Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 18

 

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч Д.Цэдэнпэлжээ, Б.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уранцэцэг 

     Иргэдийн төлөөлөгч Н.Мөнхцэцэг

     Улсын яллагч Б.Догмиддорж

     Хохирогчийн төлөөлөгч Х.*******

     Шүүгдэгч З.*******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарыг оролцуулан

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******ад холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2016 оны 12 сарын 28-ны өдөр хүлээн авч  шийдвэрлэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 27 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын арматур мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Ялалтын ******* тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл урьд Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жилийн  хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******.

     Шүүгдэгч З.******* нь согтуугаар 2016 оны 11 сарын 05-ны өдрөөс 2016 оны  11 сарын 06-нд шилжих шөнө 23 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт Ялалтын тоотод хардсаны улмаас иргэн Д. зүүн мөр, далан тус газар хутгалж, санаатайгаар амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч З.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: … , хоёр зүгээргүй явдаг юм шиг байна лээ. Би тэр хоёрыг хардсанаас болж уурлаж архи ууж байхдаа тэй маргалдаж архины шилээр толгой руу нь нэг удаа, зүүн гар руу нь нэг удаа цохиж, архи аягалж байсан стаканыг хана руу шидэж хагалсан. Тэгээд хойд талын ширээн дээр байсан хар иштэй хятад хутгыг аваад зүүн мөр орчим нэг удаа хутгалахад баруун өрөө рүү ороод унасан. хамт байсан эгчтэй хоёулаа намайг хорьсон. Дараа нь нөгөө эгч гэрээс гараад зугатаасан, би араас нь гудамжаар хайгаад олоогүй, хадам ын гэрт очсон. Эхнэр, хадам ээждээ “Би хүн алчихлаа” гэж хэлсэн. Тэр хоёр итгээгүй. г тэй хардсанаас түүнийг хутгалсан юм. Гал тогооны ширээн дээр байсан хар иштэй хятад гал тогооны хутгыг авч хутгалсан. гэрээс гарахдаа хутгыг гартаа бариад явж байснаа тэднийхээс урагш 2-3 гудамж яваад овоолсон цас руу шидсэн. Би ухаангүй их согтуу байгаагүй. бас гайгүй байсан. их согтуу байгаагүй. зүүн мөрөн дээр дээрээс доош чиглэлтэй нэг удаа хутгаар хатгасан, биенээс нь цус гарсан эсэхийг анзаарч хараагүй. намайг цохиж зодоогүй, маргалдаж байгаад түүнийг архины шилээр цохиж унагаагаад босоод ирэхээр нь хутгалсан юм гэжээ. /хх-ийн 151-155/  

- Хохирогчийн төлөөлөгч Х.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2016 оны 11 сарын 05-наас 06-нд шилжих шөнө 03 цагийн үед ‘’Цагдаагийн газраас ярьж байна. гэж хүн мөн үү’’ гээд утсаар ярихаар нь би нөхөртөө утсаа өгсөн. Гэтэл манай нөхөр гэнэт л бахирсан. Яасан бэ гэсэн чинь ‘’Хүү маань хүнд алуулчихжээ’’ гэсэн. Тэгээд эмнэлэгт ажилладаг гэдэг эгчийгээ гуйгаад ‘’Та гэрт нь очоод үнэн байдлыг мэдээд өгчих’’ гэхэд гэрт нь хүн байгаагүй. Бид Цагдаагийн газар ирээд бүх юм ойлгомжтой болсныг мэдсэн. Маргааш нь цагдаагийн газар ирж уулзаад мэдүүлэг өгсөн. Хүү маань 2016 оны 11 сарын 05-ны орой утсаар ярихдаа ‘’Гэрийнхээ гадуур орчноо цэвэрлээд, нүүрсээ амбаартаа хийгээд гадуур гарч амжаагүй, хоол ундаа идчихсэн, одоо утсаараа тоглож байгаад унтаж амарлаа, гэрээс гарахгүй’’  гэж хэлсэн. Түүнээс хойш дахин холбогдоогүй. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн талаас оршуулгын зардалд 6 556 250 төгрөг нэхэмжилсэн. Одоо нэмж 49 хоногийн буяны үйл ажиллагааны зардал 436 080 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Нийт 6 992 330 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс шүүгдэгчээс авсан 1 500 000 төгрөгийг хасаад үлдэгдэл 5 992 330 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.

- Гэрч И. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: … Нэг харахад ******* баруун гартаа хар иштэй хятад хутга барьчихсан байсан. “ эгчээ ******* ахыг аваарай” гэж бахираад буйдан дээр гарч миний араар орсон. ******* намайг түлхэж би буйдангийн зүүн тал руу шалан дээр унасан. Тэр үед хоолойгоо татах шиг сонин дуугараад буйдан даваад хаалгаар баруун өрөөнд унасан ба ******* баруун гартаа хутга барьчихсан, хутга нь цус болчихсон байсан. ******* баруун өрөө рүү орж г дахин хутгалах гээд дайраад байхаар нь би баруун гараас нь бариад хутгаа өгчих, эвээр яръя гэхэд хутгаа өгөхгүй г дахин хутгалах гээд дайраад байсан… ******* угаасаа наадах чинь үхнэ ямар гүн хутгалсныг хар гээд хутгаа харуулахад хутга нь иш хүртлээ цус болсон байсан…  гэжээ. /хх-ийн 45-50/

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 93 дугаар дүгнэлтэд: 1. Талийгаач цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан задлан шинжилгээгээр нурууны зүүн дээд хэсгээс цээжний хөндий рүү нэвтэрч зүүн эгэмний доорх вен, баруун уушигны дээд дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зулайн зүүн хэсгийн язарсан шарх, зүүн мөрний гадна дээд хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Нурууны зүүн дээд хэсэг болон зүүн мөрний гадна дээд хэсгийн шархнууд нь хурц ир үзүүртэй зүйлийн 4-өөс доошгүй удаагийн үйлчлэлээр, зулайн зүүн хэсгийн шарх нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Нурууны зүүн дээд хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зулайн зүүн хэсэг, зүүн мөрний гадна хэсгийн шархнууд нь тус бүртээ болон нийлбэр байдлаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Талийгаач Д. нь цээжний хөндий рүү нэвтэрч зүүн эгэмний доорх вен, баруун уушигны дээд дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас нас баржээ. 5. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6. Талийгаач нь О (I)-р бүлгийн цусны харъяалалтай байсан. 7. Талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байсан байна гэжээ. /хх-ийн 91-94/   

- Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч Г.Мөнхжаргал, Б.Батболд, Б.Батуулан нарын дүгнэлтэд: ******* ******* нь сэтгэцийн хувьд эрүүл байна. Өөрийн үйлдэл, үйл явдлыг ухамсарлан ойлгох, хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. /хх-ийн 133/

  • Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3 -9/
  • Хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12/
  • Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14/
  • Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 15-18/
  • Согтуурлыг шалгасан тэмдэглэл / хх-ийн 19/
  • Хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 20-24/
  • Хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 25-29/
  • Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол/хх-ийн 31-32/
  • Хохирогчийн төлөөлөгч Х.*******гийн мэдүүлэг / хх-ийн 42-43 /
  • Гэрч Б. мэдүүлэг / хх-ийн 51-52/
  • Гэрч Д. мэдүүлэг / хх-ийн 53/
  • Гэрч Б. мэдүүлэг / хх-ийн 54/
  • Гэрч С. мэдүүлэг / хх-ийн 55-56/
  • Гэрч С. байцаасан тэмдэглэл /хх-ийн 63-64/
  • Гэрч М. байцаасан тэмдэглэл / хх-ийн 69-71/
  • Гэрч Ж. байцаасан тэмдэглэл /хх-ийн 76-77/
  • Шинжээч эмч Э.Энхжинг байцаасан тэмдэглэл / хх-ийн 134-135/ болон тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд зэрэг болно.

        Эд мөрийн баримтаар хар өнгийн хуванцар иштэй хутга 1 ш, Соёрхол архины шил 1 ш, Сэрүүн 2.5 л-ийн пивоны ногоон өнгийн хуванцар  сав 1ш, 2.5 л-ийн кока коло сав 1 ш, шилэн аяганы хэлтэрхий 7 ш, шүүгдэгч З.*******ын өмсөж явсан хар өнгийн куртка 1 ш, цагаан өнгийн футболка 1 ш, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ш, хар өнгийн түрийтэй гутал 1 хос, хохирогч Д. өмсөж явсан улаан өнгийн футболка 1 ш, саарал ногоон өнгийн ноосон өмд 1 ш, хөх эрээн өнгийн дотоож 1 ш, цагаан ногоон алаг өнгөтэй оймс 1 хосыг шинжлэн судлав.

Шүүгдэгч З.******* нь согтуугаар 2016 оны 11 сарын 05-ны өдрөөс 2016 оны  11 сарын 06-нд шилжих шөнө 23 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт Ялалтын тоотод хардсаны улмаас иргэн Д. зүүн мөр, далан тус газар хутгалж, нурууны зүүн дээд хэсгээс цээжний хөндий рүү нэвтэрч зүүн эгэмний доорх вен, баруун уушигны дээд дэлбэнг гэмтээсэн хүнд гэмтэл учруулж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-9/, хэрэг  учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12/ хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 13-14/,  хураан авах  тогтоол, тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-30/, гэрч И., Б., Д.,  А., М., А., Ж. нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 11 сарын 29-ний өдрийн 93 дугаартай шинжээчийн  дүгнэлт, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч З.*******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн төлөөлөгч Х.*******гийн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл  журмын  дагуу  олж  авсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч З.*******ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч З.******* нь анх удаа онц хүнд гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч З.******* нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл болно.

Энэ гэмт хэрэгт шүүгдэгч З.*******  нь 2016 оны  11 сарын 06-ны өдрөөс 2017 оны 01 сарын 23-ны өдрийг хүртэл нийт 78 хоног цагдан хоригдсон байх тул уг хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Хохирогчийн төлөөлөгч Х.******* оршуулгын зардалд зарцуулсан 6992330 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч талаас оршуулгын зардалд 1500000 төгрөг авсныг хасч тооцоод шүүхийн хэлэлцүүлэгт 5992330 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүгдэгч З.*******аас нотлох баримтаар тогтоогдсон 1420882 төгрөгийг гаргуулж, хохирогчийн төлөөлөгч Х.*******д олгож, оршуулгын зардлын зөрүү мөнгийг хохирогчийн төлөөлөгч нь нотлох баримтаа бурдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч З.******* нь хохирогчийн төлөөлөгчид оршуулгын зардалд 1.420.882 төгрөгийг төлөх тул түүний эзэмшлээс 4 ханатай 1.300.000 төгрөгийн үнэ бүхий гэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 сарын 06-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хуванцар иштэй хутга 1 ш, Соёрхол архины шил 1 ш, Сэрүүн 2.5 л-ийн пивоны ногоон өнгийн хуванцар  сав 1ш, 2.5 л-ийн кока коло сав 1 ш, шилэн аяганы хэлтэрхий 7 ш, шүүгдэгч З.*******ын өмсөж явсан хар өнгийн куртка 1 ш, цагаан өнгийн футболка 1 ш, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ш, хар өнгийн түрийтэй гутал 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хохирогч Д. өмсөж явсан улаан өнгийн футболка 1 ш, саарал ногоон өнгийн ноосон өмд 1 ш, хөх эрээн өнгийн дотоож 1 ш, цагаан ногоон алаг өнгөтэй оймс 1 хос зэргийг хохирогчийн төлөөлөгч Х.*******д буцаан олгож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч З.*******ын ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэх нь зүйтэй юм.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ыг 14 жилийн хорих ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар ялтан З.*******ад оногдуулсан  14 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан З.*******ын 2016 оны  сарын 11 сарын 06-ны өдрөөс 2017 оны 01 сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 78 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хуванцар иштэй хутга 1 ш, Соёрхол архины шил 1 ш, Сэрүүн 2.5 л-ийн пивоны ногоон өнгийн хуванцар  сав 1ш, 2.5 л-ийн кока коло сав 1 ш, шилэн аяганы хэлтэрхий 7 ш, шүүгдэгч З.*******ын өмсөж явсан хар өнгийн куртка 1 ш, цагаан өнгийн футболка 1 ш, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ш, хар өнгийн түрийтэй гутал 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгаж, талийгаач Д. өмсөж явсан улаан өнгийн футболка 1 ш, саарал ногоон өнгийн ноосон өмд 1 ш, хөх эрээн өнгийн дотоож 1 ш, цагаан ногоон алаг өнгөтэй оймс 1 хос зэргийг хохирогчийн төлөөлөгч Х.*******д буцаан олгосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар ялтан З.*******аас 1.420.882 төгрөгийг гаргуулж, хохирогчийн төлөөлөгч Х.*******д олгож, хохирогчийн төлөөлөгч нь оршуулгын зардлын зөрүү мөнгийг нотлох баримтаа бурдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Хэрэгт баримт бичгээр хураагдан ирсэн ялтан З.*******ын ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар ялтны эзэмшлээс 4 ханатай 1.300.000 төгрөгийн үнэ бүхий гэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 сарын 06-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан З.*******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж  эдлэх ялыг 2017 оны 01 сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг ялтан түүний өмгөөлөгч хохирогчийн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Ж.ДОЛГОРМАА

ШҮҮГЧИД                              Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ 

     Б.ЭНХБААТАР