Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/399

 

5.Шүүгдэгч Ө.Доржсүрэн, Х.Наранцэцэг нар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Төрийн орон сууцны корпорацын Буянт-Ухаа 2 хороололд орон сууцанд оруулж өгнө гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан нийт 12 хохирогчоос 79,250,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан тухай:

5.1.Хохирогч Б.Батчимэгээс 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө-33 дугаар байрны хажууд бэлнээр 4,200,000 төгрөг, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо “Туушин” зочид буудал дээр ажил дээрээ байхдаа Хаан банкны интернэт банк ашиглан 2,050,000 төгрөгийг Х.Наранцэцэгийн Хаан банкны 5029821452 тоот данс руу шилжүүлсэн, нийт 6,250,000 төгрөгийг авч залилсан болох нь:

Хохирогч Б.Батчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн төрсөн дүү Бат-Эрдэнийг байранд оруулах санаатай Х.Наранцэцэг гэх хүний 88117796 гэсэн дугаарыг аваад холбогдсон. Тэгсэн уг хүн надад байранд орох гэж байгаа хүнийхээ материалыг бэлдээд өгнө, урьдчилгаа төлбөр нь 6,250,000 мянган төгрөг болно. Чи мөнгөө надад бэлнээр авчирч өгөх хэрэгтэй байна, дансаар авах боломжгүй байна гэсэн. Тэгэхээр нь би ах Батчулуунтай ярьж байгаад өгөхөөр болоод Х.Наранцэцэгтэй холбогдож материал болон мөнгөө өгөх гэсэн юм гэхэд манай гэрт ирээд өгчих гэж надад хэлээд Х.Наранцэцэг гэх хүний гэр болох 3, 4 дүгээр хороололд байрлалтай байр байсан хэддүгээр байр гэдгийг нь мэдэхгүй байна, намайг байрны гадна очоод утсаар ярихад Х.Наранцэцэг гарч ирээд машинд суугаад ...дүү Бат-Оршихын материалыг өгөөд мөн бэлэн мөнгөөр 4,200,000 төгрөг өгсөн. Нөгөө хүн эргээд холбогдоно гэж хэлээд мөнгө аваад явсан. Дараах нь үлдэгдэл мөнгөө өг гээд байхаар нь би 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 08 дугаар хороо “Туушин” зочид буудал дээр ажил дээрээ байхдаа өөрийн Хаан банкны 5069197831 гэсэн данснаас Х.Наранцэцэгийн 5929821452 дугаарын данс руу 2,050,000 төгрөг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг (24 дүгээр хавтаст хэргийн 91-93 дугаар хуудас),

Хохирогч Б.Батчимэгийн Хаан банкны 5069197831 тоот дансны хуулга (24 дүгээр хавтаст хэргийн 100 дугаар хуудас),

5.2.Хохирогч Э.Одгэрэлээс 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төв Хаан банкнаас нийт 9,500,000 төгрөгийг Х.Наранцэцэгийн Хаан банкны 5029821452 тоот данс руу шилжүүлснийг авч залилсан болох нь:

Хохирогч Э.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын сүүлээр анх манай нөхөртэй хамт ажилладаг Батмөрөн гэх хүнээс Буянт-Ухаа 2 хороололд 3 өрөө байранд орох боломжтой, Батмөрөн өөрөө тухайн хороололд байранд орохоор урьдчилгаа мөнгө өгсөн талаар сонсоод Батмөрөнгийн ээж болох Зандан гэх хүнтэй уулзаад хэрхэн байранд орох талаар асуухад “Бид нар Наранцэцэг гэх хүнд Буянт-Ухаа 2 хороололд байранд орохоор урьдчилгаа мөнгөө өгчихсөн байгаа. Чи хэрвээ сонирхож байвал Наранцэцэгийн 5029821452 дугаарын Хаан банкны данс руу урьдчилгаа мөнгөө шилжүүлээрэй” гэж хэлэхээр нь би 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 120 мянгатад байдаг Төв Хаан банкнаас өөрийн эзэмшлийн 5022142706 дугаарын данснаас Хашбат овогтой Наранцэцэг гэх хүний Хаан банкны 5029821452 дугаарын данс руу 9,500,000 төгрөг шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг (38 дугаар хавтаст хэргийн 181-183 дугаар хуудас),

Э.Одгэрэлийн мөнгө шилжүүлсэн баримт (38 дугаар хавтаст хэргийн 187-188 дугаар хуудас),

5.3.Хохирогч Э.Өлзийбаяраас 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо Макс Молл худалдааны төв дотор байхдаа Х.Наранцэцэгийн Хаан банкны 5029821452 тоот данс руу 6,500,000 төгрөг шилжүүлснийг авч залилсан болох нь:

Хохирогч Э.Өлзийбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэр даруйд нь Х.Наранцэцэг гэх эмэгтэйтэй утсаар яриад та Төрийн орон сууц корпорацад ажилладаг юм уу, би Батгэрэлтэй хамт ажилладаг хүн байна, Буянт-Ухаа 2 хотхонд орон сууцтай болох гэсэн юм гэхэд, би Төрийн орон сууц корпорацад ажилладаг бүртгэлд ороод урьдчилгаа мөнгөө төлсөн хүмүүс одоо 6 дугаар сарын 01-ний өдөр байрандаа орох гэж байгаа. Өнөөдөртөө багтаагаад урьдчилгаа мөнгөө дансанд хийвэл бүртгэлд оруулаад өгье. Бүртгэлд орчихвол 6 дугаар сарын 01-нд байрандаа орох боломжтой болно гэсэн. Ингээд Х.Наранцэцэг өөрөө тэр даруй миний ажлын газар болох Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутагт байрлах “Макс молл" худалдааны төвийн 5 давхарт хүрч ирж надтай уулзаад 3 өрөө байрны урьдчилгаа мөнгө болох 6,5 сая төгрөгийг өөрийнхөө эзэмшдэг Хаан банкны 5029821452 тоот дансанд интернэт банкаар хийлгэж авсан. Хоёр хоногийн дараа 90483898 гэсэн дугаарын утаснаас “ЧД84052904 Э.Өлзийбаяр та Төрийн орон сууц корпорацын цахим бүртгэлд бүртгэгдлээ” гэсэн мессежийг миний утсанд ирүүлсэн байсан. Би бүртгэлийн дугаар утсанд ирсэн тухай Х.Наранцэцэгт хэлэхэд “орон сууцанд орох чинь албан ёсны болж баталгаажлаа гэсэн. Би ч баярлаж бүрэн итгэсэн. Би орон сууцанд орох болсон тухайгаа дүү Л.Дуламсүрэн, найз Т.Энхзаяа нарт хэлэхэд тэд ч бас байртай болмоор байна гээд надаас Х.Наранцэцэгийн утасны дугаарыг нь авсан. Гэтэл цаг хугацаандаа орон сууцандаа биднийг оруулахгүй янз бүрийн шалтаг хэлж хойшлуулсаар байсан. ...Би төрсөн эгч Өлзийсайханы Хаан банкны 5029821452 тоот дансаар өөрийнхөө мөнгийг “ гэсэн мэдүүлэг (28 дугаар хавтаст хэргийн 101-103 дугаар хуудас),

Хохирогч Э.Өлзийбаярын Хаан банкны мөнгө шилжүүлсэн баримт (28 дугаар хавтаст хэргийн 96 дугаар хуудас),

5.4.Хохирогч Л.Дуламсүрэнгээс 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо Төмөр замын дээд сургуулийн орчим машин дотор байхдаа Х.Наранцэцэгийн Төрийн банкны 102800515096 тоот данс руу 6,500,000 төгрөг шилжүүлснийг авч залилсан болох нь:

Хохирогч Л.Дуламсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.Наранцэцэг надад хэлэхдээ би Төрийн орон сууц корпорацад ажилдаг. Ямар ч асуудалгүй. Харин өнөөдөртөө багтаагаад урьдчилгаа мөнгө болон материалаа өг, тэгвэл амжиж бүртгэлд оруулна гэсэн. Манай нөхөр бид хоёр 3 өрөө байрны урьдчилгаа 6,500,000 төгрөг цуглуулаад утсаар Х.Наранцэцэгтэй ярьж 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр БГД-ийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Төмөр замын дээд сургуулийн хажууд түүний унаж ирсэн улаан өнгийн Приус-30 загварын машин дотор уулзалдаж түүний хэлсэн Төрийн банкны 102800515096 тоот данс руу 6,500,000 төгрөгийг урьдчилгаа болгон шилжүүлсэн. Хоёр хоногийн дараа 90483898 гэсэн дугаарын утаснаас миний утсанд Төрийн орон сууц корпорацын цахим бүртгэлд бүртгэлээ гэсэн мессеж ирсэн. Ингээд 6 дугаар сарын 01-ний өдөр болоход орон сууцандаа оруулаагүй бөгөөд наадам гэхэд яг оруулна гэсэн. Түүнээс хойш Х.Наранцэцэг нь дулаан болон усны шугам холбогдоогүй байна, ТОСК болон НОСК хоёр бие биен рүүгээ шидэлцээд байна, Засгийн газар
шийдвэр гаргах боллоо, Төрийн орон сууц корпорацын захирал нь гадаад явчихаад болохгүй байна, хариуцсан хүн нь тусгаарлалтад орчихлоо, цар тахлын хөл хорионд ороод байгууллага үйл ажиллагаагаа түр зогсоосон байна, гарын үсэг хүлээж байна гэх мэтчилэн янз бүрийн шалтаг хэлээд хойшлуулаад байсан. Харин намайг 3 сарын түрээс болох 2,000,000 төгрөг бэлдээд байж бай, тэгж байгаад л байранд чинь оруулна, тэвчээртэй хүлээ гэдэг байсан. Сүүлд нь би тушаасан мөнгөө авъя байранд орохоо болилоо гэхэд мөнгийг чинь буцааж өгөхгүй. Байрандаа ор эсвэл өөр хүн олж байранд чинь оруулаад мөнгийг чинь буцааж өгнө гэсэн. Нийслэлийн орон сууцны корпорац дээр очиж асуухад Буянт-Ухаа 2 хорооллын орон сууцанд орох хүмүүсийн нэрсийн жагсаалтад бүртгэгдээгүй байна гэж хэлсэн. Төрийн орон сууц корпорацын ажилтан гэж хуурч мэхлэн надаас 6,500,000 төгрөгийг залилж авсан энэ хүнд эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгаж , иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэсэн мэдүүлэг (28 дугаар хавтаст хэргийн 197-198 дугаар хуудас),

Хохирогч Л.Дуламсүрэнгийн мөнгө шилжүүлсэн Б.Энхболдын Төрийн банкны шилжүүлгийн баримт (28 дугаар хавтаст хэргийн 194 дүгээр хуудас),

5.5.Хохирогч Л.Алтанбаганаас 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 5,750,000 төгрөгийг нэг удаагийн үйлдлээр дансаар шилжүүлснийг авч залилсан болох нь:

Хохирогч Л.Алтанбаганын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Наранцэцэг гэх үл таних эмэгтэйтэй уулзсан юм. Тэгээд уулзахад төрийн орон сууцны корпорацад надад танил байгаа гэж хэлж байсан. Тэгээд 3 өрөө байрны урьдчилгаа нийт 5,750,000 төгрөг болно гэхээр нь төлбөрийн уян хатан нөхцөлтэй байгаа учраас байр захиалахаар болсон юм. Би 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Наранцэцэг гэх хүний данс руу 5,750,000 төгрөг шилжүүлэн 3 өрөө байрны урьдчилгаа болгож өгсөн. Түүнээс хойш байрандаа орж чадалгүй мөн мөнгөө буцааж авалгүй өдийг хүрч байна. ,,,Би мөнгөө шилжүүлээгүй харин манай эхнэр болох Алтанцөгц нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Наранцэцэг гэх эмэгтэй данс руу 5,750,000 төгрөгийг шилжүүлсэн байгаа.” гэсэн мэдүүлэг (34 дүгээр хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас),

Гэрч Б.Алтанцөгцийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр бид хоёр 2019 оны 01 дүгээр сард Буянт Ухаа 2 хороололд түрээслэх хэлбэрээр өмчлөх боломжтой орон сууцанд орохоор Наранцэцэг гэх эмэгтэйтэй танилцаад урьдчилгаа мөнгө өгч захиалга өгсөн юм. Тийм учраас уг хэрэгт нөхөр маань хохирогчоор тогтоолгож явна” гэсэн мэдүүлэг (34 дүгээр хавтаст хэргийн 66 дугаар хуудас),

Хохирогч Л.Алтанбаганын мөнгө шилжүүлсэн Хаан банкны баримт (34 дүгээр хавтаст хэргийн 68 дугаар хуудас),

5.6.Хохирогч Л.Алтанхишигээс Төрийн орон сууцны орон сууцны корпорацаас хэрэгжүүлж буй түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд Буянт Ухаа 2 хороололд 3 өрөө орон сууцанд орох зорилгоор 2 удаагийн гүйлгээгээр нийт 6,750,000 төгрөг шилжүүлснийг авч залилсан болох нь:

Хохирогч Л.Алтанхишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын сүүлээр өөрийн хүү Анхбилэг, хүүгийн найз Алтанбагана бид гурав миний машинд суугаад явж байсан. Тэгсэн манай хүүхдийн найз Алтанбагана Төрийн орон сууц корпорацын байр байгаа, байранд орох боломжтой юм байна гэж хэлсэн. Энэ талаар манай ээж Х.Наранцэцэг сайн мэдэж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүхдүүдтэйгээ ярилцаж байгаад уг байранд орохоор болоод Х.Наранцэцэг гэх хүнтэй утсаар ярилцаж танилцаад уг байрны талаар мэдээлэл авсан. Тухайн үед Х.Наранцэцэг надад хэлэхдээ шинээр баригдаж байгаа байранд орох боломжтой газарт оруулсан хүмүүсийн дунд нэрийг нь оруулаад байранд орох боломжтой гэсэн. Тэгэхээр нь итгээд уг байранд 3 өрөө байр авахаар болоод бүх зардал нь ороод урьдчилгаа мөнгө 6,750,000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Би өөрийн Хаан банк болон Голомт банкнаас шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг ( 34 дугаар хавтаст хэргийн 95 дугаар хуудас),

Гэрч А.Анхбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би анх Буянт Ухаа 2 хороололд байранд оруулж байгаа талаар өөрийн найз Алтанбаганаас сонссон юм. Тухайн үед надад хэлэхдээ манай ээж Х.Наранцэцэг урьдчилгаа мөнгө аваад хүмүүсийг байранд оруулж байгаа гэж манай ээж Алтанхишиг бид хоёртой хамт явж байхдаа хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр гэртээ ирээд хоорондоо их боломжийн юм байна гэж яриад мөнгө төгрөгөө олж байгаад орохоор болсон. Тэгээд Наранцэцэг эгчтэй манай ээж холбогдоод миний нэр дээр Буянт Ухаа 2 хороололд 3 өрөө байр авахаар болсон. Тэгээд миний мэдэхээр 6,750,000 төгрөг шилжүүлсэн гэж ээж надад хэлсэн.” гэсэн мэдүүлэг (34 дүгээр хавтаст хэргийн 100 дугаар хуудас),

Хохирогч Л.Алтанхишигийн Голомт банкны 2010000587 тоот дансны мөнгө шилжүүлсэн баримт, Хаан банкны 5069037956 тоот дансны хуулга (34 дүгээр хавтаст хэргийн 104-106 дугаар хуудас),

5.7.Хохирогч Д.Энхзаяагаас 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо Нийслэлийн цагдаагийн удирдах газарт байхдаа интернэт банкаар 5,000,000 төгрөгийг Х.Наранцэцэгийн Хаан банкны 5029821452 тоот данс руу шилжүүлснийг авч залилсан болох нь:

Хохирогч Д.Энхзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сард манай нөхрийн ах болох Чинзориг нь нөхөр бид хоёрт Буянт-Ухаа 2 гэдэг хороололд түрээслэх хэлбэрээр өмчлөх байранд оруулж байгаа гэсэн мэдээлэл өгсөн юм. Би тухайн үед байранд орох сонирхолтой байсан тул судалж үзээд Чинзориг ахтай уулзахад 3 өрөө байранд орохын тулд урьдчилгаа мөнгө авахгүйгээр 5,000,000 төгрөгийг байранд оруулж байгаа хүндээ өгөх ёстой юм гэсэн. Тэгэхээр нь нөхөр бид хоёр ярилцаж байгаад уг байранд орохоор шийдэж 5,000,000 төгрөгийг Наранцэцэг гэх эмэгтэйн данс руу шилжүүлсэн юм. Тэгээд одоог хүртэл мөнгө авч чадаагүй байрандаа ороогүй байгаа учир цагдаагийн байгууллагад хандаж байна. ...манай нөхөр 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн цагдаагийн удирдах газарт ажил дээрээ байх үедээ Наранцэцэг гэх эмэгтэйн 50298214 дугаарын данс руу 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн юм. Би мөнгө шилжүүлээгүй ч гэсэн тухайн мөнгө нь нөхөр бид 2-ын мөнгө учраас уг хэрэгт би хохирогчоор тогтоолгож байна.” гэсэн мэдүүлэг (38 дугаар хавтаст хэргийн 159 дүгээр хуудас),

Гэрч Ч.Эрзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би мөнгө шилжүүлсэн. Тухайн үед манай эхнэр бид 2 Буянт-Ухаа хороололд түрээслээд өмчлөх хэлбэрээр 3 өрөө байранд орохоор болоод бичиг баримт болон урьдчилгаа мөнгө өгсөн юм. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай эхнэр болох Энхзаяа нь над руу ярьж байгаад урьдчилгаа мөнгийг нь шилжүүлэх гэхээр нь би 17 цаг 30 минутад Наранцэцэг гэх эзэмшигчтэй 5029821452 дугаарын данс руу 5,000,000 төгрөгийг Чингэлтэй дүрэг 5 дугаар хороонд байрлах Нийслэлийн цагдаагийн удирдах газарт ажил дээр байх үедээ интернэт банкаар шилжүүлж байсан юм. Уг мөнгө нь эхнэр бид 2-ын дундын өмч.” гэсэн мэдүүлэг (38 дугаар хавтаст хэргийн 168 дугаар хуудас),

Хохирогч Д.Энхзаяагийн мөнгө шилжүүлсэн баримт (38 дугаар хавтаст хэргийн 162 дугаар хуудас),

5.8.Хохирогч М.Энхболд нь эгч А.Энхзаяагаар дамжуулан 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 24-45 тоот хаягт
гэртээ байхдаа Х.Наранцэцэгийн Хаан банкны 5029821452 тоот данс руу 5,250,000 төгрөг шилжүүлснийг авч залилсан болох нь:

Хохирогч М.Энхболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие хөдөө орон нутагт ажил эрхэлдэг юм. Тэгээд 2019 оны 01 сарын үеэр өөрийн эгч болох Энхзаяад цалингаа хадгалуулах маягаар нийт 8,000,000 төгрөг байлгаж байсан юм. Тэгсэн манай эгч 2019 оны 01 дүгээр сард надад хандан Буянт-Ухаа 2 хороололд түрээслэх хэлбэрээр байр өмчлөх боломж байна манай найз санал болгосон юм өөрөө бас байр захиалах гэж байгаа гэхээр нь би уг байрыг сонирхсон юм. Тэгсэн 2 өрөө байр 46 мкв байрны урьдчилгаа нь 8,000,000 төгрөг болно тухайн байр нь 2019 оны сүүлээр ашиглалтад орно гэж байсан болохоор нь зөвшөөрөөд эгчээрээ дамжуулан тухайн байранд захиалга өгсөн юм. Тэгээд манай эгч 2019 оны 01 сард миний хадгалуулж байсан 8,000,000 төгрөгийг Наранцэцэг гэх хүнд миний бичиг баримтын хамт өгсөн гэж байсан. Тэгээд одоог хүртэл байрандаа оролгүй мөн мөнгөө буцааж авч чадаагүй тул цагдаад хандаж байгаа юм." гэсэн мэдүүлэг (43 дугаар хавтаст хэргийн 177 дугаар хуудас),

Гэрч А.Энхзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Батчимэг цаад хүмүүстэйгээ холбогдоод одоо урьдчилгаа мөнгөө хий гэсний дагуу 5,250,000 төгрөгийг 2019 оны 01 сарын 09-ны өдөр Наранцэцэг гэх эмэгтэйн 5029821452 дугаарын данс руу Сүхбаатар дүүрэг 4 хороо 24-45 тоот гэртээ байхдаа интернэт банкаар шилжүүлсэн. Батчимэг нь мөнгө шилжүүлэх үед надад хандан Наранцэцэгтэй утсаар ярьсан чинь 5,250,000 төгрөгийг нь миний данс руу хийчих гэж хэлж байсан санагдаж байна. Тэгэхээр манай дүүгийн хадгалуулж байсан мөнгөний үлдэгдэл нь надад одоо байгаа.” гэсэн мэдүүлэг (43 дугаар хавтаст хэргийн 179 дүгээр хуудас),

А.Энхзаяагийн Хаан банкны 5025267711 тоот дансны хуулга (43 дугаар хавтаст хэргийн 181 дүгээр хуудас),

Х.Наранцэцэгийн Хаан банкны 5029821452 тоот дансны хуулга (43 дугаар хавтаст хэргийн 185 дугаар хуудас),

5.9.Хохирогч Ч.Энхтунгалагаас 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо Өргөө байрны гадна мобайл банкаар 6,500,000 төгрөгийг Х.Наранцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5029821452 тоот данс руу шилжүүлснийг авч залилсан болох нь:

Хохирогч Ч.Энхтунгалагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр Мөнхбаяр надад “манай ажлын газрын Бямбарагчаа гэх залуу Буянт-Ухаа 2 хороололд байранд орохоор урьдчилгаа мөнгө өгсөн байна. Хоёулаа тэр байранд орох уу. Манай ажлын газрын ихэнх хүмүүс орохоор урьдчилгаа мөнгө өгчихсөн байна” гэж надад хэлэхээр нь би Бямбарагчаа гэх хүнээс Наранцэцэг гэх хүний холбоо барих утасны дугаарыг нь авч Буянт-Ухаа 2 хорооллын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч Наранцэцэг гэх хүнтэй 88117796 дугаарын утсаар холбогдож Баянгол дүүргийн 12 дугаар хороо Өргөө гэх байранд Наранцэцэгтэй уулзаж 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр урьдчилгаа мөнгө 6,500,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5100175787 тоот данснаас Наранцэцэг гэх хүний эзэмшлийн Хаан банкны 5029821452 тоот данс руу шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг (36 дугаар хавтаст хэргийн 09-11 дүгээр хуудас),

Ч.Энхтунгалагийн Хаан банкны 5100175787 тоот дансны хуулга (36 дугаар хавтаст хэргийн 15 дугаар хуудас),

5.10.Хохирогч А.Тэмүүлэнгээс 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа Х.Наранцэцэгийн Хаан банкны 5029821452 тоот данс руу 5,500,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөг шилжүүлснийг авч залилсан болох нь:

Хохирогч А.Тэмүүлэн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2020 оны 03 дугаар сарын үеэр орон сууцанд орох гэж байсан юм. Тэгсэн манай найз болох Цэнгүүн надад хандан Буянт-Ухаа 2 хороололд түрээслэх хэлбэрээр өмчлөх нөхцөлтэй орон сууц байгаа гэж хэлсэн. Тухайн хорооллыг судалж үзэхэд боломжийн нөхцөлтэй байсан тул оръё гэж бодоод Наранцэцэг гэх үл таних эмэгтэйтэй холбогдсон. Тэгсэн 3 өрөө байр нь 7,000,000 төгрөг болно цагаан сарын дараа ашиглалтад орно гэж хэлсэн. Би тэгээд тухайн байранд орохоор болоод нийтдээ 7,000,000 төгрөгийг Наранцэцэг гэх эмэгтэйд өгч одоог хүртэл байрандаа орж чадаагүй мөн мөнгөө буцааж аваагүй байгаа тул цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. ...Би 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр найз болох Номуунаагийн 5087333839 дугаарын дансаар дамжуулан 5,500,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа 5029821452 дугаарын Наранцэцэг гэх хүний данс руу шилжүүлсэн. Дараа нь мөн найз болох Номуунаагийн 5087333839 дугаарын дансаар дамжуулан 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр үлдэгдэл 1,500,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 21 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 5029821452 дугаарын данс руу шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг (35 дугаар хавтаст хэргийн 217-218 дугаар хуудас),

Хохирогч А.Тэмүүлэнгийн мөнгө шилжүүлсэн гэх Б.Номуунаагийн Хаан банкны 5087333839 тоот дансны хуулга (35 дугаар хавтаст хэргийн 220-221 дүгээр хуудас),

5.11.Хохирогч Ш.Өнөрөөс 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Мишээл экспо худалдааны төвийн Хаан банкны АТМ-ээс Х.Наранцэцэгийн Хаан банкны 5029821452 тоот дансанд шилжүүлж болон Х.Наранцэцэгт бэлнээр өгсөн нийт 8,500,000 төгрөгийг авч залилсан болох нь:

Хохирогч Ш.Өнөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Алтанцоож гэх танилаасаа Буянт Ухаа 2 хороололд түрээслэх хэлбэрээр урьдчилгаа мөнгө өгөөд орон сууцанд орох боломжтой гэж сонссон юм. Тэгээд Наранцэцэг гэх үл таних эмэгтэйтэй холбогдоод Баянгол дүүрэг 2 дугаар хороонд байрлах Төмөр замын дээд сургуулийн орчимд уулзсан юм. Тэгэхэд 3 өрөө байрны урьдчилгаа нь 8,500,000 төгрөг болно нийгмийн даатгал төлдөггүй бол яаралтай өгөх хэрэгтэй байна, байрны түлхүүрийг 2019 оны 09 сард гардуулж өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүнээс мөнгө, төгрөг зээлээд 2019 оны 05 сарын 27-ны өдөр урьдчилгаа мөнгийг АТМ-ээс шилжүүлсэн. Тэгээд үүнээс хойш байрандаа орж чадаагүй, мөнгөө буцааж авч чадаагүй өдийг хүрч байна. Би Алтанцоож гэх танилаасаа сонссон. Уг хүнтэй бол дотно харилцаатай хүн бишээ зүс таньдаг л байсан юм. Алтанцоож өөрөө мөн 2 найз нь бас Буянт Ухаа 2 хороололд байранд орохоор урьдчилгаа өгсөн гэж байсан. Буянт Ухаа 2 хороололд л 3 өрөө байранд оруулж өгнө гэж бүртгэнэ гэсэн болохоос хэдэн давхарт аль байр гэдгийг нь надад хэлээгүй. Байранд ороход бэлэн болсон үед өөрсдөөр нь сонгуулна гэж байсан. Би тус байранд орохын тулд өөрийнхөө нэрээр иргэний үнэмлэхийн хуулбар, цээж зураг зэрэг материалыг бүрдүүлж өгсөн. Миний бие 2019 оны 05 сарын 27-ны өдөр 17 цаг 11 минутад Хан-Уул дүүрэг 2 дугаар хороонд байрлах Мишээл экспо худалдааны төв доторх хаан банкны АТМ-с 8,500,000 төгрөгийг нэг удаагийн гүйлгээгээр Наранцэцэг гэх эзэмшигчтэй 5029821452 дугаарын данс руу шилжүүлсэн. Уг дансны эзэмшигч нь намайг байранд оруулж өгнө гэж бүртгэсэн хүн юм” гэсэн мэдүүлэг (13 дугаар хавтаст хэргийн 170-171 дүгээр хуудас),

Хохирогч Ш.Өнөрийн Хаан банкны 5622116571 тоот дансны хуулга (13 дугаар хавтаст хэргийн 173 дугаар хуудас),

5.12.Хохирогч Ч.Энхтулгаас 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас Х.Наранцэцэгийн Хаан банкны 5029821452 тоот данс руу 5,750,000 төгрөг шилжүүлснийг авч залилсан болох нь:

Хохирогч Ч.Энхтулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2019 оны 03 дугаар сарын үед манай дүүг болох Батмөрөн нь Буянт-Ухаа 2 хороололд түрээсийн хэлбэрээр өмчлөх боломжтой байранд орж байгаа захиалга өгсөн гэж хэлсэн юм. Би хэрхэн орсон талаар нь судалж байгаад орохоор шийдээд Батмөрөнгөөс асуусан юм. Тэгэхэд Батмөрөн нь надад Наранцэцэг гэх хүнтэй холбож өгсөн. Би тухайн эмэгтэйтэй утсаар ярихад 3 өрөө 64 мкв байрны урьдчилгаа нь 5,750,000 төгрөгийг өөрийн бичиг баримтын хамт бүрдүүлж өгөөд одоог хүртэл байр болон мөнгөө авч чадаагүй.” гэсэн мэдүүлэг (39 дүгээр хавтаст хэргийн 50 дугаар хуудас),

Хохирогч Ч.Энхтулгын Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт (39 дүгээр хавтаст хэргийн 53 дугаар хуудас),

6.Шүүгдэгч Ө.Доржсүрэн, Л.Батчимэг, Б.Тунгалаг нар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Төрийн орон сууцны корпорацын Буянт-Ухаа 2 хороололд орон сууцанд оруулж өгнө гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, нийт 2 хохирогчоос 9,500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан тухай:

6.1.Хохирогч Б.Батдоржоос 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа Л.Батчимэгийн Хаан банкны 5006575625 тоот данс руу 5,000,000 төгрөг шилжүүлснийг авч залилсан болох нь:

Хохирогч Б.Батдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хажуу талын лангуун дээр наймаа хийдэг Ундраа гэдэг хүн манай эхнэртэй Буянт-Ухаа 2 хороололд байранд орох боломж байна гэж ярилцаад тэгээд манай тэнд байдаг гурван лангууны хүмүүс нийлээд 3 дугаар эмнэлгийн тэнд гадаа саравчинд Батчимэг гэдэг хүнтэй уулзахад 5,000,000 төгрөг шилжүүлээд Буянт-Ухаа 2 хороололд байранд орох боломж байна гэж хэлээд салаад явсан. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр би 5006575625 гэсэн Батчимэг гэдэг хүний данс руу 5,000,000 сая төгрөг шилжүүлээд, дараа нь 99984590 гэсэн дугаараар холбогдож ярьдаг байсан. Тухайн үед байранд Батчимэг нь утсаар ярихдаа 2019 оны 10 дугаар сар гаргаад байранд оруулна гэж ярьдаг байсан. Тэгээд байрандаа орох бүтэхгүй байгаад байхаар нь утас руу нь залгахад утсаа аваад он гараад оруулна гэж хэлдэг байсан. Мөн цаанаа Содоо гэж хэлдэг байсан хүн нь Турк Улсад байгаа короно гээд ирж чадахгүй байгаа гэж хэлдэг байсан. Одоо болтол ирээгүй байгаа гэж хэлж байсан. Би өөрийн данснаас мөнгийг нь шилжүүлсэн Хаан банкны 5180561393 данснаас 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 5006575625 гэсэн Батчимэг гэдэг хуний данс руу 5,000,000 төгрөг шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг (26 дугаар хавтаст хэргийн 203-204 дүгээр хуудас),

Хохирогч Б.Батдоржийн Хаан банкны 5180561393 тоот дансны хуулга (26 дугаар хавтаст хэргийн 208-214 дүгээр хуудас),

6.2.Хохирогч Ж.Оюунчимэгээс 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа интернэт банкаар 4,500,000 төгрөгийг Л.Батчимэгийн Хаан банкны 5006575625 тоот данс руу шилжүүлснийг авч залилсан болох нь:

Хохирогч Ж.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Буянт Ухаа 2 хороололд байранд хүмүүс бүртгэж байгаа мэдээ зурагтын мэдээгээр хараад тэр байранд нь орох шаардлагад орох боломжгүй байсан тул 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Нарангэрэл гэж манай нөхрийн аавынх талын хамаатны эмэгтэйгээс “танайх олон хүүхэдтэй гээд Буянт-Ухаа 2 хороололд бүртгүүлэх үү” гэсэн Нарангэрэл манайх бүртгүүлэхгүй харин манай нөхрийн эгч нь Төрийн орон сууцны байранд оруулж байгаа гэсэн та тэр хүнтэй холбогдоод асуугаад үзээ гээд Содоо гээд нэг эмэгтэй хүнтэй холбож өгсөн. Тэгээд би Батчимэг гэж эмэгтэйтэй утсаар холбогдож байсан ба тэгээд тэр Батчимэг гэж эмэгтэйн 5006575625 тоот данс руу 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр өөрийн 5020865114 тоот Хаан банкны данснаас 4,500,000 төгрөгийг байранд оруулж өгнө гэж Батчимэг эмэгтэй хэлсний дагуу шилжүүлсэн. Тэгээд намайг Буянт Ухаа 2 хороололд 3 өрөө байранд оруулж өгнө гэж хэлээд 4,500,000 төгрөгийг Батчимэг рүү шилжүүлсэн. Тэгээд би хэрүүл хийж байж 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Батчимэгээс 900,000 төгрөгөө дансаар эргүүлэн авсан. ...90483898 дугаараас миний 99057547 дугаарт маань ВЮ63022571 Жамбал та цахимд бүртгэлд сонгогдлоо. ТОСК” гэсэн утгатай мессеж ирсэн” гэсэн мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 199 хуудас),

Хохирогч Ж.Оюунчимэгийн Хаан банкны 5020865114 тоот дансны дэлгэрэнгүй хуулга (8 дугаар хавтаст хэргийн 204-205 хуудас),

7.Шүүгдэгч Ө.Доржсүрэн, Б.Баясгаланбат нар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Төрийн орон сууцны корпорацын Буянт-Ухаа 2 хороололд орон сууцанд оруулж өгнө гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, нийт 4 хохирогчоос 25,715,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан тухай:

7.1.Хохирогч Г.Номинцэцэгээс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны үйлчилгээний төвийн АТМ-аас 6,000,000 төгрөг шилжүүлснийг авч залилсан болох нь:

Хохирогч Г.Номинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд тэр өдрөө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 19-н үйлчилгээний төвийн Хаан банкны АТМ-с 6,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5074202904 дугаарын данснаас Батжаргалын Баясгаланбатын Хаан банкны 5009561802 дугаарын данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг (32 дугаар хавтаст хэргийн 223-224 дүгээр хуудас),

Гэрч Х.Оюунбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Г.Номинцэцэгийн өгсөн мөнгөнөөс ашиг гэж аваагүй. Г.Номинцэцэг Баясгаланбатад хэдэн төгрөг яаж өгснийг ч мэдээгүй, Баясгаланбат ашиг гэж авсан үгүйг мэдэхгүй байна, анхнаасаа 2 өрөө байранд ороход урьдчилгаа 3,000,000 төгрөг гэж Доржсүрэн хэлж байсан тэрний дагуу хүмүүс урьдчилгаа 3,000,000 төгрөгийг өгдөг байсан. Баясгаланбат, Г.Номинцэцэгийг манай дүү 2 өрөө байранд орно гэж хэлээд 3,000,000 төгрөг өгч байсан. 500,000 төгрөгийг өмнө нь байр захиалсан миний бие болон Баясгаланбат бид хоёрын орох ээлжид оруулж дараалал урагшлуулах гэж байгаа гэж хэлэн тухайн Ө.Доржсүрэнд өгч байсан.” гэсэн мэдүүлэг (32 дугаар хавтаст хэргийн 244 дүгээр),

Гэрч Х.Оюунбилэгийн Хаан банкны 5032372205 тоот дансны хуулга (33 дугаар хавтаст хэргийн 26 дугаар хуудас),

Хохирогч Г.Номинцэцэгийн Хаан банкны 5074202904 тоот дансны хуулга (33 дугаар хавтаст хэргийн 15 дугаар хуудас),

7.2.Хохирогч Д.Гэрэлчимэгээс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо New town хотхоны 43б байрны 809 тоот хаягт гэртээ байхдаа Э.Эрдэнэцэцэгийн Хаан банкны 5065065309 тоот данс руу 6,100,000 төгрөг шилжүүлснийг авч залилсан болох нь:

Хохирогч Д.Гэрэлчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Батжаргал овогтой Баясгаланбат нь манай хүү Мөнх-Эрдэнэ рүү холбоо бариад Төрийн орон сууц корпорацын Буянт-Ухаа 2 хороололд байр авах боломж байна гэсэн. Тэгэхээр нь би хүүгээ Баясгаланбаттай очоод уулз гээд явуулсан чинь тухайн өдөр манай хүү Баясгаланбаттай Сүхбаатар дүүргийн СӨҮЛ эмнэлгийн гадна уулзаж байхдаа над руу яриад ээжээ би энэ хүнтэй байранд оруулах гэрээ хийж байна. Та 5065065309 дугаартай данс руу 6,100,000 төгрөг хийгээд өг гэж хэлэхээр нь би Баясгаланбат руу буцаагаад залгаад энэ өгсөн данс чинь Эрдэнэцэцэг гэдэг хувь хүний данс байна. Би хувь хүний данс руу мөнгө хийхгүй гэж хэлэхэд Баясгаланбат нь надад энэ хүн зуучилж өгч байгаа хүн байгаа юм. Бөөгнүүлж байгаад албаны данс руу хийх юм гэж хэлэхээр нь би итгээд 6,100,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш яасан бэ? Юу болж байна гээд асуухаар цагаан сар, март, гэж худлаа хэлээд сүүлдээ утасныхаа дугаарыг солиод 95501185 гэсэн дугаар барьдаг болсон байхаар нь би худлаа хэлж байна гэж бодоод чи миний мөнгийг яг хэнд өгсөн юм бэ? Ямар хүн чамайг зуучилж өгсөн юм бэ? Тухайн хүнийхээ утас, нэрийг өг гэхэд нэлээд олон удаа шаардуулж байж Ө.Доржсүрэн 88760202, 96760202 гэсэн дугаар болон Оюунбилэг гэдэг 3 дугаар сургуулийн багшийн нэрийг надад өгсөн. Оюунбилэг, Ө.Доржсүрэн нарыг Төрийн орон сууцны корпорацад ажилладаг хүмүүс гэж хэлсэн бөгөөд миний мөнгийг Оюунбилэгт өгсөн гэж хэлсэн бөгөөд дараа нь Ө.Доржсүрэнд өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би Доржсүрэнтэй холбогдож асуухад Төрийн орон сууц корпорацтай гэрээ хийгдэж байна, сонгуулийн өмнө, эсхүл хойно орох гэж байна гэх зэргээр хойшлуулаад сүүлдээ утсаа авахаа болиод хариу өгөхөө больсон. Надад Ө.Доржсүрэнтэй харилцсан чат байгаа. ...Тухайн үед бид хамтдаа хэл рүү явж байх үед Баясгаланбат Буянт Ухаа 2 хорооллын байрны талаар мэдээлэл өгсөн юм. Баясгаланбат нь өөрөө ч гэсэн энэ байранд орох гэж байгаа гэж хэлж байсан бөгөөд дүүдээ ч гэсэн уг байрыг авч өгөх гэж байгаа гэж хэлсэн байсан” гэсэн мэдүүлэг (21 дугаар хавтаст хэргийн 238-239 дүгээр хуудас),

Гэрч Г.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сард зүс таних Баясгаланбат нь надад төрийн орон сууцны корпорацын Буянт Ухаа 2 хороололд байранд 7-8 сая төгрөг өгөөд байранд орж байгаа гэж хэлсэн байсан бөгөөд чи сонирхож байвал би чамайг хэлээд өгч болно шүү. Надад таньдаг манай эгч ажиллаж байгаа гэж хэлэхээр нь би нээх их тоогоогүй. Тэгтэл 2019 оны 12 дугаар сарын эхээр надтай холбогдоод би нөгөө байрандаа бараг орох гэж байгаа гэж чи ормоор байвал хэлээрэй би чамайг гайгүй хямдхан зуучлаад өгч болно шүү гэхээр нь би ээжтэй яриад ээжээр зээл авхуулаад 2019 оны 12 дугаар сарын 13-ний өдөр уулзаад надад чи нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, дансны хуулга, үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, нэг хувь цээж зургийн хамт надад өгчих. Би тэрийг чинь авч яваад гэрээг чинь хийгээд маргааш чамайг дуудаад гэрээнд чинь гарын үсэг зуруулчихна гэхээр нь итгээд бичиг баримтаа бүрдүүлж өгөөд ээж рүү өгсөн дансыг явуулсан. Тэгтэл Эрдэнэцэцэг гэдэг хүний данс байна шүү дээ гэж ээж хэлсэн, Тэгтэл Баясгаланбат наадах чинь манай дүүгийн данс байгаа юм, асуудалгүй гэж хэлээд ээжээс мөнгийг дансаараа шилжүүлж авсан. Тухайн үед л надад хэлэхдээ манай ээж, манай дүү нар бүгдээрээ орж байгаа гээд байсан болохоор нь би маш их итгэсэн. Тэрнээс хойш удаа дараа хойшлуулж байгаад сүүлдээ утсаа авахаа болиод надад 88760202 гэсэн дугаартай Ө.Доржсүрэн гэдэг хүнийг холбож өгсөн. Тэр хүн нь ч гэсэн удаа дараа хойшлуулаад байхаар нь би залилуулсан гэж бодсон” гэсэн мэдүүлэг (22 дугаар хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас),

Д.Гэрэлчимэгийн Хаан банкны 5750130541 тоот дансны хуулга (21 дугаар хавтаст хэргийн 241 дүгээр хуудас),

 7.3.Хохирогч Н.Дэлгэрмөрөнгөөс 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байрлах Хаан банкны салбараас Э.Эрдэнэцэцэгийн Хаан банкны 5065065309 тоот данс руу 7,500,000 төгрөг шилжүүлснийг авч залилсан болох нь:

Хохирогч Н.Дэлгэрмөрөнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Анх 2019 оны 11 дүгээр сарын 19-нд найз Эрдэнэцэцэг өөрийн хамаатан Баясгаланбатыг Буянт ухаа-2 хотхонд 3 өрөө байранд хахууль нь 10 сая төгрөгөөр оруулна гэж хэлж 1,255,000 төгрөгийг байрны урьдчилгаа гэж үлдээгээд Чингэлтэй дүүргийн 17-гийн автобусны буудлын Хаан банкны салбарт найз Э.Эрдэнэцэцэгийн Хаан банкны 5065065309 дансанд 8,755,000 төгрөгийг хахуулийн мөнгө гэж шилжүүлсэн. Нөгөөдөр нь гэрээ байгуулсан гэж хэлээд Баясгаланбат өөрийн биеэр авчирч Төрийн орон сууцны корпорацаас иргэдтэй байгуулах урьдчилсан гэрээ гэсэн бичигтэй гэрээн дээр гарын үсэг зуруулсан. Эрдэнэцэцэг Баясгаланбатыг орон сууцны түрээсийн урьдчилгаа илүү мөнгө авсан байна гэж хэлж 2019 оны 12 сарын 13-ны өдөр 1,255,000 төгрөгийг өөрийнхөө дансаар буцааж өгсөн. Доржсүрэнгээс 7,500,000 төгрөг үлдэж одоо хүртэл авч чадаагүй” гэсэн мэдүүлэг (24 дугаар хавтаст хэргийн 60-62 дугаар хуудас),

Н.Дэлгэрмөрөнгийн Хаан банкны 5077157311 тоот дансны хуулга (24 дугаар хавтаст хэргийн 40-42 дугаар хуудас),

7.4.Хохирогч Э.Эрдэнэцэцэгээс 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 6-60 тоот гэртээ байхдаа Ө.Доржсүрэнгийн Хаан банкны 5032241681 тоот данс руу 5,000,000 төгрөг, Б.Баясгаланбатын Хаан банкны 5009561802 тоот данс руу 1,115,000 төгрөг, нийт 6,115,000 төгрөг шилжүүлснийг авч залилсан болох нь:

Хохирогч Э.Эрдэнэцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сард аав, ээж хоёртоо байр авч өгөхөөр судалж байтал Баясгаланбат нь надад Буянт-Ухаа 2 орон сууцанд найдвартай оруулж өгнө гэж хэд хэдэн удаа өөрөө залгаж өөрийн хамаатан болох Доржсүрэнг Төрийн орон сууц корпорацад ажилладаг би бас өөрөө орохоор материалаа өгсөн гэж итгэтэл ярьсан. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр над руу Баясгаланбат залгаад 2 өрөө байр нь 6,100,000 төгрөг болж байна цөөхөн байр үлдсэн байна, орохоор бол холбогдох бичиг баримтын хуулбарыг мөнгөтэйгөө авч ирж өгөөрэй гэж хэлсэн. Ингээд би 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн 2 өрөө байрны 5,000,000 төгрөгийг Доржсүрэнгийн данс руу, 1,115,000 төгрөгийг Баясгаланбатын данс руу шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг (30 дугаар хавтаст хэргийн 234-237 дугаар хуудас),

Э.Эрдэнэцэцэгийн Хаан банкны 5065065309 тоот дансны хуулга (30 дугаар хавтаст хэргийн 242-244, 31 дүгээр хавтаст хэргийн 2-68 дугаар хуудас),

8.Шүүгдэгч Ө.Доржсүрэн, Б.Тунгалаг, Л.Бурмаасүрэн нар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Төрийн орон сууцны корпорацын Буянт-Ухаа 2 хороололд орон сууцанд оруулж өгнө гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан нийт 4 хохирогчоос 19,850,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан тухай:

8.1.Хохирогч А.Дэлгэрбуянаас 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Өргөө-33 дугаар байрны 132 тоотод байхдаа өгсөн 5,250,000 төгрөгийг авч залилсан болох нь:

Хохирогч А.Дэлгэрбуянгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Буянт Ухаа 2 хороололд түрээсийн орон сууцанд орохоор өөрийн нагац эгч Х.Наранцэцэгт бэлнээр 5,250,000 төгрөг өгсөн. Тэгээд манай нагац эгч Х.Наранцэцэг нь надаас авсан мөнгийг Бурмаасүрэн гэх эмэгтэйд өгсөн. Тэгээд байж байтал миний эзэмшлийн 89389968 утсанд “Төрийн орон сууц корпорацад бүртгэгдлээ” гэсэн мессеж ирсэн. Тэгээд мөнгөө өгсөн өдрөөс хойш одоо хүртэл байрандаа ороогүй байна. ...Би 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө 33 дугаар байрны 132 тоот буюу нагац эгч Наранцэцэгийн гэрт байхдаа 5,250,000 төгрөг бэлнээр өгсөн.” гэсэн мэдүүлэг (43 дугаар хавтаст хэргийн 75 дугаар хуудас),

Х.Наранцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5029821452 тоот дансны хуулга (43 дугаар хавтаст хэргийн 82 дугаар хуудас),

Л.Бурмаасүрэнгийн эзэмшлийн Хаан банкны 5006748523 тоот дансны хуулга (43 дугаар хавтаст хэргийн 87 дугаар хуудас),

8.2.Хохирогч Б.Алтанбаганаас 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүрэг 11 дүгээр хороо Өргөө 33-132 тоотод байхдаа Л.Бурмаасүрэнгийн Хаан банкны 5006748523 дугаарын данс руу 5,000,000 төгрөг шилжүүлснийг авч залилсан болох нь

Хохирогч Б.Алтанбаганын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай ээж Наранцэцэг нь Буянт-Ухаа 2 хороололд түрээслэх хэлбэрээр өмчлөх боломжтой орон сууц байна. Урьдчилгаа мөнгө нь 4,500,000 төгрөг болно, нийгмийн даатгал төлдөггүй бол нэмж 500,000 төгрөг өгөх юм байна гэж ярьж байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө нэр дээр 3 өрөө байр захиалахаар болоод өөрийнхөө машиныг зарж борлуулаад ээжид бэлнээр 5,000,000 төгрөгийг өгсөн. Тэгээд манай ээж дансаараа зүс таних Бурмаасүрэн гэж хүн рүү шилжүүлээд одоог болтол мөнгөө авч чадаагүй мөн байрандаа ороогүй байх тул цагдаад хандаж байна. ...манай ээж Наранцэцэг өөрийн 5029821452 дугаарын дансаар дамжуулан 9,000,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 5006748523 дугаарын Бурмаасүрэнгийн данс руу өөрийн гэр болох БГД-ийн 11 дүгээр хороо 33-132 тоотод байхдаа интернэт банкаар шилжүүлсэн. Үүний 4,500,000 төгрөг нь Энх-Амгалан гэж манай ээжээр дамжуулан мөн 3 өрөө байранд орох гэж байсан хүний мөнгө юм. Харин үлдэгдэл 4,500,000 төгрөг нь миний мөнгө байсан. Харин нийгмийн даатгал төлдөггүй учраас нэмж 500,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Бурмаасүрэнгийн 5006748523 дугаарын данс руу гэртээ байхдаа интернэт банкаар шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг (43 дугаар хавтаст хэргийн 07-08 дугаар хуудас хуудас),

Х.Наранцэцэгийн Хаан банкны 5029821452 тоот дансны хуулга (43 дугаар хавтаст хэргийн 5 дугаар хуудас),

Ө.Доржсүрэнгийн Хаан банкны 5032241681 тоот хуулга (43 дугаар хавтаст хэргийн 14 дүгээр хуудас),

8.3.Хохирогч Ж.Бямбацэцэгээс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо 18 дугаар байр 49А тоотод байхдаа Х.Наранцэцэгийн Хаан банкны 5029821452 тоот данс руу 4,750,000 төгрөг шилжүүлснийг авч залилсан болох нь:

Хохирогч Ж.Бямбацэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Буянт-Ухаа 2 хороололд түрээсийн орон сууцанд орохоор 10-н жилийн найз Наранцэцэгийн Хаан банкны 5029821452 тоот данс руу 4,750,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд одоо болтол байрандаа орж чадаагүй байна. Тухайн үед манай найз Наранцэцэг нь Буянт-Ухаа 2 хороололд түрээсийн орон сууцанд орох уу, хүү Алтанбагана бүртгүүлсэн байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би бас байранд орох сонирхолтой байсан учраас намайг бас бүртгүүлээд өгөөч гээд найз Наранцэцэгт 4,750,000 төгрөг шилжүүлсэн" гэсэн мэдүүлэг (42 дугаар хавтаст хэргийн 185 дугаар хуудас),

Х.Наранцэцэгийн Хаан банкны 5029821452 тоот дансны хуулга (42 дугаар хавтаст хэргийн 191 дүгээр хуудас),

Л.Бурмаасүрэнгийн Хаан банкны 5006748523 тоот дансны хуулга (42 дугаар хавтаст хэргийн 197, 229 дүгээр хуудас),

8.4.Хохирогч Г.Жүгдэрээс 2018 оны 12 дугаар сарын 03-наас 12-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа Х.Наранцэцэгийн Хаан банкны 5742035049 тоот данс руу 4,850,000 төгрөг шилжүүлснийг авч залилсан болох нь:

Хохирогч Г.Жүгдэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын сүүлээр манай аав Ганболд надад манай таньдаг эгч Оюунбилэг Буянт-Ухаа 2 хороололд байранд орох гээд урьдчилгаа мөнгөө өгсөн байгаа гэж байна, миний орохгүй юм уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би боломжтой юм байна гэж аавдаа хэлсэн. Тэгсэн манай аав нөгөө хүмүүстэй утсаар яриад манай хүүхдүүд зөвшөөрч байна гэж хэлсэн. 2018 оны 12 дугаар сарын эхээр 99900322 гэсэн дугаараас над руу залгаад энэ дансанд мөнгөө хийгээрэй 5070204777 гэсэн дансны угаарт 4,500,000 төгрөг хийгээрэй гэж хэлэхээр нь за гэж хэлээд 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нөхөр Доржпаламын 5029960756 гэсэн данснаас 4,500,000 төгрөг шилжүүлсэн. Тэгсэн 99900322 дугаараас нэг эмэгтэй хүн дахин залгаад 250,000 төгрөг хий гэхээр нь би 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дахин 250,000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 99900322 дугаараас дахин залгаад голд нь холбож өгч байгаа хүний хөлс болгоод 300,000 төгрөг өгөх хэрэгтэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн Төрийн банкны данснаас тухайн өдөр 100,000 төгрөг 542035049 Наранцэцэг гэсэн данс руу шилжүүлсэн. Би уул нь тухайн өдөр 300,000 төгрөг шилжүүлсэн тэгэхдээ 200,000 төгрөгийг өөр данснаас шилжүүлсэн. Би өөрийн нөхрийн данснаас шилжүүлсэн гэж бодож байна яг одоо дансны хуулга нь байхгүй байна. Би тухайн хүмүүстэй уулзаж байгаагүй 99900322 дугаартай хүнтэй утсаар ярьж байгаад мөнгөө өгсөн утсаар л ярьж байраа асуудаг байсан нэг ч удаа уулзаж байгаагүй” гэсэн мэдүүлэг (44 дугаар хавтаст хэргийн 125 дугаар хуудас),

Г.Жүгдэрийн Төрийн банкны 102000048160 тоот дансны хуулга (44 дугаар хавтаст хэргийн 129 дүгээр хуудас),

Л.Бурмаасүрэнгийн Хаан банкны 5006748523 тоот дансны хуулга (44 дугаар хавтаст хэргийн 147 дугаар хуудас),

9.Шүүгдэгч Ө.Доржсүрэн, Х.Наранцэцэг, Х.Сүнжидмаа нар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд Төрийн орон сууцны корпорацын Буянт-Ухаа 2 хороололд орон сууцанд оруулж өгнө гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, нийт 3 хохирогчоос 22,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан тухай:

9.1.Хохирогч Ж.Ариунаагаас 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 8,000,000 төгрөгийг Баянгол дүүргийн 3 дугаар хороо Наран хороолол дотор байрлах Хаан банкны АТМ-ээс Х.Сүнжидмаагийн Хаан банкны 5029181056 тоот данс руу 8,000,000 төгрөг шилжүүлснийг авч залилсан болох нь:

Хохирогч Ж.Ариунаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2019 оны 01 дүгээр сард манай бэр эгчийн найз болох Отгон гэж эмэгтэйтэй уулзахад надад хандан би манай найз болох Сүнжидмаа нь Төрийн сууцны корпорацад ажилладаг юм. Тэгээд байрны урьдчилгааг нь өгчихвөл цагаан сарын дараа Буянт-Ухаа 2 цогцолборт 3 өрөө байранд орох боломжтой гэсэн. Тэгэхээр нь би байр сонирхож байсан тул Отгон гэж найзын хамт тухайн байрыг үзэхээр нисэхэд байрлах Буянт-Ухаа 2 цогцолборт очсон. Тэнд очоод байрыг нь үзэж сонирхоход дотор заслаас бусад бэлэн болчихсон байр байсан. Орой нь би Отгоны найз болох Сүнжидмаа гэж үл таних эмэгтэй хүнтэй уулзаад дахиж ярилцахад найдвартай оруулна гэж хэлэхээр нь би орой нь Баянгол дүүрэг 3дүгээр хороо, Нарны хороололд байрлах АТМ-с байрны урьдчилгаа гээд 8,000,000 төгрөгийг Сүнжидмаа гэх хүний данс руу хийсэн.” гэсэн мэдүүлэг (27 дүгээр хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас),

Ж.Ариунаагийн Хаан банкны 5089038956 тоот дансны хуулга (27 дугаар хавтаст хэргийн 16 дугаар хуудас),

9.2.Хохирогч Б.Ганцэцэгийн нөхөр Б.Анхбаяраас 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс Х.Сүнжидмаагийн Хаан банкны 5029181056 тоот данс руу 7,000,000 төгрөг шилжүүлснийг авч залилсан болох нь:

Хохирогч Б.Ганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Анх Буянт-Ухаа 2 хорооллын талаар нөхрийн ажлын газрын Аюуш-Эрдэнэ гэх залуугаас л сонссон. Тухайн хүнтэй би бол ямар ч хамаарал байхгүй. Нөхөртэй маань цуг ажиллаад 3 жил болж байгаа юм. Буянт-Ухаа 2 хорооллын орон сууцны 5 давхарт байрлалтай 3 өрөө байранд 2019 оны 05 дугаар сард ашиглалтад орох тул байрны түлхүүрийг нь гардуулж өгнө гэж бүртгэсэн. Би тухайн байранд орохын тулд өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт зэрэг бичиг баримтыг бүрдүүлж өгсөн. Манай нөхөр бид хоёр ярилцаж байгаад би өөрийнхөө нэрээр бичиг баримтаа бүрдүүлж өгсөн юм. Би байрны урьдчилгаа мөнгийг шилжүүлээгүй. Манай нөхөр болох Анхбаяр нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүнжидмаа гэх эмэгтэйн Хаан банкны 5029181056 дугаарын данс руу 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг (27 дугаар хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),

Гэрч Б.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сүнжидмаа гэх эмэгтэйтэй биечлэн уулзаад эхнэрийнхээ нэрээ бичиг баримтаа бүрдүүлж өгсөн. Тэгээд 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Сүнжидмаа гэх нэртэй Хаан банкны 5029181056 тоот дансанд Улаанбаатар шилэн банкны замын эсрэг талын Хаан банкны АТМ-ээс 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн юм.” гэсэн мэдүүлэг (27 дугаар хавтаст хэргийн 30 дугаар хуудас),

Б.Анхбаярын мөнгө шилжүүлсэн баримт (27 дугаар хавтаст хэргийн 33 дугаар хуудас),

9.3.Хохирогч Х.Ариунболдын ээж Ч.Сэлэнгэмаагаас 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймаг дахь Худалдаа хөгжлийн банкны тооцооны төвөөс Э.Аюуш-Эрдэнийн Хаан банкны 5015213473 тоот данс руу 7,000,000 төгрөг шилжүүлснийг авч залилсан болох нь:

Хохирогч Х.Ариунболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2019 оны 01 сард орон сууц худалдаж авах зорилготой байсан юм. Тэгсэн манай ажлын газрын Аюуш-Эрдэнэ гэх залуу нь Буянт-ухаа 2 хороололд түрээслэх хэлбэрээр 3 өрөө орон сууцтай болох боломж байгаа гэж хэлсэн юм. Аюуш-Эрдэнэ нь өөрөө тус байранд орохоор захиалга өгөө урьдчилгаа мөнгөө өгчихсөн байсан гэж байсан. Тэгэхээр нь би боломжтой бол ормоор байна гэхэд Аюуш-Эрдэнэ би эгч болох Сүнжидмаагаас асууж өгье гэсэн. Тэгээд байранд орж болно гэхээр нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр урьдчилгаа болох 7,000,000 төгрөгийг шилжүүлж одоог хүртэл байранд ороогүй, мөн мөнгөө буцааж авч чадаагүй байна” гэсэн мэдүүлэг (22 дугаар хавтаст хэргийн 111-112 дугаар хуудас),

   Гэрч Ч.Сэлэнгэмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай бага хүү болох Х.Ариунболд нь Улаанбаатар хот ажиллаж амьдардаг юм. Өөрийн гэсэн байр байхгүй, байр хөлсөлж амьдардаг юм. Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүү Ариунболд над руу утсаар яриад ээж байрны урьдчилгааны мөнгө болох 7,000,000 төгрөгийг та олоод Аюуш-Эрдэнэ гэх хүний данс руу хийгээд өгөөч гэж хэлэхээр нь би хүнээс 7,000,000 төгрөг зээлээд Аюуш-Эрдэнэ гэх хүний данс руу шилжүүлсэн байгаа. Үүнээс хойш хүү Ариунболдоос хаяа нөгөө байр чинь юу болж байна гэж асуухаар, чимээгүй л байна гэж хэлдэг байсан. Сүүлд хүүгээсээ сонсоход бүтэхгүй болж байх шиг байна гэж ярьж байсан. Миний хувьд нарийн ширийн зүйл сайн мэдэхгүй байна. Ямар ч л байсан Аюуш-Эрдэнэ гэдэг хүний данс руу 7,000,000 төгрөг шилжүүлсэн бичиг баримт нь байгаа” гэсэн мэдүүлэг (22 дугаар хавтаст хэргийн 120-121 дүгээр хуудас),

Х.Ариунболдын Худалдаа хөгжлийн банкаар мөнгө шилжүүлсэн баримт (22 дугаар хавтаст хэргийн 124 дүгээр хуудас),

Ч.Сэлэнгэмаагийн Худалдаа хөгжлийн банкаар мөнгө шилжүүлсэн баримт (22 дугаар хавтаст хэргийн 125 дугаар хуудас),

10.Шүүгдэгч Ө.Доржсүрэн, Б.Тунгалаг Х.Наранцэцэг, Л.Бурмаасүрэн нар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Төрийн орон сууцны корпорацын Буянт-Ухаа 2 хороололд орон сууцанд оруулж өгнө гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, нийт 10 хохирогчоос 65,500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан тухай:

10.1.Хохирогч Б.Нямсүрэн нь 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Өргөө-33 дугаар байрны гадна Х.Наранцэцэгт 8,000,000 төгрөг өгснийг авч залилсан болох нь:

Хохирогч Б.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сард манай төрсөн дүү Баатарсүрэн нь Буянт-Ухаа 2 түрээсийн орон сууцны талаар хүнээс мэдээлэл авсан талаараа ярьсан. Тэгээд би дүүгээсээ хэрхэн яаж орох боломжтой талаараа тодруулахад Наранцэцэг гэх хүний 88117796 дугаарын утсыг өгөөд энэ хүнээс нэмэлт мэдээллийг нь авчих гэж байсан. Манай дүү харин энэ талаар хамт ажилладаг найзаасаа мөн адил сонссон юм шиг байна лээ. Тэгээд би 88117796 дугаарын утсанд холбогдож байранд хэрхэн орох боломжтой талаар асуухад “Төрийн сууцны корпорацаас хэрэгжүүлж байгаа Буянт-Ухаа түрээсийн орон сууцны байр байгаа юм. Би хурдан хугацаанд энэ байранд оруулаад өгөх чадвартай, хэрэв энэ асуудал бүтэмжгүй болбол мөнгөө буцаагаад авах боломжтой” гэж хэлж байсан. Тухайн байранд ороход боломжтой юм шиг санагдаад Наранцэцэгийн хэлж ярьснаар иргэний үнэмлэхийн хуулбар, цээж зураг, өргөдөл бичээд 8,000,000 төгрөгийн хамт өгч байсан. Ямартай ч түрээслээд өмчлөх хэлбэрээр 3 өрөө байранд бүртгэлээ гэж хэлж байсан. Түүнээс хойш Наранцэцэг нь удахгүй оруулна, цаад хүмүүс нь нэг л бүтэмжгүй байна, баяр, наадам таарчихлаа, сонгууль таарчихлаа, Covid-19 цар тахал гарчихлаа гэх зэргээр шалтаг тоочиж худал хэлсээр өнөөг хүрсэн. Сүүлдээ байр нь худлаа юм шиг санагдаад Наранцэцэгтэй утсаар холбогдож мөнгөө буцааж авмаар байна гэхэд “чиний оронд угаасаа байранд орох хүн олдоно. Тэр үед нь мөнгийг чинь буцааж өгнө” гэсэн. Би 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкин дээрээс өөрийнхөө 5859038714 дугаарын данснаас Наранцэцэгийн 5029821452 дугаарын дансанд 8,000,000 төгрөгийг шилжүүлж байсан.” гэсэн мэдүүлэг (27 дугаар хавтаст хэргийн 248-250 дугаар хуудас),

Б.Нямсүрэнгийн мөнгө шилжүүлсэн баримт (28 дугаар хавтаст хэргийн 02 дугаар хуудас),

10.2.Хохирогч Ш.Отгонцэцэгээс 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүрэг 3 дугаар хороо Барс зах дотор байрлах АТМ-ээс 6,000,000 төгрөгийг Х.Наранцэцэгийн Хаан банкны 5029821452 тоот данс руу шилжүүлснийг авч залилсан болох нь:

Хохирогч Ш.Отгонцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 сарын эхээр манай ажлын газрын хүн Сарантуяа надад хандан түрээс төлөөд урьдчилгаа мөнгө өгчихвөл орон сууцтай болох боломжтой юм байна. Би тийм хөтөлбөрт хамрагдах гэж байгаа гэсэн юм. Тэгэхээр нь би сонирхоод байранд ороход бүрдүүлэх материал болон нөхцөлийг судлахад боломжийн юм шиг санагдсан. Тэгээд Сарантуяа нь бас тус байранд орохоор хөөцөлдөөд материалаа давхар бүрдүүлсэн юм. Сарантуяа нь найз болох Батгэрэлээс уг байрны талаар анх сонссон юм байна лээ. Тэгэхээр нь би Сарантуяад итгээд байрны урьдчилгаа болох 6,000,000 төгрөгийг шилжүүлж одоог хүртэл байрандаа орж чадахгүй мөн мөнгөө ч буцааж авч чадахгүй өдийг хүрч байна. ...Би 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр найз болох Сарантуяагийн 5072016158 дугаарын Хаан банкны дансанд өөрийн 5016103832 дугаарын данснаас байр гэсэн утгатай гүйлгээг Баянгол дүүргийн 3 дугаар хороо Барс зах дээрх ажил дээрээ байхдаа интернэт банкаар шилжүүлсэн. Тухайн дансны эзэмшигч нь анх надад Буянт Ухаа 2 байрны талаар хэлж байсан найз болон Сарантуяа юм. Харин Сарантуяа надад хэлэхдээ миний шилжүүлсэн мөнгийг өөрийнхөө мөнгөтэй хамт 12,000,000 төгрөгийг Наранцэцэг гэх хүний 5029821452 дугаарын данс руу шилжүүлсэн гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг (14 дүгээр хавтаст хэргийн 207-208 дугаар хуудас),

Гэрч Ш.Сарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр миний Хаан банкны 5072016158 дугаарын данс руу 6,000,000 төгрөг шилжүүлсэн байсныг би тухайн өдрөө өөрийнхөө мөнгөтэй нийлүүлээд 12,000,000 төгрөгийг Наранцэцэгийн 5029821452 дугаарын данс руу Баянгол дүүрэг 3 дугаар хороо Барс зах дээр ажил дээрээ байж байхдаа АТМ-с шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг (14 дүгээр хавтаст хэргийн 211 дүгээр хуудас),

Ш.Сарантуяагийн Хаан банкны 5072016158 тоот дансны хуулга (14 дүгээр хавтаст хэргийн 212 дугаар хуудас),

10.3.Хохирогч Ж.Баттуулаас 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо ТБД андууд төвийн хажууд байрлах Хаан банкны салбараас Х.Наранцэцэгийн Хаан банкны 5029821452 тоот данс руу 6,000,000 төгрөг шилжүүлснийг авч залилсан болох нь:

Хохирогч Ж.Баттуулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2019 оны 03 дугаар сард орон сууц худалдаж авах бодолтой байсан юм. Тэгсэн манай танил залуу Буянт-Ухаа 2 хороололд орон сууц түрээсийн нөхцөлтэй худалдаж авах гэж байгаа, төлбөрийн нөхцөл нь их боломжийн юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхөртэйгөө ярилцаж байгаад уг хороололд орон сууц авахаар болоод Наранцэцэг гэх үл таних эмэгтэйтэй холбогдсон. Тэгээд урьдчилгаа 6,000,000 төгрөг өгөхөд 3 өрөө байранд орох боломжтой гэсэн юм. Үүний дагуу би урьдчилгаа мөнгөө 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Наранцэцэг гэх эмэгтэйд шилжүүлсэн. Тэр цагаас хойш байрандаа орж чадахгүй явсаар өдийг хүрч байна. Би танил болох Түвшин гэх залуугаас сонсож байсан юм. Уг залуу нь өөрөө бас уг хороололд орон сууц худалдаж авахаар урьдчилгаа өгсөн хүн юм байна лээ. Тэгээд Түвшингээс уг хорооллын талаар мэдээлэл аваад Наранцэцэг гэдэг хүнтэй холбогдож харилцсан. Би тус байранд орохын тулд өөрийн нэрээр нийгмийн даатгалын төлбөр төлж байгаа баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт зэрэг бичиг баримтыг бүрдүүлэн өгсөн. Миний бие 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүрэг 2дугаар хороо ТБД андуудын автобусны буудлын хойд талын Хаан банкны теллерээр дамжуулан 5,942,000 төгрөгийг Наранцэцэг гэх эмэгтэйн 5029821452 дугаарын данс руу шилжүүлсэн. Уг дансны эзэн нь надтай холбогдож байсан эмэгтэй байсан.” гэсэн мэдүүлэг (28 дугаар хавтаст хэргийн 213-214 дүгээр хуудас),

Хохирогч Ж.Баттуулын мөнгө шилжүүлсэн баримт (28 дугаар хавтаст хэргийн 218 дугаар хуудас),

10.4.Хохирогч Я.Уламбаяраас 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 16 дүгээр хороо Макс Молл худалдааны төвийн урд байхдаа Х.Наранцэцэгийн Хаан банкны 5029821452 тоот данс руу 6,000,000 төгрөг шилжүүлснийг авч залилсан болох нь:

Хохирогч Я.Уламбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний бие 2019 оны 04 сард орон сууц худалдаж авах бодолтой байсан юм. Тэгсэн барс зах дээрх танилууд маань Буянт-ухаа 2 хороололд орон сууц түрээслэх хэлбэрээр өмчлөх боломжтой гээд 3 өрөө байранд урьдчилгаа мөнгө өгөөд захиалга өгцгөөгөөд байсан юм. Тэгэхээр нь би уг хорооллын талаар судлаад Наранцэцэг гэх эмэгтэйтэй 88117796 дугаарын утсаар холбогдож ярихад 3 өрөө байр нь урьдчилгаа 6 сая төгрөг өгнө тэгээд материалаа бүрдүүлж өгчихвөл болно гэсэн юм. Тэгэхээр нь би Наранцэцэг гэх эмэгтэйтэй 2019 оны 04 сарын 16-ны өдөр баруун 4 замд байрлах Макс молл худалдааны төвийн гадна уулзаад урьдчилгаа мөнгийг дансаар шилжүүлсэн юм. Тэгээд үүнээс хойш байрандаа орсон зүйлгүй мөнгөө ч буцааж авсан зүйлгүй байна. Би уг байранд орохын тулд хүүхэд болох Төгөлдөрийн нэрээр иргэний үнэмлэхийн хуулбар, ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтыг бүрдүүлэн өгсөн. Учир нь би өөрөө нийгмийн даатгал төлдөггүй манай хүүхэд нийгмийн даатгал төлдөг учраас 500,000 төгрөг хэмнэнэ гэж хэлсэн юм. Би Наранцэцэгт 2019 оны 04 сарын 16-ны өдөр Баянгол дүүрэг 16 дугаар хороонд байрлах Макс молл худалдааны төвийн үүдэнд байхдаа интернэт банкаараа 5029821452 дугаарын данс руу 6,000,000 төгрөгийг bair гэх утгатай шилжүүлж байсан юм. Уг дансны эзэмшигч нь Наранцэцэг гэх намайг Буянт-ухаа 2 хороололд 3 өрөө байранд оруулж өгнө гэсэн хүн юм” гэсэн мэдүүлэг (24 дүгээр хавтаст хэргийн 180-181 дүгээр хуудас),

Я.Уламбаярын Хаан банкны 5071087325 тоот дансны хуулга (24 дүгээр хавтаст хэргийн 185 дугаар хуудас),

10.5.Хохирогч Н.Нандинцэцэгээс 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо Билэг их дэлгүүрийн хажууд байхдаа Х.Наранцэцэгийн Хаан банкны 5029821452 тоот данс руу 6,500,000 төгрөг шилжүүлснийг авч залилсан болох нь:

Хохирогч Н.Нандинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын эхээр манай нөхөр Амгаланбаатар нь Буянт-Ухаа 2 түрээсийн орон сууцанд боломжийн үнэ ханштайгаар орох боломж байна гээд ярьж байсан. Нөхөр маань ярихдаа нутгийн ах Бямбарагчаа гэдэг хүнтэй утсаар ярихдаа энэ мэдээллийг аваад 88117796 дугаарын утаснаас байрны талаарх мэдээллийг дэлгэрэнгүй авч болох талаар ярьсан юм билээ. Тэгээд нөхөр бид 2 ярилцаж байгаад тухайн Төрийн орон сууцны корпорацаас хэрэгжүүлж байгаа Буянт-Ухаа 2 цогцолборт түрээслээд өмчлөх хэлбэрээр байр авахаар болоод 88117796 дугаарын утсанд холбогдож Наранцэцэг гэх хүнтэй уулзахаар болоод 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Билэг их дэлгүүрийн ард машинд нь уулзсан. Наранцэцэг нь нөхөр бид хоёрт тухайн Буянт-Ухаа 2 дугаар хорооллын байранд оруулж өгөх боломжтой гэж хэлж байсан. Би юу бүрдүүлэх шаардлагатай талаар урьд өмнө асуухад урьдчилгаа 6,500,000 төгрөгийг цээж зураг, нийгмийн даатгалын лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг бүрдүүлж өгөх шаардлагатай гэж байсан бөгөөд тухайн шаардлагын дагуу материалыг нь бүрдүүлээд мөнгөтэй нь өгч байсан” гэсэн мэдүүлэг (24 дүгээр хавтаст хэргийн 116-118 дугаар хуудас),

Гэрч Д.Амгаланбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн байрны урьдчилгаанд өгсөн 6,500,000 төгрөг нь эхнэр бид хоёрын дундын мөнгө байсан. Эхнэр бид 2 Наранцэцэгтэй уулзаж байранд орохоор тохиролцоод би өөрийнхөө 5084073973 гэсэн данснаас Наранцэцэгийн 5029821452 гэсэн данс руу 6,500,000 төгрөгийг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг (24 дүгээр хавтаст хэргийн 126-127 дугаар хуудас),

Д.Амгаланбаатарын Хаан банкны 5084073973 тоот дансны хуулга (24 дугаар хавтаст хэргийн 121 дүгээр хуудас),

10.6.Хохирогч П.Номинзулаас 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа орон сууцны урьдчилгаа гэж 6,000,000 төгрөгийг Хаан банкны 5029821452 тоот данс руу шилжүүлснийг авч залилсан болох нь:

Хохирогч П.Номинзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 04 сард найз болох Д.Батзаяа нь Төрийн орон сууц корпорацын зориулалтаар түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах гээд Х.Наранцэцэг гэх хүнд 6,000,000 төгрөг өгчихлөө Наадам болохоос өмнө оруулж өгнө гэж байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би хөөх тийм үү, би орж болох уу гэж асуугаад Х.Наранцэцэг гэдэг хүнтэй холбогдсон. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Х.Наранцэцэг гэх хүний данс руу 6,000,000 төгрөг байршуулсан. Тэгээд тухайн цагаас хойш удахгүй, өнөө маргаашгүй оруулна гэж хэлсээр байгаад өнөөдрийг хүртэл бараг хоёр жил орчим хугацаа өнгөрчихлөө. Тэгтэл Наранцэцэг нь маш олон хүнээс ингэж мөнгө авсан байсан ба Баянголын цагдаагийн 1дугаар хэлтэс дээр шалгагдаж байгаа юм байна лээ” гэсэн мэдүүлэг (12 дугаар хавтаст хэргийн 203-205 дугаар хуудас),

10.7.Хохирогч Д.Өлзийсайханаас 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Алтан тариа 1-2а тоот хаягт гэртээ байхдаа интернэт банкаар 10,000,000 төгрөгийг Х.Наранцэцэгийн Хаан банкны 5029821452 тоот данс руу шилжүүлснийг авч залилсан болох нь:

Хохирогч Д.Өлзийсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед надад байрны хэрэгцээ шаардлага байсан тул би хэрхэн яаж, ямар материал бүрдүүлж захиалга өгч байгаа талаар асуухад надад Наранцэцэг гэдэг хүний 88117796 дугаарын утсыг өгч байсан. Би Наранцэцэг гэдэг хүнтэй утсаар холбогдоод Буянт Ухаа 2 дугаар хорооллын төрийн орон сууцны корпорацад ороход ямар материал бүрдүүлж өгөх шаардлагатай эсэх, урьдчилгаа хэдэн төгрөг өгч, хэдэн өрөө байранд орох боломжтой эсэх, мөн өөрөө ямар ажил эрхэлдэг, энэ түрээсийн орон сууцанд оруулах боломжтой талаар тодруулан асуухад “Би төрийн орон сууцны корпорацад ажилладаг юм. Ер нь бол урьдчилгаа мөнгөө өгчихсөн тохиолдолд хурдан хугацаанд байранд оруулж өгч чадна. Тэгээд би хэд хоногийн дараа нь Наранцэцэгтэй дахин утсаар холбогдож байгаад 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр түүний 5029821452 дугаарын Хаан банкны дансанд гэртээ байхдаа интернэт банкаар 10,000,000 төгрөгийг шилжүүлж байсан. Тэгээд 2 хоногийн дараа нь бусад материалуудаа бүрдүүлээд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эфэс худалдааны төвийн орчимд Наранцэцэгтэй уулзаж өгч байсан” гэсэн мэдүүлэг (20 дугаар хавтаст хэргийн 244-247 дугаар хуудас),

Д.Өлзийсайханы Хаан банкны 5099102365 тоот дансны хуулга (20 дугаар хавтаст хэргийн 249 дүгээр хуудас),

10.8.Хохирогч Т.Насанжаргалаас 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Содон хороолол дотор байрлах Хаан банкны АТМ-ээс 6,500,000 төгрөгийг Х.Наранцэцэгийн Хаан банкны 5029821452 тоот данс руу шилжүүлснийг авч залилсан болох нь:

Хохирогч Т.Насанжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз Д.Батхүү 2020 оны 02 дугаар сард надад Буянт-Ухаа-2 цогцолборт 3 өрөө байранд орох боломж байна. Материалаа бүрдүүлээд урьдчилгаа 6,500,000 төгрөг төлөөд хэсэг хүлээж байгаад гэрээ байгуулаад байрандаа орчихно гэхээр нь би найз Д.Батхүүгээсээ 6,500,000 төгрөг зээлээд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын Хаан банкны АТМ-ээс Наранцэцэг гэх хүний 5029821452 гэх дугаартай Хаан банкны данс руу мөнгөө шилжүүлээд Баянгол дүүргийн 12 дугаар хороо Бичил хорооллын ард нэг байрны гадаа очоод Наранцэцэг гэх хүнтэй ярихад би хүүхдээ гаргалаа, материалаа өгчих гэхээр нь үүдэнд нь зогсож байгаад 15-16 насны охин гарч ирэхээр нь материалаа өгч оруулсан. ...Би 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын Хаан банкны АТМ-ээр Хашбатын Наранцэцэг гэх эмэгтэйн 5029821452 дугаарын данс руу 6,500,000 төгрөгийг найз Д.Батхүүгийн 5540307269 дугаарын дансаар шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг (13 дугаар хавтаст хэргийн 39-41 дүгээр хуудас),

Гэрч Д.Батхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.Насанжаргал надаас 6,500,000 төгрөг зээлээд бид хоёр 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын Хаан банкны АТМ-с миний эзэмшлийн 5540307269 гэх дугаарын данснаас Х.Наранцэцэг гэх хүний 5029821452 дугаарын данс руу 6,500,000 төгрөг шилжүүлээд Баянгол дүүргийн 12 дугаар хороо Бичил хорооллын нэг байрны гадаа очиж Т.Насанжаргалын бүрдүүлсэн материалыг өгсөн” гэсэн мэдүүлэг (13 дугаар хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас),

Д.Батхүүгийн Хаан банкны дансны хуулга (13 дугаар хавтаст хэргийн 50 дугаар хуудас),

10.9.Хохирогч Ш.Баттөгсөөс 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дүгээр хороо Цайз захын Хаан банкны АТМ-ээс 4,500,000 төгрөгийг Х.Наранцэцэгийн Хаан банкны 5029821452 тоот дансаар шилжүүлснийг авч залилсан болох нь:

Хохирогч Ш.Баттөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2019 оны 04 дүгээр сарын эхээр Наранцэцэг гэх хүнтэй уулзахад манай эгч Төрийн сууцны корпорацад ажилладаг юм. Би хүүхдэдээ Буянт-Ухаа 2 хороололд байр захиалсан байгаа, чи байр захиалах бол би дамжуулж өгч болно, өнөө маргаашгүй оруулах гэж байгаа яаралтай мөнгө хийх юм бол байранд орж болно гэж хэлэхээр нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Наранцэцэг гэх хүний 5029821452 гэсэн данс руу 2 удаагийн үйлдлээр нийт 4.500,000 төгрөг хийсэн. Түүнээс хойш Наранцэцэг алга болсон. Тус байранд орохын тулд ямар нэгэн бичиг баримт бүрдүүлж өгөөгүй, харин миний овог нэр регистрийн дугаар, утасны дугаар бүртгэж авсан” гэсэн мэдүүлэг (14дугаар хавтаст хэргийн 168-169 дугаар хуудас),

Ш.Баттөгсийн Хаан банкны 5753328711 тоот дансны хуулга (14 дүгээр хавтаст хэргийн 164 дүгээр хуудас),

10.10.Хохирогч А.Сэлэнгээс 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Өргөө-33 байрны орчимд Х.Наранцэцэгийн Хаан банкны 5029821452 тоот данс руу 6,000,000 төгрөг шилжүүлснийг авч залилсан болох нь:

Хохирогч А.Сэлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын эхээр ажлынхаа жолооч Бямбарагчаагаас Буянт Ухаа 2 дугаар хороололд түрээсийн орон сууц ашиглалтад орох гэж байгаа болон тухайн байрнуудад захиалга авч байгаа талаар мэдээлэл авсан. Бямбарагчаа нь түрээсийн орон сууцанд орох гэж байна, цалингийн урьдчилгаа болгоод 5,000,000 төгрөг зээлээч гэж хэлж байсан. Тэгээд би сонирхоод тухайн байрнуудад хэрхэн захиалга өгч орох боломжтой талаар мэдээлэл асуухад надад 88117796 дугаарын утсыг өгөөд энэ дугаар руу холбогдоод мэдээллийг нь авчих, би сайн мэдэхгүй байна гэж хэлж байсан. Би тухайн 88117796 дугаарын утсанд холбогдоход өөрийгөө Х.Наранцэцэг гэж танилцуулж байсан бөгөөд өөрийнхөө танилыг Төрийн орон сууцны корпорацад ажилладаг, тухайн Буянт-Ухаа 2 дугаар хорооллын байранд оруулж өгөх боломжтой гэж надад хэлж байсан. Би юу бүрдүүлэх шаардлагатай талаар асуухад 60,000,000 төгрөгийн байранд орохоор бол урьдчилгаа 6,000,000 төгрөгийг, цээж зураг, нийгмийн даатгалын лавлагаа, эрүүл мэндийн дэвтэр, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг бүрдүүлж өгөхийг шаардсан. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Наранцэцэг бид 2 уулзахаар тохиролцоод би Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө 33 байрны гадна миний машинд уулзацгааж, би 2019 оны 07 дугаар сард 2 өрөө байранд орохоор тохиролцоод 6,000,000 төгрөгийг өөрийн 5025001318 дугаартай Хаан банкны данснаас Наранцэцэгийн 5029821452 дугаарын данс руу Байрны урьдчилгаа гэх утгатайгаар интернэт банкаар шилжүүлж байсан” гэсэн мэдүүлэг (17 дугаар хавтаст хэргийн 109-111 дүгээр хуудас),

А.Сэлэнгийн Хаан банкны 5025001318 тоот дансны хуулга (17 дугаар хавтаст хэргийн 117 дугаар хуудас),

11.Шүүгдэгч Ө.Доржсүрэн, Л.Бурмаасүрэн, Х.Наранцэцэг, Х.Сүнжидмаа нар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Төрийн орон сууцны корпорацын Буянт-Ухаа 2 хороололд орон сууцанд оруулж өгнө гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан нийт 12 хохирогчоос 97,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан тухай:

11.1.Хохирогч Б.Саруулзулаас 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Ачлал их дэлгүүр дотор байхдаа 8,500,000 төгрөг шилжүүлснийг авч залилсан болох нь:

Хохирогч Б.Саруулзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сүнжидмаа гэдэг эмэгтэй Төрийн орон сууцны корпорацын Буянт Ухаа 2 хороололд 3 өрөө орон сууцанд найдвартай оруулж өгнө, гэрээ хийж өөрийнхөө дансаар мөнгийг чинь авна, Төрийн орон сууцны корпорацад найз нь ажилладаг, таньдаг хүнтэй гэхээр нь итгээд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ачлал их дэлгүүрт Төрийн орон сууцны корпорацын Буянт Ухаа 2 хороололд 3 өрөө байранд орохоор тохиролцож гэрээ хийж 8,000,000 төгрөгийг өөрийн 5063356662 тоот данснаас Сүнжидмаагийн 5029181056 тоот Хаан банкны данс руу шилжүүлэн өгч залилуулсан. ...2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 600,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөгийг нийт 2,100,000 төгрөгийг буцаан өөрийнхөө дансаар Сүнжидмаагаас авсан” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас),

Б.Саруулзулын Хаан банкны 5070115582 тоот дансны хуулга (1 дугаар хавтаст хэргийн 39 дүгээр хуудас),

Эд зүйлд үзлэг хийсэн: “...Үзлэгээр хохирогч Б.Саруулзулаас 8,000,000 төгрөгөөс шүүгдэгч Сүнжидмаа 2,250,000 төгрөг, шүүгдэгч Х.Наранцэцэг 1,000,000 төгрөг, шүүгдэгч Л.Бурмаасүрэн тодорхой хувь авч шүүгдэгч Ө.Доржсүрэн рүү 11,000,000 төгрөг шилжүүлсэн” гэсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 44-46 дугаар хуудас),

11.2.Хохирогч А.Шүрэнцэцэгийн нөхөр Г.Төмөрбаатараас 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Баян суманд байхдаа Э.Аюуш-Эрдэнийн Хаан банкны 5015213473 тоот данс руу 8,500,000 төгрөг шилжүүлснийг авч залилсан болох нь:

Хохирогч А.Шүрэнцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын үед манай нөхрийн ажлын газрын хүн болох Цэнд-Аюуш нь нөхөр бид хоёрт хандан Буянт-Ухаа 2 цогцолборт баригдаж байгаа орон сууцанд байр авах уу, миний танил Сүнжидмаа гэж эмэгтэй Төрийн орон сууцны корпорацад ажилладаг юм. Тэр хүнээр дамжуулж урьдчилгаа болох 8,500,000 төгрөгийг нь одоо өгөөд байраа захиалж болно, 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр тухайн байр нь ашиглалтад орох юм гэсэн. Тэгэхээр нь нөхөр бид хоёр ярилцаад уг байранд захиалга өгөхөөр болоод нөхрийн ажлын газрын Цэнд-Аюушийн данс руу 01 дүгээр сарын 23-ны өдөр манай нөхөр болох Төмөрбаатар нь байрны урьдчилгаа болгож 8,500,000 төгрөгийг Хаан банкны дансаараа шилжүүлсэн. Би тухайн байранд орохын тулд өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, өргөдөл зэрэг бичиг баримтыг бүрдүүлж өгсөн. Манай нөхөр нь орон нутгийн харьяалалтай байсан болохоор би өөрийнхөө нэрээр бичиг баримтаа бүрдүүлж өгсөн юм. Урьд өмнө нь байрны зээлэнд хамрагдаж байгаагүй, заавал Улаанбаатарын харьяалалтай хүн байх ёстой гэсэн болохоор.” гэсэн мэдүүлэг (26 дугаар хавтаст хэргийн 144-145 дугаар хуудас),

Гэрч Г.Төмөрбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..2019 оны 01 дүгээр сарын үеэр манай ажлын залуу болох Аюуш-Эрдэнэ гэх залуу надад хандан Буянт-Ухаа 2 хороололд байр худалдаж авч байгаа гэхээр нь би сонирхоод яаж орж байгаа юм бэ гэхэд өрөөний сонголтоос шалтгаалаад урьдчилгаа нь өөр, өөр байгаа юм байна лээ, би өөрөө 2 өрөө байр худалдаж авахаар болоод урьдчилгаа 6 сая төгрөг өгсөн. Тэгэхээр нь би тэр хүнтэй чинь очиж уулзъя, би бас орон сууц сонирхож байгаа юм гэсэн. Тэгсэн Аюуш-Эрдэнэ манай танил Сүнжидмаа гэх эмэгтэй нь байранд оруулж өгч байгаа тэр хүнтэй очиж уулзвал болох байх гэсэн болохоор Баянгол дүүрэг 12 хороо бичилд байрлах Сүнжидмаагийн гэрийнх нь гадна талд очиж уулзсан юм. Тэгсэн Сүнжидмаа гэх эмэгтэй надад хандан 3 өрөө байр байхгүй, гэхдээ та нар манай танил дээгүүр дамжуулж байгаа болохоор би ганц байгаа, 3 өрөө байр гаргаж өгье, урьдчилгаа болох 8,500,000 төгрөгийг шилжүүлчих гэсэн. Би тухайн хүнтэй тохиролцоод 8,500,000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр орон нутагт явж байхдаа мобайл банкаар Аюуш-Эрдэнийн Хаан банкны данс руу шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг (26 дугаар хавтаст хэргийн 148 дугаар хуудас),

Гэрч Э.Аюуш-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2018 оны 12 дугаар сард Буянт-Ухаа 2 хороололд орон сууц худалдаж авах гээд танил болох Сүнжидмаа гэж эмэгтэйтэй уулзаж байсан юм. Буянт-Ухаа 2 хороололд 2 өрөө байранд орохоор болсон юм. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын үед найз болох Төмөрбаатарт энэ талаар хэлэхэд надаас хэрхэн байр худалдаж авсан талаар асуухаар нь Сүнжидмаа гэж эмэгтэйтэй холбож өгсөн юм. Тэгээд Төмөрбаатар Сүнжидмаатай уулзаад байр худалдаж авахаар тохиролцсон. Удалгүй Сүнжидмаа над руу залгаад нөгөө байр авна гээд байсан Төмөрбаатарыг мөнгөө яаралтай шилжүүлчих гээд хэлээрэй гэхээр нь би Төмөрбаатар руу залгаж хэлсэн юм. Тэгсэн Төмөрбаатар хөдөө явж байна чиний данс руу байрны урьдчилгаа болох 8,500,000 төгрөгөө хийе, чи Сүнжидмаа гэх эмэгтэй рүү шилжүүлчих гэсэн. Тэгээд удалгүй миний Хаан банкны 5015213473 дугаар дансанд 8,500,000 төгрөг орж ирэхээр нь би зөрүүлээд Сүнжидмаагийн 5029181056 дугаарын данс руу нь шилжүүлсэн юм.” гэсэн мэдүүлэг (26 дугаар хавтаст хэргийн 154 дүгээр хуудас),

Г.Төмөрбаатарын Хаан банкны 5728085029 тоот дансны хуулга (26 дугаар хавтаст хэргийн 150 дугаар хуудас),

Э.Аюуш-Эрдэнийн Хаан банкны 5015213473 тоот дансны хуулга (26 дугаар хавтаст хэргийн 156 дугаар хуудас),

11.3.Хохирогч Д.Бат-Оргилын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо Циркийн орчим явж байхдаа Х.Сүнжидмаагийн Хаан банкны 50291181056 тоот данс руу 8,000,000 төгрөг шилжүүлснийг авч залилсан болох нь:

Хохирогч Д.Бат-Оргилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Х.Наранцэцэг гэх хүнд 8,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Манай үеэл эгч Энхтуяагийн найз Отгон гэж эмэгтэй манай эгчид байранд урьдчилгаа мөнгө өгч орох уу гэсэн, тэгээд эгч Энхтуяа надад Буянт-Ухаа 2 хороололд байранд орж байгаа гэнээ чи Отгон гээд манай найзтай уулзаад мэдээллийг нь авчих гэсэн. Тэгээд би 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 13 цагийн үед уулзаад Отгон гэж эмэгтэйтэй уулзаад хамт Буянт-Ухаа 2 хороололд очсон ба 3 өрөө байр үзүүлсэн. Надад дотор засал хийж байгаа удахгүй байр нь ашиглалтад орно, эгч нь бас энд байр авч байгаа гэсэн. Тэгээд Отгон эгч намайг дагуулж яваад 17 цагийн үед Сүнжидмаа гэж хүнтэй уулзуулж өгсөн. Тэгээд Сүнжидмаа гэх эмэгтэй нь намайг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны 18 цагийн үед Цирк орчим Наранцэцэг гэж хүнтэй уулзуулсан. Тэгээд тэр Наранцэцэг гэх эмэгтэй надад “урьдчилгаа мөнгө аваад цөөн тооны хүмүүс байранд хамруулж өгч байгаа, чи 8,000,000 төгрөгийг өгчих, тэгээд байрандаа орж болно. Байр ашиглалтад 1 сарын дараа орно, байр ашиглалтад орох хооронд гэрээ байгуулна, чамайг залуу гэр бүл гэсэн ангилалд оруулна” гэсэн. Тэгээд би тэр Наранцэцэг гэх эмэгтэй чи урьдчилгаа мөнгө 8,000,000 одоо энэ Сүнжидмаагийн дансанд хийгээд тэгээд миний данс руу хийлгүүлчих би чамаас шууд мөнгө авч болохгүй авлига авсан гээд шалгаж магадгүй эгч нь Төрийн орон сууц корпорацад нь ажилладаг гэсэн. Тэгээд би 2019 оны 01 дүгээр сарын 08-ны 19 цагийн орчим өөрийн Хас банкны 5001009137 тоот данснаас Сүнжидмаагийн Хаан банкны 5029181056 тоот данс руу 3,000,000 төгрөг дахиад 3,000,000 төгрөг, дахиад 2,000,000 төгрөг нийт 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн нийтээр нь 8,000,000 төгрөг шилжүүлэх боломжгүй байсан. Мөнгөө би Циркийн гадаа машин дотор шилжүүлсэн тэгтэл Сүнжидмаа өөрийнхөө данснаас 8,000,000 Наранцэцэгийн данс руу шилжүүлсэн ба надад Сүнжидмаа надад гүйлгээ хийсэн баримтаа утсан дээрээсээ харуулсан. Тэгээд тэр Наранцэцэг гэх эмэгтэй мөнгө орсон байна 8,000,000 төгрөг хүлээж авлаа гэсэн.” гэсэн мэдүүлэг (28 дугаар хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас),

11.4.Хохирогч М.Мягмарбаатараас 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэртээ байхдаа Х.Сүнжидмаагийн 5029181056 тоот Хаан банкны данс руу 8,000,000 төгрөг шилжүүлснийг авч залилсан болох нь:

Хохирогч М.Мягмарбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэртээ байхдаа зүс таних Х.Сүнжидмаа, Х.Наранцэцэг нартай уулзаад Буянт-Ухаа-2 хотхонд 2 өрөө байр хувь лизингээр, 3 өрөө байр түрээсэлж сар бүр төлөлт хийгээд өөрийн болгон өмчлөхөөр болоод Х.Сүнжидмаагийн 5029181056 тоот Хаан банкны данс руу өөрийн 5064407211 тоот данснаас 6,500,000 төгрөг, Х.Наранцэцэгийн 5029821452 гэсэн Хаан банкны данс руу 1,500,000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш Наранцэцэг, Сүнжидмаа нартай холбогдож байрандаа хэзээ орох вэ, түрээсийн гэрээ хэзээ байгуулах вэ гэж асуухад шалтгаангүйгээр хойшлуулж надтай гэрээ байгуулаагүй, мөн намайг байранд оруулаагүй байгаа. Ямар нэг байранд оруулахгүй байсаар байгаад 2 жилий хугацаа болсон. Уг 2 этгээдээс би болилоо мөнгөө авна гэж хэлэхээр бид 2 өгнөө гээд л яваад байдаг. ...Одоо уг 2 этгээд утсаа авахгүй, холбогдохгүй байгаа. ...Би тухайн хүмүүст итгээд мөнгөө өгсөн” гэсэн мэдүүлэг (30 дугаар хавтаст хэргийн 166-168 дугаар хуудас),

М.Мягмарбаатарын Хаан банкны 5064407211 тоот дансны хуулга (30 дугаар хавтаст хэргийн 173-174 дүгээр хуудас),

11.5.Хохирогч Б.Мөнх-Эрдэнийн 2019 оны 01 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Номноо хотхонд байхдаа Х.Сүнжидмаагийн Хаан банкны 5029181056 тоот данс руу 8,000,000 төгрөг шилжүүлснийг авч залилсан болох нь:

Хохирогч Б.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр манай ажлын газрын Саруулзул гэдэг хүн над руу залгаад төрийн орон сууц корпорацад дараалалгүй түрээслээд, өмчлөх байранд оруулж байгаа хүн, 8,000,000 төгрөг өгвөл оруулж болно гэж байна. Сүнжидмаа гэдэг хүн байна гэж хэлээд би тэгвэл холбогдоод үзье гэсэн чинь надаа утасны дугаар нь 99043182 гээд, би тэр дугаар руу залгаад байранд оруулах боломж байна уу гэж асуусан чинь оруулах боломжтой мөнгөө өгвөл оруулна гэж хэлсэн. Тэгээд би 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 6,000,000 төгрөг урьдчилгаа мөнгө гээд 5029181056 гэсэн данс руу шилжүүлсэн. Тэгээд маргааш нь үлдэгдэл 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд тэрнээс хойш утсаар ярихаар оруулна гэж хэлээд яваад байдаг байсан. Манай ажлын Саруулзул гэх эмэгтэй над руу ярьж би мэдсэн.” гэсэн мэдүүлэг (30 дугаар хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас),

Б.Мөнх-Эрдэнийн Хаан банкны 5753742177 тоот дансны хуулга (30 дугаар хавтаст хэргийн 21 дүгээр хуудас),

11.6.Хохирогч Н.Гэрэлмаагийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хороололд байрлах Хаан банкнаас 8,000,000 төгрөгийг Х.Сүнжидмаагийн Хаан банкны 5029181056 тоот данс руу шилжүүлснийг авч залилсан болох нь:

Хохирогч Н.Гэрэлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын эхээр хадам эгч Даваацэрэн нь над руу залгаад манай ажлынхан Буянт Ухаа 2 дугаар хороололд түрээсийн орон сууц ашиглалтад орох гэж байгаа талаар ярилцаад бүртгүүлээд байна. Та хоёрт энэ талаар мэдээлэл байна уу? Манай ажлынхан Сүнжидмаа гэдэг хүнтэй холбогдож яриад мэдээлэл аваад бүртгүүлээд байна гэж хэлж байсан. Тэгээд би хадам эгчид энэ талаар мэдээлэл байхгүй, яаж, ямар материал бүрдүүлж өгч байна. Боломж бололцоо нь хэр юм байна гэж хэлж байсан. Тэгээд хадам эгч Даваацэрэн нь надад Сүнжидмаагийн 99043182 дугаарын утсыг өгч байсан. Би тухайн Сүнжидмаа гэдэг хүнтэй холбогдоод ямар материал бүрдүүлж өгдөг болон тухайн Буянт Ухаа 2 дугаар хорооллын байр нь ямар учиртай талаар асууж байсан. Сүнжидмаа нь надад хэлэхдээ 8,000,000 төгрөг, иргэний үнэмлэхийн хуулбараа өгөөд Буянт Ухаа 2 цогцолборт 3 өрөө байрыг түрээслээд эзэмших зорилгоор авч болно гэсэн бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын Хаан банкин дээрээс 8,000,000 төгрөгийг Сүнжидмаагийн 5029181056 дугаарын дансанд нь шилжүүлж байсан. Мөн тухайн үед нөхөр бид 2 ярилцаж байгаад нөхрийн нэр дээр байр авна гээд нөхрийнхөө иргэний үнэмлэхийн зургийг нь дараад Сүнжидмаагийн фейсбүүк рүү явуулж байсан. Түүнээс хойш Сүнжидмаа нь байр удахгүй ашиглалтад орлоо түр хүлээж бай гэж явсаар байгаад 2019 оны 12 дугаар сард над руу залгаад гэрээ хийе гэж хэлээд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин их дэлгүүрийн үүдэнд нэг гэрээ маягийн юман дээр гарын үсэг зуруулж байсан. Тухайн гэрээ нь 1 хувь бөгөөд надад ямар нэгэн хувь өгөөгүй, тамга тэмдэггүй нэг сонин зүйл байсан. Түүнээс хойш Сүнжидмаатай утсаар ярихад удахгүй оруулна, цаад хүмүүс нь нэг л бүтэмжгүй байна, баяр, наадам таарчихлаа, сонгууль таарчихлаа, |8,000,000 Ковид-19 цар тахал гарчихлаа гэх зэргээр шалтаг тоочиж худал хэлсээр өнөөг хүрсэн. Нөхөр бид хоёрын зүгээс өөр хүмүүс рүү цааш мэдэгдэж ярьж, элсүүлсэн асуудал байхгүй. Би 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өөрийнхөө 5077187380 дугаарын Хаан банкны 5077187380 дугаарын данснаас Сүнжидмаагийн 5029181056 тоот данс руу 8,000,000 төгрөг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг (13 дугаар хавтаст хэргийн 79-82 дугаар хуудас),

Хохирогч Н.Гэрэлмаа, шүүгдэгч Х.Сүнжидмаад 8,000,000 төгрөг шилжүүлсэн баримт (13 дугаар хавтаст хэргийн 84 дүгээр хуудас),

11.7.Хохирогч Ч.Батболдын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны садлбараас Э.Аюуш-Эрдэнийн Хаан банкны 5015213473 тоот данс руу 7,000,000 төгрөг шилжүүлснийг авч залилсан болох нь:

Хохирогч Ч.Батболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баянгол дүүргийн Модны 2 орчимд байрлах Таван-Эрдэнэ захын орчимд машин дотор Сүнжидмаа гэх эмэгтэйтэй манай ажлын М.Хүрэлбат, Х.Ариунболд, Төмөрбаатар, Анхбаяр, Аюуш-Эрдэнэ бид хэд тэгээд тэр үед Сүнжидмаагаас Буянт Ухаа 2 хороолол нь яг ямар яадаг байр юм гэж асуухад Сүнжидмаа нь урьдчилгаа 7,000,000 төгрөгийг байршуулдаг гэрээгээ хийгээд байрныхаа мкв-аас шалтгаалаад түрээслэх мөнгө нь их бага байна гэж хэлээд сардаа 600,000 төгрөг төлөөд явж байгаад 3 жилийн дотор уг байраа өөр дээрээ шилжүүлээд авдаг юм, 3 жилдээ багтаагаад төлж дуусгахгүй бол үлдсэн мөнгийг 8 хувьд хамрагдаад төлөх боломжтой гэж хэлэхээр нь бид хэд боломжийн нөхцөлтэй санагдаад, бид хэд оршин суугаа газрын тодорхойлолт, нийгмийн даатгал төлж байсан баримт, цээж зураг зэрэг баримт бичиг бүрдүүлж өг гэхээр нь бид хэд удалгүй Сүнжидмаад биеэрээ бүрдүүлж өгсөн юм. Миний хувьд Сүнжидмаа гэх хүнтэй уулзаж байгаад өгсөн юм. ...Сүнжидмаа гэх эмэгтэйд байрны урьдчилгаа мөнгө болох 7,000,000 төгрөгийг өгөх гээд 99043182 тоот утас руу залгахад холбогдох боломжгүй байхаар нь Аюуш-Эрдэнийг сайн мэдэж байгаа гэж бодоод залгаж асуухад Сүнжидмаагийн данс нь хэд вэ гэж хэлээд чи мөнгөө шилжүүлсэн юм уу гэж асуухад би мөнгөө өгөөгүй байгаа гэхээр нь би чиний данс руу урьдчилгаа мөнгөө хийчих үү чи цааш нь Сүнжидмаа руу өгчих гэхэд Аюуш-Эрдэнэ тэгье гэж хэлээд надад 5015213473 тоот данс өгөхөөр нь би тэр дор нь Нандин-Эрдэнэ рүү залгаад Аюуш-Эрдэнийн данс руу 7,000,000 төгрөг шилжүүлчих гэсэн юм. Эхнэр маань тэр дор нь Бичлийн Төрийн банкин дээрээс Аюуш-Эрдэнийн 5015213473 данс руу 5,000,000 төгрөгийг банкин дээрээс шилжүүлсэн, үлдсэн 2,000,000 төгрөгийг эхнэр маань өөрийнхөө 5039076649 тоот дансаараа мобайл банкаар шилжүүлсэн юм, нийт Аюуш-Эрдэнийн данс руу 7,000,000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шилжүүлсэн юм. ...дараа нь Аюуш-Эрдэнэ надад 7,000,000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5015213473 тоот данснаасаа Сүнжидмаагийн данс руу шилжүүлсэн хуулгыг харуулж байсан юм” гэсэн мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 240-243 дугаар хуудас),

Э.Аюуш-Эрдэнийн Хаан банкны 5015213473 тоот дансны хуулга (16 дугаар хавтаст хэргийн 245 дугаар хуудас),

Э.Нандин-Эрдэнийн Хаан банкны 5039076649 тоот дансны хуулга (16 дугаар хавтаст хэргийн 246 дугаар хуудас),

11.8.Хохирогч С.Оюунбаатараас 2019 оны 03 дугаар сарын 22, 25-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 8,000,000 төгрөг шилжүүлснийг авч залилсан болох нь:

Хохирогч С.Оюунбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 21-нд Буянт Ухаа 2 орон сууцанд оруулдаг гэх Сүнжидмаа гэх хүнтэй танилцаад би 2019 оны 03 дугаар сарын 22-нд өөрийн 427002878 дугаартай Худалдаа хөгжлийн банкны данснаас 1,400,000 төгрөг, дахин Сүнжидмаа гэгчийн данс руу 1,400,000 төгрөг шилжүүлж өгсөн. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 25-нд 406061026 дугаартай Худалдаа хөгжлийн банкны данснаас Сүнжидмаагийн данс руу 1,800,000 төгрөг нэг удаа, 2,000,000 төгрөг нэг удаа, 700,000 төгрөг хоёр удаа шилжүүлэн өгсөн тэгээд намайг Наранцэцэг гэх хүнд очоод цээж зураг өгчих гэхээр нь би Наранцэцэг гэх хүнтэй нь Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар сургуулийн хажууд уулзаад цээж зургаа өгсөн. Тэгээд надтай эргээд утсаар холбогдож байр үзүүлнэ гээд холбоогүй болсон. Тэгээд удаашраад би цагдаагийн газар өргөдөл гаргаж өгсөн. Би Сүнжидмаа гэгчийн 5029181056 дугаарын дансанд нийт 8,000,000 төгрөг Давааням гэх утгатай шилжүүлэн өгч байсан” гэсэн мэдүүлэг (14 дугаар хавтаст хэргийн 33-34 дугаар хуудас),

Хохирогч С.Оюунбаатарын Худалдаа хөгжлийн банкны 406061026 тоот дансны хуулга (14 дугаар хавтаст хэргийн 41-43 дугаар хуудас),

11.9.Хохирогч Ц.Цогтгэрэлээс 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас Х.Сүнжидмаагийн Хаан банкны 5029181056 тоот данс руу 8,000,000 төгрөг шилжүүлснийг авч залилсан болох нь:

Хохирогч Ц.Цогтгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2019 оны 04 дүгээр сард танил болох Сүнжидмаа гэх эмэгтэйтэй уулзсан юм. Тэгээд би тухай үед орон сууцанд орох бодолтой байж байсан. Тэгсэн Сүнжидмаа надад хандан орон сууцанд оруулаад өгье, чи гэрээ байгуулах хэрэгтэй түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдаад Буянт ухаа 2 хороололд оруулж өгнө гэсэн юм. Тэгэхээр нь би зөвшөөрөхөд Сүнжидмаа намайг Наранцэцэг гэх эмэгтэйтэй холбож өгсөн. Би Наранцэцэг гэх эмэгтэйтэй 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүрэг 12 хороо бичилд байрлах гэрт нь орж уулзсан юм. Наранцэцэг нь би таныг 3 өрөө байранд оруулж өгнө, тухайн жилийнхээ 09 сард ашиглалтад орно гээд одоо яг ямар утгатай гэрээ байгуулснаа сайн санахгүй байна. Ямартай ч нэг гэрээнд би гарын үсэг зурсан юм. Би Наранцэцэгийн гэрээс гараад Сүнжидмаатай холбогдоод байрны урьдчилгаа болох 8,000,000 төгрөгийг манай эхнэр Батцэцэг өөрийнхөө данснаас шилжүүлсэн юм” гэсэн мэдүүлэг (25 дугаар хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас),

Гэрч Т.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын үеэр манай ажлын газрын Сүнжидмаа гэх эмэгтэй Буянт-Ухаа 2-т түрээсийн орон сууцанд орох боломжтой, 1-2 хүн аваад программ хаагдана гэсэн, танай нөхөр нэр дээрээ орон сууц байхгүй учраас шаардлага хангах юм байна, тийм учраас нөхрийг нь оруулах боломжтой шүү, урьдчилгаа 8,000,000 төгрөг болох юм гэж хэлсэн. Сүнжидмаа нь Наранцэцэг гэх манай найз Буянт-Ухаа 2 хороололд байранд оруулдаг юм, намайг материалаа бүрдүүлээд Наранцэцэгт аваачаад өгчих гэсэн юм” гэсэн мэдүүлэг (25 дугаар хавтаст хэргийн 26 дугаар хуудас),

Т.Батцэцэгийн мөнгө шилжүүлсэн баримт (25 дугаар хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),

11.10.Хохирогч Б.Пүрэвсүрэнгийн нөхөр М.Хүрэлбатаас 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 5,200,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болох ажил дээрээ байхдаа Х.Сүнжидмаагийн Хаан банкны 5029181056 тоот данс руу шилжүүлснийг авч залилсан болох нь:

Хохирогч Б.Пүрэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын үед манай нөхрийн ажлын газрын хүн болох Цэнд-Аюуш нь нөхөр бид хоёрт хандан Буянт-Ухаа 2 цогцолборт баригдаж байгаа орон сууцанд байр авах уу? миний танил Сүнжидмаа гэж эмэгтэй Төрийн орон сууцны корпорацад ажилладаг юм. Тэр хүнээр дамжуулж урьдчилгаа болох 7,500,000 төгрөгийг нь одоо өгөөд байраа захиалж болно. 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр тухайн байр нь ашиглалтад орох юм гэсэн. Тэгэхээр нь нөхөр бид хоёр ярилцаад уг байранд захиалга өгөхөөр болоод нөхөр маань Сүнжидмаа гэх эмэгтэй хүнтэй холбогдоод байрны урьдчилгаа болох 7,500,000 төгрөгийг шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг (28 дугаар хавтаст хэргийн 233-234 дүгээр хуудас),

Гэрч М.Хүрэлбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сүнжидмаа гэгч эмэгтэй нь төрийн орон сууц корпорацад ажилладаг хоёр дахь блок нь ашиглалтад орох гэж байгаа тул 7,500,000 төгрөгийн урьдчилгаа өгвөл оруулж болох юм байна гэсэн. ...Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сүнжидмаа гэх нэртэй Хаан банкны 5029181056 дугаартай дансанд мобайл банкаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажил дээрээ байхдаа эхлээд 5,200,000 төгрөгийг egchid гэсэн утгатай шилжүүлсэн. Харин маргааш өдөр үлдэгдэл болох 2,300,000 төгрөгийг шилжүүлсэн юм. Түүнээс хойш ямар нэгэн шалтаг тоочоод хойшлуулаад байсан.” гэсэн мэдүүлэг (28 дугаар хавтаст хэргийн 236 дугаар хуудас),

Б.Пүрэвсүрэнгийн мөнгө шилжүүлсэн М.Хүрэлбатын Хаан банкны дансны хуулга (28 дугаар хавтаст хэргийн 238 дугаар хуудас),

11.11.Хохирогч Г.Хэрлэнтуяагаас 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо Билэг их дэлгүүр дотор байхдаа Х.Сүнжидмаагийн Хаан банкны 5029181056 тоот данс руу 8,500,000 төгрөг шилжүүлснийг авч залилсан болох нь:

Хохирогч Г.Хэрлэнтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 12 сарын сүүлээр Буянт-Ухаа 2 хорооллын талаар Отгон танилаасаа анх сонсоод өөрийн нөхөр, Отгон нарын хамт Буянт-Ухаа 2 хороололд баригдаж байгаа байран дээр очиж 3 өрөө байр үзэхэд төлбөрийн нөхцөл болон үнэ нь таалагдсан болохоор Отгон гэх хүнээр дамжуулж Сүнжидмаа гэх эмэгтэй хүнтэй анх танилцсан. Тэгээд Сүнжидмаа гэх хүнтэй 2019 оны 01 дүгээр сарын эхээр уулзахад “2019 оны 04 дүгээр сард ашиглалтад орчихно. Урьдчилгаа 8,500,000 төгрөгөө шилжүүлчихвэл байрандаа орчихно. Ер нь захиалга дүүрч байгаа болохоор мөнгөө яаралтай шилжүүлээрэй. Манай найз Наранцэцэг найдвартай асуудалгүй оруулаад өгнө” гэсэн. ...Би 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Билэг дэлгүүр дотроос өөрийн эзэмшлийн 385000018810 дугаарын Төрийн банкны данснаас Сүнжидмаа гэх хүний 5029181056 дугаарын Хаан банкны данс руу 8,500,000 төгрөг шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг (39 дугаар хавтаст хэргийн 131 дүгээр хуудас),

Хохирогч Г.Хэрлэнтуяагийн Төрийн банкны 385000018810 тоот дансны хуулга (39 дүгээр хавтаст хэргийн 135 дугаар хуудас),

11.12.Хохирогч Ч.Гансүхээс 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Ахуй үйлчилгээний төвийн орчим явж байхдаа Х.Сүнжидмаагийн Хаан банкны 5029181056 тоот данс руу 9,500,000 төгрөг шилжүүлснийг авч залилсан болох нь:

Хохирогч Ч.Гансүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2019 оны 01 сард орон сууц худалдаж авах зорилготой байсан юм. Тэгсэн манай ажлын газрын Аюуш-Эрдэнэ гэх залуу нь Буянт-Ухаа 2 хороололд түрээслэх хэлбэрээр 3 өрөө орон сууцтай болох боломж байгаа гэж хэлсэн юм. Аюуш-Эрдэнэ нь өөрөө тус байранд орохоор захиалга өгөхөөр урьдчилгаа мөнгөө өгчихсөн байсан гэж байсан. Тэгэхээр нь би ормоор байна гэхэд Аюуш-Эрдэнэ би эгч болох Сүнжидмаагаас асууж өгье гэсэн. Тэгээд байранд орж болно гэхээр нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр урьдчилгаа болох 7,000,000 төгрөгийг шилжүүлж одоог хүртэл байранд ороогүй мөн мөнгөө буцааж авч чадаагүй байна. ...Би 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ахиу үйлчилгээний орчимд 9,500,000 төгрөгийг нэг л удаа шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг (36 дугаар хавтаст хэргийн 96 дугаар хуудас),

Ч.Гансүхийн Хаан банкны 5946050642 тоот данснаас Х.Сүнжидмаад мөнгө шилжүүлсэн баримт (36 дугаар хавтаст хэргийн 99 дүгээр хуудас),

12.Шүүгдэгч Ө.Доржсүрэн, Л.Бурмаасүрэн, Х.Наранцэцэг, Х.Сүнжидмаа, яллагдагч Б.Тунгалаг нар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Төрийн орон сууцны корпорацын Буянт-Ухаа 2 хороололд орон сууцанд оруулж өгнө гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, нийт 2 хохирогчоос 16,300,000 төгрөг шилжүүлэн авч залилсан тухай:

12.1.Хохирогч О.Эрхэмбаяраас 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах “Хуйгунг Улаанбаатар” ХХК-ийн байранд байхдаа Хаан банкны интернэт банк ашиглан 8,300,000 төгрөгийг Х.Сүнжидмаагийн Хаан банкны 5029181056 тоот данс руу шилжүүлснийг авч залилсан болох нь:

Хохирогч О.Эрхэмбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын эхээр бэр эгч Солонгоос Буянт-Ухаа 2 дугаар хороололд түрээсийн орон сууц ашиглалтад орох гэж байгаа болон тухайн байрнуудад захиалга авч байгаа талаар мэдээлэл авсан. Тухайн үед би манай ах, бэр эгч 2 маань байранд орох гээд байр хайж байхад нь ажлын газрынх нь багш Сүнжидмаа гэх эмэгтэй Буянт-Ухаа 2 цогцолборын түрээсийн орон сууцанд оруулж өгөх боломжтой гэж хэлсэн байна лээ. Би мөн адил гайгүй үнэ ханштай боломжийн байр хайж байсан тул бэр эгч Солонгоос лавлаж асууж байгаад тэр Сүнжидмаа гэх эмэгтэйн 99043182 дугаарын утсанд холбогдож хэрхэн байранд орж болох талаар мэдээлэл авч байсан. Тухайн үед Сүнжидмаа нь намайг иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын лавлагаа, гэрлэлтийн баталгаа, хорооны тодорхойлолт, гэрлэлтийн баталгаа зэрэг материалыг бүрдүүлээд Наранцэцэг гэх эмэгтэйн 88117796 дугаарын утсаар холбогдоод аваачаад өгчих гэж байсан. 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сүнжидмаатай ярилцаж байгаад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ажил дээрээсээ интернэт банкаар 8,300,000 төгрөгийг Сүнжидмаагийн 5029181056 дугаарын дансанд эхлээд 8,000,000 төгрөгийг дараа нь хэдэн цагийн дараа 300,000 төгрөгийг шилжүүлж байсан” гэсэн мэдүүлэг (25 дугаар хавтаст хэргийн 248-250 дугаар хуудас),

О.Эрхэмбаярын мөнгө шилжүүлсэн Хаан банкны 5495516241 тоот дансны хуулга (26 дугаар хавтаст хэргийн 03 дугаар хуудас),

Хохирогч О.Эрхэмбаяр шүүгдэгч нартай байгуулсан зээлийн гэрээ (26 дугаар хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),

12.2.Хохирогч З.Цогтсайханаас 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүрэг 18 дугаар хороо Алтан төгрөг худалдааны төвийн урд байхдаа мобайл банкаар 8,000,000 төгрөгийг Х.Сүнжидмаагийн Хаан банкны 5029181056 тоот данс руу шилжүүлснийг авч залилсан болох нь:

Хохирогч З.Цогтсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сүнжидмаа гэх эмэгтэйг өмнө нь Буянт-Ухаа 2 хороололд байранд энэ нөхцөл боломжоор иргэдийг байранд оруулж байсан гэж хэлэхээр нь ээж аавтайгаа ярьж байгаад Сүнжидмаа гэх эмэгтэйтэй Баянгол дүүргийн хорооллын Алтан төгрөгийн урд байрлах гэрт нь 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр санагдаж байна Мөнх-Эрдэнийн хамтаар очиж уулзаад иргэний үнэмлэхийн хуулбар, өөр юу, юу ч өгч байлаа ямар ч байсан бичиг баримтууд өгч байсан юм. Тэгээд удалгүй 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өөрийн 580867353 тоот данснаасаа 8,000,000 төгрөгийг Сүнжидмаагийн 5029181056 тоот данс руу байрны урьдчилгаа гэсэн утгаар шилжүүлж байсан юм. Тэрнээс хойш байр сав ч худлаа болоод удаашраад өдийг хүрч байна. ...Сүнжидмаа гэх эмэгтэйг бүрэн мэдэж байгаа, гэрт очиж уулзаж байсан, утас нь 99043182 дугаартай байсан юм” гэсэн мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас),

З.Цогтсайханы Хаан банкны дансны хуулга (15 дугаар хавтаст хэргийн 24 дүгээр хуудас),