Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/125

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******, улсын яллагч аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******, шүүгдэгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн т холбогдох эрүүгийн *******  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                                   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, ******* ургийн овогт *******гийн , 1969 оны 10 дугаар сарын 29-ний өдөр аймгийн суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, эрхэлсэн тодорхой ажилгүй, *******,  аймгийн сумын 10 дугаар () багийн 2-3 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, аминдаа гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого ******* төгрөг, регистрийн дугаар:.

                                      Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч *******гийн нь аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Итгэл” баарны гадна оны дугаар сарын 18-ны орой тодорхой шалтгаангүйгээр нүүрэн тус газарт гараараа цохиж зүүн талын нүдний ухархайн дотор хананы  цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн талын хоншоор ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын уг, баруун нүдний дээд, доод зовхины зүүн хэсгийн цус хуралт, зүүн хөмсөгний баруун хэсгийн шарх болон зулгаралт, зүүн хацар хэсгийн шарх болон зулгаралт, хамар хэсгийн зулгаралтууд бүхий гэмтэл  учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

                      Нэг: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1. Гэмт хэргийн талаархи... аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Итгэл” нэртэй баарны гадна оны дугаар сарын 18-19-ний өдөр шилжих шөнө Ц.Хаштогтох нь бусдад зодуулсан тухай гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал)

2. Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... оны дугаар сарын 18-ны орой найз Ч., Ц. нарын хамт “Итгэл” баарны гал тогооны зааланд сууж байтал Ц. ах хүнтэй ярьж дуусчихаад “Б. ярьж байна намайг хүрээд ир тамхи дөхүүлээд өгөөдөх гэж байна”   гэсэн. Тэгэхээр нь би Ц. ахад “нутгийн дүү нар нь байна хүрээд ир” гээд хэлчихгүй юу  гэсэн чинь удалгүй дахиад Ц. ахын утас дуугарсан. Тэгтэл Ц. ах “Б. байна чи ярь” гээд надад утсаа өгсөн. Би утсыг нь  аваад “та энд хүрээд ир, таксидчихаа, би таксины мөнгийг нь өгье” гэж хэлсэн.  Тэгтэл удалгүй хажуудаа гэх залуутай орж ирсэн. нь удалгүй явчихсан. Тэгтэл Б. ах надтай маргалдаад надруу үг хаяад байсан. Тэгээд бид нар “Итгэл” баарны гал тогооноос явахаар болоод гараад Б. ахыг хүргэж өгөх гээд баарнаас гарсан чинь Б. ах байхгүй болохоор нь яасан юм бол гэрт нь хүргэж өгье гээд зогсож байтал удалгүй хүрээд ирсэн. Тэгээд явахаар болоод Б. ахыг дагуулаад Ц., Ч. хоёртой алхаж байтал гэнэт Б. намайг цохиод авсан. Тэгээд би газарт унасан. Тухайн үед тэнд эргүүл хийгээд явж байсан эргүүлийн цагдаа нар  намайг харчихаад ирээд эмнэлэгт хүргэж өгөхөөр  нь эмнэлэгийн тусламж аваад гэртээ очиж амарсан байгаа ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал),

3. Гэрч Ч.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Би оны дугаар сарын 18-ны өдөр найз гэрт очиж хоол идсэн. Тэгээд найз Ц.Хаштогтох бид хоёр гарч спортын ордон ороход нутгийн ах Ц. байсан. Ц. ахтай Ц.Хаштогтох бид хоёр таараад бид гурав “Итгэл” баар орж нэг шил архи уусан. Тэгээд архи ууж байгаад би ОО ороод буцаад ирэхэд Б. ах ороод ирсэн байсан. Бид дөрөв дахиад нэг шил архи хувааж уугаад сууж байтал Ц.Хаштогтох, Б. хоёр маргалдсан. Тэгтэл Ц.Хаштогтох, Б.ыг нэг удаа цээж хэсэгрүү нь түлхэж унагаасан. Өөр ямар нэгэн зодоон цохион болоогүй ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал),

4. Гэрч Ц.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Би оны дугаар сарын 18-ны өдөр спортын ордон дээр тэмцээн үзээд сууж байтал Ч., Ц.Хаштогтох нар ордны үүдэн дээр машин дотроос намайг дуудахаар очсон. Бид гурав уулзаад “Итгэл” баар орж нэг шил архи уусан. Архи ууж байх хооронд Б. миний утасруу залгаад байхаар нь утсаа аваад би гадуур хүнтэй явж байна гээд тасалсан. Тэгтэл дахин залгаад байхаар нь Ц.Хаштогтоход “Б. ах залгаад байна” гэж хэлэхэд Ц.Хаштогтох “би ярья” гэж хэлээд миний утас авч Б.той ярьсан. Тэгтэл удалгүй Б. гаднаас ороод ирсэн. Тэгээд бид нар архи ууж байтал  Б., Ц.Хаштогтох нар нэгтэйгээ “чи цагдаа, би цагдаа” гээд бага зэрэг маргалдаж байсан. Тэгээд бид нар баарнаас гараад гэрлүүгээ явах гээд байж байтал нэг мэдэхэд Ц.Хаштогтох дээшээ хараад уначихсан нүүр хэсгээс нь цус гарчихсан байсан. “Яав юу болов” гэж асуухад Ч. Б. ах юмаар цохичих шиг боллоо  гэж хэлсэн. Тэгтэл Б.ыг цагдаа ирээд цагдаа руу аваад явсан, Ц.Хаштогтохыг Ч. бид хоёр аваад эмнэлэг орсон ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал),

5. аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч оны дугаар сарын 24-ний өдрийн 278 дугаартай “...Б.ын биед гэмтэл учирсан байна. Б.ын биед баруун хацар хэсгийн зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. Б.ын биед учирсан дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Б.ын биед учирсан дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюул учруулахгүй” ...гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

6. аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч оны дугаар сарын -ны өдрийн дугаартай “... биед гэмтэл учирсан байна. биед зүүн талын нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн талын хоншоор ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын уг баруун нүдний дээд доод зовхины зүүн хэсгийн цус хуралт, зүүн хөмсөгний баруун хэсгийн шарх болон зулгаралт, зүүн хацар хэсгийн шарх болон зулгаралт, хамар хэсгийн зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. биед учирсан дээрх гэмтлүүд нь хэдэн ч удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.  Шарх гэмтэл нь ирмэг үзүүртэй цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр  үүссэн байх боломжтой. биед учирсан дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарна. биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюул учруулахгүй” ... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

7. “Итгэл” баарны гадна үүд хэсгийг харуулсан хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл ... аймгийн сумын Баатархайхран багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Итгэл” бааранд оны дугаар сарын 18-ны орой иргэн Ц.Хаштогтох нь бусдад зодуулсан гэх гомдол мэдээлэлд болсон явдлыг тодруулах зорилгоор оны дугаар сарын 19-ний өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Итгэл” баарны гадна хэсгийг харуулсан камерт үзлэг хийв.

“Итгэл” баарны дотор байрлах өрөөний хяналтын камерт үздэг хийхэд -19, 00:21:42 гэсэн бичиглэлтэй, уг өрөөнд цагаан өнгийн бүтээлэгтэй ширээн дээр дөрвөлжин, улаан шар өнгөтэй зүйл тавьсан 2 ширхэг ширээ, улаан шар бүтээлэгтэй сандалууд, бор өнгийн буйдан сандал гэх мэт, эд зүйл харагдана, цагаан өнгийн шалтай, уг ширээн дээр цэнхэр өнгийн курткатай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй эрэгтэй хүн, бор өнгийн задгай энгэртэй курткатай, дотороо цэнхэр өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай эрэгтэй хүн, ногоон өнгийн курткатай, цэнхэр өнгийн малгайтай эрэгтэй хүн, хар хөх курткатай дотроо цэнхэр өнгийн цамцтай, хар өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай эрэгтэй хүн босож зогсож байгаа дүрс харагдах бөгөөд бор өнгийн задгай энгэртэй куртиктэй, дотроо цэнхэр өнгийн малгайтай цамцтай хар ангийн өмдтэй, хар өнгийн курткатай, дотроо цэнхэр өнгийн цамцтай, хөр өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай, эрэгтэй хүн баруун гараараа тухайн хүний нүүр хэсэгт түлхэж унагачихаад гараад явж байгаа бичлэг бичигдсэн байна. 

“Итгэл баарны гадна үүд хэсгийг харуулсан хяналтын камерт үзлэг хийхэд -09-19, 00::07 гэх бичиглэлтэй байх ба уг камерын бичлэгт олон тооны тээврийн хэрэгсэл  /машин/ эмэгтэй, эрэгтэй хүмүүс харагдана, уг хүмүүсийн цаад талд цэнхэр хар хөх өнгийн курткатай, дотроо цэнхэр өнгийн цамцтай, хар өнгийн өмдтэй эрэгтэй хүн зүүн, баруун гараараа юм зааж цааш нааш алхаж  саарал өнгийн жижиг суудлын хоёр машины дундуур орж доош тонгойж харагдахгүй болов. Удалгүй дээш босож гараа өргөж байгаад буцаж ногоон өнгийн куртктай, цэнхэр өнгийн малгайтай эрэгтэй хүн, цэнхэр куртктай эрэгтэй хүн, хар куртктай, дотор хэсэгтээ малгайтай цэнхэр  цамцтай, хар өнгийн өмдтэй эрэгтэй хүмүүстэй уулзаж зогсож  байгаад хамтдаа буцаж алхаад цэнхэр өнгийн курткатай хүн, хөх өнгийн курткатай эрэгтэй хүний мөрөн дээгүүр баруун гараараа давуулж хамт алхаж байтал хар хөх өнгийн курткатай баруун гараараа бор өнгийн задгай энгэртэй, цэнхэр  өнгийн малгайтай цамцтай эрэгтэй хүний нүүр хэсэгт нь гараараа 2 удаа цохиж байгаа дүрс бичлэг  үлдсэн байна... гэх тэмдэглэл  (хавтаст хэргийн 22- дахь тал),

8.  дугаарын регистртэй, ******* овогт *******гийн нь  ... аймгийн сумын 04 дүгээр /Бугат/ багийн 6-11 тоотод оршин суудаг ... гэх  Бугат багийн Засаг даргын оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 176 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 60 дахь тал),

9. дугаарын регистртэй, ******* овогт *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 63 дахь тал),

10. Иргэн Б.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын оны 04 дүгээр сарын 13ы өдрийн ******* дугаартай тогтоол (хавтаст хэргийн 26-28 дахь тал),

11. Яллагдагч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... оны дугаар сарын 18-ны орой гэртээ байж байгаад хуурай дүү Ц. руу залгаж  ярихад Ц.ы утсыг Ц.Хаштогтох авсан. Ц.Хаштогтохтой ярихад “Итгэл бааранд байна  та хүрээд ирнэ үү” гэхээр нь би явж очсон. Намайг очиход Ц.Хаштогтох ,Ц., /нэрийг мэдэхгүй нэг хүн/  гурвуулаа нэг өрөөнд архи уугаад сууж байсан. Би ороод сайн муу болоод суугаад  бид 4 архи уусан. Архиа  ууж байхад Ц.Хаштогтох надруу үг хаяад байсан. Тэгэхээр нь би үг таарахгүй, нийлэхгүй юм байна явъя гэж бодоод  өрөөнөөс гараад явж байтал Ц.Хаштогтох араас нэг юм хэлэх шиг болсон. Би эргээд харсан чинь миний хацар шанаа хэсэг рүү гараараа цохисон. Би нэг хэсэг шоконд орсон. Тэгээд нэг харсан чинь Ц.Хаштогтох миний дээр гараад намайг ална шүү гээд сууж байсан. Тэгтэл Ц. Ц.Хаштогтохыг татаад салгасан. Тэгээд хаалгаар гарах гэж байтал Ц.Хаштогтох бас олон юм яриад байхаар нь эргээд /шанаа хэсэгт/  гараараа нэг удаа цохисон. Тэгтэл дахин Ц. салгаад явсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал),

12.Яллагдагч Б. /ПО69102914/-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас  (хавтаст хэргийн 58 дахь тал)

13.Ням- Очир Амбулториор эмчлүүлэгчдийн карт (хавтаст хэргийн 66 дахь тал),

14. аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн *******гийн элэгний хатуурал 3-32 В өвчний заалтаар 70 хувиар 24 сараар хөдөлмөрийн нөхцөлийг оны 01 дүгээр сарын 24- ний өдрөөс 2025 оны 01 сарын 24- ний өдөр хүртэл сунгасан шийдвэр (хавтаст хэргийн 67 дахь тал),

15.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.ын өгсөн... Ц.Хаштогтох  намайг цохисон.  Тухайн үед архи уугаад согтсон байсан тул юугаар цохисноо санахгүй байгаа. Эмчилгээний зардалд нэхэмжилсэн 1800000 төгрөгийг төлнө. Би ганцаараа амьдардаг. Элэг, түрүү булчирхайн  хавдартайн улмаас хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувьтай. Хөдөлмөр эрхлэх боломжгүй, эм тариандаа мөнгө  хэрэгтэй зэрэг хувийн байдлыг харгалзан торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү  ... гэх мэдүүлэг зэрэг болно.           

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Итгэл” баарны гадна оны дугаар сарын 18-ны орой өөрийг нь цохилоо гэх шалтгаанаар нүүрэн тус газарт гараараа цохиж зүүн талын нүдний ухархайн дотор хананы  цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн талын хоншоор ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын уг, баруун нүдний дээд, доод зовхины зүүн хэсгийн цус хуралт, зүүн хөмсөгний баруун хэсгийн шарх болон зулгаралт, зүүн хацар хэсгийн шарх болон зулгаралт, хамар хэсгийн зулгаралтууд бүхий гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

2. Хохирогч биед учирсан ... биед зүүн талын нүдний ухархайн дотор хананы  цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн талын хоншоор ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын уг, баруун нүдний дээд, доод зовхины зүүн хэсгийн цус хуралт, зүүн хөмсөгний баруун хэсгийн шарх болон зулгаралт, зүүн хацар хэсгийн шарх болон зулгаралт, хамар хэсгийн зулгаралтууд бүхий гэмтэл нь шинжээч эмчийн оны дугаар сарын -ны өдрийн дугаартай дүгнэлтээр гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаардаг болох нь тогтоогдсон.

3. Шүүгдэгч Б. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  хохирогч зүүн талын нүд, нүүр хэсэгт цохиход гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж дээрхи ... зүүн талын нүдний ухархайн дотор хананы  цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн талын хоншоор ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын уг, баруун нүдний дээд, доод зовхины зүүн хэсгийн цус хуралт, зүүн хөмсөгний баруун хэсгийн шарх болон зулгаралт, зүүн хацар хэсгийн шарх болон зулгаралт, хамар хэсгийн зулгаралтууд... бүхий хөнгөн гэмтлийг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

4. Шүүгдэгч Б. нь согтуурлах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  хохирогч зүүн нүд, нүүр хэсэгт цохиж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ... зүүн талын нүдний ухархайн дотор хананы  цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн талын хоншоор ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын уг, баруун нүдний дээд, доод зовхины зүүн хэсгийн цус хуралт, зүүн хөмсөгний баруун хэсгийн шарх болон зулгаралт, зүүн хацар хэсгийн шарх болон зулгаралт, хамар хэсгийн зулгаралтууд... бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Б.ын үйлдсэн дээрх гэмт хэрэгт аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

5. Мөн шүүгдэгч Б.ын хувьд хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

6. Иймд шүүгдэгч Б.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

7. Шүүгдэгч, хохирогч нарын олон нийтийн газар архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, бие биенийгээ хүндлэхгүй байдал нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон.

   Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1.Шүүгдэгч Б. нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

3.Шүүгдэгч Б. нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 58 дахь тал) баримтаар тогтоогдож байна.

4.Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Д. өгсөн ... Найз Б.  нь нөхөрсөг, хүнд тусархуу, цайлган цагаан сэтгэлтэй, даруу төлөв зантай хүн байгаа. 2020 онд эхнэр Удвалаасаа салсан. Тэгээд одоо ганцаараа амьдарч байгаа...  гэх мэдүүлэг,

5.ПО69102914 дугаарын регистртэй, ******* ургийн овогт *******гийн нь ... аймгийн сумын 10 дугаар // багийн 2-3 тоотод оршин суудаг, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтууд авагдсан байна.

6.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар хохирогч Ц.Хаштогтох нь шүүгдэгчээс хохирол 1800000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд мөрдөн байцаалт, болон шүүхийн шатанд уг хохирлыг барагдуулаагүй, харин шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг төлөхөө илэрхийлсэн болно.   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх  нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

7. Шүүгдэгч Б.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, хохирогчид 1800000 төгрөгийн хохирол төлөхөө илэрхийлсэн, сарын өрхийн орлого ******* төгрөг,  элэгний хатуурал өвчний улмаас хөдөлмөр чадвар алдалт нь 70 хувиар тогтоогдсон зэрэг шүүгдэгчийн  хувийн байдлыг харгалзан  улсын яллагчаас шүүгдэгч Б.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлт гаргасныг багасгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр  торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.т оногдуулсан 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг  шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч Б.т тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын  талаар:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Хаштогтох нь нүдний эмчилгээний бусад төрлийн багаж, хэрэгсэлийн үнэнд 1800000 төгрөг төлсөн ОЕ57387559 дугаартай НӨАТ-ын баримтыг ирүүлсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Ням- Очироос  1800000 төгрөгийг  гаргуулан хохирогч Ц.Хаштогтоход олгож шийдвэрлэв.

2.Шүүгдэгч Б.т холбогдох эрүүгийн ******* дугаартай  хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдав.

3.Шүүгдэгч Б.т шүүхээс торгох ял шийтгэсэн тул  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг,  36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ...  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.т оногдуулсан 450000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.оос 1800000 (нэг сая найман зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Хаштогтоход олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч Б.т тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Б.т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Т.ЦЭЦЭГМАА