| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2019/01004/И |
| Дугаар | 151/ШШ2019/01079 |
| Огноо | 2019-10-21 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 151/ШШ2019/01079
| 2019 оны 10 сарын 21 өдөр | Дугаар 151/ШШ2019/01079 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ............ , өөрийн байранд байрлах .............. хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............ байрлах .................. сургуульд холбогдох
630,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Чинзориг, хариуцагчийн төлөөлөгч А.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дуламжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ............. хэлтэс нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбартаа:
“............. хэлтэс нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/79 тоот тушаал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн А/57 тоот тушаал, 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2/1450 тоот тушаалаар өгөгдсөн чиглэл, үүрэг даалгаврын хүрээнд гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудын 2015-2017 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд хяналт шалгалт хийхэд............. Ерөнхий боловсролын сургууль /РД:9059199/ нь Япон улсын иргэн WATARU TOSHIHARU-г гэрээт ажилтнаар 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллуулж олгосон 2,000,000 төгрөгийн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл тооцож төлөөгүй, тайлагнаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллуулсан зэрэг зөрчил илэрсэн билээ. Энэхүү орлогоос нийгмийн даатгалын шимтгэл тооцож төлөөгүй, тайлагнаагүй байгаа нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 1 дүгээр бүлгийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2 дахь заалт, 16 дугаар зүйлийн 16.1, 16.4, 17.1.1, 32.1.1 дэх заалтуудыг зөрчсөн байх тул 630,000 төгрөгийн улсын байцаагчдын акт тогтоосон.
............. Ерөнхий боловсролын сургууль нь ............. хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 65 тоот улсын байцаагчдын актаар тавигдсан 630,000 төгрөгийн актын төлбөрийг одоог хүртэл төлөөгүй байна. Энэхүү актын төлбөр 630,000 төгрөгийг төлүүлэхээр удаа дараа шаардаж албан тоот хүргүүлж байсан боловч төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариуг ирүүлсэн. Улсын байцаагчдын актаар тавигдсан актын төлбөрийг барагдуулахгүй байгаа нь хуулийн үндэслэлгүй, даатгуулагчийн эрх ашгийг хохироосон, төлөхөөс зайлсхийж байгаа шалтгаан нь тодорхой бус байна.
............. Ерөнхий боловсролын сургууль нь улсын байцаагчдын актын төлбөрөө төлж барагдуулахгүй байгаа нь Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байсан тул нийгмийн даатгалын шимтгэлийн өр авлагаа барагдуулахыг Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлд зааснаар эрх үүргийнхээ дагуу удаа дараа шаардаж байсан билээ. Гэтэл одоо болтол актын төлбөрийг төлж барагдуулаагүй байна.
Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.4-д “тогтоосон хугацаанд төлөөгүй шимтгэл болон нөхөн ногдуулсан шимтгэл, алданги, хүү, торгуулийг шимтгэл төлөгчөөс үл маргах журмаар гаргуулах”, 26 дугаар зүйлийн 26.8-д “Ажиллагчдын тоог дарагдуулсан, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллуулсан, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин олгож байсан болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс өр үүсгэсэн, ажилчдын төлсөн шимтгэлийг нийгмийн даатгалын санд хугацаанд нь оруулаагүй зэрэг зөрчил гаргасан албан тушаалтанд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэх, шаардлагатай бол хуулийн байгууллагад асуудлыг тавьж шийдвэрлүүлнэ” гэж заасны дагуу шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул “............. Ерөнхий боловсролын сургууль”-аар 630,000 төгрөгийн актын төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлүүлж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч А.Эрдэнэбат нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“............. хэлтсийн нэхэмжлэлийн дагуу тус сургуульд сайн дураар ажиллаж байсан Ватару Тошихару /Wataru Toshiharu/ нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Япон хэлний анхан шатны багшаар ажилласан бөгөөд эрүүл мэндийн шалтгаанаар нутаг буцсан болно. Япон улсын иргэн Ватару Тошихару нь тус сургуульд ажиллах хугацаандаа цалин нэхэмжлээгүй бөгөөд Монгол улсын төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.1 дэх хэсгийн дагуу төсвийн төсөлд суугдаагүй, 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.5 дахь хэсгийн дагуу орон тоо батлагдсан төсөвт байхгүй, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг зөрчих буюу цалин хөлс, олговор олгоогүй учир актаар тавигдсан 630,000 төгрөгийг барагдуулах төсөв болон зардал байхгүй болно” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ............. хэлтэс нь хариуцагч ............. Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан 630,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг, хариуцагч нь татгалзлын үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд зохигч талуудад эрхийг тайлбарлаж, үүргийг танилцуулж, мэтгэлцэх эрхээр хангасан болно.
Нэхэмжлэгч нь “............. Ерөнхий боловсролын сургууль /РД:9059199/ нь Япон улсын иргэн WATARU TOSHIHARU-г гэрээт ажилтнаар 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллуулж олгосон 2,000,000 төгрөгийн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл тооцож төлөөгүй, тайлагнаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллуулсан зэрэг зөрчил илэрсэн... нийгмийн даатгалын шимтгэл тооцож төлөөгүй, тайлагнаагүй байгаа нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 1 дүгээр бүлгийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2 дахь заалт, 16 дугаар зүйлийн 16.1, 16.4, 17.1.1, 32.1.1 дэх заалтуудыг зөрчсөн байх тул 630,000 төгрөгийн улсын байцаагчдын акт тогтоосон” гэж тайлбарлаж,
Хариуцагчийн төлөөлөгч А.Эрдэнэбат нь “Ватару Тошихару нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Япон хэлний анхан шатны багшаар ажилласан бөгөөд эрүүл мэндийн шалтгаанаар нутаг буцсан болно. Япон улсын иргэн Ватару Тошихару нь тус сургуульд ажиллах хугацаандаа цалин нэхэмжлээгүй бөгөөд Монгол улсын төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.1 дэх хэсгийн дагуу төсвийн төсөлд суугдаагүй, 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.5 дахь хэсгийн дагуу орон тоо батлагдсан төсөвт байхгүй, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг зөрчих буюу цалин хөлс, олговор олгоогүй учир актаар тавигдсан 630,000 төгрөгийг барагдуулах төсөв болон зардал байхгүй болно. ...Ямар нэгэн цалин хөлс, олговор олгоогүй учраас нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх нь Төсвийн тухай хуулийг зөрчсөн асуудал болно гэж үзэж байна” гэж маргаж байна.
Нэхэмжлэгч ............. хэлтэс нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/79 тоот тушаал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн А/57 тоот тушаал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2/1450 дугаартай “Шалгалт зохион байгуулах тухай” аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга нарт хүргүүлсэн албан тоот, түүний хавсралтад заасан “............. ерөнхий боловсролын сургууль, Ватару Тошихару /ТН4813215/, япон улсын иргэн, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх” гэх баримтыг үндэслэн хариуцагчийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг шалгахгүйгээр ............. хэлтсийн улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 65 дугаартай “Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай” улсын байцаагчийн актыг тогтоосон, түүнийг зөвшөөрөхгүйгээ илэрхийлсэн тайлбарыг хариуцагч тал гаргаж байсан болох нь зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын байцаагч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1-д “шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон данс бүртгэл, тайлан тэнцэл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулж авах”, мөн 26.2.7-д заасан “байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын байр, ажиллагчдын тоог цалингийн сан, төлсөн шимтгэлийн тооцоотой тулган шалгах” ажиллагаа явуулахгүйгээр 630,000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай улсын байцаагчийн акт тогтоосон байна.
Хариуцагч ............. Ерөнхий боловсролын сургууль нь Япон улсын иргэн Ватару Тошихаруг япон хэлний багшаар ажиллуулсан болохоо хүлээн зөвшөөрч байх бөгөөд түүнтэй ямар нэг гэрээ хэлцэл байгуулаагүй, цалин хөлс, олговор олгоогүй, Ватару Тошихару нь 2015 оны 9 дүгээр сарын 07-ний өдөр Монгол улсад орж ирж, 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Буянт-Ухаа хилийн боомтоор Монгол улсаас гарсан болох нь “Батсүмбэр сургууль”-д ажиллаж буй даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 6 дугаар сарын тайлан, Ватару Тошихаругийн Монгол улсын хилээр орсон гарсан лавлагаа, зохигчдын
шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна. /хх-24-42, 49-50/
Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд албан журмаар даатгуулна” гэж заасан байна.
Иймд хариуцагч ............. Ерөнхий боловсролын сургууль нь албан журмаар даатгуулах этгээдэд хамаарах бөгөөд Ватару Тошихаруг ажиллуулсан хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн олгосон цалин хөлсийг үндэслэл болгож 2,000,000 төгрөгийн цалингийн сан үүсгэсэн гэх боловч шүүхэд уг баримтыг гаргаж өгөөгүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Иймд ажил олгогч ............. Ерөнхий боловсролын сургууль нь Япон улсын иргэн Ватару Тошихару-г ажиллуулсан 2015 оны 11, 12 дугаар сард ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 1 сарын 240,000 төгрөгөөр тооцох нь зүйтэй байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “ажил олгогч шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол нуусан буюу бууруулсан орлогод ногдох шимтгэлийг нөхөн төлүүлж, мөн орлоготой тэнцэх хэмжээний алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж зааснаар ажил олгогчийн шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан /нийт/ 480,000 төгрөгөөс ажил олгогчийн төлбөр зохих нийгмийн даатгалын шимтгэлд 100,800 төгрөг, түүнд ногдох алдангид 50,400 төгрөг, нийт 151,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нийгмийн даатгалын санд төлүүлж, илүү нэхэмжилсэн 478,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч ............. хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хариуцагчаас 5,186 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулбал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН