Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/32

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            ******* аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: О.Номин,

Улсын яллагч: *******,

Шүүгдэгч *******, *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 ******* аймаг Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******, ******* нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 11-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны **дүгээр сарын **-ны өдөр ******* аймаг ******* суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ******* аймгийн Лаборатори 4-р сургуулийн 12-р ангийн сурагч, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт, ******* аймаг ******* сум *-р баг, *-р хэсэг *-р байр **тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт ын /РД:/,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ****оны **дүгээр сарын ***-ны өдөр ******* аймаг ******* суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ************ 1-р курсийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ******* аймаг ******* сум ***-р баг, ***-р хэсэг ***тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт гийн /РД:/,      

           Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ***5 давхрын голд болон **дугаар байрны ард байрлах уурын зуухны барилга дотор  *******тай харилцан зодолдож түүний эрүүл мэндэд "уруулын дотор салстад шарх, дээд уруулд зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 5 давхрын дунд болон цэнхрийн 18 дугаар байрны ард байрлах уурын зуухны барилга дотор *******тай харилцан зодолдож түүний эрүүл мэндэд “дээд уруулын дотор салстад язарсан шарх, тархи доргилт, баруун шуу, баруун гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...ыг цэцэрлэгт дуудсан, чат бичсэн нь үнэн. 36-ын тэнд би уулзъя гээд  тийшээ очсон. Очоод би зодсон биш харилцан барилцсан. Тэгээд гар хүрсэн ын аав нь харсан. Аав нь бид хоёрыг дуудаад ингэдэг тэгдэг гээд эвээр яриад гар бариад салгасан. Тэгээд тэр орой нь т явж байхыг хараад хоёулаа жинхэнээсээ учраа олъё гэсэн. Би тэр үед зодолдож учраа олъё гэж хэлээгүй. Би чамайг алъя гэж, учраа олъё гэж хэлээгүй. Зүгээр яръя, уулзъя л гэж хэлсэн. Танай найзууд чинь байна гэхээр нь би ганцаараа яваад очно гэсэн чинь үгүй гэхээр нь за за гээд хаячихсан байсан. Би харих гээд явж байхад гэнэт залгаад “...чи одоо чадах юм бол хүрээд ир...” гэхээр нь яваад очсон. Очиход баахан олон найзуудтайгаа байсан. Очсон чинь чи ямар хүнд сурталтай юм бэ, ямар удаан ирдэг юм бэ гэхээр нь юу гэнээ, яасан бэ, би чамтай ямар ч асуудалгүй ш дээ гэхэд над руу гүйж ирээд цохиод авсан. Би  т цохиулчхаад хэсэг хэвтэж байгаад би босож ирэхэд ын найзууд той харанхуйд намайг тойроод зогссон байсан. Юу ч харахгүй тал талаас орилоод, юу ч анзаарахгүй байж байхад гэнэт гар орж ирээд цохисон. Тэр байсан. Тэгээд миний дээд уруулыг сэтэлсэн тэгээд би уруулаа харсан чинь нуль цус нөж болчихсон. Би уурандаа чи намайг ингэлээ тэглээ гээд аа үзье гэж би хэлсэн. ч үзье гэсэн найзууд нь ч үз гэсэн. Миний уруул сэтэрсэн байсан тул нээх цохиж чадахгүй ойртож чадахгүй байсан тул ын доор ороод ч намайг тэр доороос нээх цохиогүй учраа олъё гээд ярилцсан. Маргааш нь манай аав ирээд хүүхдүүдийг зодсон гээд байгаа нь яагаад та хоёр ингэсэн юм бэ, нийлж байгаад хүүхэд ингэчихлээ гээд шилбэ рүү нь нэг, нэг удаа өшиглөсөн. Тэрнээс биш гар хүрээгүй. Манай ээж, аав байсан. Эдний аав бас хажууд нь байсан мөртлөө худлаа яриад байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны  08 сарын 16-ны өдрөөс хойш намайг уулзъя гээд утсаар залгаад чатаар дуудаад байсан. Би гэрээс гарахгүй гээд хэд хоног гэртээ байж байгаад манай найз гаръя гэж дуудаад гэрээс гараад явж байсан чинь тай таарахад чи охин дуудахаар гарч ирээд, намайг дуудахаар гарч ирдэггүй юм уу гээд цэцэрлэгийн хашаа руу явсан. Тэгээд намайг цэцэрлэгийн хашаанд зодсон. Яг зодож байхад манай аав харж таараад бид хоёрыг салгасан. Тэгээд машинтай авч яваад эр хүмүүс хоорондоо зодолдож болохгүй эвээр учраа ол гээд тайлбарлаж, гар бариад сал гээд гар бариад салсан. Тэгээд би орой эмээгийнх рүүгээ явж байсан чинь цэнхрийн голд найзуудтайгаа сууж байгаад над руу залгаад яасан бэ хоёулаа учраа олъё гэсэн. Тэгэхэд нь би утсаа салгахад дахиад залгаад цэнхрийн голд хүрээд ир учраа олъё гээд дуудаад байсан. Би буцаад эмээгийнхээс гэр лүү очих шаардлагатай болоод найзууддаа гэр лүү хүргээд өгөөч гээд , , найзуудыгаа дуудсан. Цэнхэрт ирээд явах гэж байхад байхгүй байсан. Тэгсэн чинь Баяржаргал нь хаана байна дууд гээд би дуудсан. 2 хоорондоо зодолдоод салаад тай учраа олъё гээд бид 2 зууралдаж аваад хойшоо яндангийн тийшээ явъя гэсэн. Би үгүй зодолдохгүй гэсэн. Тэгсэн чинь ийм олон хүүхэд цуглуулчхаад зодолдооч юу яриад байгаа юм бэ гээд би зодолдохгүй гэсэн чинь ы найз намайг өшиглөөд чи одоо зодолдооч, юу яриад байгаа юм гэхэд нь би үгүй гэхэд бүгдээрээ тийш нь авч яваад тэгээд очоод бид 2 зууралдаж аваад би унагаагаад дээр нь гараад би болих уу гэсэн. Болих уу гэчхээд би шууд босоод явсан. Тэгсэн араас дахиад үзье гэж дуудахаар нь би тэр чигт нь харьсан. Орой нь чатаар над руу  аавынхаа дугаарыг өг дөө гээд би уучлалт гуйгаад байж байсан чинь “...намайг чи колонид суухдаа бэлд, сэтгэл санаагаа бэлдээд байж бай...” гэсэн. Орой унтаж чадахгүй шөнөжин хөрвөөгөөд байж байсан чинь өглөө ы аав  эмнэлэг дээр бид хоёрыг дуудсан. Эмнэлэг дээр очиход ы аав нь бид хэдтэй юм ярьж байснаа бид хоёрыг хэд хэдэн удаа өшиглөж зодсон. Тэгээд “...эр хүн шиг байгаарай...” гээд явсан. Тэгсэн чинь орой нь ээж нь цагдаад өгсөн гээд цагдаа дээр дуудаж байна гээд цагдаа дээр очсон...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:  

                   1. Насанд хүрээгүй хохирогч *******ы "... гэх охинтой чатаар харьцахад нь намайг ална, тална гэх утгатай чат бичсэн байсныг харуулсан юм Тэгээд би 2021 оны 08 сарын 16, 17-ны өдрийн аль нэгэнд нь инстаграммаар дуудлага хийхэд уулзахгүй гэхээр нь орхисон. Маргааш нь шарын дунд явж байхад , хоёр явж байхаар нь очоод 36 дугаар цэцэрлэг рүү дагуулаад явсан. д бичсэн зүйлийн талаар хэлэхэд уурлаад тэгээд чи яах юм гээд байсан тэгэхээр нь би баруун өвдгөөрөө *******ын зүүн өвдөг хэсэг рүү хальт хүрсэн. миний зүүн шанаа хэсэгт хальт цохихоор нь би зөрүүлээд ын нүүр хэсэг шанаа руу нь хальт цохиод ******* манай аав ирсэн байна гэхээр нь хойшоо харахад аав нь ирсэн байсан. Тэгээд би цэнхрийн голд сагс тоглож байгаад 18 цагийн орчим дэлгүүрийн тэнд явж байхыг хараад утсаар залгаад "одоо хоёулаа асуудлаа шийдье" гэж дуудахад би уулзахгүй та нар олуулаа байна гэж хэлсэн. Би ганцаараа уулзана гэхэд үгүй гээд байхаар нь би тоохгүй хаясан юм. Тэгээд би , , нарын хамт гэр лүүгээ харих гээд талбай дээр явж байхад залгаад одоо хүрээд ир гэсэн. Тэгээд бид очиход гэх хүүхэд хурдан яваач яасан уддаг юм бэ гэхээр нь би яасан юм гээд очиход яасан гэнээ чи надтай ингэж ярьдаг болоо юу гэж хэлээд гуйж ирээд миний толгойны орой хэсгийн 2 тал руу гараараа 3-4 удаа цохиод мөн дагз хэсэг рүү гараараа нэг удаа цохисон юм. Тэгэхэд , хоёр намайг салгах гэж оролдоход , нартай явж байсан хүүхдүүд нь ын толгой хэсэгт цохиод байж байхад миний хоёр хөлийг давхар хамаад газарт унагаад намайг цохих гэж байхад салгасан. Тэгээд газраас босоод байж байхад нэг гар орж ирээд миний уруул хэсэг рүү цохиод би газарт унасан. Тухайн үед би хэн цохисныг мэдээгүй сүүлд сонсоход цохисон байна лээ. Тэгээд миний уруулаас цус гараад байж байхад гэдэг манай найз ирээд бүгдийг нь салгаад дээр очоод чи хүн амьтан дуудахгүйгээр өөрөө учраа олохгүй яасан юм бэ гээд бөгс рүү нь өшиглөхөд ыг хавирч унагаасан. Тэгээд тэр хоёр барилцаж авсныг хүүхдүүд салгасан. Тэгээд бид хоёр зодолдохоор уурын зуух руу явсан. Тэнд очиход намайг гүйж ирээд түлхэж унагаагаад миний дээр гарч суугаад миний нүүр хэсэгт, нүд уруул хэсэгт 5-6 удаа цохиж байхад хамт байсан хүүхдүүд салгасан..." гэх мэдүүлэг /хх- ийн 84-85 хуудас/,

                 2.Насанд хүрээгүй хохирогч *******ын "... цаанаас гүйж ирээд “...намайг дуудахаар гарч ирэхгүй байж охин дуудахаар гараад ирдэг юм уу. 2- лаа ийшлээд уулзъя...” гэсэн тэгээд 2 дугаар цэцэрлэгийн хашаанд орсон юм. Тэгээд чи ямар том болсон юм гээд миний гуя руу өвдөглөөд нүүр лүү гараараа 2 удаа цохисон мөн гарын шуу хэсгээрээ хоолой боогоод зогсож байхад нэг машин сигналдаад аав буугаад хүрээд ирсэн юм. Тэгээд аав бид 2-ыг машиндаа суулгаад хөдлөөд явсан. Тухайн үед та 2 зодолдох нь буруу охидууд зөндөө байдаг гэх зүйлсийг хэлээд бид 2-г хооронд нь гар бариулаад бид 2 салсан юм. Тэгээд би гэртээ ороод орой 20 цагийн үед өөрийн эмээ гийн гэр лүү 17 дугаар байр луу явах гээд гэрээсээ гарч байхад дахиж залгаад 2-лаа уулзаад учраа ольё гээд байсан тэгэхээр би үгүй гэж хэлээд утсаа салгасан тэгэхэд дахиж залгаад байрнуудын голд хүрээд ир 2-лаа учраа ольё гээд байсан. Тэгээд эмээгийн гэр лүү явж байхдаа би "" дэлгүүрийн булангаас харахад найз нартайгаа байсан Тэгэхээр нь би 2-луу утасдаад "намайг ирээд гэр лүү хүргээд өгөөч" намайг уулзъя гээд байна, энд найз нартайгаа байна, намайг зодох гээд байна гэж хэлээд дуудсан юм. Тэгэхэд , , , , , нар ирсэн Тэгээд тэд нарыг ирэхэд явсан байсан. Тэгтэл ыг дууд гээд би луу залгаад Цэнхэрийн голд хүрээд ирээч гээд дуудсан. Тэгэхэд , , , , нартай ирж явахад нь луу “...чи хурдан яваач...” гээд орилсон юм. Тэгэхэд явж л байна ш дээ гөлөг минь гэж хэлээд ирсэн. Тэгэхэд чи надтай ингэж ярьдаг болсон юм уу гээд тэр 2 барьцалдаад авсан тэгээд ы гар мөр хэсэгт гараар 2 удаа цохиод 2 хөлийг нь аваад газарт унагаасан тэгэхэд би зүгээр тай учраа олно гэж хэлээд тэр 2 салаад босоод зогссон юм. Тэгээд над руу учраа олъё гээд ирэхээр би ы эрүү рүү гараараа 1 удаа цохисон тэгэхэд намайг 18 дугаар байрны хойно байдаг уурын зуу руу явж зодолдъё гэхээр нь би үгүй би харина гэхэд миний ардаас гуя руу өшиглөөд зүгээр зодолдоо ш дээ гэж хэлсэн. Тэгээд тэндээ зодолдохгүй гээд хэсэг байж байхад хувцсаа тайлаад үзье гээд мөн хамт ирсэн найз нар зодолдооч гээд байсан тул тэр уурын зуух руу бүгд очоод бид 2 зодолдсон. Эхлээд миний цээж рүү гараараа нэг удаа цохихоор нь би хөлд нь ороод газарт унагааж байгаад дээр нь гараад болих уу гэж асуухад миний баруун шанаа хэсэгт нэг цохисон Тэгэхээр би гар урууланд нь тус бүр нэг нэг удаа гараараа цохиод босоод явахад ардаас дахиад үзье гээд орилоод байсан би тэгээд тэндээс шууд харьсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 хуудас/,

                    3. Насанд хүрээгүй гэрч Т.ын "....Тухайн өдөр би шар байрны голын сагсны талбай дээр байхад ирээд оръё ыг найз нартайгаа нийлээд зодох гээд байна орцноосоо гарч чадахгүй байна гэхээр нь , , , Энх-эрдэнэ бид нар явсан. Тэгээд Цэнхэр байрнуудын сагсны талбайны хажууд байдаг 4 ширхэг сандал дээр очоод руу залгасан чинь гарч ирээд ыг утсаар дуудсан юм. , , , нарын хамт 10 минут орчим болоод ирж байхад д хандаж ямар удаан явдаг юм. Яасан хүнд сурталтай юм гэж хэлэхэд өөдөөс нь чи надтай ингэж ярьдаг болсон юм уу гэх зэрэг зүйлсийг хэлээлд орилоод ирсэн тэгээд л тэр духаар нийлээд маргалдсан тэгэхэд ы цээж рүү түлхэхэд ийн нүүр рүү цохиод тэр 2 барьцалдаж аваад ноцолдож байхдаа хогийн сав мөргөөд ийг татаад газарт унасан. ийн дээр гараад унасан юм. Тэгээд тэр хоёр 2 тийшээ салсан. Тэгээд гадуурхаа тайлаад оо чи ийм болсон юм уу чи намайг танихгүй байгаа юм гэж хэлээд байж байхад ы нүүр хэсэгт нь цохиход шууд газарт унаад босож ирэхдээ уруулаас нь цус гараад байсан. Тэгээд бид нар салах гээд явж байхад болон найзууд орилоод одоо зодолдъё гээд ирсэн юм тэгэхэд гэдэг хүүхэд нэмэгдээд ирсэн байсан Тэгээд ыг чи зүгээр байсан 2 хүүхэд зодолдуулчхаад одоо өөрөө зодолдооч гээд амбаардахад ыг түлхээд холдуулахад 2 түр маргалдсан сүртэй зүйл болоогүй. Тэгээд 2 зодолдохоор болоод 18 дугаар байрны хойд талд байдаг уурын зуух руу Би , , бид 4 явсан юм. Тэгээд тэнд очоод 2 өөд өөдөөсөө харж зогсоод зодолдсон нэг нэгнийхээ нүүр рүү цохиод ухарч байгаад унахад дээр гарсан тэгээд тэр 2 өнхөрч тэмцэлдэж байгаад дээр нь гараад одоо болсон уу гэхэд босож байгаад үзье гээд байсан тэгэхэд босоод шууд явсан араас дахиад үзье гээд орилоод байсан. Нийлж бүлэглэж зодсон үйл явдал болоогүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 100 хуудас/,

               4. Насанд хүрээгүй гэрч Т.гийн "...Тэгээд удалгүй ы утас дугараад буцаад байрны тийш явсан. дугуйтай явж байсан болохоор түрүүлээд явсан араас нь , бид нар явж байсан би утсаар яриад ард нь жаахан зайтай явж байхад сагсны талбайны хажууд баахан хүүхдүүд сууж байсан. гэх хүүхэд ыг хурдан яваач яасан хүнд сурталтай юм гэхэд өөдөөс нь явж л байна ш дээ гэж хэлээд яваад очсон. Тэгээд очиход нүүр хэсэгт гараараа цохихоор нь би утсаа салгаад гүйж очоод бид 2 2-г салгаад би ы урдуур ороход миний эрүү хэсэгт мөргөсөн тэгэхэд хажуугаас нэг хүүхэд намайг цохисон юм. Тэгээд би хэсэг манараад хөл алдсан юм тэгээд дээшээ босоод харахад цохиулаад газарт унасан байхад би дээр очиход ы хувцас энэ тэр нь цус болсон байсан Тэгээд босоод тай учраа олмоор байна би та нартай асуудал байхгүй. Би тай учраа олно гэхэд нь ыг чи одоо үзээч одоо учраа ол гэж хэлж шахаад ыг алагдсан юм тэгээд 2 зодолдохоор болоод 18 дугаар байрны цаана байдаг уурын зуух руу бүгд явсан. Би замдаа "" дэлгүүрийн хажууд суугаад ардаас нь очиход зодоон болоод дууссан байсан тэнд байсан хүүхдүүд ыг ад зодуулсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 102 хуудас/,

                5. Насанд хүрээгүй гэрч Э.ийн "...Тэгээд байж байхад ирээд араас нь , 2 ирсэн. Тэгэхэд д хандаж чи ямар хүнд сурталтай юм гэхэд яасан юм  гэхэд чи ийм болсон юм уу гээд босож ирээд уруул шанаа хэсэгт гараараа цохихоор би ийг татаад холдуулахад луу дахиж дайраад зүүн шанаа хэсэгт нь гараараа цохисон. бид 2 нарын голоор ороод салгаад байж байхад ыг мөргөсөн. Бас хажуугаас нэг найз нь ыг цохиход ыг 2 хөлийг давхар хамаад түрээд гүйхэд хойд талд нь байсан хогийн савыг тэр 2 мөргөөд газарт унаад босоод ирэхээр би ийг тэврээд авсан. Тэгэхэд нь ы араас нь чихний ард хэсэгт цохиод газарт дагзаараа унасан юм. Тэгэхэд Шар байрын больцгоо гэж хэлээд салгасан. Тэгээд байж байхад Цэнхэр байрны , гэдэг ах нар ирээд одоо болио 21 дүгээр зуунд зодоон хэрэггүй гэж хэлсэн. Тэгэхэд т би тай учраа олно гэж хэлээд байж байхад гэдэг манай найз ирээд ад чи зүгээр байсан 2 хүүхдүүдийг зодолдуулаад гэж хэлээд ыг бөгс хэсэгт нь амбаардаж өшиглөхөд ыг хавираад газарт унагаасан юм тэгэхээр би уур хүрээд ийг түлхээд т чи ыг танихгүй байгаа юм уу? найзууд байж гэж хэлсэн юм. Тэгээд ыг баруун шанаанд нь зүүн гараараа алагдаад одоо өөрөө учраа ол гэж хэлсэн. Тэгээд нар зодолдохоор болоод би Шар байрны , , бид нар 18 дугаар байрны хойд талд байдаг уурын зуух руу явж очсон. Нөгөө хэд араас ирж байсан. Тэгээд 2 зодолдсон. Эхлээд ы нүүр хэсэгт цохисон. Тэр 2 барьцалдаад авахад ын нүүр хэсэгт 2 гараараа цохиод зууралдаад газар унахад дээр нь гарсан. Тэгээд ы гар хэсэгт 2 удаа гараараа цохиод одоо ингээд болих уу гээд дээрээс босоод хурдан алхаад доошоо буугаад яваад өгсөн. Тэгээд тэр үйл явдал болоод дууссан..." гэх мэдүүлэг /хх-ийн 98 дахь тал /,

                 6. Насанд хүрээгүй гэрч Э.ын "...Цэнхэрт очиход , гэх хүүхдүүд найз нарын хамт хүлээж байсан. Би замаараа "" дэлгүүр ороод гараад ирэхэд тэд нар зодолдоод дууссан газарт унасан байсан. Би явж очоод ыг босгосон бөгөөд би та нартай асуудал байхгүй тай учраа олно тай нэг нэгээрээ зодолдъё гэж хэлэхэд би зодолдохгүй гээд байсан. Тэгэхэд ыг алагдаад чи юунаас айгаад байгаан одоо үз гэж хэлсэн. Тэгэхэд гэдэг хүүхэд ын бөгс рүү нь амбаардаад чи зодолд гэхэд ыг хавираад унагаахад т чи яагаад байгаан чи бид 2 найз биз дээ гэх зүйл хэлж байсан. 2 зодолдоогүй. Тэгээд , хоорондоо зодолдохоор болоод 18 дугаар байрны хойд талд байдаг уурын зуух руу явсан юм. Би араас нь ы цамц, ын цүнх, борооны шүхэр гэх зүйлсийг газраас хамаад очиход зодоон дууссан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 96 хуудас/,

                 7. Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 317 дугаартай:

                 1.*******ын биед дээд уруулын дотор салстад язарсан шарх, тархи доргилт, баруун шуу, баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

                 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохилтын олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                 3.*******ын биед учирсан дээрх гэмтэл нь тухай хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн дарааллыг тогтоох боломжгүй.

                 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй"гэх дүгнэлт /1-р хх-ийн 62-63 дахь тал/,

                 8. Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай:

“1. *******ын биед өмнө гаргасан шүүх эмнэлгийн шинжилгээний №317 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2. *******ын биед тархи доргилт, дээд уруулын салстад шарх, баруун шуу, баруун гуянд цус хуралт тогтоогдлоо.

3 Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. *******ын биед тогтоогдсон гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

            5. *******ын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт/хавтаст хэргийн 188-189 дүгээр хуудас/,

            9. ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 316 дугаартай:

1.*******ы биед дээд уруулын дотор салстад шарх, шилэн хүзүү, баруун мөр, нуруу, баруун зүүн тохойд зулгаралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохилт, үрэгдлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.*******ы биед учирсан дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Гэмтлийн дарааллыг тогтоох боломжгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт/1 дүгээр хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас/,

10.Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаартай:

1. *******ы биед өмнө гаргасан шүүх эмнэлгийн шинжилгээний №316 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2. *******ы дээд уруулын дотор салстад шарх, шилэн хүзүү, баруун мөр, нуруу, баруун зүүн тохойд зулгаралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо.

3 Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. *******ы биед тогтоогдсон гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

5. *******ы биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 199-200 дугаар хуудас/ зэрэг болно. 

 Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 5 давхрын голд болон 18 дугаар байрны ард байрлах уурын зуухны барилга дотор  *******тай харилцан зодолдож түүний эрүүл мэндэд "уруулын дотор салстад шарх, дээд уруулд зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 5 давхрын дунд болон цэнхрийн 18 дугаар байрны ард байрлах уурын зуухны барилга дотор *******тай харилцан зодолдож түүний эрүүл мэндэд “дээд уруулын дотор салстад язарсан шарх, тархи доргилт, баруун шуу, баруун гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

           Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч *******ы өгсөн: “... би баруун өвдгөөрөө *******ын зүүн өвдөг хэсэг рүү хальт хүрсэн. миний зүүн шанаа хэсэгт хальт цохихоор нь би зөрүүлээд ын нүүр хэсэг шанаа руу нь хальт цохиод ******* манай аав ирсэн байна гэхээр нь хойшоо харахад аав нь ирсэн байсан. Тэгээд газраас босоод байж байхад нэг гар орж ирээд миний уруул хэсэг рүү цохиод би газарт унасан. Тухайн үед би хэн цохисныг мэдээгүй сүүлд сонсоход цохисон байна лээ. Тэгээд миний уруулаас цус гараад байж байхад гэдэг манай найз ирээд бүгдийг нь салгаад дээр очоод чи хүн амьтан дуудахгүйгээр өөрөө учраа олохгүй яасан юм бэ гээд бөгс рүү нь өшиглөхөд ыг хавирч унагаасан. Тэгээд тэр хоёр барилцаж авсныг хүүхдүүд салгасан. Тэгээд бид хоёр зодолдохоор уурын зуух руу явсан. Тэнд очиход намайг гүйж ирээд түлхэж унагаагаад миний дээр гарч суугаад миний нүүр хэсэгт, нүд уруул хэсэгт 5-6 удаа цохиж байхад хамт байсан хүүхдүүд салгасан..." гэх мэдүүлэг,

             Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч *******ын өгсөн: “...Тэгээд чи ямар том болсон юм гээд миний гуя руу өвдөглөөд нүүр лүү гараараа 2 удаа цохисон мөн гарын шуу хэсгээрээ хоолой боогоод зогсож байхад нэг машин сигналдаад аав буугаад хүрээд ирсэн юм. Тэгээд тэндээ зодолдохгүй гээд хэсэг байж байхад хувцсаа тайлаад үзье гээд мөн хамт ирсэн найз нар зодолдооч гээд байсан тул тэр уурын зуух руу бүгд очоод бид 2 зодолдсон. Эхлээд миний цээж рүү гараараа нэг удаа цохихоор нь би хөлд нь ороод газарт унагааж байгаад Дээр нь гараад болих уу гэж асуухад миний баруун шанаа хэсэгт нэг цохисон Тэгэхээр би гар урууланд нь тус бүр нэг нэг удаа гараараа цохиод босоод явахад ардаас дахиад үзье гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг,

            Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Т.ын өгсөн ”...Тэгээд гадуурхаа тайлаад оо чи ийм болсон юм уу чи намайг танихгүй байгаа юм гэж хэлээд байж байхад ы нүүр хэсэгт нь цохиход шууд газарт унаад босож ирэхдээ уруулаас нь цус гараад байсан. Тэгээд уурын зуухны тэнд очоод 2 өөд өөдөөсөө харж зогсоод зодолдсон нэг нэгнийхээ нүүр рүү цохиод ухарч байгаад унахад дээр гарсан тэгээд тэр 2 өнхөрч тэмцэлдэж байгаад дээр нь гараад одоо болсон уу гэхэд босож байгаад үзье гээд байсан тэгэхэд босоод шууд явсан араас дахиад үзье гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг,

           Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Т.гийн өгсөн “... цохиулаад газарт унасан байхад би очиход ы хувцас энэ тэр нь цус болсон байсан. Тэгээд босоод тай учраа олмоор байна би та нартай асуудал байхгүй. Би тай учраа олно гэхэд нь ыг чи одоо үзээч одоо учраа ол гэж хэлж шахаад ыг алагдсан юм тэгээд 2 зодолдохоор болоод 18 дугаар байрны цаана байдаг уурын зуух руу бүгд явсан...” гэх мэдүүлэг,

            Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Э.ийн өгсөн: “...Тэгэхэд нь ы араас нь чихний ард хэсэгт цохиод газарт дагзаараа унасан юм. Тэгэхэд Шар байрын больцгоо гэж хэлээд салгасан. Тэгээд нар зодолдохоор болоод Шар байрны , , бид нар 18 дугаар байрны хойд талд байдаг уурын зуух руу явж очсон. Нөгөө хэд араас ирж байсан. Тэгээд 2 зодолдсон. Эхлээд ы нүүр хэсэгт цохисон. Тэр 2 барьцалдаад авахад ын нүүр хэсэгт 2 гараараа цохиод зууралдаад газар унахад дээр нь гарсан. Тэгээд ы гар хэсэгт 2 удаа гараараа цохиод одоо ингээд болих уу гээд дээрээс босоод хурдан алхаад доошоо буугаад яваад өгсөн. Тэгээд тэр үйл явдал болоод дууссан..." гэх мэдүүлэг,

            Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Э.ын өгсөн “...Би замаараа "" дэлгүүр ороод гараад ирэхэд тэд нар зодолдоод дууссан газарт унасан байсан. Тэгээд , хоорондоо зодолдохоор болоод 18 дугаар байрны хойд талд байдаг уурын зуух руу явсан юм. Би араас нь ы цамц, ын цүнх, борооны шүхэр гэх зүйлсийг газраас хамаад очиход зодоон дууссан байсан..." гэх мэдүүлэг,

           ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 316 дугаартай:

1.*******ы биед дээд уруулын дотор салстад шарх, шилэн хүзүү, баруун мөр, нуруу, баруун зүүн тохойд зулгаралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл Нь мохоо зүйлийн цохилт, үрэгдлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.*******ы биед учирсан дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Гэмтлийн дарааллыг тогтоох боломжгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт/1 дүгээр хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас/,

Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаартай:

“1. *******ы биед өмнө гаргасан шүүх эмнэлгийн шинжилгээний №316 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2. *******ы дээд уруулын дотор салстад шарх, шилэн хүзүү, баруун мөр, нуруу, баруун зүүн тохойд зулгаралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо.

3 Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. *******ы биед тогтоогдсон гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

5. *******ы биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт/хавтаст хэргийн 199-200 дугаар хуудас/,

           ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 317 дугаартай:

                 1.*******ын биед дээд уруулын дотор салстад язарсан шарх, тархи доргилт, баруун шуу, баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

                 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохилтын олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                 3.*******ын биед учирсан дээрх гэмтэл нь тухай хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн дарааллыг тогтоох боломжгүй.

                 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй"гэх дүгнэлт,

 

Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай:

“1. *******ын биед өмнө гаргасан шүүх эмнэлгийн шинжилгээний №317 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2. *******ын биед тархи доргилт, дээд уруулын салстад шарх, баруун шуу, баруун гуянд цус хуралт тогтоогдлоо.

3 Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. *******ын биед тогтоогдсон гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

5. *******ын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт/хавтаст хэргийн 188-189 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 Эрх зүйн дүгнэлт:

            Шүүгдэгч *******, ******* нар нь харилцан зодолдож, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн гэмтэл учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

Шүүгдэгч *******, ******* нарын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдэнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч нар нь харилцан зодолдож, *******ын биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон биед “дээд уруулын дотор салстад язарсан шарх, тархи доргилт, баруун шуу, баруун гуянд цус хуралт” гэмтэл, 

*******ы биед  “уруулын дотор салстад шарх, дээд уруулд зөөлөн эдийн няцрал” гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* “...шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдохгүй, эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн гэм буруугийн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон бөгөөд гэм буруутай эсэхэд эргэлзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.

 Хохирол, хор уршиг:

Шүүгдэгч нар хэн алиндаа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарт тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус хуульчилсан байх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч ******* 16 настай, шүүгдэгч ******* 17 настай байжээ.

Шүүх шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******, ******* нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг нь тал бүрээс нь харгалзан шүүгдэгч *******ад 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч *******д 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, шүүгдэгч ******* Их Сургуулийн 1-р курсийн оюутан тул санхүүгийн бодит эх үүсвэргүй тэдэнд торгох ял оногдуулах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч *******д оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас тус тус чөлөөлж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар үйлдсэн гэмт хэрэгтээ цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

            1.Шүүгдэгч ******* овогт ын , овогт гийн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч *******ыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч *******д оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас тус тус чөлөөлсүгэй.

            4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

            5.Шийтгэх тогтоол гардан авснаас эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.АЛГИРМАА