Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Д.Эрдэнэчимэг /онлайн/

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Атарболд

Шүүгдэгч *******, *******-*******, ******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэчимэгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******-*******, ******* нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 0 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч 0 оны 05 дугаар сарын -ны өдөр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, ******* оны дугаар сарын -ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын барилга, замын аж ахуйн мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн дугаар хороо, Үйлдвэрийн ******* тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ УБТЗ-ын замын аж ахуйн албаны шуурхай ажил хариуцсан ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт ******* . /РД:*******/

Монгол улсын иргэн, 198 оны дугаар сарын -ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дархан-Уул аймаг Дархан сумын 5 дугаар баг, 0 дугаар хороолол, -6 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ УБТЗ-ын замын 1 дүгээр ангийн ахлах ажилтай байсан,  улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт Бат-*******. /РД:ЧЖ870/

Монгол улсын иргэн, оны дүгээр сарын -ний өдөр төрсөн, 4 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын техникч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, -- тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ УБТЗ-ын замын 1 дүгээр ангийн дүгээр хэсэгт ажилтай байсан,  улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Лхам овогт Батсүхийн . /РД:МЭ8015/

 

 

Шүүгдэгч ******* нь *******-*******, ******* нартай бүлэглэн 0 оны дугаар сарын 15-наас 0 оны дугаар сарын 18-ны өдрийн хооронд Улаанбаатар төмөр замын Замын 1 дүгээр ангийн Зүүнхараа дүгээр хэсгийн бараа материалын агуулахаас байгууллагын хөрөнгө болох Р-50 хэрэгцээний хуучин хөөлтийн тээг 004 ширхэг, Р-50 хэрэгцээний хуучин ивүүр төмөр 800 ширхгийг завшиж 74470 төгрөгийн хохирол учруулсан, *******-*******, ******* нар нь *******тай бүлэглэн 0 оны дугаар сарын 15-наас 0 оны дугаар сарын 18-ны өдрийн хооронд Улаанбаатар төмөр замын Замын 1 дүгээр ангийн Зүүнхараа дүгээр хэсгийн бараа материалын агуулахаас байгууллагын хөрөнгө болох Р-50 хэрэгцээний хуучин хөөлтийн тээг 004 ширхэг, Р-50 хэрэгцээний хуучин ивүүр төмөр 800 ширхгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж 74470 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өгсөн ..... Миний хувьд гэм буруугаа хүлээж прокурортой эрүүгийн хариуцлагын талаар тохирсон. Эхний мэдүүлэгт 00000 төгрөгийг авсан гэж ярьсан нь мөрдөгч нэгэнт хэргээ хүлээж байгаа юм чинь авсан гэдгээ хэл гэхээр нь хэлсэн. аас 8 сая төгрөг авсан. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******-*******ын өгсөн ..... Анхны мэдүүлэгт мөрдөгч тулгаж байцаасан учир би сандраад буруу зүйл ярьсан. Дараагийн мэдүүлгийг би өмгөлөгчтэй өгсөн. Цаашид ийм зүйл хийхгүй гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өгсөн ..... Гэм буруугаа зуун хувь хүлээн зөвшөөрч байна. Би эд материал хариуцан ажиллаж байсан нь үнэн. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Т.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Манай байгууллагын мөрдөгдөж буй хэрэгцээний хуучин замын дээд тогтоц материалын дансан дахь үнээр үнэлгээ хийж үзэхэд Р-50 хэрэгцээний хуучин хөөлтийн тээг 004 ширхэг буюу тонн 45 килограмм мөнгөн дүнгээр 900 төгрөг, Р-50 хэрэгцээний хуучин ивүүр төмөр 800 ширхэг буюу 4 тонн 874 килограмм буюу 4000 төгрөг, нийт 7. тонн буюу 74470 төгрөгийн хохирол учирсан. Төмөр замын дээд тогтоц ивүүр төмөр 800 ширхэг, хөөлтийн тээг 19 ширхгийг төмөр зам дахь цагдаагийн газрын эд зүйл агуулах талбайгаа хүлээж авсан. Хөөлтийн тээг нийт 004 ширхэг дутсанаас 19 хүлээн авч 87 ширхэгийн дутагдалтай. 87 ширхэг хөөлтийн тээг төмрийн нийт жинлүүр нь 0.5 тонн буюу дансан дахь үнэлгээгээр 600 төгрөгийн хохиролтой байна. ... Хөөлтийн тээг 87 ширхгийг хүлээж аваагүй ба тухайн хэрэгт холбогдсон хүмүүс байгууллагаас /0 дугаартай нэхэмжлэх хуудас өгсөн ба учруулсан хохирол 5688 төгрөгийг байгууллагын дансанд хийж хохиролгүй болгосон... Байгууллагад учруулсан хохирлыг төлж барагдуулсан учир цаашид байгууллагын зүгээс ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлын тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Би өөрийн биеэр шүүх хураллд оролцохгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44-, 5-55 дугаар хуудас/

Гэрч Т.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Үүний дагуу урьдын тахил болох Д. луу 95695689 дугаар луу залгаж дугаар сарын -нд шиг санаж байна Монголоос төмөр замын ивүүр төмөр 800 ширхэг, хөөлтийн тээг 800 ширхэг, м4 маркийн уулзварын хавчаарын боолт 580 ширхэг нийт 9 тонн төмөр замын жижиг хэрэглэл олдох уу сураглаж өгөөч гэж асуусан... 0 оны дугаар сарын -нд над руу залгаж төмөр замын хэрэглэлүүд олдохоор боллоо тээвэр нь ороод нийт 16000000 төгрөгөнд таны хэлсэн газар хүргэж өгөх болно гэж хэлсэн. ... Би өөрөө тухайн төмөр замын хэрэглэлийг тосож авахаар Энх өглөө ХХК дээр очсон. -4 цагийн дараа портер машин тус бүр 00000 ширхэг төмөр замын ивүүр төмөр ачиж ирээд хашаанд орж ирсэн. Тухайн үед гэх хүн өөрөө тоолж өгсөн. Би гэх хүнд яагаад ийм бага хэмжээтэй гарал үүслийн ямар ч бичиг баримтгүй машин ирж байгаа юм бэ 9 тонн ачааг ийм маягаар зөөвөл хэзээ дуусах юм бэ болохгүй бол би өөрөө 000000 төгрөгийн үнэтэй машин явуулъя гэж т хэлээрэй, мөн барааны дагалдах бичиг баримтуудыг бэлдээрэй гэж гэх хүнд хэлсэн. Сэлбэг буулгаж дууссаны дараа гэх хүн над руу залгаад би цаад хүмүүстэйгээ утсаар ярьлаа таны санал болгосон машиныг үнэтэй байна өөрсдөө зохицуулаад бараагаа зөөнө бүх бараа буусны дараа бичиг баримтыг хүлээлгэж өгнө гэнээ гэж надад хэлсэн. /1 дүгээр хавтаст хэргийн 89-90 дүгээр хуудас/

Гэрч Д.ын мөрдөн ашлгах ажиллагаанд өгсөн .... Маргааш нь буюу 0 оны дугаар сарын 07-ны өдөр над руу залгаад ивүүр төмөр 800 ширхэг, хөөлтийн тээг 500 ширхэг, боолт 500 ширхэг олдохоор боллоо эхний ээлжинд 8000000 төгрөг гэж байна гэхээр нь би за ашгүй дээ гэж бодоод за тэгвэл гэрээ хэлэлцээр хийгээд бараа материалаа авъя гэхэд та шууд зарах хүний данс руу 8 сая төгрөгөө шилжүүл гэхээр нь ах нь Оросын холбооны улсад байна би тэр хүнийг чинь сайн танихгүй чамаар дамжуулж мөнгөө шилжүүлнэ гэж хэлээд ын Голомт банкны дансыг аваад тухайн өдрөө 8000000 төгрөг шилжүүлсэн. .... 0 оны дугаар сарын 18-ны өглөө цагт би Эрхүүгээс Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд сууж тухайн өдрийн шөнө Монголд орж ирэхэд ах над руу залгаад төмөр замын жижиг хэрэглэл ачиж ирсэн портер машины нэг нь төмөр замын цагдаад баригдаад явчихлаа ямар учиртай материалууд байсан юм бэ наад асуудлаа өөрөө шийдээрэй би чамд тусалъя гэж бодсон юм чи өөрөө шийдээрэй гэж хэлээд утсаа тасалсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 94- дугаар хуудас/

Дамно ХХК-ний шинжээчийн 0 оны дугаар сарын 0-ны өдрийн дүгнэлтээр төмөр замын жижиг хэрэглэл эд зүйлийг 74470 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

 Шүүгдэгч Шүүгдэгч ******* нь *******-*******, ******* нартай бүлэглэн 0 оны дугаар сарын 15-наас 0 оны дугаар сарын 18-ны өдрийн хооронд Улаанбаатар төмөр замын Замын 1 дүгээр ангийн Зүүнхараа дүгээр хэсгийн бараа материалын агуулахаас байгууллагын хөрөнгө болох Р-50 хэрэгцээний хуучин хөөлтийн тээг 004 ширхэг, Р-50 хэрэгцээний хуучин ивүүр төмөр 800 ширхгийг завшиж 74470 төгрөгийн хохирол учруулсан, *******-*******, ******* нар нь *******тай бүлэглэн 0 оны дугаар сарын 15-наас 0 оны дугаар сарын 18-ны өдрийн хооронд Улаанбаатар төмөр замын Замын 1 дүгээр ангийн Зүүнхараа дүгээр хэсгийн бараа материалын агуулахаас байгууллагын хөрөнгө болох Р-50 хэрэгцээний хуучин хөөлтийн тээг 004 ширхэг, Р-50 хэрэгцээний хуучин ивүүр төмөр 800 ширхгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж 74470 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 05 дугаар хуудас/, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Т.ийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44-, 5-55 дугаар хуудас/, гэрч Т.ийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 89-90 дүгээр хуудас/, гэрч Д.ын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 94- дугаар хуудас/, Дамно ХХК-ний шинжээчийн 0 оны дугаар сарын 0-ны өдрийн эд зүйл үнэлсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 58 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн, *******-*******, ******* нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг хүлээн зөвшөөрч шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд  мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 Шүүгдэгч *******, *******-*******, ******* нарын бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэл нь бүлэглэж үйлдсэн, албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн шинжийг агуулж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, .4 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч *******, *******-*******, ******* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд мөрдөгч, прокурор, бусад этгээдийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр эрүү шүүлт тулгах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, хүнлэг бус хэрцгий харьцах, нэр төрийг гутаан доромжлох, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнг, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, мөн хуулийн .4 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1. “албан тушаалын байдлаа ашиглаж:” үйлдсэн бол арван мянган  нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд, шүүгдэгч *******-*******, ******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд  хамаарах бөгөөд шүүгдэгч нар нь прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг  ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 5000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 5000000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,  *******-*******, ******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1 дэх хэсэгт заасныг баримтлан 000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 000000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ыг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 5000000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч *******-*******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1 дэх хэсэгт заасныг баримтлан 000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 000000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, *******, *******-*******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 6., 6., 6.6, 6.7, 6.8, 6.  дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Боржигин овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн, овогт Бат-*******, Лхам овогт Батсүхийн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ыг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 5000000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1 дэх хэсэгт заасныг баримтлан *******-*******, ******* нарыг 000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 000000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

            . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь 5000000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд 4 хувааж хэсэгчлэн төлөхөөр, *******-*******, ******* нар нь 000000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд 4 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******, *******-*******, ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  *******, *******-*******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******, *******-*******, ******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН.