Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/96

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                       

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж, Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа, Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн,

улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,

Иргэдийн төлөөлөгч О...,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,

Шүүгдэгч Ж.Дэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Дэд холбогдох эрүүгийн ...... дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.    

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ж.Дэ

 

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Дэ нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч А.Сг зодож, гэмтэл учруулсны улмаас тэрээр Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад ........өдөр нас барж, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө ээжийнхээ дэлгүүрт сууна гэдгээ талийгаачид хэлчихээд дэлгүүрт суусан. Ээж маань тухайн үед эмнэлэгт хэвтэж байсан. Тэгээд би эмнэлэгт хэвтэж 11 цагийн үед талийгаач над руу яриад А гэх хүнтэйгээ хөдөө явлаа гэж ярьсан. Манай хүн өмнө нь тэр найзтайгаа хөдөө яваад бэртэж гэмтэж байсан учраас тухайн үед А гэх хүнтэй хөдөө явлаа гэхээр нь уурласан. Тэгээд 12 цагийн үед А, талийгаач хоёр надад хоол авчирч өгсөн. Тухайн үед тэр хоёр архи уучихаад ирсэн байсан. Би тэгээд та хоёр яагаад архи уусан юм бэ гэж хэлээд та хоёр хаачих юм бэ гэхэд гэр, гэр рүүгээ явна гэж байсан. Талийгаач өдөр нь утсаа авахаа болчихоод видео колл хийхэд А тэр хоёр 59 дүгээр байранд архи уугаад сууж байсан. ......Үүний дараа талийгаачийг аваад таксинд суухдаа Цагдаагийн газарт Бын хаягийг хэлээд энэ хүн намайг боосон гэж мэдэгдсэн. Тэгээд би талийгаачийг аваад гэр рүүгээ оруулсан. Тэгээд би ээжийг өвчтэй зовлонтой байхад архи дарс уулаа, дэлгүүрээ дутуу хаагаад ирсэн. Дэлгүүр хаачихаад ирье гэхэд намайг худал хэлж тэнэх гэлээ гэж хэлсэн. Бид хоёр муудалцаж, хэрэлдсэн. Би талийгаачид би үр хүүхдээ хаяад чамайг гэж байхад ингэж байлаа гэдэг талаас маргалдсан.  Тэгээд намайг явуулахгүй гэхээр нь гараас нь түлхсэн. Тухайн үед ор зассан байсан учир гудсанд тээглээд унасан. Талийгаач дахиж босож ирэхэд нь дахиад түлхчихээд гарахад Н гэх айлын охин хаалганы хажууд байсан. Би тэгээд гарч дэлгүүрээ хаачихаад бүх мөнгийг нь ... 7 давхарт байрлах дүүдээ өгчихөөд буцахдаа Апу дэлгүүрээр ороод 0,5 Хараа гэх нэртэй архи, түмний кола ундааг аваад харьсан. Талийгаач энэ хугацаанд над руу залгаж чи хаана байна, утас яасан гэж яриад байсан. Учир нь айлаас гарах үедээ утаснуудаа надад өгсөн байсан. Тэгээд би дуудлага аваад одоо очиж байна гэж хэлсэн. Тэгээд гэртээ ороод ундаагаа тавиад, архиа болокон дээр тавихад талийгаач миний толгой өвдөөд байна нэг хийгээд өгчих гэхэд нь хийж өгсөн. Тэгээд бид хоёр гудасны голд суугаад юунаас болоод хоёр эрэгтэй хүнтэй архи ууж байгаа юм гэж маргалдсан. Тэр үед утасны код, фейсбүүк зэргийг надаас нуудаг гэж муудалцсан. Тэгээд маргалдаж байхад намайг алгадахад миний нүдний шил өөрийнх нь хажууд унахад мушгисан. Тэгэхээр нь би талийгаачид миний ээж хүүгээ сохорчих вий гэж бодож авч өгсөн гэдэг талаас маргалдсан. Тэгээд асаад болохгүй болохоор нь архинаас нэг хийж уучихаад блокон руу тамхи татаж байхад талийгаач орны хажууд дэрэн дээр суугаад надаа нэг хийгээд өгөөч гэж хэлсэн. Би тухайн үед нээх их юм бодоогүй байж байтал Э араас ирээд З эгч бөөлжсөн байна гэж хэлсэн. Тэгэхэд яг дэрний баруун талд бөөлжсөн байсан. Тэгээд би бөөлжсөнийг цэвэрлээд зассан орон дээр эргэж хэвтүүлсэн. Тухайн үед миний хэлсэн үг бол би чамайг гэж үр хүүхдээ хаяад ирж байхад гэдгийг тайлбарлаж хэлсэн. Тэгээд архиа гадаах сандал дээр талаас жоохон доогуур үлдээгээд тамхи татаад орж ирэхэд талийгаач миний хэвтүүлсэн байрлалаар хэвтэж байсан. Ер нь талийгаач архи уухаар шөрмөс нь татдаг ба тухайн үед бие нь татганаад хөдлөөд байхаар нь шөрмөс нь татчихлаа гэж бодоод өмдийг нь тайлж барьж байгаад тэгээд талийгаачийг тасарчихаж гэсэн ойлголтоор хажуугаар нь ороод амарсан. Гэтэл шөнө дундын алдад гэнэт нойтон оргиход нь харсан чинь талийгаач бөөлжсөн байсан. Тэгээд бөөлжсийг нь цэвэрлэхэд хүчтэй хурхирч байгаа аятай сэрэхгүй байсан. Тэгээд түргэн дуудсан боловч өмнө нь талийгаачийг өвдөхөд түргэн дуудахад Алимаа эмчээс зөвлөгөө авалгүй согтуу байхад эмнэлгээр аваачлаа гээд дургүй гэдэг үүднээс тухайн үед түргэний эмчтэй таарах үедээ би ямар ч байсан эмчлэгч эмчээс асууя гэж хэлээд үзүүлээгүй буцаасан. Тэгээд Алимаа эмчийн дугаарыг өөрийнх нь утаснаас хайх гэсэн боловч өөрийнх нь утас эвдэрсэн байсан учир дугаарыг нь харах боломжгүй байсан. Тэгээд дахиад түргэн дуудахад ирээд ухаангүй байна гэж хэлээд аваад явсан. Тэгээд 103-т ирээд хүүг нь дуудаад аваад явсан. Тэгээд намайг архи үнэртүүлсэн байна гадаа байж бай гэдэг үүднээс гаргасан. Би талийгаачийг эмнэлэгт оруулж өгчихөөд гадаа үүдэнд нь байж байхад эмч нь хагалгаанд орох боллоо гэж хэлсэн. Би ийм зүйл болсонд үнэхээр харамсаж байна гэсэн мэдүүлэг,

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сгийн хамт амьдардаг Э надад С эгч эмнэлэгт хэвтсэн гэж хэлсэн бөгөөд намайг аймгийн нэгдсэн эмнэлэгт очиход эмчлэгч эмч Бнь надад хандан танай дүү тархиндаа бэртэл авсан байна гэж хэлсэн. Тэгээд надад Стай хамт амьдардаг хүүхдүүдийн эцэг, эх нь хэлэхдээ манай хүүхдүүд надад хэлэхдээ С эгчийн нөхөр Дэ зодсон гэж хэлсэн”  гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар тал),

 

насанд хүрээгүй гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2022 оны 11 дүгээр сарын 20-ны шөнө... 00 цагийн үед манай дүү намайг сэрээсэн бөгөөд би юу болсон талаар асуутал манай Н жижиг өрөөнд ах, эгч хоёр маргалдаад байна чи ороод хараадах гэсэн. Тэгээд би жижиг өрөөнд ортол манай эгч А.С газарт дэвссэн байсан гудасныхаа наад талд дээшээ харчихсан царай нь их сонин болчихсон хэвтэж байсан. Тэгээд би Дэ ахад хандан та яагаад байгаа юм бэ одоо боль гэж хэлтэл Дэ гэрийн тагтан дээрээс Ерөөл нэртэй архи аваад эргэж орж ирээд А.С эгчид хандан би хоёр хүүгээ золиослон чам дээр ирж байхад чи хоёр эрэгтэй хүнтэй архи уулаа би чамд дахиж архи уухгүй гэж амласан байсан одоо би чамд гомдоод архи уулаа гэж хэлээд гадуур хувцсаа өмсөөд гараад явсан... тэгээд буцаж орондоо ороод унтаж байтал өглөө 06 цагийн үед гэрт хүн орж ирсэн бөгөөд би сэрээд хаалган дээр очтол эмч нар ирчихсэн А.С эгчийн үзээд байж байсан. Тэгээд А.С эгч сэрэхгүй байсан чинь эмч нар шууд эмнэлэг рүү аваад явсан..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дугаар тал),

 

гэрч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... гэртээ 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 23 цагийн үед ирсэн бөгөөд намайг гэрт ирэхэд манай гэрт хамаатны хоёр дүү том өрөөнд кино үзээд сууж мөн манай хамт амьдардаг дүү Б.Э гал тогооны өрөөнд унтаж байсан хажуу өрөөнд А.Сарангэрэл эгч хамтран амьдрагчийн хамт байж байсан. Тэгээд би унтах зорилгоор том өрөөнд ороо засаж байтал хажуу өрөөнд А.Сарангэрэл эгч хамтран амьдрагч Дэтэй хэрэлдээд байсан бөгөөд би тоолгүй кино үзээд хэвтэж байтал Дэ маш чангаар би арай ч дээ хоёр хоёр эрэгтэй хүнтэй архи ууж намайг хуурлаа гээд орилсон. Тэгээд гал тогооны өрөөнд унтаж байсан Эыг сэрээгээд тэр хоёрын өрөө рүү оруулчхаад би өөрөө том өрөө рүү орсон. Тэгээд удалгүй Дэ, Э нар гараад явсан бөгөөд түд удалгүй Э ганцаараа гэрт орж ирсэн... 2022 оны 11 сарын сарын 21-ний өглөө 06 цагийн үед хүн хаалга тогшсон бөгөөд би босоод хаалга нээтэл түргэний эмч нар ирсэн байсан.... гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дугаар тал),

 

насанд хүрээгүй гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд Ц ах бид хоёр гар утсаараа тоглоод байж байтал гаднаас С эгчийн нөхөр гэрт орж ирээд бид хоёроос С эгчийг асуусан бөгөөд байхгүй гэж хэлтэл буцаад гараад явсан. Тэгээд бид хоёр зурагтаар кино тавьж үзээд байж байтал С эгч нөхөртэйгөө хамт гэрт орж ирсэн бөгөөд шууд өрөөндөө ороод хоорондоо маргалдсан хоорондоо зодолдоод байх шиг байсан. Тэгээд Ц ах бид хоёр тэр хоёрын өрөөний хаалганы завсраар хартал С эгчийн нөхөр С эгчийг үсдээд хана мөргүүлж байсан. Тэгж байгаад тэр ах гараад явсан. Тэр хооронд С эгч өрөөнөөсөө гарж ирж нойл орчхоод буцаад өрөөндөө ороод намайг Э гэж дуудаад эгчийн дүү гар утсаа наад хаалганыхаа хажууд тавьчих эгч нь хүнтэй утсаар ярих гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд гар утсаа очин тавьтал эгч миний гар утсыг авсан... тэгтэл гаднаас Нэгч орж ирсэн. Тэгээд Нэгч бид нар ороо засаад унтах гээд байж байтал С нөхөртэйгөө дахин маргалдаж эхэлсэн. Тэгтэл Нэгч намайг чи Э ахыг дуудаад ир гэсэн бөгөөд би гал тогооноос Э ахыг дуудаад С эгч нөхөртэйгөө зодолдоод байна гэж хэлтэл Э ах жижиг өрөөнд ороод С эгчийн нөхөрт хандан та яагаад байгаа юм бэ гэтэл С эгчийн нөхөр гараад яваад өгсөн..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дүгээр тал),

 

гэрт Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Манайд А.С архи уучихсан нэлээн согтсон байдалтай ирсэн. Тэгээд манай гэрт байж байх хугацаандаа нөхөртэйгөө таарамжгүй байгаа гэж ярьж ярихдаа хэрэлдэж байсан. Тэгээд Сг аваад явсан... А.С байсан бөгөөд нөхөр Дэтэйгээ чатаар удалгүй Дэ манай гэрт ирж эхнэр манай гэрт 18 цагийн үед ирсэн бөгөөд нөхөр Дэ нь орой 22 цагийн үед ирээд аваад явсан. А.С манай гэрт ирээд дүү бид хоёртой огт маргалдаж муудаагүй бөгөөд А.С нь бид хоёр хоорондоо хамт эмчилгээнд ордог аппаратын талаар ярьж байсан..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дүгээр тал),

 

гэрч Х.Иы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..би өөрөө мэс заслын өмнө А.С гэгчийн биеийн байдлыг шалгахад ухаангүй, орчиндоо харьцаагүй, хурхирч унтсан байдалтай байсан... Сгийн тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цус хуралт гэмтэлтэй байсан... гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дугаар тал),

 

гэрч Э.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр яаралтай тусламжийн тасагт... ухаангүй байдалтай эмэгтэй хүн хүргэгдэн ирсэн... харахад тархины гэмтэлтэй хүнд хүн байна гэж дуудсан... эмчлүүлэгч А.Сгийн биеийн байдал маш хүнд ухаангүй тийм хүн байсан. Тэгээд би эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн эмчилгээ хийж эхэлсэн бөгөөд тухайн эмчлүүлэгч маань компьютер томографикийн шинжилгээгээр зүүн талын хатуу хальс нь доорх цусан хураатай байсан тул тухайн цусыг шимэгдүүлэх зорилгоор яаралтай гематом авах тархи чөлөөлөх мэс засалд орсон бөгөөд мэс засал амжилтай болсон бөгөөд үргэлжлүүлэн эмийн эмчилгээ хийгдсэн мөн тухайн хугацаандаа хуваарийн дагуу бөөр орлуулах эмчилгээнд ороод гарсан боловч биеийн байдал сайжрахгүй байсаар 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 12 цаг 20 минутад нас барсан..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дугаар тал),

 

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02/067 дугаартай "...амь хохирогч А.Сгийн цогцост хийсэн шинжилгээгээр хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, зуун бугалга, баруун, зүүн шуу, цээжний цус хуралт" гэмтэл тогтоогдлоо... амь хохирогч А.С нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан байна..." гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 87-89 дүгээр тал),

 

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-14/,

 

гар утсанд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /xx-2-8/,

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 182 дугаар тал) болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Дэ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сайншанд сумын 2 дугаар баг Нарлаг шандын 58-39 тоотод амь хохирогч А.Сг бусадтай архи уулаа гэх зүйлээр шалтаглан түлхэж унаган, хана мөргүүлэн зодсоноос “их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх тархмал  цус харвалт, зүүн бугалгын дотор дээд хэсэг, шууны дотор дунд, доод хэсэг, баруун шууны дотор, дунд хэсэг, цээжний гол хэсэгт цус хуралт” бүхий гэмтэл учруулж амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Стай хамт амьдардаг хүүхдүүд надад хэлэхдээ Дэ ах С эгчийг эмнэлэг рүү аваад явсан гэж хэлсэн. Мөн манай гэрт эмнэлэг ирэхэд Дэ ах манай гэрт дуудлага өгөөгүй гэж хэлээд эмч нарыг 2 удаа буцаагаад явуулсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ” ...бид хоёр зурагтаар кино тавьж үзээд байж байтал С эгч нөхөртэйгөө хамт гэрт орж ирсэн бөгөөд шууд өрөөндөө ороод хоорондоо маргалдсан хоорондоо зодолдоод байх шиг байсан. Тэгээд Ц ах бид хоёр тэр хоёрын өрөөний хаалганы завсраар хартал С эгчийн нөхөр С эгчийг үсдээд хана мөргүүлж байсан. Тэгж байгаад тэр ах гараад явсан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн”... хажуу өрөөнд А.Сарангэрэл эгч хамтран амьдрагч Дэтэй хэрэлдээд байсан бөгөөд би тоолгүй кино үзээд хэвтэж байтал Дэ маш чангаар  арай ч дээ хоёрын хоёр эрэгтэй хүнтэй архи ууж намайг хуурлаа гээд орилсон. Тэгээд гал тогооны өрөөнд унтаж байсан Эыг сэрээгээд тэр хоёрын өрөө рүү оруулчхаад би өөрөө том өрөө рүү орсон...”гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ц.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...С эгч нөхөртэйгөө бие бие рүүгээ орилж хашгираад маргалдаад байсан бөгөөд намайг хаалганы завсраар харах үед тэр ах С эгчийн үснээс нь зулгаачихсан хана мөргүүлээд байсан. ...С эгчийн толгойны баруун талаар нь хана мөргүүлсэн тэгээд би айгаад харахаа больсон” гэсэн мэдүүлэг,  насанд хүрээгүй гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2022 оны 11 дүгээр сарын 20-ны шөнө... 00 цагийн үед манай дүү намайг сэрээсэн бөгөөд би юу болсон талаар асуутал манай Н жижиг өрөөнд ах, эгч хоёр маргалдаад байна чи ороод хараадах гэсэн. Тэгээд би жижиг өрөөнд ортол манай эгч А.С газарт дэвссэн байсан гудасныхаа наад талд дээшээ харчихсан царай нь их сонин болчихсон хэвтэж байсан...”гэсэн мэдүүлэг, гэрч Х.Иы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..би өөрөө мэс заслын өмнө А.С гэгчийн биеийн байдлыг шалгахад ухаангүй, орчиндоо харьцаагүй, хурхирч унтсан байдалтай байсан... Сгийн тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цус хуралт гэмтэлтэй байсан... гэсэн мэдүүлэг, гэрч Э.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр яаралтай тусламжийн тасагт... ухаангүй байдалтай эмэгтэй хүн хүргэгдэн ирсэн... харахад тархины гэмтэлтэй хүнд хүн байна гэж дуудсан... эмчлүүлэгч А.Сгийн биеийн байдал маш хүнд ухаангүй тийм хүн байсан...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны ......., Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын ........ дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд “Хүнийг алах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

            Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

            Шүүгдэгч Ж.Дэ нь хохирогчийг түлхэж унагах, хана мөргүүлэх зэргээр зодож их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтлийн улмаас дотор эрхтнүүдийн цусны эргэлтийн алдагдал үүсч тархины эрс илэрсэн хавангаар хүндэрч нас барсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

            Шүүгдэгч Ж.Дэ “Намайг гаргахгүй гэж барьчихаад байхаар нь би хоёр бугуйнаас нь бариад түлхсэн. Тэгээд гудасны ирмэг тээглээд арагшаа ойчсон. Би унахдаа нэлээн чанга унасан гэж мэдсэн. Гэтэл өөрөө босож ирээд дахиад баруун бугуйнаас барихаар нь гараа шууд татаад гарсан.  Ар дагзаараа хивсэн дээр унасан” гэж мэдүүлж байгааг буруутгах үндэслэлгүй ба учир нь шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, үйлдсэн хэргээ нотлох үүрэг хүлээхгүй юм.

      

            Шүүгдэгчийн дээрх мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан  насанд хүрээгүй гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2022 оны 11 дүгээр сарын 20-ны шөнө... 00 цагийн үед манай дүү намайг сэрээсэн бөгөөд би юу болсон талаар асуутал манай Н жижиг өрөөнд ах, эгч хоёр маргалдаад байна чи ороод хараадах гэсэн. Тэгээд би жижиг өрөөнд ортол манай эгч А.С газарт дэвссэн байсан гудасныхаа наад талд дээшээ харчихсан царай нь их сонин болчихсон хэвтэж байсан....” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн”... Тэгээд бид хоёр зурагтаар кино тавьж үзээд байж байтал С эгч нөхөртэйгөө хамт гэрт орж ирсэн бөгөөд шууд өрөөндөө ороод хоорондоо маргалдсан хоорондоо зодолдоод байх шиг байсан. Тэгээд Ц ах бид хоёр тэр хоёрын өрөөний хаалганы завсраар хартал С эгчийн нөхөр С эгчийг үсдээд хана мөргүүлж байсан. Тэгж байгаад тэр ах гараад явсан....”гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ц.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...С эгч нөхөртэйгөө бие бие рүүгээ орилж хашгираад маргалдаад байсан бөгөөд намайг хаалганы завсраар харах үед тэр ах С эгчийн үснээс нь зулгаачихсан хана мөргүүлээд байсан. ...С эгчийн толгойны баруун талаар нь хана мөргүүлсэн тэгээд би айгаад харахаа больсон” гэсэн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

        

         Түүнчлэн шүүгдэгч Ж.Дээс өөр хүн амь хохирогчид гэмтэл учруулсан, гэрч нар худал мэдүүлэг өгсөн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, хэргийн үйл баримтыг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

       

         Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг биш харин тус хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас талийгаачийн амь нас хохирчээ гэж үзэх нөхцөл байдал хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байгаа гэж тайлбарлан зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэг болгон өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. 

          

           Шүүгдэгч Ж.Дийн хувьд хүнийг алах санаа, сэдэл урьдаас бий болсон шинж байдал байхгүй байх боловч амь хохирогчийг хана мөргүүлэх, түлхэж унагах үйлдэл нь хор уршгийг бий болгох үр дагавартай тул хор уршгийг зориуд бий болгосон гэж үзэх үндэслэлийг бий болгосон байна.

         

            Энэ хэргийн тогтоогдсон нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгч Ж.Дэ нь амь хохирогчтой маргалдан өөрөөсөө холдуулахаар түүнийг түлхэж унагах, хана мөргүүлэх үйлдлийн улмаас учирсан гэмтэл нь хохирогчийг тухайн цаг хугацаанд үхэлд хүргээгүй боловч уг гэмтлийг эмчлүүлэх явцад гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой хүндрэлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон байх тул хүнийг алах гэмт хэргийн шалтгаант холбоо тогтоогдсон гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

 

  Шүүгдэгч Ж.Дийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан гэмтэлтэй шалтгаант холбоотой, хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Иймд шүүгдэгч Ж.Дийг хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.    

 

          Иргэдийн төлөөлөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.4 дүгээр зүйлд заасны дагуу оролцож “Энэ хэрэгт гэм буруутай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

 

         

          Хохирол төлбөрийн талаар:

          Шүүгдэгч Ж.Дэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Тоос оршуулгын зардалд нэхэмжилсэн 23,120,000 төгрөгийг, насанд хүрээгүй гэрч Ц.Цийн мэдүүлэг өгөхөөр Улаанбадрах сумаас Сайншандад ирсэн зардал 128000 төгрөг шүүхэд хэрэг хянан хэлэлцэх шатанд төлсөн байна. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байнагэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.   

      

          Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эд материалын хохирлыг нөхөн төлсөн байна.

 

         Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Дэд Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

         Өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан заалтыг хэрэглэн ял оногдуулах саналыг тус тус гаргасан байна.

     

         Иймд шүүгдэгчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж зэргийг харгалзан шүүгдэгч Ж.Дэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

        

          Шүүгдэгч Ж.Дийн 2022 оны 11 сарын 28-ны өдрөөс цагдан хоригдсон 182 хоногийг эдлэх  ялд нь оруулан тооцов.

 

          Бусад асуудлаар:

 Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг сидиг хэргийн хамт хадгалах нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ж.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дийг 8  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дэд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дийн цагдан хоригдсон 182 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт  хураагдаж ирсэн нэг ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

 

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 23.120.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

7.Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.АДЪЯАСҮРЭН

                      ШҮҮГЧ                                         Ж.БАЙГАЛМАА

                     ШҮҮГЧ                                         Э.БОЛОРМАА