Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/256

 

  2023        03         13                                    2023/ШЦТ/256

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Төгс-Оюун

улсын яллагч Г.Түвшинбаяр

хохирогч Н.Т

            шүүгдэгч Д.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Түвшинбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.З холбогдох эрүүгийн 2209033170035 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.З нь өөрийн эзэмшлийн Тоёота приус-20 маркийн ...... УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр "УБ"-аар такси үйлчилгээ үзүүлж байхдаа 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр 4 дүгээр байрны гадна хүргүүлсэн үйлчлүүлэгч Н.Ттэй ... төлбөр, тооцооны асуудлаас..." болж маргаан үүсгэн, улмаар үүссэн маргааны явцад хохирогч Н.Тийн хоолойг нь багалзуурдах, түлхэж унагах, чирэх, татах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь дагзанд няцарсан шарх, цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Н.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт: “11 дүгээр сарын 11-ний шөнө болсон. Тус юби кабын жолоочийг Санто апартемнтийн тэнд дуудсан. Анх утсаар ярихаас эхэлж “чи буруу газар дуудаад байна шүү дээ” гэж хэлсэн. Дараа нь “уучлаарай ахаа, би зам дагуу гараад зогсъё”  гэж хэлээд Санто апартментийн эсрэг талд гарж зам дагуу хүлээж зогссон. Тухайн үед жолооч ах байнгын үглээд яваад байсан. Байрны гадаа очиж төлбөр хийх гэсэн боловч аппликейшн дээр ирэхгүй байсан. “Чи энэ дансруу хий” гээд байхаар нь аппликейшнээр төлье гэж хэлсэн. Би ороод шууд энэ хүнийг загнаагүй. “Ахаа уучлаарай, буруу газар дуудсан байна. Та яагаад намайг загинаад байгаа юм бэ? Та үйлчилгээний байгууллагын ажилтан шүү дээ” гэж хэлсэн. Таксинаас юу ч хэлэлгүй буусан нь үнэн. Таксинаас буумагц энэ хүн миний хүзүүнээс багалзуурдсан. Хүзүүн дээр байгаа шархны зургийг дарж явуулсан. Тэгээд энэ хүн цааш зугтсан. Гэхдээ мухар гудам гэдгийг мэдэж байсан тул “энэ хүн миний биед халдлаа. Одоо зугтах гэж оролдож байна” гэж бичлэг хийсэн. Машины дугаарыг бичих зорилготойгоор машины урдаас холдохгүй байсан чинь намайг холд гэсэн. Би тоолгүй бичилгээ хийж байсан. Тэр хүн надаас холдох гэж байхдаа машинаараа намайг шүргэсэн. Мөн бичлэг хийж байгааг хараад миний утсыг хоёр удаа авч шидсэн. Хийсэн бичлэгээ бүгдийг цагдаагийн байгууллагат өгсөн. Би бөгсөөрөө биш тархиараа унасан тул босч чадаагүй. Би түргэн дуудах гэж байгаад цагдаагийн байгууллага дуудсан. Цагдаагийн байгууллага 5-10 минутын дотор ирсэн. Миний толгойноос цус алдаж байсан. Ноцолдсон гэж байна. Эмэгтэй хүн өөрийгөө хамгаалхын тулд болиулахыг оролдоно. Тэнд нэг хамгаалалтын машин байсан. Би “намайг авраарай, хүн аллаа” гэх мэтээр орилсон” гэв.

Шүүгдэгч Д.З нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн үед гаргасан миний үг, үйлдэл бол хүн рүү дайрч довтолж, дээрэмдэх зорилгогүй байсан. Би өөрийгөө хамгаалах зорилготой үйлдэл гаргасан. Бүх зүйлийн эхлэл нь энэ хүн согтуу байсан. Намайг хүлээсэндээ уурласан. Таксинд орж ирээд намайг дээрэлхэж, доромжилж эхэлсэн. Би юби кабын такси үйлчилгээ эрхэлдэг учир хэзээ ч хүнрүү дайрч довтолж, зодож дээрэмдэх санаа зорилго агуулаагүй байсан. Яллах дүгнэлтэд ийм байдлаар бичсэн юм шиг надад ойлгогдож байна” гэв.

Эрүүгийн 2209033170035 дугаартай хэргээс:

Хохирогч Н.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “УБ”-д дуудлага өгч ...... УБВ улсын дугаартай таксигаар үйлчлүүлсэн. Ингээд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 4 дүгээр байрны хойд талын гражийн ойролцоо хүргүүлээд төлбөр QR-aap уншуулах гэтэл миний гар утсанд мэдээлэл ирэхгүй байсан. Тэгтэл жолооч гэх хүн намайг тооцоогоо хийж чадахгүй согтуу байна гэж хэлээд машинаасаа хөөж буулгаад миний хоолойг багалзуурдаж намайг арагш түлхэж унагасан. Энэ үед би толгойдоо гэмтэл авсан. Тэгээд жолооч машинаа асаагаад цаашаа зугтаад явтал зам нь мухар байсан тул эргээд ирсэн, энэ үед намайг тулж ирээд машиныхаа хамраар мөргөөд, дараа нь машинаасаа гарч ирээд намайг татаж, чангаагаад, хүзүү багалзуурдаж унагасан” гэх /хх-ийн 29-30 дугаар хуудас/

Хохирогч Н.Тийн бичгээр гаргасан: “Эмчилгээний зардал мэдүүлэг 875.000 төгрөг, гар утасны дэлгэцийн төлбөр 1.200.000 төгрөг нэхэмжилнэ ...” гэх хүсэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/

2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн мөрдөгчийн Хүүхдийн Зуугын Наран Молл” дэлгүүрийн урд "УБ"-ийн жолооч зодоод зугтчихлаа, босож чадахгүй байна гэх дуудлагын дагуу очиж шалгахад зодуулсан гэх Н.Тийн толгойн тус газар нь хагарсан, цус нэлээн гоожсон, айж сандарсан байдалтай байсныг 103-т дуудлага өгөв.." гэх илтгэх хуудас /хх-ийн 12 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15494 дугаартай шинжээчийн “Н.Тийн биед дагзанд няцарсан шарх, цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь 2022.11.11-ний өдөр үүссэн байх боломжтой. Дээрх шарх гэмтэл нь тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тогтоогдлоо. Дээрх цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар хуудас/

Хөрөнийн үнэлгээний Дамно ХХК-ын 2022  оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Ай фоне 13 про макс маркийн гар утасны дэлгэц 1.200.000 төгрөг” гэх тайлан /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36-40 дүгээр хуудас/,

Хохирогч Н.Тийн гаргаж өгсөн хохирлын баримт /хх-ийн 41 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Зийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 53 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Зийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Зт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинэчлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.З нь Зориг нь өөрийн эзэмшлийн Тоёота приус-20 маркийн ...... УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр "УБ"-аар такси үйлчилгээ үзүүлж байхдаа 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр 4 дүгээр байрны гадна хүргүүлсэн үйлчлүүлэгч Н.Ттэй ... төлбөр, тооцооны асуудлаас..." болж маргаан үүсгэн, улмаар үүссэн маргааны явцад хохирогч Н.Тийн хоолойг нь багалзуурдах, түлхэж унагах, чирэх, татах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь дагзанд няцарсан шарх, цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна энэ нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.З нь өөрийн эзэмшлийн Тоёота приус-20 маркийн ...... УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр "УБ"-аар такси үйлчилгээ үзүүлж байхдаа 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр 4 дүгээр байрны гадна хүргүүлсэн үйлчлүүлэгч Н.Ттэй ... төлбөр, тооцооны асуудлаас..." болж маргаан үүсгэн, улмаар үүссэн маргааны явцад хохирогч Н.Тийн хоолойг нь багалзуурдах, түлхэж унагах, чирэх, татах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь дагзанд няцарсан шарх, цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Н.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “УБ”-д дуудлага өгч ...... УБВ улсын дугаартай таксигаар үйлчлүүлсэн. Ингээд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 4 дүгээр байрны хойд талын гражийн ойролцоо хүргүүлээд төлбөр QR-aap уншуулах гэтэл миний гар утсанд мэдээлэл ирэхгүй байсан. Тэгтэл жолооч гэх хүн намайг тооцоогоо хийж чадахгүй согтуу байна гэж хэлээд машинаасаа хөөж буулгаад миний хоолойг багалзуурдаж намайг арагш түлхэж унагасан. Энэ үед би толгойдоо гэмтэл авсан. Тэгээд жолооч машинаа асаагаад цаашаа зугтаад явтал зам нь мухар байсан тул эргээд ирсэн, энэ үед намайг тулж ирээд машиныхаа хамраар мөргөөд, дараа нь машинаасаа гарч ирээд намайг татаж, чангаагаад, хүзүү багалзуурдаж унагасан” гэх /хх-ийн 29-30 дугаар хуудас/

Хохирогч Н.Тийн бичгээр гаргасан: “Эмчилгээний зардал мэдүүлэг 875.000 төгрөг, гар утасны дэлгэцийн төлбөр 1.200.000 төгрөг нэхэмжилнэ” гэх гомдол /хх-ийн 31 дүгээр хуудас/

2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн мөрдөгчийн Хүүхдийн Зуугын Наран Молл” дэлгүүрийн урд "УБ"-ийн жолооч зодоод зугтчихлаа, босож чадахгүй байна гэх дуудлагын дагуу очиж шалгахад зодуулсан гэх Н.Тийн толгойн тус газар нь хагарсан, цус нэлээн гоожсон, айж сандарсан байдалтай байсныг 103-т дуудлага өгөв.." гэх илтгэх хуудас /хх-ийн 12 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15494 дугаартай шинжээчийн “Н.Тийн биед дагзанд няцарсан шарх, цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь 2022.11.11-ний өдөр үүссэн байх боломжтой. Дээрх шарх гэмтэл нь тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тогтоогдлоо. Дээрх цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36-40 дүгээр хуудас/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Зийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Тийн биед хөнгөн гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Д.Зийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Зийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д.Зийн үйлдсэн гэмт хэргийн хувьд хөнгөн гэмт хэрэг тул тухайн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрөөгүй буюу эрүүгийн хулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад яллагдагчаар татагдсан байна.

Шүүгдэгч Д.З нь би тухайн хохирогчид учруулсан гэмтлийг би учруулаагүй өөрөө өөртөө гэмтэл учруулсан би зөвхөн мөрөөрөө түлхсэн гэж маргаж байгаа ч энэ нь хохирогч Н.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “УБ”-д дуудлага өгч ...... УБВ улсын дугаартай таксигаар үйлчлүүлсэн. Ингээд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 4 дүгээр байрны хойд талын гражийн ойролцоо хүргүүлээд төлбөр QR-aap уншуулах гэтэл миний гар утсанд мэдээлэл ирэхгүй байсан. Тэгтэл жолооч гэх хүн намайг тооцоогоо хийж чадахгүй согтуу байна гэж хэлээд машинаасаа хөөж буулгаад миний хоолойг багалзуурдаж намайг арагш түлхэж унагасан. Энэ үед би толгойдоо гэмтэл авсан.гэх мэдүүлэг,  мөн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15494 дугаартай шинжээчийн дүгнэлт,Сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36-40 дүгээр хуудас/зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.З нь хохирогч НТүмэндэмбэрэлийн  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь хохирогчид гэмтэл учруулаагүй гэж маргаж байгаа нь дээрх нотлох баримтуудаар няцаагдаж байгаа тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд Н.Т нь эмчилгээний зардалд баримтаар 873.835 төгрөг, “Ай фоне 13 про макс маркийн гар утасны 1.200.000 төгрөг нэхэмжилсэн энэ нь нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүгдэгч Д.Зоос 2.085.500 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Тд  олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Түвшинбаяраас шүүгдэгч Д.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Зт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд  заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүнд шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 Шүүгдэгч Д.З нь нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шалгах ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДи-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалахыг тус тус дурьдаж, шийтгэх тогоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шар булаг овогт Д.Зийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Зийг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Зоригт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 сарын хугацаанд эдлүүлж Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Зориг нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Зоос 2.085.500 төгрөгийг гаргуулж хохирогч Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 44-13 тоотод оршин суух Боржигон овогт Нармандахын Түмэндэмбэрэлд олгосугай.

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Зт оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж ажиллахын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалсугай.  

8. Шүүгдэгч Т.Зориг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нар тогтоолыг гардан авснаас эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлийн дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                        Б.ОТГОНЦЭЦЭГ