Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/399

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Ө.*******, Х.*******, Л.*******, Х.*******, Л.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Л.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах” дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч Ө.******* нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хооронд “Нийслэлийн орон сууцны корпорацын Буянт-Ухаа 2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан ганцаараа 49 хохирогчоос 233,850,000 төгрөг, яллагдагч Б.Тунгалагтай (хэрэг нь тусгаарлагдсан) бүлэглэж 23 хохирогчоос 200,700,000 төгрөг, шүүгдэгч Л.*******тэй бүлэглэж 5 хохирогчоос 25,500,000 төгрөг, шүүгдэгч Л.*******тэй бүлэглэж 14 хохирогчоос 77,900,000 төгрөг, шүүгдэгч Х.*******тэй бүлэглэж 12 хохирогчоос 79,250,000 төгрөг, шүүгдэгч Л.*******, яллагдагч Б.Тунгалаг (хэрэг нь тусгаарлагдсан) нартай бүлэглэж 2 хохирогчоос 9,500,000 төгрөг, шүүгдэгч Б.*******тай бүлэглэж 4 хохирогчоос 25,715,000 төгрөг, шүүгдэгч Л.*******, яллагдагч Б.Тунгалаг (хэрэг нь тусгаарлагдсан) нартай бүлэглэж 4 хохирогчоос 19,850,000 төгрөг, шүүгдэгч Х.*******, Х.******* нартай бүлэглэж 3 хохирогчоос 22,000,000 төгрөг, шүүгдэгч Л.*******, Х.*******, яллагдагч Б.Тунгалаг (хэрэг нь тусгаарлагдсан) нартай бүлэглэж 10 хохирогчоос 65,500,000 төгрөг, шүүгдэгч Л.*******, Х.*******, Х.******* нартай бүлэглэж 12 хохирогчоос 97,000,000 төгрөг, шүүгдэгч Л.*******, Х.*******, Х.*******, яллагдагч Б.Тунгалаг (хэрэг нь тусгаарлагдсан) нартай бүлэглэж 2 хохирогчоос 16,300,000 төгрөг, шүүгдэгч Л.*******, Х.******* нартай бүлэглэж 48 хохирогчоос 354,550,000 төгрөгийг тус тус залилан авч, нийт нэр бүхий 188 хохирогчид 1,227,615,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан;

шүүгдэгч Х.******* нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хооронд “Нийслэлийн орон сууцны корпорацын Буянт-Ухаа 2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан шүүгдэгч Ө.*******, Х.*******, Л.******* нартай бүлэглэж 12 хохирогчоос 97,000,000 төгрөг, шүүгдэгч Л.*******, яллагдагч Б.Тунгалаг (хэрэг нь тусгаарлагдсан) нартай бүлэглэж 6 хохирогчоос 45,850,000 төгрөг, шүүгдэгч Л.*******, Ө.*******, Х.*******, яллагдагч Б.Тунгалаг (хэрэг нь тусгаарлагдсан) нартай бүлэглэж 2 хохирогчоос 16,300,000 төгрөг, шүүгдэгч Ө.*******, Х.******* нартай бүлэглэж 3 хохирогчоос 22,000,000 төгрөг, шүүгдэгч Ө.*******тэй бүлэглэж 12 хохирогчоос 79,250,000 төгрөг, шүүгдэгч Л.*******, Ө.*******, яллагдагч Б.Тунгалаг (хэрэг нь тусгаарлагдсан) нартай бүлэглэж 10 хохирогчоос 65,500,000 төгрөг, шүүгдэгч Л.*******, Ө.******* нартай бүлэглэж 48 хохирогчоос 354,550,000 төгрөгийг тус тус залилан авч, нийт нэр бүхий 93 хохирогчид 680,450,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан;

шүүгдэгч Х.******* нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хооронд “Нийслэлийн орон сууцны корпорацын Буянт-Ухаа 2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан шүүгдэгч Ө.*******, Л.*******, Х.******* нартай бүлэглэж 12 хохирогчоос 97,000,000 төгрөг, шүүгдэгч Ө.*******, Л.*******, Х.*******, яллагдагч Б.Тунгалаг (хэрэг нь тусгаарлагдсан) нартай бүлэглэж 2 хохирогчоос 16,300,000 төгрөг, шүүгдэгч Ө.*******, Х.******* нартай бүлэглэж 3 хохирогчоос 22,000,000 төгрөгийг тус тус залилан авч, нийт нэр бүхий 17 хохирогчид 135,300,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан;

шүүгдэгч Л.******* нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хооронд “Нийслэлийн орон сууцны корпорацын Буянт-Ухаа 2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан шүүгдэгч Ө.*******тэй бүлэглэж 14 хохирогчоос 77,900,000 төгрөг, шүүгдэгч Ө.*******, Х.*******, Х.******* нартай бүлэглэж 12 хохирогчоос 97,000,000 төгрөг, шүүгдэгч Ө.*******, Х.*******, Х.*******, яллагдагч Б.Тунгалаг (хэрэг нь тусгаарлагдсан) нартай бүлэглэж 2 хохирогчоос 16,300,000 төгрөг, шүүгдэгч Ө.*******, яллагдагч Б.Тунгалаг (хэрэг нь тусгаарлагдсан) нартай бүлэглэж 4 хохирогчоос 19,850,000 төгрөг, шүүгдэгч Ө.*******, Х.*******, яллагдагч Б.Тунгалаг (хэрэг нь тусгаарлагдсан) нартай бүлэглэж 10 хохирогчоос 65,500,000 төгрөг, шүүгдэгч Х.*******, яллагдагч Б.Тунгалаг (хэрэг нь тусгаарлагдсан) нартай бүлэглэж 6 хохирогчоос 45,850,000 төгрөг, шүүгдэгч Х.*******, Ө.******* нартай бүлэглэж 48 хохирогчоос 354,550,000 төгрөгийг тус тус залилан авч, нийт нэр бүхий 96 хохирогчид 676,950,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан;

шүүгдэгч Л.******* нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд “Нийслэлийн орон сууцны корпорацын Буянт-Ухаа 2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан яллагдагч Б.Тунгалаг (хэрэг нь тусгаарлагдсан)-тай бүлэглэж 13 хохирогчоос 74,000,000 төгрөг, шүүгдэгч Ө.*******тэй бүлэглэж 5 хохирогчоос 25,500,000 төгрөг, шүүгдэгч Л.*******, яллагдагч Б.Тунгалаг (хэрэг нь тусгаарлагдсан) нартай бүлэглэж 2 хохирогчоос 11,500,000 төгрөгийг тус тус залилан авч, нийт нэр бүхий 20 хохирогчид 111,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан;

шүүгдэгч Л.******* нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн хооронд “Нийслэлийн орон сууцны корпорацын Буянт-Ухаа 2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан яллагдагч Б.Тунгалаг (хэрэг нь тусгаарлагдсан)-тай бүлэглэж 6 хохирогчоос 28,000,000 төгрөг, шүүгдэгч Л.*******, яллагдагч Б.Тунгалаг (хэрэг нь тусгаарлагдсан) нартай бүлэглэж 2 хохирогчоос 11,500,000 төгрөг, шүүгдэгч Ө.*******, яллагдагч Б.Тунгалаг (хэрэг нь тусгаарлагдсан) нартай бүлэглэж 2 хохирогчоос 9,500,000 төгрөгийг тус тус залилан авч, нийт нэр бүхий 10 хохирогчид 49,000,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан;

шүүгдэгч Б.******* нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хооронд “Нийслэлийн орон сууцны корпорацын Буянт-Ухаа 2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан шүүгдэгч Ө.*******тэй бүлэглэж 4 хохирогчоос 25,715,000 төгрөгийг залилан авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан,

мөн 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Р.Алтанзулын өөрийн Хаан банкны 5301595681 дугаартай данснаас Б.*******ын Хаан банкны 5009561802 дугаартай дансанд 1,037,500 төгрөг андуурч шилжүүлсэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь хохирогч буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг гэмт этгээд шилжүүлэн авах зорилгоор идэвхтэй үйлдэл (хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах гэх мэт) хийж, улмаар уг үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг онцлогтой. Өөрөөр хэлбэл, гэмт этгээд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилгоор дээрх шинжүүдийн аль нэг, эсхүл хэд хэдэн шинжээр хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйлдэл байдаг.

Дээрх гэмт хэргийн үйлдлийн арга болох “хуурч” гэдэгт бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг; “бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах” гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, хохирогч эд зүйлс, өмч хөрөнгөө шилжүүлж байгаа үйлдлийн бодит байдлын хууль зүйн үр дагавар нь түүнд хохиролтой байгаа байдлыг гэмт этгээд мэдэж байсан атлаа зориудаар үл мэдээлэх, нуун дарагдуулсныг; “зохиомол байдлыг зориудаар бий болгох” гэдэгт бодит байдалд байхгүй, хийсвэр хоосон зүйлийг байгаа мэтээр хохирогчийг төөрөгдөлд оруулах нөхцөл байдал бий болгосныг тус тус ойлгодог.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нар нь “Нийслэлийн орон сууцны корпорацын Буянт-Ухаа 2 хороололд түрээслээд өмчлөх нөхцөлтэй орон сууцанд хамруулж өгнө, уг орон сууцанд хамрагдахын тулд урьдчилан төлбөр төлөх шаардлагатай” гэж хуурч хохирогч нараас мөнгө шилжүүлэн авч, улмаар хохирогчдод “Төрийн орон сууцны корпорациас иргэдтэй байгуулах урьдчилсан гэрээ” гэх баримт үзүүлж, гарын үсэг зуруулах, түүнчлэн хохирогч нарын гар утсанд “Та ТОСК-ын цахим бүртгэлд бүртгэгдлээ” гэсэн мессеж илгээх зэргээр идэвхтэй үйлдлүүдийг хийсэн, зарим хохирогч нар дээрх болж буй үйл явдлын талаар өөрийн таньдаг болон ойр дотны хүмүүст хэлэхэд уг байдалд итгэн шүүгдэгч нарт мөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх ба шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завших гэдэгт өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамжгүй үйлдлийн улмаас андуурч шилжүүлсэн мөнгө нь бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч ашигласныг ойлгох бөгөөд гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, харин хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа өөрийн эд хөрөнгийн адил захиран зарцуулсан байдаг онцлогтой.

Хохирогч Р.Алтанзул нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өөрийн Хаан банкны 5301595681 дугаартай данснаас шүүгдэгч Б.*******ын эзэмшлийн Хаан банкны 5009561802 дугаартай данс руу 1,037,500 төгрөг андуурч шилжүүлснийг мэдсээр байж авч захиран зарцуулсан шүүгдэгч Б.*******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завших гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч Ө.*******, Х.*******, Л.*******, Х.*******, Л.*******, Л.*******, Б.******* нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэн улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ө.*******, Х.*******, Л.*******, Х.*******, Л.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан, шүүгдэгч Л.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Шүүгдэгч Л.*******ийн өмгөөлөгч Г.Наранбаатар “Миний үйлчлүүлэгч Л.******* 111,000,000 төгрөгийн хохирлоос 28,000,000 төгрөгийг хариуцахаар байгаа, уг хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзэв.

Учир нь, бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчлэх бөгөөд шүүгдэгч Л.******* бусадтай бүлэглэн үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас нийт 111,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Ө.*******гийн өмгөөлөгч Б.Отгонтөгс, Г.Сүхээ нар “хохирлын тооцоо зөрүүтэй, тодруулах ажиллагаа явуулах шаардлагатай байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоох бүрэн боломжтой гэж үзсэн болно.

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар мөн хуульд заасан журам зөрчигдсөн, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдлыг шийдвэрлэх зорилгоор хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулах зохицуулалттай байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, түүнийг төлсөн, төлөөгүй байдлыг хүснэгтлэн шүүгдэгч тус бүрийн төлбөл зохих мөнгөн дүнг гаргаж, шийтгэх тогтоолд хавсаргасан болно.

Прокурорын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор оргон зайлж Монгол Улсын хилээр гарсан үндэслэлээр яллагдагч Б.Тунгалагт холбогдох эрүүгийн 2105000001970 дугаартай хэргийг энэ хэргээс тусгаарласан тул түүнтэй холбоотой асуудлыг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байх ба шүүгдэгч нарын яллагдагч Б.Тунгалагт дансаар шилжүүлэн өгсөн мөнгийг хохирлын тооцооны хүснэгтэд тэмдэглэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ө.******* нийт учруулсан хохирлоос өөрт ногдох 757,280,000 төгрөгийг төлөх ёстойгоос 710,195,000 төгрөгийн төлбөртэй, шүүгдэгч Х.******* нийт учруулсан хохирлоос өөрт ногдох 194,975,000 төгрөгийг төлөх ёстойгоос 131,475,000 төгрөгийн төлбөртэй, шүүгдэгч Л.******* нийт учруулсан хохирлоос өөрт ногдох 90,425,000 төгрөгийг төлөх ёстойгоос 43,275,000 төгрөгийн төлбөртэй, шүүгдэгч Х.******* нийт учруулсан хохирлоос өөрт ногдох 33,650,000 төгрөгийг төлөх ёстойгоос 2,600,000 төгрөгийн төлбөртэй, шүүгдэгч Л.******* нийт учруулсан хохирлоос өөрт ногдох 28,000,000 төгрөгийг бүрэн нөхөн төлсөн, шүүгдэгч Л.******* нийт учруулсан хохирлоос өөрт ногдох 14,750,000 төгрөгийг бүрэн нөхөн төлсөн, шүүгдэгч Б.******* нийт учруулсан хохирлоос өөрт ногдох 9,415,000 төгрөгийг төлөх ёстойгоос 2,600,000 төгрөгийн төлбөртэй байна.

Шүүгдэгч Х.******* нь бусад шүүгдэгч нарын бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн зарим хохирогч нарт тэдний төлбөл зохих хохирлыг төлж барагдуулсан, өөрөөр хэлбэл, улсын яллагчаас шүүгдэгч нарын үйлдэл оролцоонд тулгуурлан гаргасан хохирлын тооцооллоор шүүгдэгч Х.*******т хариуцуулаагүй нийт 35,000,000 төгрөгийн хохирлыг бусад шүүгдэгч нарын өмнөөс нөхөн төлсөн байна. Тодруулбал, шүүгдэгч Ө.*******, Л.*******, яллагдагч Б.Тунгалаг (хэрэг нь тусгаарлагдсан) нарт хариуцуулсан 4,850,000 төгрөгийн хохирлыг хохирогч Г.Жүгдэрт, 5,250,000 төгрөгийн хохирлыг хохирогч А.Дэлгэрбуянд, 4,750,000 төгрөгийн хохирлыг хохирогч Ж.Бямбацэцэгт, 5,000,000 төгрөгийн хохирлыг хохирогч Б.Алтанбаганад,  шүүгдэгч Ө.*******, Л.******* нарын хариуцах 4,900,000 төгрөгийн хохирлыг хохирогч Ч.Чинзоригт, 5,250,000 төгрөгийн хохирлыг хохирогч Х.Нэрэнчимэгт, 5,000,000 төгрөгийн хохирлыг хохирогч Х.Номундарьд тус тус нөхөн төлсөн байх тул шүүгдэгч Х.******* нь бусад шүүгдэгч нарын өмнөөс нөхөн төлсөн төлбөрөө тухайн шүүгдэгч нараас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.******* төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсан гэмт хэргийн улмаас хохирогч Р.Алтанзулд учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч Р.Алтанзул “...Б.*******аас өөрийн хохирол болох 1,370,000 төгрөгийг бэлнээр хүлээж авсан болно” гэсэн тайлбар (36 дугаар хавтаст хэргийн 149 дүгээр хуудас) бичгээр гаргасан байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх шүүхийн дүгнэлт

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Ө.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 6 жил хорих ял оногдуулах, шүүгдэгч Л.*******, Х.******* нарт тус бүрд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 30,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Х.*******, Л.******* нарт тус бүрд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Л.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Б.*******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 800 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох” гэсэн эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Б.*******, Л.*******, Л.*******, Л.*******, Ө.*******, Х.*******, Х.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Иймд шүүх шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага, хохирол төлөхөөр санаачилга гаргасан байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим болоод эрүүгийн хариуцлагын шүүгдэгчийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцүүлэхийн зэрэгцээ хохирогч нарын “хохирол төлбөрөө яаралтай авмаар байна” гэх санал, хүсэлт, шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан ялыг дараах байдлаар ялгамжтай оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ө.*******г 7 (долоо) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Х.*******ийг 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Л.*******г 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Х.*******, Л.******* нарыг тус бүр 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ийг 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэв.

Шүүгдэгч Б.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоолоо.

Шүүгдэгч Ө.*******, Х.******* нарын үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын цагдан хоригдсон 31 хоног, шүүгдэгч Л.*******, Л.*******, Л.*******, Ө.*******, Х.*******, Х.******* нарын тус бүр цагдан хоригдсон 2 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Б.*******ын эдлэх ялыг 472 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Л.*******д оногдуулсан торгох ялын хэмжээг 19,970,000 төгрөгөөр, шүүгдэгч Х.*******, Л.******* тус бүрд оногдуулсан торгох ялын хэмжээг 9,970,000 төгрөгөөр, шүүгдэгч Л.*******т оногдуулсан торгох ялын хэмжээг 6,970,000 төгрөгөөр тус тус тогтоов.

Шүүгдэгч Л.*******, Х.*******, Л.*******, Л.******* нарын хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг харгалзан оногдуулсан торгох ялыг тус бүр 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүгдэгч Б.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдэх нь зүйтэй.

Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт залилах (Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг) гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор заажээ.

Шүүгдэгч Б.*******, Л.******* нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх боловч шүүхээс шүүгдэгч Б.*******, Л.******* нарт хорихоос өөр төрлийн ял шийтгэсэн тул Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй байна.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 3 ширхэг CD (СиДи)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ө.*******гээс хураан авсан “Lenovo” брэндийн хар өнгийн зөөврийн компьютер, “Acer” брэндийн процессорыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ө.*******д буцаан олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эрүүгийн 2105001510663 дугаартай хэргээс яллагдагч Б.Тунгалагт холбогдох эрүүгийн 2105000001970 дугаартай хэргийг тусгаарласан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Х.*******, Х.*******, Л.*******, Ө.******* нарын нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл болон тэдний арилжааны банкнуудын дансанд байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээ, үүрэн телефоны гар утасны дугаарын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан дүүргийн прокурорын газрын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 93 дугаартай прокурорын зөвшөөрлийг хэвээр үргэлжлүүлж, хохирогч нарын хохирол төлбөрт зарцуулах холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.*******, Х.******* нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн шүүгдэгч Л.*******, Х.*******, Л.*******, Л.*******, Б.******* нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдэнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржугин овогт *******ийн *******, овогт гийн *******, овогт ын *******, Чонос овогт Хандсүрэнгийн *******, ******* овогт гийн ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч ******* овогт гийн *******, овогт ын ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ө.*******г 7 (долоо) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Х.*******ийг 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Л.*******г 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Х.*******, Л.******* нарыг тус бүр 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ийг 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.*******ын нийт эдлэх ялыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******, Х.******* нарын тус бүр цагдан хоригдсон 2 хоногийг тэдний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******, Х.******* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын цагдан хоригдсон 31 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүний эдлэх 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, нийт эдлэх ялыг 472 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

шүүгдэгч Л.*******гийн цагдан хоригдсон 2 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан  торгох ялаас хасаж, торгох ялын хэмжээг 19,970,000 төгрөгөөр,

шүүгдэгч Х.*******, Л.******* нарын цагдан хоригдсон 2 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, тэдэнд оногдуулсан торгох ялаас хасаж, торгох ялын хэмжээг тус бүр 9,970,000 төгрөгөөр,

шүүгдэгч Л.*******ийн цагдан хоригдсон 2 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан торгох ялаас хасаж, торгох ялын хэмжээг 6,970,000 төгрөгөөр тус тус тогтоосугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******, Х.*******, Л.*******, Л.******* нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******, Х.*******, Л.*******, Л.******* нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

10.Хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн шүүгдэгч Л.*******, Х.*******, Л.*******, Л.*******, Б.******* нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

11.Шүүгдэгч Ө.*******, Х.******* нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

12.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нараас хавсралт хүснэгтэд заасан үнийн дүнгээр хохирол гаргуулан нэр бүхий хохирогч нарт олгосугай.

13.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хавсарган ирүүлсэн 3 ширхэг CD (СиДи)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, “Lenovo” брэндийн хар өнгийн зөөврийн компьютер, “Acer” брэндийн процессорыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ө.*******д буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгасугай.

14.Шүүгдэгч Х.*******, Х.*******, Л.*******, Ө.******* нарын нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл болон тэдний арилжааны банкнуудын дансанд байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээ, үүрэн телефоны гар утасны дугаарын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан дүүргийн прокурорын газрын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 93 дугаартай прокурорын зөвшөөрлийг хэвээр үргэлжлүүлж, хохирогч нарын хохирол төлбөрт зарцуулах холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

15.Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, яллагдагч Б.Тунгалагт холбогдох эрүүгийн 2105000001970 дугаартай хэргийг тусгаарласан болохыг тус тус дурдсугай.

16.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

17.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.*******, Х.******* нарт урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Л.*******, Х.*******, Л.*******, Л.*******, Б.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                                                             

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Н.НЯМДАВАА