Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/154

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023          05              01                                      2023/ШЦТ/154

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж, шүүгч Г.Энхтунгалаг, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Энэрэл нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С

Улсын яллагч Ц.Л

Иргэдийн төлөөлөгч Г.Б

Хохирогч, гэрч З.С

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б 

Шүүгдэгч Ц.М   нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.М-т   холбогдох эрүүгийн 2225000000398 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Ц.М

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Ц.М   нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн ****    тоотод согтуурсан үедээ амь хохирогч Ц.Б-н толгойн тус газарт шаазан аягаар цохисны улмаас цус алдалтын шокоор 2022 оны 10 дугаар сарын 11-ны өдөр нас барж, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн, мөн 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн ****    тоотод хохирогч З.С ын нүүрэн тус газар гараараа цохиж дээд урууланд зөөлөн эдийн няцрал, шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Б-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М   мэдүүлэхдээ “2008 онд талийгаачтай танилцсан, сүүлийн 3 жил манайхаар амьдарч байсан. Бид хоёрт хэрэлдэж муудалцах шалтгаан байгаагүй. С-г өмөөрч ийм асуудал болсон. Би аяга шидсэн нь үнэн. Би зайтай сууж байсан, аяга шидэхэд хагарсан, хагархайгаар нь дахиж цохиогүй. Нэг л удаа аяга шидсэн. Талийгаачийн толгойноос цус гарсан. Цусыг нь арчсан чинь тогтох шиг болсон. Тиймээс толгойг нь боосны дараа үргэлжлүүлэн архиа уусан. Талийгаач нь хохирогч С-г   байнга зоддог байсан. 11-ний өглөө очиход хохирогч нас барсан байсан. Хохирлыг төлж барагдуулна. Хохиролд 2 сая төгрөг төлсөн. С-г   цаашаа гээд түлхсэн байх, би С-г   цохиогүй, Түүний биед гэмтэл учруулаагүй” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б  мэдүүлэхдээ “Миний дүү хүнтэй маргадаг хүн биш. Сүүлийн хэдэн жил эдгээр хүмүүсийн гэрээр амьдарч байсан гэдэг нь худлаа. Манай гэрээр болон манай дүүгийн гэрээр амьдарч байсан. Нийгэмшүүлэх байранд заримдаа байдаг байсан. Архи уудаг нь үнэн. Гэхдээ хүнтэй маргадаггүй хүн. Шинжээчийн дүгнэлтээс харахад тухайн үед нь түргэн дуудсан бол өдийд амьд байх байсан. Гомдолтой байна. Хохиролд 2 сая төгрөг өгсөн нь үнэн, хүний амийг мөнгөөр үнэлж болохгүй биз дээ. Одоо оршуулгын зардлаас төлөгдөөгүй үлдсэн 6 489 000 төгрөгийг нэхэмжилнэ. Эрүүгийн хариуцлагын хувьд шүүх хуульд заасны дагуу шийдвэрлэнэ биз ээ“ гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт З.С  гэрчээр мэдүүлэхдээ “Хэрэг болсон өдөр нь 10-ны өдөр байх би тал харвасан учир сайн мэдэхгүй байна. Андуурч байж мэднэ. Тэр өдөр Б  том том дуугараад байсан. М тэр хоёр маргалдсан. М аяга аваад шидсэн. Харин аяганы хагархайгаар дахиж цохиогүй. Хохирогчийн толгойноос их цус гарсан. Тэр цусыг М боох гээд чадахгүй болохоор нь би боосон. Цус нь гайгүй тогтох шиг л болсон. Нэг л удаа аяга авч шидсэн. Тэгээд барьцалдаж авсан. Цохьсон эсэхийг нь мэдэхгүй. Тэгээд тарцгаасан. Маргааш өглөө нь нас барсан гэдгийг нь мэдээгүй. Би өөрөө унтаж байгаад үдээс хойш сэрсэн” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч З.С  мэдүүлэхдээ “Намайг хэн цохьсон, яасныг мэдэхгүй. Надад гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй. М намайг цохиогүй. Урьд нь мэдүүлэг өгөх үед цохьсон байх гэж бодож байсан. Харин намайг түлхсэн байх. Өөрөө ч унаад гэмтсэн байж магадгүй. Би харвасан дээр нь архи уусан байсан болохоор заримдаа санаад заримдаа санахгүй байгаа юм” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн “Үзлэгийг Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг ****    тоотод явуулахаар тогтов. Уг тоот нь ногоон өнгийн төмөр гүйдэг хаалгатай блокон хашаа байна. хашаан дотор ороход баруун талд ногоон өнгийн вагончик байх бөгөөд вагончикны хаалга онгорхой байна. Хаалгаар дотогш ороход хаалганы дотор нугас талын хэсэг цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байдалтай байсныг “1” дугаараар пишингийн хажууд хаалганаас 1.2 метр зайд хулдаасан дээр цус том улаан өнгийн зүйл байсныг “2” дугаараар хаалганы баруун талын буланд хог байх бөгөөд цус тэм улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг “3” дугаараар тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв” гэх тэмдэглэл, гэрэл зургууд. /1 дэх хавтаст хэргийн 11-30 дахь тал/

2. Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /1 дэх хавтаст хэргийн 31-35 дахь тал/

3. Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл. /1 хавтаст хэргийн 36-37 дахь тал/

4. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /1 дэх хавтаст хэргийн 38-42 дахь тал/

5. Согтуурал шалгасан баримт. /1 дэх хавтаст хэргийн 43-44 дэх тал/

6. Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл. /1 дэх хавтаст хэргийн 47-48 дахь тал/

7. Эд зүйл баримт бичиг, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл. /1 дэх хавтаст хэргийн 50 дахь тал/

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-н “Ээж аав бид гурав 2009 он хүртэл хамт амьдарсан. Манай аав архи их уугаад байсан учир ээж Б.О  гэр бүлийн маргааны улмаас гэрлэлтээ цулуулсан юм. Үүнээс хойш аав яг тодорхой ямар нэг оршин суух газаргүй ах дүү нараараа амьдардаг байсан. Манай аав залуу насандаа “Эрдэнэт хивс”-ний үйлдвэрт ажилладаг байсан. Мөн нас барахаасаа өмнө Дорноговь аймагт хувийн хамгаалалтын албанд ажилладаг байсан. Зан байдлын хувьд хүнтэй их яриасаг, хүнтэй танилцахдаа амархан, ажилсаг, тайван дөлгөөн зантай, хэлэх гэсэн үгээ хэнд ч хэлчихдэг байсан. Аав маань бид нартай хамт амьдардаг байхдаа 7 хоногт 4-5 удаа архи уучихдаг байсан. Ямар нэгэн архаг хууч өвчингүй байсан” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 55 дахь тал/

9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б гийн “Ц.М-н  төрсөн эгч нь гэх эмэгтэй надтай 2022 оны 12 дугаар сард шиг санагдаж байна ирж уулзаад буяны ажлын дараа 1,500,000 төгрөг бэлнээр, зулын шар тосын хамтаар өгсөн өөр ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. Баримтаар нийт 8,489,960 төгрөгийг нэхэмжилж байгаа ба үүнээс 1,500,000 төгрөгийг барагдуулсан үлдэгдэлд 6,989,960 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг. /1 дэх хх-ийн 60-р хуудаст/

10. Хохирогч З.С ын “2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Би гэртээ байж байхад найз Б  нь манай гэрт түрүүлээд ороод ирсэн. Араас нь М орж ирсэн. Манай гэрт ирэхээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Манай гэрт 0,75 шилтэй “Шүншиг” нэртэй архийг уусан. М нь архи ууж дуусаад Б  өвгөний гэрт очоод буцаад ирэхдээ нэлээн согтуу орж ирсэн. Ирэхдээ Санчирыг дуудсан 1 шил архи аваад ирсэн. Бид нар манай гэрт архи ууж байгаад би Санчиртай хамт “Цангис” нэртэй хүнсний дэлгүүрээс орж дахин 3 шил архи ундаа, ус тамхи зэргийг авчирсан. Авчирсан архиа ууж байгаад юунаас болсон юм бүү мэд талийгаач Б , М 2 хоорондоо том том дуугараад маргаан болсон. Тэгтэл М нь Б ыг жижиг цагаан өнгийн аяга шидсэн. Аяга Б ын толгой руу цохиод хагарсан. Тэгтэл хагарсан аяганы хагархайгаар М нь дахиад Б ын толгойд 2 удаа цохисон. М нь Б т тусламж үзүүлж чадахгүй байсан. Би орны цагаан давуугаар толгойг боосон. Цус нь нэвтрээд байсан. Би өөрийн шар өнгийн футболкоор арчиж цэвэрлэсэн. М нь намайг 1 удаа гараараа уруул руу цохисон байсан. Юунаас болж намайг цохисон талаар би мэдэхгүй байна. Би унтъя гээд унтсан. Талийгаач Б  нь эмнэлэг дуудаж хэрэггүй гээд байсан. Би нойр хүрээд унтаад өгсөн. Өглөө цагдаа нар ороод ирсэн. Тэгээд нэг цагдаа нь наад хүн чинь нас барсан байна ш дээ гэхээр нь би найз Б ыг нас барсан талаар мэдсэн. Тэрнээс өөр зүйл би мэдэхгүй. Бид нар нэлээн архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүйгэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 64-65 дахь тал/

11. Гэрч З.С ын “2022 оны 10 дугаар сарын 10-ны 13 цаг өнгөрч байхад талийгаач Б  манай гэрт ямар нэгэн архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл орж ирсэн. Удалгүй араас нь М манай гэрт орж ирсэн. М талийгаач бид хоёрыг Булаг багт оршин суудаг С-н аав Б ийн гэрт очиж ганц юм авахуулж ууя гэж хэлсэн. Тэгэхлээр нь би М-т хандаж би амьсгаадаад хөл өвдөөд ерөөсөө явж чадахгүй байгаа талаар хэлсэн тэгээд талийгаач М хоёр манай гэрээс гараад явсан. 16 цаг өнгөрөөгөөд буцаж гаднаас М талийгаач хоёр нэлээн муудсан согтуу архи уучихсан байдалтай хуванцар савтай “Шүншиг” нэртэй архи барьчихсан орж ирсэн. Тухайн архийг бид гурав хувааж уусан. Архиа ууж дуусаад бид гурав дахиж архи уумаар байна гэж ярилцаад М архи олж ирэхээр манай гэрээс гараад явсан. Талийгаач бид хоёр манай гэрт байж байтал 19 цагийн үед гаднаас М С-н хамтаар нэг шил архи барьчихсан орж ирсэн. Тухайн архийг талд нь ортол ууж сууж байгаад би Санчиртай хамт Цагаанчулуут багт үйл ажиллагаа явуулдаг “Цангис” нэртэй дэлгүүр орж дахиж 3 шил архи, үзэмний ундаа, хэрчсэн гурил, кофе, тамхи зэрэг зүйлс аваад манай гэрт буцаж очоод авсан архиа уугаад сууж байтал М талийгаачид хандаж “чи хүний гэрт сууж байж битгий том дугараад бай наад хүн чинь бие муутай хүн, битгий дээрлэхээд байгаарай, Улаанбаатар хот руугаа хурдан яваарай гэх мэтээр хэлээд байсан. Тэгсэн талийгаач зүгээр байхгүй М-н  урдаас хэрэлдсэн. Тэгсэн М гэнэт ширээн дээр байсан цагаан өнгийн шаазан аягыг аваад талийгаач руу шидсэн. Тэгтэл талийгаачийн толгойг онож шаазан аяга хагарсан. Үргэлжлүүлэн хагарсан аяганы тал хэсгээр нь талийгаачийн толгой руу 2 удаа цохисон. Тэгэхээр нь би больцгоо гэж хэлсэн. Тэгсэн чинь талийгаачийн толгойноос цус их гарч эхэлсэн. Би орны цагаан өнгийн даавуугаар толгойг нь боотол цус нь нэвчээд байсан ба талийгаачийн нүүр нь цус болчихоор нь би угааж өгсөн мөн манай гэрийн шал цус болчихоор нь би өөрийн шар өнгийн футболкоор арчиж цэвэрлэсэн. Мөн М миний уруул руу нэг удаа цохисон яагаад цохисоныг нь би сайн мэдэхгүй байна. Би талийгаачийн толгойноос цус гараад байхаар нь түргэн дуудах уу гэж асуухад хэрэггүй хэрэггүй зүгээр зүгээр гэж талийгаач хэлсэн. Тэгээд архиа үргэлжпүүлж уугаад би тасраад унтаад өгсөн байсан. Өглөө сэрээд хартал талийгаач улаан өнгийн матраасан дээр дээшээ харсан байдалтай унтаж байх шиг байсан тэгээд би хоол хийх гээд плитка нь дээр хоолны саванд ус хийгээд дээрээс нь махаа хэрчиж хийгээд байж байтал гаднаас цагдаа нар ороод ирсэн” гэх мэдүүлэг. /1 дэх хэвтаст хэргийн 67 дахь тал/

12. Гэрч С-н2022 оны 10 дугаар сарын 10-ны орой гадуур явж байгаад орой 18 цаг өнгөрч байх үед гэртээ харьтал манай гэрт М ах манай аавтай хамт архи уугаад сууж байсан ба намайг гаднаас гэрт орж ирээд байж байхад М ах надад хандаж С ахын чинь бие нь тааруухан байна хоёулаа цуг очьё гэж хэлээд бид хоёр манай гэрээс гараад хамт Цагаанчулуут баг 44 дүгээр гудамжинд амьдардаг С ахын гэрт очсон. Гэрт нь ороход С ах миний зүс мэдэх Б  гэх залуугийн хамтаар байж байсан. М ах бид хоёр С ахынд очихдоо 1 шил архи дэлгүүрээс авч очсон. Тэгээд бид 4 тухайн архиа хувааж уугаад сууж байтал М ах талийгаачид хандаж чи миний найз Сг дээрлэхэж болохгүй шүү наад хүн чинь бие муутай тал харвасан хүн шүү гэж хэлээд гэнэт огцом уурласан. Тэгтэл талийгаач Б  М ахад хандаж чи намайг ингэж хэлж болохгүй шүү гэж хэлсэн. Тэгтэл М ах ширээн дээр байсан цагаан өнгийн шаазан аягыг аваад талийгаач руу шидсэн. Тэгтэл тэр аяга нь талийгаачийн толгойг онож аяга нь хагарсан. Хагарсан аяганы тал хэсгийг нь аваад М ах талийгаачийн толгой руу дахиж цохисон. Тэгтэл талийгаачийн толгойноос цус гарсан. Тэгээд би М ахад хандаж та болиочээ дэмий ш дээ зүгээр байгаа хүнийг яагаад ингэж байгаа юм бэ гэж хэлсэн. Талийгаачийн толгойноос цус гарахад С ах цагаан өнгийн даавуугаар талийгаачийн толгойг боож өгсөн. Тэгээд М ах бид хоёр С ахын гэрээс гараад би гэрлүүгээ явсан. Харин М ах гэрлүүгээ явлаа гээд бид хоёр хоёр тийшээ салаад явсан. Тухайн үед би архи уучихсан байсан учраас өдрөө андуурч хэлсэн байж магадгүй ямар ч байсан миний санаж байгаар тухайн өдөр гэгээ арай тасраагүй харанхуй болох гэж байсан шиг санагдаж байна. Гэртээ харьхад манай гэрт аав, М ах хоёр архи уугаад сууж байсан. Тэгээд удалгүй М ах хоёулаа С ахынх руу чинь оччихоод ирье бие нь тааруу байгаа эргэчхээд ирье гэж хэлсэн. Би явахгүй гэсэн боловч намайг гуйсаар байгаад хамт явсан. С ахынд очихоосоо өмнө М ахын гэрийн хойно байдаг Цангис нэртэй дэлгүүр орсон тэгээд дэлгүүрээс архи авсан мөн М ахын нэг нүдний дуранг барьцаанд тавьчихсан байхад нь мөнгө төлж авч өгсөн дээрээс нь нэмж 1 хайрцаг тамхи авч өгсөн. Тэгээд С ахын гэрт очсон энэ өдөр талийгаачийн толгой руу М ах шаазан аягаар цохиж толгойг нь хагалсан. Толгойноос нь цус гарсан. Би яг сар өдрийг нь нарын сайн хэлж мэдэхгүй байна. Тухайн өдөр яг юун дээрээс болж маргалдсаныг нь сайн санахгүй байна архи ууж байхад М ах С ахтай жаахан маргалдсан тэгээд С ахыг М ах 1-2 удаа нүүр лүү нь гараараа цохисон” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 69-71 дэх тал/

13. Гэрч М.Т-н “2022 оны 10 дугаар сарын 11-ний өглөө 07 цаг 30 минутын үед сэрэхэд манай аав гэртээ байхгүй байсан. Тэгээд байж байтал аав гаднаас орж ирээд нэг ширхэг тамхи татаж байгаад гэрээс гараад явах гэхээр нь би аавыг хайчих гэж байгаа талаар асуусан. Тэгтэл аав бие засчихаад буцаад ороод ирье гэж хэлээд гэрээс гараад явсан. Би аавыг орж ирэхийг хүлээсэн боловч аав гаднаас орж ирээгүй тэгээд би архи уух гээд гараад явчихаж байгаа юм байхдаа гэж бодоод аавыг хайхаар гэрээс гарсан. Тэгээд Булаг багт амьдардаг Б  ахын гэрт очиж асуухад Б  ах манай гэрт аав чинь ирээгүй гэж хэлсэн. Тэгээд буцаад гэр лүүгээ харих гээд явж байтал аавтай нөхөрлөдөг Баян-Уул ахтай таараад би Баян-Уул ахаас С ахын гэрийг мэдэх үү гэхэд мэднэ гээд С ахын гэрийг надад зааж өгсөн. Би С ахын хашаа руу ороод вагончикны хаалгыг нь онгойлгоод ортол С ах орон дээр, газар матраасан дээр Б  ах унтаж байгаа бололтой байсан. Аавыг байхгүй болохоор нь буцаад гарсан. Манай гэрээс урагшаа гудамжинд амьдардаг Батбаатар ахын гэрт очиж аавыг асуух гэтэл гэр нь цоожтой байсан. Тэгээд буцаад гэрлүүгээ харих гээд алхаж явж байгаад С ахын гэрлүү дахиад орж аавыг ирж үү гээд харахад Б  ахыг харсан чинь нэг л амьсгалахгүй байгаа юм шиг харагдахаар нь дөхөж очоод хартал толгойн үс хэсэг нь хатсан цустай болчихсон уруул нь хөхөрсөн байдалтай, амьсгалж байгаа үгүйг нь шалгахад амьсгалахгүй байсан учир Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 73 дахь тал/

14. Гэрч З.М-н  “Би цэргийн штабын гадаа буугаад нөхрөөсөө салаад нөхөр маань гэррүүгээ явсан. Намайг цэргийн штаб дотор хүнтэй уулзах гээд хүлээж байхад манай нөхөр над руу 09 цаг 25 минутад залгаж манай хашааны гадна цагдаа ирчихсэн байна. С-тэй   цуг байсан хүн үхчихсэн юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд би хүнтэйгээ уулзчихаад шууд такси бариад гэртээ очсон юм. Тэгтэл цагдаа нар хашаа руу оруулаагүй бөгөөд нөхөр бид 2 машин дотроо байсан юм. Ер нь ахын гэрээр олон хүмүүс ирж архиддаг бөгөөд би байгаа үедээ хөөдөг байсан. Би талийгаачийг харж байсан бөгөөд ахынд ирээд архидаж хонодог л хүн байсан. Сүүлд талийгаачийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс өмнө буюу 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ахынд байхыг нь харсан. Би тухайн үед тэр хүнийг яваач гэтэл би орой вагоноор явчихна гэж байсан. Талийгаач миний мэдэхийн 2022 оны 10 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд ахынд түүнтэй цуг байсан юм. С   ах хэлэхдээ талийгаачийг хотоос ирсэн манай найз байгаа юм гэж хэлдэг байсан” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 77-78 дахь тал/

15. Гэрч Д.Э-н “цагдаагаас асуухад танай хашаанд хүн нас барсан байна гэж хэлэхээр нь би хадам ах З.С ыг нас барчихсан юм болов уу гэж бодон цагдаагийн хамт вагончик руу ороход З.С  ах зогссон байрлалтай, нэг эрэгтэй хүн шалан дээр дээшээ харсан байрлалтай хэвтэж байсан. Хальт үүдээр нь шагайж харчихаад л гараад явсан болохоор дотор байдал болон шалан дээр байсан хүн З.С  ахын биеийн гадан байдал зэргийг анзаараагүй” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 80-81 дэх тал/

16. Гэрч Ц.Б гийн “Миний бие талийгаачтай хамгийн сүүлд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 17 цаг өнгөрч байхад Уурхайчин баг Спорт комплексийн гадаа уулзсан. Тухайн үед талийгаач өөрийн гар утсаа Цагаанчулуут багт үйл ажиллагаа явуулдаг нэрийг нь сайн мэдэхгүй шаргал өнгийн 8 нэрийн дэлгүүрт 67,000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан. Би гар утсыг нь авч өгөөд манайх руу очих уу гэхэд талийгаач танайд очихгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би талийгаачид хоол ундны зүйл болох 2 уут гурил, талх консеров авч өгсөн. Тэгтэл талийгаач Цагаанчулуут багт амьдардаг ах дүү хоёрын гэрт очно гэж хэлсэн. Тухайн хоёр хүний нэрийг нь надад хэлээгүй. Одоо бодоход М-н  гэрийг л хэлж байсан юм шиг байгаа юм. Бүтэн сайн өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр талийгаач Дорноговь аймаг руу ажлаар явна та надад вагоны билет авч өгөөрэй гэж хэлсэн учир би тухайн өдөр гар утас руу нь залгахад гар утас нь холбогдохгүй байсан. Үүнээс хойш огт холбоо бариагүй байж байтал 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Цагдаагийн газраас манай дүүг нас талаар мэдэгдсэн” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 83 дахь тал/

17. Гэрч З “2022 оны 10 дугаар сарын 11-ний 16 цагийн үед миний бие гэртээ байж байтал манай байшингийн цонхыг М тогшоод цонхоор харж байсан би гэрээсээ гараад М-г хаалга онгорхой байхад орооч гэж хэлсэн. Тэгэхэд М надад баларсан би хүн алчихлаа гэж хэлсэн. Тэгэхлээр нь би хэнийг гэж асуусан. Тэгэхэд М Б ыг би аягаар толгойг нь цохисон өнөө өглөө Сгийн гэрт очиход Б нас бараад хөшчихсөн удчихсан байна лээ гэж хэлсэн. Тэгээд би М-т хоол халаагаад өгтөл хоол идэхгүй байсан ба хоол хоолойгоор давахгүй байна пизда минь надад хутга өгчих би өөрийгөө ганцхан дүрээд үхье, би шоронгоос амьд гарч ирэхгүй чи мэдэж байгаа биздээ чамд ийм зүйл тохиолдвол тайван байх уу пизда минь гээд их айж сандарсан байдалтай байсан. Тэгэхлээр нь би өдөр 12 цагт М-г хайж ирсэн цагдаагийн ажилтны дугаар луу залгаж М-г ирсэн талаар хэлсэн. Удалгүй цагдаа ирээд М-г аваад явсан. М надад хандаж чи намайг шууд бариад өгчихөж байгаа юм уу гэж хэлсэн. Цагдаад баригдаад явахаасаа өмнө би үхэхэд бэлэн байна шүү гэж гутлын үдээс харуулсан” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 87 дахь тал/

18. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 128 дугаартай “Амь хохирогчийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр хуйхны шарх, цус алдалт, цус багадалт, дух, зүүн хөмсөг, өвдөг, баруун шанааны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хуйхны шарх гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсэх ба зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь хэвтээ, босоо, суугаа аль ч байрлалд үүсэх боломжтой. Талийгаач нь зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин, шигдээсийн дараах зүрхний булчингийн сорвижил, ходоодны архаг үрэвсэл, элэгний хатуурал өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй байна. 2022.10.11-ний өдрийн 10 цаг 00 минутын хэргийн газрын үзлэгээр нас бараад 2-4 цаг болсон байна. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой. Талийгаач нь нам хэмийн үйлчлэлийн улмаас осгож олон эрхтний дутагдалд орж нас баржээ. Талийгаач осгоход гадаад орчны температур, согтолт, цус алдалт зэрэг нь нөлөөлжээ. Талийгаачийн цусанд 1,15 промилли, шээсэнд 4,2 промилли, ходоодны агууламжинд 1,6 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Элэгний эдэд гликоген илрээгүй” гэх дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 101-111 дэх тал/

19. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчдийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 90 дугаартай “Талийгаачид хуйх, зүүн чамархай, зулай, дагзны зүүн дээд хэсэг няцарсан шарх, цус алдалтын шок, духны зүүн хэсэг, зүүн хөмсөг, дух, баруун шанаа, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хуйх, зүүн чамархай, зулай, дагзны зүүн дээд хэсэг няцарсан шарх, духны зүүн хэсэг, зүүн хөмсөг, дух, баруун шанаа, зүүн өвдөгт зулгаралт нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх үйлдэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд тухайн хэрэг болсон хугацаанд нэг буюу ойролцоо цаг хугацаанд үүссэн байна. Хуйх, зүүн чамархай, зулай, дагзны зүүн дээд хэсэг няцарсан шархнаас цус алдаж үхлийн шалтгаан болсон, духны зүүн хэсэг, зүүн хөмсөг, дух, баруун шанаа, зүүн өвдөгт зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоохгүй” гэх шинжээчийн дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 115-121 дэх тал/

20. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаартай “Ц.Б-н биед үүссэн хуйхны шарх, цус алдалт, цус багадалт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дух, зүүн хөмсөг, өвдөг, баруун шанааны зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй” гэх шинжээчийн дүгнэлт. / 1 дэх хавтаст хэргийн 125-126 дахь тал/

21. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11-р сарын 09-ний өдрийн 301 дугаартай .”Ц-н Б ын / / цогцосноос авсан цусанд 1.15, шээсэнд 4.2, ходоодны агууламжинд 1.6 промилл процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарагдана” гэх шинжээчийн дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 130-131 дэх тал/

22. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 772 дугаартай “З.С ын биед дээд урууланд зөөлөн эдийн няцрал, шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байна. Дээд урууланд зөөлөн эдийн няцрал, шарх нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 135-136 дахь тал/

23. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10-р сарын 18-ны өдрийн 300 дугаартай “Ц.М-н  /ФБ73011177/ биенээс авсан цусанд 2.05, промилл процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарагдана” гэх дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 148-149 дэх тал/

24. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01-р сарын 18-ны өдрийн 16 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “4, 5, 6, 7, 8, 9” гэж дугаарласан гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. “1, 2, 3, 10’ дугаартай гарын мөрүүд нь шинжилгээнд тэнхцэхгүй байна. “4” дугаартай гарын мөр нь Ц.Б-н зүүн гарын ядам хурууны хээгээр, 'Т дугаартай гарын мөр нь Б.Лхагваагийн зүүн гарын долоовор хурууны хээгээр, “8” дугаартай гарын мөр Ц.Б-н зүүн гарын эрхий хурууны хээгээр үүссзн байна. Шинжилгээнд ирүүлсэн тохирч буй гарын мөрүүд нь гарын хээний папилляр шугамын эхлэл, төгсгөл, нийлэлт, салаапапт зэрэг шинж тэмдгүүдээр тохирч байна” гэх  дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 155-161 дэх тал/

25. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 5275 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн цахилгаантай хар өнгийн ботинк дээр цус илрээгүй, бусад хувцаснууд дээр цус илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн төмөр аралтай хар бор өнгийн тэлээгээр тэлээлсэн хар өнгийн жинсэн өмд дээр илэрсэн цус ДНХ-ийн шинжилгээнд хүрэлцээгүй. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд дээр илэрсэн цус, амь хохирогч Ц.Б , яллагдагч Ц.М   гэж хаягласан хатаасан цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Ц.Б  гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирсон” гэх дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 176-180 дахь тал/

26. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 5276 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн фудволк, ариун цэврийн 12 ширхэг цаас, хэргийн газрын дээж гэх 2 ширхэг нойлын цаас, гялгар уут 1 ширхэг, мартааснаас хайчилсан гэх улаан өнгийн даавуу, дэрний уут 2 ширхэг, шаазан аяганы хагархай дээр цус илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын дээж гэх 2 ширхэг нойлын цаас, гялгар уут 1 ширхэг илэрсэн цус ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн фудволк, ариун цэврийн 12 ширхэг цаас, мартааснаас хайчилсан гэх улаан өнгийн даавуу, дэрний уут 2 ширхэг, шаазан аяганы хагархай дээр илэрсэн цус, амь хохирогч Ц.Б , яллагдагч Ц.М   гэж хаягласан хатаасан цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн фудволк, ариун цэврийн 12 ширхэг цаас, мартааснаас хайчилсан гэх улаан өнгийн даавуу, дэрний уут 2 ширхэг, шаазан аяганы хагархай дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Ц.Б  гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирсон” гэх дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 183-188 дахь тал/

27. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 5277 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн ноосон өмд дээр цус илэрсэн, ногоон өнгийн гутлын үдээс, цэнхэр өнгийн асаагуур дээр цус илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн ноосон өмд, амь хохирогч Ц.Б , яллагдагч Ц.М   гэжхаягласан хатаасан цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн ноосон өмд дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Ц.Б  гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирсон” гэх дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 191-194 дэх тал/,

28. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 5278 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн 10 ширхэг хумс дээр цус илэрсэн, 4 хэсэг үсэн дээр цус илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн 10 ширхэг хумс дээр илэрсэн цус, амь хохирогч Ц.Б , яллагдагч Ц.М   гэж хаягласан хатаасан цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Шинжилгээнд ирүүлсэн 10 ширхэг хумс дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Ц.Б  гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирсон” гэх дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 198-200 дахь тал/

29. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 5279 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн 10 ширхэг хумс, 4 хэсэг үсэн дээр цус илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн 10 ширхэг хумс, 4 хэсэг үсэн дээр илэрсэн цус, амь хохирогч Ц.Б , яллагдагч Ц.М гэж хаягласан хатаасан цусны ДНХ- ийн тогтцыг тогтоов. Шинжилгээнд ирүүлсэн 10 ширхэг хумс, 4 хэсэг үсэн дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Ц.Б  гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирсон” гэх дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 203-206 дахь тал/

30. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 5280 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн хүрэм дээр цус илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн хүрэм дээр илэрсэн цус, амь хохирогч Ц.Б , яллагдагч Ц.М   гэж хаягласан хатаасан цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн хүрэм дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Ц.Б  гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирсон” гэх дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 209-212 дахь тал/

31. Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Ц. М нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл мэдрэлийн ямар нэгэн өвчингүй, өөрийн хийж буй үйлдлийг зөвөөр ойлгож мэдэх, удирдан жолоодох чадвартай байсан. Магадлуулагч Ц. М нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Магадлуулагч Ц. М нь эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай. Магадлуулагч Ц. М нь эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай. Сэтгэцийн хувьд эрүүл байна” гэх дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 217 дахь тал/

32. Яллагдагч Ц.М-н  “Тэгээд Санчир бид хоёр Сгийн гэрт очсон. Гэрт нь ороход С орон дээр, газар улаан өнгийн матрас нь дээр талийгаач хэвтэж байсан. Би талийгаачид хандаж би чи дүүгийнхээ гэрлүү явна гэсэн очоогүй юм уу гэхэд согтуу болохоор очиж болохгүй байна гэж хэлсэн. Тэгээд Санчир С хоёр гэрээс гарч яваад Оюу дэлгүүрээс 2 шил архи аваад буцаж орж ирсэн. Тухайн үед С-н цалин буучихсан виза карттайгаа мөнгөтэй явж байсан. Бид 4 нийлээд 1 шил архиа хувааж ууж байгаад би талийгаачийг “харина гээд явсан гэрлүүгээ хариач” чи Сг урьд өмнө зодож байсан наад хүн чинь бие муутай битгий дээрлэхээд бай гэж хэлсэн. Тэгээд би жижиг сандал дээр байсан цагаан өнгийн шаазан аягыг аваад талийгаач руу шидсэн. Тэгэхэд талийгаачийн толгойг хальт л онох шиг болсон. Тэгтэл толгойн зүүн талын чамархайны орчмоос цус нэлээн гарч эхэлсэн цусыг нь Сгийн гэрт түмпэнд ус хийж байгаад С бид хоёр арчиж цэвэрлэсэн. Тэгээд цагаан өнгийн том даавуу байсан шиг санагдаж байна тэрүүгээр талийгаачийн толгойг нь боосон. Тэгтэл талийгаач намайг чи харж л байгаарай би чамайг нэг л өдөр ална шүү гэж хэлсэн. Тэгээд үлдэгдэл архиа хувааж уугаад байж байтал талийгаач тайвшираад чи бид хоёр нэг нэгэндээ санаж бодох ЗҮЙЛ байхгүй гээд гар барьсан. Удалгүй талийгаач бид хоёр газар улаан өнгийн матраасан дээр хамт хэвтээд унтсан. Маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 10-ны өглөө эрт Санчир бид хоёр Сгийн гэрээс гараад манай гэрт очиж дэлгүүрээс 1 шил архи аваад манай гэрт очиж архиа ууж байхад Б  гуай манай гэрт ирээд охиноо аваад явсан. Тэгээд би хэсэг унтаад өгсөн байсан. Өдөр 13-14 цагийн хооронд манай хашааны хаалгыг Баян-Өндөр суманд ажилладаг Бат-Эрдэнэ гэх залуу тогшоод байхаар нь хаалгаа онгойлгоод гэрлүүгээ дагуулж орж ирсэн. Бат-Эрдэнэ тухайн үед би шартаж үхэх нь архи уумаар байна гэхээр нь би нэг нүдний дурангаа Цангис дэлгүүрт аваачиж барьцаанд тавьж 7.500 төгрөгийн Чанар нэртэй архи аваад дэлгүүрээс гарч ирээд би Бат-Эрдэнэд хандаж өчигдөр орой би Б  луу аяга шидчихсэн яаж байдаг юм болдоо хоёулаа Сгийнд очьё гэхэд тийшээ очиж яахын танайд архиа уучихъя гэж хэлээд манай гэрт орж дэлгүүрээс авсан архиа уусан. Тэгээд би тэр өдрөө гэртээ унтаж амраад маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 11-ний өглөө 07 цаг өнгеоөөгөөр Сгийн гэрт яваад очтол С орон дээрээ хэвтэж байсан тэгээд С надад Б ыг босохоор хоол хийдэг юм билүү гээд байж байна гэж хэлсэн. Би талийгаачийг харахад газар улаан өнгийн матраас дээр зүүн гараа хэвлийн дээрээ, баруун гараа хажуу талдаа тавьчихсан байж байхаар нь би зүүн гарыг нь татаад босоорой гэж хэлээд татахад буцаагаад татаад байгаа юм шиг болсон. Тонгойгоод амьсгааг нь шалгахад амьсгалахгүй байсан. Тэгээд миний ухаан санаа хачин болоод Сгийн гэрээс гараад гэрээрээ ороод ах, хүү хоёртоо Б ыг нас барчихсан байгаа талаар хэлээд гэрээсээ гараад явсан. Араас хүү хашгираад та байж бай гээд орилоод үлдсэн. Би хойшоо Баян-Өндөр хайрхан луу гараад өөрийгөө пүүзний ногоон өнгийн уяагаар амиа хорлох гэж үзсэн. Тэгтэл шувуу дугараад байсан. Тэгээд би амиа хорлохоо болиод Баян-Өндөр хайрханаас уруудаад Бат-Эрдэний гэрт очиход сая цагдаа нар ирлээ утасны дугаар үлдээгээд явсан гэж хэлээд Бат-Эрдэнэ тухайн дугаар луу залгаад удалгүй цагдаа нар ирээд намайг ирж авч явсан. Би тухайн үед Сүхбатаарын хажуу орон дээр зэрэгцээд сууж байсан. С бид хоёрын хооронд ямар нэгэн маргаан болоогүй бт С-г   зодож цохиогүй. Би талийгаачтай С-г   өмөөрч маргалсдан тийм байхад би юу гэж С-г   зодох билээ” гэх мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 70-71, 75 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Лхамсүрэн дүгнэлтдээ “Ц.М   нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн ****    тоотод согтуурсан үедээ амь хохирогч Ц.Б-н толгойн тус газарт шаазан аягаар цохисны улмаас 2022 оны 10 дугаар сарын 11-ны өдөр цус алдалтын шокоор нас барж, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн, 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн ****    тоотод хохирогч З.С ын нүүрэн тус газар гараараа цохиж дээд урууланд зөөлөн эдийн няцрал, шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шүүгдэгчийн мэдүүлэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаар дээрхи ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 12 жил 2 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Э  дүгнэлтдээ “Шүүгдэгч Ц.М   гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд халдаж, амь насыг нь хохироосон нь нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Гэрч н.Санчирчимэг, З.С  нарын мэдүүлэг хоорондоо тохирдог. Гэтэл З.С  өгсөн мэдүүлгээсээ буцаж байна. Гэрчид хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох саналыг дэмжиж байна. Учирсан хохирол, хор уршигийн хувьд амь хохирогчийн хүү болон ах дүү нарт нь үнэлж баршгүй хохирол учирсан. Буяны ажлын зардал 8 489 000 төгрөг гарсан. Одоо төлөгдөөгүй хохирол 6 489 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн төлөөлөгч нарт олгох нь зүйтэй” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б  дүгнэлтдээ “Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ амь хохирогч руу аяга шидсэний дараа хагархайгаар нь дахин цохиогүй гэж мэдүүлдэг. Хэрэг гарсан үед байсан гэрч н.Санчир эсхүл н.Санчирчимэг, З.С  нарын мэдүүлэг чухал ач холбогдолтой. Гэхдээ гэрч нь н.Санчир эсхүл н.Санчирчимэг юм уу гэдгийг заавал шалгаж тогтоох ёстой. З.С ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг шүүх үнэлэх хэрэгтэй. Амь хохирогч 10-ны өдөр юу хийснийг тогтоох шаардлагатай. Хохирогч 11-ний орой нас барсан уу. Хэрэг 9-ний өдөр гарсан уу. Цаг хугацааг бүрэн шалгаж тогтоогоогүй байна. З.С ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх хэргийн хувьд нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Хохирогч өөрөө шүүх хуралдаанд мэдүүлгээ өгсөн. Иймд хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Оршуулгын зардлын баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Иймд нотлох баримтын шаардлага хангасан хэмжээгээр хохирлыг гаргуулахаар шийдвэрлэж, бусдыг нь хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Г.Б дүгнэлтдээ “Иргэн Ц.М   нь хэргээр шүүх хуралдаанд эхэлж байна. 50 настай М нь хүний амь хөнөөсөн байна. Архи уусан үедээ хүн хөнөөсөн байна. 1 ширхэг аягаар цохиж хөнөөсөн байна. Хүнд гэмт хэрэгт буруутай гэж үзэж байна. Хөнгөн гэмт хэргийг нь эргэлзээтэй байна гэж үзэж байна” гэжээ.

 

            Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршигийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, согтуурал шалгасан баримт, хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, хохирогч З.С ын “М нь Б  руу жижиг цагаан өнгийн аяга шидсэн. Аяга Б ын толгой руу цохиод хагарсан. Тэгтэл хагарсан аяганы хагархайгаар М нь дахиад Б ын толгойд 2 удаа цохисон. М нь намайг 1 удаа гараараа уруул руу цохисонгэх мэдүүлэг, гэрч З.С ын “М гэнэт ширээн дээр байсан цагаан өнгийн шаазан аягыг аваад талийгаач руу шидсэн тэгтэл талийгаачийн толгойг онож шаазан аяга хагарсан. Үргэлжлүүлэн хагарсан аяганы тал хэсгээр нь талийгаачийн толгой руу 2 удаа цохьсон” гэх мэдүүлэг, гэрч С-нМ ах ширээн дээр байсан цагаан өнгийн шаазан аягыг аваад талийгаач руу шидсэн. Тэгтэл тэр аяга нь талийгаачийн толгойг онож аяга нь хагарсан, хагарсан аяганы тал хэсгийг нь аваад М ах талийгаачийн толгой руу дахиж цохьсон. М ах С ахтай жаахан маргалдсан. Тэгээд С ахыг М ах 1-2 удаа нүүр лүү нь гараараа цохисон” гэх мэдүүлэг, гэрч М.Т-н “Б  ахыг харсан чинь нэг л амьсгалахгүй байгаа юм шиг харагдахаар нь дөхөж очоод хартал толгойн үс хэсэг нь хатсан цустай болчихсон уруул нь хөхөрсөн байдалтай, амьсгалж байгаа үгүйг нь шалгахад амьсгалахгүй байсан учир Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм гэх мэдүүлэг, гэрч З.М-н  “Талийгаач миний мэдэхийн 2022 оны 10 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд ахынд түүнтэй цуг байсан юм” гэх мэдүүлэг, гэрч Д.Э-н “нэг эрэгтэй хүн шалан дээр дээшээ харсан байрлалтай хэвтэж байсан” гэх мэдүүлэг, гэрч З.Бат-Эрдэнийн “М надад баларсан би хүн алчихлаа гэж хэлсэн. Тэгэхлээр нь би хэнийг гэж асуусан. Тэгэхэд М Б ыг би аягаар толгойг нь цохисон өнөө өглөө Сгийн гэрт очиход Б  нас бараад хөшчихсөн удчихсан байна лээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 128 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 90 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11-р сарын 09-ний өдрийн 301 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 772 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10-р сарын 18-ны өдрийн 300 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01-р сарын 18-ны өдрийн 16 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 5275 дугаар дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 5276 дугаар дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 5277 дугаар дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 5278 дугаар дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 5279 дугаар дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 5280 дугаар дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлт, шүүгдэгч Ц.М-н  “жижиг сандал дээр байсан цагаан өнгийн шаазан аягыг аваад талийгаач руу шидсэн. Тэгэхэд талийгаачийн толгойг хальт л онох шиг болсон. Тэгтэл толгойн зүүн талын чамархайны орчмоос цус нэлээн гарч эхэлсэн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

1. Ц.М   нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн ****    тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Б тай маргалдаж, цагаан өнгийн шаазан аягыг авч шидэн Ц.Б-н толгойн тус газарт аяганы хагархайгаар цохьсны улмаас хохирогчид хуйх, зүүн чамархай, зулай, дагзны зүүн дээд хэсэг няцарсан шарх бүхий гэмтэл учирч, хохирогч их хэмжээгээр цус алдсны улмаас 2022 оны 10 дугаар сарын 11-ны өдөр цус алдалтын шокоор нас барсан үйл баримт,

2. 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн ****    тоотод хохирогч З.С ын нүүрэн тус газар гараараа цохиж биед нь “дээд урууланд зөөлөн эдийн няцрал, шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тус тус тогтоогдож байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар мэдүүлэг, тайлбартаа “аяга шидэж, амь хохирогчийн толгойн тус газарт гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Харин дараа нь аяганы хагархайгаар хохирогчийн толгойд цохьсон гэдийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн З.С ыг цохиогүй эрүүл мэндэд нь хохирол учруулаагүй” гэж улсын яллагчтай мэтгэлцсэн боловч хавтаст хэрэгт авагдсан гэрч З.С , н.Санчирчимэг нарын мэдүүлгээр шүүгдэгч Ц.М   нь амь хохирогч Ц.Б  руу аяга шидэж толгойн тус газарт оносон, аяганы хагархайг авч амь хохирогчийн толгойн тус газарт 2 удаа цохьсон үйл баримт тогтоогдож байна.

Мөн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ “шүүгдэгч хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутай, харин хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг эрггэлзээтэй” гэж дүгнэсэн байна.

Шүүгдэгч Ц.М   нь хохирогч З.С ын нүүрэн тус газарт цохьсон болох нь гэрч н.Санчирчимэгийн мэдүүлэг болон, шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон бөгөөд үйл баримтын талаар эргэлзэх үндэслэл тогоогдохгүй байна.

Шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ”Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ”Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Ц.М-н  үйлдсэн гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирч, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б  нь оршуулгын зардал 8 489 960 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.М   нь 2 сая төгрөгийн хохирлыг төлж барагдуулжээ. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч “оршуулгын зардалтай холбоотой зарим баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэлэлцэхгүй орхих” тухай хүсэлт гаргасан байна. Шүүх амь хохирогчийн оршуулгын зардалтай холбоотой нэхэмжлэлийн баримтуудыг хянаж үзээд уг амь хохирогчийн оршуулгын зардалд хамааралтай бөгөөд баримтын шаардлага хангасан гэж үзлээ. Иймд шүүгдэгч Ц.Мөнхбаяраас амь хохирогчийн оршуулгын зардлаас төлөгдөөгүй 6 989 960 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б д олгуулахаар шийдвэрлэв. Хохирогч З.С  нь эрүүл мэндэд учирсан хохирлын талаар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хуульд заасан хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Шүүгдэгчид оногдуулсан хорих ял, нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-н  цагдан хоригдсон 201 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М-т   авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн футболк 1 ширхэг, ариун цэврийн цааснууд, шаазан аяганы 8 ширхэг хагархайнууд, улаан өнгийн матраасны хэсгээс хайчилж авсан даавуу, ягаан өнгийн 2 ширхэг дэрний уут, “Меп ЗИагк” гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн задгай энгэртэй хүрэм, яллагдагч Ц.Мөнхбаяраас хураан авсан саарал өнгийн ноосон өмд, ногоон өнгийн гутлын үдээс, яллагдагч Ц.М-н  биеэс авсан биологийн дээж болох хумснууд, толгойн баруун чамархай, зүүн чамархай, зулай, дагзны хэсгээс авсан үснүүд, амь хохирогч Ц.Б-н биеэс авсан хумснууд, толгойн баруун шанаа, зүүн шанаа, зулай, дагзны хэсгээс авсан үснүүд, Ц.Б , Ц.М   нарын хатаасан цус, мөр хэсгээрээ хар өнгийн оруулгатай задгай энгэртэй саарал өнгийн хүрэм, урт ханцуйтай ногоон өнгийн ноосон цамц, урт ханцуйтай хүрэн бор өнгийн ноосон цамц, саарал өнгийн футболк, төмөр аралтай хар бор өнгийн тэлээгээр тэлээлсэн хар өнгийн жинсэн өмд, хар хөх өнгийн дотоож, хар хөх өнгийн 1 хос оймс, цахилгаантай хар өнгийн 1 хос ботинк зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х  овгийн Ц  М-г Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-т   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялын 60 хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 /арав/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 жил 2 сарын хугацаагаар тогтоосугай

 

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-т   оногдуулсан 10 жил 2 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-н  цагдан хоригдсон 201 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М-т   авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-аас 6 989 960 /зургаан сая есөн зуун наян есөн мянга есөн зуун жар/ төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б  /Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11-р хороолол **** тоот РД *******/-д олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шаргал өнгийн футболк 1 ширхэг, ариун цэврийн цааснууд, шаазан аяганы 8 ширхэг хагархайнууд, улаан өнгийн матраасны хэсгээс хайчилж авсан даавуу, ягаан өнгийн 2 ширхэг дэрний уут, “Меп ЗИагк” гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн задгай энгэртэй хүрэм, яллагдагч Ц.Мөнхбаяраас хураан авсан саарал өнгийн ноосон өмд, ногоон өнгийн гутлын үдээс, яллагдагч Ц.М-н  биеэс авсан биологийн дээж болох хумснууд, толгойн баруун чамархай, зүүн чамархай, зулай, дагзны хэсгээс авсан үснүүд, амь хохирогч Ц.Б-н биеэс авсан хумснууд, толгойн баруун шанаа, зүүн шанаа, зулай, дагзны хэсгээс авсан үснүүд, Ц.Б , Ц.М   нарын хатаасан цус, мөр хэсгээрээ хар өнгийн оруулгатай задгай энгэртэй саарал өнгийн хүрэм, урт ханцуйтай ногоон өнгийн ноосон цамц, урт ханцуйтай хүрэн бор өнгийн ноосон цамц, саарал өнгийн футболк, төмөр аралтай хар бор өнгийн тэлээгээр тэлээлсэн хар өнгийн жинсэн өмд, хар хөх өнгийн дотоож, хар хөх өнгийн 1 хос оймс, цахилгаантай хар өнгийн 1 хос ботинк зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

9. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.АЛТАНГАДАС

                             

                                ШҮҮГЧИД                          Г.ЭНХТУНГАЛАГ

 

                                                                          Э.ЭНЭРЭЛ