Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/149

 

 

 

 

 

 

 

 

 

  2023           04                26                                       2023/ШЦТ/149

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Б.С

Улсын яллагч Г.А

Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.У-д холбогдох эрүүгийн 2325000000189 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Б.У

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.У нь 2023 оны 03 дугаар сарын 31-ний шөнийн 23 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Орхон молл” худалдааны төвийн 5 давхарт байрлах Гранд караокед угаагч ажилтай С.Ц-г М.Б-тэй хардаж толгойн зүүн зулай хэсэгт нь шилэн аягаар 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Хохирогч С-Ц “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 13-16 дахь тал/

2. Хохирогч С-Ц-н Би 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 40 минутын орчим Орхон аймгийн Баян-Өндөр сум, Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт байрлах “Орхон молл худалдааны төв”-ийн 5 давхарт байрлах Гранд караокены арын өрөөнд аяга угааж байхад гаднаас үл таних эрэгтэй хүн орж ирээд миний толгойны ар хэсэгт юмаар цохьчихсон тэгэхээр нь би толгойгоо хоёр гараараа хамгаалалд доошоо тонгойход миний нүүр хэсэгт 1 удаа өшиглөсөн тэгэхэд нь би гараараа хамгаалсан. Тэгчихээд би угаалгын өрөөнөөс гарч лифт дуудаж доошоо бууж хамгаалагчийг дуудах гэж зогсож байхад тухайн эрэгтэй хүн над дээр дахиж ирж намайг зодох гэж дайраад байхаар нь би зугтаж арынхаа өрөөндөө ороод байж байхад цагдаагийн алба хаагчид ирсэн. Би У   гэх хүнээс эмчилгээний зардал гэж 1,200,000 төгрөг авч хохирлоо баргадуулж авсан тул надад одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 21, 23 дахь тал/

3. Гэрч М.Б-ий Би 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт байрлах “Орхон молл худалдааны төв”-ийн 5 давхарт Гранд караоке болон Рояал лоунжид зохион байгуулагчийн ажиллаа хийж байхад 23 цаг 30 минутын орчим манай хуучин найз залуу Б.У нь орж ирээд манай караокены текин дээр ирж зогсож байгаад ард талын өрөө лүү шууд ороод аяга угааж байсан манай зөөгч С-Ц-н толгой хэсэгт нь шилэн аягаар 2 удаа цохиж дахин толгойг нь хагалсан. У   нь Цэрэнпунцагийг надтай хардаж зодсон зодохдоо шилэн аягаар толгой хэсэгт 2 удаа цохисон” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 25 дахь тал/

4. Яллагдагч Б.У  ын Би 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 18 цагийн орчим найз охин Б ажил болох “Орхон молл худалдааны төв”-ийн 5 давхарт байрлах Гранд караокед очсон. Намайг очиход манай найз охин Б нь ажлынхаа байран дээр үл таних залуутай тэврэлдээд зогсож байсан. Тэгэхээр нь би хэсэг харж зогсож байгаад 2-3 минутын дараа Б уулзалгүй ажлаас нь гараад явсан. Тэгчихээд би гэртээ ирж 0,5 литрийн лаазтай 3 ширхэг пиво уучхаад утсаараа Б зурвас бичиж хоорондоо бага зэрэг маргалдаж уурласан уурандаа 23 цаг 30 минутын орчим найз охин Б ажил дээр буцаж очиж Б чи яагаад намайг ингэж доромжилж байгаа юм бэ гэж хэлээд зогсож байхад манай найз охинтой тэврэлдэж байсан залуу нь цаад талд нь юм хийгээд зогсож харагдсан. Тэгэхээр нь уур хүрээд үүдний текин дээр нь байсан шилэн стакан буюу аягыг авч тухайн залуугийн толгой хэсэгт 1 удаа цохисон тэгэхэд тухайн залуу нь зугтаачихаар нь би араас нь хөөж байгаад ажлаас нь гараад явчихсан” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 29 дэх тал/

5. Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 307 дугаартай “С-Ц-н биед хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хуйханд үүссэн шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хавтаст хэргийн 32-33 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Анх-Ирээдүй дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.У нь Б.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 31-ний шөнийн 23 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Орхон молл” худалдааны төвийн 5 давхарт байрлах Гранд караокед угаагч ажилтай С.Ц-гМ.Б-тэй хардаж толгойн зүүн зулай хэсэгт нь шилэн аягаар 2 удаа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч С-Ц-н үл таних эрэгтэй хүн орж ирээд миний толгойны ар хэсэгт юмаар цохьчихсон тэгэхээр нь би толгойгоо хоёр гараараа хамгаалалд доошоо тонгойход миний нүүр хэсэгт 1 удаа өшиглөсөн тэгэхэд нь би гараараа хамгаалсан” гэх мэдүүлэг, гэрч М.Б-ий зөөгч С-Ц-н толгой хэсэгт нь шилэн аягаар 2 удаа цохиж дахин толгойг нь хагалсан” гэх мэдүүлэг, яллагдагч Б.У  ын яллагдагчаар өгсөн текин дээр нь байсан шилэн стакан буюу аягыг авч тухайн залуугийн толгой хэсэгт 1 удаа цохисон” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 307 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.У нь 2023 оны 03 дугаар сарын 31-ний шөнийн 23 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Орхон молл” худалдааны төвийн 5 давхарт байрлах Гранд караокед угаагч ажилтай С.Ц-гМ.Б-тэй хардаж толгойн зүүн зулай хэсэгт нь шилэн аягаар 2 удаа цохиж эрүүл мэндэд хуйханд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна

            Шүүгдэгч Б.У нь санаатай үйлдлээр хүний эрүүл мэндэд халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.У-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас С-Ц-н биед хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах тухай прокурорын санал үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгэр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овгийн Б У  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь шүүхээс оногдуулсан 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

 6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС