| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2019/00194/И |
| Дугаар | 151/ШШ2019/00482 |
| Огноо | 2019-04-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 151/ШШ2019/00482
| 2019 оны 04 сарын 30 өдөр | Дугаар 151/ШШ2019/00482 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М ХХК
Хариуцагч: Х ХХК холбогдох
Гэрээний үүрэгт 23,122,375 төгрөг гаргуулах, гэрээний төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгмаа, хариуцагчийн төлөөлөгч Ш.Төгсбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Г.Хандсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгмаа нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбартаа:
“” ХХК нь “““““““” ХХК-ийн захирал Цэрэндорж овогтой ““““““тай 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр “Зээлийн ба барьцааны гэрээ” байгуулан, Надежный-92 үрээс 0,80 тонн, Сибнийк-21 үрээс 1,76 тонн тус тус нийт 15,424,000 төгрөгийн үрийг зээлээр нийлүүлсэн.
Зээлийн ба барьцааны гэрээний гол зохицуулалт нь “” ХХК нь “““““““” ХХК-д рапсын үрийг зээлээр нийлүүлэх, “““““““” ХХК нь зээлээр авсан рапсын үрийг тарьж ургуулах, ургацын хэмжээг харилцан зөвшилцөж тооцоолох, ургацыг “” ХХК-д буцаан худалдах, “““““““” ХХК нь гэрээгээр тохиролцсон хэмжээнээсээ бага хэмжээгээр ургац нийлүүлсэн, гэрээнд заасан хэмжээний ургац болон илүү ургасан ургацыг “” ХХК-д нийлүүлээгүй, гуравдагч этгээдэд худалдсан тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлөх зохицуулалттай гэрээ юм. Гэрээний дагуу “““““““” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд зээлээр авсан үрийн төлбөр, мөн 384 тонн ургацыг “” ХХК-д тушаахаар гэрээг байгуулсан.
Гэвч “““““““” ХХК нь гэрээний 2.2-т заасан ургацыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд төлөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй ба гэрээний 5.2-т заасан алданги 7,704,125 төгрөг болж байна.
Ингээд зээлээр авсан рапсын төлбөр 15,424,000 төгрөг, алданги 7,704,125 төгрөг, холбогдох баримтуудыг нотариатаар батлуулсан төлбөр болох 10,500 төгрөг, нийт 23,122,375 төгрөг болж байна.
Иймд “““““““” ХХК-аас нийт 23,112,375 төгрөгийг нэхэмжилж байна.
Гэрээний барьцаа хөрөнгөөр барьцаалсан “““““““” ХХК-ийн 0201658 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаартай, 18514361495641 тоот нэгж талбарын дугаар бүхий Төв аймаг, Цээл сумын нутаг дэвсгэрт байрлах 213 га газраар зээлийн өр төлбөрийг хангуулж, төлбөрийг барагдуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Ш.Төгсбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч талаас 15,424,000 төгрөгийн үрийг зээлээр авч, уг үрийг тарьсан боловч ган гачиг болж ургац алдсан. Ногоон тэжээл л бэлтгэсэн. Гэрээний дагуу шилжүүлэн авсан үрийн үнэ болох 15,424,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэгч тал нь алдангид нийт 7,704,125 төгрөг шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй, төлөх боломжгүй” гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Хандсүрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр энэ хоёр компани хоорондоо гэрээ хийсэн. Гэрээний нэг дүгээр зүйл дээр А тал Б талд рапсын үрийг зээлээр болон төлбөрөөр барьцаатай олгож тухайн рапсын үрээр тарьсан ургацыг зөвхөн А тал худалдан авах харилцааг зохицуулна гэж заасан.
2 дугаарт: Үрийг зээлээр олгож, гарсан ургацыг гуравдагч гадаад дотоодын иргэн хуулийн этгээдэд худалдахгүй байх нөхцөлөөр тохиролцсон гэрээ гэж тодорхойлсон байна.
3 дугаарт: 2017 оны хаврын тариалалтад зориулан А тал Б талдаа рапсын үрийг 1 тонныг Надёжный 92-ийг 5,040,000 төгрөг, Сибнийк 21-ийг 10,384,000 төгрөгөөр тооцож зээлээр олгоно гэж заасан байна.
Үүнээс үзэхэд тариа тарьсан ургацыг зөвхөн А талд худалдан авах харилцааг зохицуулна. Хамгийн гол нь хариуцагч тал яагаад үүргээ биелүүлээгүй гэхээр гэрээгээ хийхдээ иргэний хуулийн зохицуулалтын дагуу гэрээгээ хийсэн гэж ойлгож байгаа. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасан. Үүргээ гүйцэтгэж чадаагүй нь 2017 он болон 2018 онуудад Монгол улсын бүх нутаг дэвсгэрт гамшгийн байдал бий болж, ямар ч үр тарианы байгууллага цаг агаарын нөхцөл байдлын улмаас ургац авах боломжгүй болсон.
Хариуцагч нь тариалалт хийсэн боловч гамшгийн байдлаас болоод ямар ч ургац авагүй. Энэ байдал нь үүрэг гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй, цаг агаарын гамшгаас болсон гэдэг нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гарсан Төв аймгийн Онцгой байдлын актаар нотлогдоно. Дээрх гангийн байдлаас болж Аргалант, Архуст, Баяндэлгэр, Баянхангай, Баянцогт, Баянчандмань, Борнуур, Заамар, Жаргалант, Лүн, Өндөрширээт, Сүмбэр, Угтаалцайдам, Цээл, Эрдэнэсант, Батсүмбэр сумдууд, иргэд болон аж ахуйн нэгжүүдэд нийт 51 тэр бум 600 сая төгрөгийн хохирол учирсан. Нэхэмжилж байгаа үр тариа ургаагүй болох нь гүйцэтгэгч байгууллагын буруутай ажиллагаанаас болоогүй гэдгийг үүгээр, мөн Төв аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01/307 дугаартай Цаг агаарын тодорхойлолтоор нотолж байна.
Гэрээний 6 дугаар зүйлд заасан давагдашгүй хүчин зүйлд хамаарч байгаа учраас үүссэн үр дагаврыг тухайн тал хариуцахгуй. Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлж чадаагүй нөхцөл байдлыг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд түүний үргэлжлэх хугацаанд тухайн үүргийн гүйцэтгэл болон цаг хугацааны шаардлагыг түр зогссон гэж үзнэ гэж тохиролцсон. Иймд гэрээгээр зааснаар гүйцэтгэл болон цаг хугацааны хувьд зогссон гэж үзэхээр байна.
6.2-т: Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл гэдэгт байгалийн гамшиг, нийтийг хамарсан үймээн, эсэргүүцпийн хөдөлгөөн, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио цээр зэрэг талуудын хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлыг ойлгох ба энэ байдлыг тухайн орон нутаг, засаг захиргааны эрх бүхий байгууллагын дүгнэлтийг үндэслэн талууд тохиролцон гэрээний үүргийг биелүүлэх хугацааг сунгана” гэж заасан байгаа. Тэгтэл сунгасан гэж үзэх үү, үгүй юу гэдэг дээр асуудал байгаа. Ургац ургахгүй боллоо гэдгийг А тал мэдсэн атлаа хугацааг аль аль тал санаачлаагүй. Гэрээг яаж сунгасан бэ гэхээр А тал тариалангийн талбайд 3 удаа очсон. Бид нар хоорондоо амаараа яриад сунгасан гэж хэлдэг. Түүнээс албан ёсоор гэрээнд зааснаар сунгалт хийгээгүй.
6.3-т зааснаар “Дээрх хүчин зүйлсийн улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тал нь учирсан хүчин зүйлийн эхлэл, төгсгөлийг нөгөө талдаа тухай бүр албан бичгээр мэдэгдэнэ” гэж заасан байгаа боловч хоорондоо амаараа яриад байсан боловч бичгийн материал аль аль талд байхгүй.
Иймд байдлуудыг өөрсдөө гэрээндээ заагаад өгсөн байгаа тул гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас биелүүлээгүй гэдгийг нотолсон бүрэн хэмжээний нотлох баримтыг өгсөн. А тал хэдий хугацааны зүйлийг нэхэмжлээд байгаа талаар тодорхой зүйл дурдаагүй.
Иргэний хуулийн 222.2, 263.4-т заасныг үндэслэн алданги буюу хүү төлөх үндэслэлгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө гэж үзэж байна. Мөн барьцааны гэрээ бичгээр байгуулагдсан, бүртгэгдсэн болох нь нотлогдохгүй учраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “” ХХК нь хариуцагч “““““““” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 23,122,375 төгрөг гаргуулах, гэрээний төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 21,263,389 төгрөгийг хангаж, үлдэх 1,848,986 төгрөг гаргуулах, төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Гэрээний үүрэгт 23,122,375 төгрөг гаргуулах шаардлага
Нэхэмжлэгч нь зээлээр авсан рапсын үрийн үнэ 15,424,000 төгрөг, алданги 7,704,125 төгрөг, нотариатын зардалд 10,500 төгрөг гэж тайлбарлан нэхэмжилсэн боловч шүүх хуралдаанаар үрийн үнэ 15,408,250 төгрөг, алдангид 7,704,125 төгрөг, нийт 23,122,375 төгрөг гаргуулахаар шаардаж, нотариатын зардлыг гаргуулах шаардлагаа дэмжээгүй, нэхэмжлэгч шаардлагаа энэ хэмжээгээр багасгасан тул хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг, хариуцагч нь татгалзлын үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд зохигч талуудад эрхийг тайлбарлаж, үүргийг танилцуулж, мэтгэлцэх эрхээр хангасан болно.
Нэхэмжлэгч “” ХХК /”А” тал/, хариуцагч “““““““” ХХК /”Б” тал/ нар хүсэл зоригоо илэрхийлэн, харилцан тохиролцож 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 24/2017 дугаартай “Зээлийн ба барьцааны гэрээ” гэх гэрээг бичгээр байгуулан, гарын үсгээр баталгаажуулсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан хэлбэрийн шаардлагыг хангажээ.
Нэг талаас зээлдүүлэгч “” ХХК /”А” тал/ нь Надёжный 92 сортын үрийг 5,040,000 төгрөг, Сибнийк 21 сортын үрийг 10,384,000 төгрөгт, нийт 15,424,000 төгрөгийн рапсын үр буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлэн өгөхөөр тохиролцсны дагуу нийт 15,408,250 төгрөгийн хөрөнгө нэг өмчлөгчөөс нөгөө өмчлөгчид бүрэн шилжсэн, нөгөө талаас зээлдэгч “““““““” ХХК /”Б” тал/ нь шилжүүлэн авсан үрийг тариалж 384 тонн ургацыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор зөвхөн “” ХХК-д зах зээлийн үнээр нийлүүлж, зээлсэн үрийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээж, 15,408,250 төгрөгийн үрийг хүлээн авч 2017 оны хавар тариалсан байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь хүчин төгөлдөр болсон гэж дүгнэв./хх-11/
Иймд гэрээний талууд тэгш эрхтэй бөгөөд зээлдүүлэгч нь гэрээний үүргийг биелүүлэхийг шаардах эрхтэй, зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх үүрэгтэй.
Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч “” ХХК нь Надёжный-92, Сибнийк-21 сортын 15,408,250 төгрөгийн үрийг нийлүүлж үүргээ биелүүлсэн талаар болон “““““““” ХХК-д хүлээн авсан үрийн үнэ болон чанарын талаар хэн аль талууд маргаагүй бөгөөд гэрээний дагуу шилжүүлэн авсан үрийн үнэ болох 15,408,250 төгрөгийг хариуцагч “““““““” ХХК нь нэхэмжлэгч “” ХХК-д төлөхөө хүлээн зөвшөөрч байна./хх-12, 40/
Харин нэхэмжлэгч “” ХХК нь гэрээний үүргээ хугацаандаа буиелүүлээгүй тул гэрээгээр тохиролцсон алдангид нийт 7,704,125 төгрөгийг шаардаж, хариуцагч “““““““” ХХК-аас гэрээний үүргээ биелүүлж чадаагүй нь ган гачиг, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас ургац авч чадаагүй, үрийг тариалахад их хэмжээний зардал гаргасан, адилхан хохирол амссан учраас алдангийн 7,704,125 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2-т “Б тал зээлийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд А талд төлөгдөөгүй үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө” гэж тохиролцож, гэрээг бичгээр байгуулсан байх учир нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй.
Гэрээний зургадугаар зүйлд давагдашгүй хүчин зүйлийн тухай талууд урьдчилан тохиролцжээ. Үүнд, 6.1-т “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлсийн улмаас энэхүү нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн биелүүлээгүй, боломжгүй
болсон, эсхүл зохих ёсоор биелүүлж чадаагүйгээс үүссэн үр дагаврыг тухайн тал хариуцахгүй. Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлж чадаагүй нөхцөл байдлыг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд түүний үргэлжлэх хугацаанд тухайн үүргийн гүйцэтгэл болон цаг хугацааны шаардлагыг түр зогссон гэж үзнэ”, 6.2-т “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл гэдэгт байгалийн гамшиг, нийтийг хамарсан үймээн, эсэргүүцлийн хөдөлгөөн, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио цээр зэрэг талуудын хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлыг ойлгох ба энэ байдлыг тухайн нутаг, засаг захиргааны эрх бүхий байгууллагын дүгнэлтийг үндэслэн талууд тохиролцон гэрээний үүргийг биелүүлэх хугацааг сунгана”, 6.3-т “дээрх хүчин зүйлсийн улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тал нь учирсан хүчин зүйлийн эхлэл, төгсгөлийг нөгөө талдаа тухай бүр албан бичгээр мэдэгдэнэ” гэжээ.
Б тал нь гэрээгээр хүлээсэн үүрэг буюу ургацыг нийлүүлэх үүргээ гэрээгээр тохиролцсон хугацаанд гүйцэтгээгүй учир алдангийг шаардаж байх боловч хариуцагч тал нь 2017, 2018 онд Төв аймгийн нийт нутгаар хур тунадас багатай, ган болсноос ургац аваагүй, ургац аваагүйгээс гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон, гэрээгээр тохиролцсон гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлд энэ нь хамаарна гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.
Хариуцагч “““““““” ХХК-ийн тариалан эрхэлдэг Төв аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт 2017 онд ган болж, тосны ургамлын 97,8 хувийг алдаж, аж ахуйн нэгж, иргэдэд хохирол учирсан болох нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06/13 дугаартай Төв аймгийн Онцгой байдлын газрын Гамшиг, аюулт үзэгдэл, осол гарсан тухай акт, Төв аймгийн Цаг уур орчны шинжилгээний газрын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01/307 дугаартай “Цаг агаарын тодорхойлолт, талуудын тайлбараар тогтоогдож байна. Мөн энэ хугацаанд гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй талаар А тал газар дээр нь 3 удаа очиж үзэж байсан нь зохигчдын шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбараар тогтоогдож байх тул гэрээний дагуу үүргийн гүйцэтгэл болон цаг хугацааны шаардлагыг зогссон гэж үзэх үндэслэлтэй байна. /хх-87-89/
Харин 2018 онд мөн ган болж, ургац алдсан гэж хариуцагч тайлбарлаж байх хэдий ч өөрийн татгалзлын үндэслэлийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нотлох үүргээ биелүүлээгүй тул 2018 онд гэрээний 6 дугаар заалтад заасан давагдашгүй хүчин зүйл тохиосон, түүнээс үүдэн гэрээний үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон гэх бодит үндэслэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Иймд хариуцагч “““““““” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх үүрэгтэй тул 2018 оны ургац хураалтаас гэрээний үүргээ биелүүлж, тохиролцсон 384 тонн рапсын ургацыг нийлүүлэх үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ хугацааг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх байсан хугацаа зогссоноос хойшхи ургац хураах цаг хугацааны давтамжаар тооцвол 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор үүргээ биелүүлэх байжээ. Иймд үүргээ биелүүлээгүйгээс үүргийн гүйцэтгэлийг буюу алданги шаардах эрхийг мөн өдрөөс үүссэн гэж тооцох нь зүйтэй байна.
Алдангийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан 2019 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийг хүртэл хугацаагаар тоолоход нийт 76 хоног болов. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр тохиролцсон гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцоход хоног тутамд 77,041.30 төгрөг, нийт 5,855,139 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн алдангид илүү нэхэмжилсэн
1,848,986 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна./хх-7-12/
Төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй,
Талуудын хооронд байгуулсан 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 24/2017 дугаартай “Зээлийн ба барьцааны гэрээ”-ний 10 дугаар зүйлд барьцааны зүйлийг тодорхойлж, барьцаанд “Дэвших түвшин” ХХК-ийн Төв аймгийн Цээл суманд байрлах газрын эзэмших эрхийг барьцаалж, эзэмших эрхийн гэрчилгээг эх хувиар нь “А” талд хадгалуулахаар харилцан тохиролцсон байна. /хх-9,10/
Монгол улсын Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т “газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ” гэж заасан тул газар эзэмших эрх барьцааны зүйл болж болохыг хуулиар зөвшөөрсөн хэдий ч энэ тохиолдолд хуулиар бүртгэлийн шаардлага тавигдана.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болгон нотлох баримтаар ирүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний 0201658 дугаартай гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарын “эрхийн гэрчилгээ барьцаалсан тухай тэмдэглэл хэсэгт “” ХХК 2014 оны 3 сарын 12-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд барьцаанд бариулсан тухай тэмдэглэл хийгдсэн, талуудын хооронд маргаж буй гэрээний барьцаа хөрөнгөөр бүртгэгдсэн тэмдэглэл байхгүй байна. /хх-10/
Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т “барьцааны гэрээг бичгээр байгуулна”, мөн зүйлийн 156.2-т “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх...”, мөн зүйлийн 156.3-т “энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж заасан учир талуудын хооронд байгуулагдсан “Зээлийн болон барьцааны гэрээ”-ний 10 дугаар заалт буюу барьцааны хэсэг нь хүчин төгөлдөр бус байна.
Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар талуудын хооронд хийгдсэн гэрээний барьцааны хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байх учир талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгч “” ХХК нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхгүй учир нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байх учир улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хуваарилах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
хишиг” ХХК-аас 21,263,389 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “” ХХК-д олгож, үлдэх 1,848,986 төгрөг гаргуулах, төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН