| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2022/0119/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/52 |
| Огноо | 2023-05-31 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Д.Шинэбал
Хохирогч Ч.*******, Б.*******
Хохирогч Б.*******гийн өмгөөлөгч Б.Билгүүн /онлайн/
Хохирогч Ч.*******ын өмгөөлөгч А.Мөнхбат
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат
Шүүгдэгч О.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн О.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, уул уурхайн цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 5, ээж, 3 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын ******* ******* дугаар баг, гэх газар оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Уулын нуур ХХК-д талх, нарийн боовчин ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан
-2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн № *******2 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500000 төгрөгөөр торгох ялыг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт *******. /РД:МИ93**************03/
Шүүгдэгч О.******* нь иргэн Ч.*******ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багт байрлах Нархан хотхоны № 04 тоот байрыг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бусдад зарж борлуулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.*******ы өгсөн... Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг маань үнэн зөв учир дахин мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг
Хохирогч Ч.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Миний хувьд энэ байдлаас болоод цаг хугацаа болон эд хөрөнгөөр нилээн хохироод байна. Дахин дахин шүүх хуралдаанд оролцож эхнэр хүүхдээ дурсаж яриад байх нь надад хэцүү байна. Байрыг зарахаас өмнө Б.******* намайг гэртээ дуудахаар нь очсон чинь *******ы ээж , *******ы ах, ******* гурав байсан. Тэгээд эд нар хэдүүлээ тохиръё гээд Спиртийн байр үзүүлээд зөрүүг тохиролцож болно гэхээр нь би за за гээд зөвшөөрсөн. Спиртийн байрыг авах саналыг гаргаад Б.******* авчихаач гээд дэмжээд байсан. ******* над руу утсаар ярьж намайг дууда би *******гийн древеньд байдаг гэр лүү нь очсон. 9965 тай 77 орсон дугаараас залгасан. ******* надад Спиртийн байрыг үзүүлсэн. Би одоо тэр байрыг зааж өгч чадна. Би эд нарт итгээгүй. Намайг бас залилсан. Би Спиртийн байрны эзэн гэх гэдэг залуугаас асууж тодруула тийм юм байхгүй хүнд түрээслэж байгаа байр учир зарахгүй гэж хэлсэн. Тэр байрыг ******* түрээслэж байсан байж магадгүй байсан юм билээ. О.******* нь Б.*******д байр зарсныг бид мэдээд манай охин , талийгаач эхнэрийн дүү Д. нар ******* луу ярьж хэлсэн байдаг. 2022 оны 05 дугаар сарын сүүлээр ******* манайд байрны түлхүүр өгөхөөр нь манай дунд охин очоод байраа онгойлгох гэсэн чинь түлхүүр нь таарахгүй байсан гэсэн. Тэгэхээр нь хаалгыг нь нүдсэн чинь өөр хүн гарч ирээд энэ байрыг *******гаас түрээслэж сууж байгаа гэж хэлсэн байсан. Охин маань 2022 оны 06 дугаар сарын эхээр 02 хавьцаа очсон байх. Тэгээд бид нар ******* байрыг *******д зарсан юм байна гэж мэдсэн. Би одоо 4 хүүхдийн хамт хашаа байшинд амьдарч байна. 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шүүхийн шийдвэрийн дагуу байраа л буцааж авмаар байна. Мөнгө төгрөг боло авахгүй. Шийдвэр гүйцэтгэл дээр очихоор Х. нь худлаа яриад алга болчихдог байсан. Мөн би нэг удаа даргатай нь уулзах гэхэд ******* ажилтай байж байгаад миний өргөдлийг харж уншчихаад миний нэр байна гээд намайг оруулаагүй гэх мэдүүлэг
Хохирогч Б.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...Би *******тай 2021 оны 11 дүгээр сард танилцсан. Үүнээс хойш нэг сар гарангийн дараа хоосон газар дээр барьсан байшинтай зармаар байна гэж санал тавихаар нь би зөвшөөрөөгүй. ******* жолооны үнэмлэх гаргаж өгнө гээд 400000 төгрөг авч байсан. ******* надад байр зарна зар тавьсан гэхээр нь хэдээр зарах уу гэхэд 32 саяас ярина гэсэн. Өөрөө 2*******, 29 саяд авсан гэж ярьсан. Тэгэхээр нь би машинаа зараад болох юм байна гэж бодсон. Ээж аавдаа хэлж тэтгэврийн зээл авахуулсан. Яг авах болсон чинь банкны барьцаанд байгаа гэж хэлсэн. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь банкны барьцаанд байсан. Ер нь энэ хугацаанд О.******* нь намайг 2 удаа залилах гэж оролдсоныг одоо би ойлгож байна. Байр ээжийн нэр дээр байгаа гэсэн. 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр худалдах худалдан авах гэрээг хийсэн. Банкны зээлийн өр болох 23 сая төгрөгийг нь төлчихөөд ээж тай нь гэрээ хийсэн. Байрных нь газрын хэмжээ зөрөөд байна газрын албатай уулз гэхээр нь би тай уулзсан. Тэгээд байрны гэрчилгээ нь гарсан. ******* байраа суллаж өгөхгүй нилээн удсан бөгөөд надтай маргалдсан. Би байраа буцааж ав гэхэд аваагүй. Метр квадрат нь зөрүүтэй байсан. Би ажилтай байхдаа *******ыг оруулахгүй гэж байгаагүй ******* дэд дарга уулзаж байсан. гэдэг хүн *******д чи яагаад надад хэлээгүй юм бэ гэхэд ******* дуугарахгүй байсан. *******ы ах нь ээж ыгаа загнаад та нар *******ыг бүүр давруулаад байна гэж хэлж байсан. *******ы ах, гуай, ******* нарын хамт Спиртийн байранд очиж 2 давхарт нэг байр гуай *******д үзүүлсэн. гуай *******д өгсөн мөнгөндөө энэ байрны урьдчилгаа болгож аваад үлдэгдэл мөнгөө төл гэж хэлж байсан. *******ын талийгаач эхнэрийн дүү Д. нь над руу 2022 оны 06 дугаар сарын дундуур ярьсан. Би түүнд бүх үнэнийг хэлсэн. Би *******аас байрыг 2022 оны 06 дугаар сарын эхээр бараг хүчээр шахуу суллаж авсан. Адилхан хохирогч байж ******* намайг залилсан мэтээр яриад байх юм. Би байрыг 2022 оны 06 дугаар сарын *******-ны өдөр А. 30 сая төгрөгөөр зарсан. Худалдах худалдан авах гэрээг 10 сая төгрөгөөр хийсэн нь татвар бага төлөх гэж л тэгсэн байх. Анх *******тай би 2******* сая төгрөгөөр худалдаж авахаар тохирсон байсан боловч метр квадрат нь зөрүүтэй гээд 26 сая төгрөгөөр худалдаж авсан. Спиртийн үзүүлдэг байрыг болохоор ******* түрээслэж амьдарч байсан юм билээ. Тэгээд ******* нь ээж даа нөгөө Нарханы байраа зараад томсгосон байр гэж худлаа хэлсэн юм шиг байна лээ. Ээж нь тэр байрыг нь *******д ав гэж үзүүлсэн юм байна лээ. Бид нар хамт бүгдээрээ очиж Спиртийн байрыг үзсэн. Маргааш нь над руу гуай яриад ******* надад худлаа ярьсан юм байна Спиртийн байрыг ******* худалдаж аваагүй түрээслэж байсан юм байна балай юм боллоо гэж хэлж байсан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Яллагдагч О.*******ы 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн ...Ээж 2021 оны 06 дугаар сард тэтгэврийн зээл аваад надад 1500000 төгрөгийг ******* а өг гээд өгөхөөр нь би тэр мөнгийг нь өгөлгүй өөрөө хэрэглэчихсэн. Тэгээд тэрнээс хойш ээж бид хоёр мөнгө өгөхгүй байж байтал ******* ах ээж бид хоёрыг 2021 оны 09 дүгээр сард шүүхэд өгчихсөн байсан. Тэгээд ноднин намраас хойш шүүхээр иргэний маргаантай явж байгаад 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шүүхийн захирамж гарсан. Тухайн захирамжин дээр намайг *******д байрыг нь суллаж, гэрчилгээний хамт хүлээлгэн өгөхөөр, харин *******ыг 12*******00000 төгрөгийг надад төлөхөөр тусгаж өгсөн. Тэгээд би ээждээ 2022 оны 03 дугаар сард шүүхийн захирамж гарсны дараа ******* ах бид хоёр шүүхээр ороод би байрыг авахаар болчихсон бүх маргаан дууссан гэж хэлчихсэн юм. Тэгээд би 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Нарханы № 04 тоот байрыг иргэн *******д суллаж өгөлгүй иргэн Б.*******д 25000000 төгрөгөөр зарсан. Тухайн 25 сая төгрөгийн 1 сая төгрөгийг нь эхлээд би иргэн иргэн Б.*******д байраа зарахаас 10 хоногийн өмнө дансаар авсан. Дараа нь байраа зарах үедээ банкны зээлээ хаах гээд 24 сая төгрөгийг Хас банкин дээр бэлнээр авсан. Тэгээд гэрчилгээг нь авчихаад ээжтэй хамт яваад *******д шилжүүлж өгсөн... Энэ үйлдэлд манай ээж Я. оролцоогүй ээ. Би тухайн үед ах дүү нар болон гэрийнхэндээ хэлээгүй байж байгаад өөрөө зар тавиад тухайн байрыг зарсан. Би тухайн үед байр зарахдаа ямар нэгэн зүйл бодолгүй өөрөө том толгой гаргаад тухайн байрыг суллаж *******д шилжүүлж өгөлгүй өөр хүнд зарчихсан... Би шүүхийн захирамж гарснаас хойш 12000000 төгрөгийг увуулж цувуулаад өөрийнхөө 59910004341 тоот ХААН банкны дансаар хүлээж авсан. Би гадуур хүнд өртэй байсан болохоор тэрийгээ өгөөд увуулж цувуулж үрээд дуусгасан гэх мэдүүлэг /Хх-н 39 дүгээр хуудас/
Гэрч Х.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн № 94 дүгээр захирамжийг гүйцэтгэх хуудасны хамт хүлээн авч төлбөр төлөгч Я., итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, төлбөр авагч Ч.******* нарт холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр эхлүүлсэн. Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч , ******* нартай уулзаж шийдвэрт заасан байрыг суллаж гэрчилгээний хамт Ч.*******д олгохыг мэдэгдэхэд 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэн Б.*******д 25 сая төгрөгөөр худалдсан гэх тайлбарыг өгсөн. Ингээд тайлбарын дагуу иргэн Б.*******гаас тайлбар ава Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Нарханы 04 тоот байрыг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 25 сая төгрөгөөр биш 26 сая төгрөгөөр худалдаж авсан гэж хэлсэн. Иймд , ******* нарын дээрх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр 2022 оны ******* дугаар сарын 23-ны өдрийн № 02/1197 дугаартай албан бичгээр хандсан гэх мэдүүлэг /Хх-н 31 дүгээр хуудас/
Гэрч А.Одонтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Би 2022 оны 06 дугаар сард фейсбүүкийн зараар тухайн байрыг олж сонирхож үзээд худалдаж авахаар тохироод 2022 оны 06 дугаар сарын *******-ны өдөр Батчулууны ******* гэдэг эмэгтэйгээс 30 сая төгрөгөөр Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, нарханы № 04 тоот байрыг мөнгийг нь бэлнээр төлж өгөн худалдаж авсан гэх мэдүүлэг /Хх-н 35 дугаар хуудас/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Тэгээд эдийн засагчтай нь ярьсан чинь энэ сарынхаа төлөлтийг хийхгүй байна гэж хэлсэн. Тэгээд 7 хоносон. 5 сарын 13 билүү 14-ний үед ээж нь ирсэн гээд тэгээд Хас банк руу ороод 23 сая гаран төгрөгөөр зээлийг нь хаагаад худалдах худалдан авах гэрээ хийгээд нийт 26 сая төгрөгөөр байрыг нь худалдан авсан юм. Байрны квадрат метр нь зөрүүтэй байсан учир худалдаж авахаа болих гэсэн чинь ******* нэгэнт наймаа яриад тохирчихсон худалдаж ав гэж хэлсэн. Тэгээд ярьж тохироод 26 сая төгрөгөөр худалдаж авсан. ******* 7 хоногийн дараа суллаж өгнө гэсэн боловч суллаж өгөөгүй. Тэрнийхээ дараа 7 хоногийн дараа суллаж өгсөн. Тэгээд би хүнд түрээслэж байрандаа оруулаад түрээсийн мөнгө гэж 4200000 төгрөг аваад хүнээс зээлсэн мөнгөний 3 сая төгрөгийг өгсөн. Хүнд түрээсэлсэн байсны дараа ******* байнга очоод нөгөө айлыг тайван байлгахгүй байлгаад байсан. Тэгээд зараад өрөө төлчихье гэж хэлсэн. Тэгээд зар тавиад нилээн олон хүн асууж байгаад Эрдэнэт хотоос Одонтуяа гэх эмэгтэй холбогдоод 30 сая төгрөгөөр худалдаж авсан. Би яагаад 30 сая төгрөгөөр зарах болсон шалтгаан нь түрээсэлсэн байсан учир түрээсийн мөнгийг нь төлсөн. Өөрийнхөө гаргасан мөнгийг гаргаж авсан, мөн хүмүүсээс зээлсэн өр нэхэгдээд байсан учраас зарчихсан юм гэх мэдүүлэг /Хх-н 192 дугаар хуудас/
Шүүгдэгч О.*******ы иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 41 дүгээр хуудас/
Хохирогч Ч.*******аас шүүгдэгч О.*******д 12 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн ХААН банкны дансны хуулга /Хх-н 60-66 дугаар хуудас/
Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Нарханы № 04 тоот нэг өрөө орон сууцыг 34220000 төгрөгөөр үнэлсэн Арвижих эстимэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээ /Хх-н 91 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч О.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн № 94 дугаартай захирамжаар Ч.*******д Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Нарханы № 04 тоот байрыг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор суллаж, гэрчилгээний хамт буцаан өгөх, Ч.******* нь О.*******д 12*******00000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор өгөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн боловч шүүгдэгч О.******* нь шүүхийн шийдвэрийг мэдсээр байж иргэн Ч.*******ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багт байрлах Нархан хотхоны № 04 тоот байрыг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бусдад зарж борлуулан залилсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, тэдэнд эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч О.******* нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралдаанд хариуцагч Я.ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохдоо хуульд заасан бүх эрх, үүргийг эдэлж оролцсон байх бөгөөд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багт байрлах Нархан хотхоны № 04 тоот байрыг өмчлөх эрхийг *******д шилжүүлэхээр хүлээн зөвшөөрч байрыг суллаж өгөх үүрэг хүлээсэн боловч өөрийн төрсөн эх Я., иргэн Ч.******* нарын урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж шунахай сэдэлттэй шууд санаатай тодорхой үйлдлээр бусдыг хуурч эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг нь залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ зүйл ангиар зүйлчлэн прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.
Хохирогч Ч.*******ын өмгөөлөгч А.Мөнхбатаас шүүх хуралдаанд гаргасан Эрүүгийн хуульд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өөрчлөлт оруулсан өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд Худал мэдээлэх гэмт хэргийг мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа сануулсан баримтанд энэ өөрчлөлтийг тусгаагүй хүчингүй болсон хуулийг сануулсан гэж үзэх, Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд саад учруулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 гэсэн зүйл ангиар яллагдах ёстой, мөн Б.******* нь 2022 оны 06 дугаар сарын *******-ны өдөр байрыг А. зарахдаа шүүхийн шийдвэртэй байр гэдгийг мэдэж байсан тул гэрчээр *******ын охин П., талийгаач эхнэрийн дүү Д. нарыг асуулгах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 3-д ноцтой хохирол гэдгийг зааж өгсөн бөгөөд *******ын эхнэр нас барсан нь ноцтой хохирол тул О.*******д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зүйлчлэх, шүүгдэгч О.*******аас 34220000 төгрөгийг гаргуулж А. олгож байрыг *******д үлдээх нь зүйтэй гэж үзэж байгаа тул энэ бүх ажиллагааг хийж гүйцэтгүүлсний эцэст шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь мөрдөгч энэ хэрэгт гэрч, хохирогч нарыг асуухдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан Худал мэдээлэх гэмт хэргийг сануулсан баримтанд хүчингүй болсон хуулийг сануулсан гэж үзэх боломжгүй бөгөөд “эсхүл Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хороонд” гэж нэмэлт өөрчлөлт оруулсныг хууль сануулсан баримтанд бүрэн хийгээгүй боловч гэрч, хохирогч нар нь мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө ойлгож гарын үсэг зурсан, шүүгдэгч О.******* нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэхээс өмнө байрыг Б.*******д худалдсан болохоос шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж бай саад учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх боломжгүй, Б.******* нь байрыг А. худалдсанаас хойш Б.******* руу П., Д. нар утсаар ярьж мэдэгдсэн болох нь тогтоогдож байгаа тул гэрчээр асуулгах шаардлагагүй, хохирогч Ч.*******ын эхнэр нь байрыг худалдсан мөнгийг өгөөгүйгээс биш өвчний улмаас нас барсан гэж үзэхээр байх тул О.*******д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зүйлчлэх боломжгүй байх тул нэмэлт ажиллагааг хийж гүйцэтгүүлэх өмгөөлөгчийн санал дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзлээ.
Мөн хохирогч Б.*******гийн өмгөөлөгч Б.Билгүүнээс гаргасан Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 11.1, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар Б.******* нь өмчлөх эрхийг шударгаар олж авсан, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №94 дугаартай зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг биелүүлж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон. Өөрөөр хэлбэл: Алдаатай хууль зөрчсөн захирамж гарсан. Иймд шүүгдэгч О.*******аас 34220000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.*******д олгох нь зүйтэй гэсэн санал дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Учир нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр заасан бай О.******* нь шүүхийн шийдвэрийн дагуу байрыг Ч.*******д олгох тухай шүүхийн шийдвэртэй, эрхийн зөрчилтэй байрыг Б.*******д худалдсан байх тул өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх боломжгүй байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч О.*******ы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх, шүүгдэгч О.******* нь өмнө шүүхээр энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байх тул дахин торгох ялаар шийтгэх боломжгүй гэж үзэв.
Мөн шүүгдэгч О.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 1*******-ны өдөр охин Б.Нандин-Эрдэнийг төрүүлсэн тул хорих ялаар шийтгэх боломжгүй байгааг дурьдаж, шүүгдэгч О.*******д оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах, О.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ”, 11.2-д “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заасан тул Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн № 94 дугаартай зохигчдын эвлэрлийг батлах тухай захирамж, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн № 00997 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн № 213 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг биелүүлэхийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч О.*******аас 26000000 /хорин зургаан сая/ төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******д олгох, мөн хохирогч Б.******* нь байрыг худалдан авч засан сайжруулахтай холбогдон гарсан болон бусад нэмэлт зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх, Иргэний нэхэмжлэгч А.Одонтуяа нь байрыг худалдан авсан зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу харьяалах шүүхэд нэхэмжлэл гарган Б.*******гаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.******* дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан О.*******ыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар О.*******д оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар О.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
6. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн № 94 дугаартай зохигчдын эвлэрлийг батлах тухай захирамж, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн № 00997 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн № 213 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг биелүүлэхийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан О.*******аас 26000000 /хорин зургаан сая/ төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Баянхангайн 4-451 тоотод оршин суух, Боржигон овогт Батчулууны *******д /РД:МЗ90111164/ олгох, хохирогч Б.******* нь байрыг худалдан авч засан сайжруулахтай холбогдон гарсан болон бусад нэмэлт зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.
*******. Иргэний нэхэмжлэгч А.Одонтуяа нь байрыг худалдан авсан зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу харьяалах шүүхэд нэхэмжлэл гарган Б.*******гаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН.