| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2019/03225/И |
| Дугаар | 102/ШШ2019/02764 |
| Огноо | 2019-10-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2019/02764
| 2019 оны 10 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2019/02764 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, дүгээр хороо, дүгээр хороолол, Хасбаатарын гудамж, тоотод оршин суух, Д.Ш
Хүсэлт гаргагч: Д.Б нарын хүсэлттэй,
Гэрлэлт сэргээлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Ш, Д.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Ш, Д.Б нар шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний гэрлэлтийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн дугаар шийдвэрээр цуцалсан. Бид гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч хамтдаа амьдарч насанд хүрээгүй 2 хүүхдээ өсгөж хүмүүжүүлсээр байгаа бөгөөд бидэнд учирсан амьдралын бэрхшээл, шалгуурыг даван туулж чадсан төдийгүй 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Гэрлэх ёслолын ордонд үр хүүхдүүдийнхээ хамтаар Мөнгөн хуримын ёслол үйлдэн хамтдаа аз жаргалтай амьдарч байгаа тул бидний гэрлэлтийг сэргээж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар: хүсэлт гаргагч нарын хүсэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Ш, Д.Б нар нь гэрлэлт сэргээлгэх тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Д.Ш, Д.Б нар нь 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсныг 1989 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрийн эрх бүхий байгууллага бүртгэж, гэрлэлтийн дугаартай гэрчилгээг олгожээ.
Гэрлэгчид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас шүүхэд гэрлэлт цуцлуулахаар нэхэмжлэл гаргасны дагуу Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн дугаар шийдвэрээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн байна.
Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээнэ гэжээ.
Хүсэлт гаргагч Д.Ш, Д.Б нар нь шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан боловч хоорондоо эвлэрч, хамтран амьдарсан, хэн аль нь гэрлэлтийн бүртгэл дахин хийлгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хүсэлт гаргагч нарын тайлбараар тогтоогдож байхаас гадна гэрлэлтээ сэргээлгэх тухай хүсэлтийг хамтдаа гаргасан байх тул тэдний гэрлэлтийг сэргээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Д.Ш, Д.Б нарын гэрлэлтийг сэргээсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацааны дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмаар тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА