Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/149

 

 

 

 

        

    2023      05         16                                         2023/ШЦТ/149

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Ц.Чингүүн,

Шүүгдэгч Б.Б-, С.Б- оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-, С.Б- нарт холбогдох эрүүгийн 2338000000104 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, Б.Б-,

Монгол улсын иргэн, С.Б-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б- нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч С.Б-ыг зодож, эрүүл мэндэд нь 2 үүдэн шүдэнд сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч С.Б- нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Б-г зодож, эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн дээд 1, баруун дээд 1 дүгээр шүдний хөдөлгөөн, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338000000104 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:  

Шүүгдэгч Б.Б- нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч С.Б-ы ам руу гараараа цохиж, эрүүл мэндэд нь 2 үүдэн шүдэнд сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч С.Б- нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Б-гийн нүүр рүү гараараа цохиж, толгойгоороо хамар руу нь мөргөж, эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн дээд 1, баруун дээд 1 дүгээр шүдний хөдөлгөөн, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-гийн: “...мэдүүлэг өгөхгүй, ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б-ы: “...мэдүүлэг өгөхгүй, ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх,

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Б-гийн өгсөн: “...Би өөрийн гэртээ 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр багын найз С-ын хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн юм. Бид хоёр 0,75 литрийн хэмжээтэй 2 шил архи хувааж уусан болохоор би нэлээн согтоод ганцаараа гэрээсээ гараад явсан. Манай арын гудамжны үзүүрт байрлалтай түүхий эд авдаг зүс таних хүмүүс дээр очиж яриа өрнүүлсэн юм. Миний хувьд их согтсон байсан болохоор янз бүрийн зүйл ярьж маргаан үүсгэсэн байж магадгүй. Тэгтэл зүс таних С- гэх залуу гэнэт гараараа миний нүүр рүү цохиж, мөн толгойгоороо миний хамар руу мөргөсөн. Тэгээд миний хамраас цус гараад би тэндээс гэр рүүгээ харьсан. Маргааш нь би очиж С-тай уулзаж чи намайг өчигдөр яагаад зодож байгаа юм бэ, надад архины мөнгө өг гэж хэлэхэд С- надад “чи өөрөө хэрүүл маргаан хийгээд байсан шүү дээ” гэж хэлээд 30,000 төгрөг өгсөн. Тэгээд түүнээс хойш миний хамар зовиурлаад байхаар нь би С- руу хэд хэдэн удаа залгаж ирж уулз гэхэд “хөдөө явна, ороод залгая” гэж хэлээд таг чиг болсон. ...С- гараараа миний ам руу 1-2 удаа цохиж, шүд хөдөлгөсөн, мөн толгойгоороо мөргөж хамар гэмтээсэн асуудал болсон. ...С- эрүүл байсан. Миний хувьд нэлээн согтолттой байсан. ...Би эхэлж хэрүүл маргаан хийгээд гараараа С-гийн нүүр рүү 1 удаа цохьчихсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч С.Б-ы өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ажил дээрээ ажлаа хийгээд байж байхад Б.Б- гэгч архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн байдалтай ирж агсам согтуу тавиад байхаар нь би харьж унт гээд контейнерээс гаргахад буцаж орж ирэнгүүтээ гараараа миний ам руу 1 удаа хүчтэй цохьчихсон юм. Тэр үедээ миний амнаас цус гараад үүдэн доод 2 шүд цаашаагаа болж, хөдөлгөөн орсон байсан. Улмаар саяхан нэг шүд нь уначихлаа, одоо нэг шүд нь бас уначих гээд их хөдөлгөөнтэй байгаа. Мөн тухайн үед миний дээд доод уруул хавдсан байсан. ...Би гомдолтой байна. ...Шүдээ хийлгэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед иргэний нэхэмжлэгч М.М-ын өгсөн: “...Уг гомдол, мэдээллийн хохирогч С.Б- нь Эрүүл мэндийн даатгалын сангаас амбулаторийн үзлэг, оношилгоо шинжилгээ авсан байх бөгөөд мөнгөн дүн нь 57,000 төгрөг, харин Б.Б- нь Эрүүл мэндийн даатгалын сангаас өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээ авсан байх бөгөөд мөнгөн дүн нь 84,000 төгрөг болсон байна. Уг мөнгөн дүнг буруутай этгээдүүдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,

Гэрч Б.Х-ы өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Мөрөн сумын 4 дүгээр багт байрлах түүхий эд авдаг Д- гэх хүний контейнер дээр Т- ах, С.Б- нарын хамт хөзөр тоглож байсан. Үдээс хойш хэдэн цагийн үед байсныг санахгүй байна, Б.Б- гаднаас архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн халамцуу байдалтай орж ирээд шууд Ж-тай барьцалдаж авахаар нь би дундуур нь салгачихаад гараад явчихсан юм. Түүнээс хойш би контейнер руу ороогүй. ...Б.Б- гаднаас согтуу орж ирээд Ж-ыг хувцаснаас нь заамдсан, зөрүүлээд Ж- ч гэсэн хувцаснаас нь заамдахаар нь би шууд дундуур нь орж салгачихаад контейнерээс гарсан. Ж- ч гэсэн миний араас шууд гарч ирсэн ...Намайг яваад өгсний дараа Б.Б-, С.Б- нарын хооронд юу болсон талаар харсан зүйл алга, харин дараа нь сураг сонсох нь ээ “С.Б-ы амнаас цус гарсан байсан” гэж дуулдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/,

Гэрч Д.Д-ын өгсөн: “...Миний жинхэнэ нэрийг Д.Д- гэдэг. Хүмүүс намайг хар багаас Ж- гэж дууддаг болохоор Ж- гэсэн нэрээр хүмүүс сайн мэднэ. ...Б.Б- гаднаас контейнер руу орж ирээд намайг заамдаж аваад цээжин хэсэг рүү цохисон. Тэгсэн чинь С.Б- намайг өмөөрөөд Б.Б-д хандаж “чи зүв зүгээр байгаа хүнийг яагаад цохиж байгаа юм бэ” гэж хэлж байсан. Тэр үед Хүрэлээ ах намайг контейнерээс гаргаад явуулсан. Би контейнерээс нэлээн холдоод зогсож байхад удалгүй над дээр ирсэн. Царайг нь харахад амнаас нь цус гарч байсан. Хоёр шүд хөдөлгөөн орчихлоо гэж байсан. Би Б.Б-гийн биед халдсан зүйл огт болоогүй. Харин Б.Б- миний цээж рүү нэг цохисон зүйл болсон. Тэгээд л би тэндээс гараад явчихсан. ... дараа нь С.Б- ах над дээр ирээд “чамаас болж би Б.Б-д цохиулчихлаа” гээд доод уруул хэсгээс нь цус гарч байсан, хоёр шүд нь хөдөлсөн харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 тал/,

Хохирогч Б.Б-гийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 86 дугаартай: “...Б.Б-гийн биед зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн дээд 1, баруун дээд 1 дүгээр шүдний хөдөлгөөн, хамрын таславчийн мурийлт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх үед үүссэн байх боломжтой. Б.Б-гийн биед үүссэн гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр буюу 10%-иар тогтонги алдана...” гэх дүгнэлт  /хх-ийн 36 тал/,

            Хохирогч С.Б-ы биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 97 дугаартай: “...С.Б-ы биед 2 үүдэн шүдэнд сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. С.Б-ы биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь шүдний эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 44 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 тал/,

Хохирогч Б.Б-, С.Б- нар нь эмнэлгийн байгууллагаас эмчилгээ үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гарсан баримт /хавтаст хэргийн 23-25 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Б.Б-гийн яллагдагчаар өгсөн: “...Би өмнө нь 2 удаа мэдүүлэг өгөхдөө болсон явдлын талаар тодорхой үнэн зөв ярьсан тул надад дахин ярих шаардлага алга. 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр С.Б-тай үл ойлголцож, маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохиж, хөнгөн зэргийн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч С.Б-ы яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ажил дээрээ ажлаа хийгээд байж байхад Б.Б- өөрөө согтуу ирж хэл амаар доромжилж, ажил дээр үймээн самуун үүсгэж, зүгээр байгаа намайг эхэлж ам руу гараараа цохихоор нь миний уур хүрээд зөрүүлээд толгойгоороо Б.Б-гийн нүүр рүү нь нэг удаа мөргөсөн. Б.Б- эхэлж ирээд миний биед халдаагүй байсан бол өдийд би ийм байдалд юунд хүрэх вэ дээ гэж бодож байна. Би хэргээ хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Мөн миний хувьд үүдэн шүд маань унасан, хүнтэй юм ярихад хэцүү байдалтай байна. Б.Б-гийн зүгээс надад хохирол барагдуулсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 52 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Б-, С.Б- нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Мягмаржав, гэрч Б.Х-, Д.Д- нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 86 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 97 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шүүгдэгч Б.Б-, С.Б- нарын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч Б.Б- нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч С.Б-ы ам руу гараараа цохиж, эрүүл мэндэд нь 2 үүдэн шүдэнд сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч С.Б- нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Б-гийн нүүр рүү гараараа нүүр рүү нь цохиж, толгойгоороо хамар руу нь мөргөж, эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн дээд 1, баруун дээд 1 дүгээр шүдний хөдөлгөөн, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Б-, С.Б- нарын гэм буруутай үйлдэл, хохирогч С.Б-, Б.Б- нарын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр батлагдаж байна.

Шүүгдэгч нарын харилцан зодоон хийж, хэн алиныхаа эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь хүний бие эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Б.Б-, С.Б- нарын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б-, С.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Б-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Б-ы биед хөнгөн хохирол, шүүгдэгч С.Б-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б-гийн биед хөнгөн хохирол тус тус учирсан байх ба хохирогч Б.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт “...хамраа засуулмаар байна...” гэж, хохирогч С.Б- “...1 шүд хийлгэх эмчилгээний зардал 120.000 төгрөг нэхэмжилж байна” гэж мэдүүлж байх боловч хавтаст хэрэгт болон шүүх хуралдаанд хохирогч нар хохирлын талаарх нотлох баримт гаргаж өгөөгүй тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв. 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр  М.М-ыг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 57.000 төгрөгийн зардлыг шүүгдэгч Б.Б-гээс, 84.000 төгрөгийн зардлыг шүүгдэгч С.Б-аас тус тус нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Б- нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 57.000 төгрөгийн зардлыг, шүүгдэгч С.Б- нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 84.000 төгрөгийн зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Б.Б-гээс 57.000 төгрөгийг, шүүгдэгч С.Б-аас 84.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.

 

Хоёр: Шүүгдэгч нарт  хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Б-, С.Б- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б-, С.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б-, С.Б- нарыг хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч С.Б-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй, шүүгдэгч С.Б-, Б.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 57-58, 66, 67-74 дүгээр талуудад авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Б- нь ... зэрэг түүний хувийн байдал,

хавтаст хэргийн 60-65 дугаар талуудад авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч С.Б- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Б-, С.Б- нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч Б.Б-гийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдэх болсон, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Б-г  240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, ялыг ялгамжтай оногдуулах нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч С.Б- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2,  дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 (найм)-аас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч Б.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж байна.

Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч С.Б-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б-, С.Б- нар нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Б-, С.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч С.Б- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2,  дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 (найм)-аас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч Б.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч С.Б-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Б-, С.Б- нар нь өөрсдийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Б-, Б.Б- нараас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-гээс 57.000 (тавин долоон мянга) төгрөгийг, шүүгдэгч С.Б-аас 84.000 (наян дөрвөн мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд оруулсугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б-, С.Б- нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-, С.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           М.ЭРДЭНЭ-ОЧИР