| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2023/0086/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/145 |
| Огноо | 2023-05-08 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2023/ШЦТ/145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч М.Берикбол,
Хохирогч, хууль ёсны төлөөлөгч Г.М-, /онлайн/
Шүүгдэгч Б.Э-ийн өмгөөлөгч Б.Батдорж,
Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Т.Долгорсүрэн,
Шүүгдэгч Л.Б-ын өмгөөлөгч Л.Цогтбаяр,
Шүүгдэгч Б.Ч-ы өмгөөлөгч Д.Буяндалай,
Гэрч Б.Э-, Г.Ц-, Ц.О-,
Шүүгдэгч Б.Э-, Б.М-, Б.Ч-, Л.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-, Б.М-, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б-, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ч- нарт холбогдох эрүүгийн 1938002700222 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Э--,
Монгол Улсын иргэн, Б.М-,
Монгол Улсын иргэн, Л.Б-,
Монгол Улсын иргэн, Б.Ч-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э- нь ****аар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, ...” 7.1,6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-д “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 07 сарын 23-ны өдрийн А/204 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтын 3.7-д “****ийн үйлчилгээний ерөнхий газарт сонгон шалгаруулсан төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын шийдвэрээр, аймгуудын ****ийн үйлчилгээний газарт сонгон шалгаруулсан төслийг ****ийн үйлчилгээний ерөнхий газрын даргын шийдвэрээр тус тус баталгаажуулна.", 3.8-д “****ийн үйлчилгээний ерөнхий газар болон аймгуудын ****ийн үйлчилгээний газар нь батлагдсан төслүүдийг хэрэгжүүлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, санхүүжүүлэн, хэрэгжилт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана" гэх хориглосон хэм хэмжээг зөрчиж найз Л.Б-ын хууль бус гуйлтын дагуу өөрийн удирдлага дор ажиллаж байсан **** Б.М-д хууль бус үүрэг өгч, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “****” зохион байгуулсан мэт тэмдэглэл үйлдүүлэн Л.Б-ын хамаарал бүхий иргэн Б.Ч-ы 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр үүсгэн байгуулсан “****” ХХК-д 90.000.000 /ерэн сая/ төгрөг олгохоор шийдвэрлэж давуу байдал бий болгож, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт “гүйцэтгэгч”-ээр хамтран оролцсон,
Шүүгдэгч Б.М- нь ****ын ****ар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, ...” 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-д “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...", Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 07 сарын 23-ны өдрийн А/204 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтын 3.7-д “****ийн үйлчилгээний ерөнхий газарт сонгон шалгаруулсан төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын шийдвэрээр, аймгуудын ****ийн үйлчилгээний газарт сонгон шалгаруулсан төслийг ****ийн үйлчилгээний ерөнхий газрын даргын шийдвэрээр тус тус баталгаажуулна аймгуудын ****ийн үйлчилгээний газар нь батлагдсан төслүүдийг хэрэгжүүлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулж санхүүжүүлэн, хэрэгжилт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана" гэж хориглосон хэм хэмжээг зөрчиж шүүгдэгч Б.Э-ийн өгсөн хууль бус үүргийн дагуу 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “****' зохион байгуулсан мэтээр тэмдэглэл үйлдэн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэгдсэн “****” ХХК-д төсөл сонгон шалгаруулалтгүйгээр 90.000.000 /ерэн сая/ төгрөгийн зээл олгох шийдвэрийг гаргаж, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаартай төслийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээг байгуулж, “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт “гүйцэтгэгч”-ээр хамтран оролцсон,
Шүүгдэгч Л.Б- нь өөрийн найз Б.Э-т "**** ХХК-нд 90.000.000 /ерэн сая/ төгрөгийн зээл олгуулахаар хууль бусаар нөлөөлж, үүний дагуу Б.М- нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “****” зохион байгуулсан мэт хурлын тэмдэглэл үйлдэн Л.Б-ын хамаарал бүхий иргэн Б.Ч-ы 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэгдсэн “****” ХХК-д төсөл сонгон шалгаруулалтгүйгээр 90.000.000 /ерэн сая/ төгрөгийн зээл олгох нөхцөлийг бүрдүүлж, ****, “****” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаартай гэрээг байгуулж, төрийн сангаас 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “****” ХХК-ийн Хас банкны ... дугаарын данс руу 90.000.000 /ерэн сая/ төгрөг шилжүүлсэн, “****” ХХК-ийн Хас банкны ... дугаарын данснаас Б.Ч- нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ...түүний эхнэр Ц.Ц-гийн Хаан банкны ... дугаарын данс руу 54.884.000 /тавин дөрвөн сая найман зуун наян дөрвөн мянган/ төгрөг шилжүүлснийг хүлээн авч, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт “хатгагч”-аар хамтран оролцсон,
Шүүгдэгч Б.Ч- нь Л.Б-аар дамжуулан ****а Б.Э-т “****” гэх өөрийн нэр дээр бүртгэлтэй компанид 90.000.000 /ерэн сая/ төгрөгийн зээл олгуулахаар хууль бусаар нөлөөлж үүний дагуу Б.М- нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “****” зохион байгуулсан мэт хурлын тэмдэглэл үйлдэн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэгдсэн “****” ХХК-д төсөл сонгон шалгаруулалтгүйгээр 90.000.000 /ерэн сая/ төгрөгийн зээл олгох нөхцөлийг бүрдүүлж, ****, “****” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаартай гэрээг байгуулж, Төрийн сангаас 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “****” ХХК-ийн Хас банкны ... дугаарын данс руу 90.000.000 /ерэн сая/ төгрөг шилжүүлсэн, “****” ХХК-ийн Хас банкны ... дугаарын данснаас 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өөрийн Хаан банкны **** дугаарын данс руу 35.115.000 /гучин таван сая нэг зуун арван таван мянган/ төгрөг, Л.Б-ын эхнэр Ц.Ц-гийн Хаан банкны ... дугаарын данс руу 54.884.000 /тавин дөрвөн сая найман зуун наян дөрвөн мянган/ төгрөгийг тус тус шилжүүлж, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт “хамжигч”-аар хамтран оролцож “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э- нь ****аар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, ...” 7.1,6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-д “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 07 сарын 23-ны өдрийн А/204 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтын 3.7-д “****ийн үйлчилгээний ерөнхий газарт сонгон шалгаруулсан төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын шийдвэрээр, аймгуудын ****ийн үйлчилгээний газарт сонгон шалгаруулсан төслийг ****ийн үйлчилгээний ерөнхий газрын даргын шийдвэрээр тус тус баталгаажуулна.", 3.8-д “****ийн үйлчилгээний ерөнхий газар болон аймгуудын ****ийн үйлчилгээний газар нь батлагдсан төслүүдийг хэрэгжүүлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, санхүүжүүлэн, хэрэгжилт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана" гэх хориглосон хэм хэмжээг зөрчиж найз Л.Б-ын хууль бус гуйлтын дагуу өөрийн удирдлага дор ажиллаж байсан **** Б.М-д хууль бус үүрэг өгч, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “****” зохион байгуулсан мэт тэмдэглэл үйлдүүлэн Л.Б-ын хамаарал бүхий иргэн Б.Ч-ы 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр үүсгэн байгуулсан “****” ХХК-д 90.000.000 төгрөг олгохоор шийдвэрлэж давуу байдал бий болгож, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт “гүйцэтгэгч”-ээр хамтран оролцсон,
Шүүгдэгч Б.М- нь ****ын ****ар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, ...” 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-д “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...", Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 07 сарын 23-ны өдрийн А/204 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтын 3.7-д “****ийн үйлчилгээний ерөнхий газарт сонгон шалгаруулсан төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын шийдвэрээр, аймгуудын ****ийн үйлчилгээний газарт сонгон шалгаруулсан төслийг ****ийн үйлчилгээний ерөнхий газрын даргын шийдвэрээр тус тус баталгаажуулна аймгуудын ****ийн үйлчилгээний газар нь батлагдсан төслүүдийг хэрэгжүүлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулж санхүүжүүлэн, хэрэгжилт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана" гэж хориглосон хэм хэмжээг зөрчиж шүүгдэгч Б.Э-ийн өгсөн хууль бус үүргийн дагуу 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “****” зохион байгуулсан мэтээр тэмдэглэл үйлдэн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэгдсэн “****” ХХК-д төсөл сонгон шалгаруулалтгүйгээр 90.000.000 төгрөгийн зээл олгох шийдвэрийг гаргаж, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаартай төслийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээг байгуулж, “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт “гүйцэтгэгч”-ээр хамтран оролцсон,
Шүүгдэгч Л.Б- нь өөрийн найз Б.Э-т "****” ХХК-нд 90.000.000 төгрөгийн зээл олгуулахаар хууль бусаар нөлөөлж, үүний дагуу Б.М- нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “****” зохион байгуулсан мэт хурлын тэмдэглэл үйлдэн Л.Б-ын хамаарал бүхий иргэн Б.Ч-ы 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэгдсэн “****” ХХК-д төсөл сонгон шалгаруулалтгүйгээр 90.000.000 төгрөгийн зээл олгох нөхцөлийг бүрдүүлж, ****, “****” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаартай гэрээг байгуулж, төрийн сангаас 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “****” ХХК-ийн Хас банкны ... дугаарын данс руу 90.000.000 төгрөг шилжүүлсэн, “****” ХХК-ийн Хас банкны ... дугаарын данснаас Б.Ч- нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ...түүний эхнэр Ц.Ц-гийн Хаан банкны ... дугаарын данс руу 54.884.000 төгрөг шилжүүлснийг хүлээн авч, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт “хатгагч”-аар хамтран оролцсон,
Шүүгдэгч Б.Ч- нь Л.Б-аар дамжуулан ****а Б.Э-т “****” гэх өөрийн нэр дээр бүртгэлтэй компанид 90.000.000 төгрөгийн зээл олгуулахаар хууль бусаар нөлөөлж үүний дагуу Б.М- нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “****” зохион байгуулсан мэт хурлын тэмдэглэл үйлдэн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэгдсэн “****” ХХК-д төсөл сонгон шалгаруулалтгүйгээр 90.000.000 төгрөгийн зээл олгох нөхцөлийг бүрдүүлж, ****, “****” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаартай гэрээг байгуулж, Төрийн сангаас 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “****” ХХК-ийн Хас банкны ... дугаарын данс руу 90.000.000 төгрөг шилжүүлсэн, “****” ХХК-ийн Хас банкны ... дугаарын данснаас 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өөрийн Хаан банкны **** дугаарын данс руу 35.115.000 төгрөг, Л.Б-ын эхнэр Ц.Ц-гийн Хаан банкны ... дугаарын данс руу 54.884.000 төгрөгийг тус тус шилжүүлж, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт “хамжигч”-аар хамтран оролцсонд тус тус холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938002700222 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.
Үүнд: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.М-гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн хэрэгт хохирогч талыг төлөөлж оролцож байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан тул одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл болох санал, хүсэлт байхгүй. Хэргийн талаарх үйл явц хавтаст хэрэгт бүгд авагдсан байгаа учир олон зүйл ярихгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Э-ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Б.М- болон Эрдэнэбаяр нар нь манай дарга нар байсан. ...Хурал болоогүй, би оролцоогүй. ...Ямар учир шалтгаантай мэдүүлэг өгч байгаа гэдгийг мэдээгүй. ...Б.М- дарга гарын үсэг зур гэхээр нь зурсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Ц-ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Төсөл над дээр ирсэн. ...Дарга дээр байж байгаад над дээр ирсэн, өдрийг нь сайн санахгүй байна. ...Зохион байгуулагдаагүй. ...Б.М- дарга хөтөлсөн. ...Итгэлцлийн үндсэн дээр гарын үсэг зурсан. ...Дарга гэрээ байгуул гэж хэлснийх нь дагуу гэрээ байгуулсан” гэх мэдүүлэг,
Гэрч Ц.О-ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хурал зохион байгуулагдсан талаар мэдэхгүй байна гэж хэлсэн. Тухайн өдөр Б.М- дарга надаас завтай бол суучих гэхээр нь би хуралд оролцох гэж байна ганц хурал юм бол намайг суулгахгүйгээр хэлэлцчих юм уу гэж хэлсэн. Тэгээд гарын үсгээ зурсан. ...Б.М- дарга орж ирээд гарын үсэг зураарай гээд би харсан чинь бүх хүн гарын үсэг зурсан байсан. Тэгээд би гарын үсэг зурсан” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Э-ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Хөвсгөл аймаг нь жижигхэн аймаг учраас бие биеэ таньдаг байхыг үгүйсгэхгүй. 2018 онд Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс орон нутагт төсөл хэрэгжүүлэх шийдвэр гарсан байдаг. Үүнтэй холбоотойгоор 7-8 аймагт хуваарилахаар төлөвлөсөн байсан. Тухайн мөнгө нь хуваарилагдаад манай ****ын дансанд байршсан байсан мөнгө юм. Энэ төслийг хэрэгжүүлэхээр болоод Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд нь тушаал удирдамжийг нь өөрчилж байсан. 2017 онд хэрэгжихдээ ерөнхий газраар дамжиж хэрэгжиж байсан. Өөрөөр хэлбэл орон нутгуудаас төслүүдийг нь аваад гэрээ байгуулж санхүүжилт олгох эсэх асуудлыг ерөнхий газар шийдвэрлэдэг байсан юм. Харин 2018 онд дээрхи дамжлаг нь өөрчлөгдөөд орон нутгийн санд мөнгө нь хуваарилагдаад, сайдын 204 дүгээр тоот тушаалаар хэрэгжүүлэх удирдамжийг зааж өгсөн. Үүний дагуу манай Хөвсгөл аймгийн **** төсөл шалгаруулах үйл ажиллагааг хэрэгжүүлж 30 гаруй төслийг хүлээж авч, 18 төслийг нь шалгаруулж, тухайн төслүүдийн эзэдтэй холбоотой мэдээлэл болон уг төслүүдийг 2 хуудас хавсралттай миний тушаалаар дээд шатны байгууллагад явуулсан байдаг. Тэгээд тухайн 18 төслийг танай байгууллагын зүгээс шалгаруулчихсан учир дэмжье гэх тайлбарыг ирүүлсэн байсан учир 18 иргэн, ААН байгууллагуудтай очиж ажилласан. Өмнө нь манайх 5,000,000-10,000,000 төгрөгийн хооронд төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг байсан бол тухайн жил 90,000,000 төгрөгийн хэмжээнд төсөл боловсруулах үйл ажиллагаа явуулж байсан учир бид нар барьцаа хөрөнгө шаардаж, тухайн барьцаа хөрөнгөтэй холбоотой гэрээ байгуулаад санхүүжилтийг олгоод явах явцад Э.Ц.О-э татгалзсан байдаг. Манай аймгийн үндсэн чиглэл нь мал аж ахуй чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд батлагдаж ирсэн төсвийг тэр чигээр батлуулахыг зорьж ажилласан байгаа. Нэг төсөл татгалзсан. Манай аймгийн үндсэн чиглэл нь мал аж ахуй, газар тариалан. Манай аймаг 100 төгрөгийн 80 төгрөгийг улсын төсвөөс авдаг. ...Тийм учраас би тухайн 90,000,000 төгрөгийг аймагтаа үлдээе гэсэн үүднээс авч үлдсэн. Түүнээс биш яллах дүгнэлтэд дурдсан шиг асуудал болоогүй. Мөн би ганцаараа ч уг асуудлыг шийдээгүй төслийг миний томилсон ажлын хэсэг хамт шийдвэр гаргаад уг төсөл нь чиглэл зааж байсан шаардлагыг хангаж байсан учир тухайн хүнд олгохоор болсон. ...Тухайн хурлын хэрхэн яаж явагдсан талаар Л.Б.М- дарга ярих байх. Энэ хэрэгтэй холбоотойгоор миний бие цахим орчинд 90,000,000 төгрөг шамшигдуулсан хүн болсон. Тухайн асуудал маань 2018 оноос өнөөдрийг хүртэл шалгагдаж байна. Үүнийг миний зүгээс зөв гэж үзэж байна. Би энэ үйлдлийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэхгүй байгаа. Учир нь энэ хэргийг хүчингүй болгох саналыг хэд хэдэн удаа Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид гаргаж байсан. Хоёроос гурван удаа улсын яллагчийн дүгнэлт гарч уг дүгнэлтийг хүчингүй болгуулахаар би гомдол гаргаж, уг гомдлын дагуу хүчингүй болгож байсан” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Л.Б-ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний тухайд Т.Б.Э- бид хоёрын хооронд ямар нэгэн найз нөхдийн холбоо байхгүй, мэндтэй устай явдаг. Энэ төслийг хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор манай суманд тодорхой хэмжээний ажлын байр гарсан. Би эргэн төлөлтийг нь төлөөд явж байгаа” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.М-ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Сая Т.Б.Э- даргын ярьсанчлан 2018 онд 18 төсөл хэлэлцэгдээд Э.Ц.О-э гэх хүн эрүүл мэндийн шалтгааны улмаас төслөөсөө татгалзаж, 90,000,000 төгрөг үлдсэн учир шалгараагүй төслөөс нэг төслийг шалгаруулсан байдаг. Тухайн төсөл нь “**** ****” ХХК-ийн төсөл юм. Манай аймаг ажилгүйдлийн түвшин өндөр, аймгийн хэмжээнд байгаа аж ахуй нэгжүүдийг дэмждэг ч шинээр гарч буй аж ахуй нэгжийг дэмжих нь муу байдаг. Манай байгууллагын үүрэг нь иргэд, аж ахуй нэгжийг ажлын байраар хангах, ашиг орлогыг нь дэмжих юм. Энэ үүргийнхээ дагуу миний бие уг төслийг шалгаруулсан. Би төсөлд хамрагдаж байгаа хүмүүсийг өмнө нь харж байгаагүй. Харин төсөл хэрэгжүүлснээс хойш гэрээ байгуулж, тодорхой хэмжээнд харьцсаны үндсэн дээр таньдаг болсон. Тухайн төслийг шалгаруулахдаа өөрийн болон албан тушаалын давуу байдлыг ашиглаж төсөл шалгаруулсан удаа байхгүй. Ажлын хэсгийн дарга гэдэг нь тухайн ажлын хэсгийг удирдагч байдаг. Би ч гэсэн бусад гишүүдийнхээ нэгэн адил уг төсөлд нэг л санал өгөх эрхтэй этгээд. Түүнээс биш ямар нэгэн давуу эрх байхгүй. Үүнтэй холбоотойгоор хурлын нарийн бичиг н.Г.Ц- мэргэжилтнээс тухайн төслийг шаардаж байгаа эсэхийг тодруулахад шаардлага хангаж байна гэх тайлбарыг өгсөн. Хурлын нарийн бичиг нь урьдчилаад бүх бичиг баримтыг бүрдүүлж шаардлага хангасан төслийг оруулж ирээд шаардлага хангаагүй нь хасаад явдаг журмын дагуу ажилласан. Тухайн үед оны эцэс болоод 1 тэрбум төгрөгөөс 2 л төсөл гарсан байгаа. Мөн бусад төслийн ажил ч гэсэн давхцсан байгаа. Мөн бусад байгууллагуудаас ирдэг тайлангийн ажиллагаа давхацсан байдаг. Г.Ц- мэргэжилтэн үнэхээр завгүй байсан учир миний бие хурлын тэмдэглэлийг хөтөлсөн. Тэгээд уг хурлын тайлангаа дотоод сүлжээндээ хийсэн байгаа талаараа тайлбарласан. Үүний дагуу манай ажилчид надад гарын үсгээ зурж тэмдэглэсэн. Түүнээс биш би ажлын дарамт үзүүлээд гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Гэтэл сүүлд яагаад ийм зүйл тайлбарлаад байгааг ойлгохгүй байна” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Ч-ы шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай компани нь 1989 оноос хойш одоог хүртэл хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Би хуульд заасан үндэслэл журмын дагуу төслөө өгөөд хэрэгжүүлж ажилласан. Би Б.Э-, Л.Б.М- нарыг танихгүй. Харин Л.Б-тай хамтарч тухайн төсөлд дээр орсон” гэх мэдүүлэг,
Хохирогч, хууль ёсны төлөөлөгч Г.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/204 дугаартай баталсан “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтод төсөл хэрэгжүүлэх чиглэл, удирдамж шинэчлэн батлах” чиглэл, удирдамжинд заасан шаардлагыг биелүүлэлгүй иргэн хуулийн этгээдийн шалгаруулах нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл юм. ****аас 18 иргэн, аж ахуйн нэгжийг шалгаруулаад ерөнхий газарт ирүүлж шалгаруулалтаа баталгаажуулахаар ирүүлсэн байсан ба тэрийг нь болж байна бүтэж байна гээд буцаагаад явуулсан байдаг. Гэтэл нэр бүхий иргэн буюу Э.Ц.О-э гэж хүн өөрөө татгалзаад энэ төсөл арга хэмжээнээс татгалзсан юм байна лээ. Тэгтэл ****ын хариуцсан албан тушаалтнууд хоорондоо өөрсдөө юу гэж ярьсныг мэдэхгүй нөгөө татгалзсан иргэний оронд “****” ХХК гэсэн аж ахуйн нэгжийг оруулсан юм байна лээ. Энэ асуудал нь журмын 3.7-д заасныг зөрчсөн үйлдэл болсон. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар маань хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санг харилцан удирдан зохион байгуулдаг бөгөөд энэ сангийн хөрөнгөөр хэрэгжсэн тул энэ сангийн үйл ажиллагаанд 90 сая төгрөгийн хохирлыг эрх бүхий албан тушаалтны буруутай үйлдлээс болж учруулсан гэж үзэж байгаа тул энэ хэрээр хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэх нь зүй ёсны хэрэг юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18, 3-р хх-ийн 196-197, 4-р хх-ийн 100-101 тал/,
Гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 11 сарын сүүлээр гэнэт Тува явах ажил гарахаар нь Л.Б-аас 2 сая төгрөг зээлж авсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 29-30 тал/,
Гэрч Ц.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Ерөнхий газраас 2018.08.09-ний өдөр 1/855 дугаартай “Төсөл хэрэгжүүлэх чиглэл өгөх тухай” албан бичгүүдийг харьяа газар, хэлтсүүдэд хүргүүлсэн. ...Энэ төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг улсын хэмжээнд шалгалт, үнэлэлт дүгнэлт өгөх ажлыг манай газраас зохион байгуулаагүй. ...Харин сайдын 2019 оны А/16 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт батлагдсан удирдамжийн дагуу 2019.05.20-ноос 2019.05.31-ний өдрүүдэд хяналт шалгалт хийсэн. ...23 төсөл ирснээс 18 төслийг дэмжсэн байсан. ...2019 оны 1 дүгээр сард Хөвсгөл аймгийн ****тай холбоотой иргэнээс өргөдөл ирсэн ба үүнд үндэслэн Хөвсгөл аймгийг сонгон сайдын тушаалаар ажлын хэсэг төлөвлөгөөт шалгалт хийсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67-69 тал/,
Гэрч С.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 онд гарсан А/204 дугаартай сайдын тушаалын дагуу л сонгон шалгаруулалт хийж баталгаажуулна. Аймгийн засаг дарга төслийг баталгаажуулж санхүүжилт олгох эрх байхгүй. Сайдын тушаал дээр **** үйлчилгээний Ерөнхий газрын дарга баталгаажуулж байж санхүүжилт олгоно гэж байгаа. Сайдын тушаалын ерөнхий шаардлага, шалгуур үзүүлэлт, чиглэлийг хангаагүй аж ахуйн нэгж, иргэнийг сонгон шалгаруулж санхүүжилт олгож болохгүй. ...Төсөлд сонгон шалгарсан иргэн аж ахуйн нэгж нь тухайн төслөөсөө өөрөө сайн дураараа татгалзсан тохиолдолд түүний оронд ерөнхий газраас баталгаажаагүй өөр иргэн, аж ахуйн нэгжийг тухайн төсөлд оронд нь нөхөж оруулж санхүүжилт олгож яагаад ч болохгүй. Учир нь аймаг, орон нутгийн сонгон шалгаруулах ажлын хэсгээрээ шалгаруулаад шийдвэрээ гаргасан. Манай ерөнхий газар баталгаажуулсан байхад өөр иргэн, аж ахуйн нэгжийг түүний оронд нөхөж оруулж санхүүжилт олгох зохицуулалт байхгүй. Хэрэв энэ тохиолдолд дахин шалгаруулалт явуулж манай ерөнхий газарт тухайн шийдвэрээ ирүүлж баталгаажуулах ёстой. ... 2018 оны 08 дугаар сард энэ төсөл хэрэгжсэн байгаа. Энэ төсөл хэрэгжихтэй холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын №А/204 дуугартай тушаал гарч манай байгууллага дээр ирсэн тушаалын дагуу манай байгууллагаас улсын хэмжээнд энэ тушаал, удирдамжийг хэрэгжүүлэх талаар чиглэл өгч ажилласан. Орон нутаг нийслэлийн ****, хэлтсүүд сайдын А/204 дугаартай тушаалд заагдсан удирдамж, шалгуур үзүүлэлт, чиглэл, ерөнхий шаардлагын дагуу ажлын хэсэг гаргаж иргэн, аж ахуй нэгжээс ирүүлсэн төсөл хөтөлбөрийг сонгон шалгаруулаад манай газар руу шалгарсан аж ахуй нэгж, иргэний шалгарсан иргэний нэр, төслийн чиглэлийг албан бичгээр ирүүлж манай газраас сайдын тушаал дээр байх 6 чиглэл нь таарч байгаа эсэхийг нягтлаад 6 чиглэл нь таарч байвал **** үйлчилгээний ерөнхий газрын даргаар баталгаажуулж орон нутаг нийслэл рүү албан бичгээр хүргүүлдэг юм. 2018 онд хэрэгжсэн Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг сайдын баталсан А/204 дугаартай тушаал, удирдамжийн дагуу орон нутаг нийслэлийн ****ийн газар, хэлтэс зохион байгуулж явуулах ёстой. ...2018 онд гарсан А/204 дугаартай сайдын тушаалын дагуу л сонгон шалгаруулалт хийж баталгаажуулна. Аймгийн засаг дарга төслийг баталгаажуулж санхүүжилт олгох эрх байхгүй. Сайдын тушаал дээр **** үйлчилгээний ерөнхий газрын дарга баталгажуулж байж санхүүжилт олгоно гэж байгаа. ...Заавал бүх шалгуур үзүүлэлт, чиглэл, ерөнхий шаардлага хангасан аж ахуй нэгж, иргэнийг аймаг, нийслэлийн ****ийн үйлчилгээний газар, хэлтсээс гарсан ажлын хэсэг сонгон шалгаруулсан байх ёстой. ...Аймаг, нийслэлийн салбар зөвлөл дэмжсэн эсэх, ерөнхий шаардлага, шалгуур үзүүлэлт хангаж байгаа эсэхийг аймаг, нийслэлийн **** үйлчилгээний газар өөрсдөө хянаж үзээд сонгон шалгаруулаад ерөнхий газар руу явуулна. Ерөнхий газраас өгч байгаа чиглэл нь хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалт явуул гэж өгсөн байгаа. ...Сайдын тушаал дээр ерөнхий газрын дарга баталгаажуулна гэж заасан байгаа. ...Аймаг, нийслэлийн **** үйлчилгээний газар, хэлтэс өөрсдөө иргэн, аж ахуй нэгжээс ирүүлсэн төслийг хянаж үзээд шаардлагад нийцсэн гэж үзвэл иргэн, аж ахуй нэгжийн нэр, үндсэн чиглэлийн хамт албан бичгээр ерөнхий газар руу явуулж ерөнхий газар дээр сайдын баталсан 6 чиглэлийн нэг байгаа эсэхийг нягталж үзээд мөн байх юм бол ерөнхий газрын дарга баталгаажуулна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-76, 4-р хх-ийн 92-94 тал/,
Гэрч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Авлигатай тэмцэх газраас “****” ХХК-д татварын шалгалт хийж өгнө үү гэсэн албан бичиг ирсний дагуу ...шалгалтыг явуулахад уг компаниас 2019 оны санхүүгийн тайлан, харилцах дансны хуулга, 90 сая төгрөгний зээлтэй холбоотойгоор фермерийн үйл ажиллагаатай холбоотой баримт, материалуудыг авч ирсэн. ...бланс дээр урт хугацаатай зээл гэж бүртгэсэн байсан. ...Татвар ногдуулах борлуулалт явагдаагүй учраас хяналт, шалгалтын зөрчил илрээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82-84 тал/,
Гэрч Э.Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн ****аас оёдлын үйлдвэрийн чиглэлээр 90.000.000 орчим төгрөгийн санхүүжилт хүссэн. Түүнээс хойш яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна ямар ч байсан намар байсан юм. ****аас ярьж байна таны төсөл шалгарсан, материал бүрдүүлэх юм байна гэж хэлж байсан. Яг ямар материал гэдгийг нь одоо сайн санахгүй байна. Би материалаа бүрдүүлэн явж байгаад жирэмсний хожуу үеийн хордлого хүрээд яаралтай эмнэлэгт хэвтсэн. Миний хувьд 6 сартай жирэмсэн байсан ба эмчийн хяналтад байнга байх шаардлагатай болсон учраас дээрх оёдлын үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах 90.000.000 төгрөгрийн төслөөсөө татгалзсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85-87 тал/,
Гэрч Т.Р-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Нийт 18 иргэн, аж ахуйн нэгжээс 6 нь зээлээ буцаан төлж, 12 нь үлдсэн. ...эдгээр иргэн, аж ахуйн нэгж анхаарал татсан, гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа асуудал байхгүй. ...2019 оны 12 дугаар сард дээрх газруудаас тайланг нь авч ажилласан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-47, 10-р хх-ийн 48 тал/,
Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2018 оны 12 сард өдрийг нь сайн санахгүй байна. ...Өрөөндөө байж байхад Б.М- цаасан дээр “****” ХХК гэж бичсэн байсан. Тэр цаасаа надад өгөөд энэ компанийг сангуудаас зээл авсан эсэхийг шалгаад өгөөч гэсэн. ...шалгаж үзэхэд ...зээл аваагүй байсан. ...Түүнээс хойш хэзээ гэдгийг нь санахгүй байна, Б.М- дарга хуралтай гэхээр нь оролцсон чинь бидэнд хандаж “1 төсөл ...эрүүл мэндийн шалтгаанаас болж төслөө хэрэгжүүлэх боломжгүй болсон, уг компанийг оруулья” гэж санал гаргасан. ...Б.М- дарга биднээс энэ компанийг дэмжих үү яах вэ гэж огт асуугаагүй, надаар хурлын тэмдэглэл дээр гарын үсэг зуруулсан. ...Хөвсгөл аймгийн ****ын дарга Б.Э-ийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/13 дугаартай тушаалаар ...”Орон нутаг, нийслэлийн онцлогт хэрэгцээнд нийцүүлсэн зорилтод төсөл” сонгон шалгаруулах ажлын хэсэгт орж ажилласан. ...Би хурлын тэмдэглэл харлаа. Би хуралд оролцоогүй. Уг хурал болох гэж байгаа талаар надад мэдэгдээгүй. ...2018 оны 12 дугаар сард санагдаж байна. ...дарга н.Б.М- миний ажлын өрөөнд орж ирээд “****” ХХК-г урд өмнө ...зээлтэй эсэхийг шалгаад өг гэхээр нь ...тэр өдөртөө н.Б.М- даргад уг компаниийг зээлгүй байна гэх мэдээллийг амаараа хэлсэн. 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ...Б.М- дарга юм бичсэн цаас миний ажлын өрөөнд оруулж ирээд энэ хуудас дээр гарын үсэг зур гэхээр нь би гарын үсгээ зурсан. ...би уншиж танилцаагүй. ...би хуралд суугаагүй. Ажлын хэсгийн хуралд суусан хүмүүс яагаад намайг хуралд оролцсон гэж мэдүүлж байгаа талаар надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 126-128, 4-р хх-ийн 95-99 тал/,
Г.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Ямар асуудал болсон гэвэл “****” ХХК-тай гэрээ байгуулдаг өдөр ...Б.Э- даргын өрөөнд ороход “****” ХХК-тай гэрээ байгуулчих гээд тус компанийн төслийг надад өгөхөд нь тус төслийг нь аваад би түүний өрөөнөөс гарсан. ...гэрээг байгуулсан. ...тэр үед Б.М- дарга “****” ХХК-нд зээл олгох төслийг дэмжсэн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэлийг манай өрөөнд авч орж ирээд надаар гарын үсэг зуруулсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ямар ч хурал зохион байгуулагдаагүй. ...миний хувьд ямар учраас тухайн үед хурал зохион байгуулагдсан тапаар мэдүүлэг өгөхдөө хэлсэн гэвэл Б.Э- дарга намайг тэгж хэлээрэй гэж дарамтлаад байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 138-141, 6-р хх-ийн 130-131 тал/,
Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2018.12.14-ний өдөр хурал зохион байгуулагдсан талаар мэдэхгүй байна. ...тухайн үед би аймгийн Захиргаа руу хуралд явсан ба Б.М- даргад тэр үед би хэлэхдээ “одоо хуралд явах гэж байна, дараа нь гарын үсэг зуръя” гэж хэлээд хуралд явсан. ...Маргааш нь бил үү, нөгөөдөр нь хурлын тэмдэглэл гарсан гэхээр нь би гарын үсгээ зурахад надаас бусад хүмүүс бүгд гарын үсэг зурсан, миний гарын үсэг л дутуу байсан. ...Цэвэр итгэлийн үндсэн дээр тус тэмдэглэлд гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл Б.М- даргад итгээд л гарын үсэг зурсан нь одоо намайг ийм асуудалд оруулсанд маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 150-152, 6-р хх-ийн 136-137 тал/,
Гэрч Н.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би ...2016-2020 онд тус байгууллагын ...үйл ажиллагааны нягтлан бодогчоор ажиллаж байсан. ...2018 онд ...төслийг сонгон шалгаруулахад ажлын хэсэгт намайг томилсон эсэхийг би мэдээгүй, хэн нэгэн надад хэлээгүй. ...2017 онд 5 удаагийн төсөл, хөтөлбөр сонгон шапгаруулах ажлын хэсэгт орж ажилласан. ...2018 оны 9, 12 саруудад ...ажлын хэсгийн хурал болох гэж байгаа талаар надад мэдэгдээгүй. ...уг хугацаануудад хуралд оролцоогүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 198-199, 6-р хх-ийн 60-61 тал/,
Гэрч Д.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Улсын бүртгэгчээр 2013 оноос одоог хүртэл ажиллаж байна. ...би “****” компанийн талаар мэдэхгүй. Уг компанийн гэрчилгээг харахад би гаргаж өгсөн байна лээ. ...хэн материал бүрдүүлж, хэд хоногт багтаан гэрчилгээ гаргасныг материалыг нь харахгүй бол хэлж мэдэхгүй байна. ...хуулиараа 2 хоногийн дотор бүртгэж, гэрчилгээ гаргах ёстой. ...би Б.Ч- гэх хүнийг танихгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 200 тал/,
Гэрч Г.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2013 оны 01 дүгээр сараас өнөөдрийг хүртэл **** ажиллаж байна. Манай багт Б.Л- гэх хүн оршин суудаг. Л.Б- нь манай суманд оршин сууж байгаад Мөрөн сум руу шилжсэн байх. Харин Б.Ч- гэх хүн манай суманд амьдардаггүй. Б.Л- нь Л.Б-ын төрсөн эцэг юм. Л.Б-ын эцэг Б.Л- нь **** суманд фермерын үйл ажиллагаа эрхэлдэг. Манай багт Б.Ч- гэх хүн фермерийн үйл ажиллагаа явуулдаггүй. Харин Б.Л- нь манай багт фермерийн үйл ажиллагаа явуулдаг...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 201 тал/,
Гэрч Б.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би одоо Хөвсгөл аймгийн Мөрөн суманд эхнэр Л, ач охин С нарын хамт амьдарч байна. Би Хөвсгөл аймгийн **** сумын ****т 10 гаруй жилийн өмнөөс хүү Л.Б-ын 60 гаруй үхрийг хариулж байгаад сүүлийн хэдэн сар миний хүү Л.Б, миний эхнэрийн найз Б нар хүү Л.Б-ын үхрийг харж хариулж байгаа. Би Б.Ч- гэх хүнийг миний хүү Л.Б-ын танил гэх утгаар нь зүс мэднэ...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 205-206 тал/,
Гэрч Б.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...****ын албан тушаалтнуудын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний төсөл, хөтөлбөрийг сонгон шалгаруулах ажлын хэсгиин хурлын тэмдэглэл, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаартай “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтод төслийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэх олгох гэрээ” мөн өдрийн 18 дугаартай барьцааны гэрээ, “****” ХХК-ийн төсөл, ****а Б.Э-ийн баталсан “****” ХХК-д санхүүжилт олгохыг зөвшөөрсөн буюу “орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтод төсөлд хамрагдах иргэдийн жагсаалт” гэх баримт, “****” ХХК-д 90 сая төгрөг шилжүүлэх тухай төлбөрийн хүсэлт зэрэг баримтад тулгуурлан “****” ХХК-д санхүүжилт олгосон...” гэх мэдүүлэг 3-р хх-ийн 208-209 тал/,
Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би “****" ХХК-ийн төсөлд зээл олгох 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралд суугаагүй ба тухайн хурлыг би болоогүй гэж бодож байна. Яагаад гэвэл Б.М- дарга надад “****” ХХК нь урьд өмнө зээл авч байсан эсэхийг шалгаад өг гэхээр нь өөрийн үүсгэсэн файлын сангаас хайлт хийхэд тус компани нь ямар нэгэн байдлаар зээл авч байгаагүй байсан. Түүнийг би Б.М- даргад хэлсэн ба түүний дараа Б.М- дарга манай өрөөнд орж ирээд энэ хуудас дээр гарын үсэг зур гэхээр нь уншиж танилцалгүйгээр гарын үсэг зурсан. Б.М- даргын надад өгч гарын үсэг зуруулсан 1 хуудас тэмдэглэлд Ц.О-э гарын үсэг зураагүй байсан ба тэр надаар зуруулсан тэмдэглэл нь сүүлд өнөөх 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэл болж таарсан. Б.М- даргын хувьд тухайн хурлын тэмдэглэлд надаар гарын үсэг зуруулсны дараа Ц.О-ээр гарын үсэг зуруулсан байх гэж бодож байна. ...“****" ХХК-нд төсөл олгосон асуудал нь нэгт ****ийн үйлчилгээний ерөнхий газраас зөвшөөрөөгүй байхад тус компанид зээл олгосон, хоёрт “****” ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр үүсгэн байгуулагдсан байхад үүнээс 7 хоногийн өмнө тус компанид зээл олгох асуудал хэлэлцсэн хурлын тэмдэглэл үйлдсэн, гуравт тус хурлын оролцогч нар нь ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдлийн тэмдэглэлийг бөглөөгүй байгаа нь илтэд хууль зөрчиж зээл олгосон байсан. Намайг үнэн зөвөөр мэдүүлэг өгсний төлөө Б.Э- дарга ажлын байран дээр маш их дарамт шахалт үзүүлдэг ба багаараа явж чадсангүй гэж дарамталдаг. Яагаад багаараа явж чадсангүй гэж дарамтлаад байгаа гэвэл би Авлигатай тэмцэх газар шалгагдаж байх хугацаанд буюу надад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол танилцуулах өдөр Б.Э-, Б.М- дарга, Г.Ц-, Ц.О-э бид нарыг мөрдөгч **** дуудсан юм. Тэр үед Б.Э- дарга албаны машин дотор надад хэлэхдээ багаараа байна шүү, хэдүүлээ нэг өмгөөлөгч аваад үгээ нийлүүлж, хурал зохион байгуулсан шүү гэдэг байдлаар мэдүүлэг өгнө шүү гэж байсан. Тэр үед Б.М- дарга хамт байсан. Мэдээж миний хувьд Б.Э- даргын хууль бус шийдвэртэй санал нийлээгүй учир би худал мэдүүлэг өгч чадахгүй гэдгээ хэлээд машинаас бууж мөрдөгчтэй орж уулзахад надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан улсад их хэмжээний хохирол учруулсан гэх том зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байсан. Тийм болохоор би тухайн үед өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх талаар мөрдөгчид хэлээд Оюунбилэг гэдэг өмгөөлөгчөөс зөвлөгөө авахад тэр өмгөөлөгч намайг үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн нь дээр шүү гэдэг зөвлөгөө өгсөн учир миний бие дараа нь Оюунбилэг өмгөөлөгчийн хамт үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Харин би сүүлд хавтаст хэргийн материалтай танилцах үед бүгд 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хурал зохион байгуулсан гэж мэдүүлэг өгсөн байсан ба мөн тэд Б.Э- даргын хэлснээр үгээ нийлүүлж бүгд нэг Батдорж гэх өмгөөлөгч авч мэдүүлэг өгсөн байсан. Миний хувьд үнэн зөвөөр мэдүүлэг өгөөгүй байсан бол одоо ч гэсэн тэд нартай адил улсад их хэмжээний хохирол учруулсан гэх том зүйл ангиар шалгагдаад явж байх байсан гэж боддог. Б.Э- дарга бол намайг үнэн зөвөөр мэдүүлэг өгсний төлөө ажлын байран дээр янз бүрээр дарамт шахалт үзүүлдэг. Нэг жишээ дурдахад миний бие ****ын бодлого ****эн, мөн миний бие 2013 онд уг албан тушаалд томилогдсоноос хойш албан үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж ирсэн байхад 2020 онд Б.Э-, Б.М- дарга нь ажлаа муу хийсэн гэх үндэслэлээр үр дүнгийн гэрээг 70 хувь дүгнэж, 70 хувь дүгнэсэн учир Мөрөн сумын ****ийг ****нээр томилсон. Би 2013 оноос хойш анх удаа үр дүнгийн гэрээгээр 70 хувь үнэлэгдсэн ба дарга нарын шийдвэр учир шийдвэрийг яаж ч чадаагүй. Би 2020 онд хамгийн их ажлын байр бүртгэсэн үр дүнтэй ажилласан гэж өөрийгөө бодож байсан боловч Б.М- дарга намайг ажлаа хийхгүй байна, ажлын үзүүлэлт муу байна гэж 0 үнэлсэн байдаг. Тухайн баримт нь надад байгаа ба үүнийг би гарган өгье. Энэ мэт байдлаар надад ажлын байранд байнга дарамт шахалт үзүүлдэг ба миний албан тушаалд томилогдсон Баярцэнгэл гэх хүн 2021 оны 7-8 дугаар сард жирэмсний амралтаа аваад явах үед, намайг томилохгүйгээр төрийн албаны ерөнхий шалгалт огт өгөөгүй залууг томилсон байсан ба Төрийн албаны шалгалт орох үед тэр залуу нь төрийн албаны ерөнхий шалгалт өгөөгүй болох нь тогтоогдсон, мөн архи ууж ажлаа тасалсан үндэслэлээр ажлаасаа халагдсан учир намайг уг албан тушаалд эргүүлэн 2021 оны 12 дугаар сард томилсон. Б.Э- дарга бол их л хэцүү авиртай, дарамт ихтэй хүн ба би сүүлдээ ажлын байраа өөрчлөх зорилгоор ****т ажилд орох хүсэлтээ өгөх гээд явж байна. Ер нь бол Б.Э- дарга өөрийн найз Л.Б-ын хамаарал бүхий компанид хууль бусаар төслөөр зээл олгосон асуудлыг мэдээгүй байж байгаад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдаж хавтаст хэргийн материалтай танилцах үед л мэдсэн. Миний хувьд ажлаа дур сонирхолтой хийж чадахаа байсан ба миний ажил ер нь надад таалагдсан ажил байгаа юм. Гэвч одоо үзэн ядагдаад дуусаж байх шиг байна. Мөн миний албан тушаалыг 2021 онд төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгээс гаргаж, өөр албан тушаалтныг томилсон байна лээ. Б.Э- өөрөө ажлын хэсэг байгуулах тушаалыг 2021 онд шинэчлэн гаргасан байсан.” гэх мэдүүлэг 6-р хх-ийн 56-58 тал/,
Гэрч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Б.Э-аас 2.000.000 төгрөг бэлнээр авч буцаагаад данс руу нь шилжүүлсэн. ...Бид хоёр бие биенийгээ мэднэ л дээ. Өөрсдийнхөө хэмжээнд ганц нэг сая төгрөг нэг нэгэндээ зээлүүлдэг юм” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 47-49 тал/,
Гэрч Б.Ч-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...амтай болгон л Б.Э-, Л.Б- нарыг найзууд гэж ярьж байсан...” /6-р хх-ийн 64-66 тал/,
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018.07.23-ны өдрийн А/204 тоот тушаалын хуулбар /1-р хх-ийн 160-163 тал/,
****ийн үйлчилгээний Ерөнхий газрын дарга Б.Нямдаваагийн 2018.08.09-ны өдрийн 1/855 тоот албан бичгийн хуулбар /1-р хх-ийн 164-165 тал/,
Ажлын хэсэг байгуулах тухай аймгийн ****ийн үйлчилгээний газрын даргын 2017.04.17-ны өдрийн А/13 тоот тушаалын хуулбар /1-р хх-ийн 189, 4-р хх-ийн 65 тал/,
****ийн үйлчилгээний газрын даргын 2018.10.23-ны өдрийн А/32 тоот тушаалын хуулбар /1-р хх-ийн 166-167 тал/,
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний төсөл, хөтөлбөр сонгон шалгаруулах “Ажлын хэсэг”-ийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны шийдвэрийн хуулбар /1-р хх-ийн 168-169, 4-р хх-ийн 57-63 тал/,
Төсөл хөтөлбөр сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2018.09.21-ний өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар /1-р хх-ийн 170-176, 4-р хх-ийн 57-63, 5-р хх-ийн 189-192 тал/,
Төсөл хөтөлбөр сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2018.12.14-ний өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар /2-р хх-ийн 30, 4-р хх-ийн 13, 64 тал/,
Ажлын хэсгийн хурлын тэмдэглэлийн хуулбар /2-р хх-ийн 30, 6-р хх-ийн 3 тал/,
Б.Ч-ы бичсэн төслийн хуулбар /1-р хх-ийн 222-238, 4-р хх-ийн 14-53, 5-р хх-ийн 3-43 тал/,
Эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээний хуулбар /1-р хх-ийн 241-244, 3-р хх-ийн 245-250, 4-р хх-ийн 1-8 тал/,
“****” ХХК-ийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 239-240, 3-р хх-ийн 231, 5-р хх-ийн 28 тал/,
Шүүгдэгч Б.Ч-ы Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 31-51 тал/,
“****” ХХК-ийн дансны хуулга /2-р хх-ийн 52, 5-р хх-ийн 49 тал/,
Шүүгдэгч Б.Ч-ы зээл эргэн төлөлтийн жагсаалт, Голомт, Хаан, Төрийн банкны орлогын мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримт, хуулбарууд /2-р хх-ийн 91-95, 5-р хх-ийн 41-45, 88-91 тал/,
Б.Л-гийн мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2019 оны тооллогын баримтын хуулбар /2-р хх-ийн 96-100 тал/,
Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020.07.02-ны өдрийн танилцуулга /2-р хх-ийн 169-170 тал/,
Хөвсгөл аймгийн ****ын ****, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал ****эн Б.М-ын ажлын байрны тодорхойлолтын хуулбар /2-р хх-ийн 188-189 тал/,
****ын албан тушаалын тодорхойлолт /2-р хх-ийн 200-204 тал/,
Ажлын цаг ашиглалтын цаасан бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох баримтууд /3-р хх-ийн 210-216 тал/,
****ын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/32 дугаартай “Орон нутгийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг хэрэгжүүлэх, хөрөнгө зарцуулах тухай” тушаалын хуулбар /3-р хх-ийн 218-219 тал/,
“****” ХХК-ийн хувийн хэргийн хуулбар /3-р хх-ийн 231-240 тал/,
Фермерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5-р хх-ийн 9-12 тал/,
****а Б.Э-ийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл /4-р хх-ийн 66-68 тал/,
Хас банкны “****” ХХК-ийн ... тоот дансны төлбөрийн баримт /5-р хх-ийн 46-47 тал/,
Шүүгдэгч Б.Э-ийн Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /5 хх-ийн 128-183, 7-р хх-ийн 153, 155 тал/
“Шилэн баланс аудит” ХХК-ийн 2022.04.22-ны өдрийн 2022/01 дугаартай аудитын шинжээчийн тайлан /6-р хх-ийн 119-123 тал/,
“Мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах тухай” мөрдөгчийн даалгавар /9-р хх-ийн 71-72 тал/,
Мөрдөн шалгах нууц ажиллагааны 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А-29 дугаартай магадлагаа,
Шүүгдэгч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны Хөдөлмөр нийгмийн хамгаалалын сайдын А/204 дугаартай тушаапд зааснаар “Орон нутгийн онцлог хэрэгцээнд нийцсэн төсөл хөтөлбөр”-ийг сонгон шалгаруулах удирдамжийг баталсан байдаг. Уг тушаалд зааснаар төсөл хөтөлбөрийг хэрхэн яаж хэрэгжүүлэх талаар удирдамжаар баталж өгсөн. Тэр удирдамжийн дагуу ажлын хэсгийн байгуулсан энэ ажлын хэсэг маань журмын дагуу зохион байгуулсан. Ерөнхийдөө 18 төслийг сонгон шалгаруулсан түүн дотроос нэг төсөл эрүүл мэнд барьцаа байхгүй гэл үү сайн санахгүй байна төслөө хэрэгжүүлэхээс татгалзсан. Энэ төслийн оронд ажлын хэсэг хуралдаж “****” ХХК-ийг шалгаруулж надад танилцуулсан. Түүний дараа уг компанитай гэрээ хийгдсэн бүх төслүүдэд хөрөнгө барьцаалж байгаа “****” ХХК-д зээл олгохдоо барьцаа хөрөнгө гэж авсан. ...Тухайн үед сарын эцэс болчихсон байсан ажил ихтэй байсан учраас албан бичгээр мэдэгдээгүй. ...Ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, ажлын хэсгийн шийдвэр гаргасан бичиг зэргийг төлөвлөн оруулж ирж надаар гарын үсэг зуруулан Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газарт хүргүүлснээр баталгааждаг. Энэ баталгаажсан шийдвэр нь албан бичгээр манай байгууллагад ирдэг. ...Миний бие ажил үүргийн хуваарийн дагуу ажлын хэсгийг тушаалаар томилдог. Түүнээс биш ажлын хэсэгт орж ажилладаггүй. ...Надад тайлбар байна. Нэгдүгээрт нэг хүнд очих гэж байсан мөнгийг болиулаад өөр хүнд олгосон асуудал байхгүй. Иргэн өөрөө татгалзаад уг мөнгө нь үлдсэн байсан. Хоёрдугаарт, олгож байгаа мөнгөнөөсөө давуу барьцаа авч байгаа учраас төрийг хохироосон гэж үзэхгүй байна. Гуравдугаарт, Төсөл хэрэгжих хугацаа дуусах болоогүй 2021 онд дуусна. Тэгэхээр давуу байдал олгоод төрд хохирол учруулсан гэж харахгүй байна. ...Манай байгууллага тухайн компанид мэдэгдэл өгсөн. Мөн би өөрөө тухайн компанийн захирал Б.Ч-тай уулзсан. Тэгэхэд удахгүй санхүүжилт орж ирнэ тэгэхээр төлнө гэж хэлж байсан. ...Төсөлд сонгон шалгарсан компанийн мэдээллийг хурлын тэмдэглэл зэргийг албан бичгийн хамт ажлын хэсгийн ахлагч /дарга/ Б.М- төлөвлөж надаар гарын үсэг зуруулан Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газарт хүргүүлэх ёстой байдаг. “****” ХХК-ийн хувьд шалгарсан талаар Б.М- дарга надад албан бичиг оруулж ирээгүй. ...Ер нь бол найз. Тэгэхдээ дотны найз биш. 2014 оноос хойш л бие биенээ мэднэ. ...2018 онд Тува руу албан ажлаар явах гээд 1 удаа Л.Б-аас 2.000.000 төгрөг зээлж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 102-104, 6-р хх-ийн 140-141, 144-149 тал/,
Шүүгдэгч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Би ямар нэгэн байдлаар тухайн зээл авахад оролцоогүй гэж өөрийгөө үзэж байна. ...Б.Ч- бид хоёр тухайн үед ярилцаж байгаад төсөл хэрэгжүүлье гээд ****аас 90,0 сая төгрөг авахаар болсон юм. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд намайг дандаа л буруутгасан байна...” гэх мэдүүлэг /9-р хх-ийн 152-153 тал/,
Шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ерөнхийдөө бол манай ****ын төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2018 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн хурлаараа хэлэлцэж “****” ХХК-д 90.000.000 төгрөгийн санхүүжилтийг олгуулахаар шийдвэрлэсэн. ...Миний бие уг төслийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн даргаар ажиллаж байсан гишүүдэд Төсөл хөтөлбөр ****эн Г.Ц-, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа шинэ ажлын байр мэдээлэл ****эн Б.Э-, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал ****эн Ц.О-, **** ****, байгууллагын нягтлан бодогч Н.Э-, ****ны гишүүн н.**** нар ажлын хэсэгт багтсан байсан. ...“****” ХХК-ийг шалгаруулахад байгууллагын няглан бодогч Н.Э- ажилтай байсан мөн Төрийн бус байгууллагын тэргүүн **** биеийн байдал муу байсан, н.****ийн гар утас нь холбогдоогүй учраас дээрх 3 гишүүд оролцоогүй. “****” ХХК-ийг шалгаруулахад миний бие болон Б.Э-, Г.Ц-, Ц.О- нарын бүрэлдэхдүүнтэй шийдвэр гаргасан. ...Дээрх компанийг төсөлд сонгон шалгаруулахад хэн нэгэн албан тушаалтан нөлөөлөөгүй. 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр манай байгууллага орон нутгийн онцлогт нийцүүлсэн зорилтод төсөл”-ийн материалуудыг хүлээн авч дууссан. Гэтэл “****” ХХК-ийн захирал Б.Ч- ирээд би өчигдөр хөдөөнөөс ирсэн, энэ төсөлд хамрагдах гэж байгаад хоцорчихлоо материалаа өгч болох уу гэхээр нь боломжгүй гэж хэлээд буцаасан. Б.Ч- гэж хүн надаас танай энэ дэмжих сангаас хүү багатай зээл байна уу гэж асуухаар нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн жижиг зээлийг санал болгосон. Уг зээл нь иргэнд 10.000.000 төгрөг, компанид 20.000.000 төгрөгийг 2 жилийн хугацаатай жилийн 7.2 хувийн хүүтэй зээл байгаа талаар хэлж өгсөн. Ингээд 2018 оны 12 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна “****” ХХК-ийн захирал Б.Ч- надтай ирж уулзаад би компаниа байгуулчихлаа улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахаар материалаа өгсөн гэрчилгээ нь 3 хоногийн дараа гарна жижиг зээлд хамрагдья зээлээ авчихвал үхэр мал авна хэлсэн. Манай ажлын хэсгийн шалгаруулсан 18 төслөөс 90.000.000 төгрөгийн н.Ц.О-э гэж хүн эрүүл мэндийн байдлаас болж 90.000.000 төгрөгийн төслөө явуулах боломжгүй болчихлоо гэж хэлээд материалаа авч явсан байсныг гэнэт санаад Б.Ч-д хандаж өмнөх зээл авах гэж байсан материал чинь байна уу 90.000.000 төгрөгийн зээл буцсан байгаа ажлын хэсгийн хурлаар оруулаад үзье гэж хэлсэн. Тэгээд материалыг ажлын хэсгийн хурлаар оруулаад шийдвэрлэсэн. ...Тухайн үед оны сүүл болоод ажил ихтэй байсан учраас Ерөнхий газарт албан тоотыг хүргүүлж амжаагүй байсан. ...Ажил үүргийн хуваарийн дагуу албан тоотыг би төлөвлөн газрын дарга Б.Э-аар гарын үсэг зуруулах ёстой байсан. ...Манай ажлын хэсэг хурлаараа “****” ХХК-ийг шалгаруулчихаад хурлын шийдвэрийг газрын дарга Б.Э-т танилцуулсан чинь мөнгө нь буцаж байснаас хэрэгтэй хүнд очсон дээр байх аа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 115-117, 6-р хх-ийн 133-134 тал/,
Шүүгдэгч Б.Ч-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Би албан тушаал эрхэлдэггүй, төслийг зориулалтын дагуу хэрэгжүүлээд явж байсан. ...Нөхөр бид хоёр 1995 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд амьдрахаар орж ирээд 1999 онд “****” ХХН үүсгэн байгуулсан ба тус компани нь зочид буудал, зоогийн газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. ...Л.Б-тай манай талийгаач Г.**** маань 2000 оноос хойш 10 гаруй жил хамтран бизнес эрхэлдэг байсан. Би ч тэр үеэс Л.Б-ыг таньдаг болсон ба тэрээр нөхөр бид хоёртой түүхий эд, ноос ноолуур борлуулах чиглэлээр хамтран ажилладаг байсан. ...Анх төслөө “****” ХХН-ийн нэрээр өгсөн ба түүгээрээ материалаа бүрдүүлж өгсөн. Тэгтэл компани болж байж тендер авах ёстой гэхээр нь “****” ХХН-ийн нэрийг өөрчилж “****” ХХК болгосон юм. “****” ХХК-ийг фермерийн үйл ажиллагааны чиглэлээр 2018 онд үүсгэн байгуулсан. ...****аас зээл авахдаа төслийг Л.Б- бид хоёр ярилцаж байгаад хүнээр бичүүлсэн ба бид хоёр барьцаа хөрөнгөө хуваагаад тавьсан. Бид хоёр фермерийн чиглэлээр буюу мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлээр зээл авсан. ...Зээлийг авахдаа хамтран зээлдэгчээр Л.Б- оролцсон” гэх мэдүүлэг /10-р хх-ийн 31-32 тал/,
Шүүгдэгч Б.Э-ийн хувийн байдлыг тогтоосон (2-р хх-ийн 57, 87, 200-204, 205, 225, 226, 10-р хх-ийн 60, 107 тал),
Шүүгдэгч Л.Б-ын хувийн байдлыг тогтоосон (2-р хх-ийн 116, 182, 9-р хх-ийн 190, 193-207, 210-211, 10-р хх-ийн 59, 106 тал),
Шүүгдэгч Б.М-ын хувийн байдлыг тогтоосон (2-р хх-ийн 69, 80, 86, 188-191, 206, 3-р хх-ийн 95-164 тал),
Шүүгдэгч Б.Ч-ы хувийн байдлыг тогтоосон (2-р хх-ийн 161, 10-р хх-ийн 65-69 тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1938002700222 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Э-, Л.Б-, Б.Ч- нар нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлж гэм буруугийн талаар маргаж байх боловч шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болох:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.М-гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн хэрэгт хохирогч талыг төлөөлж оролцож байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан тул одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл болох санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Э-ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Б.М- болон Э нар нь манай дарга нар байсан. ...Хурал болоогүй, би оролцоогүй. ...Ямар учир шалтгаантай мэдүүлэг өгч байгаа гэдгийг мэдээгүй. ...Б.М- дарга гарын үсэг зур гэхээр нь зурсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Ц-ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Төсөл над дээр ирсэн. ...Дарга дээр байж байгаад над дээр ирсэн, өдрийг нь сайн санахгүй байна. ...Зохион байгуулагдаагүй. ...Б.М- дарга хөтөлсөн. ...Итгэлцлийн үндсэн дээр гарын үсэг зурсан. ...Дарга гэрээ байгуул гэж хэлснийх нь дагуу гэрээ байгуулсан” гэх мэдүүлэг,
Гэрч Ц.О-ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хурал зохион байгуулагдсан талаар мэдэхгүй байна гэж хэлсэн. Тухайн өдөр Б.М- дарга надаас завтай бол суучих гэхээр нь би хуралд оролцох гэж байна ганц хурал юм бол намайг суулгахгүйгээр хэлэлцчих юм уу гэж хэлсэн. Тэгээд гарын үсгээ зурсан. ...Б.М- дарга орж ирээд гарын үсэг зураарай гээд би харсан чинь бүх хүн гарын үсэг зурсан байсан. Тэгээд би гарын үсэг зурсан” гэх мэдүүлэг,
Хохирогч, хууль ёсны төлөөлөгч Г.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хөдөлмөр нийгмийн хамгааллалын сайдын 2018 оны А/204 дугаартай баталсан “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтод төсөл хэрэгжүүлэх чиглэл, удирдамж шинэчлэн батлах” чиглэл, удирдамжинд заасан шаардлагыг биелүүлэлгүй иргэн хуулийн этгээдийн шалгаруулах нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл юм. ****аас 18 иргэн, аж ахуйн нэгжийг шалгаруулаад ерөнхий газарт ирүүлж шалгаруулалтаа баталгаажуулахаар ирүүлсэн байсан ба тэрийг нь болж байна бүтэж байна гээд буцаагаад явуулсан байдаг. Гэтэл нэр бүхий иргэн буюу Э.Ц.О-э гэж хүн өөрөө татгалзаад энэ төсөл арга хэмжээнээс татгалзсан юм байна лээ. Тэгтэл ****ын хариуцсан албан тушаалтнууд хоорондоо өөрсдөө юу гэж ярьсныг мэдэхгүй нөгөө татгалзсан иргэний оронд “****” ХХК гэсэн аж ахуйн нэгжийг оруулсан юм байна лээ. Энэ асуудал нь журмын 3.7-д заасныг зөрчсөн үйлдэл болсон.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18, 3-р хх-ийн 196-197, 4-р хх-ийн 100-101 тал/,
Гэрч Ц.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Ерөнхий газраас 2018.08.09-ний өдөр 1/855 дугаартай “Төсөл хэрэгжүүлэх чиглэл өгөх тухай” албан бичгүүдийг харьяа газар, хэлтсүүдэд хүргүүлсэн. ...Энэ төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг улсын хэмжээнд шалгалт, үнэлэлт дүгнэлт өгөх ажлыг манай газраас зохион байгуулаагүй. ...Харин сайдын 2019 оны А/16 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт батлагдсан удирдамжийн дагуу 2019.05.20-ноос 2019.05.31-ний өдрүүдэд хяналт шалгалт хийсэн. ...23 төсөл ирснээс 18 төслийг дэмжсэн байсан. ...2019 оны 1 дүгээр сард Хөвсгөл аймгийн ****тай холбоотой иргэнээс өргөдөл ирсэн ба үүнд үндэслэн Хөвсгөл аймгийг сонгон сайдын тушаалаар ажлын хэсэг төлөвлөгөөт шалгалт хийсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67-69 тал/,
Гэрч С.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 онд гарсан А/204 дугаартай сайдын тушаалын дагуу л сонгон шалгаруулалт хийж баталгаажуулна. Аймгийн засаг дарга төслийг баталгаажуулж санхүүжилт олгох эрх байхгүй. Сайдын тушаал дээр **** үйлчилгээний Ерөнхий газрын дарга баталгаажуулж байж санхүүжилт олгоно гэж байгаа. Сайдын тушаалын ерөнхий шаардлага, шалгуур үзүүлэлт, чиглэлийг хангаагүй аж ахуйн нэгж, иргэнийг сонгон шалгаруулж санхүүжилт олгож болохгүй. ...Төсөлд сонгон шалгарсан иргэн аж ахуйн нэгж нь тухайн төслөөсөө өөрөө сайн дураараа татгалзсан тохиолдолд түүний оронд ерөнхий газраас баталгаажаагүй өөр иргэн, аж ахуйн нэгжийг тухайн төсөлд оронд нь нөхөж оруулж санхүүжилт олгож яагаад ч болохгүй. Учир нь аймаг, орон нутгийн сонгон шалгаруулах ажлын хэсгээрээ шалгаруулаад шийдвэрээ гаргасан. Манай ерөнхий газар баталгаажуулсан байхад өөр иргэн, аж ахуйн нэгжийг түүний оронд нөхөж оруулж санхүүжилт олгох зохицуулалт байхгүй. Хэрэв энэ тохиолдолд дахин шалгаруулалт явуулж манай ерөнхий газарт тухайн шийдвэрээ ирүүлж баталгаажуулах ёстой. ...2018 оны 08 дугаар сард энэ төсөл хэрэгжсэн байгаа. Энэ төсөл хэрэгжихтэй холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын №А/204 дуугартай тушаал гарч манай байгууллага дээр ирсэн тушаалын дагуу манай байгууллагаас улсын хэмжээнд энэ тушаал, удирдамжийг хэрэгжүүлэх талаар чиглэл өгч ажилласан. Орон нутаг нийслэлийн ****, хэлтсүүд сайдын А/204 дугаартай тушаалд заагдсан удирдамж, шалгуур үзүүлэлт, чиглэл, ерөнхий шаардлагын дагуу ажлын хэсэг гаргаж иргэн, аж ахуй нэгжээс ирүүлсэн төсөл хөтөлбөрийг сонгон шалгаруулаад манай газар руу шалгарсан аж ахуй нэгж, иргэний шалгарсан иргэний нэр, төслийн чиглэлийг албан бичгээр ирүүлж манай газраас сайдын тушаал дээр байх 6 чиглэл нь таарч байгаа эсэхийг нягтлаад 6 чиглэл нь таарч байвал **** үйлчилгээний ерөнхий газрын даргаар баталгаажуулж орон нутаг нийслэл рүү албан бичгээр хүргүүлдэг юм. 2018 онд хэрэгжсэн Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг сайдын баталсан А/204 дугаартай тушаал, удирдамжийн дагуу орон нутаг нийслэлийн ****ийн газар, хэлтэс зохион байгуулж явуулах ёстой. ...2018 онд гарсан А/204 дугаартай сайдын тушаалын дагуу л сонгон шалгаруулалт хийж баталгаажуулна. Аймгийн засаг дарга төслийг баталгаажуулж санхүүжилт олгох эрх байхгүй. Сайдын тушаал дээр **** үйлчилгээний ерөнхий газрын дарга баталгажуулж байж санхүүжилт олгоно гэж байгаа. ...Заавал бүх шалгуур үзүүлэлт, чиглэл, ерөнхий шаардлага хангасан аж ахуй нэгж, иргэнийг аймаг, нийслэлийн ****ийн үйлчилгээний газар, хэлтсээс гарсан ажлын хэсэг сонгон шалгаруулсан байх ёстой. ...Аймаг, нийслэлийн салбар зөвлөл дэмжсэн эсэх, ерөнхий шаардлага, шалгуур үзүүлэлт хангаж байгаа эсэхийг аймаг, нийслэлийн **** үйлчилгээний газар өөрсдөө хянаж үзээд сонгон шалгаруулаад ерөнхий газар руу явуулна. Ерөнхий газраас өгч байгаа чиглэл нь хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалт явуул гэж өгсөн байгаа. ...Сайдын тушаал дээр ерөнхий газрын дарга баталгаажуулна гэж заасан байгаа. ...Аймаг, нийслэлийн **** үйлчилгээний газар, хэлтэс өөрсдөө иргэн, аж ахуй нэгжээс ирүүлсэн төслийг хянаж үзээд шаардлагад нийцсэн гэж үзвэл иргэн, аж ахуй нэгжийн нэр, үндсэн чиглэлийн хамт албан бичгээр ерөнхий газар руу явуулж ерөнхий газар дээр сайдын баталсан 6 чиглэлийн нэг байгаа эсэхийг нягталж үзээд мөн байх юм бол ерөнхий газрын дарга баталгаажуулна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-76, 4-р хх-ийн 92-94 тал/,
Гэрч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Авлигатай тэмцэх газраас “****” ХХК-д татварын шалгалт хийж өгнө үү гэсэн албан бичиг ирсний дагуу ...шалгалтыг явуулахад уг компаниас 2019 оны санхүүгийн тайлан, харилцах дансны хуулга, 90 сая төгрөгний зээлтэй холбоотойгоор фермерийн үйл ажиллагаатай холбоотой баримт, материалуудыг авч ирсэн. ...бланс дээр урт хугацаатай зээл гэж бүртгэсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82-84 тал/,
Гэрч Э.Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн ****аас оёдлын үйлдвэрийн чиглэлээр 90.000.000 орчим төгрөгийн санхүүжилт хүссэн. Түүнээс хойш яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна ямар ч байсан намар байсан юм. ****аас ярьж байна таны төсөл шалгарсан, материал бүрдүүлэх юм байна гэж хэлж байсан. Яг ямар материал гэдгийг нь одоо сайн санахгүй байна. Би материалаа бүрдүүлэн явж байгаад жирэмсний хожуу үеийн хордлого хүрээд яаралтай эмнэлэгт хэвтсэн. Миний хувьд 6 сартай жирэмсэн байсан ба эмчийн хяналтад байнга байх шаардлагатай болсон учраас дээрх оёдлын үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах 90.000.000 төгрөгрийн төслөөсөө татгалзсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85-87 тал/,
Гэрч Т.Р-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Нийт 18 иргэн, аж ахуйн нэгжээс 6 нь зээлээ буцаан төлж, 12 нь үлдсэн. ...эдгээр иргэн, аж ахуйн нэгж анхаарал татсан, гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа асуудал байхгүй. ...2019 оны 12 дугаар сард дээрх газруудаас тайланг нь авч ажилласан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-47, 10-р хх-ийн 48 тал/,
Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2018 оны 12 сард өдрийг нь сайн санахгүй байна. ...Өрөөндөө байж байхад Б.М- цаасан дээр “****” ХХК гэж бичсэн байсан. Тэр цаасаа надад өгөөд энэ компанийг сангуудаас зээл авсан эсэхийг шалгаад өгөөч гэсэн. ...шалгаж үзэхэд ...зээл аваагүй байсан. ...Түүнээс хойш хэзээ гэдгийг нь санахгүй байна, Б.М- дарга хуралтай гэхээр нь оролцсон чинь бидэнд хандаж “1 төсөл ...эрүүл мэндийн шалтгаанаас болж төслөө хэрэгжүүлэх боломжгүй болсон, уг компанийг оруулья” гэж санал гаргасан. ...Б.М- дарга биднээс энэ компанийг дэмжих үү яах вэ гэж огт асуугаагүй, надаар хурлын тэмдэглэл дээр гарын үсэг зуруулсан. ...Хөвсгөл аймгийн ****ын дарга Б.Э-ийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/13 дугаартай тушаалаар ...”Орон нутаг, нийслэлийн онцлогт хэрэгцээнд нийцүүлсэн зорилтод төсөл” сонгон шалгаруулах ажлын хэсэгт орж ажилласан. ...Би хурлын тэмдэглэл харлаа. Би хуралд оролцоогүй. Уг хурал болох гэж байгаа талаар надад мэдэгдээгүй. ...2018 оны 12 дугаар сард санагдаж байна. ...дарга н.Б.М- миний ажлын өрөөнд орж ирээд “****” ХХК-г урд өмнө ...зээлтэй эсэхийг шалгаад өг гэхээр нь ...тэр өдөртөө н.Б.М- даргад уг компаниийг зээлгүй байна гэх мэдээллийг амаараа хэлсэн. 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ...Б.М- дарга юм бичсэн цаас миний ажлын өрөөнд оруулж ирээд энэ хуудас дээр гарын үсэг зур гэхээр нь би гарын үсгээ зурсан. ...би уншиж танилцаагүй. ...би хуралд суугаагүй. Ажлын хэсгийн хуралд суусан хүмүүс яагаад намайг хуралд оролцсон гэж мэдүүлж байгаа талаар надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 126-128, 4-р хх-ийн 95-99 тал/,
Г.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Ямар асуудал болсон гэвэл “****” ХХК-тай гэрээ байгуулдаг өдөр ...Б.Э- даргын өрөөнд ороход “****” ХХК-тай гэрээ байгуулчих гээд тус компанийн төслийг надад өгөхөд нь тус төслийг нь аваад би түүний өрөөнөөс гарсан. ...гэрээг байгуулсан. ...тэр үед Б.М- дарга “****” ХХК-нд зээл олгох төслийг дэмжсэн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэлийг манай өрөөнд авч орж ирээд надаар гарын үсэг зуруулсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ямар ч хурал зохион байгуулагдаагүй. ...миний хувьд ямар учраас тухайн үед хурал зохион байгуулагдсан талаар мэдүүлэг өгөхдөө хэлсэн гэвэл Б.Э- дарга намайг тэгж хэлээрэй гэж дарамтлаад байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 138-141, 6-р хх-ийн 130-131 тал/,
Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2018.12.14-ний өдөр хурал зохион байгуулагдсан талаар мэдэхгүй байна. ...тухайн үед би аймгийн Захиргаа руу хуралд явсан ба Б.М- даргад тэр үед би хэлэхдээ “одоо хуралд явах гэж байна, дараа нь гарын үсэг зуръя” гэж хэлээд хуралд явсан. ...Маргааш нь бил үү, нөгөөдөр нь хурлын тэмдэглэл гарсан гэхээр нь би гарын үсгээ зурахад надаас бусад хүмүүс бүгд гарын үсэг зурсан, миний гарын үсэг л дутуу байсан. ...Цэвэр итгэлийн үндсэн дээр тус тэмдэглэлд гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл Б.М- даргад итгээд л гарын үсэг зурсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 150-152, 6-р хх-ийн 136-137 тал/,
Гэрч Д.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Улсын бүртгэгчээр 2013 оноос одоог хүртэл ажиллаж байна. ...би “****” компанийн талаар мэдэхгүй. Уг компанийн гэрчилгээг харахад би гаргаж өгсөн байна лээ. ...хэн материал бүрдүүлж, хэд хоногт багтаан гэрчилгээ гаргасныг материалыг нь харахгүй бол хэлж мэдэхгүй байна. ...хуулиараа 2 хоногийн дотор бүртгэж, гэрчилгээ гаргах ёстой. ...би Б.Ч- гэх хүнийг танихгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 200 тал/,
Гэрч Б.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...****ын албан тушаалтнуудын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний төсөл, хөтөлбөрийг сонгон шалгаруулах ажлын хэсгиин хурлын тэмдэглэл, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаартай “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтод төслийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэх олгох гэрээ” мөн өдрийн 18 дугаартай барьцааны гэрээ, “****” ХХК-ийн төсөл, ****а Б.Э-ийн баталсан “****” ХХК-д санхүүжилт олгохыг зөвшөөрсөн буюу “орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтод төсөлд хамрагдах иргэдийн жагсаалт” гэх баримт, “****” ХХК-д 90 сая төгрөг шилжүүлэх тухай төлбөрийн хүсэлт зэрэг баримтад тулгуурлан “****” ХХК-д санхүүжилт олгосон...” гэх мэдүүлэг 3-р хх-ийн 208-209 тал/,
Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би “****" ХХК-ийн төсөлд зээл олгох 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралд суугаагүй ба тухайн хурлыг би болоогүй гэж бодож байна. Яагаад гэвэл Б.М- дарга надад “****” ХХК нь урьд өмнө зээл авч байсан эсэхийг шалгаад өг гэхээр нь өөрийн үүсгэсэн файлын сангаас хайлт хийхэд тус компани нь ямар нэгэн байдпаар зээл авч байгаагүй байсан. Түүнийг би Б.М- даргад хэлсэн ба түүний дараа Б.М- дарга манай өрөөнд орж ирээд энэ хуудас дээр гарын үсэг зур гэхээр нь уншиж танилцалгүйгээр гарын үсэг зурсан. Б.М- даргын надад өгч гарын үсэг зуруулсан 1 хуудас тэмдэглэлд Ц.О-э гарын үсэг зураагүй байсан ба тэр надаар зуруулсан тэмдэглэл нь сүүлд өнөөх 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэл болж таарсан. Б.М- даргын хувьд тухайн хурлын тэмдэглэлд надаар гарын үсэг зуруулсны дараа Ц.О-ээр гарын үсэг зуруулсан байх гэж бодож байна. ...“****" ХХК-нд төсөл олгосон асуудал нь нэгт ****ийн үйлчилгээний ерөнхий газраас зөвшөөрөөгүй байхад тус компанид зээл олгосон, хоёрт “****” ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр үүсгэн байгуулагдсан байхад үүнээс 7 хоногийн өмнө тус компанид зээл олгох асуудал хэлэлцсэн хурлын тэмдэглэл үйлдсэн, гуравт тус хурлын оролцогч нар нь ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдлийн тэмдэглэлийг бөглөөгүй байгаа нь илтэд хууль зөрчиж зээл олгосон байсан. Намайг үнэн зөвөөр мэдүүлэг өгсний төлөө Б.Э- дарга ажлын байран дээр маш их дарамт шахалт үзүүлдэг ба багаараа явж чадсангүй гэж дарамталдаг. Яагаад багаараа явж чадсангүй гэж дарамтлаад байгаа гэвэл би Авлигатай тэмцэх газар шалгагдаж байх хугацаанд буюу надад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол танилцуулах өдөр Б.Э-, Б.М- дарга, Г.Ц-, Ц.О-э бид нарыг мөрдөгч **** дуудсан юм. Тэр үед Б.Э- дарга албаны машин дотор надад хэлэхдээ багаараа байна шүү, хэдүүлээ нэг өмгөөлөгч аваад үгээ нийлүүлж, хурал зохион байгуулсан шүү гэдэг байдлаар мэдүүлэг өгнө шүү гэж байсан. Тэр үед Б.М- дарга хамт байсан. Мэдээж миний хувьд Б.Э- даргын хууль бус шийдвэртэй санал нийлээгүй ...Тийм болохоор би тухайн үед өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх талаар мөрдөгчид хэлээд Оюунбилэг гэдэг өмгөөлөгчөөс зөвлөгөө авахад тэр өмгөөлөгч намайг үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн нь дээр шүү гэдэг зөвлөгөө өгсөн учир миний бие дараа нь Оюунбилэг өмгөөлөгчийн хамт үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Харин би сүүлд хавтаст хэргийн материалтай танилцах үед бүгд 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хурал зохион байгуулсан гэж мэдүүлэг өгсөн байсан ба мөн тэд Б.Э- даргын хэлснээр үгээ нийлүүлж бүгд нэг Батдорж гэх өмгөөлөгч авч мэдүүлэг өгсөн байсан. Миний хувьд үнэн зөвөөр мэдүүлэг өгөөгүй байсан бол одоо ч гэсэн тэд нартай адил улсад их хэмжээний хохирол учруулсан гэх том зүйл ангиар шалгагдаад явж байх байсан гэж боддог. Б.Э- дарга бол намайг үнэн зөвөөр мэдүүлэг өгсний төлөө ажлын байран дээр янз бүрээр дарамт шахалт үзүүлдэг. Нэг жишээ дурдахад миний бие ****ын бодлого ****эн, мөн миний бие 2013 онд уг албан тушаалд томилогдсоноос хойш албан үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж ирсэн байхад 2020 онд Б.Э-, Б.М- дарга нь ажлаа муу хийсэн гэх үндэслэлээр үр дүнгийн гэрээг 70 хувь дүгнэж, 70 хувь дүгнэсэн учир Мөрөн сумын ****ийг ****нээр томилсон. Би 2013 оноос хойш анх удаа үр дүнгийн гэрээгээр 70 хувь үнэлэгдсэн ба дарга нарын шийдвэр учир шийдвэрийг яаж ч чадаагүй. Би 2020 онд хамгийн их ажлын байр бүртгэсэн үр дүнтэй ажилласан гэж өөрийгөө бодож байсан боловч Б.М- дарга намайг ажлаа хийхгүй байна, ажлын үзүүлэлт муу байна гэж 0 үнэлсэн байдаг. Тухайн баримт нь надад байгаа ба үүнийг би гарган өгье. Энэ мэт байдлаар надад ажлын байранд байнга дарамт шахалт үзүүлдэг ...Мөн миний албан тушаалыг 2021 онд төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгээс гаргаж, өөр албан тушаалтныг томилсон байна лээ. Б.Э- өөрөө ажлын хэсэг байгуулах тушаалыг 2021 онд шинэчлэн гаргасан байсан....” гэх мэдүүлэг 6-р хх-ийн 56-58 тал/,
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018.07.23-ны өдрийн А/204 тоот тушаалын хуулбар /1-р хх-ийн 160-163 тал/,
****ийн үйлчилгээний Ерөнхий газрын дарга Б.Нямдаваагийн 2018.08.09-ны өдрийн 1/855 тоот албан бичгийн хуулбар /1-р хх-ийн 164-165 тал/,
Ажлын хэсэг байгуулах тухай аймгийн ****ийн үйлчилгээний газрын даргын 2017.04.17-ны өдрийн А/13 тоот тушаалын хуулбар /1-р хх-ийн 189, 4-р хх-ийн 65 тал/,
****ийн үйлчилгээний газрын даргын 2018.10.23-ны өдрийн А/32 тоот тушаалын хуулбар /1-р хх-ийн 166-167 тал/,
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний төсөл, хөтөлбөр сонгон шалгаруулах “Ажлын хэсэг”-ийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны шийдвэрийн хуулбар /1-р хх-ийн 168-169, 4-р хх-ийн 57-63 тал/,
Төсөл хөтөлбөр сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2018.09.21-ний өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар /1-р хх-ийн 170-176, 4-р хх-ийн 57-63, 5-р хх-ийн 189-192 тал/,
Төсөл хөтөлбөр сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2018.12.14-ний өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар /2-р хх-ийн 30, 4-р хх-ийн 13, 64 тал/,
Ажлын хэсгийн хурлын тэмдэглэлийн хуулбар /2-р хх-ийн 30, 6-р хх-ийн 3 тал/,
Б.Ч-ы бичсэн төслийн хуулбар /1-р хх-ийн 222-238, 4-р хх-ийн 14-53, 5-р хх-ийн 3-43 тал/,
Эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээний хуулбар /1-р хх-ийн 241-244, 3-р хх-ийн 245-250, 4-р хх-ийн 1-8 тал/,
“****” ХХК-ийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 239-240, 3-р хх-ийн 231, 5-р хх-ийн 28 тал/,
Шүүгдэгч Б.Ч-ы Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 31-51 тал/,
“****” ХХК-ийн дансны хуулга /2-р хх-ийн 52, 5-р хх-ийн 49 тал/,
Шүүгдэгч Б.Ч-ы зээл эргэн төлөлтийн жагсаалт, Голомт, Хаан, Төрийн банкны орлогын мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримт, хуулбарууд /2-р хх-ийн 91-95, 5-р хх-ийн 41-45, 88-91 тал/,
Б.Л-гийн мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2019 оны тооллогын баримтын хуулбар /2-р хх-ийн 96-100 тал/,
Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020.07.02-ны өдрийн танилцуулга /2-р хх-ийн 169-170 тал/,
Хөвсгөл аймгийн ****ын ****, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал ****эн Б.М-ын ажлын байрны тодорхойлолтын хуулбар /2-р хх-ийн 188-189 тал/,
****ын албан тушаалын тодорхойлолт /2-р хх-ийн 200-204 тал/,
Ажлын цаг ашиглалтын цаасан бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох баримтууд /3-р хх-ийн 210-216 тал/,
****ын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/32 дугаартай “Орон нутгийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг хэрэгжүүлэх, хөрөнгө зарцуулах тухай” тушаалын хуулбар /3-р хх-ийн 218-219 тал/,
“****” ХХК-ийн хувийн хэргийн хуулбар /3-р хх-ийн 231-240 тал/,
Фермерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5-р хх-ийн 9-12 тал/,
****а Б.Э-ийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл /4-р хх-ийн 66-68 тал/,
Хас банкны “****” ХХК-ийн ... тоот дансны төлбөрийн баримт /5-р хх-ийн 46-47 тал/,
Шүүгдэгч Б.Э-ийн Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /5 хх-ийн 128-183, 7-р хх-ийн 153, 155 тал/
“Шилэн баланс аудит” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/01 дугаартай аудитын шинжээчийн тайлан /6-р хх-ийн 119-123 тал/,
“Мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах тухай” мөрдөгчийн даалгавар /9-р хх-ийн 71-72 тал/,
Мөрдөн шалгах нууц ажиллагааны 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А-29 дугаартай магадлагаа зэргээр шүүгдэгч Б.Э-, Л.Б-, Б.Ч- нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…гэм буруугүй...” гэх мэдүүлгүүд нь үгүйсгэгдэж байна гэж шүүх дүгнэлээ.
Мөн шүүгдэгч Б.Э-ийн өмгөөлөгч Б.Батдорж: “...Миний үйлчлүүлэгчийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж ямар нотлох баримтад үндэслэн яллаж байгаа нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасныг удирдлага болгон миний үйлчлүүлэгчийг гэм буруугүйд тооцож шийдвэрлэж өгнө үү” гэх,
Шүүгдэгч Б.Ч-ы өмгөөлөгч Д.Буяндалай: “...миний үйлчлүүлэгчийг Л.Б-аар дамжуулан ****а Б.Э-т “****” гэх өөрийн нэр дээр бүртгэлтэй компанид 90.000.000 төгрөгийн зээл олгуулахаар хууль бусаар нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн миний үйлчлүүлэгч нь тухайн хэргийн субъект биш гэдгийг анхаарч үзэх нь зүйтэй байна. ...Энэ талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд тодорхой заасан байдаг ба хуульд энэ гэмт хэргийн субъект нийтийн албан тушаалтан байхаар хуульчилж өгсөн. ...Эдгээрийг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу миний үйлчлүүлэгчийг гэм буруугүйд тооцож өгнө үү” гэх,
Шүүгдэгч Л.Б-ын өмгөөлөгч Л.Цогтбаяр: “...Өмгөөлөгчийн зүгээс өөрийн үйлчлүүлэгчийг энэ гэмт хэргийн субъект биш гэж үзэж байгаа учраас гэм буруутайд тооцох үндэслэл хэргийн материалд байхгүй. ...үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй байх тул миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү” гэх саналыг гаргаж маргаж байх боловч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан байх ба Авлигын эсрэг НҮБ-ийнн конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д "Нийтийн албан тушаалтан" гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ" гэж, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 8 дугаар зүйлд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцоор тодорхойлсон нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг илүү өргөн агуулгаар буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарах буюу хуулиар зөвшөөрөгдсөн үйлдлийг хийсэн, түүнчлэн хийгээгүйн төлөө өөртөө болон бусдад ямар нэгэн хууль бус давуу байдал бий болгохыг хүссэн, эсхүл тийм саналыг хүлээн авсан санаатай үйлдлийг, энэ үйлдэлд хамтран оролцсон хүмүүсийн үйлдлийг гэмт хэрэгт тооцохыг тусгасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан гэмт хэргийн субъектийг “нийтийн албан тушаалтан” гэж тодорхойлсон бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасны дагуу сумын Засаг дарга, Засаг даргын тамгын газрын дарга нар нийтийн албан тушаалтанд хамаарч байна. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг албан тушаалын эрх, мэдлийг “албаны эрх ашгийн эсрэг” буюу “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх” зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг гэдэг нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан этгээдүүд буюу нийтийн албан тушаалтан нь хуулиар олгогдсон бүрэн эрх, эрх мэдлээ өөртөө болон бусдад давуу байдал бий болгох гэсэн хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашиглаж байгаа үйлдлийг ойлгох ба энэ үйлдэл нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх, бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байх, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх зэргээр илэрдэг.
Тодруулбал, шүүгдэгч Б.Э-, М.Б.М- нар нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “****” ХХК-ийг үүсгэн байгуулахаас өмнө “****” зохион байгуулсан мэтээр тэмдэглэл үйлдүүлэн хувийн харилцаа холбоотой болох Л.Б-, түүний хамаарал бүхий иргэн Б.Ч-ы 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр үүсгэн байгуулсан “****” ХХК-д 90.000.000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн үйлдэл, шүүгдэгч Л.Б-, Б.Ч- нар нь хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор, төрийн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 07 сарын 23-ны өдрийн А/204 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтын 3.7-д “****ийн үйлчилгээний ерөнхий газарт сонгон шалгаруулсан төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын шийдвэрээр, аймгуудын ****ийн үйлчилгээний газарт сонгон шалгаруулсан төслийг хүрээнд гэрээ байгуулж санхүүжих байсан иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хууль ёсны ашиг сонирхол, түүнчлэн дээрх харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдал зэрэгт хор уршиг учруулсан байх тул шүүгдэгч нарыг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Мөн ****аар ажиллаж байсан Б.Э- нь шүүгдэгч Л.Б-тай хувийн харилцаа холбоотой болох нь гэрч Б.Э-ийн: “...2018 оны 11 сарын сүүлээр гэнэт Тува явах ажил гарахаар нь Л.Б-аас 2 сая төгрөг зээлж авсан” /1-р хх-ийн 29-30 тал/, Б.Э-ийн Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /5-р хх-ийн 128-183, 7-р хх-ийн 153, 155 тал/, гэрч Л.Б-ын: “Би Б.Э-аас 2.000.000 төгрөг бэлнээр авч буцаагаад данс руу нь шилжүүлсэн. ...Бид хоёр бие биенийгээ мэднэ л дээ. Өөрсдийнхөө хэмжээнд ганц нэг сая төгрөг нэг нэгэндээ зээлүүлдэг юм” /6-р хх-ийн 47-49 тал/, гэрч Б.Ч-ы: “...амтай болгон л Б.Э-, Л.Б- нарыг найзууд гэж ярьж байсан..” /6-р хх-ийн 64-66 тал/, яллагдагч Б.Э-ийн: “...Ер нь бол найз. Тэгэхдээ дотны найз биш. 2014 оноос хойш л бие биенээ мэднэ. ...2018 онд Тува руу албан ажлаар явах гээд 1 удаа Л.Б-аас 2.000.000 төгрөг зээлж байсан...” /6-р хх-ийн 140-141, 144-149 тал/ болон мөрдөн шалгах нууц ажиллагааны 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А-29 дугаартай магадлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Э- нь ****аар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох...” 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-д “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 07 сарын 23-ны өдрийн А/204 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтын 3.7-д “****ийн үйлчилгээний ерөнхий газарт сонгон шалгаруулсан төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын шийдвэрээр, аймгуудын ****ийн үйлчилгээний газарт сонгон шалгаруулсан төслийг ****ийн үйлчилгээний ерөнхий газрын даргын шийдвэрээр тус тус баталгаажуулна.", 3.8-д “****ийн үйлчилгээний ерөнхий газар болон аймгуудын ****ийн үйлчилгээний газар нь батлагдсан төслүүдийг хэрэгжүүлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, санхүүжүүлэн, хэрэгжилт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана" гэх хориглосон хэм хэмжээг зөрчиж өөрийн удирдлага дор ажиллаж байсан **** Б.М-д нөлөөлж 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “****” зохион байгуулсан мэтээр тэмдэглэл үйлдүүлэн хувийн харилцаа холбоотой болох Л.Б-, түүний хамаарал бүхий иргэн Б.Ч-ы 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр үүсгэн байгуулсан “****” ХХК-д 90.000.000 төгрөг олгохоор шийдвэрлэж бусдад давуу байдал бий болгож, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт “гүйцэтгэгч”-ээр оролцсон,
Шүүгдэгч Б.М- нь ****ын ****ар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох...” 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-д “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...", Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 07 сарын 23-ны өдрийн А/204 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтын 3.7-д “****ийн үйлчилгээний ерөнхий газарт сонгон шалгаруулсан төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын шийдвэрээр, аймгуудын ****ийн үйлчилгээний газарт сонгон шалгаруулсан төслийг ****ийн үйлчилгээний ерөнхий газрын даргын шийдвэрээр тус тус баталгаажуулна аймгуудын ****ийн үйлчилгээний газар нь батлагдсан төслүүдийг хэрэгжүүлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулж санхүүжүүлэн, хэрэгжилт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана" гэж хориглосон хэм хэмжээг зөрчиж шүүгдэгч Б.Э-тай үйлдлээрээ санаатай нэгдэн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “****” зохион байгуулсан мэтээр тэмдэглэл үйлдэн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэгдсэн “****” ХХК-д төсөл сонгон шалгаруулалтгүйгээр 90.000.000 төгрөгийн зээл олгох шийдвэрийг гаргаж, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаартай төслийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээг байгуулж, “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт “гүйцэтгэгч”-ээр оролцсон,
Шүүгдэгч Л.Б- нь хувийн харилцаатай Б.Э-т "**** ХХК-нд 90.000.000 төгрөгийн зээл олгуулахаар хууль бусаар нөлөөлж, үүний дагуу Б.М- нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “****” зохион байгуулсан мэт хурлын тэмдэглэл үйлдэн Л.Б-ын хамаарал бүхий иргэн Б.Ч-ы 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэгдсэн “****” ХХК-д төсөл сонгон шалгаруулалтгүйгээр 90.000.000 төгрөгийн зээл олгох нөхцөлийг бүрдүүлж, ****, “****” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаартай гэрээг байгуулж, төрийн сангаас 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “****” ХХК-ийн Хас банкны ... дугаарын данс руу 90.000.000 төгрөг шилжүүлсэн, “****” ХХК-ийн Хас банкны ... дугаарын данснаас Б.Ч- нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ...Л.Б-ын эхнэр Ц.Ц-гийн Хаан банкны ... дугаарын данс руу 54.884.000 төгрөг шилжүүлснийг хүлээн авч, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт “хатгагч”-аар хамтран оролцсон,
Шүүгдэгч Б.Ч- нь өөрийн хамаарал бүхий нэгдмэл ашиг сонирхолтой Л.Б-аар дамжуулан ****а Б.Э-т “****” гэх өөрийн нэр дээр бүртгэлтэй компанид 90.000.000 төгрөгийн зээл олгуулахаар хууль бусаар нөлөөлж үүний дагуу Б.М- нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “****” зохион байгуулсан мэт хурлын тэмдэглэл үйлдэн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэгдсэн “****” ХХК-д төсөл сонгон шалгаруулалтгүйгээр 90.000.000 төгрөгийн зээл олгох нөхцөлийг бүрдүүлж, ****, “****” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаартай гэрээг байгуулж, Төрийн сангаас 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “****” ХХК-ийн Хас банкны ... дугаарын данс руу 90.000.000 төгрөг шилжүүлсэн, “****” ХХК-ийн Хас банкны ... дугаарын данснаас 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өөрийн Хаан банкны **** дугаарын данс руу 35.115.000 төгрөг, Л.Б-ын эхнэр Ц.Ц-гийн Хаан банкны ... дугаарын данс руу 54.884.000 төгрөгийг тус тус шилжүүлж, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт “хамжигч”-аар хамтран оролцсон болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхүй байж ...бусдад давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг,
Шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж ...бусдад давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг,
Шүүгдэгч Л.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэхэд “хатгагч”-аар хамтран оролцсон,
Шүүгдэгч Б.Ч-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэхэд “хамжигч”-аар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож, прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Э- нь ****аар, шүүгдэгч Б.М- нь ****ын ****ар ажиллаж байх хугацаандаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 07 сарын 23-ны өдрийн А/204 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтын 3.7-д “****ийн үйлчилгээний ерөнхий газарт сонгон шалгаруулсан төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын шийдвэрээр, аймгуудын ****ийн үйлчилгээний газарт сонгон шалгаруулсан төслийг ****ийн үйлчилгээний ерөнхий газрын даргын шийдвэрээр тус тус баталгаажуулна” гэсэн хориглосон хэм хэмжээг зөрчиж, “****” ХХК-ийг үүсгэн байгуулагдаагүй байхад 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “****” зохион байгуулсан мэтээр тэмдэглэл үйлдэж, Б.Ч-ы 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр үүсгэн байгуулсан “****” ХХК-д 90.000.000 төгрөг олгохоор шийдвэрлэж Л.Б-, Б.Ч- нарт давуу байдал бий болгож, улсын төсөвт 90.000.000 төгрөгийн хохирол учруулж “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг,
Шүүгдэгч Л.Б-, Б.Ч- нар нь ****аар ажиллаж байсан Б.Э-т "****” ХХК-нд 90.000.000 төгрөгийн зээл олгуулахаар хууль бусаар нөлөөлж, үүний дагуу Б.М- нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “****” зохион байгуулсан мэт хурлын тэмдэглэл үйлдэн Л.Б-ын хамаарал бүхий иргэн Б.Ч-ы 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэгдсэн “****” ХХК-д төсөл сонгон шалгаруулалтгүйгээр 90.000.000 төгрөгийн зээл олгох нөхцөлийг бүрдүүлж, ****, “****” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаартай гэрээг байгуулж, төрийн сангаас 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “****” ХХК-ийн Хас банкны ... дугаарын данс руу 90.000.000 төгрөг шилжүүлсэн, “****” ХХК-ийн Хас банкны ... дугаарын данснаас Б.Ч- нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өөрийн Хаан банкны **** дугаарын данс руу 35.115.000 төгрөг, Л.Б-ын эхнэр Ц.Ц-гийн Хаан банкны ... дугаарын данс руу 54.884.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт “хатгагч”, “хамжигч”-аар хамтран гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёс, нийтийн ашиг сонирхлыг үл тоомсорлосон нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг шүүгдэгч Б.Э-, Б.М-, Л.Б-, Б.Ч- нар нь үйлдэхдээ гүйцэтгэгч, хатгагч, хамжигчийн оролцоотойгоор үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нар нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Б.Э-, Л.Б-, Б.М-, Б.Ч- нар нь улсын төсөвт 90.000.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд уг хохирлоо нөхөн төлсөн болох нь ****ын тооцооны үлдэгдлийн баталгаа, тооцооны баримтын жагсаалт /4-р хх-ийн 171-172 тал/, шүүгдэгч Б.Ч-ы зээл эргэн төлөлтийн жагсаалт, Голомт, Хаан, Төрийн банкны орлогын мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбарууд /2-р хх-ийн 91-95, 4-р хх-ийн 173-176 тал/-аар тогтоогдож тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Э-, Л.Б-, Б.М-, Б.Ч- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Э-, Б.М-, Б.Ч- нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 86-87, 10-р хх-ийн 69 тал)-аар, шүүгдэгч Л.Б- нь урьд ял шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (9-р хх-ийн 190, 193-207 тал) тус тус тогтоогдож байна.
Улсын яллагчаас шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлтэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлтэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Л.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгчийн хэрэгт авагдсан оршин суух хаягаар тогтоох, шүүгдэгч Б.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгчийн хэрэгт авагдсан оршин суух хаягаар тогтоох саналтай байна...” гэв.
Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Т.Долгорсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналдаа: “...миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа бол хэлбэрийн төдий үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж өгнө үү” гэв.
Шүүх шүүгдэгч Л.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа ...учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Б.Ч-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа ...учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Э-, Б.М- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Э-, Б.М-, Б.Ч- нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарын хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч Б.М-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах,
Шүүгдэгч Б.Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Л.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Б.Ч-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь тэдний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-, Л.Б-, Б.Ч- нарт оногдуулсан торгох ялыг 12 (арван хоёр) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.
Шүүгдэгч Б.Э-, Л.Б- нарт оногдуулсан торгох ял, нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ял, шүүгдэгч Б.М-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ял, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Б.Ч-д оногдуулсан торгох ял, нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-, Л.Б-, Б.Ч- нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс, шүүгдэгч Б.М-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тус тус тоолохыг дурдаж байна.
Эрүүгийн 1938002700222 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргасан дүрс бичлэг бүхий СД 4 ширхэг, мөрдөн шалгах нууц ажиллагааны А-29 дугаартай магадлагаа 1 хавтас, 19 хуудас баримт, Си ди 1 ширхэгийг хавтаст хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-т урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.М-, Л.Б-, Б.Ч- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн 1938002700222 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Э--, Б.М- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг,
Шүүгдэгч Л.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг,
Шүүгдэгч Боржигон овогт Б.Ч-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 6.000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 (зургаан сая) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.М-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (жил) хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-, Л.Б-, Б.Ч- нарт оногдуулсан торгох ялыг 12 (арван хоёр) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Э-, Л.Б- нарт оногдуулсан торгох ял, нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ял, шүүгдэгч Б.М-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ял, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Б.Ч-д оногдуулсан торгох ял, нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-, Л.Б-, Б.Ч- нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс, шүүгдэгч Б.М-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тус тус тоолсугай.
7. Эрүүгийн 1938002700222 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн 1938002700222 дугаартай хэрэгт хавсаргасан дүрс бичлэг бүхий Си ди 4 ширхэг, мөрдөн шалгах нууц ажиллагааны А-29 дугаартай магадлагаа 1 хавтас, 19 хуудас баримт, Си ди 1 ширхэгийг хавтаст хэрэгт хавсаргасугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-т урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.М-, Л.Б-, Б.Ч- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР