Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/118

 

 

 

 

 

 

 

 

 

  2023        03            31                                    2023/ШЦТ/118

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Г.О

Улсын яллагч Т.Д

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-д холбогдох эрүүгийн 2325000690149 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Б.О

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б Б.О нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Рояал /Royal/ зочид буудлын хажууд хохирогч Б.Ч-тэй  маргалдан нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.О-г   хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Хохирогч Б.Ч “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Royal зочид буудлын хяналтын камтерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл. /хавтаст хэргийн 10-12 дахь тал/

2. Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл. /хавтаст хэргийн 14-15 дахь тал/

3. Royal зочид буудлын дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, дэвтрийн хуулбар. /хавтаст хэргийн 14-17 дахь тал/

4. Хохирогч Б.Ч-н “Би 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 14 цагийн үед найз Б-н гэрт очсон юм. Ингээд тэднийд бид 2 хүний нэг нэг 0,5 литрийн пиво уусан юм. Б-х Дэнжид байдаг бөгөөд бид хоёр Город руу уруудаж 23 цагийн үед Зенит нэртэй караокед орсон. Караокед ороод хүний хоёр хоёр шил 0,5 литрийн пиво уучхаад караоке хааж байхад гарсан юм. Гадаа гараад Б нь харилаа гээд түрүүлээд алхсан бөгөөд би харин араас нь гэр лүүгээ явах гээд Баян руу чиглэлтэй алхсан. Тэгтэл алхаад удаагүй байхад буюу Зенит, Хуримт буудлын ойролцоо нэг залуу надтай зөрөөд Хуримт буудлын эсрэг талын нэг байгууллагын хаалга руу орсон. Тэгэхээр нь би араас нь ороод тэр залуугаас тамхи байна уу гэтэл чи намайг мэдэх үү, би цэрэгт алба хаасан гээд томроод байсан. Тэгэхээр нь би за за болъё хөгшөөн гээд гартал араас тэр залуу гарч ирээд шууд намайг зодож эхэлсэн. Тэгээд намайг доош нь дараад миний куртикийг тайлсан бөгөөд мөн намайг унагаасан. Би түүнээс арай хийж зугтаж явсан юм. Тэр залуу нь миний араас хөөгөөд Даниста худалдааны төвийн орчимд намайг бас зодсон юм. Тэгэхээр нь би бас зугтаагаад дээшээ гүйж байтал цагдаатай тааралдсан. Тэгээд юу болсноо хэлсэн бөгөөд тэр орчмоор намайг зодсон залууг хайхад олдоогүй юм. Ингээд намайг цагдаа нар эмнэлэгт хүргэж өгсөн. Намайг зодсон залуу нь саарал өнгийн куртиктэй, түүний дотуур хар цахилгаантай цамц өмссөн, бор залуу байсан. Тэрээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд ганцаараа явж байсан. Миний хувьд бараг эрүүл байсан юм. Тухайн үед миний хар өнгийн үстэй дотортой куртик маань Хуримтын урд газарт үлдсэн бөгөөд тус куртикны халаасанд миний Самсунг М-12 загварын гар утас, цагаан өнгийн утастай чихэвч, мөн ажлын түлхүүрүүд байсан юм. Би тухайн үедээ шоконд ороод хувцсаа авч чадаагүй бөгөөд түрүүхэн цагдаа дээр ирэхээсээ өмнө очиж үзэхэд миний хувцас болон доторх эд зүйлс нь байхгүй болчихсон байсан. Намайг зодсон залуу нь миний араас хөөж ирээд намайг ахин зодохдоо миний куртик бариагүй байсан бөгөөд миний куртик болон доторх эд зүйлсийг хэн авсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 21 дэх тал/

5. Гэрч Б.Б-н “Тухайн үед Ч нь хар өнгийн захаараа үстэй савхитай, доогуураа жинсэн өмдтэй явсан. Мөн тэрээр мэдрэгчтэй, дэлгэц нь салчихсан нэг гар утастай явсан бөгөөд гар утсаа унагаагаад эвдчихлээ гэж ярьж байсан. Би тус гар утасны маркыг нь анзаараагүй ээ. Намайг тухайн өдөр Чтэй уулзахад түүний биед ил харагдах гэмтэл шарх учраагүй зүгээр байсан. Би Ч-гээс түрүүлээд явах үед тэрээр халамцуу л үлдсэн бөгөөд ухаанаа алдталаа согтсон юм шиг харагдаагүй юм” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 28 дахь тал/

6. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 62 дугаартай ”Б.Ч-н биед баруун хөмсөгний урд хэсэгт шарх, хоёр нүдний алимны салст зовхи, хоёр чихний ар хэсэгт, хүзүү, эрүүний доод хэсгийн цус хуралт, баруун хөмсөгний гадна булан, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун хөмсөгний урд хэсэгт шарх, хоёр нүдний алимны салст зовхи, хоёр чихний ар хэсэгт, хүзүү, эрүүний доод хэсгийн цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун хөмсөгний гадна булан хүзүүнд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Үүссэн гэмтлүүд нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой, шинэ гэмтлүүд байна” гэх шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 33-34 дэх тал/

7. “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ТХҮ-ОРХ/5802 дугаартай дүгнэлт. /хавтаст хэргийн 50-53 дахь тал/

8. Яллагдагч Б.О-н“Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна би урд өмнө бүх зүйлээ үнэн зөв ярьчихсан учир надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Б.Ч-н биед учирсан гэмтлүүдийг би гараараа олон удаа цохиж учруулсан тул би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 65-66 дахь тал/

9. Б.О-нэрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 85 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.О нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Рояал /Royal/ зочид буудлын хажууд Б.Ч-тэй  тамхи асууснаас болж маргалдан хохирогчийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд “баруун хөмсөгний урд хэсэгт шарх, хоёр нүдний алимны салст зовхи, хоёр чихний ар хэсэгт, хүзүү, эрүүний доод хэсгийн цус хуралт, баруун хөмсөгний гадна булан, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан Royal зочид буудлын хяналтын камтерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, Royal зочид буудлын дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, дэвтрийн хуулбар, хохирогч Б.Ч-н “...намайг доош нь дараад миний куртикийг тайлсан бөгөөд мөн намайг унагаасан. Би түүнээс арай хийж зугтаж явсан юм. Тэр залуу нь миний араас хөөгөөд Даниста худалдааны төвийн орчимд намайг бас зодсон юм...” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-н “...Чтэй уулзахад түүний биед ил харагдах гэмтэл шарх учраагүй зүгээр байсан...” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 62 дугаартай шинжээчийн дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ний 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ТХҮ-ОРХ/5802 дугаартай шинжээчийн дүгнэлт, яллагдагч Б.Ононы “Б.Ч-н биед учирсан гэмтлүүдийг би гараараа олон удаа цохиж учруулсан тул би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, Б.Ононы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.О нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Рояал /Royal/ зочид буудлын хажууд Б.Ч-тэй  тамхи маргалдаж, хохирогчийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд баруун хөмсөгний урд хэсэгт шарх, хоёр нүдний алимны салст зовхи, хоёр чихний ар хэсэгт, хүзүү, эрүүний доод хэсгийн цус хуралт, баруун хөмсөгний гадна булан, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна

            Шүүгдэгч Б.О нь санаатай үйлдлээр хүний эрүүл мэндэд халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ононыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас Б.Ч биед баруун хөмсөгний урд хэсэгт шарх, хоёр нүдний алимны салст зовхи, хоёр чихний ар хэсэгт, хүзүү, эрүүний доод хэсгийн цус хуралт, баруун хөмсөгний гадна булан, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай прокурорын санал үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгэр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овгийн Б-ы О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-г   500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС