Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/435

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч П.Отгонбаатар,

хохирогч С.-,

шүүгдэгч Б. өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.д холбогдох эрүүгийн *******30*******00*******4603*******4 дугаартай хэргийг *******0*******3 оны 0******* дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******99******* оны 0******* дугаар сарын 04-нд Дархан-******* аймгийн Дархан суманд төрсөн, 3******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, ******* хүүхдийн хамт Дархан-******* аймгийн Дархан сумын ******* дугаар баг, ******* дүгээр хороолол, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ************** тоотод түр оршин суух, урьд Дархан-******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0*******9 оны *******0 дугаар сарын 03-ны өдрийн 3*******9 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар *******00,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0******* оны 03 дугаар сарын *******8-ны өдрийн 407 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.8 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 4*******0,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Дархан-******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0******* оны ************** дугаар сарын *******4-ний өдрийн 4************** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******8.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн *******.******* дэх заалтад зааснаар оногдуулсан хорих ялаас чөлөөлсөн, овогт ийн (Регистрийн дугаар: ТЕ9*******0*******0439).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Б. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******0******* оны ************** дүгээр сарын *******9-ний өдөр ******* дүүргийн *******4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sway” бааранд С.-ын нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь доод баруун *******, ******* дугаар шүд, доод зүүн ******* дүгээр шүдний сулрал, доод баруун ******* дугаар шүдний эмтрэл, уруулд шарх, дух, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хөмсөг, зүүн шуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б. нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн *******4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэж байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б. мэдүүлэхдээ: “...Намайг ширээнд сууж байхад - хүрч ирээд *******0 гаруй минут доромжлоод байсан. Тэгээд хувцсаа тайлаад зодолдоно гэхээр нь хохирогчийн зүүн шанаа хэсэгт хоёр удаа цохисон. Хэрэг гарсны маргааш нь эмнэлгээр явья, яах талаар нь асуух гэж хохирогч болон ээж рүү нь залгахад утсаа авахгүй байсан. Найзаас нь гэрийг нь асуухад зааж өгөөгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, торгох ял оногдуулж өгнө үү. Хохирлыг төлж барагдуулна, гэхдээ одоо төлөх боломжгүй байна” гэв.

Шүүх хуралдаанд хохирогч С.- мэдүүлэхдээ: “...Тухайн үед гэртээ амарч байхад манай найзууд залгаад бид нар ууж байна, гарья, чи хүрээд ир гэж дуудсан. Тухайн газар ирэхэд гэдэг хүн байхгүй байсан. Бид нар нэлээн их ууж суусан. Би муудчихсан, тасрангаа алдаад байж байхад ийг танихгүй хүн ирээд суусан байна гэж бодоод ганц, хоёр үг хэлсэн. Юм ярьж зогсоод зүгээр хувцсаа тайлах хооронд цохисонд гомдолтой байна. Би нүүр хэсэгтээ хүчтэй цохиулсан учраас нэлээн манарч нүүр хавдсан. Тэрнээс цаашаа юу болсон талаар сайн санахгүй байгаа. Хэрэг болох үеийн камерын бичлэг байгаа. Энэ асуудлаас болж *******0 гаруй хоног эмнэлгээр явсан. Ар гэрийн санхүүг би хариуцдаг тул эмнэлгээр явахаар санхүү зогсох гээд байсан учраас *******0 хоногийн дараа ажилдаа орсон. Нэхэмжилж байгаа эмчилгээний зардлаа гаргуулан авмаар байна. Би *******,600,000 төгрөг нэхэмжилж байна. Шүүхэд гаргаж өгсөн баримт дээр нэмээд *******-3 баримт байсан. Манай гэр нүүсэн учраас нүүх үед тухайн баримт алга болчихсон” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч С.-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******0******* оны ************** дүгээр сарын *******9-ний шөнө 0******* цагийн үед манай найз залгаад хүрээд ир уулзья гэсэн. Тэгэхээр нь би хороололд очиж уулзаад Sway бааранд , , , нарын хамт орсон. Тэгээд бид нар Вискиний сэт хоёрыг аваад хувааж уугаад байж байхад сүүлд нь гээд гийн найз нь ирсэн. Тэгээд бид нар ширээндээ уугаад сууж байхад тэй ямар шалтгааны улмаас маргалдсанаа санахгүй байна хоорондоо маргалдаад би хувцсаа тайлтал миний нүүрэн тус газар нүд рүү ******* удаа, хамар руу ******* удаа, нийт 3 удаа гараараа цохитол хамгаалагч ирээд салгасан. Тэгээд би цохиулаад маш их манарсан болохоор цаашаа юу болсон талаар сайн санахгүй байна. ...Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, эм тариа авч хэрэглэсэн. Үүнд надаас *******,600,000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан, баримтууд нь надад байгаа” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн *******4 дүгээр хуудас),

Хохирогч С.-ын гаргаж өгсөн хохирол нэхэмжилсэн баримтууд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн *******0******* оны ************** дугаар сарын 06-ны өдрийн *******63*******6 дугаартай: “С.-ын биед доод баруун *******, ******* дугаар шүд, доод зүүн ******* дүгээр шүдний сулрал, доод баруун ******* дугаар шүдний эмтрэл, уруулд шарх, дух, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хөмсөг, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.*******-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн *******6-*******7 дугаар хуудас),

Шинжээч эмч М.Золжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...баруун нүдний дээд, доод зовхинд учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мохоо зүйлийн цохих, цохигдох нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр учрах боломжтой. Доод баруун *******, ******* дугаар шүд, доод зүүн ******* дүгээр шүдний сулрал, доод баруун ******* дугаар шүдний эмтрэл, уруулд шарх гэмтлүүд нь нийлээд болон дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн ******* дугаар хуудас),

Гэрч Н.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хороолол орохоор болоод -ыг дуудаад бид нар бөөндөө Sway бааранд 00 цагийн орчимд орсон. Ороод вискиний сэт хоёрыг аваад би ууж байгаад эхний сэтийн дараа тасарчихсан байсан. Тэгээд би нэг сэрэхэд гэртээ сэрсэн. Маргааш нь над руу залгаад - хүнд зодуулчихсан байна гэж хэлсэн. -ыг зодсон, сүүлд нь би тухайн бааранд очоод камерын бичлэгийг нь шүүж байхад зодож байгаа нь харагдаж байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн *******6 дугаар хуудас),

Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******0******* оны ************** дүгээр сарын *******9-ний өдөр Баярцэнгэлийн төрсөн өдөр болоод Их дэлгүүрийн хойд талд Ай Мобайл гээд утас засварын газарт , Баярцэнгэл, бид нар уулзаад тэндээ ******* шил виски уучихаад гараад хороололд байх Sway бааранд 00-0******* цагийн үед орсон. Орохоосоо өмнө -ыг дуудаад хамт орсон. Тэгээд бааранд ороод ******* вискиний сет аваад бид нар уугаад байж байхад гийн найз орж ирсэн. Би бүжгийн талбай дээр байж байхад , - ******* хоорондоо муудалцаад -ын нүүрэн тус газар *******-3 удаа цохисон. Тэгэхээр нь би явж очоод тэр хоёрыг салгаад тэндээсээ бөөндөө гарсан. Баарнаас 04 цаг 30 минутын үед гараад -ыг гэр лүү нь хүргэж өгөх гээд бөөндөө зам гараад би -той хамт үлдээд бусад нь , Баярцэнгэл, нар Шөлөндөө орсон. Тэгээд би -той юм ярьж байгаад Шөлөндөө рүү тэд нарын араас авч ороод хэсэг юм ярьж байгаад - бид ******* Шөлөндөөд үлдээд бусад нь яваад өгсөн. Тэгээд би утсаа бааранд цэнэглүүлээд үлдээснээ санаад -ыг Шөлөндөөд үлдээгээд би ганцаараа баар руу ороод утсаа авчихаад Шөлөндөөд ирэхэд - байхгүй гараад явчихсан байсан болохоор нь би яваад өгсөн. -ын нүүр нь д цохиулаад эвгүй болчихсон байсан. -ын нүд нь хавдсан, нүүр нь битүү цус болчихсон байсан. Өөр хүний биед гэмтэл шарх учраагүй. -ын биед учирсан гэмтлийг гараараа *******-3 удаа цохиж учруулсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн *******8 дугаар хуудас),

Гэрч Ч.Батмягмарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******0******* оны ************** дүгээр сарын *******9-ний өдөр манай ажил дээр Баярцэнгэл төрсөн өдөр болж байна гээд ирсэн. Тэгээд , Баярцэнгэл бид нар тэнд ******* шил виски хувааж уучихаад гараад хорооллын Sway бааранд орсон. Орохоосоо өмнө -, нарыг дуудаад бид нар хамт бөөндөө 00 цагийн үед Sway бааранд орсон. Тэгээд ороод ******* шил виски аваад хуваагаад ууж байхад 03 цагийн үед ирсэн. Би бүжгийн талбай дээр бүжиглэж байхад -ыг ширээний хажууд нүүрэн тус газар нь ******* удаа гараараа цохисон. Тэгээд очиж салгаад бид нар тэндээс бөөндөө гараад -ыг таксинд суулгаж өгөх гээд бид хоёр зам гарж байхад миний гутал халтираад байхаар нь буцаад явсан. Тэгээд цаашаагаа , хоёр хамт зам гарсан. , Баярцэнгэл бид хэд Шөлөндөө рүү ороод хоол идэж байхад , ******* ороод ирчихсэн өөр газар сууж байсан. Тэгээд хоол идчихээд , Баярцэнгэл бид нар тэндээсээ яваад , ******* Шөлөндөөд үлдсэн. бол Шөлөндөө орохоос өмнө баарнаас гарч ирээд явчихсан байсан. -ын биед гэмтэл учирсан, өөр хүний биед гэмтэл шарх учраагүй. - ийг хэл амаар өдсөнөөс болоод -ыг гараараа ******* удаа нүүрэн тус газар нь цохиж гэмтэл учруулсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар хуудас),

Бичлэг бүхий Си Ди (CD)-нд үзлэг хийсэн: “...эрээн өнгийн цамцтай эрэгтэй (-) нь цагаан өнгийн цамцтай том биерхүү биетэй эрэгтэйтэй () маргалдаж байгаа байдал харагдаж байна. Уг бичлэгийн 0******* минут 47 секундэд дөрвөлжин шоотой эрээн цамцтай эрэгтэй (-) дээгүүрээ өмссөн цамцаа тайлж байгаа нь харагдаж байна. Бичлэгийн 0******* минут 49 секундэд шоотой эрээн цамцтай залууг (-) цагаан өнгийн цамцтай эрэгтэй () ******* удаа нүүрэн тус газар нь цохин эрээн цамцтай эрэгтэй газар унаж байгаа нь харагдаж байна” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 6*******-63 дугаар хуудас),

Шүүгдэгч Б.ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...*******0******* оны ************** дүгээр сарын *******9-ний өдөр 04 цагийн үед , ******* над руу залгаад гийн төрсөн өдөр болж байна, хороололд Sway бааранд хүрээд ир гэсэн. Тэгээд би хэлсэн бааранд нь очоод ширээнд нь суугаад ******* татчихаад нойл орж тамхи татчихаад буцаад ирэхэд ширээнд суусан танихгүй залуу (С.-) чи миний ах юм уу, яах гээд байгаа юм, ширээнээс бос гэх зэргээр хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэгж байснаа сүүлдээ ширээнээсээ босоод хувцсаа тайлаад зодолдох гэж байгаа шинжтэй байхаар нь би түрүүлээд нүүрэн тус газар нь ******* удаа гараараа цохисон. Тэгтэл хүмүүс ирээд бид хоёрыг салгахаар нь би баарнаас гараад явсан. Би -ын биед гэмтэл учруулан эрүүл мэндэд нь халдсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн *******4-************** дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн мэдээлэл (хавтаст хэргийн 36 дугаар хуудас), шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 3******* дүгээр хуудас) зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч Б.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Б. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******0******* оны ************** дүгээр сарын *******9-нөөс 30-нд шилжих шөнө ******* дүүргийн *******4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sway” бааранд С.-ын нүүр рүү цохиж, эрүүл мэндэд нь доод баруун *******, ******* дугаар шүд, доод зүүн ******* дүгээр шүдний сулрал, доод баруун ******* дугаар шүдний эмтрэл, уруулд шарх, дух, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хөмсөг, зүүн шуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хохирогч С.-, гэрч Н., Д., Ч.Батмягмар нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн *******63*******6 дугаартай дүгнэлт, шинжээч эмч М.Золжаргалын мэдүүлэг, бичлэг бүхий Си Ди (CD)-нд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Б.ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.******* дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.*******-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч С.-ын биед учирсан доод баруун *******, ******* дугаар шүд, доод зүүн ******* дүгээр шүдний сулрал, доод баруун ******* дугаар шүдний эмтрэл, уруулд шарх, дух, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хөмсөг, зүүн шуунд зулгаралт бүхий гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн *******63*******6 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Хохирогч С.-ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.ий гэм буруутай үйлдэл болох цохисноос үүссэн шууд шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгч Б. нь өөрийн хууль бус үйлдлийн улмаас учирч болох хохирол, хор уршгийг ухамсарлан ойлгож, түүнийг хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч Б.ий бусдыг цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр *******,600,000 төгрөг нэхэмжилж байгаа талаараа шүүх хуралдаанд мэдүүлж, холбогдох баримтууд гаргаж өгсөн болно.

Шүүх хохирогчийн гаргасан баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Б.ээс 773,*******00 төгрөгийг гаргуулж, хохирогч С.-т олгож, хохирогч өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.ээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Б. хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч Б.д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлт гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Б.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн талаар маргаагүй болон эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгч Б.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 600 (зургаан зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Шүүгдэгч Б. нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн ******* ширхэг CD (Си Ди)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б. нь цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.*******4 дүгээр зүйлийн *******, 36.******* дугаар зүйлийн *******, *******, 4, 36.6, 36.7, 36.8, 36.*******0, 36.******* дугаар зүйлийн *******, 4, 37.******* дүгээр зүйлийн *******, *******, 38.******* дүгээр зүйлийн *******, 38.******* дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

*******.Шүүгдэгч овогт ийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

*******.Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ийг 600 (зургаан зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б. нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.*******, *******0******* дугаар зүйлийн *******0*******.******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ээс 773,*******00 (долоон зуун далан гурван мянга нэг зуу) төгрөгийг гаргуулж, хохирогч Сэр-Одын - (Регистрийн дугаар: УП98080*******3*******)-т олгож, хохирогч энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.ээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

*******.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн ******* ширхэг CD (Си Ди)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б. цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.НЯМДАВАА