Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 0052

 

1 Х.Э-д холбогдох эрүүгийн хэргийн тухай  Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд: Прокурор Б.Ж Шүүгдэгч Х.Э Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Т, Хохирогчийн өмгөөлөгч Х.О Н арийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан хийж Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолтой, Х.Э-д холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э-н давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Увс аймгийн Тариалан суманд төрсөн, Орхон аймаг Баян-Өндөр суманд оршин суух,  Ш овгийн Х-н Э Шүүгдэгч Х.Э нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутагт 3-16 дугаар байрны арын засмал зам дээр явган зорчигч Ө.С-г мөргөж хүндэвтэр хохирол, Ц.Б-ыг мөргөж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Ш овгийн Х-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай 2 ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-г 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2,4 7.3 дугаар зүйлийн 4,5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-д оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-с 10.237.375 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Ө.С, хууль ёсны төлөөлөгч Ж.Т нарт олгож, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 5326 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, шүүгдэгч Х.Э-н жолоочийн үнэмлэх зэргийг шүүгдэгчид буцаан олгож, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд насанд хүрээгүй хохирогч Ө.С, хууль ёсны төлөөлөгч Ж.Т нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э давж заалдах гомдолдоо: “...Х.Э нь насанд хүрээгүй хохирогч Ө.С-н биед учирсан гэмтлүүдээс баруун өвдөгний чагтан холбоос урагдаж тасарсан гэмтлийг би учруулаагүй гэж маргадаг. Учир нь шинжээч эмч Ч.Б-н 34 тоот дүгнэлт, Ж.Г эмчийн 310 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд нь хоорондоо зөрүүтэй байтал гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлын хэм хэмжээ нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх нотлох баримтанд бодитой хууль ёсны дүгнэлт хийж чадаагүй. 3 Иймд Орхон аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт дахин гаргуулахаар, анхан шатны шүүх рүү хэргийг буцааж өгнө үү гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Ж дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Х.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э-н давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. Шүүгдэгч Х.Э нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг 3-16 дугаар байрны арын засмал зам дээр “Соната-6” маркийн 53-26 ОРО улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан ...явган хүний гарцанд ойртон ирсэн жолооч хурдаа хасч уг гарцаар гарч яваа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө... гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч Ө.С-г мөргөж зүүн хөлний шилбэний шаант ба тахилзуур ясны далд хугарал, баруун өвдөгний үений урд чагтан холбоос болон жийргэвчний урагдал, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол , Ц.Б-г мөргөж баруун өвдөгний шөрмөсний суналт, эрүүн дор, зүүн гуянд цус хуралт, зүүн хацар дээд урууланд зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Э-д оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, учирсан хор хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байна. Насанд хүрээгүй хохирогч А.С-н биед учирсан гэмтлүүдээс өвдөгний чагтан холбоос урагдаж тасарсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд, анхан шатны шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмчийн мэдүүлэг зэргээс үзэхэд хэрэг ослын улмаас учирсан гэмтэл болох нь нотлогдож байна. 4 Дээрх гэмтэл учирсан эсэхийг тодруулах зорилгоор анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар нэмэлт шинжилгээ хийлгэж шинжээчийн дүгнэлт гаргуулсан, энэ дүгнэлтүүдийг зөрүүтэй гэж үзэх боломжгүй, хохирогч Ө.С-н эмчилгээний зардлын 10 237 375 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчид олгуулж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Анхан шатны шүүх насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр нэмэлт шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулсан нь оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчөөгүй, энэ талаар хэн нэгэн гомдол гаргаагүй. Насанд хүрээгүй хохирогч Ө.С-н биед учирсан гэмтлүүдээс өвдөгний чагтан холбоос урагдаж тасарсан гэмтэл учирсан эсэх нь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтэд тодорхойгүй, бүрэн биш байна гэж үзэж шүүгчийн захирамжаар нэмэлт шинжилгээ хийлгэхээр Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албыг томилжээ. Харин энэ хэрэгт дахин шинжилгээ хийлгэхээр хэргийн оролцогч нар хүсэлт гаргаагүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хэрэгт дахин шинжилгээ хийлгэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд ...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүх эмнэлэгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт дахин гаргуулахаар хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү... гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР ШҮҮГЧИД Ё.БЯМБАЦЭРЭН 5 С.ЦЭЦЭГМАА