Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/116

 

 

 

 

 

 

 

 

    2023         03           31                                    2023/ШЦТ/116

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Э.Б

Улсын яллагч Ц.Л

Хохирогч Б.Э

Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.У-т холбогдох эрүүгийн 2325000140071 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Б.У

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.У нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4 цэцэрлэгт ажиллаж байхдаа хамт ажилладаг Б.Э ийн эзэмшлийн гар утсыг ашиглан түүний Хаан банкны интернэт банк үйлчилгээнд нэвтрэн орж хадгаламж барьцаалсан 1 400 000 төгрөгийн зээлийг өөрийн данс руу болон аав Н.Б-н данс руу шилжүүлэн авсан, мөн 40 000 төгрөг, 80 000 төгрөгийг аав Н.Б-н данс руу шилжүүлсэн, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Б.Э ийн интернэт банк руу нэвтрэн орж 70 000 төгрөгийг охин Б.Г-н данс руу тус тус шилжүүлэн авч эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 1 590 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.У-г  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У мэдүүлэхдээ “Гэм буруугаа ойлгож, гэмшиж байна.Хохирлыг нөхөн төлнө” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэг хохирогч Б.Э  мэдүүлэхдээ “Хохирлоо нэхэмжлэнэ. У   хохирлыг маань малаар төлнө гэж тохирсон” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Б.Э ийн цагдаагийн газарт гаргасан гомдол /хавтаст хэргийн 4 дэх тал/,

2. Хохирогч Б.Э ийн “Б.Унь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр манай ангид орж ирээд “Гар утсаа өгөөч. Нөхөр маань урд шөнө намайг зодсон. Хүнтэй ярих гэсэн гар утас болохгүй байна гээд уйлаад байхаар нь би утсаа өгсөн. У   миний гар утсыг авчхаад хүнтэй ярихгүй, оролдоод суугаад байсан. Би ажилтай байсан болохоор анзаараагүй. Анги дотроо ажлаа хийж байхад У   миний гар утсыг 1 цаг гаран оролдож ухаж байгаад гарсан. ...Надтай хамт ажилладаг багш Б.Унь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр миний охин А.Н-н   Хаан банкин дахь хадгаламжийг барьцаалж, миний нэр дээр *******    тоот данс үүсгэж 900,000 төгрөгийн зээл авсан. Мөн хүү А.А-н Хаан банкны хадгаламжийг барьцаалж, миний нэр дээр ********      тоот данс үүсгэж 500,000 төгрөгийн зээл авч миний *******    дугаарын данс руу шилжүүлэн авсан. Миний өөрийн дансанд байсан 40,000 төгрөгийг нэмж нийт 1,440,000 төгрөгийг хоёр удаагийн гүйлгээгээр 500,000 төгрөг, 940,000 төгрөгөөр өөрийн аав Б      гэх хүний ********      дугаарын данс руу шилжүүлэн авсан байна. Охин А.Н бид хоёрын хамтран эзэмшдэг Хаан банкны 5096177107 данснаас 80,000 төгрөгийг аав Б      гэх хүний данс руу, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 70,000 төгрөгийг өөрийн охин Б.Г-н данс руу шилжүүлэн авсан байсан. Нийт 1,590,000 төгрөгийн хохирол учруулсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 7,13 дахь тал/

3. Гэрч Ц.Э-ны “Б  Э  гэж хүн манай банкны харилцагч мөн. Энэ хүн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр А  А  гэж хүний 1,801,455 төгрөгийн хадгаламжийг барьцаалж 500,000, А  Н гэж хүний 1,082,359 төгрөгийн хадгаламжийг барьцаалж 900,000 төгрөгийн зээлүүдийг тус тус авсан байна. Иргэн Б.Э  нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэдийн цахим банкны үйлчилгээний гэрээг манай банктай байгуулсан. Энэ гэрээний дагуу интернэт банканд холбуулсан. Интернэт банк ашиглаж байгаа хүн онлайн зээл авах, бусад банкны төлбөр тооцоо хийх бүрэн боломжтой. Интернэт банкны нууц үг, мэдээллийн аюулгүй байдлыг харилцагч өөрөө хангах ёстой. Интернэт банк ашиглан зээл авч байгаа тохиолдолд харилцагч зөвхөн хүсэлт илгээнэ. Үүний дагуу банкнаас харилцагчийн имейл хаяг руу зээлийн гэрээг цахимаар явуулахад тухайн гэрээн дээр зөвшөөрч байна гэсэн сонголтыг сонгоод л гэрээ байгуулагдаж байгаа юм. Ингэхээр Б.Э  зээл авахдаа ямар нэгэн баримт бүрдүүлээгүй гэсэн үг. Харилцагч өөрөө утсаа хэн нэгэн хүнд дамжуулаагүй, нууц үгээ алдаагүй тохиолдолд өөр хэн нэгэн хүн ашиглах боломжгүй. Б.Э  манай банкнаас 2022 оны 09 дүгээр сарын 22, 23-ны өдөр зээл авснаар манай банканд ямар нэгэн хохирол учраагүй. Хадгаламж барьцаалсан зээлийн хувьд хадгаламжийн дансанд барилт хийгддэг учир зээлээ төлөх хүртэл хугацаанд хадгаламжаасаа мөнгө авах боломжгүй. Хэрэв зээлийн хугацаа дуусгавар болсон үед хадгаламжийн хүү орсны дараа хадгаламжийн мөнгөнөөс нь зээлийг төлүүлдэг журамтай” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 19-20 дахь тал/

4. Гэрч Н.Б-н Хаан банкны ********      дугаартай данс нь миний нэр дээр бүртгэлтэй боловч миний охин Б.Ул эзэмшиж, ашиглаж байдаг юм. Би өөрөө хөдөө байдаг болохоор энэ данс руу ямар мөнгө орж гарч байгааг тодорхой сайн мэдэхгүй. Өөрийн олсон хэдэн төгрөгөө банкныхаа данс руу хийчхээд хэрэгцээ шаардлага гарсан үед охиндоо хэрэгтэй зүйлээ захиад авдаг юм. Миний ********      дугаарын данс руу 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр *******    дугаарын данснаас 500,000 төгрөг, 940,000 төгрөг, 5096177107 дугаарын данснаас 80,000 төгрөг хэн гэж хүн ямар зорилгоор шилжүүлснийг нь мэдэхгүй байна. Охин Б.У л мэдэх байх” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 22-24 дэх тал/

5. Гэрч Б.Э-н “Би Скайтел компанийн Эрдэнэт-2 салбарт борлуулалт, үйлчилгээний ажил хийдэг. Манай байгууллагад Хаан банкны төв данс гэж 5038091658 данс байдаг. Манай салбар энэ дансыг ашигладаг. Б.Угэж хүний мөнгө шилжүүлсэн түүхийг харсан. Тэгэхэд энэ хүн 96117600 гэсэн дугаарын төлбөрт 286,170 төгрөг шилжүүлсэн байсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 26-27 дахь тал/

6. Б.У  ийн “2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 1-р бүлгийн багш Э ийн ангид 12-13 цагийн хооронд орсон чинь Э  би цалингийн зээл авах гэсэн чинь 6 сар болоогүй болохоор болохгүй гэж байна. Интернет банкаар шалгаж үзэх гэсэн чинь болохгүй байна, чи үзээд өгөөч гэж хэлээд надад гар утсаа өгсөн.Тэгэхээр нь би түүний интернэт банкныхан нууц кодыг түүнээс асууж мэдээд интернэт банк руу нь орсон чинь Э ийн өөрийнх нь болон түүний хамтран эзэмшдэг хүүхдийнх нь дансны бүхий л мэдээлэл гарч ирсэн. Тэгэхээр нь Б.Э ийн охин А.Н-ний  Хаан банкны хадгаламжийг барьцаалж *******    дугаар данс үүсгэж уг 900,000 төгрөгийг зээл авч Б.Э ийн өөрийнх нь *******    дугаарын данс руу, мөн хүү А.А ийх нь Хаан банкны хадгаламжийг барьцаалж ********      дугаар данс үүсгэж 500,000 төгрөгийн зээл авч Б.Э-н    өөрийнх нь *******    дугаарын данс руу тус тус шилжүүлсэн. Тэгээд Э ийн *******    дугаар данснаас өөрийн аав Н.Б-н Хаан банкны ********      дугаарын данс руу нийт 1 440 000 төгрөгийг 500 000 төгрөг, 940 000 төгрөг гэсэн хоёр удаагийн гүйлгээгээр шилжүүлж авсан. Өөрийн аав Н.Б-н ********      дугаар данс руу шилжүүлж авсан 1 520 000 төгрөгөөс өөрийн охин Б.Г-н *******    дугаар данс руу 3 удаагийн гүйлгээгээр 1 500 000 төгрөгийг бэлэн мөнгөний машинаас хийсэн. Охин Б.Г-н дансанд орсон мөнгөний зарим хэсгийг би цааш нь өөрийн Төрийн банкны ******  дугаарын данс руу шилжүүлэн авч хувьдаа ашигласан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/

7. Б.У  ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 51 дэх тал/,

8. Б.Э ийн Хаан банкин дахь ******, ****** *******   , ********      тоот дансны хуулга. /хавтаст хэргийн 56-63 дахь тал/

9. Б.У  , Н.Б      нарын нэр дээрх Хаан банкан дахь ********     , ****** , *******    тоот дансны хуулга. /хавтаст хэргийн 65-69 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Лхамсүрэн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Унь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4-р цэцэрлэгт ажиллаж байхдаа хамт ажилладаг Б.Э ийн эзэмшлийн гар утсыг ашиглан түүний Хаан банкны интернэт банк үйлчилгээнд нэвтрэн орж хадгаламж барьцаалсан 1 400 000 төгрөгийн зээлийг өөрийн данс руу болон аав Н.Б-н данс руу шилжүүлэн авсан, мөн 40 000 төгрөг, 80 000 төгрөгийг аав Н.Б-н данс руу шилжүүлсэн, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Б.Э ийн интернэт банк руу нэвтрэн орж 70 000 төгрөгийг охин Б.Г-н данс руу тус тус шилжүүлэн авч эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 1 590 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.У-т 6 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан Б.Э ийн цагдаагийн газарт гаргасан гомдол, хохирогч Б.Э ийн “...Б.Унь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр миний охин А.Н-н   Хаан банкин дахь хадгаламжийг барьцаалж, миний нэр дээр *******    тоот данс үүсгэж 900,000 төгрөгийн зээл авсан. Мөн хүү А.А-н    Хаан банкны хадгаламжийг барьцаалж, миний нэр дээр ********      тоот данс үүсгэж 500,000 төгрөгийн зээл авч миний *******    дугаарын данс руу шилжүүлэн авсан. Миний өөрийн дансанд байсан 40,000 төгрөгийг нэмж нийт 1,440,000 төгрөгийг хоёр удаагийн гүйлгээгээр 500,000 төгрөг, 940,000 төгрөгөөр өөрийн аав Б      гэх хүний ********      дугаарын данс руу шилжүүлэн авсан байна...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Э-ны “...Б  Э  гэж хүн манай банкны харилцагч мөн. Энэ хүн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр А  А  гэж хүний 1,801,455 төгрөгийн хадгаламжийг барьцаалж 500,000, А  Н гэж хүний 1,082,359 төгрөгийн хадгаламжийг барьцаалж 900,000 төгрөгийн зээлүүдийг тус тус авсан байна...” гэх мэдүүлэг, гэрч Н.Б-н ...Миний ********      дугаарын данс руу 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр *******    дугаарын данснаас 500,000 төгрөг, 940,000 төгрөг, 5096177107 дугаарын данснаас 80,000 төгрөг хэн гэж хүн ямар зорилгоор шилжүүлснийг нь мэдэхгүй байна. Охин Б.Ул мэдэх байх...” гэх мэдүүлэг, гэрч Б.Э-н “...Би Скайтел компанийн Эрдэнэт-2 салбарт борлуулалт, үйлчилгээний ажил хийдэг. Манай байгууллагад Хаан банкны төв данс гэж 5038091658 данс байдаг. Манай салбар энэ дансыг ашигладаг. Б.Угэж хүний мөнгө шилжүүлсэн түүхийг харсан. Тэгэхэд энэ хүн 96117600 гэсэн дугаарын төлбөрт 286,170 төгрөг шилжүүлсэн байсан....” гэх мэдүүлэг, Б.У  ийн “Б.Э ийн охин А.Н-ний  Хаан банкны хадгаламжийг барьцаалж *******    дугаар данс үүсгэж уг 900,000 төгрөгийг зээл авч Б.Э ийн өөрийнх нь *******    дугаарын данс руу, мөн хүү А.А ийх нь Хаан банкны хадгаламжийг барьцаалж ********      дугаар данс үүсгэж 500,000 төгрөгийн зээл авч Б.Э ийн өөрийнх нь *******    дугаарын данс руу тус тус шилжүүлсэн” гэх мэдүүлэг, Б.Э ийн Хаан банкин дахь ******, ****** *******   , ********      тоот дансны хуулга, Б.У  , Н.Б      нарын нэр дээрх Хаан банкан дахь ********     , ****** , *******    тоот дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Унь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4 цэцэрлэгт ажиллаж байхдаа Б.Э ийн эзэмшлийн гар утсыг ашиглан түүний Хаан банкны интернэт банк үйлчилгээнд нэвтрэн орж хадгаламж барьцаалсан 1 400 000 төгрөгийн зээл авч өөрийн данс руу болон аав Н.Б-н данс руу шилжүүлэн авсан, 40 000 төгрөг, 80 000 төгрөгийг аав Н.Б-н данс руу шилжүүлсэн, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Б.Э ийн интернэт банк руу нэвтрэн орж 70 000 төгрөгийг охин Б.Г-н данс руу тус тус шилжүүлэн авч нийт 1 590 000 төгрөгийн хохирол үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Унь бусдын эд зүйлийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй, нууцаар, хууль бусаар авч 1 590 000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.У-г  яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э т 1 590 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1 400 000 төгрөгийг төлсөн байна. Шүүгдэгч Б.У  ээс 190 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Э т олгох нь зүйтэй.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Б.У-т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн  Б У  ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-г  6 /зургаа/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У  ээс 190 000 /нэг зуун ерэн мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Э  /Орхон аймгийн Баян-Өндөр сумын Д багийн М *** тоотод оршин суух, РД:********/-т олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС