Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2019/00384

 

 

 

 

 

20*******9 оны *******0 сарын 0******* өдөр

Дугаар *******03/ШШ20*******9/00384

 

 

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, Хоохноо овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн дугаар хороо, Залуусын гудамжинд байрлах *******-******* ОНӨААТҮГ-т холбогдох *******-******* ОНӨААТҮГ-ын захирлын 20*******9 оны 07 дугаар сарын 0*******-ний өдрийн Б/88 дугаартай Ү.******* эгүүлэн ажилд авч ажиллуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, даргын туслах, нарийн бичгийн албан тушаалд эгүүлэн томилуулах, 20*******9 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс тооцож ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг 20*******9 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагч байгууллагын төлөөлөгч А., нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Ү. нь хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад 20*******9 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ажилдаа орохоор байгууллагын захирал, хүний нөөцийн мэргэжилтэнтэй уулзахад чамд итгэл хүлээлгэж эгүүлэн ажилд авах боломжгүй, одоогийн нарийн бичиг ажлаа сайн хийж байгаа, чиний асуудлыг захирлын зөвлөлийн хурлаар шийдээд 20*******9 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүний нөөцийн мэргэжилтэн чам руу хариу өгнө гэж хэлсэн. Нэхэмжлэгчид 20*******9 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хариу ирээгүй, 29, 30-ны өдөр амралтын өдөр байсан болохоор 20*******9 оны 7 дугаар сарын 0*******-ний өдөр буюу нэг дэх өдөр ажил дээрээ очиход даргын зөвлөлийн хурлын шийдвэрээр өөр ажилд буюу дээж авагчаар ажиллуулахаар болсон байсан. Тухайн үед дарга нь хүмүүс надтай хоёр асуудлаар ирж уулздаг, нэгд шинээр ажилд орох гэж, хоёрт миний янзыг үзэх гэж ирдэг. Өөрөөр хэлбэл миний санал болгосон ажлыг хий, эсхүл чамайг хуучин ажилд чинь эгүүлэн авах боломжгүй, чи байгууллагад олон жил ажилласан, тийм ч учраас зүгээр халагдаж байхаар бидний санал болгосон ажлыг хийсэн нь дээр гэж нэхэмжлэгчийг ажлаас нь халах гэж байгаа мэт айдас төрүүлэхээр хэлсэн байдаг. Тухайн үед Ү. ажлаасаа гаръя гээд хэлж чадахгүй, санал болгосон ажлыг хийж чадахгүй ингээд чимээгүй, санал бодлоо илэрхийлээгүй байтал хүний нөөцийн мэргэжилтэн 20*******9 оны 7 дугаар сарын 0*******-ний өдрийн Б/88 дугаартай тушаалын канондсон хувийг нэхэмжлэгчид өгсөн. Ингээд дээж авагчийн ажилдаа ор, ажлаа хүлээж ав гээд лаборторт очсон. Тэнд очоод юу болсон талаар гэрч тодорхой мэдүүлсэн байдаг. Тэгээд эрүүл мэндийн хуудсаа авч яваад ажил олгогчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй тул ажилдаа эргэж очоогүй. Мөн 6 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэлийг худлаа гэдгийг нотлох яриа өрнөсөн байдаг. Нэхэмжлэгч 20*******9 оны 7 дугаар сарын 0*******-ний өдөр захиралтайгаа уулзахдаа 20*******9 оны 6 дугаар сарын 27-ны өдөр та нартай уулзсан, хариуг 20*******9 оны 6 дугаар сарын 27-ны өдөр өгнө гээд үүнээс хойш 4 өдөр өнгөрлөө гэхэд нь захирал нь би чиний 26, 27-ны өдрийн цалинг бодож өгнө гэж хэлсэн байдаг. Үүнийг тайлбартаа яагаад хэлсэн гэхээр энэ нөхцөл байдал нь 20*******9 оны 6 дугаар сарын 28-нд захиралтайгаа уулзаагүй гэдгийг нотолж байна. Өнөөдөр хариуцагч талаас ирүүлсэн баримтаар Ү.******* нийгмийн даатгалын шимтгэл бичигдсэн байгаа ч өөрт нь өгсөн цалин байхгүй. Улмаар 20*******9 оны 7 дугаар сарын 0*******-ний өдөр Ү. надтай уулзаж, 20*******9 оны 7 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. 20*******9 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/87 тоот тушаал дээр нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, гэхдээ нэхэмжлэгч уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй, дээж авагчаар ажиллахыг зөвшөөрөөгүй учраас л шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тушаал хуулийн үндэслэл, агуулгын хувьд илэрхий алдаатай, хууль зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.2 дахь заалтыг үндэслэл болгож заасан, хүүхэд асрах чөлөө дуусч ажилд нь эгүүлэн авах гээд, дээж авагчийн албан тушаалд томилсон. Нэхэмжлэгч зөвшөөрөөгүй байхад хариуцагч тал нэхэмжлэгчтэй зөвшилцөж, нэхэмжлэгч зөвшөөрсөн мэтээр тайлбарладаг. 20*******9 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/87 тоот тушаалыг нөхөж гаргасан гэж үзэж байгаа бөгөөд уг тушаалыг нэхэмжлэгчид танилцуулаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.*******.*******-д заасныг үндэслэл болгож гаргахад талууд тохиролцсон байхыг шаарддаг. Уг Б/87 тоот тушаалд: даргын туслах, нарийн бичгийн үүрэгт ажлаас чөлөөлж гэж бичсэн байгаа нь ажил албан тушаалын хувьд үндэслэлгүй, учир нь ******* 20******* оны тушаалд даргын туслах, нарийн бичиг гэж бичигдээгүй, архив бичиг хэргийн эрхлэгч, нарийн бичиг гэсэн өөр нэршилтэй байдаг. Дээж авагчийн хувьд цалин бага. Хариуцагч тал цалингийн хувьд ойролцоо гэсэн тайлбар ирүүлдэг. Архив бичиг хэргийн ажилтанд цалингийн *******0 хувийн нэмэгдэл авдаг сайдын тушаал одоо ч хэвээр мөрдөгдөж байгаа. Ажилдаа эгүүлэн томилогдвол 700.000-800.000 төгрөгийн цалин авах боломжтой. Дээж авагч нь хэвийн бус нөхцөлтэй бөгөөд энэ нөхцлийг ч зөвшөөрөхгүй байна. Ажилд нь авахгүй байгаа гол асуудал нь танд итгэл хүлээлгэх боломжгүй, одоогийн нарийн бичиг нь ажлаа сайн гүйцэтгэж байгаа гэж хэлдэг. 20*******9 оны 6 дугаар сарын 27-ны өдөр уулзахдаа тамга тэмдэг хуурамчаар үйлдэж, тамга дарсан үйлдлийг шалтгаан болгож тайлбарладаг хэдий ч энэ нь нэхэмжлэгч тэй ямар ч хамааралгүй юм гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хэд хэдэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Ү. нь 20*******6 оны 6 дугаар сарын 02-нд хүүхэд асрах чөлөө авч, 20*******9 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгууллага дээрээ ирж уулзсан. Уулзаад ямар асуудал яригдсан талаар 20*******9 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэлд тусгагдсан бөгөөд үүнтэй маргаагүй. 20*******9 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл байгаа. Захирлын зөвлөлийн хурлаар хоёр асуудал яригдсан. Нэгд: Ажилчдын цалин хөлс, урамшуулал, нөгөө нь ******* ажилд авах тухай асуудал яригдсан. Нийгмийн даатгалын хэлтсээс хяналт шалгалт хийгээд танай байгууллагын ерөнхий нягтлан бодогч 20*******0 онд ажиллаж байсан хэрнээ ажилгүй байсан хугацааны тэтгэмж авсан талаар асуудал үүсэж энэ талаар шалгасан. 2009-20******* онд байгууллагын тамга түшигчээр Ү. ажиллаж байсан бөгөөд тамга дарсан асуудал тэй холбоотой болж таарсан. Зөрчил хожим илэрсэн, хугацаа өнгөрсөн хэдий ч хариуцлага хүлээлгэх боломжгүй байдал үүссэн учраас цаашид итгэл хүлээлгэж ажиллуулах боломжгүй гэж үзсэн. Бид Хөдөлмөрийн тухай хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.2-д заасны дагуу ажилд авах үүргээ биелүүлсэн, хуулиа зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд ажил олгогчийн хуулиар олгогдсон эрх байгаа. Ийм учраас ******* захирлын зөвлөлийн хурлын олонх нь ажилд эгүүлэн авч ажиллуулах боломжгүй гэсэн учраас өөр ажил санал болгоё гэсэн шийдвэр гаргасан. Ийм шийдвэр гарсны дараа хүний нөөцийн мэргэжилтэн нэхэмжлэгч ******* дуудаж, дарга, , нар уулзсан. Захирлын зөвлөлийн хурлын шийдвэрийг танилцуулж, өөр ажилд ажиллах боломжтой юу гээд өөрийнх саналыг сонссон. Би ажиллаж болохоор ямар ажил байна гэж асуусан, тэр үед нягтлан бодогч, дээж авагч гэсэн хоёр орон тоо гарсан талаар хэлсэн. Тэгэхэд нягтлангийн чиглэлээр сурч байгаа, 20*******9 оны *******2 дугаар сард төгсөнө, тиймээс 20*******9 оны *******2 дугаар сарыг дуустал дээж авагчийн албан тушаалд ажиллаад, сургуулиа төгсөөд нягтлангаар ажиллуулъя болох уу гэхэд болноо гээд харилцан тохиролцож, 20*******9 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/88 тоот тушаал гаргасан. Тушаал гаргахдаа ажилд эгүүлэн авч, даргын туслах, нарын бичгийн албан тушаалыг дуусгавар болгосон, 20*******9 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн *******4 тоот тэмдэглэлийг хуурамч гээд байна. 20*******9 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн гэрчийн мэдүүлэг дээр ******* дээж авагчийн ажилд орох талаар зөвлөлийн хурлын дараа мэдсэн гэж мэдүүлэг өгсөн байгаа. Энэ мэдүүлгээр 20*******9 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ажил дээрээ очоогүй гэх тайлбар үгүйсгэгдэж байна. Эдгээр баримтуудаас харахад Ү. нь дээж авагчийн албан тушаалд харилцан тохирч, хүлээн зөвшөөрч, уг албан тушаалд томилогдсон байна гэдэг нь харагдана. 20*******9 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/88 тоот тушаалтай нэхэмжлэгч тал маргахгүй, бие даасан шаардлага гаргах шаардлагагүй гэж хэлсэн. Ажлаас үндэслэлгүй халагдсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн *******28 дугаар зүйлийн *******28.*******.2-д зааснаар шаардлага гаргана. Гэтэл ажлаас чөлөөлсөн тушаалтай маргаагүй. Дуусгавар болсон тушаалтай маргахгүй хэрнээ, эргээд ажилд нь томилуулна гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.2 дахь заалтыг барьсан нь үндэслэлгүй гээд байна, өмнөх ажил албан тушаалын хөдөлмөрийн харилцаа дууссан тул дараагийн шинэ ажилд авахын тулд уг заалтыг барьсан, үүгээрээ хууль зөрчөөгүй. Нэхэмжлэгч тал дараах 3 нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 20*******9 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Даргын туслах, нарийн бичгийн ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах гэж нэг шаардлага, 20*******9 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө 20*******9 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/87 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар өөрчилсөн. Үүнийг бид өөрчилсөн гэж үзэхгүй нэмэгдүүлсэн гэж үзэж байгаа. Нэмэгдүүлсэн болон өөрчилсөн хугацааг харахад Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ******* сарын хугацаа хэтрүүлж, хууль зөрчсөн. Нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэдэг шаардлага мөн гаргасан. Энэ шаардлагыг гаргасны дараа нотлох баримт шаардсан. 20*******9 оны 7 дугаар сарын 04-ний хүртэл дээж авагчийн ажил хийсэн тухай баримт хавтас хэрэгт байсаар байхад нөхөн бичилт хийлгэнэ гээд шаардлага гаргаад байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийг ажлаас халаагүй, өөр ажилд шилжүүлсэн. Хэрвээ үнэхээр зөвшөөрөхгүй байсан бол энэ талаар уулзаж, ярилцаж болох байтал шүүхэд хандсан нь харамсалтай. Өнөөдөр 4 дэх шүүх хурал болж байхад өөрөө нэг ч удаа шүүх дээр хуралд суугаагүй, бид нартай уулзахгүй байгаа нь өөрөө тохирч ажилд томилогдсон асуудлаа хүлээн зөвшөөрч байгаагийн нэг илрэл. Мэдээж итгэмжлэгдсэн төлөөлөгч авах эсэх нь хуульд заасан эрхийн асуудал. 20*******9 оны 7 дугаар сарын 0*******-ний өдрөөс хойш байгууллага дээр нэг ч удаагүй ирээгүй, хүний нөөцийн мэргэжилтэн ирж уулзаач гээд зурвас үлдээсэн хариу өгөөгүй. Гэрчийн мэдүүлэг дээр байгаа лаборторт ажлаа хүлээж авахаар орж ирж байгаа нь цаанаа хүлээн зөвшөөрсөн асуудал. Ажил олгогчийн зүгээс дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй, хэрвээ тийм зүйл байсан бол түүнийгээ нотлох хэрэгтэй. Гэрчийн мэдүүлэг, хурлын тэмдэглэлүүд, нийгмийн даатгалын бичилт, тушаалтай маргахгүй байгаа эдгээр нөхцөл байдлаас харахад харилцан тохирч дээж авагчийн албан тушаалд томилогдож ажлаа хүлээн зөвшөөрсөн нь харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, өнөөдрийг хүртэл энэ хүний ажил албан тушаал хэвээрээ, энэ хүнийг хүлээгээд өөр хүн аваагүй байгаа гэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ү. нь хариуцагч *******-******* ОНӨААТҮГ-т холбогдуулан 20*******9.07.04-ний өдөр даргын туслах, нарийн бичгийн ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Улмаар 20*******9.09.09-ний өдөр *******-******* ОНӨААТҮГ-ын захирлын 20*******9 оны 7 дугаар сарын 0*******-ний өдрийн Б/88 дугаартай Ү.******* эгүүлэн ажилд авч ажиллуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, Ү.******* *******-******* ОНӨААТҮГ-ын нарийн бичгийн дарга, архивын эрхлэгчийн ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгуулах хэмээн,

20*******9.09.30-ны өдөр *******-******* ОНӨААТҮГ-ын захирлын 20*******9 оны 7 дугаар сарын 0*******-ний өдрийн Б/88 дугаартай Ү.******* эгүүлэн ажилд авч ажиллуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, Ү.******* *******-******* ОНӨААТҮГ-ын даргын туслах, нарийн бичгийн ажилд эгүүлэн тогтоолгох, 20*******9.06.28-ны өдрөөс эхэлж тооцож ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг төлүүлж баталгаажуулах хэмээн дахин нэхэмжлэлийн шаардлагаа дахин өөрчилсөн байна.

Шүүх уг хэрэгт 20*******9.07.*******0-ны өдөр иргэний хэрэг үүсгэж 20*******9.*******0.0*******-ний өдөр хүртэл тасралтгүй хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан, уг хугацаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 3 удаа хойшлуулсан, 20*******9.09.07-ны өдрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 30 хоногоор сунгаж хэргийн хугацаа 20*******9.*******0.07-ны өдөр дуусаж байгаа, хариуцагч байгууллагын зүгээс 20*******9.09.30-ны өдөр өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага нь өмнөх нэхэмжлэлийн шаардлагатай уялдаа холбоотой учраас хариу тайлбарыг хуульд заасан *******4 хоногийн хугацаа авахгүйгээр өгөх нь бидний эрх ашгийг хөндөхгүй, олон удаа шүүх хуралдаанд хойшлогдож байгаа учраас хэргийг оролцогчдыг чирэгдүүлэхгүйгээр 20*******9.*******0.0*******-ний өдөр хуралдааныг товлож өгнө үү гэсэн нөхцөл байдлыг илэрхийлсэн зэргийг харгалзан нэхэмжлэгч талаас 20*******9.09.30-ны өдөр гаргасан өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч хариуцагч байгууллагын төлөөлөгчид гардуулж шүүх хуралдааныг 20*******9.*******0.0*******-ний өдөр хянан шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Хариуцагч *******-******* ОНӨААТҮГ нь нэхэмжлэгч Ү. нь даргын нарийн бичиг, архивын ажилтанаар ажиллаж байхдаа ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, байгууллагын тамга тэмдгийг хууль бусаар ашигласан үйлдэл гаргасан учраас түүнтэй харилцан тохиролцож дээж авагчийн ажилд томилсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөх тухай 20*******9.06.28-ны өдрийн Б/87 дугаартай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлага гаргаагүй хэдий ч 20*******9.07.0*******-ий өдрийн Б/88 дугаартай Ү.******* эгүүлэн ажилд авч ажиллуулах тухай тушаалыг уг өдрөө гардан авч 20*******9.07.04-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн *******29 дүгээр зүйлийн *******29.2 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлснийг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Ү. нь 2008.04.0*******-ний өдрөөс 20*******6.06.02-ны өдрийг хүртэл ******* ******* НӨҮТ-т даргын туслах, нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад жирэмсний амралтаа авч улмаар хүүхэд асрах чөлөөг үргэлжлүүлэн авсан болох нь зохигчдын тайлбар, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-3-8 дугаар хуудас/

Улмаар 20*******9.6.27-ны өдөр байгууллагын дарга, хүний нөөцийн мэргэжилтэн нартай уулзаж ажилдаа орох талаар хүсэлтээ тавьсан бөгөөд 20*******9.06.28-ны өдрийн б/87 тоот тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.*******.*******, байгууллагын дотоод журмын 4.3.2 дахь заалтыг үндэслэл болгон даргын туслах, нарийн бичгийн үүрэгт ажлаас чөлөөлж 20*******9.07.0*******-ний өдрийн Б/88 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 2*******, 24 дүгээр зүйлийн 24.*******, *******06 дугаар зүйлийн *******06.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон нэхэмжлэгч Ү.******* лаборторийн дээж авагчийн орон тоонд ажиллуулахаар томилжээ.

/ хх 67-******* дугаар хуудас/

Нэхэмжлэгч талаас ажил олгогч нь дарамт шахалт үзүүлж өөр ажилд томилсон гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа ч ажил олгогчийн дарамт шахалт байсан гэсэн тайлбарынхаа үйлдлийг тодорхойлоогүй, энэ тухай баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч тал өөрийн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2.2, 38 дугаар зүйлийн 38.******* дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна.

Ажил олгогч нь ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр даргын туслах, нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож шинээр дээж авагчийн албан тушаалд 632.00 төгрөгний цалинг хэвийн бус нөхцлийн *******0 хувийг нэмж олгохоор хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулахаар тохиролцсон, талуудын харилцан тохиролцсоны үндсэн дээр дээж авагчийн ажилд томилох хэлцэл хийгдсэн, дээж авагчаар томилогдсоны дараа нэхэмжлэгч өмнөх хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хуульд нийцээгүй гэж гэж маргаж даргын туслах, нарийн бичгийн даргын хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэхээр шаардаж байгаа нь хэрэгт авагдсан баримтуудтай тохирохгүй байна.

******* *******-ОНӨААТҮГ-ын захирлын 20*******9.0*******.08-ны өдрийн А/06 дугаар тушаалаар уг байгууллагын бүтэц орон тоог 20*******9.0*******.0*******-ний өдрөөс шинэчлэн баталж мөрдөхөөр шийдвэрлэсэн бөгөөд уг тушаалын *******-р хавсралтаар нэхэмжлэгчийн ажлын байрыг даргын туслах, нарийн бичгийн албан тушаалаар 6*******0.000 төгрөгний үндсэн цалинтай байхаар батлагдсан, даргын туслах, нарийн бичиг, дээж авагч нарын хувь хүний орлогын албан татварын тодорхойлолт төлсөн баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн 20*******9.06.28-ны өдрийн Б/87 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох тушаал нь нэхэмжлэгчийн ажил албан тушаалын хувьд зөрүүтэй бичигдсэн, дээж авагчийн цалин даргын туслах, нарийн бичгийн албан тушаалаас бага цалинтай гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

/хх-9-60, 67, 98-99, дүгээр хуудас/

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ү.******* даргын туслах, нарийн бичгийн ажилд үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй хэдий ч нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.*******.******* дэх хэсэгт зааснаар даргын туслах, нарийн бичгийн ажлын хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцон дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч талаас 20*******9.06.27-ны өдрийн *******2, *******3 дугаартай, 20*******9.06.28-ны өдрийн *******4 дугаартай хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн гэж тайлбарлаж байгаа хэдий ч нэхэмжлэгч нь 20*******9.06.27-ны өдөр байгуулага дээр очиж дарга, болон хүний нөөцийн ажилтантай ажилдаа орох талаар ярилцсан гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурьдсан, 20*******9.06.27-ны өдрийн захирлын зөвлөлийн хүний бүрэлдэхүүнтэй хуралдсан хурлын тэмдэглэл, 20*******9.06.28-ны өдрийн *******4 дугаартай тэмдэглэл хуурамч болох нь баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэгч талаас дээрх хурлын тэмдэглэлүүдийг шүүхээс Цагдаагийн байгууллагад шилжүүлж шалгуулах хүсэлт гаргасан хэдий ч 20*******9.09.09-ний өдөр шүүхэд ирүүлсэн эдгээр нотлох баримтуудыг нэхэмжлэгч тал шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд хуулийн байгууллагад өөрөө хандаж шалгуулах эрх нь нээлттэй байхад уг эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрч Г.Дэлгэрсүрэнгийн Ү. нь анхан шатны зааварчилгаа авъя гэж өөрөө орж ирсэн талаарх мэдүүлэг зэргээс дүгнэж үзэхэд нэхэмжлэгчийг дээж авагчийн албан тушаалд томилоход ажил олгогчийн зүгээс нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй, нөлөөлсөн гэхээс илүүтэй талуудын харилцан тохиролцсон нөхцөл байдлыг хэрэгт авагдсан баримт тодотгож өгч байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.2.3, **************6, **************8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

*******. Хөдөлмөрийн тухай хуулийн *******28 дугаар зүйлийн *******28.*******.2, 69 дүгээр зүйлийн 69.******* дэх хэсэгт зааснаар ******* ******* нэхэмжлэлтэй, *******-******* ОНӨААТҮГ-т холбогдох *******-******* ОНӨААТҮГ-ын захирлын 20*******9 оны 07 дугаар сарын 0*******-ний өдрийн Б/88 дугаартай Ү.******* эгүүлэн ажилд авч ажиллуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, даргын туслах, нарийн бичгийн албан тушаалд эгүүлэн томилуулах, 20*******9 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс тооцож ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4, **************9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА