Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/49

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд

Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр

Улсын яллагч Д.Шинэбал

Хохирогч С.*******

Шүүгдэгч  Ш.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ш.*******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Ерөө суманд 1986 оны 02 дугаар сарын 0*******-ны өдөр төрсөн, *******7 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ой мод үржүүлэг мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, ******* хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг ******* сумын ******* дугаар баг, ******* № ******* тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт ******* *******. /РД:МТ86020*******08/

 

           Шүүгдэгч Ш.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 202******* оны 0******* дугаар сарын 18-ны өдрийн 20 цаг, 22 цагуудын орчимд, мөн 202******* оны 0******* дугаар сарын 19-ний өдрийн 10 цагийн орчимд нийт ******* удаагийн үйлдлээр Сэлэнгэ аймаг ******* сумын ******* дугаар баг, ******* № ************** тоотод оршин суух иргэн С.*******гийн байшингийн вакум цонхны шилийг хагалж 588000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.*******ийн өгсөн ....... 202******* оны 0******* дугаар сарын 18-ны өдөр нөхөр байсан надтай 2-******* удаа тааралдсан. Миний хоёр хүүхдийн хувцас тоглоом нь хүүхдүүдийн өвөө болох *******гийн гэрт байсан. Би хүүхдийнхээ хувцсыг авмаар байна гэж *******гийнд байдаг Батмэнд гэдэг хүүхдэд хэлсэн. Мөн нөхөр байсан өд гар утас руу нь залгаж хэлсэн. өөдөөс уурлаж харааж зүхсэн. рүү залгахад утсаа унтраасан байхаар нь ээж Д. руу нь залгасан. Хүү эмээ болох тай яриад аав байгаа юм уу дүү бид хоёр хувцас тоглоомнуудаа авъя гэж хэлсэн. Эмээ нь гадуур байна аав чинь байхгүй байгаа харихаараа өгч явуулъя гэж хэлсэн. 202******* оны 0******* дугаар сарын 18-ны өдөр 19 цагт ээжийндээ очиход хүү надад танихгүй хүн ирээд өвөө чинь өгсөн гээд хайрцагтай хувцас, тоглоом үзүүлсэн. 20 цагийн үед би рүү залгасан. Тухайн үед бага охин халуураад байсан. Би өд чи өөрөө хувцас тоглоомыг нь өгч болоогүй юм уу мөн хүүхдийн тэтгэлгээ төлөөч хөхөө өвлийн хүйтэнд 2 хүүхэд хашаанд оруулж орхисон байсан гэж хэлэхэд өөдөөс уурлаад надад тэгэх шаардлага байхгүй гэсэн. Тэгээд би 21 цагийн үед ийн аавынх нь гэрт очсон. Хаалгыг нь нүдэхэд хүн гарч ирээгүй, утас руу нь залгахад утсаа аваагүй. Хашааны гаднаас чулуу аваад байшин луу нь шидэхэд ийн ээж гарч ирсэн. Хүү чинь байна уу хүүхдийн хувцас өөрөө өгчихөж болоогүй юм байх даа хүүхдээ гаргаад ир гэж хэлэхэд алга байна яасан ядаргаатай юм хэл ам хэрүүл чинь яасан тасардаггүй юм бэ гэж хэлсэн. Хүүхдийн овгоо солиулъя, хүүхдийн тэтгэлгээ төл гэж шаардсан. Би ээж г нь гэр лүүгээ орсон хойно дахиад чулуу авч шидэхэд тамбарын 2 цонх нь хагарсан. Цонх хагарахд , ******* хоёр хоёулаа гарч ирсэн. Маргааш нь 202******* оны 0******* дугаар сарын 19-ний өдөр 11 цагт хүү , охин нарыг дагуулаад ийн аавын гэрт дахин очсон. ийн ээж нь найзын хамт гарч ирээд хэл амаар доромжлохоор нь би явсан. Тэр өдөр цонх хагалаагүй гэх мэдүүлэг

Хохирогч С.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн .... Бид нарын хувьд бол *******ийг хэл амаар доромжилсон зүйл байхгүй. Ш.******* 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр согтуу машинтай орж ирээд манай хүү ийг дайрч ална гэж байгаад явсан. 202******* оны 0******* дугаар сарын 18-ны өдөр ******* цонх хагалсан. 202******* оны 0******* дугаар сарын 19-ний өдөр хагарсан цонхыг дахиж хагалсан. Бид нарыг дээрэлхээд байгаа юм шиг санагдахаар нь цагдаад хандсан. Цаашид хэвийн амгалан тайван амьдармаар байна. Албан ёсоор шүүхээр салсан хүүхдүүд шүү дээ. Цонхны шилний үнэ 588000 төгрөгийг нэхэмжилнэ. Гомдолтой байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Гэрч  Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Бас гэрийн хаалганы гонхны шилийг чулуугаар хагалсан тэр чимээнээр бид нар гарч харсан. Бид нарыг гарч харахад манай хуучин бэр Ш.******* хашааны үүдийг өшиглөж онгойлгоод зогсож байсан. Яагаад цонх хагалсан бэ гэж учрыг асуухад хүү ийг гаргаж ир гэсэн. Бас хүүхдүүдийн овог сольж өг гэсэн шаардлага тэвьж элдвээр намайг харааж чи үхлийн муугаар үх гэж нулимсан. ... Ш.******* нь дахин ирж танхайрсан. Тухайн үед дахин ирэхдээ бүтэн байсан нэг цонхыг хагалсан. Бас хэрүүл маргаан хийж байгаад явсан. Маргааш өглөө нь болох 202******* оны 0******* дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн үед ирж чулуу шидэж цонх хагалж танхайрсан. Бид нар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаагийн албан хаагч нар ирээд Ш.*******ийн гэрт очсон байсан гэх мэдүүлэг /Хх-н 21 дүгээр хуудас/

Гэрч М. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Би 202******* оны 0******* дугаар сарын 18-ны орой хэв журмын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад жижүүрийн шуурхай албанаас ирсэн дуудлагын дагуу Сэлэнгэ аймаг ******* сумын ******* дугаар баг, ******* ************** тоотод 21 цагийн үед очиход Ш.******* нь хадам ээж болох Д.тай хэрүүл маргаан хийсэн хашааны хаалга эвдэж байшингийн цонх хагалсан байдалтай байсан. Гомдол мэдээллийн дагуу Ш.*******ийг цагдаагийн хэлтэс рүү авчирч жижүүрийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Э. хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг /Хх-н 2******* дугаар хуудас/

Вакум цонхны хагарсан шилийг нийт 588000 төгрөгөөр үнэлсэн Арвижих Эстимэйт ХХК-ний эд зүйлийн үнэлгээ /Хх-н 27 дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 06-11 дүгээр хуудас/

Ш.*******ийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг Алкотест 68-20 багажаар шалгахад 1.52 хувийн тоон үзүүлэлт илэрч байсан гэх согтуурал шалгасан тухай тэмдэглэл /Хх-н *******7 дугаар хуудас/

Ш.*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 50 дугаар хуудас/

Ш.*******ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 51 дүгээр хуудас/

Ш.******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн ******* сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 56 дугаар хуудас/ зэрэг болно.

  

Шүүгдэгч Ш.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 202******* оны 0******* дугаар сарын 18-ны өдрийн 20 цаг, 22 цагуудын орчимд, мөн 202******* оны 0******* дугаар сарын 19-ний өдрийн 10 цагийн орчимд нийт ******* удаагийн үйлдлээр Сэлэнгэ аймаг ******* сумын ******* дугаар баг, ******* № ************** тоотод оршин суух иргэн С.*******гийн байшингийн вакум цонхны шилийг хагалж 588000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Ш.*******ийн хохирогч С.*******гийн байшингийн вакум цонхны шилийг хагалсан үйлдэл нь санаатайгаар бусдын эд хөрөнгийг гэмтээсэн үйлдэл гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ш.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 09 сарын хугацаанд 9 хувааж сард 50000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ш.*******ээс эд зүйлийн үнэлгээгээр тогтоосон вакум цонхны шилний үнэ 588000 төгрөгийг гаргуулж хохирогч Сэлэнгэ аймаг ******* сумын ******* дугаар баг, ******* № ************** тоотод оршин суух С.*******д олгох үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлагүй болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.*******, 5.4 дэх хэсэг, *******6.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, *******6.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, *******6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, *******6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.*******, 2.4 дэх хэсэг, *******6.7 дугаар зүйлийн ******* дахь хэсэг, *******6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, *******6.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Боржигон овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.*******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            *******. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.******* нь 450000 төгрөгийн торгох ялыг 9 сарын хугацаанд 9 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ш.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ш.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг дурьдсугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.*******ээс 588000 /таван зуун наян найман мянган/ төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг ******* сумын ******* дугаар баг, ******* № ************** тоотод оршин суух, Монгол овогт Сумъяагийн *******д олгосугай.  

            7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ш.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН.