Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Наранцэцэг |
Хэргийн индекс | 103/2017/00519/и |
Дугаар | 476 |
Огноо | 2018-02-14 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 476
МАГАДЛАЛ
2018.02.14 Дугаар 476 Улаанбаатар хот
“Х Б” ХХК-ийн Б салбарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 103/ШШ2017/00519 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч “Х Б” ХХК-ийн Б салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Б.Э, Д.Г нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн биелэлт ? төгрөг, зээлийн хүү ? төгрөг, нэмэгдүүлсэн хүү ? төгрөг, нотариатын зардалд ? төгрөг нийт ? төгрөг гаргуулах, зээлийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,
шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М, Х.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Б.Э, Д.Г нар нь 2015 онд хөрөнгө оруулалтын буюу урт хугацааны зээлийг хөнгөлттэй нөхцлөөр 84 сарын хугацаатай авсан байгаа. Хөнгөлттэй нөхцөл гэдэг маань эхний 6 сар зөвхөн хүүгээ төлнө, үндсэн зээлээс төлөхгүй байхаар хийгдсэн графиктай, хөнгөлттэй нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын зээл юм. Харамсалтай нь зээлдэгч нар маань бизнес нь доголдоод зээлээ төлөх боломжгүй болсон юм уу, яасан юм жил гаруй зээлээ төлөхгүй явж байна. Үүнээс болж манай банк ? гаруй төгрөгөөр хохироод байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ гэрээ маань 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хийгдээд зээлийн олголт нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр олгогдсон. Яагаад гэвэл зээлийн гэрээ 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хийсэн боловч зээлдэгч нар гарын үсэг зурах, нотариатаар батлуулах, Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэх зэрэг ажиллагаа явагдсаны дараа зээл олгогддог юм. 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дансанд нь зээл орсноос хойш хүүг нь бодож авсан. Түүнээс 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөр бодож хүүг нь аваагүй, үүнийг бас зөвөөр ойлгоорой. Зээлдэгч нарт хөнгөлттэй зээл олгосон эхний 6 сар зөвхөн хүү төлөхөөр график хийгдсэн байгаа. Зээлдэгч нарын хувьд эхний 6 сар зөвхөн хүү төлсөн учраас өндөр хүү төлсөн юм шиг харагдаж байгаа юм. Бид нар тухайн хүнтэй гэрээ байгуулаад зээл өгсөн нь үнэн, тухайн хүний бизнест бид нар хяналт тавиад явах боломжгүй. Иймд зээлийн гэрээг гэрээг хугацаанаас өмнө цуцлах, үндсэн зээл ? төгрөг, зээлийн хүү ? төгрөг, нэмэгдүүлсэн хүү ? төгрөг, нотариатын зардал ? төгрөг нийт ? төгрөгийг гаргуулах, зээлийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Авсан зээлийн тухайд маргаагүй, ? төгрөгийн зээл авсан нь үнэн. Гэхдээ зээлийн гэрээ байгуулагдсан өдөр нь энэ мөнгө нь шилжиж ирээгүй юм билээ, өөрөөр хэлбэл гэрээ байгуулагдсан өдөр буюу 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр биш 2015 оны 11 дүгээр 13-ны өдөр ? төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн харагддаг. Зээлдэгч буюу хариуцагчийн маань бизнесийн үйл ажиллагаа доголдсоны улмаас хүнд байдалтай болсон. Тэгэхээр өөрийнхөө нийт төлсөн 26 294 289 төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үндсэн зээлэндээ төлснөөр тооцуулж, үлдэх 57 705 711 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Хүүгийн бодолтонд эргэлзэж байгаа, мөн зээл хугацаандаа олгогдоогүй гэж үзэж байна. Нэмэгдүүлсэн хүү болон зээлийн хүү зэргийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас гэрээ цуцлах шаардлагыг зөвшөөрч байгаа гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.Э, Д.Г нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт ?төгрөг, зээлийн хүү ? төгрөг, нэмэгдүүлсэн хүү ? төгрөг, нотариатын зардалд ? төгрөг нийт ?төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х Бны Б салбарт олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Б дүүргийн ? дугаар хороо Үйлдвэр хэсгийн ? тоотод байрлах үйлдвэрлэлийн зориулалттай ? м.кв талбайтай барилга, Б дүүргийн ? дугаар хороо Үйлдвэр хэсгийн ? тоотод байрлах үйлдвэрлэлийн зориулалттай ? м.кв талбайтай газрын хамт мөн Land con60 маркын ? УНЛ автомашиныг тус тус дуудлага худалдаагаар худалдаж, худалдан борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Нийслэлийн Б дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагаас тэмдэгтийн хураамжид төлсөн ? төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамж ? төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн нэмэгдүүлсэн хүүд ? төгрөг төлүүлэх тухай хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээл, хүүг тооцож нэхэмжлээд бас нэмэгдүүлсэн хүү нэхэмжилснийг хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч “Х Б” ХХК-ийн Б дахь салбар хариуцагч Б.Э, Д.Г нарт холбогдуулан зээл ? төгрөг, зээлийн хүү ? төгрөг, нэмэгдүүлсэн хүү ? төгрөг, нотариатын зардалд ? төгрөг нийт ? төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Э, Д.Г нар нь “Х Б” ХХК-ийн Б дахь салбартай 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр №ЗГ/15/? тоот зээлийн гэрээ байгуулж, сарын 2,2 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай, ? төгрөгийг зээлж, үүргийн гүйцэтгэлд Б дүүргийн ? дугаар хороо Үйлдвэр хэсгийн ? тоотод байрлах үйлдвэрлэлийн зориулалттай ? м.кв талбайтай барилга, Б дүүргийн ? дугаар хороо Үйлдвэр хэсгийн ? тоотод байрлах үйлдвэрлэлийн зориулалттай ? м.кв талбайтай газрын хамт мөн Land con60 маркийн ? УНЛ машиныг тус тус барьцаалсан байх тул, зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээл болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн байна. /хэргийн 12-16 дугаар тал/
Хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн зээл, хүүг гэрээнд заасан хуваарийн дагуу хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй болох нь хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаар хариуцагч нарт мэдэгдэж байсныг нотлох баримтгүй, хариуцагч нар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах асуудлаар маргаагүй.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас хэтэрсэн хугацааны хүү болон гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй юм.
Шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцож шаардах эрхтэй талаар зөв дүгнэж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, “нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй” гэх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ
М.НАРАНЦЭЦЭГ