Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/272

 

2023        03         16                                  2023/ШЦТ/272

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Төгс-Оюун

улсын яллагч С.Баатарсүх

            шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Б.Хонгорзул,

хохирогч ПУ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Баатарсүхээс  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Эт холбогдох эрүүгийн 2309000000069 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 64 дүгээр байрны гадна талын автомашины зогсоол дээр автомашинаа байрлуулах гэж байсан хохирогч Л.Уын нүүрэн тус газарт уруул болон зүүн хацрын доод хэсэгт гараараа 1 удаа цохисон, зүүн нүд хэсэгт хөлөөрөө 2 удаа өшиглөж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны өөхөн эслэгийн иврэлт, хамрын ясны хянга, хоёр хажуу хананы зөрүү багатай далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн хацар зулгаралт уруулд цус хуралт, үүдэн зүүн дээд 2 дугаар шүдний сулрал бүхий гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Нэмж мэдүүлэх зүйлгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгээ дэмжиж байна” гэв.

Хохирогч ПУ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”Эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байна” гэв.

Эрүүгийн 2309000000069 дугаартай хэргээс:

Хохирогч Л.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2022 оны 11 дүгээр сарын 21-ний 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах 64 дүгээр байрны автомашины зогсоол дээр би ганцаараа өөрийн ............ УБА улсын дугаартай хар хөх өнгийн Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг байрлуулан зогсоолд тавих байрны гадаа явж байхад .......... улсын дугаартай, серийн дугаарыг санахгүй байна цагаан өнгийн Тоёота Харер маркийн тээврийн хэрэгсэл миний урд хаалга таглаад ухарч байсан юм. Тэгээд би уг машины жолоочид наана чинь ачаа буулгадаг юм аа тийшээ явж зогсоорой гэж хэлсэн. Уг машин нь миний заасан газар болох машины зогсоолын буланд зогссон. Дараа нь бид хоёрын машины бүүр цаана байрлах зогсоолоос нэг машин гараад зогсоол суларсан тул би уг зогсоол руу очоод өөрийн машины зогсоолд байрлуулан тавьсан. Үүний дараа би машины унтраах гээд байж байтал нөгөө .......... улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Харрер маркийн тээврийн хэрэгслийн жолооч машинаас буугаад над дээр ирээд би наана чинь орох гэж байсан, чи орчихлоо яаж байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд би хариуд нь ах нь энэ байранд амьдардаг юм аа. Машинаа гарахааргүй байрлалд тавьчихъя, та хоёр түр зогсоод гарах юм чинь гэж хэлсэн. Би уг машиныг манай байрны машин биш гэдгийг мэдэж байсан юм. Учир нь манай байрны зогсоолын хаалга чипээр онгойдог, чип онгойх үед уг машин нь түрүүлээд орсон юм. Тэгээд хариуд нь надад уг залуу би энд эхнэртэйгээ хоол идэх гэж байна аа, би энд зогсоно гэж хэлээд бид хоёрын дуу өндөрсөөд маргалдаж эхэлсэн юм. Тэгээд дараа нь уг залуу миний машины хаалгыг онгойлгоод татаж намайг машинаас буулгаад намайг хоёр гараараа боосон. Эхнэр нь дундуур нь орж салгасан. Бас манай байрны нэг зүс таних ах хажуугаар явж байгаад над дээр ирсэн. Тэгээд би уг залуугийн эхнэрт одоо энэ залуугаа аваад зайл гэж уурлаж хэлээд машин руугаа ороод суусан. Тэгтэл уг залуу уурлаад миний эхнэрийг зайл гэж хэллээ гээд миний машин дээр ирээд машины копут, нүүр лүү өшиглөж хөлөөрөө дэвссэн. Тэгээд би өөрөө машинаасаа буугаад түүний машины хойд хаалга руу баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгтэл уг залуу над дээр ирээд аль нэг гараараа миний уруул болон зүүн хацрын доод хэсэгт нэг удаа цохисон, дараа нь миний куртикний малгайнаас гараараа бариад доош нь дараад улмаар миний зүүн нүд рүү аль нэг хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/,

Гэрч С.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"...2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 15 цагийн үед би өөрийн нөхөр Н.Этой хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах 64 дүгээр байрны гадна талын автомашины зогсоол дээр Н.Э өөрийн эзэмшлийн .......... УНН улсын дугаартай цагаан өнгийн Тоёота харрер маркийн тээврийн хэрэгслийг байрлуулах гээд зогсоол хайж нэг сул зогсоол болон мөн Ланд-300 маркийн автомашин бас нэг зогсоолоос гараад явангуут нийт 2 зогсоол суларсан. Тэгээд эхний машингүй байсан зогсоол руу бид хоёр орох гэж байхад Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь бид нарт наана чинь ачаа буулгах гэж байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр урагшлаад уг машинд зам тавьж өгөөд Ланд-300 маркийн машин гарсан. Зогсоол руу орох гэж байхад уг Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл түрүүлээд орсон. Уг Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь бид хоёрын араас орж ирсэн. Дараа нь манай нөхөр Н.Э болон уг машины жолооч гэх эрэгтэй үл таних хүнтэй зогсоолоос болж маргалдаж эхлээд хоорондоо заамдалцаад эхэлсэн. Тэгээд байж байтал уг үл таних залуугийн таньдаг гэх байрны нэг хүн нь ирээд та нар яагаад байгаа юм, болиоч гэж хэлсэн. Тэгээд дараа нь би нөгөө хоёрыг салгаад би нөхрөө аваад явж байхад, бид хоёрын араас наад янхнаа аваад зайл гэж хэлсэн. Үүний дараа манай нөхөр Н.Э уурлаад нөгөө жолоочийн машин дээр очоод машины хамрыг 2-оос 3 удаа гараараа цохисон. Дараа нь уг машины жолооч манай машины арын баруун хаалгыг 3 удаа жийсэн. Дараа нь манай нөхөр Н.Э, машины жолооч хоёр хоорондоо барьцалдаж аваад Н.Эыг уг машины жолооч нүүр лүү нь баруун гараараа 1 удаа цохисон. Дараа нь манай нөхөр түүний нүүр лүү нэг удаа гараараа цохисон. Дараа нь тухайн жолоочийн таньдаг гэх байрны ах гэх хүнтэй хамт би Н.Э болон уг машины жолоочийг хоёр тийш салгасан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/,

Шүүгдэгч Н.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Манай эхнэр М руу 1 удаа салаавч гаргаад энэ нөхрөө аваад зайл янхан минь гэж хэлсэн. Би энэ үйлдэлд нь уур хүрч цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийн жолоочийн нүүр хэсэг рүү гараараа 1 удаа цохиж өвдөглөсөн. ...Би өөрийн учруулсан гэмтэлтэй холбоотойгоор нотлох баримтад үндэслээд хохиролыг төлж барагдуулахаа илэрхийлж байна..." гэсэн мэдүүлэг /xx- ийн 54/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15937 дугаартай "...Л.Уын биед зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны өөхөн эслэгийн иврэлт, хамрын ясны хянга, хоёр хажуу хананы зөрүү багатай далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн хацар зулгаралт уруулд цус хуралт, үүдэн зүүн дээд 2 дугаар шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёроос доошгүй удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэсэн дүгнэлт /хх-ийн 28-29/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,

Эд зүйл, баримт хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8/,

Хохирогч Л.Уаас гаргаж өгсөн баримт /хх-ийн 9-16/,

Шүүгдэгч Н.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/,

Шүүгдэгч Н.Эын хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 41-44/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 64 дүгээр байрны гадна талын автомашины зогсоол дээр автомашинаа байрлуулах гэж байсан хохирогч Л.Уын нүүрэн тус газарт уруул болон зүүн хацрын доод хэсэгт гараараа 1 удаа цохисон, зүүн нүд хэсэгт хөлөөрөө 2 удаа өшиглөж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны өөхөн эслэгийн иврэлт, хамрын ясны хянга, хоёр хажуу хананы зөрүү багатай далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн хацар зулгаралт уруулд цус хуралт, үүдэн зүүн дээд 2 дугаар шүдний сулрал бүхий гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Эт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

Эрүүгийн 2309000000069 дугаартай хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 64 дүгээр байрны гадна талын автомашины зогсоол дээр автомашинаа байрлуулах гэж байсан иргэн Л.Уын нүүрэн тус газарт уруул болон зүүн хацрын доод хэсэгт гараараа 1 удаа цохисон, зүүн нүд хэсэгт хөлөөрөө 2 удаа өшиглөж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны өөхөн эслэгийн иврэлт, хамрын ясны хянга, хоёр хажуу хананы зөрүү багатай далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн хацар зулгаралт уруулд цус хуралт, үүдэн зүүн дээд 2 дугаар шүдний сулрал бүхий гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: хохирогч Л.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...дараа нь уг залуу миний машины хаалгыг онгойлгоод татаж намайг машинаас буулгаад намайг хоёр гараараа боосон. Эхнэр нь дундуур нь орж салгасан. Бас манай байрны нэг зүс таних ах хажуугаар явж байгаад над дээр ирсэн. Тэгээд би уг залуугийн эхнэрт одоо энэ залуугаа аваад зайл гэж уурлаж хэлээд машин руугаа ороод суусан. Тэгтэл уг залуу уурлаад миний эхнэрийг зайл гэж хэллээ гээд миний машин дээр ирээд машины копут, нүүр лүү өшиглөж хөлөөрөө дэвссэн. Тэгээд би өөрөө машинаасаа буугаад түүний машины хойд хаалга руу баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгтэл уг залуу над дээр ирээд аль нэг гараараа миний уруул болон зүүн хацрын доод хэсэгт нэг удаа цохисон, дараа нь миний куртикний малгайнаас гараараа бариад доош нь дараад улмаар миний зүүн нүд рүү аль нэг хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/, гэрч С.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"...Үүний дараа манай нөхөр Н.Э уурлаад нөгөө жолоочийн машин дээр очоод машины хамрыг 2-оос 3 удаа гараараа цохисон. Дараа нь уг машины жолооч манай машины арын баруун хаалгыг 3 удаа жийсэн. Дараа нь манай нөхөр Н.Э, машины жолооч хоёр хоорондоо барьцалдаж аваад Н.Эыг уг машины жолооч нүүр лүү нь баруун гараараа 1 удаа цохисон. Дараа нь манай нөхөр түүний нүүр лүү нэг удаа гараараа цохисон. Дараа нь тухайн жолоочийн таньдаг гэх байрны ах гэх хүнтэй хамт би Н.Э болон уг машины жолоочийг хоёр тийш салгасан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/, шүүгдэгч Н.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Манай эхнэр М руу 1 удаа салаавч гаргаад энэ нөхрөө аваад зайл янхан минь гэж хэлсэн. Би энэ үйлдэлд нь уур хүрч цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийн жолоочийн нүүр хэсэг рүү гараараа 1 удаа цохиж өвдөглөсөн. ...Би өөрийн учруулсан гэмтэлтэй холбоотойгоор нотлох баримтад үндэслээд хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байна..." гэсэн мэдүүлэг /xx- ийн 54/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15937 дугаартай "...Л.Уын биед зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны өөхөн эслэгийн иврэлт, хамрын ясны хянга, хоёр хажуу хананы зөрүү багатай далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн хацар зулгаралт уруулд цус хуралт, үүдэн зүүн дээд 2 дугаар шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёроос доошгүй удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэсэн дүгнэлт /хх-ийн 28-29/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар шинэчлэн судалсан  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Эын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Уын биед хөнгөн гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Н.Эын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Н.Эын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч Л.У нь эмчилгээний зардалд баримтаар 4.622.150 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Н.Ооос гаргуулж, ажилгүй байсан хугацааны цалин 1.107.300 төгрөг, мөн цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа  бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Баатарсүхээс  Н.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Н.Эт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.           

Шүүх шүүгдэгч Н.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эыг 600/ зургаа зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/  төгрөгийн торгох ял оногдуулж, шүүгдэгч Н.Э нь оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Н.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Н.Эыг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Эт оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эоос 4.622.150  төгрөгийг гаргуулж, хохирогч Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 64-ийн 21 тоотод оршин суух Зөөд овогт Лхагвын Ууганбаярт олгосугай.

6. Шүүгдэгч Н.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус  дурдаж, хохирогч Л.У нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин 1.107.300 төгрөгийг нотлох баримтаа  бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            Б.ОТГОНЦЭЦЭГ