Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 0028

 

1 М.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай  Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд: Прокурор Г.Б Шүүгдэгч М.Б Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б Нарийн бичгийн дарга Т.Баялаг нарыг оролцуулан хийж Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолтой М.Б-д холбогдох, эрүүгийн хэргийг прокурор Г.Б-н эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, М овогт М-н Б. Шүүгдэгч М.Б нь Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 3-А хэсгийн 10 дугаар гудамжинд 2018 оны 10 сарын 31-ний өдрийн орой 23 цагийн орчимд өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор 41 настай эмэгтэй Ж.О-г онц харгис хэрцгийгээр буюу 8 удаа хутгалан алж, түүний өмчлөлийн Самсунг маркийн цагаан өнгийн гар утсыг хууль бусаар авч 60.000 төгрөгний хохирол учруулсан, Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутагт 2018 оны 10 сарын 31-ний өдрийн орой 19 цагийн орчимд хамтран амьдрагч хохирогч Г.У-н гэрт түүнийг хардаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, 2 Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2018 оны 08 сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд хохирогч Л.Л-н эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлох явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, улмаар 70.000 төгрөгийг нь дээрэмдэн авсан, Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2018 оны 10 сарын 08-ны өдрийн орой 22 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Б-н эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлон БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Мустанг-5 маркийн 28-66 БУЗ улсын дугаартай хар өнгийн мотоциклийг дээрэмдэн авч 1.100.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч М овгийн М-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5-д заасан онц харгис хэрцгий аргаар, өөртөө эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар 16 /арван зургаан/ жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.050 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.050.000 / нэг сая тавин мянга / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1-т тус тус заасныг журамлан шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 16 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1.050.000 төгрөгөөр торгох ялыг 70 хоногийн хорих ялаар тооцож ,нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 19 /арван ес/ жил, 2 /хоёр/ сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Б-н эдлэх 19 жил, 2 сар, 10 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-н цагдан хоригдсон 125 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 3 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Б-с 5.025.000 /таван сая хорин тав мянга/ төгрөг гаргуулж хохирогч Дархан-Уул аймаг 15-р баг 10-р хэсэг 105 тоотод оршин суух  Ч.Д-д 4.955.000 /дөрвөн сая есөн зуун тавин тав мянга/ төгрөгийг, хохирогч Булган аймгийн Булган сумын 3-р баг 02-215 тоотод оршин суух  Л.Л-д 70.000 /далан мянга/ төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, “цагаан өнгийн “NҮ гэсэн эмблемтэй хар өнгийн саравчтай малгай, ногоон эрээн өнгийн түрийтэй хагас түрийт гутал, О-н гэрт байсан гэх хар өнгийн савхин куртик, хар өнгийн иштэй хутга, Самсунг маркийн цагаан өнгийн гар утас, уг утсанд байсан хар өнгийн мемори карт, 8997699120531172303F, 8997699120540390771 F гэсэн дугаар бүхий сим карт 2 ширхэг, М.Б-н биед үзлэг хийх явцад хураан авсан очиртой цагаан өнгийн мөнгөн бөгж, Ж.О-н өмсөж байсан гэх шар өнгийн дотортой ногоон өнгийн хантааз, хар эрээн өнгийн урдаа цахилгаантай малгайтай цамц, дугуй захтай урт ханцуйтай цамц, хар эрээн өнгийн ноосон өмд, хар өнгийн ноосон дотуур өмд, хөх өнгийн хөхний даруулга, ягаан өнгийн дотоож, ягаан өнгийн хос пүүзэн гутал, эрээн өнгийн хос оймс” зэрэг нийт 7 төрлийн 18 эд зүйлийг устгаж, Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Г.У, Д.Б нар нь хохирол нэхэмжлэхгүй гэснийг, хохирогч Ч.Доржзовд нь гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ. Прокурор Г.Б эсэргүүцэлдээ: “ ... Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хүлээн авч, хянан хэлэлцээд 76 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: “... Шүүгдэгч М.Б-н 2018 оны 08 дугаар сарын 15-16-ны өдөрт шилжих шөнө хохирогч Л.Л-н эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлох явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, улмаар 70.000 төгрөгийг нь дээрэмдэн авсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгохдоо мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг давхар сонсгосныг үндэслэлгүй гэж үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах зарчимтай. Өөрөөр хэлбэл нэг үйлдлээр хохирогчийн биед гэмтэл учруулж эд зүйлийг нь дээрэмдсэн байхад “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг давхар зүйлчлэх шаардлагагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэжээ. 4 Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Б-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгохоор зааж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж улсын яллагчаас дүгнэж, дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Нэгдүгээрт: М.Б-н “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн аль зүйл, хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа тухайгаа шийтгэх тогтоолын ТОГТООХ НЬ: хэсэгт дурьдалгүй орхигдуулсаныг үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч шүүх, прокуророос тодорхой хэрэг, үйл баримтыг шийдвэрлэсэн үндэслэлээ шийдвэр, тогтоолын тодорхойлох хэсэгт тусгах, улмаар түүнд үндэслэн тогтоох хэсэгт тодорхой асуудлыг шийдвэрлэж, захиран тушаасан, заавал биелэгдэх шинж бүхий заалтуудыг тусгаж өгөх ёстой. Гэтэл энэ талаар шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурьдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт .... шүүгдэгч Эрүүгийн хуулийн хэдэн зүйл хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан бол цагаатгагдсан, эсхүл ял шийтгүүлсэн зүйл, хэсэг, заалтыг... нэг бүрчлэн заана”, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээс ямар тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгох талаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч М.Б-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хуульд тусгайлан заасан 8 тохиолдлын аль үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа нь тодорхойгүй. Хоёрдугаарт: “... Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг давхар сонсгосон нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах зарчимтай. Хохирогчийн биед гэмтэл учруулж эд зүйлийг нь дээрэмдсэн байхад “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг давхар зүйлчлэх шаардлагагүй...” гэсэн нь үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах” зарчим нь олон улсын хэмжээнд нийтээр хүлээн зөвшөөрсөн Non double jeopardy гэсэн ойлголт бөгөөд аливаа гэмт хэрэгт ял шийтгүүлж, эдэлж дууссаны дараа түүний үр дагаварыг хүндрүүлэн хэрэглэх нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн үзэл санаанд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл дээрх зарчмын агуулга нь өмнө нь үйлдсэн гэмт хэргийн ял шийтгэлийн байдлыг дараа үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулахдаа шууд харгалзан үзэхгүй байх тухай ойлголт ба үүний тод жишээ нь ялтай байдал, онц аюултай гэмт хэрэгтэн гэх нэр томъёог хэрэглэхгүй байгаад оршино. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэсэн заалтын хүрээнд хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол ... ял шийтгэнэ” гэж зааснаас үзэхэд “гэмт этгээд үгээр, эсхүл үйлдлээр хүч хэрэглэхээ 5 илэрхийлсэн байх”, “ярианы, эсхүл биеийн хүчний довтолгоо эхэлсэн байх” гэсэн 2 нөхцлийг хангасан тохиолдолд дээрх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд тооцож болохоор байх бөгөөд заавал хохирол /гэмтэл/ учруулсан байхыг шаардахгүй. “Дээрэмдэх” гэмт хэргийг үгийн болон биеийн хүч ашиглаж үйлдэхдээ а. Хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулаагүй үйлдсэн, б.хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулан үйлдсэн гэсэн өөр хоорондоо хор уршгийн хувьд ялгаатай гэмт хэргүүдэд яг адилхан ял шийтгэл оногдуулахаар ойлгож хэрэглэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчмыг алдагдуулж болохоор байна. Иймд М.Б-д холбогдох Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Улсын яллагчийн эсэргүүцэл бичив...” гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Б дүгнэлтдээ: “... Эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна ... Шийтгэх тогтоолыг хүчингүй болгох саналтай байна...” гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь М.Б-г 2018 оны 08 сарын 15-наас 16-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутагт иргэн Л-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан, улмаар 70.000 төгрөгийг нь авсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар /хх 10-11/, мөн 2018 оны 10 сарын 08-ны өдрийн орой Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Б-н эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлон Мустанг-5 маркийн 28-66 БУЗ улсын дугаартай хар өнгийн мотоциклийг дээрэмдэн авсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /2 дугаар хх 176/ үйлдсэн байна. Дээрх тогтоолуудад М.Б-н холбогдсон дээрэмдэх гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг гэж тодорхойлсон байх боловч прокурор яллах дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг гэж хуульд байхгүй хэсгээр зүйлчилж, түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4.1-д заасан шаардлага хангаагүй байхад хуулийн 6 зүйл, хэсгийг алдаатай бичсэнийг зөвтгөж хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай. 2. Прокурорын эсэргүүцлийг хэлэлцэхгүй орхисугай. 3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол М.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА С.УРАНЧИМЭГ 7