| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2023/0167/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/168 |
| Огноо | 2023-05-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Чингүүн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч Ц.Чингүүн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч Н.С- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.С-эд холбогдох эрүүгийн 2338000000173 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н.С-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.С- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 07-ны орой 23 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Аянчин” гэх цэнгээний газрын гадна хохирогч Э.Г-ийн нүүрэн тус газар толгойгоороо нэг удаа мөргөж, биед нь “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт” бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338000000173 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Н.С- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 07-ны орой 23 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Аянчин” гэх цэнгээний газрын гадна хохирогч Э.Г-ийн нүүрэн тус газар толгойгоороо нэг удаа мөргөж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт” бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.С-ийн өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...хохирогчийн нэхэмжилсэн 300.000 төгрөг болон эрүүл мэндийн даатгалын сангийн зардал 99.000 төгрөгийг төлж барагдуулна..” гэх мэдүүлэг,
Хохирогч Э.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр эхнэр Б.Д-, найз В.М- нарын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Аянчин” гэх караокед 21 цаг өнгөрч байхад очсон юм. Тэндээ бид гурав хүний 2 лааз пиво уугаад, дуулж сууж байгаад 23 цаг өнгөрч байхад бүжгийн талбай руу нь орж хэсэг бүжиглэнгээ мөн нэг нэг лааз пиво уусан. Хэсэг байж байгаад би гадаа гараад тамхи татаад зогсож байхад замын цаад талаас үл таних нэг залуу над руу чиглэж ирээд “би таксины хүнд зодуулчихлаа, таксины мөнгө, цагдаа дуудаад өгөөч” гэж хэлэхээр нь би хариуд нь “надад утас алга” гэж хэлэхэд тэр залуу шууд толгойгоороо миний хамар руу 1 удаа хүчтэй мөргөсөн. Миний хамраас цус гарсан. Би түүнд яаж байгаа юм бэ гэж хэлээд барьж аваад газарт унагаагаад дээрээс нь дарсан. Тэр үед манай эхнэр, найз хоёр гарч ирсэн. Би Б.Д-, В.М- нарт юу болсон талаар хэлсэн. Тэгээд би Аянчин руу орж нойлд нь нүүр гараа угаачихаад гарч ирсэн. Тэгтэл нөгөө залуу манай эхнэрийг түлхээд зугтаасан. Би араас нь хөөж гүйгээд барьж аваад бид хоёр Цагдаагийн газарт ирсэн. Тухайн залуугийн уруул нь сэтэрчихсэн байсан, миний хамар нэлээн мурийчихсан байсан болохоор жижүүрийн цагдаа бид хоёрыг яаралтай эмнэлэг орж эмчилгээ хийлгэчихээд хүрээд ир гэсэн. Тухайн залуугийн нэрийг нь би асуухад “Алаг-Эрдэнэ суманд амьдардаг намайг Н.С- гэдэг” гэж өөрөө хэлсэн. ...Н.С- гэх залуу нэлээн согтолттой байсан. Харин миний хувьд 3 пиво уусан байсан болохоор гайгүй байсан, болсон явдлыг сайн санаж байна. Н.С- гэх залуу толгойгоороо миний хамар руу нэг удаа хүчтэй мөргөсөн. Тухайн үед бид хоёр хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй, бие биенийгээ танихгүй. Гэтэл Н.С- гэх залуу над дээр ирээд “би хүнд зодуулчихлаа, таксины мөнгө байна уу, цагдаа дуудаад өг” гэж хэлэхээр нь би хариуд нь “надад утас алга” гэж хэлэхэд шууд намайг мөргөсөн юм. ...Н.С- гэх залуу тухайн орой замын цаад талаас над дээр ирэх үед л түүний уруул сэтэрчихсэн, өөрөө хүнд зодуулчихлаа гэж ярьсаар ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/,
Эрүүл мэндийн даатгалын сангийн 99,000 төгрөгийн зардлын баримт /хх-ийн 13-14 тал/,
Иргэний нэхэмжлэгч М.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн чанар төлбөрийн хяналтын мэргэжилтэн ажилтай юм. Уг гомдол, мэдээллийн хохирогч Э.Г- нь Эрүүл мэндийн даатгалын сангаас өндөр өртөгтэй оношилгоо, эмчилгээ, амбулаторийн үзлэг гэх тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд мөнгөн дүн нь 99,000 төгрөг болсон байна. Уг мөнгөн дүнг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,
Гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Аянчин дотор нэлээн хугацаанд байсан. Орой 23 цагийн үед Э.Г- гадаа гарсан. В.М- бид хоёр дотор нь хэсэг байж байгаад араас нь гадагшаа гарахад нөхөр Э.Г- төмөр хаалганы ойролцоо зогсож байхаар нь очоод харахад хамар нь мурийчихсан, хамраас нь цус гарч байсан. Би юу болсон талаар асуухад “энэ залуу мөргөчихлөө” гээд хажуудаа байсан нэг намхан бор үл таних залуу руу заасан. Тухайн залуу хар савхи өмссөн байсан. В.М- тэр залууг харчихаад “Алаг-Эрдэнэ сумын Н.С- гэдэг залуу байна” гэж надад хэлсэн. ...Тэр Н.С- гэх залуу маш их согтолттой байсан. Тухайн орой 23 цаг өнгөрч байхад Аянчин дотроос гадаа гарч ирэх үед манай нөхрийн хамар нь айхтар мурийчихсан, хамраас нь цус гараад зогсож байхаар нь нөхрөөсөө юу болсон талаар асуухад “энэ залуу намайг мөргөчихсөн” гээд тэр Н.С- гэх намхан бор залуу руу заасан юм... Намайг харж байх хугацаанд лав Э.Г- Н.С- гэх залууг цохиогүй, мөн Э.Г- бид хоёр найз В.М-гийн хамт л явж байсан. В.М- бид хоёр тэр залуугийн биед огт халдаагүй ээ, угаасаа тийм айхтар согтуу байгаа хүнийг яаж цохиж, зодож зүрхлэх вэ дээ. Угаасаа Н.С- гэх залуу зодуулчихсан ирсэн гэж манай нөхөр Э.Г- тухайн үед хэлж байсан. Н.С- гэх залуугийн уруул нь сэтэрчихсэн байдалтай явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,
Гэрч В.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд 23 цаг өнгөрч байхад баар руу орж нэг нэг пиво уугаад бүжиглэж байхад Б.Д-, Э.Г- хоёр байхгүй болчихсон байсан. Би Б.Д- руу залгахад утсаа аваад Б.Д- надад “Э.Г-ийг нэг залуу зодчихлоо, Аянчингийн гадаа байна” гэхээр нь би гадаа гараад харахад Э.Г-ийн хамраас цус гараад хамар нь аймар мурийчихсан зогсож байсан. Би юу болсон юм бэ гэж Э.Г-оос асуухад “энэ залуу хүнд зодуулчихлаа та утсаараа цагдаа дуудаад өгөөч гээд ирэхээр нь ах нь утсаа аваад гараад ирье гээд явах гэсэн чинь энэ залуу толгойгоороо миний хамар руу шууд мөргөчихлөө” гэж хэлээд заасан. Би тэр залууг нь харсан чинь арван жилд сурдаг байхдаа зүс таньдаг байсан Н.С- гэх залуу байсан юм. Н.С- нэлээн согтсон байсан, гэхдээ намайг таниад байсан. Н.С- Э.Г-ийг мөргөсөн гэдгээ тухайн үед ч хэлж байсан, чи яагаад мөргөсөн юм бэ гэж асуухад Н.С- дуугарахгүй байсан. ...Н.С- гэх залуу бол нэлээн согтсон байдалтай, хувцсаа хүртэл буруу харуулаад өмсчихсөн явж байсан. Н.С- гэх залуу ямар шалтгаанаар Э.Г-ийн биед халдах болсныг мэдэхгүй. Гэхдээ би бодохдоо Н.С- нь анх ирэхдээ зодуулчихсан ирсэн гэсэн. Тэгэхээр Н.С- өмнө нь зодуулсан хүнтэйгээ Э.Г-ийг андуураад мөргөсөн байх гэж бодож байна. Бид гурав Н.С-ийн биед халдаагүй. Н.С- Аянчингийн гадаа ирэхээсээ өмнө нь өөрт газарт хүнд зодуулчихаад ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Г.Алтайн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 197 дугаартай: “Э.Г-ийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, тохойд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Э.Г-ийн биед үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтэл ба хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн, тохойн зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 31 тал/,
Шүүгдэгч Н.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн орой Э.Г- гэх хүн дээр очихдоо таксины мөнгө байна уу гэж очоогүй, гар утсаараа яриулчих гэж л очсон юм. Тэгэхэд Э.Г- утас байхгүй гэсэн зүйл яриад бид хоёр утаснаас болоод л маргалдаж эхэлсэн юм. Э.Г- гэх залуу намайг гараараа нэг цохингуут нь би зөрүүлээд толгойгоороо түүний хамар руу мөргөчихсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 45 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Э.Г-, гэрч Б.Д-, В.М-, иргэний нэхэмжлэгч М.М- нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Г.Алтайн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 197 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Н.С- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 07-ны орой 23 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Аянчин” гэх цэнгээний газрын гадна хохирогч Э.Г-ийн нүүрэн тус газар толгойгоороо нэг удаа мөргөж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт” бүхий гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүх шинжилгээний тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.Г-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Н.С-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Н.С-ийн үйлдэл идэвхтэй, хохирогч Э.Г-ийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Н.С-ийн хохирогч Э.Г-ийн бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Н.С-ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд хохирогч Э.Г- нь мөрдөн шалгах ажиллагааны үед 300.000 төгрөгийг нэхэмжилж, хэрэгт 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Тэспетролиум шатахуун түгээх станцын 40.000 төгрөгийн шатахууны Е-баримт, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Сод монгол групп шатахуун түгээх станцын 50.000 төгрөгийн шатахууны Е-баримт, “Эрхэст-Оргил” чих хамар хоолойн эмнэлэгийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 150.000 төгрөгийн баримт, “Эрдэнэт медикал” эмнэлэгийн эмчийн үзлэгийн 25.000 төгрөгийн Е-баримт, нийт 265.000 төгрөгийн баримтуудыг гаргаж өгснийг шүүх нотлох баримтаар үнэлж, шүүгдэгч нь шүүх хуралдаанд хохирогчийн нэхэмжилсэн 300.000 төгрөгийг төлж барагдуулна гэж байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-ээс 300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Г-т олгох нь зүйтэй байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр М.М-ыг тогтоосон байна.
Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 99.000 төгрөгийг шүүгдэгч Н.С-ээс нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Н.С- нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 99.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Н.С-ээс 99.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.С-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хавтаст хэргийн 47-56 талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Н.С- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Н.С- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх шүүгдэгч Н.С-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” санал, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүүгийн: “...450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх санал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Н.С-эд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-эд оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.
Эрүүгийн 2338000000173 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-ийг 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-эд оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Н.С-эд оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-ээс 300.000 (гурван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Э.Г- (...)-т олгосугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Н.С-ээс 99.000 (ерэн есөн мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд оруулсугай.
7. Эрүүгийн 2338000000173 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР