| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2023/0026/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/31 |
| Огноо | 2023-05-09 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Хохирогч *******,
Хохирогчийн өмгөөлөгч Д.Даваахүү,
Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2233001080021 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 27-ний өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* өдөр Хөвсгөл аймаг Хатгал суманд төрсөн,4 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Норт мен” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр 2 охины хамт *******, ******* 4-р хороо ******* тоотод оршин суух,2016 оны 06 дугаар сарын 09-нд Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилээр тэнсэж хянан харгалзсан гэх ******* *******.
ТОДОРХОЙЛОХ нь:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч******* нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хохирогч *******тай барилга бариулсан ажлын хөлсөө бүрэн өгөөгүй гэсэн шалтгааны улмаас маргалдаж Сэлэнгэ аймгийн сумын дугаар багийн нутаг Фермийн хорооллын задгайд байх “” ХХК-ийн хашаанд баригдаж байгаа дүнзэн байшингийн хананы 7 ширхэг модыг хөрөөдөж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас хохирогч *******ын эд хөрөнгөнд бага хэмжээнээс дээш буюу 10,407,170 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч******* нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хохирогч *******тай барилга бариулсан ажлын хөлсөө бүрэн өгөөгүй гэсэн шалтгааны улмаас маргалдаж Сэлэнгэ аймгийн сумын дугаар багийн нутаг Фермийн хорооллын задгайд байх “” ХХК-ийн хашаанд баригдаж байсан дүнзэн байшингийн хананы 7 ширхэг модыг хөрөөдөж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас хохирогч *******ын буюу 10,407,170 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч*******гийн өгсөн:“... 2022 оны 10 дугаар сарын 22-ны орой 23 цагийн үед энэ үйл явдал болсон. Би тус байшингийн унтлагын өрөөний паркетан шал 1 хайрцаг хийх, дээврийн заагт олс хийх дутуу байсан. Энийгээ 2 хоногийн дараа хотоос хүн дуудсан би Эрдэнэт явах ажилтай байна гээд явсан. Надад хэлэхдээ байшин сав сайхан болсон, мөнгө шилжүүлнэ гээд үлдсэн. Би Эрдэнэтэд очоод 2 хоноход над руу мөнгө шилжүүлээгүй, утсаа авахаа ч больсон. Дутуу ажил байгаа болохоор мөнгөө өгөхгүй байгаа юм байна гэж би бодоод 22-ны өдөр эргэж очоод дүүтэйгээ хамт паркет, олсоо хийсэн тэр хооронд ахтай муудалцах зүйл болоогүй. Ахаа ажил дуусаж байна та мөнгөө өгчхөөч гэсэн. Ажил гүйцэтгэх гэрээнд тамбар хийнэ гэсэн зүйл байхгүй байсан ч би материалын мөнгөөр нь хийнэ гэсэн,000,000 гаран төгрөг болсон. Металь арамтай цонх хийлгэнэ 1м2 нь 100,000 төгрөг, 22м2 нь 2,200,000 төгрөг болсон энийг өмнө нь өгнө гээд за болоод явсан. Дээд мансардын давхарт 2 ширхэг цонх нэмэлтээр хийлгэсэн. Нийт 14,000,000 гаран төгрөг болсон. Энэ мөнгийг авах гэхэд тамбарын мөнгө өгөхгүй, дээд давхрын цонхны мөнгө бас өгөхгүй гэсэн. Дээд давхрын 2 цонхны мөнгө өгөхгүй гэсэн. Намайг шатны бариул муухай хийсэн байна гэсэн. Би шатыг төмөр рамтай хийдэг гэтэл модон арам шилэн хашлагатай хийлгэнэ гэсэн би хийж чадахгүй ш дээ гэхэд за яах вэ хийчих чи чадна гэсээр байгаад хийлгэсэн. Тэгснээ тэрийгээ голоод энийг хийлгэх газар нь 4,000,000 төгрөг болох юм шиг байна гэсэн. Би чамд машинаар шороо буулгаж өгсөн тэрний мөнгө 2,200,000 төгрөг хасна гэсэн. Намайг 5,000,000 төгрөг аваад зайлбал зайлаарай гэсэн байдлаар хандсан Би дотроо маш их уур хөдлөөд тийм үйлдэл гаргасан. Энэ үйлдэлдээ харамсаж байна. мэдүүлгээ худлаа, хэтрүүлэгтэй өгсөн байна. Бид 2 байшин дотор гал тогоонд муудалцсан. Би уурлаад террас дээр байсан хөрөөг аваад байшинг хөрөөдсөн. Гэтэл намайг согтуу байсан, хөрөө далайсан гээд байна. Мөн 5 литр бензин байшин тойруулж цацсан гээд улаан цайн намайг харлуулах байдалтай байна. Энэ хэрэг гэж байцаагч дээр байсан. намайг ингээд яагаад гарын үсэг зуруулаад яваад байгаа юм бэ гэхэд за чи өөрөө хэлээрэй гэсэн. Би Хөтөлд 6 удаа ирэхэд байцаагчтай уулзаагүй. *******од Гэмтлийн эмнэлэг дээр миний машинд уулзсан. Эхлээд ирэхэд тарган бүдүүн цагдаа мэдүүлэг авсан. Дараа нь Дөлгөөн гэж цагдаа мэдүүлэг авсан. Үнэлгээ хийхдээ барилга гэж юу байдгийг мэдэхгүй хүмүүс байна. Хом гэж карказан барилга дээр байдаг материал оруулсан байна. Би 7 ширхэг модыг материал хэлбэрээр төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Өөрийн хийсэн хэрэгтээ яллуулахдаа торгуулийн арга хэмжээ авах хүсэлтэй байна. Надаас нийт 5,000,000 гаран төгрөг аваад явбал яв тэгэхгүй бол хохино гэсэн. Энэ залуу намайг яаж ч чадахгүй гэсэн байдлаар надтай харьцсан байна. Энэ ах амьдрал ахуй нь сайхан тэгширсэн, лаг явж байгаа өөрийнх нь хүүхэд шиг гэж намайг хэлдэг байсан байж надаар хийлгэсэн байрандаа амьдраад, унтаад, 00-д бие засаад амьдраад явж байж яагаад ийм зан гаргаж байгааг ойлгохгүй байна. Үнэлгээний хувьд би санал нийлэхгүй байна. Би мод хөрөөдсөндөө эхнээсээ өөрийн буруу гэж үзэж тэр дээр хуулийн хариуцлагаа хүлээнэ. Төлбөр мөнгөний хувь бодитой баримттай фото зургаар баталгаажуулсан үед хохирлыг барагдуулна гэсэн бодолтой байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч *******ын өгсөн: “...2022 оны 10 сарын 13-ны өдөр байшин бариулах гээд цахимаар зар хайж байгаад энэ залуугийн хийж байгаа зүйлийг *******од очиж үзээд 2 удаа манай эхнэр уулзсан. Өөр 2, газраар уулзаад энэ залуугаар хийлгэе, яриа хөөрөөтэй гайгүй хийх юм шиг байна гэж тохирсон. Би *******од очиж ямар байшин хийж байгааг нь очиж үзсэн. Цэвэр усны нөөцийн савыг би гадуур нь хашлагатай хийлгэе, өнгө нь би тод өнгөнд дуртай тул лазур гээд өнгөлөгч будгаар 2 давхар будуулна гэж анх тохирсон. Тэгье ахаа таны хүссэнээр хийж өгнө гэрээ хийгээд 25 хувиа өгчих гэсэн. Би гэрээ хийгээд 25 хувь өгсөн. Гэрээнд түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр тохирсон. Өөрөө ч гэсэн түлхүүр гардуулах нөхцөлтэй таны хүссэн загвар, чанарын шаардлагаар хийнэ гэсэн. Анх 103,000,000 төгрөгөөр тохирсон. 6 сарын 27-ны өдөр тохирсон. 25 хувиа өгснийхөө дараа ах нь хөдөө баруун аймгаар явах боллоо хэзээ байшингаа эхлэх вэ гэхэд 8 сарын 01-ны өдөр гэхэд 100 хувь бүх ажил дуусаад түлхүүр гардуулж өгнө. Та байшиндаа ороод бүх зүйл бэлэн кноп дараад ус ирээд ямар ч асуудалгүй гэсэн. 103,000,000 төгрөгөө 4 хувааж өгнө гэж тохирсон. Утасдахад сунжраад 7 сарын 1 гэхэд барина гэсэн байхгүй байсан. 7 сарын 2-ны өдөр байх 4 хүн явуулаад энэ байшинг бариад эхэлсэн. Жоохон хийж байгаад мөнгө хүрэхгүй байна мөнгө гэхээр нь өгсөөр байгаад би 70,000,000 орчим төгрөг өгсөн. Тэгэхгүй бол материал авах мөнгөгүй байна би өөр хүнд өглөгтэй байсан өгөөд дууссан гээд мөнгө авсан. Би мөнгөө өгсөн тул байшингаа хурдан барихыг шаардсан. Эхлээд итгээд мөнгөө өгөөд шилжүүлээд байсан. Байшингийн гүйцэтгэл 20-30 хувьтай, би 70-80 сая төгрөг өгсөн байдаг. Байшин явж өгөхгүй байсан би утасдаад миний дүү байшингаа хийх юм уу хийхгүй юм уу гэхэд сүүлдээ утсаа авахаа байсан. Тухайн газар 4 хүн ажиллаж байсан. Материал байхгүй нөгөө 4 хүн ажилгүй зогссон. Цувж явсаар байгаад 2 хүн үлдсэн. Дараа нь 7 хоног Хөвсгөл яваад амраад ирье гэхээр нь тэг тэг миний дүү яг 7 хононо шүү гэсэн чинь сар гаран бараг 2 сар алга болсон утасдахаар утсаа авахгүй байсан. 2 хүнээс сүүлдээ 1 хүн үлдсэн тэр хүн нь би эднийд сар ажиллалаа цалингаа авна гэхээр байшингаа барьсны дараа цалин өгнө гэж хэлсэн гэсэн. Би гэр лүүгээ явмаар байна гээд Хөвсгөлд байдаг хүүхэд байсан. Нөгөө үлдсэн 1 хүүхэд явах гэхээр замын зардал байхгүй гэсэн. Би хажуу талдаа төмөр карказаар ангар бариулсан. Тэнд 5 хоног ажиллаад 250,000 төгрөг аваад тэр хүүхэд нутаг руугаа Хөвсгөл буцсан. Би шүүх, цагдаад өгдөг юм уу гэхэд өөрөө холбогдоод материал аваад очиж байна гэсэн. Энэ ажил 8 сарын 1-ны өдөр гээд дуусах байхад 10 сарын 13-ны өдөр болсон тул ингэж л хэрүүл болсон. Анхнаасаа түлхүүр гардуулж өгнө гэсэн тул би чиний ажилд оролцохгүй. Тамбар би үнэгүй барьж өгсөн гээд байна. Тийм зүйл байхгүй 1 харьцах нь 1.3 байх ийм тамбар барина гэж анхнаасаа тохирсон. Анх 111,000,000 төгрөг болсон. Тэгэхээр нь нам даралтын зуух тавиулахгүй 8,000,000 төгрөг болж байна энийгээ хасаад бид нар цахилгаанаар халаана гээд 103,000,000 төгрөгөөр анх тохирсон. Гэрээнд тамбар гэж бичээгүй. Гэхдээ тамбарыг оруулаад бодоод тооцоогоо хийсэн. Тамбар 2,000,000 төгрөг болж байна та 103,000,000 төгрөг өгөх юм бол 8 харьцах нь 8 харьцаатай, мансарттай байшин бариад өгнө, цахилгаанаар халаах тул бид нар энийг хийхгүй гэсэн. Сүүлдээ нөгөө ажил нь явахаа байсан. Бид нар хамаг мөнгөө өгсөн тул гуйгаад аргадсан. Түлхүүр гардуулах нөхцөл гэдэг нь хамгийн худлаа гэж би ойлгосон. Бид нар ч бас тэнэг юм мөнгөө өгөөд хойноос нь гуйгаад яваад байдаг. Ийм зүйл авах гэж байна мөнгөө өгвөл сайныг нь авна мөнгөө нэмж өгөхгүй бол мууг нь авлаа шүү гээд манай эхнэр лүү ярихаар нь юу гэж муу юм тавиулахыг бодох вэ гайгүй юм авъя хэдэн төгрөг зөрүү өгөх вэ гээд ингэсээр байгаад 1,000,000 гаран төгрөг нэмж өгсөн. Тэрийг энэ зүйлд тусгаагүй эхнэрийн шилжүүлсэн мөнгөнд байгаа. Цахилгааны унтраалга гэх мэт зүйл надаар авхуулсан. Та мөнгөө өг мөнгө өгөхгүй бол хамгийн мууг нь тавина гэсэн байдалтай байсан. Би анх өөрийн хүүхэд шигээ хандсан манай том хүүтэй чацуу байна лээ. Миний хүүхдээс ялгаагүй ийм зүйл хийгээд сайн залуу байна лээ анх хүүхэд шигээ сэтгэлээр хандаж байсан. Сүүлдээ намайг ална гээд хараагаагүй зүйл байхгүй. Надтай маргалдсан хүн сайнаа үздэггүй, осолд ороод үхсэн байдаг эсхүл сайнаа үздэггүй гэсэн. Хэрэг явдал болохоос өмнө надтай маргаад шатаана гээд байхаар нь би яваад өгсөн. Миний дүү арай чанарын шаардлага хангахгүй юм бариад байна гэж хэлсэн. Бид нар бүхэл бүтэн 103.000.000 төгрөг өгсөн тул шаардлага тавих ёстой биз дээ. Тэр болгон хараад зогсож чадахгүй тул манаачийг хяналт тавь гээд явуулахаар та юу гээд бид нарын ажилд хөндлөнгөөс оролцоод хараад байдаг юм бэ яваач танд ямар хамаатай юм бэ гээд хөөгөөд явуулдаг гэсэн. Бид нар шалны дулаалгын материал орж байна уу гээд хяналт тавих үүрэгтэй. Дулаалгын материал ороогүй зарим газар дутсан. Утасдаад хэлэх гэхээр утсаа авахгүй. Бригадыг нь ахалж байгаа залууд хэлэхээр жорлон, ванн, үүдний хэсэгт дутсан ш дээ юун сүртэй юм бэ тэнд дулаалга хийж яадаг юм гээд шууд цементлээд хаясан. Дулаалга хийлгэсэн газрын шал хөлдөхгүй. Хөөс хийгээгүй газрын шалыг угаахаар алчуур шууд хөлдөнө, барьцалдаад угааж болохгүй. Дээврийн дулаалга бас дутуу хийгдсэн материал дандаа дутуу ирнэ. Мод, паркетан шал, бүх зүйл нь дутуу. Манайх эдний анхны байшинг бариулаад туршилтын туулай болсон гэж ойлгоод байна. Надад шат анх удаа хийж байна гэж хэлсэн. Өөрөө хэлэхдээ манайх 5, 6 жилийн туршлагатай гэсэн. Шилэн шат анх удаа хийж байна бид нар чадахгүй гэхээр нь тэгвэл боль битгий хий бид нар чаддаг мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ гэхээр тийм зүйл байхгүй анхнаасаа тохирсон гэсэн. Энэ чинь шаардлага хангахгүй байна гэж хэлсэн. Хийсэн шил нь нойтон модоор хийгээд хадаад явсан. Тэр чинь хүн орох амбаар, саравч биш. 5-ын приус мод бариад хадаад явсан нөгөөдөх нь одоо хагарсан. Бүх зургийг нь хэвлэж аваад Дарханд гэртээ тавьсан байгаа би шүүх хуралд авч ирж чадсангүй. Шүүх хуралтай гэдгээ мартаад сая ажлаасаа ирлээ. Паар, шал, жорлон хөлдсөн бүх зураг надад байгаа. Би үнэлгээний хүнийг өөрөө бензин хийгээд дагуулж яваад өөрөөр нь үзүүлсэн. Тэр хүн бүх зургийг нь аваад хэмжиж үзсэн. Манай цэврийн болон бохирын шугам ил байгаа. Дотуур нь спраль явуулсан байнга залгаатай байвал хөлдөхгүй гэсэн. Би өвөлжингөө залгаж байсан манай манаач мэдэж байгаа. Жорлон лав хөдлөөд хагарсан. Зураг нь миний утсанд байна. Энэ байдлыг би хэлсэн чи анх түлхүүр гардуулж өгнө гэсэн тэрийгээ хийгээд авах ёстой мөнгөө аваад яв. 70-80 хувийн ажил хийсэн байна 20-30 хувь дутуу байна гэхээр мөнгөө өг өгөхгүй бол ална тална эсхүл байшинг чинь нураана шатаасан ч чадна гэсэн. Бензин цацаагүй гэж яриад байна. 5 литр бензин тойроод цацаад гүйгээд явсан. Тэрийг хамт байсан залуу нь харсан би ч харсан. Эхлээд бензин цацаж тойрч гүйж явж байснаа хөрөөгөө асаагаад над руу далайхаар нь яаж байна дүү аятайхан байгаарай гэхэд над руу нэг далайгаад намайг айлгаж байгаа юм уу яаж байгаа юм гүйгээд явсан. Арай хөрөөдөхгүй байлгүй дээ гэсэн чинь хөрөөдчихсөн. Анх аягүй гоё зүйл ярьсан. Манай эхнэр итгэсэн, би ч итгэсэн. Би өөрийн хүү шигээ хандаад яваа байсан надад шал ондоо сэтгэгдэл төрүүлсэн. Намайг хараана доромжилно хөгшин төгзөг гээд хэлэх хэлэхгүй үгээр хэлнэ. Надтай маргалдсан хүн сайнаа үзэхгүй гэсэн. Би бичсэн мессежийг нь хэвлүүлж аваад нотлох баримтад хавсаргасан. Дахиад хэд бол хэдэн газар цонх гаргаж өгч болно шүү хөрөөгөө аваад очлоо шүү удахгүй гээд дарамтлаад байгаа юм уу, айлгаад байгаа юм уу. Манай эхнэр болон над руу бичнэ. Би байшин бариулж байгаа тул чанартай зүйл хийлгэе гэж бодсон. Миний дүү сайн юм хий ах нь мөнгийг нь төлнө гэсэн. чанартай зүйл хийгээд ах нь мөнгийг нэмэлт төлбөр төлье ийм зүйл хиймээр байна гэхээр таны зарц боол биш аятайхан байгаарай, таны барлаг биш би өөрөө хийх зүйлээ хийнэ гэсэн байр сууринаас хандана. Би өөрөө хөрөнгөө гаргаж байгаа хүн хүн чанарын шаардлага хангасан дулаахан байшин бариулахыг хүссэн. Тэгэхэд та мөнгөө өгсөн би түлхүү гардуулж өгөөд болоо. Чанартай чанаргүй нурж унах нь хамаагүй юм шиг ярьсан. Тэгж хандаад би адилхан тэгж хандсан. Эрдэнэт явахдаа мөнгөө авна гэсэн зүйл ерөөсөө яриагүй. Би ганц хэлсэн үг нь сүүлийн 7-8 сая төгрөг үлдлээ энийг би өгөхгүй. Эхлээд бүх зүйлээ хийгээд үлдэгдэл мөнгөө өгнө гэж би хэлсэн. Гэтэл тийм зүйл байхгүй. Миний чадаж байгаа нь энэ хүлээж авбал ав мөнгөө өгөхгүй бол ална шүү эсхүл нураана гээд өөр ярих боломж байхгүй уурлаад босоод ирнэ. Тийм хүнтэй би юу ярих вэ. гай болоод уурлаад цохиод авчих ч юм бил үү. Шаардлага тавихаар өөдөөс уурлана айлгах гээд байгаа юм уу мэдэхгүй. Манай зүгээс байшингаа аятайхан байлгахын тулд үнэгүй зөндөө зүйлээр тусалсан. Үндсэндээ манайд 4 сар байсан. Би гэр барьж өгөөд энд бай гэсэн. Шавар зуурагч байхгүй гэхээр нь өөрийнхөө шавар зуурагчаа өгөөд энүүгээр ажлаа хий гэсэн. Элс хайрга гэж яриад байна би өөрийн мөнгөөр авсан элс хайрганы зардлаа би авахгүй яах юм бэ. 4 хово элсээ нэгийг нь би Дарханы тэндээс татсан. Ирээд буулгаж өгсөн. Зарим үед манай жолооч буулгаж өгдөг зарим үед би хийж өгдөг. Өөр лүү нь утасдаад бид нар зөөж өгөх юм уу энэ мөнгөө дараа нь хасах юм уу гэж хэлэх гэхээр утсаа авахгүй. Нөгөө залуучууд нь мөнгөнөөсөө хасах байх аа юу гэж хүний юм хэрэглээд хасахгүй байх юм бэ гэсэн. Тэр чинь 1 хүрз шороо биш 4 хово машин хайрга. Өөрөө яг гол зүйл дээр утсаа авахгүй. Та яах гэж хийж өгсөн юм бэ, өөрсдөө бараг голоос зөөгөөд хийчих байсан, хохино гэсэн. Би тийм хүнтэй ярих юм олдоогүй. Сүүлдээ байшинг хөрөөдөөд явахаар нь одоо яамтай ярих зүйлгүй, би хүн ёсоор ойлгох гэсэн болсонгүй, миний тэсвэр алдагдлаа, одоо өргөдөл бичээд шүүхэд өгнө, чамтай хэлэлцэх зүйлгүй гэсэн. Шүүхэд өгсний дараа нь өөрөө очоод модны замаск зуураад замаскадна гэнэ. Мөрдөн байцаагч очоод шугамаар хэмжсэн. 17-18 см 4 зүссэн. нь арай гайгүй 7-8см байгаа. Одоо ч энэ хэвээрээ бэлэн байгаа. Эхний шүүх хуралд болсны дараа нь өөр хүмүүсээр хийлгэнэ гээд яриад байгаа. Баргийн хүн хийдэггүй юм байна. Дөнгөж байшин барихаас илүү нураагаад нөгөө моднуудыг нь дахиад өрнө. Үндсэндээ 2 ажил хийнэ. Эхлээд буулгана буцаад хөрөөдсөн бүгдийг нь авч хаяад дахиад шинэ мод хийнэ. Гэтэл өргөж байгаад суга татаад буцаагаад хийх юм шиг ярьсан гэсэн. Би мэргэжлийн байгууллагаас асуусан тийм зүйл хэзээ ч байхгүй гэсэн. Бид нар амьдрах гэж байгаа юм чинь цавуудсан эсхүл хөөс шахсан байшинд амьдрахгүй. Бид нар урт удаан амьдармаар байна. Гэтэл тэр шаардлага хангахгүй. Цонх гаргаж өгч болно гээд байна. Бид нар хүсээгүй газраа би цонх гаргах юм байна л даа. Намайг цонх гаргачих гэж доромжилсон. Гал тогоонд том цонх байхад дахиад цонх гаргах ямар хэрэг байгаа юм. Миний хүссэнээр биш энэ хүний хүссэн байшинд амьдрах зүйл болсон. Тэгээд арга буюу шүүхээр шийдүүлнэ гэсэн. юм яриад ойлгохгүй хүүхэд байна лээ. Хүмүүжлийн асар доголдолтой. Хүнтэй яриад ална гээд босоод ирнэ. Таныг алахад надад нас байна шүү гэнэ би тийм хүнтэй юу ярих вэ. Би чамтай маргаж байхаар шүүхэд өгнө өөр асуудал байхгүй гэсэн. Сүүлд шүүхэд өгсний дараа над руу ярьсан. Ахаа уулзъя тохиролцъё гэсэн би тохиролцох гэж зөндөө үзсэн тэсвэр алдсан. Сүүлдээ байшингаа хөрөөдүүлсэн өөр яах вэ. За болъё өгдөг газар нь өгье гээд одоо шүүхээр шийдүүлж байна. Өөр зүйл байхгүй...” гэх мэдүүлэг
Мөрдөн байцаалтад:
1.Хохирогч *******ын өгсөн: “...*******ын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр******* гэх дүнзээр байшин барьдаг гэх залуутай 8Х8 метрийн харьцаатай мансарттай давхар байшин бариулахаар тохиролцон бичгээр гэрээ хийсэн юм. Тухайн гэрээндээ түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 100 бүрэн байшингаа бариулж авах, 103 сая төгрөгийн төлбөрөө 4 хувааж өгнө, 2022 оны 08 дугаар сарын 01-ний дотор байшингаа хүлээлцэхээр гэрээнд тусгасан юм. Тэгээд тухайн байшин нь одоог хүртэл бүрэн баригдаж дуусаагүй бөгөөд 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн орой 23 цагийн орчим байшингийн дээвэр дээр ажил хийж байгаад ажил нь дуусахгүй, материал нь дутсан чинь би одоо амжихгүй болчихлоо ажилчдаараа үлдсэн ажлыг нь хийлгэчих. Тэгээд үлдсэн мөнгө, төлбөр тооцоогоо авна гэхээр нь би тэгэх юм бол 2 давхар руу гардаг шатыг барихдаа чанарын шаардлага хангахгүй, өнгө үзэмжгүй хийсэн байна энийгээ сольж өг эсхүл би өөр хүнээр хийлгэнэ арай муухай хийсэн байна тэгээд өгөх мөнгөнөөс нь хасаад тооцно гэсэн чинь тэр залуу уурласан юм. Тэгтэл нөгөө залуу би барьсан байшингаа шатаана эвдэнэ гээд 5 литрийн савтай бензин бариад байшин тойруулаад цацаж явж ирээд над руу хөрөө бариад далайхаар нь хогчин шүү зүгээр байгаарай гэсэн чинь байшингийн ар руу хөрөөгөө бариад гүйгээд яваад өгсөн юм. Тэгээд хөрөө дуугараад байхаар нь арай хөрөөдөхгүй байлгүй дээ гэж бодоод байж байтал хүрээд ирсэн. Тэгээд ирсний дараа очиж харсан чинь байшингийн арын хэсэгт 7 ширхэг дүнз хөрөөдчихсөн түүнээс 4 ширхэг нь 70-80 хувьтай хөрөөдсөн, ширхэг нь 20-30 хувьтай хөрөөдсөн байсан. Тухайн үед хамт ажиллаж байсан нэг өндөр залуу байсан. Тэр залууг нь танихгүй. Манай манаач хажууд бол байгаагүй ч хашаанд ажилтай байсан. Тэгээд би сумын хэсгийн цагдаа Энхтөрийг дуудаж хөрөөдсөн байшинг нь харуулж болсон асуудлыг тайлбарласан. Тэгээд цагдаа Энхтөр тухайн гэх залууд болохгүй гэж хэлээд уулзаад байх шиг байсан. Тэгээд Энхтөр цагдаа яваад өгсний дараа авч ирсэн багаж эд зүйлсээ ачаад яваад өгсөн юм. Тэгээд би ирж уулзаад байшингаа дуусгаж өгөх юм болов уу гээд өнөөдрийг хүртэл хүлээсэн чинь ирэхгүй байгаа бөгөөд над руу болон манай эхнэрийн утас руу янз бүрийн юм бичээд заналхийлээд байгаа юм.,...Бид хоёрын хооронд зодолдож бие эрх чөлөөнд халдсан зүйл байхгүй. Хөрөө асаачхаад над руу далайчхаад яваад өгсөн намайг айлгах гэсэн юм байлгүй... 103 сая төгрөг өгөөд түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ хийсэн. Өгөх мөнгөнөөс 96,750,000 төгрөгийг өгсөн байгаа. Тухайн хүнд би ямар нэгэн барилгын материал авч өгөх, ажилд нь гар бие оролцох ёсгүй боловч манай эхнэр тухайн 103 сая төгрөгөөс гадна 2 сая орчим төгрөг өгсөн байсан. Мөн өөрийн ажилчдаас ажилд нь туслуулсан юм., ...Би маш гомдолтой байна. Би байшингаа гүйцэт бариулах, байшингаа буцааж хэвийн байдалд оруулж 7 ширхэг дүнзийг солиулахад гарсан зардал мөнгийг нэхэмжилнэ. Би мэргэжпийн байгууллагаар дүгнэлт гаргуулах, мэргэжпийн байгууллагаар засварын ажлыг хийлгэх шаардлагатай гэж бодож байгаа. Би тухайн гэх хүнээр тухайн ажлыг хийлгүүлэхгүй. Мөн нь утсаар намайг ална, чи удахгүй үхнэ, байшингийн нь олон цонхтой болгож эвдэнэ гээд заналхийлээд байгаа үйлдэлд нь хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх хүсэлтэй байна.,...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн залуу архи уусан байсан эсэхийг мэдэхгүй. Тэгээд сэтгэцийн өвчтэй ч юм уу гэж бодсон. Тэгээд манай манаач сүүлд юмаа ачиж байхад нь хажууд нь байсан бөгөөд янз бүрийн юм яриад байна согтуу юм биш үү гэж хэлж байсан. Тухайн хөрөө модны зориулалтын хөрөө байсан. Тухайн хөрөө нь тухайн залуугийн өөрийн эзэмшлийн хөрөө байсан. Ямар хөрөө байсныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 43-46 дугаар тал/,
2.Гэрч өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн орой 23 цагийн үед манай ХХК-ийн хашаанд баригдаж байгаа байшинг барьж байсан гэдэг залуу манай захирал тай байшингийнхаа ойролцоо маргалдаад байх шиг байсан тэгээд би гэрээс гараад харсан юм. Би гэрийнхээ үүднээс хараад байсан чинь хөрөө дуугараад байсан тэгээд би харанхуй шөнө юу хөрөөддөг юм болоо гэж бодоод байж байтал удалгүй цагдаа ирсэн. Би тэр үед байшинд ойртож очоогүй гэртээ байсан. Манай гэр байшин хоёрын хооронд 80 метр орчим байсан мөн харанхуй байсан учраас хэн хөрөө асаасныг мэдээгүй. Тэгээд маргааш өглөө нь захирал надад энийг хөрөөдчихсөн гээд байшингийн ард талыг харуулсан чинь баруун хойд талд нь 7-8 тооны дүнз хөрөөдчихсөн байсан. Хамгийн доод талын 4 ширхэг нь нэлээд гүнзгий харагдаж байсан. Тухайн хөрөөдөгдсөн ором урьд нь байгаагүй..." гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 48-49 дүгээр тал/,
3.Гэрч өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн орой 23 цагийн орчим байсан юм. Би сумын төв албан үүргээ гүйцэтгээд явж байхад суманд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Бүрэн-Оргил-Од" ХХК-ийн захирал над руу утсаар залгаад сумын Фермийн хороололд бригадын хашаанд асуудал үүсээд байна гэж дуудлага өгсний дагуу очиход нь танихгүй залуутай маргаж байсан. Тухайн 2 хүн мөнгө төгрөгийн асуудлаас болж маргасан байсан. Тэгээд надад хэлэхдээ нөгөө маргасан залуугаа энэ залуу энэ байшинг барьсан гээд нураана шатаана гээд байшингийн ард хөрөө дуугаргаад байсан очиж үзье гэхээр нь тай хамт шинээр баригдсан байсан дүнзэн байшингийн ард талд нь очиж харсан чинь 7 ширхэг дүнз модыг хөрөөгөөр хөрөөдөөд ором гаргачихсан байсан. Тэгээд би тэр танихгүй залуутай уулзсан чинь мөнгө төгрөгөө дутуу өгөөд тэрнээс хасна гэхээр нь би бухимдаад барьсан барилгаа буулгаж болно гээд хөрөөдчихсөн юм гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр хүн хэрэлдэхгүй дараа учраа олохоор болоод тухайн байшин барьсан гэх залуу юм аа ачаад үлдсэн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дугаар тал/
4.Гэрч Б. өгсөн: “..2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байсан би *******од байхад ах над руу залгаад Сэлэнгэ аймгийн суманд барьж байгаа байшингийн үлдсэн ажлыг хамт хийлцээд өг гэж дуудсан. Би *******оос гарч Орхон аймаг ороод ахтай хамт буцаад суманд ирж барьж байгаа байшинг нь хамт янзалсан. Тэгсэн ах байшин бариулж байгаа хүнээс үлдэгдэл мөнгөө өгчих гээд нэхээд уурласан, нэг харахад эвлэрчихсэн яваад байсан харин нөгөө ах чи эхлээд ажлаа дуусгачих гээд нээх юм ярихгүй яваад байсан. Тэгээд ажил дуусаад явах болсон тэгсэн нөгөө байшингийн эзэн мөнгөө өгөөгүй тэгсэн ах уурлаад хөрөө аваад байшин тойроод явсан. Удалгүй хөрөө асаад хаазлаад эхэлсэн. Харин би машиндаа багажаа ачаад байж байтал нөгөө байшингийн эзэн энэ ямар мэдрэл гар вэ байшингийн мод хөрөөдөөд хаячихлаа гээд цагдаа дуудсан. Би тэр хөрөөдсөн хэсгийг нь очиж хараагүй.,...Та надад мөнгөө гүйцээж өг анхнаасаа үнэ хөлсөө тохирсон шүү дээ гээд байсан. Харин нөгөө ах надад таалагдахгүй байна тиймээс би өгөхгүй гээд байсан. Тэгснээ чамайг ийм юм хийнэ гэж би яаж мэдэх вэ. Ийм юманд чинь хэн мөнгө төлдөг юм бэ гээд ахыг шордоод байсан. Тэгсэн ах та голоод байгаа бол би өөрийнхөө хийсэн зүйлийг өөрөө эвдчихье гээд уурлаад цахилгаан хөрөөгөөр хөрөөдчихсөн ..." гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 54-55 дугаар тал/,
*******ын Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл/хавтаст хэргийн 06 дугаар тал/,
2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл/Орон байранд үзлэг хийсэн ажиллагааны гэрэл зургийн үзүүлэн/хавтаст хэргийн 09-14 дүгээр тал/,
2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Эд зүйл/эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл/хавтаст хэргийн 17-18 дугаар тал/,
2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №7 дугаартай “Арлын ам” ХХК-ийн Шинжээчийн дүгнэлт: “...1.Цалин 6,065,521 төгрөг, 2.Материал,045,267 төгрөг, Тээвэр 110,167 төгрөг, Машин механизмын зардал 240,109 төгрөг, шууд зардлын дүн 9,461,064 төгрөг, НӨАТ 10% нийт дүн 10,407,170 төгрөг/хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/,
2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний Капитал зууч ХХК-ийн шинжээчийн өдрийн Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай ...Эд хөрөнгийн нэр 1.Модны цахилгаан хөрөө/хуучин/, 1 ширхэг, нэг бүрийн үнэ 50000=00, бүгд=50000 нийт дүн 50000=00...гэх дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт/ хавтаст хэргийн7-38 дугаар хуудас/,
2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хавтаст хэргийн 75-76 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гээд, энэ хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруу нь санаатай буюу болгоомжгүй хэлбэртэй байна гэж хуульчилсан.
Шүүгдэгч******* нь “” ХХК-ийн хашаанд баригдаж байгаа дүнзэн байшингийн хананы 7 ширхэг дүнз модыг хөрөөдөж эд хөрөнгөд бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Шүүгдэгч******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй болох нь түүний “...модны цахилгаан хөрөөгөөр байшингийн хойд хэсгийн 7 ширхэг дүнз модыг хөрөөдөж гэмтээж...” байгаа идэвхтэй үйлдэл юм.
“Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан,гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэж гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тодорхойлсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол, хор уршигийн хэмжээг тогтоосон бөгөөд энэ зүйлийн 4.3-т “ бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэжээ. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь бага хэмжээний хохирлоос дээш, үлэмж хэмжээнд хүрэхгүй 10,407,170 төгрөг байна.
Иймд улсын яллагчийн шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Иймд Шүүгдэгч*******г бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцлоо.
Иргэний нэхэмжлэлийн талаар:
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг “Арлын ам” ХХК-ийн тэргүүлэх төсөвчин 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтэд “...уг барилгын хөрөөдсөн хана болон дээвэр хучилтын хэсгийг бүрэн буулгаж, дахин барих учраас нийт ханын хэмжээ өргөн 4.20м өндөр.80м дээвэр хучилтын урт 10м өргөн 8м болж байгаа ба эдгээрийг дахин засахад 10,407,170 төгрөг шаардлагатай гэж үзлээ.
...1.Цалин 6,065,521 төгрөг, 2.Материал,045,267 төгрөг, Тээвэр 110,167 төгрөг, Машин механизмын зардал 240,109 төгрөг, шууд зардлын дүн 9,461,064 төгрөг, НӨАТ 10% нийт дүн 10,407,170 төгрөг/хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/ гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээчийн дүгнэлтийн ажлын хөлсийг хүлээн зөвшөөрөхгүй би өөрөө үнэлсэн үнэлгээг зөвшөөрөхгүй “...Үнэлгээ хийхдээ барилга гэж юу байдгийг мэдэхгүй хүмүүс байна. Хом гэж карказан барилга дээр байдаг материал оруулсан байна. Би 7 ширхэг модыг материал хэлбэрээр төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэж байгааг хүлээн авах боломжгүй. Шүүх шинжээчийн дүгнэлт ойлгомжгүй эргэлзээтэй, тодорхойгүй, дүгнэлттэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд нэмэлт болон дахин шинжилгээ хийдэг. Ийм байдал тогтоогдохгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч барилгын ажлыг хангалтгүй хийсэн 11,265, 051 төгрөгийн үнэлгээ бүхий нэгдсэн төсөв болон мөрдөн байцаалтад ирсэн гэх 13,000 төгрөгийн шатахууны зардал шинээр гаргаж өгсөн.
Мөрдөн байцаалтад мөрдөгчийн тогтоолоор эд хөрөнгийн эвдрэлийг засварлахад гарах зардлыг тусгай мэдлэг бүхий шинжээч тогтоож хохирлыг тогтоосон учир ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохирлын талаарх үнэлгээ нь эрүүгийн хэрэгтэй хамааралгүй, иргэд хоорондын маргаан байна. Иймд энэ хэрэгтэй хамт шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар маргаанаа шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч мөрдөн байцаалтад удаа ирсэн байна. 2022 оны 10 дугаар сарын1/мэдүүлэг өгөх/ , 11 дүгээр сарын 15/ шинжээчийн дүгнэлттэй танилцах/, 2013 оны 03 дугаар сарын 06 /шинжээчийн дүгнэлттэй танилцах/-нд тус тус мөрдөн байцаалтад ирсэн болох нь хэргийн материалаар тогтоогдож байх тул 13,000 төгрөгийг мөрдөн байцаалтад ирэхэд тээврийн хэрэгсэлд хийсэн зардал гэж үзэх үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******гээс 10,407,170 төгрөг гаргуулж хохирогч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,265,051 төгрөг болон шатахууны зардал 13,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд:
Улсын яллагч: “...Шүүхээс шүүгдэгч*******г гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох саналтай байна...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Д.Даваахүү: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг сонгох санкцтай. 450,000-5,000,000 төгрөгөөр торгох, 240-720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх эсхүл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялтай. Тиймээс зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч*******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч*******гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан.
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй , хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тодорхой орлого олдог болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Худалдаа хөгжлийн банкнаас гаргаж өгсөн*******гийн дансны хуулгаар тогтоогдож байна. Нөгөө талаас хохирогчид учруулсан хохирол төлөх боломжийг хангаж, торгох ялыг сонгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн*******гийн эзэмшлийн цэнхэр өнгийн 50,000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө 1 ширхгийг улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурьдсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.2 дугаар зүйлийн 4,6.3-1,6.6,6.7,6.8,6.10,8.2-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******гээс 10,407,170 төгрөг гаргуулж хохирогч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,265,051 төгрөг болон шатахууны зардал 13,000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
4.Шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 50,000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг хураан авч улсын орлогод оруулсугай.
6.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА