| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2023/0119/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/134 |
| Огноо | 2023-05-29 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Батцоож |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч *******, шүүгдэгч О.*******, түүний өмгөөлөгч *******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт Оодгойн *******т холбогдох ******* дуай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* овогт Оодгойн *******, ******* аймгийн суманд 73 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, боловсролтой, сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэй, Ховд аймгийн сумын даргын ажилтай, , нөхөр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн сумын багийн ын оршин суух, , чимэглэл ХХК-ний хамтран эзэмшигч, хувийн орон сууцны хөрөнгөтэй, өөрийн орлого төгрөг, Монгол улсын , , Хөдөлмөрийн хүндэт медиалаар шагнагдаж байсан, ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дуай.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч О.******* нь Ховд аймгийн сумын дүгээр Цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2021 оны 06 дугаар сарын 02- ны өдөр 12/Б дуай тушаалаар өөрийн хүү жижүүрээр ажиллуулсан мэтээр тушаал гаргаж, 2021 оны 06, 07 дугаар саруудад тус бүр 467374 төгрөг нийт 934748 төгрөгийн цалин, 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 13/Б тушаалаар хамаарал бүхий харилцаатай хүн болох бэр ажиллуулсан мэтээр тушаал гаргаж, 2020 оны 02, 03 дугаар саруудад тус бүр 625965 төгрөг нийт 125 төгрөгийн цалин, 2018 оны 09 дүгээр сарын 01- ний өдрийн 16/ А дуай тушаалаар тус цэцэрлэгт аар томилон ажиллуулж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 17- ны өдрийн 21/ А дуай тушаалаар чөлөөлж, аар түр томилж 2018 оны 12 дугаар сард 901356 төгрөгнийн цалин, 20 оны 01 дүгээр сард 8866 төгрөгний цалин нийт 50222 төгрөгийн цалинг тус тус олгож, албан тушаалын байдлаа урвуулан албаны эрх ашгийн эсрэг ашиглаж хийх ёсгүй дээрх үйлдлүүдийг хийж хээ 2018-2021 оны төсөвт нийт 3236900 төгрөгний хохирол учруулж, бусдад давуу байдал бий болгож эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг:Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт
1.Монгол улсын Авлигатай тэмцэх Ховд аймгийн сумын дүгээр цэцэрлэгээс гаргасан өргөдөл, хавсаргасан баримт ( хэргийн 06-18 дугаар тал)
2.Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн өгсөн... Би тухайн мэдээллийг таниас сонсож байна. Хэрэв үнэхээр ийм зөрчил байгаа бол хуулийн байгууллагаар тогтоогдвол Ховд аймгийн сумын дүгээр Төрийн сангийн 01617157 дуай дансанд төвлөрүүлэх зүйтэй. Ховд аймгийн сумын даргын газраас цэцэрлэгүүдийн цалингийн санхүүжилтийг тавьж ажилладаг байгаа ... гэх мэдүүлэг ( 1-р хх- ийн 06-18 дугаар тал)
3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч гийн өгсөн... О.******* нь оноос эрхлэгчээр ажиллаж байгаа. Тус цэцэлэгт өөрийн ноёрхолоо тогтоож байгууллагын ажилчдыг дарамтлах шинжтэй болсон тул танай байгуулагад хандсан. 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажилчдын хурал хийж байгууллагын өрийг дарахын тулд ажилчдаас 150000 төгрөг, түр тушаалтай ажилчдаас 0000 төгрөг хураан авахаар болсон. Тухайн мөнгийг хувь хүний ХААН банкны дансруу авч байсан. Хурал дээр яригдсан зүйлийг хурлын тэмдэглэлд тусгаагүй байсан. О.******* нь өөрийн хүү М. 2021 оны 02 дугаар сард байх цар тахал тархсан үед цэцэрлэг амарсан байхад түр тушаал гаргаж, жижүүрээр ажилласан мэтээр цалин гаргуулсан. Мөн А.Ариунжаргал гэх хүнийг ажиллуулсан мэтээр цалин олгуулсан байсан. Тэр үед мөн цэцэрлэг амарсан байсан. Манай эмчийн орон тоон дээр ажиллаж байсан хүүхэд гаргаад чөлөөтэй байсан. Манай цэцэрлэгт цагийн эмч ажиллах шаардлага байхгүй. Би 2018 онд хүүхэд асрах чөлөө авч байсан. Энэ үед Б.Байгалмаа түр ажиллаж байгаад гарсан гэсэн. О.*******ийн хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гээд танай байгууллагад хандсан... гэх мэдүүлэг (1-р хх- ийн 38-39 дүгээр тал)
4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.гийн өгсөн... Би ажилчдын хамтаар өргөдөл гаргаж танай байгууллагад өгсөн. О.******* нь оноос тус эрхлэгчээр ажиллаж байгаа. О.******* нь өөрийн гэсэн ноёрхолыг тогтоож байгууллагын ажилчдыг дарамтлах шинжтэй болсон тул түүний үйлдлийг тэвчиж чадахгүйн улмаас танай байгууллагад ажилчдын хамтаар өргөдөл гаргасан. О.******* эрхлэгч нь 2020 оны 12 дугаар сард ажилчдын хурал хийсэн. Тухайн хурлаар ажилчдаас 150000 төгрөг, түр ажилчдаас 0000 төгрөг хураахаар болсон хэдий ч юунд хэний төлбөрийг төлөх болсон талаараа хэлээгүй. Хурлын тэмдэглэлийг үзэхэд энэ талаар бичээгүй байсан. О.******* эрхлэгч нь өөрийн хүү М. 2020 оны өвөл жижүүрээр ажилласан мэтээр бүртгүүлж цалин олгуулсан. Мөн А. ажиллуулсан мэтээр цалин олгуулсан. Тухайн үед манай эмч хүүхэд төрүүлээд чөлөөтэй байсан. Эдгээр асуудлаар танай байгууллагад өргөдөл гаргасан ... гэх мэдүүлэг (1-р хх- ийн 41-42 дугаар тал)
5.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.ийн өгсөн... О.******* эрхлэгч нь дүгээр эрхлэгчээр оноос ажиллаж байгаа. Би хүүхэд асрах чөлөөтэй байсан тул байгууллагын өрөөнд мөнгө хураах тухай хуралд оролцоогүй. 2021 оны 03 дугаар сард намайг ажилд орсны дараа цар тахлын үед өөрийн төрсөн хүү М. жижүүрээр ажиллуулсан мэтээр цагийг нь бүртгүүлж, цалин олгуулсан гэж хэлсэн. Мөн А.Ариунжаргал гэдэг хүнийг ажиллуулсан мэтээр цалин олгуулсан гэж хэлсэн. Тэр асуудалд аудитын дүгнэлт тавигдаж байсан гэж хэлсэн ... гэх мэдүүлэг (1-р хх-ийн 44-45 дугаар тал)
6.Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.ийн өгсөн... Би танай байгууллагад гарын үсэг зурж өргөдөл гаргаж байсан. 2020 оны 12 дугаар сард би хүүхэд асрах чөлөөтэй байсан. 2022 оны 02 дугаар сард ажилд орсны дараа өөрийн төрсөн хүүхдийг цар тахлын үед жижүүрээр ажиллуулсан мэтээр цагийг нь бүртгүүлж цалин олгуулсан гэж хэлсэн. Мөн эмч хүүхэд асрах чөлөөтэй байхад А.Ариунжаргал гэдэг хүнийг ажиллуулсан мэтээр цалин олгуулсан байлаа ... гэх мэдүүлэг (1-р хх- ийн 47-48 дугаар тал)
7.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.ийн өгсөн... Би танай байгууллагад өргөдөл гаргахад гарын үсэг зурсан. Миний гарын үсэг мөн байна. Эрхлэгч О.******* нь цар тахлын үед өөрийн төрсөн хүү М. жижүүрээр ажиллуулсан мэтээр цалин олгуулсан байсан. М.Өнөболд манайд жижүүрээр огт ажиллаж байгаагүй. Эмч нь хүүхэд асрах чөлөөтэй байсан. Тэр үед А. ажиллуулсан мэтээр цалин олгуулсан байсан. Тухайн асуудалд аудитын дүгнэлт гарсан... гэх мэдүүлэг (1-р хх- ийн 49-50 дугаар тал)
8. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.ийн өгсөн.. Би 20 оноос хойш тус цэцэрлэгт туслах тогоочоор ажиллаж байна. Би гарын үсэг зурж өргөдөл гаргасан. Эрхлэгч О.******* нь цар тахлын үед өөрийн төрсөн хүү М. жижүүрээр ажиллуулсан мэтээр цалин олгуулсан байсан. М.Өнөболд манайд жижүүрээр огт ажиллаж байгаагүй. Эмч нь хүүхэд асрах чөлөөтэй байсан. Тэр үед А. ажиллуулсан мэтээр цалин олгуулсан байсан ... гэх мэдүүлэг (1-р хх- ийн 51-52 дугаар тал)
9.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.ийн өгсөн... Би сумын дүгээр нягтлан бодогчоор 20 оны 07 дугаар сарын - ны өдрөөс ажиллаж байна. Манай эрхлэгч О.******* бид хоёрт нэгдмэл ашиг сонирхол болон төрөл садангийн холбоо байхгүй. Би цэцэрлэгт сонгон шалгаруулалтын дагуу ажилд орсон. Манай цэцэрлэг, ажилчид нийлсэн 25 хүний орон тоотой. Үүнд эрхлэгч-1, арга зүйч-1, бүлгийн-6, туслах- 6, -1, нягтлан бодогч-1, нярав-1, ахлах тогооч-1, туслах тогооч -1, сав угаагч -1, үйлчлэгч- 1, жижүүр-3, эмч-1 зэрэг байгаа. Манай жижүүр 24 цагаар гарч 48 цаг амардаг. Манай эрхлэгч О.******* нь 2021 оны 06 дугаар сард өөрийн хүү М. цэцэрлэгт түр тушаалаар жижүүрээр ажиллуулахаар тушаал гаргасан байсан. Тэр надад тушаалыг өгөөд М.Өнөболд оюутан амралтын хугацаанд жижүүрээр 2 сар орчим ажиллана гэж хэлсэн. О.******* эрхлэгч нь М. жижүүрээр ажиллах утга бүхий тушаал өгсөн. Түүнээс өөр ямар нэгэн баримт өгөөгүй. Тухайн үед эрхлэгч О.*******ийн тушаалыг үндэслэн М.Өнөболдод цалин олгосон. М. ажиллаж байсан талаар сайн мэдэхгүй байна. Би 7 дугаар сард амарч байсан. М.Өнөболд ажиллах хугацаандаа 2021 оны 06 дугаар сард 467374 төгрөг бодогдон гарч 378057 төгрөг авсан. 07 дугаар сард 467374 төгрөгний цалин бодогдож гарт 392263 төгрөг авсан. Тэр ажиллах хугацаандаа нийт 934748 төгрөг авсан. Түүнээс хойш ажиллаагүй. А.Ариунжаргал нь манай цэцэрлэгт ажиллахаар манай эрхлэгч О.*******т материал өгсөн байх. 2020 оны 02 дугаар сараас 12 дугаар сар хүртэл бараг цэцэрлэг ажиллаагүй. Тухайн үед цар тахал гараад цэцэрлэг хаагдсан байсан. Энэ хугацаанд О.******* нь А. томилсон тушаал гаргаж 2 сарын хугацаанд ажиллуулсан. Энэ хугацаанд цэцэрлэг ажиллаагүй тул А.Ариунжаргал ажилдаа ирээгүй. Тэгэхдээ тушаал гарсан тул бүх ажилчдын цалинг өгч байсан. А.Ариунжаргалд 2020 оны 02 дугаар сард нийт 625965 төгрөгний цалин бодогдож 506581 төгрөг, 03 дугаар сард 925965 төгрөг бодогдож гарт 506581 төгрөг олгосон. Нийт 125 төгрөгийн цалин авсан. Цэцэрлэгийн ажилчдаас 2020 оны зун үүдэн хэсэгт засвар хийсэн зардлыг 2020 оны төсөвт суулгах гээд чадаагүй тул эрхлэгч О.******* нь ажилчдын хурал хийж байгаад хураахаар болсон. Тухайн үед ажилчдаас нэг хүнээс 150000 төгрөг авч барилгын материал авсан хүнд өгсөн. Тухайн мөнгийг нярав Б. хураахаар болсон ... гэх мэдүүлэг (1-р хх- ийн 54-55 дугаар тал)
.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.ийн өгсөн... Би сумын дүгээр цэцэрлэгт няраваар 20 оны 04 дүгээр сараас эхлэн ажиллаж байгаа. Түүнээс өмнө сав угаагчаар ажиллаж байсан. Манай эрхлэгч О.******* бид хоёрт нэгдмэл ашиг сонирхол садан төрлийн холбоо байхгүй. Энэ цэцэрлэгт сонгон шалгаруулалтын дагуу ажилд орсон. 2021 оны дугаар сард манай жижүүрээр Х., З.,М.Өнөболд нар ажиллаж байсан. Цэцэрлэгийн ажилчид 2020 оны 12 дугаар сард хуралдаад ажилчдаас 150000 төгрөг хураахаар болсон. Уг мөнгийг хурааж авах талаар ажилчид хуралдаад зөвшөөрсөн тул би өөрийн ХААН банкны , тоот данснуудын аль нэгэнд хурааж авч байсан. Тухайн мөнгийг 2020 оны хавар, намар үүдэн хэсгийн өрөөг тохижуулсан. Мөнгийг төсвөөс гаргаж өгөөгүй тул ажилчдаараа хуралдаж мөнгө хураалгахаар шийдвэрлэсэн. Тухайн өрөөнд тохижилт хийхэд 3 сая төгрөгний зардал гарсан. Энэ талаар ажилчид бүгд мэдэж байгаа... гэх мэдүүлэг (1-р хх- ийн 57 дугаар тал)
11.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.ын өгсөн... Би сумын цэцэрлэгт оноос хойш бүлгийнаар ажиллаж байгаа. Танай байгууллагад гарын үсэг зурж өргөдөл гаргасан. Би 20 оны дугаар сард хүүхэд асрах чөлөө аваад 2020 оны 09 дүгээр сард ажилдаа орсон. Намайг ажилд орсны дараа ажилчдын хурал болж манай цэцэрлэгт өр үүссэн талаар эрхлэгч О.******* хэлсэн. Тухайн хурал дээр ажилчдаас 150000 төгрөг авахаар болоод удахгүй цалин бууж нярав Б.ийн данс руу мөнгөө хураалгасан. Намайг хүүхэд асрах чөлөөтөй байх хугацаанд О.******* нь 2020 оны зун өөрийн хүүхэд М. жижүүрээр ажиллуулсан гэж сонссон. Тэр яриа манай ажилчдын дунд гарсан байсан. Мөн ковидын үед цэцэрлэг амарсан байхад А. ажиллуулсан гэж цалин олгуулсан гэх яриа гарсан. Намайг ажилдаа ороход үүдний өрөөг шинээр бий болгож барьсан байсан. Тэр өрөөнд эцэг, эхчүүд хүүхдээ авчирч өгөөд, авдаг, жижүүр суудаг өрөө байсан. Манай ажилчид М. ажиллаагүй гэж хэлж байсан... гэх мэдүүлэг (1-р хх- ийн 59-60 дугаар тал)
12.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.ийн өгсөн... Би Ховд аймгийн сумын дүгээр эрхлэгч О.*******ийг танина. О.******* нь ******* аймгийн сумын иргэн. Бид эмчилгээ хийлгэж, эмнэлэгт хэвтэж байхдаа танилцсан. Би сумын дүгээр жижүрээр 2020 оны дугаар сараас 2021 оны дугаар сар хүртэл хугацаанд ажилласан. М.Өнөболд манай эрхлэгч О.*******ийн хүүхэд. Манай хүүхэд өвдөөд би 2021 оны 05, 07 дугаар сард чөлөө авч байсан. Эмнэлэгт хэвтээд гарсны дараа эрхлэгч О.******* нь манай хүүхэд М.Өнөболд жижүүрээр ажиллаж байгаа гээд надаас түлхүүр авч байсан. Нэг удаа М.Өнөболд цэцэрлэг дээр ээлжтэй гээд түлхүүр авч байсан удаатай. Би 2021 оны дугаар сард ажлаасаа гарсан... гэх мэдүүлэг (1-р хх- ийн 65 дугаар тал)
13.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч өгсөн... Би Ховд аймгийн сумын 5 дугаар эрхлэгч О.*******ийг танина. Манай эхнэр М. тус нягтлан бодогчоор ажилладаг. Би сумын жижүүрээр 2020 оны 02 дугаар сараас 2022 оны 03 дугаар сар хүртэл ажиллаж байсан. Би танина. Тэр О.******* эрхлэгчийн хүүхэд. 2021 оны 07 дугаар сард М.Өнөболд ажилласан удаа байхгүй. Тухайн сард Х. ээлжийн ажилтай байсан тул М. ажилласан эсэхийг мэдэхгүй... гэх мэдүүлэг (1-р хх- ийн 67 дугаар тал)
. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.ийн дахин өгсөн... Манай ажиллаж байсан гэх Ариунжаргал гэгчийг 2020 оны 02, 03 дугаар сард харж байсан удаа байхгүй. Тэр хүн дээрхи хугацаанд манай цэцэрлэгт ажиллаагүй. Түүнийг ажилд авсан гэх тушаалыг эрхлэгч О.******* авчирч, цалинг нь болж олгуулсан. 560511512 гэх дансыг эрхлэгч О.******* хэлж өгсөн. Миний хувьд А.Ариунжаргалтай утсаар ярьж уулзсан асуудал байхгүй. Би нэг удаа эрхлэгч О.*******аас утсыг нь аваад ярих гэсэн боловч болохгүй гээд дугаарыг нь өгөөгүй. Тухайн данс нь болохгүй байхаар өөрийнхээ 5605113790 дуай данс руу А.Ариунжаргалын цалин болох 560000 орчим төгрөгийг хийлгэж аваад бэлнээр О.******* эрхлэгчид өгсөн. Тухайн үед дээрхи шийдвэрийг би бие даан гаргасан. 2020 оны 03 дугаар сард А.Ариунжаргалын регистрийн дугаарыг олж аваад Хаан банкны дансаар нь мөнгийг нь илгээсэн. А.Ариунжаргалын 2020 оны 02 дугаар сарын цалинд над дээр аудитын дүгнэлт гарч би төлж байсан. Уг мөнгийг эрхлэгчээс авч төлж өгсөн. А. эрхлэгчээс ямар хүн байгааг асуухад тэр нэг хүн байгаа гээд байсан... гэх мэдүүлэг (1-р хх- ийн 69 дүгээр тал)
15. Эд зүйлд үзлэг хийсэн... Үзлэгийг Ховд аймгийн сумын багт байрлах дүгээр цэцэрлэгт хийв. Тус цэцэрлэг нь ертөнцийн зүгээр хойд зүгт харсан хаалгатай хоёр давхар цэцэрлэг байв. Тус хоёр давхарт байрлах нягтлан бодогч М.ийн албан өрөөнд үзлэгийг хийв. М.ийн өрөөнд байх санхүүгийн баримтаас эрхлэгч О.*******ийн хүү М.Өнөболдын ажил орсон тушаал, цалингийн хүснэгт бүхий мэдээлэлийг харахад “ дүгээр цэцэрлэг, харилцахын баримт, 2021-01-01-2021-06- хооронд огноо бичигдсэн баримт байв. Уг баримтын доторхи материалыг үдэж цэгцэлсэн боловч дугаарлагдаагүй баримт байв. Баримт доторхи материалыг үзэхэд 2021.06.02 ны өдрийн 12/ Б дугаар М. 2021-06-02- ны өдрөөс жижүүрээр томилсон тушаал байв. Мөн 2021-06 сард М.Өнөболдод цалин олгосон баримт байв. Үзлэгийг үргэлжлүүлэн 2021-07-01-нээс 2021-12-31-ний хооронд үүссэн санхүүгийн баримтад үзлэг хийхэд 2021 оны 07 сард цалин олгосон баримт болон 2021--02-ны өдрийн 13/Б тоот М. ажлаас чөлөөлсөн тушаал байв. Уг баримт дотор М. ажил ороход болон ажлаас гаргах талаар баримт байхгүй байв.
.... Үзлэгийг үргэлжлүүлэн 2020 оны баримтаас ажиллаж байсан гэх А.Ариунжаргалд холбогдох баримт байгаа эсэхийг тогтоохоор үзлэг хийхэд бор өнгийн хавтастай 2020-01-01-2020-06-- ны өдрийг хүртэл үүссэн баримтыг үзэхэд 2020-02-01- ний өдөр түр тушаалаар А. томилсон тушаал гарсан, цалин олгон 2020-04-01-ний өдөр /Б тушаалаар ажлаас чөлөөлсөн тушаал байв... гэх тэмдэглэл (1-р хх- ийн 89-90 дүгээр тал)
16. Ховд аймгийн сумын дүгээр эрхлэгчийн 2021.06.02 ны өдрийн 12/ Б дуай “Ажилд томилох тухай“ тушаалаар тус жижүүрээр М. 2021-06-02-ны өдрөөс түр томилон ажиллуулсугай, М.Өнөболдод ТҮ-1-1 дэх шатлал болох 467374 төгрөгөөр цалин бодож олгохыг нягтлан бодогч М.д зөвшөөрсүгэй... мөн М. 2021 оны дугаар сарын 02- ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн 2021--02- ны өдрийн 13/Б дуай тушаалын хуулбар (1-р хх- ийн 93, 99 дүгээр тал)
17. М.Өнөболдод 2021-06-15- 378057 төгрөгний цалин олгосон, мөн 2021-07-02- 392263 төгрөгний цалин олгосон ... цалин олгох хүснэгт (1-р хх- ийн 94-98 дугаар тал)
18. . Ховд аймгийн сумын дүгээр эрхлэгчийн 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 13/Б “Ажилд томилох тухай” тушаалаар тус түр хугацаагаар Б. 2020 оны 02 дугаар сарын 01- ний өдрөөс ажилуулсан, А.Ариунжаргалд 506581 төгрөгний цалин олгосон, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн /Б тушаалаар түр ажиллаж А. 2020 оны 04 сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлсөн баримт (1-р хх- ийн 118-123 дугаар тал)
. Ховд аймгийн даргын оны дугаар сарын - ны өдрийн дуай “О.*******ийн ажилд томилох тухай” тушаалаар О.*******ийг Ховд аймгийн сумын дүгээр эрхлэгчийн ажилд томилсон ... тушаал (1-р хх- ийн 133 дугаар тал)
20. Ховд аймгийн сумын дүгээр эрхлэгчийн албан тушаалын ... Байгууллагын төсөв, санхүүгийн үйл ажиллагааг оновчтой төлөвлөх, төсөв хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах, хянах, тайлагнах ...,мөн ур чадварын хувьд ... Ёс суртахууны хэм хэмжээг алдалгүй сахиж, харилцааны ур чадвараар манлайлах, холбогдох хууль тогтоомж дүрэм зааврыг сайтар судалж, хэрэгжүүлэх, Авлагын эсрэг хуулийн хүрээнд ажиллаж авлигаас ангид байх ... гэх заалт бүхий тодорхойлолт (1-р хх- ийн 134-0 дүгээр тал)
21. Өнөболдын 2021-06, 07 дугаар сард нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт (1-р хх- ийн 3 дугаар тал)
22. Ариунжаргалын 2020-02, 03 дугаар сард нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт (1-р хх- ийн 4 дүгээр тал)
23. О.*******ийн ХААН болон Голомт банкны харилцах дансны хуулга (1-р хх- ийн 187- 207 дугаар тал)
24. М.Өнөболдын ХААН банкны хуулгаар ... 2021-06-16- 378057 төгрөгний орлого орсон, 2021-07-05- 392263 төгрөгний орлого орсон баримт (1-р хх- ийн 212- 216 дугаар тал)
25. Мөрдөн шалгах ажиллагаанд О.*******ийн яллагдагчаар өгсөн... Би нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг, Том хүү М.Өнөболд сургууль төгссөн, аавтайгаа хамт ажиллаж байгаа. 2 охин дунд сургуульд сурдаг. Би сумын дүгээр эрхлэгчээр оны дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын 05- ны өдөр хүртэл ажиллаж байгаад өөрийн хүсэлтээрээ ажлаасаа гарч сумын даргын Боловсрол хариуцсан арга зүйчээр ажиллаж байна. 2021 онд ковид гарсан үед цэцэрлэгт жижүүрээр ажиллах хүнд олдохгүй байсан тул өөрийн хүү М. жижүүрээр түр томилсон тушаал гаргасан. Би цэцэрлэг дээрээ бичиг баримтаа цэгцлээд хонож байсан удаатай. Тухайн үед манай жижүүр Х., З. нар тулаа хийж ажиллаж байсан. Миний бие тухайн үед буруу шийдвэр гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн асуудалд аудитын газраас акт тавигдаж миний бие төлсөн. Тухайн үед жижүүр авах талаар ямар нэгэн зар тавьсан асуудал байхгүй. А.Ариунжаргал нь миний төрсөн эгч Ичинхорлоогийн бэр. А.Ариунжаргалын нэрээр цалин гаргуулж тухайн үед манай цэцэрлэгт зөвлөгчөөр ажиллаж байсан Д., А. нарт өгсөн. Тухайн ахмад нар нь манай нарт сургалтын арга зүйгээр зөвлөгөө өгч байсан. Тухайн үед мөн буруутай шийдвэр гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн мөнгийг А. эгчээс 0000 төгрөг авч, мөн өөрөөсөө мөнгө гаргаж төлсөн байгаа. А.Ариунжаргал нь надад ажилд орох хүсэлт гаргасан зэрэг баримт байхгүй. Манай нягтлан бодогч нар тухайн мөнгөнөөс авсан зүйл байхгүй... гэх мэдүүлэг (2-р хх- ийн дугаар тал)
26. БЕ 720904 регистрийн дуай ******* овогт Оодгойн ******* “ Эрүүгийн хэриуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” (2-р хх- ийн 16 дугаар тал)
27.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.ын өгсөн... Би өндөр насны тэтгэвэрт байдаг. Боловсролын байгууллагад, мэргэжилтэн, эрхлэгчээр ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. 2003 онд намайг ажиллаж байхад О.******* нь манай аймагт ирсэн ажиллаж байсан тэр утгаар нь танина. оноос хойш тус цэцэрлэгт очиж зөвлөгөө өгдөг байсан. 20 оноос хойш очоогүй. Эрхлэгч О.******* нь надад байж байгаад нэг жилд 0000 төгрөг өгдөг байсан. Ажиллаж байсан талаар ямар нэгэн тушаал ном байхгүй. Тухайн мөнгийг надад бэлнээр өгч байсан... гэх мэдүүлэг (2-р хх- ийн 26-28 дугаар тал)
28. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Ариунжаргалын өгсөн... Би үйлдвэрчний холбооны даргаар 20 гаруй жил ажиллаж байна. Энэ утгаараа аймгийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын дарга удирдлагуудыг танина. дүгээр эрхлэгчээр ажиллаж байсан О.*******тай ажил хэргийн холбоотой. О.******* нь сумын 2, 4, дүгээр цэцэрлэгт, эрхлэгчээр ажиллаж байсан. О.******* нь нөхөр Мягмардорж, гурван хүүхдийн хамт амьдардаг. Манай аймгийн төвд 16 цэцэрлэг байдаг. О.******* нь хүнтэй эвлэг харьцдаг, тэр ажилласан газар болгондоо нэр хүндтэй ажиллаж байсан. Ажилчдынхаа төлөө гэсэн зүтгэлтэй хүн. Миний дүгнэлтээр бол бусдын төлөө дэндүү их сэтгэл гаргадаг ... гэх мэдүүлэг (2-р хх- ийн 32 дугаар тал)
29. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ын өгсөн ... О.*******ийг танина. Намайг оны 09 дүгээр сард тус цэцэрлэгт ажилд ороход эрхлэгчээр ажиллаж байсан. Би 2018 оны 01 сараас хүүхэд асрах чөлөөтэй байсан. Энэ хугацаанд хоёр хүүхэд төрүүлсэн тул удаан хугацаанд чөлөөтэй байсан... гэх мэдүүлэг (2-р хх- ийн 32 дугаар тал)
. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Ариунжаргалын хэлмэрчийн оролцоотойгоор өгсөн... Хэлмэрч Б.Саранчимэгийн хамт мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би О.*******ийг танина. Манай хадам ээж О.Ичинхорлоогийн төрсөн дүү. Би онд Ховд аймагт очихдоо уулзаж байсан. Намайг Ховд аймагт хадам ээжийн гэрт очсон байхад миний иргэний үнэмлэхийг аваад буцааж өгч байсан. Тухайн үед миний ХААН банкны 50713242 тоот дансанд мөнгө орсон. Картыг минь авч яваад мөнгийг авсан. Би оёдолчин мэргэжилтэй. Эмч мэргэжилгүй. Миний санаж байгаагаар 2020 оны 03 дугаар сард О.*******ийг миний ХААН банкны 50713242 тоод данс руу мөнгө шилжүүлсэн гэдгийг манай хадам ээж О.Ичинхорлоо хэлж байсан. Тухайн үед 0000 төгрөг АТМ-ээс аваад О.*******ийн данс руу шилжүүлж байсан. Ямар учиртай мөнгө орж, ирсэн яагаад буцаагаад авсан талаар мэдэхгүй... гэх мэдүүлэг (2-р хх- ийн 39-43 дугаар тал)
31. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.ийн дахин өгсөн... О.******* эрхлэгчийн өгсөн А.Ариунжаргалын данс болохгүй байсан тул өөрийн дансанд түүний цалинг оруулж, маргааш нь данснаасаа гаргаж, О.*******т бэлнээр 506580 төгрөгийг өгсөн. 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр А. ажлаас нь чөлөөлсөн тушаал өгсөн тул дахин цалин бодогдоогүй. О.******* нь танай байгууллагад өгсөн бидний мэдүүлгийг уншсан юм шиг байна лээ. 2023 оны 03 дугаар сарын 29, -ны орой над руу залгаж “Би та нарыг сайн санаж ажилд авсан. Та нар миний эсрэг мэдүүлэг өгсөн байна. Би бүгдийг уншлаа. Надад төлбөр гарсан утгатай зүйл ярьсан. Мөн 2023 оны 04 сарын 06-ны өдөр над руу яриад “ Би дотоод аудитын 1 сая төгрөг төлж байгаа. Чи өнгөрсөн зун үлдэгдэл мөнгийг төлөөд өгнө гэж байсан биздээ. Одоо би ажиллахгүй болох гэж байна. Мөнгө байхгүй дотоод аудитын актын дагуу төлөгдөөгүй 485663 төгрөгийг төлөөд өг“ гэхээр нь өөрийн хүү Амархүүгийн данснаас төлсөн. Миний хувьд тухайн мөнгийг төлөх шаардлага байхгүй. Учир нь би тэр мөнгийг гаргах шийдвэр гаргаагүй, уг мөнгөнөөс өөртөө авч хэрэглэсэн удаа байхгүй. О.*******ийг шалгаад, дээр нь ажилгүй болох гээд байна гэхээр нь хүн чанар гаргаад мөнгийг нь хүнээс зээлж төлөөд баримтыг нь хүргэж өгсөн. Тэр надад баримт хэрэгтэй өнөөдөр төлөөд өг гээд байсан... гэх мэдүүлэг (2-р хх- ийн 45-46 дугаар тал)
32. Мөрдөн шалгах ажиллагаанд А.ийн өгсөн... Намайг боловсролын салбарт ажиллаж байхад О.******* нь хамт ажиллаж байсан. О.*******ийг танина. Би Ховд аймгийн сумын дүгээр цэцэрлэгт 2020-2022 онуудад сургагчаар ажилласан. О.******* нь цалинг бэлнээр өгдөг байсан. О.******* нь надаас мөнгө эргүүлж авсан зүйл байхгүй... гэх мэдүүлэг (2-р хх- ийн 53-56 дугаар тал)
33. А.Ариунжаргалын ХААН банкны дансны хуулга (2-р хх- ийн 61-62 дугаар тал)
34.Ховд аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны акт, хяналт шалгалтын танилцуулга, улсын ахлах байцаагчийн ... 2020 оны 02, 03 дугаар сард А.Ариунжаргал ажлаагүй байхад цалин 854826 төгрөгний цалин олгосон , 2021 онд өөрийн хүү М.Өнөболдод 900667 төгрөгний цалин олгосон нийт 85663 төгрөгийг эрхлэгч О.*******аар төлүүлэхээр тогтоосон ... баримт (2-р хх- ийн 69-75 дугаар тал)
35. Ховд аймгийн даргын оны дугаар сарын - ний өдрийн А/ 417 дуай “Хүүхдийн цэцэрлэг байгуулж, тусгай зөвшөөрөл олгох тухай“захирамжаар Ховд аймгийн суманд 6 ангитай, 180 хүүхдийн дүгээр цэцэрлэгийг байгуулж, саргуулийн өмнөх сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгож, үйл ажиллагааны дүрмийг хавсралтаар баталсан баримт (2-р хх- ийн 78-82 дугаар тал)
36. Мөнгөн шилжүүлэгийн мэдээлэл ХО СХаяналт аудитын алба 01600511 тоод дансанд 2023-04-06 М. 485663 төгрөг төлсөн... баримт(2-р хх- ийн 84 дүгээр тал)
37. Банк хоорондын шилжүүлэгийн ... 160000955 дуай дансанд Бадарчийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 564476 төгрөг төлсөн баримт(2-р хх- ийн 85 дугаар тал)
37 . Шүүхийн хэлэлцүүлэгт орлогын мэдүүлэг ... 01600511 ХО СХаяналт аудитын албаны дансанд О.******* 2022.06- 00000 төгрөг төлсөн.. баримт
38.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн өгсөн...Хэргийн болсон байдлын талаар мэдүүлэг өгөхгүй. Албан тушаалаа урвуулан ашигласан байдлаас болж нийтдээ 3 сая гаруй төгрөгний хохирол учирсан байна. Үүнээс 1 сая гаруй төгрөгийг төлсөн үлдэгдэл мөнгийг нь төлнө гэж илэрхийлж байна гэж ойлгож байна, Ял шийтгэлийн хувьд ямар нэгэн санал, хүсэлт алга байна ... гэх мэдүүлэг
39. Шүүхийн хэлэлцүүлэгт О.*******ийн өгсөн... Миний хувьд улсад нийтдээ 29 жил, түүнээс байгууллагад 22 жил ажиллаж байна. Ковид цар тахлын үед байгууллагаа хөлдөөхгүйн тулд би ээлжийн хүн авч ажиллуулахаар шийдсэн. Тэр хугацаанд Ховд аймгийн дулааны станц халаалтаа өгөхгүй хүндхэн байсан. Манай цэцэрлэг нэг булангаасаа хөлдөж эхэлсэн тул ийм шийдвэр гаргасан. Би тухайн үед өөрийн хүүхдээ авч болох байх гэж бодоод авч ажиллуулсан. Ер нь 360000 гаруй мянган төгрөгийн цалин аваад ажилладаг хүн одоо бол байхгүй бөгөөд арга буюу хүүгээ авч ажиллуулсан. А.Ариунжаргал миний төрсөн эгчийн хүүхэд. Улаанбаатар хотод Орчлон сургуульд ажиллаж байсан болохоор авч ажиллуулсан тэгээд манай цэцэрлэгт нэг удаа хичээл ороод тэгээд бие нь өвдөөд явсан. Би буруу зүйл хийснээ хүлээж байна үлдсэн хохирлоо төлнө ямар нэгэн санал хүсэлт, гомдол байхгүй .... гэх мэдүүлэг зэрэг болно.
Хоёр: Шүүгдэгчийн гэм буруугийн талаархи хууль зүйн дүгнэлт.
1 Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
2 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Ховд аймгийн даргын оны дугаар сарын - ний өдрийн А/ 417 дуай “ Хүүхдийн цэцэрлэг байгуулж, тусгай зөвшөөрөл олгох тухай “захирамжаар Ховд аймгийн суманд 6 ангитай, 180 хүүхдийн дүгээр цэцэрлэгийг байгуулж, Ховд аймгийн даргын оны дугаар сарын -ны өдрийн дуай “О.*******ийн ажилд томилох тухай” тушаалаар О.*******ийн Ховд аймгийн сумын дүгээр эрхлэгчийн ажилд томилон ажилуулсан ба шүүгдэгч О.******* нь Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дүгээр эрхлэгчээр ажиллаж байх үедээ 2021 оны 06 дугаар сарын 02- ны өдөр 12/Б дуай тушаалаар өөрийн хүү жижүүрээр ажиллуулсан мэтээр тушаал гаргаж, 2021 оны 06, 07 дугаар саруудад тус бүр 467374 төгрөг нийт 934748 төгрөгийн цалин, 2020 оны 02 дугаар сарын 01- ний өдөр 13/Б тцшаалаар хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн эгч О.Ичинхорлоогийн хүүгийн эхнэр, эмч мэргэжилгүй, хөгжлийн бэрхшээлтэй , бэр ажиллуулсан мэтээр тушаал гаргаж, 2020 оны 02, 03 дугаар саруудад тус бүр 625965 төгрөг нийт 125 төгрөгийн цалин, 2018 оны 09 дүгээр сарын 01- ний өдрийн 16/ А дуай тушаалаар тус цэцэрлэгт аар томилон ажиллуулж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 17- ны өдрийн 21/ А дуай тушаалаар чөлөөлж, аар түр томилж, 2018 оны 12 дугаар сард 901356 төгрөгнийн цалин, 20 оны 01 дүгээр сард 8866 төгрөгний цалин нийт 50222 төгрөгийн цалинг олгож, тус цэцэрлэгт бүгд 3236900 төгрөгний хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
5. Шүүгдэгч О.******* болон өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй байна.
6. Авилгын эсрэг НҮБ-ын конвенцид “Төрийн албан тушаалтан” гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн байгууллагад байнга буюу түр хугацаагаар томилогдсон буюу сонгогдсон, цалинтай буюу цалингүй ажилладаг хүмүүс, төрийн байгууллага буюу улсын үйлдвэрийн төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, эсхүл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийг албан тушаалаас нь үл хамааран төрийн албан хаагч буюу нийтийн албан тушаалтан гэж үзэж авилгын сүбъектэд хамааруулдаг ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оноглахаар хуульчилсан. Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж, тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албаны хууль лэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхолыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдаглж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулдагаараа нийгмийн аюулын шинжтэй байдаг.
7. Шүүгдэгч О.******* нь нийтийн алба болох сумын дүгээр эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолтод заагдсан ... Байгууллагын төсөв, санхүүгийн үйл ажиллагааг оновчтой төлөвлөх, төсөв хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах, хянах, тайлагнах ...,мөн ур чадварын хувьд ... Ёс суртахууны хэм хэмжээг алдалгүй сахиж, харилцааны ур чадвараар манлайлах, холбогдох хууль тогтоомж дүрэм зааврыг сайтар судалж, хэрэгжүүлэх, Авлагын эсрэг хуулийн хүрээнд ажиллаж авлигаас ангид байх ... шаардлагыг зөрчиж, өөрийн хүү М. ямар нэгэн шалгуургүйгээр жижүүрээр ажиллуулж, мөн эмч ыг хүүхэд асрах чөлөөтэй байхад нь өөрийн төрсөн эгч О.Ичинхорлоогийн хүүгийн эхнэр, эмч мэргэжилгүй, хөгжлийн бэрхшээлтэй,бэр А. түр ажиллуулах тушаал гаргаж, цалин олгуулсан, мөн ийн түр орон тоонд ямар нэгэн шалгуургүйгээр ажиллуулж, цалин олгож, албаны эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, тухайн цэцэрлэгт нийт 3236900 төгрөгний хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон, тухайн үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, түүний үйлдэл нь 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан... эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон... гэмт хэргийн шинжийг хангасан.
8.Шүүгдэгч О.*******ийн дээрхи үйлдэлд Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан... эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон... гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж гэж үзнэ.
9.Иймд шүүгдэгч О.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан... эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
.Шүүгдэгч О.******* нь Авилгын хууль, Хөдөлмөрийн хууль, албан тушаалын тодорхойлолтод заагдсан үүргээ биелүүлж ажиллаж байгаагүй нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болжээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
1.Шүүгдэгч О.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь БЕ 720904 регистрийн дуай ******* овогт Оодгойн ******* “ Эрүүгийн хэриуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” (2-р хх- ийн 16 дугаар тал), мөн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Ариунжаргалын өгсөн... Би үйлдвэрчний холбооны даргаар 20 гаруй жил ажиллаж байна. Энэ утгаараа аймгийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын дарга удирдлагуудыг танина. эрхлэгчээр ажиллаж байсан О.*******тай ажил хэргийн холбоотой. О.******* нь сумын 2, 4, дүгээр цэцэрлэгт, эрхлэгчээр ажиллаж байсан. О.******* нь нөхөр Мягмардорж, гурван хүүхдийн хамт амьдардаг. Манай аймгийн төвд 16 цэцэрлэг байдаг. О.******* нь хүнтэй эвлэг харьцдаг, тэр ажилласан газар болгондоо нэр хүндтэй ажиллаж байсан. Ажилчдынхаа төлөө гэсэн зүтгэлтэй хүн. Миний дүгнэлтээр бол бусдын төлөө дэндүү их сэтгэл гаргадаг ... гэх мэдүүлэг (2-р хх- ийн 32 дугаар тал)- ээр тогтоогдож байна.
2. Шүүгдэгч О.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Шүүгдэгчийн хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан үздэг ба мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт ирүүлсэн ... Мөнгөн шилжүүлэгийн мэдээлэл ХО СХаяналт аудитын алба 01600511 тоод дансанд 2023-04-06 М. 485663 төгрөг төлсөн... баримт (2-р хх- ийн 84 дүгээр тал), Банк хоорондын шилжүүлэгийн ... 160000955 дуай дансанд Бадарчийн 2021 оны 12 дугаар сарын 22- ны өдөр 564476 төгрөг төлсөн баримт(2-р хх- ийн 85 дугаар тал), ... 01600511 ХО СХаяналт аудитын албаны дансанд О.******* 2022.06- 00000 төгрөг төлсөн.. баримтуудаар 3236900 төгрөгний хохирлоос нийт 2050139 төгрөгийг төлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
3. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
4. Шүүгдэгч О.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан... эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрхи нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нь олон жил , эрхлэгчээр мэргэшиж ажилласан байдал, дунд сургуульд хоёр хүүхэд сурдаг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ... шүүгдэгчийн гэм буруугаа ойлгож, хохиролд 2050139 төгрөгийг төлсөн, үлдэгдэл хохирол 1186761 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан хуульд заасан нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ял оноглж, торгох ялыг 3 жилийн хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү ... гэх дүгнэлт, шүүгдэгч нь сард 917000 төгрөгний цалин орлоготой зэрэг байдлуудыг харгалзан шүүгдэгч О.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О. *******т оноглсан 5400000 төгрөгний торгох ялыг 3 жилийн хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******т оноглсан 2 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг торгох ял оноглсан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч О.*******т тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн эрх хасах болон торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх даалгав.
Гурав: Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар
1.Шүүгдэгч О. ******* нь хэрэгт авагдсан баримтаар эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, 3236900 төгрөгний цалин олгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул түүний төлсөн 2050139 төгрөгийг хасаж, үлдэх 1186761 төгрөгийг шүүгдэгч О.*******аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар гаргуулан хохирогч байгууллага болох Ховд аймгийн сумын даргын олгов.
2.Эрүүгийн ******* дуай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид эрх хасах болон торгох ял шийтгэсэн тул шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр хэрэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Бат мээрэн овогт Оодгойн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан... эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бат мээрэн овогт Оодгойн *******т нийтийн албанд томилогдох эрхийг 2/ хоёр/ жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******т оноглсан 5400000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3/ гурав/ жилийн хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн ******* дуай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******аас 1186761 /нэг сая нэг зуун наян зургаан мянга долоон зуун жаран нэгэн/ төгрөг гаргуулан Ховд аймгийн сумын даргын олгож, 2050139 төгрөгний хохирол төлснийг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О. *******т оноглсан 2 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг торгох ял оноглсан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч О.*******т тайлбарлаж, шүүгдэгчийн эрх хасах болон торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх даалгасугай.
7.Шүүгдэгч О.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА