Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/608

 

  

 

 

 

 

 

 

 

2023          06           13                                     2023/ШЦТ/608

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхтуул,

улсын яллагч Д.Мөнхтогоо,

хохирогч Б.Т,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ж.Буджав нарыг оролцуулан эрүүгийн 2209001220485 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б.А/регистрийн дугаар /, 19... оны 9 дугаар сарын 25-ны өдөр, Өмнөговь аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, Тусгай дунд, буудагч боловсролтой, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, ... тоотод оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 198 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Б.А нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-ны Амтат супер маркет дэлгүүрийн хаалгыг эвдэн -нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар буюу лангууны барааг нураах, унагааж хагалах зэргээр, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Б.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Б.Тгийн мэдүүлэг, шүүгдэгч Б.Аын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.А нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-ны Амтат супер маркет дэлгүүрийн хаалгыг эвдэн -нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар буюу лангууны барааг нураах, унагааж хагалах зэргээр, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх шүүгдэгч Б.А нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт нь:

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир энэ талаар мэдэхгүй байна, тэр өдөр баарнаас гарч байснаа санаж байгаа, өглөө нь цагдаагийн хэлтэс дээр сэргэсэн юм.Би бааранд 2 шил жак даниалс виски, 15 орчим шилтэй пиво уусан байсан.Би өөрийгөө хянах чадваргүй байсан. Бааранд 10 жилийн найзуудтайгаа цуг байсан, өөр хүн байгаагүй. Тэр найзуудаасаа хэзээ салснаа мэдэхгүй байсан, сүүлд найзаасаа сонссон чинь намайг түрүүлээд гараад явсан гэж хэлж байсан. Би яг санаж байгаа юм бол байхгүй байна, би камерын бичлэгийг үзэхэд хаалгыг нь эвдэлж байгаа дүрс байсан. Манай гэр жуковт байдаг яагаад тийшээ явсан талаар санахгүй байна.Үгүй, камерын бичлэг дээр ганцаараа байсан. Би байгууллагаас гаргаж өгсөн 10.000.000 төгрөгийн хохирлоос 6.000.000 төгрөгийг нь шилжүүлсэн байгаа, одоо үлдэгдэл 4.000.000 төгрөгийг нь удахгүй төлж барагдуулна. Өөр үйлдсэн хэрэг байхгүй, өөр цагдаагийн хэлтэст шалгагдаагүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-н 4/,

 

хохирогч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт “…Нийт 9.822.500 төгрөгийн хохирлоос 6.000.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл мөнгөө нэхэмжилж байна...”гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2022 оны 3 дугаар сарын 17-ноос 03 дугаар сарын 18-нд шилжих шөнийн 03 цагийн үед найз Дуламцогийн хамт баарнаас гараад харих гээд такси барьж найзын машин дээр очсон, машин нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар төрхийн хажуу талын авто зогсоол дээр байсан, дуудлагын жолооч дуудчихаад найзын хамт хүлээж байхад Дуламцогийн найз залуу Ч.Эрдэнэбат гэх залуу ирсэн, тэгээд машинд суугаад аймар ууртай байсан, та хоёр нэг л үг хэлэхийн бол та хоёрыг ална шүү гэсэн, тэгэхээр нь би чи хэн юм бэ гэсэн чинь намайг буу гэсэн, би дуугараагүй байж байтал миний машиныг барьж байрны дундуур орж камергүй газар очоод намайг машинаас чирч буулгаад толгой нүүр хэсэгт 5-6 удаа гараараа цохисон, тэгсэн манай найз Дуламцог салгахад тэр залуу найзыг маань суулгаад аваад явсан. ...Шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлүүдийг Дуламцог гэх найзын маань найз залуу Ч.Эрдэнэбат дээрх гэмтлийг учруулсан, эмчилгээ болон эм тарианы үнэ, хийгдсэн шинжилгээний зардал, мөнгө гарч байгаа. ...шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлүүдийг н.Эрдэнэбат учруулсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 5, 11/,

гэрч П.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 08-ний орой 20 цаг 10 минутад дэлгүүрээ хаагаад дохиоллоо харуул хамгаалалтын “Бамбай” компанид өгөөд явсан. Ингээд 2021 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 03 цаг 38 минутад Бамбай хамгаалалтын албанаас яриад танай бүх зоон дээр түгшүүр өгөөд байна гэсэн тэгээд хамгаалалтын албаныхан манай дэлгүүр дээр очсон юм шиг байсан. Ингээд би гэрээсээ гараад дэлгүүр дээр иртэл гаднах болон дотор шилэн хаалгыг хаглаад лангуун дээр өрөөстэй байсан бараануудыг газар унагааж устгаж гэмтээсэн байсан. Одоогоор ямар ямар эд зүйл бараа хагарч гэмтсэн мэдэхгүй байна тооллого хийгээд хохирлын тооцоог нарийн гаргаж өгнө. Хяналтын камер байгаа 21 хоног хадгалдаг. Алдагдсан эд зүйл байхгүй. Манай дэлгүүрт өмнө нь хулгай орж байгаагүй уг дэлгүүрийн ажиллуулж эхлээд 3 сар орчим болж байна..." гэсэн мэдүүлэг /хх-н 29-30/,

гэрч П.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 09-ний 03 цаг ХХК-ын харуул хамгаалалтын байгууллагад Сүхбаатар дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвгэрт байрлах Амтат гэх дэлгүүрээс дохиолол ирсний дагуу 03 цаг 30 минутад Баатар, Оч нарын хамт ирэх үед гадна шилэн цонх болон шилэн хаалга нь хагарсан, дотор нь 30 орчим настай эрэгтэй, согтуу хүн орилж юм шидээд хагалж байсан тул цагдаагийн байгуулагд дуудлага өгсөн. Удалгүй хэрэглэгч буюу Амтат дэлгүүрийн эзэн ирэх үед эзэнтэй нь хамт дэлгүүр дотор орох үед их хэмжээний бараа бүтээгдэхүүнийг шидэж хагалж, самарсан байсан, дэлгүүрийн хаалга эвдэж орсон хүнийг цагдаа нар аваад явсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 33-34/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 4/,

камерын бичлэгт үзлэг хийсэн /хх-н 13-19/,

хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 49-50/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-ны Амтат супер маркет дэлгүүрийн хаалгыг эвдэн -нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар буюу лангууны барааг нураах, унагааж хагалах зэргээр, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Б.Аын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний тус эрүүгийн хэрэгт цагдан 51 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнийг энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Б.Аын үйлдлийн улмаас хохирогч “...” ХХК-д 9.822.500 төгрөгийн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад 6.000.000 төгрөгийг төлж барагдуулсан ба үлдэгдэл 3.822.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч “...” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Шүүгдэгч Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Аыг 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аын цагдан хоригдсон 51 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнийг энэ тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж дууссанд тооцсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 1 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Ааас 3.822.500 төгрөгийг гаргуулж хохирогч “...” ХХК-д олгосугай.

 

6.Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Б.А нь энэ хэрэгт нийт 51 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, ялтан Б.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР