Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 01

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүухийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

Улсын яллагч: Т.Баярмаа,

Хохирогч: И.Эрдэнэцэцэг,

Шүүгдэгч: Ж.Эрдэнээ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь сум дундын 1-р Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Тайжууд овогт Жаалын Эрдэнээд холбогдох 201616010118 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1960 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, цэргийн инженер мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тайжууд овогт Жаалын Эрдэнээ /РД: ЦЖ60071279/,

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/:

Шүүгдэгч Ж.Эрдэнээ нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 18 цагийн үед тус аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр Хайрханы хонд гэх хаваржаанд өөрийн гэртээ согтуугаар эхнэр И.Эрдэнэцэцэгтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар И.Эрдэнэцэцэгийн зүүн далан тус газар нь хутгаар зүсч хөнгөн зэргийн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хуралдааны хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав.

Шүүхийн хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Эрдэнээ мэдүүлэхдээ: “2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр эхнэр бид 2 бууцандаа нүүж буухаар болж би бензин авахаар явсан. Тухайн үед бензин авчхаад уурхайн тосгоны дэлгүүрээс нэг шил архи аваад гэртэй харьсан. Тэмээ услах хүн байхгүй байсан учир би тэмээгээ услахаар явсан бөгөөд авсан архиа уусан. Гэртэй ирээд эхнэртэйгээ маргалдсаны - улмаас хутга авч айлгах зорилготой байсан боловч гэмтэл учруулсан. Одоо эхнэр бид 2 эвлэрсэн иймээс миний хэргийг хэрэгсэхгүй болгож амьдралд минь тусламж үзүүлж өгнө үү? Дахиж ийм үйлдэл гаргахгүй. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Цаашдаа гэмт хэрэг үйлдэхгүй. Эхнэр бид 2 бүрэн эвлэрсэн учир миний үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү?” гэв.

Шүүхийн хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч И.Эрдэнэцэцэг мэдүүлэхдээ: “Миний биед ямар нэгэн өвчин байхгүй. Бид 2 эвлэрсэн тул гомдол санал болон нэхэмжпэх зүйл байхгүй. Бид 2 маргалдаад байдаггүй. Эд мөрийн баримтаар хураагдсан курткаа авах саналтай байна” гэв.

Улсын яллагч шүүх хуралдаанд “Шүүгдэгч Ж.Эрдэнээ нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 18 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр Хайрханы хонд гэх хаваржаанд өөрийн гэртэй согтуугаар эхнэр И.Эрдэнэцэцэгтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар И.Эрдэнэцэцэгийн зүүн талын далан тус газар нь хутгаар зүсэж хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Ж.Эрдэнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох ялыг шүүхэд оруулж байна. Шүүгдэгч Эрдэнээ нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, ег хэрэгт эд мөрийн баримтаар нэг ширхэг хутга, куртка хураагдсан. Хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах, хохирогчийн саналын дагуу курткыг хохирогчид буцаан өгөх саналыг тус тус шүүхэд оруулж байна” гэв.

Хэрэг бүртгэлтийн шатанд хохиргч И.Эрдэнэцэцэгийн өгсөн “Би 2016 оны 10 дугаар сарын 14-нд нөхөр Эрдэнээтэй Таван гэх нэртэй өвөлжөөндөө бууна гээд бид хоёр бэлтгэлээ хийгээд эд зүйлээ хурааж цэгцлэж байгаад манай нөхөр Эрднээ Таван толгойн уурхайн амны шатахуун түгээх станц яваад бенкин аваад ирье гэж хэлээд явсан. Яваад 2 цаг орчмын дараа ирсэн. Тэгээд хоол цайгаа уучихаад тэмээ усална гэж бууцны гүн ус руу яваад буцаж ирэхдээ согтчихсон ирсэн. Тэгээд би хаанаас архи аваад уугаад байдаг юм. Байнга архи уудаг барьдаг энд нүүдэл суудал гээд өчнөөн ажилтай байхад чи архи уугаад өөрийнөө зуу цэнгэлээ хөөдөг гээд би нэлээд загинасан. Тэгээд Эрдэнээ би архи уугаагүй гээд гарч орх болгондоо улам согтчихоод байсан. Би гэртээ кино үзээд сууж байтал Эрдэнээ гаднаас нэлээд согтчихоод гэрт орж ирээд одоо нүүх юм бэлд ач гэхээр нь би тухайн үед хуц чи байнга архи ууж ажилд нэмэр болохгүй байж маргааш нүүнэ одоо унтаж наад уусан архиа биедээ шингээхээ бод гэхэд Эрдэнээ ингэж эхнэртээ доромжлуулж байхаар үхэж чадна гэх мэтээр үглэж байгаад хутга бариад хойно зогсож байсан. Тэгээд би тухайн үед намайг айлгах гэж байгаан байх л гэж бодоод яах нь уу? би амиа хорлож чадахгүй байж эсвэл намайг алчих архичин чинь би киногоо үзмээр байна гэсэн чинь Эрдэнээ эхлээд миний зүүн гарын шуу хэсэг руу хутгаар хатгасан. Тэгээд миний өмсөж байсан куртка бага зэрэг цоорчихсон. Би их уурсаж ингээд алчихаач чи хэмээн орилж чарлаж дэвхцээд байж байтал миний зүүн мөрөн тус газар хутгаараа зүсчихсэн. Миний мөрнөөс цус гараад би Эрдэнээг зүсчихлээ түргэн дуудаачээ гэхэд Эрдэнээ дүү Бат-Эрдэнэ рүү залгаад би эгчийг чинь хутгаар зүсчихлээ, миний дүү цагдаа аваад ир гэж хэлээд миний мөрөн дээр гараараа дараад цусыг тогтоох арга хэмжээ авсан. Би Эрдэнээг тухайн үед архи уусан байхад нь хэл амаар ' доромжилсон. Урьд өмнө ингэж байгаагүй хүнийг хэтэрхий их доромжилсноос болсон байж магадгүй” гэсэн мэдүүлэг/Хавтаст хэргийн 21-р хуудас/,

Хэрэг бүртгэлтийн шатанд Ж.Эрдэнээгийн сэжигтнээр өгсөн “...Би 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр уурхайн ам руу бензин авахаар яваад бензинээ авчихаад тосгоны дэлгүүрээс 0,5 литрийн багтаамжтай ерөөл архи худалдан авч гэртээ очсон. Гэртээ орчихоод эргэж гарч тэмээгээ услах зуураа авсан архинаас ганцаараа уучихаад гэртээ ороход манай эхнэр Эрдэнэцэцэг намайг байнга архи нуугдаж уулаа, архичин чинь өдөр шөнөгүй гарч орох болгондоо архиа гудардаг ингэж амьдрахаар салсан минь дээр гэж хэлээд намайг доромжлоод байсан. Би тухайн үед их ажил хийгээд ядраад жоохон архи уучихлаа, ингэж байснаас үхсэн минь дээр гэж хэлээд хутга авсан. Би тэр хутгыг бариад жаахан айлгая даа гэж бодоод эхнэр лүүгээ хутгаар чичихэд тоосон шинжгүй, эргэж хараад кино үзээд зогсоод байхаар нь өмссөн куртикийнх нь нуруунд жоохон зүсье гэж бодоод барьж байсан хутгаараа курткийг нь зүсэхэд Эрдэнэцэцэгийн дал хэсгээс цус гарчихсан. Тэгээд би сандарсандаа дүү Бат-Эрдэнэ рүү залгаад ах нь Эрдэнэцэцэг эгчийг нь хутгаар зүсчихлээ чи цагдаад мэдэгдээд хүрээд ир гэж хэлсэн” гэсэн мэдээүлэг /Хавтаст хэргийн 34-р хуудас/,

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Эрдэнээгийн Мянганасангийн өгсөн “... Би 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би хүүхдээ гэртээ хараад байжбайтал Бат-Эрдэнэ ах над руу залгаад ээж чинь уйлаад цус тогтохгүй байна гэхийн миний дүү учрыг нь олоод залгаад асуу даа гэсэн. Би ээж рүү залгахад аав чинь өдөр бензинд яваад ирэхдээ согтуу ирээд мөр лүү хутгаар зүсчихлээ гэхэд нь за би цагдаад мэдэгдээд яваад очъё гээд цагдаад дуудлага өгч цагдаа нартай хамт очсон. Очиход ээжийн мөрөнд нь хутгаар зүссэн байсан” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 23-р хуудас/,

Гэрч Пагважамцын Бат-Эрдэний өгсөн “...Би гэртээ амарч байтал 18 цагийн орчимд манай ах Эрдэнээ над руу согтуу бололтой хүрч ирээд аваадах гэсэн. Би тухайн үед ойлгохгүй байсан яасан бэ, юу болсон гэхэд утас тасарсан. Удалгүй Эрдэнэцэцэг эгч залгаад танай ах чинь миний даланд хутгаар зүсчихлээ гэж хэлээд салгасан. Би том охин болох Мянганасан руу залгаад ээж чинь ийм зүйл яриад байна, миний дүү учрыг нь олоод яриадхаач гэсэн. Удалгүй Мянганасан над руу залгаад ээжийг аав хутгаар зүссэн гэнээ, би цагдаа нартай хамт явлаа гэж хэлээд салгасан...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 22-р дугаар хуудас/,

Гэрч Эрдэнээгийн Ганбаатарын өгсөн “...Манай аав над руу 2016 оны 10 дугаар сарын 14-нд залгаад аав нь ээжийг чинь хутгаар зүсчихлээ, аавыгаа уучлаарай гээд уйлаад байх шиг болсон. Юу болсон бэ яасан гэхэд бага зэргийн архи уучихаад ээжтэй нь маргалдаж айлгах гээд хутгаар чичэхдээ нуруунд нь зүсээд

гэмтээчихсэн, одоо Цагдаа дээр шалгагдаж байна” гэсэн мэдүүлэг/Хавтаст хэргийн 24-р хуудас/,

“Улаан хүрэн өнгийн иштэй хутга 1 ш, хар ногоон өнгийн 1 ш куртка” зэргийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Эд мөрийн баримт”-аар тооцсон тогтоол /Хавтаст хэргийн 14-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №41 дугаартай “...Эрдэнэцэцэгийн биед зүүн бугалганы гадна дээд хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /Хавтаст хэргийн 29- р хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ж.Эрдэнээ нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 18 цагийн үед тус аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр Хайрханы хонд гэх хаваржаанд өөрийн гэртээ согтуугаар эхнэр И.Эрдэнэцэцэгтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар И.Эрдэнэцэцэгийн зүүн далан тус газар нь хутгаар зүсч хөнгөн зэргийн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжпэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон ' шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжпэн судпагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Хохирогч И.Эрдэнэцэцэг нь шүүгдэгч Ж.Эрдэнээтэй сайн дураараа эвлэрч, гомдол саналгүй, нэхэмжпэх зүйлгүй талаараа хүсэлт гарган нотариатаар баталгаажуулсан, хохирогч нь шүүгдэгчийн эрхшээлд байгаагаас эсхүл бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж, гэм хорыг арилгасан зэргийг хөнгөрүүлэх үндэслэл болгов.

Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д мансуурсан буюу согтуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн бол тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй гэж байгаа боловч мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь гэм буруутай этгээдтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулсан байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг дээрх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар ногоон өнгийн 1 ш куртик, улаан хүрэн өнгийн иштэй 1 ш хутга хураагдсан ба хохирогч И.Эрдэнэцэцэг нь өөрийн өмсөж явсан гэх куртикийг буцаах авах хүсэлт гаргасан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тухайн куртикийг хохирогчид буцаан олгож, улаан хүрэн өнгийн иштэй 1 ш хутгыг устгахаар шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХнь:

  1. Тайжууд            овогт Жаалын Эрдэнээг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Өмнгөговь    аймаг дахь Сум дундын 1-р прокурорын газраас Ж.Эрдэнээд холбогдуулан Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн 201616010118 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Ж.Эрдэнээг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  3. Ж.Эрдэнээ  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан хүрэн өнгийн иштэй 1 ш хутга шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хар ногоон өнгийн 1 ш куртикийг хохирогч И.Эрдэнэцэцэгт буцаан олгосугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

6.Эрүүгийн байцаан шийтгэл хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжпүүлсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                    Д.БАТТУЛГА