Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/258

 

 

 2023         03          14                                       2023/ШЦТ/258

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Төгс-Оюун,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

хохирогч Б.М,

шүүгдэгч М.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатараас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Х холбогдох эрүүгийн 2209025390184 дугаартай 1 хавтас хэргийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Х нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо ..................тоот гэртээ байсан Б.Мыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж банкнаас мөнгөө авах гэсэн татан авалтын хэмжээ хүрэхгүй байна хэмээн хуурч 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 05 дугаар сарын 07-ны өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр 6.800.000 төгрөг иргэн Б.Агийн эзэмшлийн "Хаан" банкны .................. дугаартай дансаар шилжүүлэн авч хохирол учруулсан буюу эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Нийтдээ 6.800.000 төгрөгийн хохиролтой байгаа. Энэ хохирлоо богино хугацаанд авах хүсэлтэй байна. Саяхан 150.000 төгрөг өгсөн. Одоо 6.650.000 төгрөг авна” гэв.

Шүүгдэгч М.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг гаргахгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

Эрүүгийн 2209025390184 дугаартай хэргээс:

Хохирогч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"...Тухайн үед М.Х надаас 1000000 төгрөг зээлж аваад буцаагаад 1.400.000 төгрөг болгон өсгөж өгч байсан юм. М.Х өөрийгөө валют арилжаа хийдэг гэж хэлж байсан. Мөн цахим орчинд янз бүрийн спортын тэмцээнд мөрий тавьж мөнгө өсгөдөг гэж хэлж байсан. Тэгээд эхнэр нь удахгүй төрөх гэж байгаа мөнгөний хэрэгцээ гараад байна. Банкнаас мөнгөө авах гэсэн чинь татан авалт хийх хэмжээ нь хүрэхгүй байна. 1.000.000 төгрөг миний эхнэр Б.Агийн "Хаан" банкны Б.Агийн хаан банкны .................. гэсэн данс руу түр хийгээд өгөөч маргааш мөнгөө авахаар буцаагаад хийгээд өгье гэхээр нь өмнө надаас авч байсан мөнгөө өсгөөд хийж байсан болохоор нь итгээд 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Б.А гэсэн нэртэй "Хаан” банкны .................. дугаартай данснаас эхлээд 1.000.000 төгрөг шилжүүлсэн боловч татан авалт хийх хэмжээнд хүрэхгүй байна Дахиад 1.000.000 төгрөг хийгээд өгөөч гэхээр нь дахин 1.000.000 төгрөг хийсэн. Тэгээд маргааш нь мөнгөө буцаагаад авна гэж бодоод хүлээгээд байсан чинь мөнгийг хийхгүй байхаар нь М.Хий ...................гэсэн дугаарууд руу залгасан чинь миний утсыг авахгүй байж байснаа хэсэг хугацааны дараа “Хаан" банк данснаас мөнгө авах гэсэн чинь "Хаан" банк хүлээгээд байна Төв Хаан банкнаас асууж байгаад мөнгийг чинь явуулъя гэж хэлэхээр нь би итгээд хүлээсэн. 2022 оны 04 дүгээ сарын 15-ны өдөр М.Хтэй холбогдоод мөнгөө нэхсэн чинь чиний мөнгийг авах гэхээр мөнгө дутаад байна дахин мөнгө хэрэг болоод байна чамд мөнгө байвал явуулчих би чиний өгсөн мөнгийг бүгдийг нь нийлүүлээд явуулъя гэхээр нь 400.000 төгрөг явуулсан. Дахин 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөг явуулсан. Тэгээд холбогдохгүй нэлээд хэсэг байж байгаад 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр М.Х над руу холбогдоод надад өглөгтэй нэг хүн байгаа юм тэр хүний дансанд байгаа 26.600.000 төгрөгийг 30.000.000 төгрөг болгож таталт хийж мөнгөө аваад чиний мөнгийг өгмөөр байна 30.000.000 төгрөг болохоос нааш татан авалт хийж болдоггүй юм гэж надад хэлэхээр нь би 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 3.400.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд би нийтдээ М.Хд түүний эхнэрийн дансаар дамжуулан нийт 6.800.000 төгрөг шилжүүлэн өгсөн боловч намайг залилан мэхэлж одоо хүртэл миний мөнгийг өгөхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

Хохирогч Б.Мын "Хаан" банкны 5041521871 дугаартай дансны хуулга /хх-н 16/,

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 35/

Иргэн Б.Ариунзаягийн Хаан банкны .................. дугаартай дансны хуулга /хх-н 36-40

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 41/

Шүүгдэгч М.М.Хий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байх Мөнхбаатар гээд залуутай фейсбүүкээр танилцаад 1 эхбит дээр хөрөнгө оруулалт авна алдах юм бол 50 хувийн буцаан олголттой хөрөнгө оруулалт авч байна гээд зар фейсбүүкт байршуулсны дагуу танилцсан. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Мөнхбаатар хөрөнгө оруулалт оруулахаар болоод эхлээд 1.000.000 төгрөг манай эхнэр Ариунзаяагийн данс руу хийсэн дараа 2 билүү 3 хоногийн дараа дахин 1.100.000 төгрөгийг мөнгөний хэрэг болоод байна надад зээлээч гээд дахин зээлсэн дараа би 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 2.600.000 төгрөгийг би Мөнхбаатарын 5041521871 гэсэн данс руу шилжүүлсэн дараа 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр би дахин Мөнхбаатараас 1.000.000 төгрөгөөр 2 удаа буюу 2.000.000 төгрөгийг хөрөнгө оруулалт гээд авсан харин Мөнхбаатар надад зээлсэн гэж бодож байгаа. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 400.000 төгрөгийг дахин зээлж авсан 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөгийг зээлсэн. Тэгээд дараа нь 2022 оны 05 дугаар ард 2.900.000 төгрөгөөр дараа нь 500.000 төгрөгөөр нийт 3.400.000 төгрөгийг би дахин зээлж авсан. Би хамгийн сүүлд авсан 3.400.000 төгрөгөөр 7 хоногийн дараа өгнө гэж авч байсан усанд мөнгийг нь бол удаалгүй өгнө гээд зээлж байсан" гэх мэдүүлэг /хх-н 6-7/

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13/,

Шүүгдэгч М.М.Хийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 /,

2023 оны 03 дугаар сарын 03-ны Баянмөнх Мөнхбаатар гэсэн дансруу 150.000 төгрөгийг шилжүүлсэн орлогын мэдүүлэг зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Х нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо ..................тоот гэртээ байсан Б.Мыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж банкнаас мөнгөө авах гэсэн татан авалтын хэмжээ хүрэхгүй байна хэмээн хуурч 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 05 дугаар сарын 07-ны өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр 6.800.000 төгрөг иргэн Б.Агийн эзэмшлийн "Хаан" банкны .................. дугаартай дансаар шилжүүлэн авч хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч М.Хд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

Эрүүгийн 2209025390184 дугаартай хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв.

Хэрэгт авагдсан болох шүүх хуралдаанаар шинэчлэн судалагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Х нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо ..................тоот гэртээ байсан Б.Мыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж банкнаас мөнгөө авах гэсэн татан авалтын хэмжээ хүрэхгүй байна хэмээн хуурч 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 05 дугаар сарын 07-ны өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр 6.800.000 төгрөг иргэн Б.Агийн эзэмшлийн "Хаан" банкны .................. дугаартай дансаар шилжүүлэн авч хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Х нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо ..................тоот гэртээ байсан Б.Мыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж банкнаас мөнгөө авах гэсэн татан авалтын хэмжээ хүрэхгүй байна хэмээн хуурч 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 05 дугаар сарын 07-ны өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр 6.800.000 төгрөг иргэн Б.Агийн эзэмшлийн "Хаан" банкны .................. дугаартай дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"...Тухайн үед М.Х надаас 1000000 төгрөг зээлж аваад буцаагаад 1.400.000 төгрөг болгон өсгөж өгч байсан юм. Хишиг- Эрдэнэ өөрийгөө валют арилжаа хийдэг гэж хэлж байсан. Мөн цахим орчинд янз бүрийн спортын тэмцээнд мөрий тавьж мөнгө өсгөдөг гэж хэлж байсан. Тэгээд эхнэр нь удахгүй төрөх гэж байгаа мөнгөний хэрэгцээ гараад байна. Банкнаас мөнгөө авах гэсэн чинь татан авалт хийх хэмжээ нь хүрэхгүй байна. 1.000.000 төгрөг миний эхнэр Б.Агийн "Хаан" банкны эхнэр удахгүй Б.Агийн хаан банкны .................. гэсэн данс руу түр хийгээд өгөөч маргааш мөнгөө авахаар буцаагаад хийгээд өгье гэхээр нь өмнө надаас авч байсан мөнгөө өсгөөд хийж байсан болохоор нь итгээд 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Б.А гэсэн нэртэй "Хаан” банкны .................. дугаартай байсан Дансанд өөрийн хаан банкны 5041521871 гэсэн дугаартай данснаас эхлээд 1.000.000 төгрөг шилжүүлсэн боловч татан авалт хийх хэмжээнд хүрэхгүй байна Дахиад 1.000.000 төгрөг хийгээд өгөөч гэхээр нь дахин 1.000.000 төгрөг хийсэн. Тэгээд маргааш нь мөнгөө буцаагаад авна гэж бодоод хүлээгээд байсан чинь мөнгийг хийхгүй байхаар нь М.Хий ...................гэсэн дугаарууд руу залгасан чинь миний утсыг авахгүй байж байснаа хэсэг хугацааны дараа “Хаан" банк данснаас мөнгө авах гэсэн чинь "Хаан" банк хүлээгээд байна Төв Хаан банкнаас асууж байгаад мөнгийг чинь явуулъя гэж хэлэхээр нь би итгээд хүлээсэн. 2022 оны 04 дүгээ сарын 15-ны өдөр М.Хтэй холбогдоод мөнгөө нэхсэн чинь чиний мөнгийг авах гэхээр мөнгө дутаад байна дахин мөнгө хэрэг болоод байна чамд мөнгө байвал явуулчих би чиний өгсөн мөнгийг бүгдийг нь нийлүүлээд явуулъя гэхээр нь 400.000 төгрөг явуулсан. Дахин 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөг явуулсан. Тэгээд холбогдохгүй нэлээд хэсэг байж байгаад 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр М.Х над руу холбогдоод надад өглөгтэй нэг хүн байгаа юм тэр хүний дансанд байгаа 26.600.000 төгрөгийг 30.000.000 төгрөг болгож таталт хийж мөнгөө аваад чиний мөнгийг өгмөөр байна 30.000.000 төгрөг болохоос нааш татан авалт хийж болдоггүй юм гэж надад хэлэхээр нь би 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 3.400.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд би нийтдээ М.Хд түүний эхнэрийн дансаар дамжуулан нийт 6.800.000 төгрөг шилжүүлэн өгсөн боловч намайг залилан мэхэлж одоо хүртэл миний мөнгийг өгөхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/, хохирогч Б.Мын "Хаан" банкны 5041521871 дугаартай дансны хуулга /хх-н 16/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 35/, иргэн Б.Агийн Хаан банкны .................. дугаартай дансны хуулга /хх-н 36-40/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 41/, шүүгдэгч М.М.Хий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байх Мөнхбаатар гээд залуутай фейсбүүкээр танилцаад 1xbet дээр хөрөнгө оруулалт авна алдах юм бол 50 хувийн буцаан олголттой хөрөнгө оруулалт авч байна гээд зар фейсбүүкт байршуулсны дагуу танилцсан. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 03- ны өдөр Мөнхбаатар хөрөнгө оруулалт оруулахаар болоод эхлээд 1.000.000 төгрөг манай эхнэр Ариунзаяагийн данс руу хийсэн дараа 2 билүү 3 хогийн дараа дахин 1.100.000 төгрөгийг мөнгөний хэрэг болоод байна надад зээлээч гээд дахин зээлсэн дараа би 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 2.600.000 төгрөгийг би Мөнхбаатарын 5041521871 гэсэн данс руу шилжүүлсэн дараа 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр би дахин Мөнхбаатараас 1.000.000 төгрөгөөр 2 удаа буюу 2.000.000 төгрөгийг хөрөнгө оруулалт гээд авсан харин Мөнхбаатар надад зээлсэн гэж бодож байгаа. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 400.000 төгрөгийг Дахин зээлж авсан 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөгийг зээлсэн. Тэгээд дараа нь 2022 оны 05 дугаар ард 2.900.000 төгрөгөөр дараа нь 500.000 төгрөгөөр нийт 3.400.000 төгрөгийг би дахин зээлж авсан. Би хамгийн сүүлд авсан 3.400.000 төгрөгөөр 7 хоногийн дараа өгнө гэж авч байсан усанд мөнгийг нь бол удаалгүй өгнө гээд зээлж байсан" гэх мэдүүлэг /хх-н 6-7/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан , шүүх хуралдаанаар шинэчлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчид хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг авч хохирол учруулдаг бөгөөд энэхүү эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд эрүүгийн хариуцлагын зорилго оршдог.

 Шүүгдэгч М.М.Хийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.   

Шүүгдэгч М.Х нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч Б.М гэмт хэргийн улмаас 6.800.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч М.Х нь 150.000 төгрөгийг нөхөн төлсөн тул 6.650.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Мт олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатараас шүүгдэгч М.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч М.Хийг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М.Хийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан  6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДи-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалахыг тус тус дурдаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг  энэ өдрөөс эхлэн тоолж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Хийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалсугай. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хэс 6.650.000 төгрөг гаргуулж, хохирогч Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Ойчидын 1-99-б тоотод оршин суух Б.М /РД:................/-т олгосугай.

6.Шүүгдэгч М.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг  энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Хд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                     Б.ОТГОНЦЭЦЭГ