Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/48

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

          Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж, шүүгч Б.Алтанцэцэг, Б.Эрдэнэмөнх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Д.Шинэбал

Хохирогч О.*******

Шүүгдэгч С.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа

Иргэдийн төлөөлөгч Б.Биндэръяа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.*******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг *******0************** оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч *******0*******3 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг ******* суманд ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг ******* сумын 3 дугаар баг, ******* *******- тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын ******* дугаар шүүхийн *******004 оны 10 дугаар сарын *******5-ны өдрийн № 1*******3 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.******* дахь хэсэгт зааснаар 0******* жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6******* дугаар зүйлийн 6*******.1-д зааснаар 0******* жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт *******. /РД:МЗ87**************63/

 

Шүүгдэгч С.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******0************** оны 07 дугаар сарын 19-ний өдөр *******0 цагийн орчимд Сэлэнгэ аймаг ******* сумын 3 дугаар баг, ******* *******-53 тоотод байрлах иргэн Г. гэрт хохирогч О.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хэвлий хөндий рүү нэвтэрсэн шарх, элэгний 5-6-р сегмент нэвт урагдсан, хэвлийн хөндийд шингэн хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******ийн өгсөн ..... *******0************** оны 07 дугаар сарын 19-ний өдөр ******* цагийн орчимд *******гийн гэрийн гадна түүнтэй тааралдсан. ******* бид хоёр *******гийн нөхөр Дэлгэрнямаа дээр очихоор таксигаар явсан боловч байгаа айлыг нь олохгүй буцаж *******гийн гэрт ирсэн. ******* бид хоёр гэрт нь 0.5 литрийн саванд хийчихсэн байсан архийг хувааж уусан. ******* талх зүсч идээд хутгаа ширээн дээр орхисон байсан. ******* бид хоёр *******гийн гар утсыг булаацалдаж маргалдсан. Гар утсаар нь би хүнтэй ярьсан чинь хамаагүй хүнтэй ярьлаа гэж уурлаад байсан юм. Хоёулаа согтуу байсан болохоор хутга булаацалдаж байгаад давхралдаж унасан. Хутга *******гийн цээжинд зоогдсон байхаар нь би хутгыг сугалж авсан. Тэгээд *******г дээш өндийлгөж суулгаад даавуугаар орооход цус нь тогтохгүй байхаар нь түргэн дуудсан гэх мэдүүлэг

Хохирогч О.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ....... *******0************** оны 07 дугаар сарын 19-ний өдөр ******* цагийн орчимд *******тэй тааралдсан. Би нөхрөө хайгаад олоогүй бид хоёр буцаж манай гэрт ирсэн. 0.5 граммын саванд хийсэн Хараа архийг хувааж уусан. Би хутга гаргаж ирээд талх зүсч идээд сууж байсан. ******* миний утсаар хүн лүү ярихаар нь би болноо битгий хүн лүү яриад бай гэхэд юун сүртэй юм гэж хэлээд ширээн дээрээс ******* хутга авах шиг болоод намайг сууж байхад хутгалсан байсан. Гомдолгүй. Одоо үе үе оёдол таталдаад байдаг. Цаашид эмчлүүлэхэд гарах зардлыг нэхэмжилнэ гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... *******0************** оны 07 дугаар сарын 19-ний өдрийн орой 19 цаг 40 минутанд О.******* гэгч эмэгтэй нь хутгалуулсан шархтай ирсэн. Түүний биед үүссэн шарх нь хэвлийн баруун дээд хэсэг буюу баруун хавирганы нумыг дайруулсан, босоо чиглэлтэй, хутга дээрээс доошоо орсон, арьсан дээр үүссэн шарх нь 3 см орчим хэмжээтэй босоо чиглэлтэй, ир хэсгийг гэмтсэн хүнийхээ эсрэг тал руу харуулсан, хутганы чиглэл нь баруун хавирганы 1******* дугаар хавирганы мөгөөрсийг хөндлөн огтлоод хэвлий рүү нэвтэрч элэгний 6 дугаар сегментийг нэвт хатгасан байдалтай хутганы үзүүр хөндлөн гэдэсний чацархайд тулж зогссон байсан... О.******* манай найз намайг ингэсэн гэж ярьсан. Дараа нь түүний найз гэх бондгор шар эмэгтэй /*******/ надаас О.*******гийн биеийн байдлыг асуунгаа би ингэчихсэн юм гэж ярьсан гэх мэдүүлэг /Хх-н 4******* дугаар хуудас/

 Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ *******0************** оны 07 дугаар сарын *******5-ны өдөр № 130 ..... Дүгнэлт:

1.О.*******гийн биед хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, элэгний 5-6-р сегмент нэвт урагдсан, хэвлийн хөндийд шингэн хуралт гэмтэл тогтоогдсон.

*******. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 47-48 дугаар хуудас/

Шинжээч Г.Ган-Эрдэнээс мэдүүлэг авсан тэмдэглэл ..... О.*******гийн бие учирсан гэмтэл нь хохирогчийг суугаа байдалтай байх үед дээрээс нь доош шууд хутгалсан үед үүсэх боломжтой. Харин хутга булаацалдаж газар хамт унахад үүсэх боломжгүй. Хэрэв хутга булаацалдаж газар хамт унахад хутгалагдсан бол шарх нь чигээрээ бус хөндлөн юм ташуу чиглэлтэй үүсэх байсан гэх мэдүүлэг /Хх-н 44 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 07-14 дүгээр хуудас/

Хэргийн газрын дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 15-*******1 дүгээр хуудас/

Шүүгдэгч С.*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 6******* дугаар хуудас/

Шүүгдэгч С.******* нь ******* *******- тоотод ам бүл 5 оршин суудаг гэсэн Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт  /Хх-н 67 дугаар хуудас/

Шүүгдэгч С.*******ээс хохирол төлсөн буюу эмнэлгийн ор хоногийн мөнгө 19*******550 төгрөгийг төлсөн баримт /Хх-н 83 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч С.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******0************** оны 07 дугаар сарын 19-ний өдөр *******0 цагийн орчимд Сэлэнгэ аймаг ******* сумын 3 дугаар баг, ******* *******-53 тоотод байрлах иргэн Г. гэрт хохирогч О.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хэвлий хөндий рүү нэвтэрсэн шарх, элэгний 5-6-р сегмент нэвт урагдсан, хэвлийн хөндийд шингэн хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.4 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч С.*******ийн хохирогч О.*******гийн хэвлийн тус газарт хутгаар нэг удаа хутгалсан үйлдэл нь архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэснээс хоорондоо үл ойлголцол үүссэн хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх бөгөөд хохирогч О.*******гийн биед хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, элэгний 5-6-р сегмент нэвт урагдсан, хэвлийн хөндийд шингэн хуралт гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан шүүгдэгч С.******* нь болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч О.*******гийн биед хүнд хохирол учруулсан гэж үзэхээр байх тул шүүгдэгч С.*******т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх боломжтой гэсэн саналыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн модон иштэй хутгаар буюу зэвсэг хэрэглэж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан талаар хохирогч О.*******, шүүгдэгч С.******* нар тодорхой мэдүүлж хүлээн зөвшөөрдөг бөгөөд хутга хэрэглэж гэмтэл учруулаагүй гэж огт маргаагүй, хохирогч О.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд ямар шалтгааны улмаас хэрхэн хутгалуулсан талаар тодорхой мэдүүлгийг өгч байгаа, мөн Б.Энхтөр эмчид үзүүлэхдээ хэн хутгалсныг О.******* хэлсэн, С.******* ч гэсэн өөрөө би ингэчихсэн юм гэдгээ хэлсэн гэдгийг Б.Энхтөр эмч гэрчийн мэдүүлэг өгөхдөө тодорхой мэдүүлсэн, шинжээч эмч Г.Ган-Эрдэнэ шинжээчийн дүгнэлт гаргаж шинжээчээр мэдүүлэг өгөхдөө О.*******гийн биед учирсан гэмтэл нь хохирогчийг суугаа байдалтай байх үед дээрээс нь доош хутгалах үед үүсэх боломжтой, хутга булаацалдаж газар хамт унахад үүсэх боломжгүй гэдгийг мэдүүлсэн зэргээс дүгнэж үзэхэд хохирогч О.*******, шүүгдэгч С.******* нар нь хутга булаацалдаж байхдаа газар хамт унаснаас хохирогчийн биед хутга зоогдож хүнд гэмтэл учирсан болгоомжгүй үйлдэл байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч С.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар, шүүх хуралдаанд шүүгдэгчээр оролцож мэдүүлэг өгөхдөө би хутгалаагүй, бид хоёр хутга булаацалдаж байхдаа газар хамт унаснаас хохирогч О.*******гийн цээжин хэсэгт хутга зоогдсоныг би хутгыг сугалж авсан гэж мэдүүлж байгаа нь шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэж дүгнэх үндэслэл болж байна.

 Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч С.*******, хохирогч О.******* нар нь архи уусан согтуу байх үедээ утаснаас болж муудалцан ширээн дээр байсан хутгыг ******* нь авч *******гийн хэвлийн хөндий рүү хутгалж хүнд гэмтэл учруулсан гэм буруутай байна гэж дүгнэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас илт зөрүүгүй байх тул дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.4-д “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч С.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба хуульд зааснаар тэнсэх боломжгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.4 дэх хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа уг тусгай ангид заасан доод хэмжээний хорих ял болох 05 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулах, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан 05 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.******* нь хохирогч О.*******гийн хэвлийн тус газарт хутгалж хүнд гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, хутга булаацалдаж байгаад хамт газар унасан бологоомжгүй үйлдлээс хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан гэж мэдүүлж хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх С.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.4 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 05 жилээс доогуур хугацаагаар хорих ял оногдуулах боломжгүй байна гэж үзлээ.

Хохирогч О.******* нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн модон иштэй нийт *******4 см урттай хутга 1 ширхэг, Хараа нэртэй архины шил ******* ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон дэвсгэр даавуу зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь *******0*******3 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.*******, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.******* дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1, *******.*******, *******.3, *******.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.4 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.4 дэх хэсэгт заасныг баримтлан С.*******ийг 05 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан С.*******т оногдуулсан 05 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн модон иштэй нийт *******4 см урттай хутга 1 ширхэг, Хараа нэртэй архины шил ******* ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон дэвсгэр даавуу зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

            5. Хохирогч О.******* нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь *******0*******3 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Б.ХЭРЛЭН

 

                                                                      ШҮҮГЧИД                     Б.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                                                            Б.ЭРДЭНЭМӨНХ