Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/124

 

 

 

 

        

    2023      04         20                                         2023/ШЦТ/124

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгч Г.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М-т холбогдох эрүүгийн 2338000000081 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.М-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.М- нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Бага өл” гэх газраас өөрийн гэртээ түлээ бэлтгэх зорилгоор зохих зөвшөөрөл авалгүйгээр 4 ширхэг босоо хуурай мод огтлон унагааж, нийт 60 ширхэг мод хууль бусаар бэлтгэн, тээвэрлэж экологи эдийн засагт 883,077 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүгдэгч Г.М- нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Бага өл” гэх газраас өөрийн гэртээ түлээ бэлтгэх зорилгоор зохих зөвшөөрөл авалгүйгээр 4 ширхэг босоо хуурай мод огтлон унагааж, нийт 60 ширхэг мод хууль бусаар бэлтгэн, тээвэрлэж экологи эдийн засагт 883,077 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2338000000081 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би хууль бусаар мод бэлтгэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...би хохирлоо нөхөн төлөх болно. ...Миний өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгсэл юм. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ гэх зүйл байхгүй. Уг улсын дугаар автотээвэрт бүртгэл байдаггүй. Би уг машиныг босгохдоо өөрийнхөө өмнө нь унаж байсан пургоны эд ангиудыг болон нэг хүнээс пронтерын кабин тэвшийг худалдан авч босгосон машин юм...” гэх мэдүүлэг,    

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (8-11, 15-16-р хуудас),

Тээш, мал, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (12-14-р хуудас),

      Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 17-18, 19-21-р хуудас),

Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, Мөрдөгчийн эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хх-ийн 23-25-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч М.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Г.М- нь Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 2 дугаар багийн нутаг “Бага өл” гэх газраас хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 30-31-р хуудас),

Хөвсгөл аймгийн Баяншишгэд сум дундын ойн ангийн инженер М.Бямбацогтын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаартай: “Иргэн Г.М-ын бэлтгэсэн модонд хийсэн хэмжилтээр 1,70 м өргөнтэй, 1,10 м өндөртэй 2,80 см урттай 60 ширхэг хуурай мод болох нь тогтоогдов. Г.М-ын бэлтгэсэн модонд хийсэн хэмжилт, экологи эдийн засгийн үнэлгээ модны хэмжээ м3 5,236, экологи эдийн засгийн үнэлгээ /төг/ 883077. Уг бэлтгэсэн мод нь түлээний мод байна. Мод бэлтгэсэн газар 1-р мужид хамаарна. Мод бэлтгэсэн гэх газар нутаг нь тусгай хамгаалалттай газарт хамаарахгүй байна. Уг бэлтгэсэн модонд “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн “Ойн сангийн нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тооцох аргачлалаар тооцсон” гэх дүгнэлт (хх-ийн 49-50-р хуудас),

Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Болормаагийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “...ойнд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээ 2,649,231 төгрөг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “Ойн санд учруулсан хохирлыг экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлбөрийг ногдуулна.” гэсэн заалтыг үндэслэн тооцов.” гэх дүгнэлт (хх-ийн 55-56-р хуудас),

“Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ТХҮ-923/6104 дугаартай: “Үнэлэгдэж буй цахилгаан хөрөөний зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 03 дугаар сарын байдлаар 80,000 төгрөг, пронтер маркийн тээврийн хэрэгсэл 3.000.000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов” гэх дүгнэлт (хх-ийн 62-64-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч М.Б- болон шүүгдэгч Г.М- нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 88-р хуудас),

      Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Гурвансайхан багийн Засаг даргын тодорхойлолт, мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2022 оны тооллогын баримтын хуулбар (хх-ийн 74-78, 84-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2338000000081 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.М- нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Бага өл” гэх газраас өөрийн гэртээ түлээ бэлтгэх зорилгоор зохих зөвшөөрөл авалгүйгээр 4 ширхэг босоо хуурай мод огтлон унагааж, нийт 60 ширхэг мод хууль бусаар бэлтгэн, тээвэрлэж экологи эдийн засагт 883,077 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (8-11, 15-16-р хуудас), тээш, мал, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (12-14-р хуудас), эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 17-18, 19-21-р хуудас), эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, Мөрдөгчийн эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хх-ийн 23-25-р хуудас), иргэний нэхэмжлэгч М.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 30-31-р хуудас), Хөвсгөл аймгийн Баяншишгэд сум дундын ойн ангийн инженер М.Бямбацогтын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаартай дүгнэлт (хх-ийн 49-50-р хуудас), Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Болормаагийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлт (хх-ийн 55-56-р хуудас), “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ТХҮ-923/6104 дугаартай дүгнэлт (хх-ийн 62-64-р хуудас), иргэний нэхэмжлэгч М.Б- болон шүүгдэгч Г.М- нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 88-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч Г.М- нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

 Шүүгдэгч Г.М- нь экологи эдийн засагт 883,077 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч Г.М- нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 2.649.231 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 2.649.231 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.М- нь урьд ял шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 74-78-р хуудас)-аар тогтоогдож байна.

  Шүүгдэгч Г.М-т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Г.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчийн  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан: “...шүүгдэгчийн тухайд үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж ойн ангийн байцаагчтай эвлэрлийн гэрээ байгуулсан, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.М-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Тайга” нэртэй хөрөөг улсын орлогод оруулах, Г.МөнхОчирын “Пронтер” маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг чөлөөлж түүний үнэ болох 3.000.000 төгрөгийг төлүүлж хохиролд оруулан тооцож үлдсэн мөнгийг улсын орлогод оруулах, тухайн тээврийн хэрэгсэл дээр битүүмжлэгдсэн байгаа 60 ширхэг хуурай модыг мөн улсын орлогод оруулах саналтай байна...” гэх саналыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Хавтаст хэрэгт шүүгдэгч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгсэл юм. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ гэх зүйл байхгүй. Уг улсын дугаар автотээвэрт бүртгэл байдаггүй. Би уг машиныг босгохдоо өөрийнхөө өмнө нь унаж байсан пургоны эд ангиудыг болон нэг хүнээс пронтерын кабин тэвшийг худалдан авч босгосон машин юм...” гэх мэдүүлэг,    

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (8-11, 15-16-р хуудас),

Тээш, мал, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (12-14-р хуудас),

      Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 17-18, 19-21-р хуудас),

 “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ТХҮ-923/6104 дугаартай: “Үнэлэгдэж буй ...пронтер маркийн тээврийн хэрэгсэл 3.000.000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов” гэх дүгнэлт (хх-ийн 62-64-р хуудас) авагдсан байх боловч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх “Пронтер” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч хэн болохыг тодруулсан талаарх эрх бүхий байгууллагын тодорхойлолт хэрэгт авагдаагүй байх тул уг тээврийн хэрэгслийг шүүгдэгч Г.М-ын эзэмшил, өмчлөлд байсан эсэхийг тогтоох боломжгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2338000000081 дугаар хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 883,077 төгрөгийн үнэлгээ бүхий 60 ширхэг 2,80 метрийн урттай 5,236 м.куб хэмжээтэй хуурай модыг хураан авч улсын орлогод оруулж, шүүгдэгч Г.М-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Пронтер” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 3.000.000 (гурван сая) төгрөгийг гаргуулж, экологи эдийн засагт учруулсан 2,649,231 төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан 350.769 төгрөгийг улсын орлогод оруулахыг, мөн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 80,000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод тус тус оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Г.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ыг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.М- нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Г.М-оос 2.649.231 (хоёр сая зургаан зуун дөчин есөн мянга хоёр зуун гучин нэг) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулсугай.

      5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2338000000081 дугаар хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 883,077 (найман зуун наян гурван мянга далан долоо) төгрөгийн үнэлгээ бүхий 60 ширхэг 2,80 метрийн урттай 5,236 м.куб хэмжээтэй хуурай модыг хураан авч улсын орлогод оруулахыг, шүүгдэгч Г.М-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Пронтер” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 3.000.000 (гурван сая) төгрөгийг гаргуулж, экологи эдийн засагт учруулсан 2.649.231 төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан 350.769 (гурван зуун тавин мянга долоон зуун жаран ес) төгрөгийг улсын орлогод тус тус оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

      6. Эрүүгийн 2338000000081 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 80.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      7. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

      8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР