миний хийлгэж байсан дусал маань дуусаад нөхөр бид хоёр эмнэлгээс хамтдаа гарч дэлгүүр орохоор болоод дэлгүүр явсан бөгөөд нөхөр бид хоёр дэлгүүрээс ариун цэврийн хэрэглэл, тэрэлж ундаа, тамхи, хоёр ширхэг зайдас, 0.75-н хараа *******тэй архи гэх мэт эд зүйлсүүдийг худалдаж аваад тэндээсээ нөхөр бид хоёр Үйлдхүйухнын гэрт нь очсон бөгөөд тухайн үед Үйлдхүйухна гэртээ хүүхдүүдийнхээ хамт байж байсан...Тэгээд нөхөр бид хоёр Үйлдхүйухны гэрээс нь гарч яваад тэндээсээ шууд гэртээ харьсан. Тухайн үед ойролцоогоор 22 цагийн үе л байсан байх гэж бодоод байна. Тэгээд нөхөр бид хоёр гэртээ ирцгээсэн бөгөөд би гэртээ ирсэнийхээ дараа нөхөртөө хандан би маргааш аймгийн төв рүү явна хүүхэдтэй очно гэж хэлэхэд манай нөхөр Ш нь чи явж яах гээд байгаан, чамайг явуулахгүй, муу янхан, гичий минь гээд намайг хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би нөхөртөө хандан битгий хуцаад бай, би явна энэ тэр гээд бид хоёр хоорондоо маргалдаж муудалцсан. Тэгээд би нөхөртэйгээ маргалдаж муудалцаж байгаад гэрээс нь явна гээд өөрийнхөө хувцас хунараа ялгаж цүнхэнд хийгээд уг цүнхтэй хувцасаа аваад гэрээсээ гарч гадаах амбаарны урд талд түр тавьчихаад өөрийнхөө гар цүнхээ авах гээд буцаад гэр рүү ороход манай нөхөр Ш нь миний гар цүнхийг маань өгөхгүй, муу янхан, гичий минь чамайг явуулахгүй, чи явбал тэр чигтээ зайлаарай, танайхан надад юу өгсөн юм чи ямар хүүхэд гаргадаг биш энэ тэр гээд намайг хэл амаар дахин доромжилж, гэрийн хаалгыг дотроос нь сураар уяж түгжсэн...Тэгэхэд манай нөхөр Ш нь уурлаад уурандаа намайг алгадахаар нь би нөхрийгөө буцаагаад алгадах гэхэд манай нөхөр Ш нь миний гарыг маань барьж аваад намайг цохиулаагүй. Тэгээд манай нөхөр Ш нь гэрийн хойд талд байдаг орны доор паднуусан дээр махтай хамт байсан хутгыг аваад чамайг ална шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхрийнхөө гараас уг хутгыг нь булааж авах гэж нөхөртэйгээ зууралдаж ноцолдож байгаад хутгыг нь булааж аваад зууралдсанаасаа болоод доошоо тонгойчихсон байх үедээ нөхрийнхөө яг аль талынх нь хөл болохыг нь би одоо сайн санахгүй байна, ямар ч байсан аль нэг талынх нь хөлний өвдөг, шилбэний орчимд нь 2 удаа хутгалчихсан. Тэгэхэд манай нөхрийн хөлнөөс нь цус гараад эхэлсэн бөгөөд энэ үед манай нөхөр Ш нь өөрийнхөө гар утсаараа хадам ээж рүү залгаж яриад байх шиг байсан бөгөөд би нөхрийгөө хадам ээжтэй яг юу гэж ярьсан болохыг нь сайн хэлж мэдэхгүй байна. Тэгээд би нөхрийгөө хутгалсаныхаа дараа айснаасаа болоод хутгаа далд хийчихье гэж бодоод хоолны шүүгээний ард талд хийсэн. Тэгээд байж байхад гэрийн хаалгыг манай хадам ээж татаад хаалгаа тайл гэхээр нь би гэрийн хаалгыг уясан сурыг тайлаад хадам ээжийг гэр рүүгээ оруулсан...Удалгүй эмч ирээд нөхрийн маань биеийг үзээд нөхөрт маань тариа хийх гэхэд нөхөр маань гараа татаж чангаагаад тариа хийлгэхгүй байгаад байсан... нөхөр маань тариагаа хийлгэхгүй гараа өөр рүүгээ татаж чангааж байсаар байгаад удалгүй нас барсан юм. Тухайн үед нэг ийм л асуудал болсон...Би тухайн үед талийгаач нөхрийнхөө өвдөг, шилбэний орчимд нь 2 удаа хутгалчихсан юм....Талийгаач нөхөр маань ерөнхийдөө архи уух болгондоо надтай маргалдаж муудалцаж, намайг зодож цохих гээд байдаг, хамгийн сүүлд гэвэл талийгаач 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрүүдэд архи уучихсан гэртээ байх үедээ намайг зодож цохиж биед маань гэмтэл шарх учруулсан...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О-ы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ойролцоогоор 18 цагийн үед би ажлаасаа тараад гэртээ ирсэн бөгөөд ирэхдээ гэрийнхээ хойд талд байдаг өөрийн хүү Ш-ын  гэрийг нь харахад Ш-ын  гэрт нь хүн байхгүй бололтой гэрэлгүй байсан. Тэгэхээр нь би өөрийн хүү Ш-ын  гар утас руу нь залгаад хаана байгаа талаар нь асуухад Ш нь надад хандан Г  бид хоёр эмнэлэг дээр байна. Г ид тариа хийлгэж байна эндээс гараад бид хоёр дэлгүүрээр ороод ойр зуурын жоохон юм аваад харилаа гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би гэртээ байж байгаад гарч орох зуураа Ш-ыг гэртээ ирж үү гээд харахад Ш нь гэртээ ирээгүй бололтой гэрэл нь унтраастай л байгаад байсан. Тэгэхээр нь би Ш руу дахин утсаар яриад чи яасан болоогүй байгаа юм уу гэхэд Ш нь надад хандан болсон ээж бид хоёр Ухнаагийнд бууз идэх гээд сууж байна гэж хэлсэн. Тухайн үед ойролцоогоор 20 цаг өнгөрч байсан. Тэгээд би гэртээ байж байгаад өөрийн хүү Ш-ын  гэрийнх нь хойд талд нь байдаг өөрийн ээжийнхээ гэрээр ороод гаръя гэж бодоод ээжийн гэрээр орж аяга цай уунгаа ээжтэй хэдэн үг сольчихоод нээх удалгүй буцаад гэр рүүгээ орж байж байгаад унтаж амрахаар болоод орондоо ороод хэвтсэн. Тэгээд намайг орондоо ороод хэвтэж байхад ойролцоогоор 22 цаг 40 минутын орчимд миний гар утас дуугарахаар нь би гар утсаа автал миний хүү Ш нь уйламдаг байдалтайгаар надад хандан ээжээ гоожчихлоо ш дээ гэх утга бүхий зүйл хэлээд утсаа салгачихсан. Тэгэхээр нь би хэвтэж байснаа шууд босоод хувцасаа өмсөөд өөрийн бага хүү болох Ариунхүслэнгийн хамт Ш-ын  гэрт ирээд хаалгыг нь татахад гэр нь дотроосоо цоожтой байсан бөгөөд дотроосоо сураар уяад гэрээ цоожилчихсон байсан. Тэгээд Ш-ын  эх******* нь уг сураа тайлах гээд нэлээн ноцолдож байгаад арай гэж тайлаад намайг гэр рүүгээ оруулсан бөгөөд намайг гэр рүү нь ороод харахад миний хүү Ш нь зуухныхаа зүүн хойд талд толгой нь баруун урагшаа чигтээ, хөл нь зүүн хойшоо чигтээ харж эвхэрэлдсэн хоёр гараараа зүүн хөлөө барьсан байдалтай, нил цусан дунд хэвтэж байсан...Тэгээд би сумынхаа эрүүл мэндийн төв дээрээ ирээд тухайн үед сувилагчаар гарч байсан Одгэрэлтэй уулзаад Ш-ыг цусан дунд байгаа шүү, яаралтай очих хэрэгтэй байна гэх утгатай зүйлс л хэлж ярьсан шиг санаад байна. Тухайн үед би яг юу гэж ярьсанаа одоо сайн санахгүй байна. Тэгээд миний дуудлагын дагуу сумын эрүүл мэндийн төвөөс эмч Сувд-Эрдэнэ, сувилагч Одгэрэл нар Ш-ын  гэрт нь ирж Ш-ын  биеийн байдлыг нь үзэж харан эмчилгээ энэ тэр хийсэн боловч миний хүү Ш нь бөөлжлөө, бөөлжлөө гэж хоёр удаа хэлсэн ба өөр ямар нэгэн юм хэлэлгүй, ерөнхийдөө ухаангүй байдалтай байсаар байгаад 23 цаг нэлээн өнгөрч байх үед нас барсан....Тухайн үед миний харсанаар талийгаач хүүгийн маань зүүн хөлийнх нь өвдөгний орчимд хутгаар үүсгэгдсэн бололтой 2 ширхэг жижиг шарх гэмтэл учирсан байсан...Эмч ирээд Г оос хутга хаана байгаа талаар асуухад Г  нь хоолны шүүгээний араар байгаа гэж хэлж ярихаар нь би очоод харахад хоолны шүүгээнийх нь ар талд бариул нь харагдсан байдалтай бариулыг нь скочоор скочодсон сааралдуу өнгийн нэг хутга байж байсан.... Талийгаач хүү маань архи уучихаараа гэр орондоо агсам согтуу тавиад эх*******ийгээ зодоод цохичихдог байсан гэхдээ архи уугаагүй үедээ бол талийгаач хүү маань эх*******тэйгээ хэвийн сайхан харилцаатай байдаг байсан... Хүү маань эх*******тэйгээ гэр бүл болоод 7-8 жил болсон гэхдээ дундаасаа бол хүүхэдгүй харин эх******* нь өмнөх амьдралаасаа нэг хүүхэдтэй бөгөөд уг хүүхэд нь аймгийн төв дээр эх*******ийнх нь аав, ээж дээр байдаг юм...Надад нэхэмжлэх зүйл байхгүй...Г ид хөнгөн ял шийгтэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг,

Гэрч Ш.Баярхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний хувьд 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр талийгаач О.Ш-тай уулзаагүй бөгөөд орой нь түүнийг нас барсаныг сонсоод 00 цаг 20 минутын үед талийгаачийн эх******* Д.Г руу залгаж юу болсон талаар асуухад Д.Г надад хандан Ш  маань өнгөрчихлөө л гэж хэлсэн. Түүнээс яасан ийснийг нь надад бол хэлээгүй ээ. Тэгээд би найз Ж.Үйлдхүйухнад хэлээд бид 2 талийгаачийн гэрийн гадаа ирсэн. Тэгээд хүн оруулахгүй гэхээр нь талийгаачийн хойд аав Отгонбат ахын гэрт байж байгаад шөнө нь гэр гэрлүүгээ ирсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 84-85-р хуудас),

                Гэрч Ж.Үйлдхүйухны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 13-ны орой 20 цагийн үед намайг ажлаасаа буух гээд зуухан дээр байж байхад талийгаач О.Ш над дээр ирсэн. Тэгээд бид 2 ойр зуурын юм ярьж байгаад талийгаач хаашаа явахаа хэлээгүй яваад өгсөн. Тэгэхээр нь би гэр рүү явсан. Ингээд 21 цаг болж байхад талийгаач О.Ш эх******* Д.Г-ийн хамтаар манай гэрт 0.75 л “Хараа” *******тэй архи болон “Тэрэлж” *******тэй ундаатай орж ирсэн. Тэгээд талийгаач О.Ш , түүний эх******* Д.Г бид гурав 0.75 л “Хараа” *******тэй архийг нь уугаад манай хуүхдүүд “Тэрэлж” *******тэй ундааг уусан. Тухайн үед манай эх******* Б.Одгэрэл эмнэлэгт сувилагч ажилтай ээлжинд гардаг учир гэртээ байгаагүй. Ингээд бид 3 ойр зуурын юм хум ярьж байгаад архиа ууж дуусаад талийгаач О.Ш өөрийн эх******* Д.Г-д хандан Ханиа гэр рүүгээ явъя гэж хэлээд эх*******тэйгээ манай гэрээс гараад явсан. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 14-ний шөнө 00 цаг 22 минут өнгөрч байхад сумын гэрлийн байцаагч Ш.Баярхүү над руу залгаад О.Ш маань өнгөрсөн байна гэж надад хэлсэн. Тэгээд бид 2 уулзаад О.Ш-гын гэрт очоод нас барсаныг нь мэдээд гэр рүү нь орохгүйгээр талийгаачийн хойд аав Отгонбат ахын гэрт байж байгаад шөнө нь гэр гэртэй харьцгаасан... Дээрх хүмүүс нь манай гэрээс гарахдаа нээх согтуу байгаагүй өөрсдийн гэсэн ухаантай л гарсан...Манай гэрт талийгаач О.Ш нь өөрийн эх******* Д.Г-той эвтэй л хоорондоо зүгээр л юм яриад байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 88-89-р хуудас),

                Гэрч Н.Нандинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 13-ны орой 20 цаг 50 минутын орчимд талийгаач О.Ш өөрийн эх******* Д.Г-той манай дэлгүүрт орж ирээд 0.7л “Хараа” *******тэй архи болон “Тэрэлж” *******тэй ундаатай цуг аваад гарсан. Ингээд эргэж орж ирээгүй...Дээрх хүмүүс эрүүл саруул байсан...  манай дэлгүүрт орж ирэхдээ чигтэйхэн хоорондоо ярьж хөөрөөд эвтэй дэлгүүрээр үйлчлүүлээд гараад явсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 92-93-р хуудас),

                Гэрч Б.Тожилсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Талийгаач О.Ш нь Засаг даргын тамгын газарт 2022 оны намар гэрээт ажилтанаар ороод 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Талийгаач маань 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ажил дээрээ ирээд хогны машины жолооч Баярсайхан ахтай айлуудын хогийг ачихаар ажилдаа гарсан. Ингээд би өдөр нь 15 цагийн үед талийгаачтай уулзаад гэрийнхээ хашаанд очиж машиныхаа гэрлийг янзлаад байж байхад удалгүй хогны жолооч Баярсайхан ах машинтайгаа талийгаачийн эх*******тэй цуг ирээд тамгын дарга хогоо ач гэж байна гэж хэлээд тэр хэд яваад өгсөн. Ингээд орой 18 цагийн үед талийгаач миний утас руу залгаад надад хандан аймаг руу яваад өгөөч эмийн сан орж эх*******тэй эм авчихмаар байна гэж хэлсэн. Тэгэхээр би ажил ихтэй амжихгүй байх гээд утсаа салгасан. Тэгээд л шөнө нь гэртээ унтаж байхад сумын цагдаа манай гэрт ирээд О.Ш-ыг нас барсаныг хэлсэн. Өөр зүйл би сайн мэдэхгүй байна...Талийгаач тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй зүгээр л хувиарын дагуу ажил төрлөө гүйцэтгээд л явж байсан. Харин орой нь 18 цагийн үед надтай ярихдаа мөн л эрүүл саруул байсан. Түүнээс хойш эргэж холбогдоогүй бөгөөд тэр оройноо л архи уусан байх...Хамгийн сүүлд 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр талийгаач болон түүний эх******* Д.Г-той уулзахад хоорондоо энгийн харилцаатай байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 96-97-р хуудас),

                Гэрч А.Сувд-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 13-ны орой 22 цаг 49 ммнутанд эрүүл мэндийн төвийн ээлжийн сувилагч Одгэрэл над руу залгаад Манай ажилтан үйлчилэгч Г.О эгч үзүүлэе гэж байна гээд ярьсан. Тэр үед Г.О эгчээс давхар дуудлага орж ирэхээр нь авсан чинь Г.О эгч надад хандан Ш  үхлээ цус алдаад байна хурдлаарай эмчээ гээд утсаа салгасан. Тэгэхээр нь би гэртээ хэвтэж байсан учир шууд хувцсаа өмсөөд машинаа асаагаад О.Ш-гын гэр рүү явж байхад замд ээлжийн сувилагч Одгэрэл явж байхаар нь түүнийг аваад О.Ш-гын гэрт ирсэн. Намайг О.Ш-гын гэрт ирэхэд гэрийн гадаа 12 настай дүү нь ах энд байгаа гэж хэлэхээр нь гэр рүү орсон чинь гэрт талийгаач О.Ш , түүний эх******* Д.Г бас талийгаачийн дүү Оюунсолонго нар байсан. Тэр үед гэрийн хойморт шалан дээр талийгаач О.Ш 4 хөллөөд тохой, өвдгөө газар тулаад толгойгоороо 2 гарынхаа сурвууг дэрлээд доош харсан байдалтай, эх******* нь хажууд нь суугаад О.Ш-гын толгойг нь барьсан байдалтай гэрийн баруун урд хэсэгт угаалтуурын ойролцоо Оюунсолого зогсож байсан. Мөн О.Ш-гын ойр орчимд шалан дээр их хэмжээний цустай, цусны зах хэсгээрээ бүлэн өтгөрч харалсан байсан. Тэгээд би эх*******ийг нь холдуулж О.Ш-гын биед үзлэг хийхэд О.Ш нь дээгүүрээ нүцгэн доогуураа зузаан өмдтэй өмд нь их хэмжээний цусаар бохирлоглсон базахад цус нь шүүрч урссан, зүүн хөлийнхөө гутлыг тайлсан баруун хөлөндөө гуталтай байсан. Тэгэхээр нь би өмдийг нь тайлахад өтгөн шингэнтэйгээ холилдсон байсан бөгөөд өтгөн шингэнийг нь эх*******ээр нь цэвэрлүүлээд харахад талийгаачийн зүүн хөлийн өвдөгний гадна доод хэсгээр их хэмжээний цус олгойдож гарч ирээд байсан. Тэгэхээр нь би өвдөгний дээд хэсгээр чагнуур тавиад даралттай боолт хийж цусыг нь тогтоон цус гарч байсан газарт 3 оёдол тавиал цусыг нь тогтоосон. Мөн хүчилтөрөгчийг хамрын ац гуурсаар 1 минутанд 5 л өгч байсан. Тэр үед сувилагч маань талийгаачийн баруун гаранд уян зүү тавьж дусал хийж байсан. Ер нь бид хэд давхар давхар ажилласан. Тэгээд би өөр цус гарч байгаа эсэхийг шалгах гээд талийгаачийн цус болсон газруудыг угаалгахад ямар нэгэн өөр газраас цус гарахгүй байсан. Тэр үед О.Ш гартаа тавьсан уян зүүг сугалахаар түүнийг гэрийн хойд талын ор руу өргөж гаргасан. Тэгээд орон дээр хэвтүүлээд дахиж түүнд дусал хийх гэсэн боловч царай нь хөхрөөд ирэхээр нь адерналин 1мл м булчинд нь тарисан, мөн 30x2 харьцаатай цээжний шахалт хийсэн, мөн амьсгал зүрх судас сэргэхгүй байсан учраас зүүн гарын тохойны судсанд адерналин 1мл давтаж хийхэд амьсгал зүрх судас сэргэхгүй байсаар байгаад талийгаач О.Ш нь 23 цаг 49 минутанд нас барсан. Тэгээд би Хэнтий аймгийн цагдаагийн газар болон сумын цагдаад дуудлага мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 100-102-р хуудас),

                Гэрч А.Сувд-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Г  эгч лав миний санаж мэдэж байгаагаар 2021 онд 1 удаа, 2022 онд 2 удаа байх л гэж санаад байна, яг тодорхой бол сайн хэлж мэдэхгүй байна, талийгаач Ш ахад зодуулж цохиулсан гээд нүүр ам нь хөхөрсен байдалтай надад үзүүлж харуулж байсан бөгөөд энэ гурван тохиолдлын аль нэгэнд нь лав Г  эгчийн хөмсөг нь язарчихсан байсан шиг санагдаж байна. Тэгээд би уг хөмсгөнд нь оёдол тавьж өгч байсан ба би энэ хөмсөг язарсан асуудлыг яг хэзээ болсныг одоо яг сайн санахгүй байна, өөрөөр Г  эгч талийгаач нөхөртөө зодуулж цохиулсан гээд надад биеэ үзүүлж харуулж байгаагүй...Г  эгч, талийгаач Ш ах хоёр зан байдлын хувьд хоёулаа даруу төлөв зантай, нэг сул тал нь гэвэл хоёулаа архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэдэг, нийлж архи дарс уудаг хүмүүс, өөрөөр надад энэ хоёр хүний хувийн зан байдал дээр нь хэлж ярих зүйл алга байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 104-105-р хуудас),

                Гэрч Б.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 16 цаг 30 минутаас 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө 08 цаг 30 минут хүртэл Хэнтий аймгийн Баянхутаг сумын Эрүүл мэндийн төвд сувилагчаар ажилласан. Ингээд ажиллахад хугацаанд орой 22 цаг 49 минутанд манай ажилтан Г.О түргэн тусламжийн утасруу залгаад хүү маань цус алдаад байна хурдан ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би 22 цаг 50 минутанд эмч А.Сувд-Эрдэнэ рүү залгаж мэдэгдээд эмчилгээний багажаа аваад О.Ш-гын гэр рүү явган гүйсэн...Гэрийн хойморт шалан дээр талийгаач О.Ш 4 хөллөөд тохой, өвдөгөө газар тулаад толгойгоороо 2 гарынхаа сурвууг дэрлээд доош харсан байдалтай, эх******* нь хажууд нь суугаад толгойг нь барисан гэрийн баруун урд хэсэгт угаалтуурын ойролцоо О.Ш-гын төрсөн дүү О.Оюунсолого зогсож байсан. Мөн гэрийн хойд хэсгийн хулдаасан шалан дээр их хэмжээний цусаар бохирлогдсон байсан. Тэгээд эмч А.Сувд-Эрдэнэ эх*******ийг нь холдуулж О.Ш тулгийн биед үзлэг хийхэд О.Ш нь дээгүүрээ нүцгэн доогуураа зузаан өмдтэй өмд нь их хэмжээний цусаар  бохирлогдсон байсан....Тэр үед эмч маань өвдөгний дээд хэсгээр чангалуур тавиад даралттай боолт хийж цусыг нь тогтоон цус гарч байсан газарт 3 оёдол тавьж цусыг нъ тогтоосон. Мөн хүчилтөрөгчийг хамрын ац гуурсаар 1 минутанд 5л өгч байсан. Тэр үед би талийгаачийн баруун гаранд уян зүү тавьж дусал хийж байсан. Тэгээд эмч маань өөр цус гарч байгаа эсэхийг шалгахад өөр газраас цус гарахгүй байсан...Тэгээд орон дээр хэвтүүлээд дахиж түүнд би дусал хийх гэсэн боловч түүний царай нь хөхрөөд ирэхээр нь эмч маань адерналин 1мл-г булчинд нь тарисан, мөн 30x2 харьцаатай цээжний шахалт хийсэн, тэр үед О.Ш-ын н амьсгап зүрх судас сэргэхгүй байсан учраас зүүн гарын тохойны судсанд адерналин 1мл-г давтаж хийхэд амьсгал зүрх судас сэргэхгүй байсаар байгаад О.Ш нь 23 цаг 49 минутанд нас барсан. Тэгээд эмч маань Хэнтий аймгийн цагдаагийн газар болон сумын цагдаад дуудлага мэдээлэл өгсөн...”гэх мэдүүлэг (1-р хх-ийн 108-110-р хуудас),

                Гэрч О.Оюунсолонгомаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...22 цаг 40 өнгөрөөгөөд ээж Оюун руу ах Ш залгаад юу гээд байгаа нь мэдэгдэхгүй гээд утас нь тасрах шиг болсон. Тэгтэл ээж гэнэт ахын гэр рүү орохоор гарсан. Ш ахын гэр яг манай арын хашаа манайхаас гэр рүү нь шууд ордог жижиг хаалга байдаг юм. Ээж орчихоод  тун удалгүй гүйж орж ирээд ах чинь цусан дундаа хэвтэж байна гээд эмнэлэг рүү шууд гүйсэн. Би шууд Ш ахын гэр рүү ороход зуухны хойно цусанд хутгалдсан дээшээ хараад хэвтэж байсан. Эх******* нь болох Г  эгч ахын цээжээр тэврээд байж байх шиг байсан. Г  эгч ах чинь ухаан орохгүй байна агаагаа *******ээр нь дууд тэгүүл сэргэж магадгүй гэж байсан. Тэгээд цусны ү******* аймар байсан болохоор би гараад явсан....Тэгж байх хооронд нэг нь хутга нь хаана байна уутлаарай гэх шиг болохоор нь би Г  эгчээс хутга нь хаана байна гэхэд Г  эгч хутга нь шүүгээний ард байгаа гэхээр нь би аваад шууд хогийн хар уутанд хийж гараад гэрийн зүүн урд хаяаны тийшээ шидсэн. Тэгээд ороход удалгүй ахын шархыг боож дуусгаад ор руу гаргаж хэвтүүлсэн....Ээж дүү бид 3 гэртээ байж байхад ээж намайг чи ороод ахыгаа хараад ир гэхээр нь би очиход үүдэнд сувилагч Одгэрэл эгч гэрээс гарч байсан. Би агаа яасан бэ гээд асуухад агаа чинь нас барчихлаа гэхээр нь би ээждээ хэлэхээр гэр рүүгээ орсон тийм л юм болсон. Тухайн үед аав Отгонбат эмч нарт туслаад Ш ахын гэрт байж байсан... Урд нь бол хааяа маргалдаж байдаг. Архийг бол байнга хэрэглэдэггүй. Хааяа нэг уухаараа маргалдаж байгаа харагддаг...Зүгээр л харилцаатай байдаг байсан....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 113-114-р хуудас),

                Гэрч Н.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ш бид 2 шууд сумын баруун айлуудын хогийг ачиж эхлээд 16 цагийн үед хогоо айлуудын хогийг ачиж дууссан. Тэгээд ажил дээр очиж Тамгын даргатай уулзаж хогоо ачиж дуусгасан талаараа хэлээд бид 2 салсан. Тэгээд өнөө өглөө буюу 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө би Ш-ыг нас барсан гэж эх*******ээс нь сонссон...надтай хамт байхад огт архи уугаагүй. Бид 2 ажилаа л хийсэн. Ер нь Ш миний хажууд архи уудгүй юм...Надад мэдэгдээгүй. Зүгээр байдгаараа л байсан. Хүнтэй маргалдсан зүйл огт байхгүй... Ер нь бол гэр бүлийн маргаантай байдаг байсан. Архийг бол хааяа хааяа оройн цагаар хамт уудаг сонсогдож байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 117-118-р хуудас),

                Гэрч Г.Халиуны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 08 цаг 30 минутаас хойш ажил дээрээ байж байгаад ажил тараад 21 цагийн үед эмч Сувд-Эрдэнийн гэрт очсон. Тэгээд эмчийн гэрт байж байхад орой 22 цаг 49 минутанд манай ажилтан Г.О түргэн тусламжийн утас руу залгаад хүү маань цус алдаад байна хурдан ирээрэй гэж байсан. Тэгээд би эмч Сувд-Эрдэнийн хамт би өөрийн эзэмшлийн 23-12 ХЭН улсын дугаартай приус-20 маркийн машинаар 22 цаг 54 минутанд О.Ш-гын гэрийн гадаан нь ирсэн. Тэгээд очиход Ш-ын  10 гаран насны эрэгтэй дүү Ариунхүслэн хашаан дотроос энэ гэрт гээд зааж оруулсан. Ороход О.Ш доошоо хараад дөрвөн хөлөлсөн байдалтай их цус алдсан, эх******* Г  нь толгойн талд нь сууж байсан. Миний анзаарснаар зүүн хөл нь ороолттой, ороолт нь нэлээд цус болсон байдалтай байсан. О.Ш-гын шархыг харах зорилгоор хувцсыг нь тайлсан, зүүн хөлний өвдөгний дээд хэсэгт чангалуур тавьсан, дусал хийхээр уян зүү тавьсан байсан. Шарх нь өвдөгний доод хэсэгт байсан. Шарх дээр нь бинтээр цус тогтоохоор дарж байсан. Эмч намайг бээлий өмсөөд оёдол тавихад тусал гээд би хөлийг барьж өгсөн. Тэгээд эмч шарханд нь гурван оёдол тавьсан. Тэгээд оёж дуусаад даралттай боолт хийсэн. Тухайн үед гэрт сувилагч Одгэрэл би эмч Сувд-Эрдэнэ, Ш-ын  эх******* Г , Ш-ын  ээж Г.О , дүү Оюунсолонгомаа нар байсан. Би дахин уян зүү авахаар Ч.Эрдэнэчимэг сувилагчийг ажил руу дуудаад очиж аваад буцаад очиход Ш нас барсан байсан. Би тухайн цаг хэд болж байгааг анзаараагүй. Эмч нас барсан цагийг нь 23 цаг 49 минут гэж тэмдэглэсэн. Тэгээд эмч шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... Г.О эгч миний охин наад хутгандаа хамаагүй хүрч болохгүй цааш нь тавь гэхээр нь хутганы шарх юм байна гэж мэдсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 121-123-р хуудас),

Гэрч Д.Отгонбатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд бид нар амарцгаах гэж хэвтэж үед 22 цаг 46 минутын орчимд миний эх*******ийн 99859067 дугаарт Ш  залгаад ээжээ би Цоож оочоод байна гэнэ үү? Ш  оочоод байна гэнэ үү гэж хэлээд орноос босож хувцсаа өмсөөд хүүгийнхээ хамт гараад явсан. Тэгээд удалгүй эх******* Ш гийнд орчихоод буцаж гэрт орж ирээд Ш  цустайгаа холилдсон байна гэж хэлсэн тэр үед миний охин толины өмнө сууж байснаа тэр чигтээ гарсан. Ардаас нь би дээл хувцас
нөмөрч гараад Ш гийн гэрт ороход Ш  нь гэрийнхээ зүүн хойд талд Ш  доошоо
тонгойсон байдалтай эх******* Г  нь хажуу талд нь түших маягтай өвдөглөөд сууж
байсан. Мөн гэрийнх нь хоймор, зүүн тал нь газар цус болсон байдалтай байсан.
Тэгэхээр нь би гэрт нь ороод зүүн талаар нь тойрч яасан бэ яг хаана дүрчихсэн юм бэ
гэж асуугаад тонгойж харсан. Би өөрөө бодохдоо цээж хэвлий хэсэгтээ дүрсэн бол цус
гоожиж байж магадгүй гэж тонгойж харсан. Тэр үед хэвлий хэсгээс цусгүй, хөлийн ороолт
цус болсон байсан. Тэгээд эмч дуудсан юм уу гэж хэлээд гэрээс нь гарч утсаа авч түргэн
дуудахаар гэрүүгээ орж нөмгөн гарсан байсан учраас бүсээ бүслээд түрийтэй гутал
өмсөөд, утсаа аваад, малгай өмсөөд буцаад Ш гийнх рүү гарсан чинь Сувд-Эрдэнэ
эмч, Халиунаа эмч, Одгэрэл сувилагч гурав Ш гийнд орж ирээд хойш нь харуулаад
хэвтүүлсэн байдалтай тусламж үзүүлсэн...Ш гийн гэрт ороход эмч нар түүнд эм тариа, шингэн залгаж, мониторыг холбож амьсгалын аппарад залгасан байсан боловч Ш  эргэж амьсгаа аваагүй нас барсан....” гэх мэдүүлэг
(1-р хх-ийн 130-132-р хуудас),

Насанд хүрээгүй гэрч О.Ариунхүслэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Орой 22 цагийн орчимд бид нар гэртэй амрах гээд орондоо орсон байхад миний ээж Цоож  унаад гэнэ үү Ш  унаад гэж яриад л ухас хийж хувцсаа өмсөөд гэрээс гарахаар нь би ээждээ хань болох гэж хамт гэрээс гарч хойд талд байх Ш  ахын руу орсон чинь Цоож гэх эх******* нь хаалга тайлж өгсөн ба Ш  ах гэрийнхээ хоймор хэсэгт нь газар эвхрэлдээд хөл орчмоор нь цус болчихсон байсан. Тэгэхлээр нь ээж бид хоёр Ш  ахын гэрээс буцаж гараад би хойд талын гудамжинд байдаг Ш  ахын эмээгийнх нь гэрт орж Тулга гэх нагац ахад нь ээж таныг дуудаж байна гэж хэлчхээд би ээжийнхээ араас дагаад эмнэлэгт очиж дуудлага өгчхөөд Ш  ахын гадна буцаж ирээд ээж гэрт нь орсон. Харин би өөрийнхөө гэрт буцаж орсон... Намайг ээжийн хамт гэрт нь орох үед согтууруулах ундааны зүйл ү*******тэж байсан....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 135-136-р хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч М.Өнөржаргалын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 685 дугаартай дүгнэлтэд:

ХГҮ-ээр илрүүлж бэхжүүлэн авсан гэх сур дээр хүний цус илэрсэн. Уг цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна...” гэх  дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 201-203-р хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч М.Өнөржаргалын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 687 дугаартай дүгнэлтэд:

ХГҮ-ээр илрүүлж бэхжүүлэн авсан гэх хулдаас дээр хүний цус илэрсэн. Уг цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна...” гэх  дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 214-216-р хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч М.Өнөржаргалын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 688 дугаартай дүгнэлтэд:

ХГҮ-ээр илрүүлж бэхжүүлэн авсан гэх хутганд хүний цус илэрсэн. Уг цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна...” гэх  дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 221-223-р хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч М.Өнөржаргалын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 690 дугаартай дүгнэлтэд:

ХГҮ-ээр илрүүлж бэхжүүлэн авсан гэх жижиг  хулдаас дээр хүний цус илэрсэн. Уг цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна...” гэх  дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 235-237-р хуудас),

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаартай дүгнэлтэд:

1. Талийгаач О.Ш-гын цогцост зүүн шилбэний гадна хажуу дээд хэсгийн хутгапагдсан гүн шарх, зүүн гуяны артерийн /а.femoralis/ тасрап, духны дунд хэсэг, баруун хөмсөгний дотор дээд хэсэг, баруун хацарын төвгөр хэсэг, хамрын нуруу хэсэг, хамрын зүүн угалз хэсэг, баруун шанаа хэсэг, доод уруулын зүүн хажуу хэсэг, зүүн чихний дэлбэнгийн дотор хэсэг, баруун гарын сарвууны ар хэсэг, зүүн шууны гадна дунд хэсэг, зүүн гарын сарвууны ар хэсэг, цээжний урд дунд хэсгүүдийн зулгаралт, цээжний урд дээд хэсэг, зүүн чамархай хэсэг, зүүн өвдөгний гадна хажуу хэсгүүдийн өнгөц зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх цээжний урд дээд хэсэг, зүүн чамархай хэсэг, зүүн өвдөгний гадна хажуу хэсгийн өнгөц зүсэгдсэн шарх, зүүн шилбэний гадна хажуу дээд хэсгийн хутгалагдсан гүн шарх, зүүн гуяны артерийн /а.femoralis/  тасрал бүхий гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх зүүн шилбэний гадна хажуу дээд хэсгийн хутгалагдсан гүн шарх, зүүн гуяны артерийн /а.femoralis/  тасрал бүхий гэмтэл учрах үедээ амь насанд аюултай, хүнд зэргийн, үхэлд нөлөөлсөн гэмтэл болно.

4. Талийгаачид шинжилгээгээр үхэлд нөлөөлөх эмгэг өвчин тогтоогдсонгүй.

5. Тапийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.

6. Талийгаач нь гуравдугаар бүлгийн цусгай байна.

7. Талийгаач нь зүүн шилбэний гадна дээд хэсгийн хутгапагдсан гүн шархны улмаас зүүн гуяны артери тасарч улмаар цус алдаж нас баржээ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 245-250-р, 2-р хх-ийн 01-04-р  хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.Хулангийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 584 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн улаан эрээн өнгийн цамцанд ЗО мм, цэнхэр өнгийн богино ханцуйтай цамцанд 250мм, хар өнгийн өмдөнд 82мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн Ш  урагдалт, улаан  эрээн өнгийн цамцанд 15х13мм хэмжээтэй хатуу мохоо зүйлд гогдогдон татах хүчний үйлчлэлээр үүссэн Ш  гогдолт, хар өнгийн өмдөнд 12х10мм, хар эрээн өнгийн өмдөнд 9x10 мм хэмжээтэй дулааны үйлчлэлээр үүссэн Ш  түлэгдэлт, хар өнгийн өмдөнд 5мм, 16мм, 9мм, 12мм, хар эрээн өнгийн өмдөнд 16мм, 7мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн Ш  зүсэгдэлт байна. Бусад хувцаснууд гэмтэлгүй байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн улаан эрээн өнгийн цамц, цэнхэр өнгийн богино ханцуйтай цамц, хар өнгийн өмд, хар эрээн өнгийн өмдний суналт, эдэлгээ зэргээс хамаарч хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэнийг тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( 2-р хх-ийн 9-17-р  хуудас),

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт шинжилгээний 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 135 дугаартай дүгнэлтэд:

1. Д.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Д.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Д. Г  нь хэрэг хариуцах чадвартай байна.

4. Д.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

5. Д.Г нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

6. Д.Г нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүй, нийгмийн аюулын шинж чанарыг
ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтой гэдгийг мэдэх
чадвартай байна.

Д.Г нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан,
сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэх шинж тэмдэг илрээгүй байна.

7. Д.Г нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон одоо хэрэг хариуцах  чадвартай байна...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 47-48-р хуудас)  зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

          Иргэдийн төлөөлөгч Г.Одсүрэнгийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна. Шүүгдэгч түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хохирогчийн байнгын хүчирхийлэл, зүй бус үйлдэл зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүнийг алах гэмт хэргийг шүүгдэгч Д.Г нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1-т “амьд явах эрхтэй..., Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний амьд явах эрхийг  баталгаажуулсан. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хүний амьд явах эрх байх ба хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Шүүгдэгч Д.Г нь хохирогч О.Ш-гын зүүн хөлийн шилбэний гадна хажуу дээд хэсэгт 2 удаа хутгалж хохирогч цус алдаж нас барсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

                Шүүгдэгч нь хүнийг алах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний амь насыг хохироон хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй,  төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын... амь нас....хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан ба шүүгдэгч Д.Г нь О.Ш-гын амь насыг хохироосон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О нь оршуулгын зардалд 20 сая төгрөг нэхэмжилж байна.

Оршуулгатай холбогдон гарсан зардалд нийт 13.847.887 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч Д.Г нь 3 сая төгрөгийг бэлнээр, 10,850,000 төгрөгийг дансаар нийт 13,850,000 төлж барагдуулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн мэдээллийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Г нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 99-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, 1.4-т заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, 1.7-д заасан байнгын хүчирхийлэл, дарамтад өртсөний улмаас өөрийгөө хамгаалах зорилгоор хохирогчид халдаж гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 4, эцэг, эх, хүүгийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлууд болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.7-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохыг мэдэгдэв.

Шүүгдэгчийн цагдан хоригдсон 70 хоногийг эдлэх ялд оруулан тооцлоо.

Эрүүгийн 2339000000024 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 25.5 см урттай хутга 1 ширхэг, сур 1 ширхэг, хулдаасны хэсэг 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г ийг  5 (тав) жил 4 (дөрөв)  сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан 5 (тав) жил 4 (дөрөв)  сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ийн цагдан хоригдсон 70 (дал) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.  

 

5.  Шүүгдэгч Д.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг өнөөдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн 2339000000024 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 25.5 см урттай хутга 1 ширхэг, сур 1 ширхэг, хулдаасны хэсэг 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

7. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.    

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.УУГАНБАЯР

                                   

                                          ШҮҮГЧИД                                М.ЭНХМАНДАХ

 

                                                                                        А.ЭНХБААТАР