Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 70

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

иргэдийн төлөөлөгч Д.Энхтуул,

улсын яллагч С.Цэрэндорж,

хохирогч Б.Очгэрэл,

шүүгдэгч Д.Золжаргал, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Заябанди овогт Даваасүрэнгийн Золжаргалд холбогдох эрүүгийн 201625013488 дугаартай, 105/2017/0054/Э индекстэй хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр 00 аймагт төрсөн, 00 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Хан-Уул дүүргийн 07 дугаар хороо, Жаргалантын 1-4 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, 00 овогт 00 Золжаргал, /РД:00/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Золжаргал нь 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хөгжлийн салхи төрийн бус байгууллагад нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа байгууллагын данснаас 104.357.500 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Золжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Б.Очгэрэл нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хөгжлийн салхи ТББ 2003 онд байгууллагдсан. Д.Золжаргал нь 2008 онд манай байгууллагад хөдөлмөрийн гэрээ байгуулаад нягтлан бодогчоор ажилд орж байсан. 2012 оны 08 дугаар сард Д.Зорлжаргал нь Дархан-Уул аймаг руу шилжихээр болж ажлаасаа гарч байсан. Өмнө нь Д.Золжаргал итгэл даан ажиллаж байсан учраас 2015 оны 07 дугаар сард дахин ажиллах санал тавихад 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс ажилласан. Д.Золжаргал сард 3-4 удаа оффис дээр ирж ажлаа хийгээд бусад үед интернэт банкаар гүйлгээ хийдэг байсан. 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн тэргүүн Батжаргалын имэйл хаяг руу Д.Золжаргал “би байгууллагын мөнгөнөөс их хэмжээний мөнгө интернэт тоглоом тоглож алдсан, намайг уучлаарай” гэсэн захиа явуулсан байсан. Тэгээд дансаа шалгахад нилээн их хэмжээний мөнгийг Д.Золжаргал өөрийнхөө цалингийн данс  руу цалингийн урьдчилгаа гэсэн утгаар олон удаа шилжүүлсэн байсан. Д.Золжаргалын утас руу залгахад утас нь холбогдох боломжгүй байсан харин Төлөөлөн удирдах зөвлөлийн тэргүүн Батжаргалын утас руу “намайг уучлаарай” гэсэн мессэж явуулсан байсан. Д.Золжаргалыг ах, эгчийнх нь хамт дуудаж уулзаад ярилцахад “ах дүү нар надад тусална, даруйхан өрөө барагдуулна, сарын хугацаа өгнө үү” гэсэн хүсэлт тавьсан. Хугацаа болоход нэг ч төгрөг барагдуулаагүй. Тэгтэл Д.Золжаргал “хугацаа богино байна, дахин хугацаа сунгах өгнө үү” гээд 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл тодорхой хэмжээний хохирол барагдуулна гэсэн амлалт өгсөн. Бидний хувьд энэ их хэмжээний мөнгийг өөр зүйлд зарцуулсан байх боломжтой гэж үзээд цагдаагийн байгууллагад  хандсан. Д.Золжаргал манай байгууллагад нийт 104.357.500 төгрөгийн хохирол учруулсан. Уг хохирлын мөнгөнөөс 2.160.000 төгрөгийг барагдуулсан гэв.

Шүүгдэгч Д.Золжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Одоогийн байдлаар 2.010.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Цаашид боломжийн өндөр цалинтай ажилд орж тогтмол дүнг байгууллагын дансанд шилжүүлж байна. Мөн хувиараа бизнес хийж 1 жилийн дотор Хөгжлийн салхи ТББ-н хохирлыг барагдуулах бодолтой байна. Мөн ах, дүү, хамаатан садангууд боломжоороо туслана гэсэн учир бүр наана хохирлоо барагдуулах боломжтой...” гэх мэдүүлэг. /хх 60-69 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Очгэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Дансаа шалгахад 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 105.907.500 төгрөгийг данснаас өөрийнхөө Голомт банкны данс руу “цалингийн урьдчилгаа, кассанд бэлэн мөнгө авав” гэж шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлэг. /хх 17-20 дугаар хуудас/,

Гэрч Т.Батжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Золжаргал над руу и-мэйл бичсэн байсан. И-мэйл дээр “би байгууллагын мөнгийг аваад мөрийтэй тоглолоо, намайг уучлаарай, би төлж барагдуулна” гэсэн утгатай байсан. Тэгээд Золжаргал руу залгахад утас нь холбогдохгүй байсан ба дансаа шалгахад 100.000.000 гаруй төгрөг цалингийн урьдчилгаа гэсэн утгаар байгууллагын данснаас өөрийн данс руу шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлэг. /хх 21-23 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн ¹198 дүгнэлтэд “...”Ай Жэй Эй Эйч Аудит” ХХК нь 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан 182/2016/АД дугаар аудитын дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэхээр байна. Шинжилгээгээр тооцооллын зөрүү гарсан болно. “Хөгжлийн салхи” ТББ-д 104.357.500 төгрөгийн хохирол учирсан байна...” гэжээ /хх 35-37 дугаар хуудас/,

Шинжээч Л.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…Д.Золжаргал нь 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 104.357.500 төгрөгийн хохирол учруулсан. Аудитын дүгнэлт дээр 105.907.500 төгрөгийн хохирол гэж тусгасан боловч тоцооллын зөрүү гарснаар багасаж учирсан хохирол 104.357.500 төгрөгөөр тогтоогдсон…” гэх мэдүүлэг. /хх 31-32 дугаар хуудас/,

“Хөгжлийн салхи” ТББ-ын нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Золжаргалын дутагдлын тооцоо /хх 38-41 дүгээр хуудас/,

Хохирол төлсөн баримт /хх 70-72 дугаар хуудас/,

Сэжигтэн, яллагдагчийн хүүхдийг харгалзан дэмжих тогтоол /хх 200 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 73, 81 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 74 дүгээр хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримт /хх 83-90 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Золжаргал нь 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хөгжлийн салхи төрийн бус байгууллагад нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа байгууллагын данснаас 104.357.500 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нь үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж байгаа нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Золжаргалд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Д.Золжаргалд ял оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нь хохирогчид 2.160.000 төгрөгийн хохирол төлсөн, 104.357.500 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 2.160.000 төгрөгийг хасахад 102.197.500 төгрөг болж байх тул 102.197.500 төгрөгийг шүүгдэгч Д.Золжаргалаас гаргуулж хохирогч Хөгжлийн салхи ТББ-д олгох нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Золжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, Д.Золжаргалаас 102.197.500 төгрөг гаргуулж хохирогч Хөгжлийн салхи ТББ-д олгохоор шийдвэрлэлээ.