Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2019/03058

 

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2019/03058

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, ... дүгээр байрны ... тоотод оршин суух, Б овогт Б-н Ж /РД: 00000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, ... дүгээр байрны ... тоотод оршин суух, Тогооч овогт Барьхүүгийн Чинзориг /РД: 00000000/-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, дундын эд хөрөнгөнөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ж, хариуцагч Б.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Ж.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.  

 

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан Б овогт Б- Ж /РД: 0000000/, Т овогт Б-ийн Ч /РД: 0000000/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Ч.З, 2011 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Ч.Зол нарыг эцэг Б.Ч-ийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Хариуцагч Б.Ч нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүйг дурдсугай.

 

4.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, Яармаг наадамчдын зам гудамж, ... тоот 37.9 м/кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг хариуцагч Б.Ч, охин Ч.З, Ч.Зол нарын эзэмшилд үлдээж, хариуцагч Б.Ч-оос 2,981,635 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ж-ад олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.МӨНХТӨР