Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/131

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа, улсын яллагч Б.Батцоож, хохирогчийн өмгөөлөгч Д.Нямдорж, шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2236000000096 дугаартай, 178/2023/0131/Э индекстэй хэргийг 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* ургийн овогт *******ийн *******, 1978 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4 эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын 04 дүгээр (Бугат) багийн 23-19 тоотод оршин суудаг, аминдаа автобус нэг,  хашаа нэг, гэр нэг, 263 толгой малын хөрөнгөтэй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, сарын өрхийн орлого 3000000 төгрөг,  регистрийн дугаар: *******.

                                          Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******ийн ******* нь 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ******* аймгийн ******* сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хан-Орд” худалдааны төвийн гадна 97-07 ХОЕ улсын дугаартай зорчигч тээвэрлэх зориулалттай автобусан дотроос  ачаа буулгаж байх үедээ хохирогч Ц.*******тай “ачаа буулгуулахгүй хэрүүл маргаан үүсгэлээ” гэсэн шалтгаанаар маргалдах явцдаа хохирогч Ц.*******ыг 97-07 ХОЕ улсын дугаартай зорчигч тээвэрлэх зориулалт бүхий автобусны хаалганы шатнаас түлхэн унагааж эрүүл мэндэд нь баруун хөлний тахилзуур ясны төгсгөл хэсгийн ташуу далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

1. Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан ...******* аймгийн ******* сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хан-Орд захын үүдэнд Г.******* намайг машинаас түлхэж унагаан миний хөлийг хугалсан тухай гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал)

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /1987 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг/ Барагчин овогт Цоожийн *******ын өгсөн... Тухайн өдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр би Хан-Орд зах дээр ганцаараа явж байгаад автобусны жолооч Г.******* гэх хүн Хан-Орд зах дээр автобуснаасаа жимс буулгаж байхаар нь очоод Г.*******ы мэндийг мэдэх гээд автобусанд яваад ортол намайг “автобуснаас гар” гээд хөөхөөр нь би “таньд ямар гэм хийсэн юм яагаад намайг хөөж байгаа юм” гэтэл намайг автобуснаасаа хөөгөөд автобусны урд хаалгаар түлхээд унагаасан. Тэгтэл жимс зардаг Цоож гэдэг хүн өргөж босгосон. Тухайн үед миний хөл өвдөөд байхаар нь би найз болох Г.Баянмөнх 99472425-ийг дуудаад машинаар нь гэртээ хүргүүлсэн. Хөл өвдөөд гишгэж болохгүй болохоор нь гутлаа тайлж үзсэн чинь баруун шагай хэсэгтээ хавдсан байхаар нь би түргэн дуудаж эмнэлэгт ирж үзүүлсэн чинь “хөл хугарсан байна” гээд гэмтлийн тасагт хэвтүүлсэн. Тухайн үед намайг Хан-Орд захын ар талын жимсний дэлгүүрийн үүдэнд түлхэж унагаасан юм ... мэдүүлэг / хэргийн 54-55 дахь тал /

2. Хэргийн газар үзлэг хийсэн ...Хэрэг учрал болсон гэх газар  ******* аймгийн ******* сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хан-Орд хүнсний захын хашаан дотор буюу Хан-Орд захын ертөнцийн зүгээр баруун хойд талд байх ертөнцийн зүгээр урд зүгрүү харсан хаалгатай  “Жимс ногоо, нарийн ногооны бөөний төв” гэх хаягтай ногоон өнгийн дээвэртэй нэг давхар цагаан өнгийн байшингийн ертөнцийн зүгээр урд талд болсон байх ба хэрэг болсон гэх газрыг “А” үсгээр тэмдэглэсэн газар нь цементен хучилт бүхий гадаргуутай газар байлаа. Уг “А” үсгээр тэмдэглэсэн автобус зогсож байсан буюу хохирогчийн автобуснаас унасан гэх газарт  ямар нэгэн биологийн шинжтэй ул мөр зүйл илрээгүй тул хэргийн газрын үзлэгийг дуусгав ...гэх тэмдэглэл, гэрэл зургууд / хэргийн 11-14 дэх тал /

3. Эд зүйлд тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл ...******* аймгийн ******* сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хан-Орд захын үүдэнд Г.******* намайг машинаас түлхэж унаган миний хөл хугалсан гэх гомдол мэдээлэлээр Эрүүгийн 2336000000096 дугаартай хэрэгт тээврийн хэрэгсэлд үзлэг хийх ажиллагааг Хан-Орд захын хашаанд тээврийн хэрэгсэлд үзлэг хийх ажиллагааг эхлүүлэв. Уг тээврийн хэрэгсэл нь 97-07 ХОЕ улсын дугаартай 2013 онд үйлдвэрлэгдсэн 2022 оны 11 сарын 16-ны өдөр Монгол Улсад импортлогдсон шар алаг өнгийн зорчигч тээврийн 45 хүний суудалтай автобус  байлаа. Уг автобус нь жолооны хүрд байрлах буюу тээврийн хэрэгслийн зүүн урд салхины шилний доод хэсэгт 5559 гэсэн бичиглэлтэй автобусны баруун болон зүүн талд “хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ” гэх бичиглэлтэй баруун урд хэсэгтээ бууж суух зориулалт бүхий гадагшаа онгойдог нэг хаалгатай, хаалгаар автобус руу орох гурван гишгүүр шаттай  байлаа. Автобус руу орох гурван шатны доод гишгүүр газраас 42 см, доод гишгүүрээс дунд гишгүүр хүртэл 25 см, дунд гишгүүрээс дээд гишгүүр хүртэл 25 см хэмжээтэй газраас автобусны дээд гишгүүр хоорондын зай 92 см  хэмжээтэй  байв. Уг 97-07 ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зорчигч тээвэр ******* ХХК-ийн өмчлөлд байснаар үзлэгийг дуусгав ...гэх тэмдэглэл, гэрэл зургууд / хэргийн 15-18 дахь тал /

4.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Баянмөнхийн өгсөн... Тухайн өдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр би 17 цагийн үед Мянгад сумаас аймгийн төврүү орж ирээд гэрлүүгээ явж  байтал Ц.******* надруу залгаад “чи хаана байна найзыгаа хүнсний зах дээрээс ирж аваад гэрт хүргээд өгөөч гэхээр нь би хүнсний захын дээд талын жимс ногооны зах руу ороод очтол Ц.******* Хан-Орд захын тэнд явган зогсож байхаар нь би машинаа зогсоогоод Ц.*******ыг дуудтал Ц.******* өрөөсөн хөл нь доголчихсон алхаж ирээд миний машинд суухаар нь “яагаад доголоод байгаа юм хөл чинь яасан юм” гэж асуухад Ц.******* “Баяраа автобуснаас түлхээд унагаачихлаа намайг гэрт хүргээд өг” гэхээр нь би гал командаас доошоо зүүн хаалганд байх гэрийнх нь гадаа хүргэж өгчихөөд шууд буцаад явсан  ...гэх мэдүүлэг / хэргийн 20-21 дэх тал /    

 5. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Наранцэцэгийн өгсөн... 2023 оны 03 дугаар сарын 03-ны өглөө манай нөхөр Ц.******* “зах орж хүнтэй ажил ярина, ачаа хайна” гээд гэрээсээ гарч явчихаад намайг гэртээ унтаж байтал орой 19 цагийн үед байхаа гаднаас манай нөхөр уйлчихсан хөл дээрээ гишгэж чадахгүй  байдалтай хөл дээрээ догонцоод  орж ирсэн. Харин хэнтэй хамт юугаар гэртээ ирсэн гэдгийг нь би асуугаагүй. Манай нөхөр гэртээ ирээд “******* намайг ийм болгочихлоо” гэж байсан. Яг намайг зодлоо, түлхэж унагаалаа гэж хэлээгүй хөл гээд орилоод байхаар нь гутлыг нь тайлж үзтэл баруун хөлний шагай хавьцаа  хавдчихсан байхаар нь шууд түргэн дуудсан. Тэгтэл түргэний эмч ирээд жолоочоороо үүрүүлээд  машиндаа суулгаад эмнэлэг аваад явсан... гэх мэдүүлэг / хэргийн 23-24 дэх тал/

5. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баатарчимэдийн өгсөн... Тухайн өдөр би гэрээсээ гараад 10 цаг өнгөрч байхад автобусны зогсоол дээр ирээд тэнд Ц.*******, Заяа, Отгонсүрэн нар байсан. Тэгээд бид 4 дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн Соёрхол архи аваад 4-үүлээ “Дөлгөөн” тээшний үүдэнд уучихаад тэр архи дуусахаар нь дахиж 2 шил архи аваад хувааж уучихаад тэндээс Ц.******* бид хоёр зах руу яваад орж байтал Г.******* хотоос автобустайгаа Хан-Орд захын үүдэнд зогсож байхаар нь бид хоёр очоод Г.*******тай уулзаад гар хөл бариад ярилцаад автобусан дотор нь зогсож байгаад Ц.******* автобуснаас буугаад ойролцоо байсан жижиг тэргэнд суугаад яваад өгсөн. Тэгж байтал би согтуудаа тухайн үед жимсний нэг хүнтэй жаахан хэрүүл хийтэл тэр хүн цагдаа дуудаад намайг бариулаад явуулсан. Ц.******* эргэж ирээд жолооч Г.*******тай маргаан үүсгэсэн гэж сонссон түүнээс биш надад харсан зүйл байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 26-27 дахь тал/

6. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баатархүүгийн өгсөн... Тухайн өдөр би тус зах дээр Улаанбаатар хотоос ******* гэх жолоочид дайсан байсан машины дугуй авахаар очсон. Жолооч гэх Г.******* нь эрүүл байсан харин тэр автобусны хажууд хоёр согтуу залуу байсан тэр үед цагдаа ирээд нэг залууг нь аваад явсан юм. Тухайн хоёр залуугийн цагдаагаас үлдсэн залуу нь жолоочтой маргаад чи надтай мэндэлсэнгүй гээд хэрүүл маргаан хийгээд байж харагдсан. Тухайн согтуу залуу автобусан дотор хаалган дээр нь орж зогсчихоод ачааг нь буулгуулахгүй хаагаад байхаар нь жолооч чи зай тавьж өг гээд тухайн залууг түлхтэл тэр залуу автобусны хаалгаар газарт унасан тэр залуу газарт унасаны дараа тэнд зогсож байсан нэг хүн гарнаас нь дэмжээд босгож харагдсан... гэх мэдүүлэг / хэргийн 32-33 дахь тал/

7. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ... Гэрч Б.Баатархүү би тухайн автобуснаас Улаанбаатар хотоос дайвраар авахуулсан 4 ширхэг машины дугуйг тосч авахаар Хан-Орд зах дээр ирсэн байсан. Тухайн үед миний танихгүй 2 залуу согтуу автобусны хажууд байсан. Тэгж байтал нэг залууг нь цагдаагийн машин ирээд аваад явсан. Нөгөө үлдсэн согтуу залуу нь автобусны жолоочийг янз бүрээр хэлээд хэрэлдээд бас автобус руу орж зогсчихоод ачааг нь буулгуулахгүй болохоор нь жолооч нь урд энгэр хэсгээс нь заамдаж барьж байгаад урдаас нь хойшоо чиглэлтэй түлхэж унагаасан ... гэх тэмдэглэл / хэргийн 34-35 дахь тал/

 8. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Энхжаргалын өгсөн... Тухайн өдөр би Хан-Орд зах дээр  дэлгүүртээ жимс ногоо зарж байсан. Тухайн өдөр Г.******* гэх автобусны жолооч гаднаас дайвар жимс наймаачдын жимс, өндөг зэрэг  бараа ачиж ирээд Хан-Орд захын гадна бараа буулгаж байхад 2 согтуу залуу ирээд жолоочтой уулзаад автобусан дотор  нь ороод ус ундаа уугаад юм идээд хэсэг  байж байгаад нэг залуу нь буугаад явсаны дараа автобусанд үлдсэн залуу нь бууж ирээд надтай хэрүүл хийгээд байхаар нь цагдаа дуудсан. Тэгтэл цагдаа ирээд нөгөө надтай хэрүүл хийгээд байсан залууг аваад явсаны нэг согтуу  гэнэт хаанаас  юм гараад ирсэн. Тэгээд автобуснаас ачаа буулгаж байсан хүмүүсийн ачаа буулгуулахгүй  жолоочийг хэл амаар доромжлоод автобусны хаалганы гишгүүр дээр зогсчихоод буухгүй байхаар нь жолооч чи холдоод өгөөч наад хүмүүс чинь  ачаагаа буулгаж чадахгүй байна шүү дээ гээд түлхтэл тухайн согтуу залуу автобусны хаалгаар газарт дөрвөн мөчөөрөө газарт унаад босож ирсэн ... гэх мэдүүлэг / хэргийн 37-38 дахь тал/

9.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бат-Эрдэнийн өгсөн...2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр би Хан-Орд зах дээрээ ажиллаж байх үед оройхон 17 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос ачаа ачиж ирсэн 97-07 ХОЕ улсын дугаартай автобус Хан-Орд захын урд зогсоол дээр ирж зогсоод ачаагаа буулгаж байх үед хоёр согтуу залуу ирээд автобусны жолооч ах болон тэнд ачаа буулгаж байсан хүмүүсийг янз бүрээр хэлээд маргаан үүсгээд ачааг нь буулгуулахгүй байсан. Тэр залуу машинаас бууж явчихаад буцаж ирээд автобусны жолоочтой хэрэлдээд  тухайн жолоочийг хулгайч, чамайг ална энэ тэр гээд янз бүрээр хэлээд автобуснаас ачаа буулгуулахгүй хаалган дээр нь орж зогсчихоод ачаа буулгаж байсан хүмүүсийн замыг хааж зогсчихоод  ачаа буулгуулахгүй болохоор нь жолооч  нь уурлаад тухайн согтуу залууг автобусныхаа хаалгаар түлхээд унагаачихсан ... гэх мэдүүлэг / хэргийн 42-43 дахь тал/

10.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнгөнцоожийн өгсөн...Тухайн өдөр Н.******* манай захын наймаачдын захисан жимс, өндөг нарийн ногоог Хан-Орд захын хашаан дотор оройхон орж ирээд буулгаж байх үед Ц.******* гэх автобусны жолооч хийдэг байсан залуу хажуудаа нэг залуутай хамт согтуу ирчихээд автобусны жолооч Г.*******ыг “чи хүн ачихгүй, ногоо ачдаг болоо юу хулгайн тээвэр хийгээд байгаа юмуу” гээд хэрүүл өдөөд мөн ачаагаа авч байсан хүмүүсийг хэл амаар доромжлоод байсан. Мөн автобусны шатан дээр шарч зогсчихоод ачаа буулгуулахгүй болохоор нь жолооч Г.******* чи холдоод өгөөч гээд түлхээд автобуснаасаа гаргатал Ц.*******  газар унахаар нь би ачаа авах гээд тэнд зогсож байсан болохоор Ц.*******ыг хажуу талаас нь сугадаад босгосон. Тэгтэл Ц.******* босож ирчихээд жолоочтой хэрэлдээд автобусны хажууд бараг 30-40 минут зогсож байгаад явсан ... гэх мэдүүлэг / хэргийн 47-48 дахь тал/

11. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 247 дугаартай ... Ц.*******ын биед гэмтэл учирсан байна. Ц.*******ын биед баруун хөлний тахилзуур ясны төгсгөл хэсгийн ташуу далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Дээрхи гэмтэл нь цаг хугацааны хувьд шинэ байна. Ц.*******ын биед учирсан дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт, гэрэл зураг / хэргийн 64-66 дахь тал/

12. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Г.*******ы өгсөн ...2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр би Улаанбаатар хотоос өөрийн эзэмшлийн 97-07 ХОЕ улсын дугаартай автобусаар жимс, өндөг ачиж ирээд Хан-Орд худалдааны төвийн урд зогсоол дээр 18 цагийн үед ачаагаа булгаж байх үед Ц.******* хажуудаа Баатараа гэх залуутай хамт согтуу ирээд миний автобусны хажууд  байсан хүмүүстэй  маргаан үүсгээд салаавч өгөөд хашгираад байсан. Миний автобус  дотор сууж байгаад Ц.******* буугаад машинд суугаад яваад өгсөн. Баатарааг явсаны дараа Ц.******* буцаж ирээд “надруу чи надтай мэндэлсэнгүй пиздаа минь” гээд надтай хэрүүл хийсэн. Би “Түвшээ ахын дүү ах нь чамтай мэндлээд ус ундаа өгөө биздээ”  гэтэл “битгий худал хэлээд бай  би архи уусан ч ухаанаа уугаагүй байна” гээд над  руу дайраад  байхаар нь би зугтаад автобусруугаа ортол араас орж ирээд ачаа буулгаж байсан хүмүүсийн ачаа буулгуулахгүй болохоор нь би арга ядаад Ц.*******ыг гуйж үзлээ бүр үгэнд орохгүй болохоор нь автобусны хаалганы хажууд доошоо хараад хөрөгчний хамгаалалт бариулаас барьж байхад нь би баруун гарыг нь түлхээд гаргатал гарахдаа газар унаад босож ирээд өвдгөө бариад намайг доромжлоод  байсан. Тэгж байтал тэнд байсан хүмүүс Ц.*******ыг хөөгөөд явуулсан ... гэх мэдүүлэг / хэргийн 72-73 дахь тал/,

13. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хэргийн 77 дахь тал/

14.Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ийн ******* нь ******* аймгийн ******* сумын 04 дүгээр, Бугат багийн 23 дугаар гудамж, 19 тоотод оршин суудаг ... гэх баримт / хэргийн 80 дахь тал /

15. ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ийн *******ы иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 81 дэх тал/ зэрэг болно.

             Хоёр: Шүүгдэгчийн гэм буруугийн талаархи хууль зүйн дүгнэлт.

 1 Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

            2 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

            3 Хэрэгт авагдсан дээрхи баримтаар шүүгдэгч  Г.*******ыг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ******* аймгийн ******* сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хан-Орд” худалдааны төвийн гадна 97-07 ХОЕ улсын дугаартай зорчигч тээвэрлэх зориулалттай автобуснаас ачаа буулгаж байх үед нь Ц.******* нь согтуу  ирж “надтай мэндэлсэнгүй гэх шалтгаанаар, маргалдаж ачаа буулгахгүй байсан” ба шүүгдэгч Г.******* нь  хохирогч Ц.*******ыг авбуснаас түлхэж буулгах үед түүний  баруун хөлний тахилзуур ясны төгсгөл хэсгийн ташуу далд хугарал  бүхий  гэмтэл учирсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

4 Хохирогч Ц.*******ын биед учирсан... баруун хөлний тахилзуур ясны төгсгөл хэсгийн ташуу далд хугарал, зөөлөн эдийн няцрал... гэх гэмтэл нь шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 247 дугаартай дүгнэлтээр гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаардаг болох нь тогтоогдсон.

5 Шүүгдэгч Г.******* нь хохирогч Ц.*******ыг автобуснаас түлхэж буулгахад  биед  ямар нэгэн гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж хүсч,  түүнийг автобуснаас түлхэж буулгаснаар  баруун хөлний тахилзуур ясны төгсгөл хэсгийн ташуу далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл... бүхий хүндэвтэр гэмтэлийг учирсан байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

6 Шүүгдэгч Г.******* нь өөрийнх нь эзэмшлийн 97-07 ХОЕ улсын дугаартай автобусанд нь зогсож байсан хохирогч Ц.*******ыг түлхэж унагаснаар  түүний баруун хөлний тахилзуур яс нь хугарсан болох нь  шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон... баруун хөлний тахилзуур ясны төгсгөл хэсгийн ташуу далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь гэмтлийн  хүндэвтэр” зэргийн  гэмтэл болох нь  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Г.*******ы үйлдсэн дээрхи гэмт хэрэгт ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

7 Шүүгдэгч Г.******* болон өмгөөлөгч нарын хувьд хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

8 Иймд шүүгдэгч Г.*******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

9  Хохирогч нь согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн, шүүгдэгчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон хэдий ч  шүүгдэгч Г.*******  хохирогчийг автобуснаас түлхэж буулгахад  биед нь гэмтэл учрахыг ухамсарлаж ойлгоогүй байдал нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болжээ.

 Гурав: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1. Шүүгдэгч Г.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 77 дахь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон  шүүгдэгчийн хувийн байдлын талаар өгсөн гэрч Ц.Батмөнхийн... Манай найз Г.******* бол тайван дөлгөөн гүндүүгүй зантай, хүний итгэл даах чадвартай  ажилч хөдөлмөрч  гэр бүлдээ халамжтай хүнтэй амархан танилцаж найзалж нөхөрлөдөг аливаа юмны арга эв олохдоо сайн хүнийг ялгаж харьцдаггүй хөдөлмөрч хүн байгаа ... гэх мэдүүлэг , гэрч Г.Дэлгэрмагнайгийн өгсөн... Манай ах Г.******* нь тайван дөлгөөн, гүндүүгүй зантай гэр бүлдээ халамжтай хүнтэй амархан танилцдаг найзалж нөхөрлөдөг аливаа юмны арга эв олохдоо сайн хүнийг ялгаж харьцдаггүй. Дүү нартаа үлгэр жишээч сайн ах, аав байгаа... гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

2.Шүүгдэгч Г.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

3.Хохирогч Ц.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн,  шүүгдэгчийг мэндэлсэнгүй гэж өдөөн хоргоож, шүүгдэгч Ц.******* түүнийг  автобуснаас буухыг шаардахад эсэргүүцэж хэрүүл маргаан өдүүлснийг   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар ... хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн... гэх  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

4. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

5.Шүүгдэгч Г.*******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрхи нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хор уршгийг төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн ялын дүгнэлт, шүүгдэгч Г.******* нь хувиараа бизнес эрхэлдэг, аминдаа 97-07 ХОЕ улсын дугаартай автобус-1,  263 тооны малтай, хашаа-1, сарын өрхийн орлого 3000000 төгрөг  зэрэг шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 600000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч Г.*******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

5.Шүүгдэгчийн өмгөөлөгч нь улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д нэг сая төгрөгийн торгох ял шийтгэх дүгнэлт гаргасныг... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт торгох ялын хэмжээг дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний байхаар торгох ялын дээд болон доод хэмжээг заасан, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид учирсан хор уршгийг арилгахаа илэрхийлсэн,  хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн зэрэг байдлыг харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зургаан зүүн нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж өгнө үү гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах зүйтэй гэж үзсэн болно.   

Учир нь:  Шүүгдэгч Г.*******ы  хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн нь хэрэгт авагдсан гэрч нарын ... Ц.******* гэх автобусны жолооч хийдэг байсан залуу хажуудаа нэг залуутай хамт согтуу ирчихээд автобусны жолооч Г.*******ыг “чи хүн ачихгүй, ногоо ачдаг болоо юу хулгайн тээвэр хийгээд байгаа юмуу” гээд хэрүүл өдөөд мөн ачаагаа авч байсан хүмүүсийг хэл амаар доромжлоод байсан. Мөн автобусны шатан дээр гарч зогсчихоод ачаа  буулгуулахгүй хэрүүл маргаан хийгээд байсан... гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцсон болно.

 Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

1.Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.******* нь эмчилгээтэй холбоотой ямар нэгэн баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд шүүхийн шатанд ... 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр автобусны жолооч Г.******* нь автобуснаасаа түлхэж унагаасаны улмаас хөл хугарч хөдөлмөрийн чадвараа удаан хугацаанд алдаж эрүүл мэндээрээ хохирч, санхүүгийн хүнд байдалд орсон. Миний бие нь Тавантолгой ХХК-д Мандалбаярын машин барьдаг байсан. *******од ирж амрахаараа хааяа нэг хүний туслах жолооч хийж хот хооронд явдаг байсан. Цаашид хүнд хүчир хөдөлмөр хийх чадваргүй болсон. Иймд би энэ хүнд маш их гомдолтой байна. Миний 3 сарын орлого 9 сая төгрөгийг Г.*******аас гаргуулж өгнө үү ... гэх хүсэлтийг ирүүлсэн боловч холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт заасан... гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй ... гэснийг үндэслэж шүүгдэгчээс хохирогч Ц.*******ын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ажилгүй байсан хугацаанд нь цалинг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн шийдвэрээр тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 530000 төгрөгөөр тогтоож 1060000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Г.*******аас гаргуулан хохирогч Ц.*******т олгох үндэслэлтэй боловч тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байх тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2 дахь хэсэгт заасан... гэм хор учрахад хохирогчийн үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан  хариуцах гэм хорын хэмжээг  багасгаж болно ... гэснийг удирдлага болгон  шүүгдэгч Г.Баярсайхнаас 530000 төгрөг гаргуулан хохирогч Ц.*******т олгохоор шийдвэрлэв.

2.Харин мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.*******, шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч нь хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал, бусад зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх хүсэлт гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ...  хохирогч Ц.*******ын “баруун хөлний тахилзуур яс”-ны хугарал гэмтлээ  цаашид эмчлүүлэх болон бусад хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж  өгнө үү гэх хүсэлтийг  хангаж, хохирогчийн нэхэмжлэлээс 8470000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

3.Эрүүгийн 2336000000096 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD нэг ширхэгийг хэргийг хадгалах хугацаагаар  хэрэгт хадгалж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянаншийдвэрлэх ажиллагааны зардалгүй,битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

4.Шүүгдэгчид торгох ял шийтгэсэн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 600000/ зургаан зуун/ төгрөгний торгох ялыг  4 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн 2336000000096 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD нэг ширхэгийг хэргийг хадгалах хугацаагаар  хэрэгт хадгалж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч Г.*******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******аас 530000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.*******т олгож, нэхэмжлэлээс 8470000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардалаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг  дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Г.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.ЦЭЦЭГМАА