Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 512

 

МАГАДЛАЛ

 

2018.02.21                                                     Дугаар 512                                 Улаанбаатар хот

 

 

 

 

   Ө.С, Ж.Н нарын нэхэмжлэлтэй

   иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/03531 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ө.С, Ж.Н нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Б холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт Ө.С 6 784 000 төгрөг, Ж.Н ? төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг,

Зохигчдын гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ө.С, Ж.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Ө.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Миний бие өөрийн нөхөр Ж.О хамт барилгын засал чимэглэлийн ажил хийдэг бригад удирдаж ажилладаг. 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “М ү” ХХК-ийн инженер Ч.Б амаар тохиролцож, Д аймгийн Г сумын ? хүүхэдтэй сургуулийн засварын ажлыг хийсэн. Үүнд, Спорт залын дотор шавар, замаска, амалгаа, 6 хаалга суулгасан, будаг эмульс, залны шалны хулдаас наасан, 3 сагсны шийт суулгасан, залны хувцас солих 2 өрөөний бүх засал, шавар, чулуу плитаг наах ажлыг ? төгрөгөөр тохирсноос ? төгрөгийг аваагүй.

Гал тогооны өрөөний агааржуулагчийн төмрийг цохиж хэвэнд оруулж, тогтоох ажлыг ? төгрөгөөр тохирсон, мөнгийг аваагүй. Сургуулийн 1 давхарын хавтастай ? хаалга, 1, 2, 3 давхрын ариун цэврийн өрөөний нийт 9 тусгаарлагчийг ? төгрөгөөр хийхээр тохирсон. 1 давхрын ? вакум өрөө, 1 том анги, нийт ? өрөөний замаска, таазны тэгшилгээ, зүлгүүр, эмульс, будаг, шалны хулдаас наах ажлыг ? төгрөгөөр тохирсноос ? төгрөгийг аваагүй. Хоёр давхрын урлаг залны тайзны рам зангидахыг ? төгрөгөөр тохирсон. Нэг давхрын гол хаалганы салхивчны тэгшилгээ, замаска, эмульс ? төгрөгөөр тохирсон. Узелийн өрөөний шал тэгшилж резинэн будгаар 2 давхарлаж будсан ? төгрөгөөр тохирсон. Багш нарын өрөөнд 2 үе будаг хийсэн,   ? төгрөгөөр тохирсон. ? ширхэг хаалганы нууц цоожны гажаа зассан хөлсөнд      ? төгрөгөөр тохирсон. Комиссын даалгавараар ажил хийхэд ? төгрөг, /4 хүний 7 хоног*30 000/.

Залны ажлаа дууссаны дараа өгнө гэж ? төгрөгийг аваагүй. Нийт ? төгрөгийн үлдэгдэлтэй ажлын хөлсөө авч чадаагүй ба энэ ажлыг гүйцэтгэсэн манай бригадын ажилчид надаас цалингаа нэхээд маш хэцүү байна. Ажлын хөлс ? төгрөгийг Ч.Б гаргуулж надад олгоно уу гэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “М ү” ХХК-ийн инеженер Ч.Б гэрээ хийж Д аймгийн Г сумын сургуулийн засварын ажлыг ? төгрөгөөр хийж гүйцэтгэхээр болсон ба гэрээний хугацаандаа хүлээлгэн өгсөн. Гэтэл ажлын хөлсний үлдэгдэл ? төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Барилгын 2 давхар ? төгрөг, 1 давхар ? төгрөг, 2 шатны хонгилыг нь тус бүр ? төгрөгөөр тохирсон. 2 давхрын бүх ажлыг хийсэн. 2 давхрын тэгшилгээ, хар, цагаан замаска ажлуудыг хийсэн, 2 шатны хонгилыг бүрэн дуусгаж, хар, цагаан замаска, плита бүгийг хийсэн. Би ? төгрөг дансаар авсан. Хоол, хүнс, тамхи гэх мэт зүйлд ? төгрөгийн материалыг хариуцагчаар авхуулсан. Ингээд үлдэгдэл нь ? төгрөг байгааг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 11 шаардлага гаргасан байна. Спорт залны ажлын үндсэн төсөв нь цаанаасаа ? төгрөг бөгөөд энэ ажлын төсөвтэй ажил гүйцэтгэх гэрээ нь хэрэгт авагдсан байгаа ? төгрөгт заслын ажил, цахилгааны ажил орж байгаа, ? төгрөгөөр цахилгаанд зарцуулах хэрэгтэй гэж ярьж байгаагаар энэ талаар хэн аль нь маргахгүй байна гэж үзэж байна. Ингээд ? төгрөгөөс ажилтнуудын хоол хүнсэнд ? төгрөг өгчихсөн, Ө.Стэй ? төгрөгөөр ажил хийхээр тохироод ? төгрөгөө өгчихсөн. Тусгаарлагч хийсний тухайд 1 давхарт 2 тусгаарлагч хийсэн бөгөөд панеран тусгаарлагч ? биш ? төгрөгөөр тохирсон. Гал тогооны агааржуулалт ? төгрөгөөр хийсэнд бид маргадаггүй, 4 дэхь шаардлагын тухайд 4 вакум өрөө, 1 том аркны ажил нь Ж.Нийн хийсэн ажил байгаа м.кв-аар нь тооцвол ? орчим төгрөгийн ажил байгаа, 2 давхрын урлаг залны арам зангидах ажлыг Ө.С хийгээгүй Э гэдэг хүн бусад 5 хүнтэй хамт урлаг залны арам зангидсан. 7 дахь шаардлагын тухайд ? төгрөгийн л үнэлгээтэй байгаа бөгөөд өнөөдөр өөрсдөө үнэлгээ зохиож ирж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 8 дахь шаардлагын тухайд мөн адил зөвшөөрөхгүй үнэлгээ нь ? төгрөг болж байгаа. 9 дэх шаардлагын тухайд тухайн объектийг бүгд л комиссод өгөх гээд ажиллаж байгаа энэ үед хэн аль нь 1 шүрүп илүү хийсэн гэх байдлаар хандах байдлаар хувь хувьдаа үнэлгээ тогтоосон зүйл байхгүй энэ ажлыг бүгд л сайн дурын үндэс дээр хийж байгаа, 10 дахь шаардлагын тухайд комиссын даалгавар болоод комиссын даалгаврын дагуу хийж гүйцэтгэсэн ажил гэж огт байхгүй. Энэ бол энэ хүмүүсийн дутуу хийсэн ажлыг нэмж засуулж байгаа асуудал түүнээс биш нэмэлт төсөвтэй ажил байхгүй. Үндсэндээ 11 шаардлагын хүрээнд ? төгрөгийн үнэлгээтэй ажил байгаа, нэмээд 3 давхрын   ажил нь ? төгрөг нийтдээ ? төгрөгийн ажлыг Ө.С хийх ёстой бөгөөд энэ мөнгийг 100% төлсөн байгаа.

Ж.Нийн тухайд давхар тус бүрээр нэр бүхий 32 ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд үүнийг тодорхой м.кв-аар нь эрх бүхий байгууллагаас гаргасан үнэлгээгээр гаргачихсан байгаа. Үүнтэй адил м.кв талбайн ажлын жишиг үнэлгээгээр тооцоолбол хийх ажлын үнэлгээ нь ? төгрөгийн гүйцэтгэсэн ажлын хөлс төлөх ёстойгоос ? төгрөг өгсөн бөгөөд 100% төлсөн гэж үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар нэр бүхий 32 ажлын м.кв-ийн жишиг үнэлгээг хэрэгт өгч байсан бөгөөд Ж.Нийн зүгээс энэ талаар огт маргадаггүй гэжээ.

 

Хариуцагч Ч.Б нэхэмжлэгч Ж.Нд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ж.Н нь 2015 оны 6 дугаар сард ажилгүй байна, намайг ажиллуулаач гэж гуйсны дагуу Д аймгийн Г сумын сургуулийн 1, 2 дугаар давхрын заслын ажлыг хийж гүйцэтгэх, ажлын гүйцэтгэлээр хөлс төлөхөөр харилцан тохиролцож, ажлаа эхлүүлсэн. Ж.Н нь хэдэн хүмүүсийн хамт заслын ажлаа эхлүүлсэн боловч хугацаандаа хийж гүйцэтгээгүй ажлаа орхиж явсан. Түүнчлэн 1, 2 давхрын хаалганы амалгаа, нөхөөс хийгээгүй, 2 давхрын коридор, ангиудын шалны хулдаас, гарниз хадаагүй, салхивч наагаагүй, зүүн талын цонхнуудын амалгаа будаагүй, шат хонгилуудыг жигд будаагүй алаглуулсан, халтартуулж будсан, 1 давхрын зарим ангиудын шавардлага, эмульс, шалны бетон тэгшилгээ хийгээгүй орхисон. Гэрээгээ дүгнье, дутуу хийж гүйцэтгэсэн ажлаа гүйцээ ажлын гүйцэтгэлээ хүлээлгэж өг гэж удаа дараа шаардсан боловч өмнөх ажлаа хийж дуусгаагүй мөртлөө Дундговь аймгийн Дэрэм суманд заслын ажил хийгээд ажлаа хаяад явсан. Ч.Б миний бие Ж.Нд нийт ? төгрөгийг хийсэн ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөөгүй дутуу орхисон байхад ар гэрт асуудал гарлаа, өөрийн ажилчдад цалин шаардлагатай боллоо гэх олон шалтгаанаар өөрт нь итгэж хийсэн ажлын гүйцэтгэлээс илүү мөнгө шилжүүлсэн бөгөөд Ж.Нийн хийж гүйцэтгэсэн ажлыг БХБНААҮТ барилгын угсралтын болон засал чимэглэлийн ажлыг жишиг үнэлгээг тооцох тухай журмаар тооцож үзэхэд ? төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн байхад ? төгрөгийн илүү төлөлт хийсэн. Иймд хариуцагч Ж.Нээс ? төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Н сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Жишиг үнэлгээг урьд нь Ч.Б надад гаргаж өгч байсан гэрээ хийнэ гэж байхдаа үзүүлж байсан, гэрээ яагаад хийгээгүй вэ гэвэл гэрээнд нь захирлын гарын үсэг тамга тэмдэг байгаагүй учраас би гэрээ хийгээгүй, надад тухайн үедээ миний нэрийг бичиж байгаад больсон гэрээ нь надад байгаа. Намайг ажил хаяж явсан гэж байгаагийн тухайд би бүх ажлыг дуусгаад улсын комиссод орохоор шийдүүлчихээд, би олон хүнтэй байсан учраас үндсэндээ тэнд нийт 5 сарын хугацаанд хариуцагчийн ярьж байгаа мөнгөөр бодохоор би сард 1 хүндээ ? гаруй төгрөг өгч байсан болж таарч байгаа. Би явахдаа комисс ортол чинь би өөрийнхөө бригадын хүмүүсийг юуг л хийнэ гэнэ тэрийг чинь хийх хүнээ үлдээе гээд төрсөн ах н.А, хамт ажиллаж байсан н.Ч, бас сумын 1 хүүхнийг үлдээгээд явъя би бусад хүнээ аваад Д с явъя гэж хэлээд явсан. Миний үлдээсэн хүмүүс бүх хэлсэн ажлыг нь хийж дуусгасан, комисс орох үед нь би очиж байсан. Тухайн үед надад жишиг үнэлгээ ийм юм гэж хэлээгүй, бид тохироогүй, тухайн үед м.кв-аар үнэлнэ гэсэн бол бид өөрөөр тохирох байсан. Хэлэлцэж тохирсон тохироогоор хийсэн. Хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Бгаас ? төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Ст, ? төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Нд тус тус олгож, нэхэмжлэгч Ө.Сийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ? төгрөг, нэхэмжлэгч Ж.Нийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ? төгрөгт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Нээс ? төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ө.Сээс төлсөн      ? төгрөг, нэхэмжлэгч Ж.Нээс төлсөн ? төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид ? төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.С, ? төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Нд тус тус олгож, хариуцагч Ч.Б улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот дансанд төлсөн ? төгрөгийг дээрх данснаас гаргуулж хариуцагч Ч.Бд буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ө.С давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 3 давхарын заслын ажлын хөлсийг болох ? төгрөгийг дансанд орсон болон бэлнээр авсан нийт ? төгрөгнөөс хасч тооцохгүйгээр нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг буруу тооцож шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Гэрч Л.Г мэдүүлэхдээ тухайн үед Ж.Н, Ч.Б хоёр гэрээгээ хийх гэж байхдаа "н.Э бид хоёрыг гадаа байж бай" Ж.Н надад   ? гэж хэлсэн би ? тохирсон гэж ойлгосон гэсэн үйл баримтаас гэрчийн мэдүүлэгийг үндэслэж талуудын гэрээний гол нөхцөлийг шүүх тогтоож илэрхий нэг талыг хохироож байгаад гомдолтой байна. Гэрч тухайн ач холбогдол бүхий үйл баримтыг мэдэж харсан зүйлээ мэдүүлэхээс биш өөрийн бодол үнэлэлт дүгнэлт өгч түүнийг нь шүүх үнэлж шийдвэр гаргасан. Учир нь гэрч н.Э, Ж.А нар нь ? гэх үгийг мэдэхгүй ийм тохиролцоо байгаа эсэх сонсоогүй гэж мэдүүлсээр байхад гэрчүүдийн мэдүүлэгт ноцтой зөрүү байвал тэдгээрийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авч болно. Мэдүүлэг авахдаа гэрчүүдээс бие биеэ таних эсэх, хоорондоо ямар харилцаатай болохыг асууна. Дараа нь тодруулах гэж байгаа зүйлийн талаар гэрчүүдээс ээлжлэн мэдүүлэг гаргуулна. Мэдүүлэг өгсний дараа шүүгч гэрчүүдэд асуулт тавьж болно. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Ж.Н нь 2016 оны 06 дугаар сарын 23 наас 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Д аймаг г сумын сургуулийн барилгын 1, 2 давхрын ажлыг хийж гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгсөн нь зохигчдын тайлбар хэргийн үйл баримт, фото зургаар тогтоогдож байна гэжээ. Хэргийн материалд байгаа фото зураг нь Ж.Нийн хийж гүйцэтгэсэн сургуулийн барилгын ажлын зураг бус Д аймгийн эмнэлэгийн засварын ажлыг хийж гүйцэтгэж байсан зураг гэж нэхэмжлэгч хариуцагч хүлээн зөвшөөрч нотлох баримт шинжлэн судлахад дурьдсаар байтал шүүх буруу үнэлсэн. Мөн хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн тайлбарт Ж.Нийн хийж гүйцэтгээгүй ажлыг иргэн Б.С, Г.Э, Н.Б, Т.А, Ш.А, Б.А, Т.Ц, Э.А, Б.Б, нарын хүмүүсээр хийлгэж ? төгрөгийн цалин өгч хоол ундны зардалд ? төгрөг зарцуулсан ба хэргийн материалд хавсаргасан байтал үндэслэлгүй нотлох баримтыг шинжлэн судалж үнэлэлт дүгнэлт өгөөгүй өөрөөр хэлбэл тухайн нотлох баримтыг хэрхэн үнэлсэн үнэлэх боломжгүй зэрэг үндэслэлээ тусгаагүй. Мөн "Д аймгийн Г сумын сургуулийн 1, 2 давхрын ажлыг нэхэмжлэгч Ж.Н болон түүний нөхөр гэрч Л.Г нарын тайлбар мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тэмдэглэлийн дэвтэрт 2 давхрын бүх засал ? төгрөг, 1 давхар ? төгрөг, шатны хонгил ? төгрөг гэсэн бичвэрээр тогтоогдож байна" гэжээ нэхэмжлэгч шүүх хуралд гаргасан тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч бичиг үсэг мэдэхгүй бага ангийн боловсролтой тул гэрээ байгуулах нөхцөл бололцоо байгаагүй гэж тайлбарлаж буй нь тухайн тэмдэглэлийн дэвтэрийн гар бичвэр нь нэхэмжлэгчийн бичвэр мөн эсэх өөр хэн нэгэн шүүхэд зориулж нөхөж бичсэн нь илэрхий байна. Барилгын угсралтын болон засал чимэглэлийн ажлын жишиг үнэлгээг тооцох тухай журмаар тооцож олгохоор талууд тохиролцсон энэ тухай нэхэмжлэгч маргадагүй. Энэхүү жишиг үнэлгээгээр тооцож үзэхэд ? төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа огт нотолдоггүй хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдохгүй байхад хйисэн ажлаа ч өөрөө мэдэхгүй хийсэн ажлаасаа давсан хөлс авсан байж гэнэт л ? төгрөгийн үнэлгээтэй гэж дур мэдэн гэрээний үнийг өөрөө тогтоон шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүх нотлох баримт, хэргийн үйл баримтыг үнэлэлгүй шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ө.С нь ? төгрөг, Ж.Н ? төгрөгийг  ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт хариуцагч Ч.Бгаас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, Ж.Нээс ? төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Нэхэмжлэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “М ү” ХХК-ийг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасныг шүүх хангаж, тус компанид нэхэмжлэлийг гардуулан тайлбар авсан боловч нэхэмжлэгч нар тухайн хариуцагчаас татгалзсан.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2015 оны 6 дугаар сард Д аймгийн Г сумын сургуулийн барилгын ажил гүйцэтгэсэн ажлын хөлсийг дутуу өгсөн...” гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй, хийсэн ажлынх нь хөлсийг бүрэн өгсөн...” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч Ч.Б нь 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Ж.Нтэй, 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Ө.Стэй ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулан Д аймгийн Г сумын дунд сургуулийн засварын ажил гүйцэтгүүлэхээр тохиролцсон байна.

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу Ж.Нд ? төгрөг, Ө.Ст     ? төгрөгийн хөлс өгөхөөр тохиролцсон гэж хариуцагч тайлбарлаж байх ба Ж.Нд ? төгрөг, Ө.Ст ? төгрөгийг бэлнээр болон шилжүүлгээр, хоол хүнсний зүйлээр өгсөн талаар зохигчид маргаагүй уг үйл баримт тогтоогдсон байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг хэн аль нь шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн заалтад нийцээгүй, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь нэхэмжлэгч Ө.С ? төгрөгийн ажил гүйцэтгэхээр тохиролцсон болох, гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэж өгснөө нотлоогүй, нэхэмжлэгч Ж.Нийн гүйцэтгэсэн ажлыг хариуцагч нь жагсаалтаар гаргаж, ? төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэснийг нэхэмжлэгч нь баримтаар няцаагаагүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нараас гаргасан хүсэлтийг шүүх хангаж, Д аймгийн Г сумын 320 хүүхдийн сургуулийн спорт заалны зураг төслийг тус аймгийн архиваас гаргуулсан байх ба нэхэмжлэгч нар энэ нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулсан зорилго тодорхойгүй байгаагаас гадна   тухайн нотлох баримтаас нэхэмжлэгч нарын гүйцэтгэсэн ажлыг шүүх ялган зааглаж тогтоох боломжгүй, нэхэмжлэгч нар өөрсдийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг баримтаар  нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлбэрээр нэхэмжлэгч нарын хийсэн ажлыг ялгаж тодорхойлох боломжгүй, хэрэгт хавсаргасан дэвтэр нь /хатуу, хөх хавтастай/ энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болох нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт “Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө.” гэж заасан, зохигчид ажлын хөлс төлөх талаар хуульд зааснаас өөрөөр тохиролцсон баримт хэрэгт авагдаагүй.

Нэхэмжлэгч нар нь дээрх сургуулийн барилгын ажлыг дутуу орхиж явснаас үлдэх ажлыг Ч.Б нь бусдаар гүйцэтгүүлэн хөлс төлсөн баримт хэрэгт авагдсан, нэхэмжлэгч нар гүйцэтгэсэн ажлынхаа тоо, хэмжээг зааглан тодорхойлж чадаагүй тул хариуцагчаас ажлын хөлс гаргуулах үндэслэлгүй юм.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Ч.Б нь ажлын хөлс ? төгрөг, гагнуурны аппаратны ? төгрөгийг Ө.Сээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/19394 тоот захирамжаар хүлээн авахаас татгалзсан.

Дараа нь Ж.Нээс ? төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгохдоо хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсгийн заалтад нийцээгүй байна.

Хариуцагч Ч.Б нь Ж.Нд илүү олгосон ажлын хөлс ? төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардахдаа Л.З олгосон итгэмжлэлээсээ тухайн үед татгалзсан баримтыг шүүхэд өгсөн нь хуулийн дээрх заалтад нийцсэн байна.

Хариуцагч Ч.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө бүрэн төлүүлэхээр Л.З 2 жилийн хугацаатай итгэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын    14-ний өдөр олгосон, Ж.Нээс ? төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсон, Ч.Б нь итгэмжлэлийн хүчинтэй байдлын талаар маргаагүй байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй боловч шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож байгаа тохиолдолд Ч.Б нь ажлын хөлстэй холбоотой шаардлагыг дахин гаргахад энэ магадлал саад болохгүй.

Нэхэмжлэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “М ү” ХХК-ийг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасныг шүүх хангаж, тус компанид нэхэмжлэлийг гардуулан тайлбар авсан боловч нэхэмжлэгч нар тухайн хариуцагчаас татгалзсаныг шүүх шийдвэрлээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.

Иймд шүүх дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/03531 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Бд холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ? төгрөг гаргуулах Ө.Сийн нэхэмжлэл,  ? төгрөг гаргуулах Ж.Нийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ө.Сээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж ? төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас төлсөн ? төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ДАВААДОРЖ

                      

                          ШҮҮГЧИД                                                Ч.ЦЭНД

 

                                                                                           М.НАРАНЦЭЦЭГ