| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2023/0110/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/115 |
| Огноо | 2023-03-30 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/115
2023 03 30 2023/ШЦТ/115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Б
Улсын яллагч Т.Т
Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.М-д холбогдох эрүүгийн 2325000000127 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Э.М
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.М нь 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Говил багийн нутаг дэвсгэр Ар булаг гэх газарт ойд хууль бусаар 0.7 шоо метр хуурай шинэс модыг зөвшөөрөлгүй бэлтгэж байгаль орчинд 115,664 төгрөгийн хохирол учруулсан, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Арбулагын **** тоот руу гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.М хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг нөхөн төлнө” гэв.
Хохирогчийн төлөөлөгч С.Н “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол гаргуулна” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хавтаст хэргийн 6-8 дахь тал/
2. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хавтаст хэргийн 15-16 дахь тал/
3. Яллагдагч э.М-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд. /хавтаст хэргийн 17-23 дахь тал/
4. Хохирогч С.Номиндарийн “яллагдагч Э.М нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын ойн ангид хохирол учруулсан байх бөгөөд түүний учруулсан хохирлыг Орхон аймгийн сум дундын ойн ангиас 115,664 төгрөгийн хуурай шинэс мод гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Үүнийг Байгаль орчныг хамгаалах тухай 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дүгээр заалтад заасны дагуу ойн санд учруулсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг нөхөн төлүүлнэ гэсэн тул 346,992 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 45 дахь тал/
5. Гэрч Б.М-н “Би 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр идэвхтэн байгаль хамгаалагч С , улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагч Ч , идэвхтэн байгаль хамгаалагч Т нарын хамт Баян- Өндөр уул, Арбулаг, Зуны гол гэх газруудаар хяналт шалгалт хийн ажиллахад ууланд цасан дээр амьжиргаа цагаан машины мөр их байсан. Тэгэхэд идэвхтэн байгаль хамгаалагч Т Арбулагт амьжиргаа цагаан машинтай 2-3 айл байна лээ гээд бид нар уулнаас машины мөрийг хөөж явсаар Арбулагт байдаг Э.М гэдэг айлын хашаанд очоод шалгалт хийхэд малын өвөлжөөнийхөө хашаанд 8-9 ширхэг нойтон мод буулгасан байхаар нь Э.М-с асуухад Арбулагын модон дотроос унанги байхаар нь авсан гэж хэлсэн. Тэгээд мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг байгаа эсэх талаар асуухад ямар нэгэн бичиг баримт байхгүй талаар хэлсэн” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 47 дахь тал/
6. Гэрч Л.Р “миний охин Р.Б-тэй 2018 онд нэг гэр бүл болсон нөхөр нь байгаа юм. Хүү, охин хоёр минь Орхон аймгийн Баян-Өндөр суманд ажиллаж амьдардаг. Daihatsu /амьжиргаа цагаан/ маркийн **** СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь бичиг баримтаар миний өмчлөлд байдаг боловч миний хүргэн хүү Э.М өөрөө эзэмшин өөрийнхөө хувийн хэрэгцээнд ашигладаг. Би хүүдээ 2019 онд бэлэглэн өгч байсан бөгөөд нэр дээр нь шилжүүлэн өгөөгүй юм. Гэр бүл болохоор шилжүүлэх шаардлагагүй гэж бодоод шилжүүлээгүй юм” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 54 дэх тал/
7. Орхон аймгийн сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гаргасан №03 дугаартай “тухайн модыг хөрөөдсөн тайрцын ором шинэ, шинээр бэлтгэсэн мод байна, экологи-эдийн засгийн үнэлгээний нийт мөнгөн дүнг 115,664 төгрөгөөр тогтоов” гэсэн дүгнэлт. /хавтаст хэргийн 59-60 дахь тал/
8. “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ОРА:Ю01341 дугаартай “Л.Р-ны эзэмшлийн **** СЭА улсын дугаартай 1995 онд үйлдвэрлэгдсэн 2019 онд Монгол улсад орж ирсэн Нijet маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2023-03-14-ний өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 2,000,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 72 дахь тал/
9. “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ТХҮ- ОРХ/1001341 дугаартай “дээрх эд зүйлийн одоогийн зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 03 дугаар сарын байдлаар 60,000 /жаран мянга/ төгрөг байх боломжтойг тодорхойллоо” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 74-76 дахь тал/
10. Яллагдагч Э.М-н “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, би хүлээн зөвшөөрч байна... Тухайн өдөр манай Говил багийн Арбулагийн **** тоот хаягтай гэр маань түлээний модгүй болчхоод эхнэр Р.Баянсүрэнгийн төрсөн эцэг болох Л.Р эзэмшлийн **** СЭА улсын дугаартай Daihatsu /амьжиргаа цагаан/ маркийн тэвштэй тээврийн хэрэгслийг би ганцаараа жолоодон Орхон аймаг, Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэр, Ар булаг гэх газар буюу Баян-Өндөр уулын зүүн хойнд талд байрлах модон дотор газар унасан байсан 1 урт модыг зөвшөөрөлгүйгээр бензин хөдөлгүүртэй БНХАУ-д үйлдвэрлэсэн чернелийн ягаан өнгийн хамгаалалтын гэртээ автомат хөрөөгөөр 9 хувааж тээврийн хэрэгсэл дээрээ ачин Говил багийн Арбулагийн **** тоот хаягтай гэрийнхээ гадна авч ирэн буулгасан. Хэн нэгэнтэй хамтран оролцсон үйлдэл байхгүй. **** СЭА улсын дугаартай Daihatsu /амьжиргаа цагаан/ маркийн тэвштэй тээврийн хэрэгсэл нь хадам аав Л.Р нэр дээр бүртгэлтэй байдаг хэдий ч өмчлөгчийг нь шилжүүлэлгүйгээр 2019 онд надад бэлэглэсэн бөгөөд зөвхөн би жолоодон өөрийн хэрэгцээндээ ашигладаг. Манай аав Л.Р тухайн өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд байсан, угаасаа тус сумандаа ажиллаж амьдардаг" гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 91-92 дахь тал/
11. Э.М-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 95 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.М нь 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Говил багийн нутаг дэвсгэр Ар булаг гэх газарт ойд хууль бусаар 0.7 шоо метр хуурай шинэс модыг зөвшөөрөлгүй бэлтгэж байгаль орчинд 115,664 төгрөгийн хохирол учруулсан, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Арбулагын **** тоот руу гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогч, гэрчийн мэдүүлэг, эд зүйл, модыг үнэлсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Э.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээгээр буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах, эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг цахилгаан хөрөө, 9 ширхэг модыг улсын орлого болгож, тээврийн хэрэгслийн үнэ болох 2 сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгох саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, яллагдагч э.М-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч С.Номиндарийн: “...яллагдагч Э.М нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын ойн ангид хохирол учруулсан байх бөгөөд түүний учруулсан хохирлыг Орхон аймгийн сум дундын ойн ангиас 115,664 төгрөгийн хуурай шинэс мод гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Үүнийг Байгаль орчныг хамгаалах тухай 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дүгээр заалтад заасны дагуу ойн санд учруулсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг нөхөн төлүүлнэ гэсэн тул 346,992 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, гэрч Б.М-н : “...Э.М гэдэг айлын хашаанд очоод шалгалт хийхэд малын өвөлжөөнийхөө хашаанд 8-9 ширхэг нойтон мод буулгасан байхаар нь Э.М-с асуухад Арбулагын модон дотроос унанги байхаар нь авсан гэж хэлсэн. Тэгээд мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг байгаа эсэх талаар асуухад ямар нэгэн бичиг баримт байхгүй талаар хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Л.Равдангийн: “...Daihatsu /амьжиргаа цагаан/ маркийн **** СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь бичиг баримтаар миний өмчлөлд байдаг боловч миний хүргэн хүү Э.М өөрөө эзэмшин өөрийнхөө хувийн хэрэгцээнд ашигладаг...” гэх мэдүүлэг, Орхон аймгийн сум дундын ойн ангийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гаргасан №03 дугаартай дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ОРА:Ю01341 дугаартай дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ТХҮ- ОРХ/1001341 дугаартай дүгнэлт, яллагдагч Э.М-н “...Баян-Өндөр уулын зүүн хойнд талд байрлах модон дотор газар унасан байсан 1 урт модыг зөвшөөрөлгүйгээр бензин хөдөлгүүртэй БНХАУ-д үйлдвэрлэсэн чернелийн ягаан өнгийн хамгаалалтын гэртээ автомат хөрөөгөөр 9 хувааж тээврийн хэрэгсэл дээрээ ачин Говил багийн Арбулагийн **** тоот хаягтай гэрийнхээ гадна авч ирэн буулгасан..." гэх мэдүүлэг, Э.М-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Э.М нь 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэр Ар булаг гэх газарт ойд хууль бусаар 0.7 шоо метр хуурай шинэс модыг зөвшөөрөлгүй бэлтгэж байгаль орчинд 115 664 төгрөгийн хохирол учруулсан, хууль бусаар бэлтгэсэн 0.7 шоо метр хуурай шинэс модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр өөрийн эзэмшлийн **** СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Арбулагын **** тоот хүртэл тээвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.М нь зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ойд мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.М-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцага хүлээлгэх үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас ойн санд 115,664 төгрөгийн үнэлгээ бүхий 0.7 шоо метр хуурай шинэс мод тайрагдсан хохирол учирсан байна. Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу Э.М-с 346992 төгрөгийг гаргуулан Засгийн газрын Байгаль орчин уур амьсгалын санд олгох нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйл, Байгаль хамгаалах тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Э.М-с гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 2 000 000 төгрөг, ойн санд учирсан 115,664 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлж, 346 992 төгрөгийг Засгийн газрын Байгаль орчин уур амьсгалын санд олгож, 1 653 008 төгрөгийг улсын орлого болгож, хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй.
Шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн тул Л.Р-ны эзэмшлийн **** СЭА улсын дугаартай бага оврийн ачааны тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.
Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Э-ын М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.2, 3, 5 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1, 54 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-с 2 000 000 төгрөг, ойн санд учирсан хохирол 346 992 төгрөгийг Засгийн газрын Байгаль орчин уур амьсгалын санд олгож, 1 653 008 төгрөгийг улсын орлого болгож, хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д оногдуулсан 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 9 ширхэг тод, 1 ширхэг хөрөөг улсын орлого болгож, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
7. Л.Р-ны эзэмшлийн **** СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС