Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2019/00406

 

 

 

 

 

*******01******* оны 10 сарын 0******* өдөр

Дугаар 10/ШШ*******01*******/00*******06

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, Боржигон овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, Шарнууд овогт - - холбогдох хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг *******01******* оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б., хариуцагч Б.- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би *******01******* онд сургуулиа төгсөөд Б.-тэй танилцсан, бидний дундаас *******01 онд М. охин төрсөн бөгөөд гэрлэлтээ батлуулаагүй. Тухайн үед Б.- дуу бичлэгийн студи нээж ажиллуулсан боловч ******* дүүрэгт төдийлөн ашиг орлого олох боломжгүй учраас ажлаа сольж, галуутай цогцолбор сургуульд ажилд орсон. Охин төрөөд ой гарантай байх үед буюу *******01 онд - аав - нас барсан. Үүнээс хойш бидний харилцаа хэвийн бус болж, надад гар хүрэх нь олон болсон. Гар хүрдэг болсон шалтгаанаа - Найз нөхөдтэйгөө гадуур гарч, шоудсан учраас гар хүрсэн гэж хариу тайлбартаа бичсэн байсан. Олон удаа уучлал гуйж, бид эвлэрдэг учраас өмнө салж чаддаггүй байсан. Ингээд *******018 оны дугаар сард охиноо аавтай нь үлдээгээд гэрээсээ явж, үүнээс хойш охинтойгоо өөрийн дураар уулзаж чадахгүй болсон. Цэцэрлэг дээр нь -******* удаа очиж уулзсан. Энэ талаар - мэдээд дахин охинтой минь уулзахгүй шүү гээд утсаар ярьж, зурвас бичиж, элдэв янзаар доромжлох болсон. Ийм учраас охиноо зовоогоод байгаа юм болов уу гэж бодоод охиноо авъя, эсхүл охинтойгоо уулзах эрхээ олж авъя гэж шүүхэд хандсан. Хамгийн сүүлд охинтойгоо *******01******* оны дугаар сард уулзахад бас л Б.- мэдээд араас зурвас илгээж, элдвээр хэлж, доромжилсон. Шөнийн цагт над руу залгаж, элдвээр хэлж, хараагаад амар заяа үзүүлэхгүй байхаар нь дугаарыг нь блок хийсэн боловч зурвас бичээд л байсан. Намайг байхгүй хугацаанд охин ******* удаа эмнэлэгт хэвтсэн. Уулзах гээд очиход эргэлтийн цонхоор - гарч ирчихээд охиныг минь уулзуулаагүй. Гадаа байхад цонх цохиж, охиныг минь цонхоор л харуулсан. Ийм учраас охиноо зовоогоод, өөрийгөө ч зовоогоод, охин ч ээжээсээ бага багаар холдоод байх шиг санагдаад шүүхэд хандсан. Охинтойгоо уулзах гээд бэлэг аваад очтол авсан бэлгийг минь газар шидэж, намайг янхан, банзал гэж дуудаж хүмүүсийн нүдэн дээр эвгүй байдалд оруулсан. Энэ үед охиноо ээж дээрээ ир гээд дуудахад ирэхгүй аавынхаа дэргэд зогсоод байсан. Охиноо өрөвдсөн, яагаад би буруутан болж байгаа юм бэ, охиноо тээж төрүүлж, ******* жил өсгөж, хамт амьдарсан шүү дээ. Бид хоёр сараар байр түрээсэлж, тусдаа гарч амьдарч үзсэн. Энэ хугацаанд - амьдралыг болгоод л байдаг байсан хэдий ч түрээсийн мөнгөө хүнээс зээлсэн байсан. Ийм байдлаар хүнээс мөнгө зээлж тусдаа амьдрах боломжгүй байсан. Би -Ундарга болон ************** цагийн зоогийн газруудад зөөгчөөр ажил хийдэг байсан. -эс мөнгө шаардаж зовоодоггүй байсан хэдий ч гэр бүлийн тэргүүн гэдэг утгаараа гэр бүлээ тэжээх ёстой гэдгийг нь хэлдэг байсан. Маргааны гол үндэслэл бол гарч орж, найз нөхөдтэйгөө яваад байна гэхээр нь сүүлдээ гарахдаа -Эрдэнийг дагуулж явдаг болсон. Манай ээж охиныхоо дэргэд битгий хэрэлдэж муудалцаж бай, охин чинь их айдастай болсон байна гэж хэлсэн. Бидний дунд иймэрхүү таагүй байдал их үүссэнээс болж тусдаа амьдарсан. оо охин М.г миний асрамжинд өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Б.- шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би *******01 онд охин төрсөн цагаас хойшхи болсон явдлыг ярих ёстой байхаа. Бид *******01 оны 6 дугаар сараас эхлэн *******018 оны 0 дугаар сарын 16-ныг хүртэл хамтран амьдарсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч ******* ээж гэх эмэгтэй бидний амьдралд их оролцож, байнга хэрүүл маргаан үүсгэдэг байсан. Уурхайд ажилладаг мөнгөтэй залуучууд зөндөө байхад чи энэ арчаагүй хүнтэй суулаа гэж намайг байнга доромжилдог байсан. Тэр ч бүү хэл уурхайд ажилладаг залуучуудад ******* дугаарыг удаа дараа өгсөн үйлдэл байгаа. Мөн найзынхаа хүүхдэд хүртэл дугаарыг нь өгч тэй уулзуулсан байсан. *******01 онд миний аав өөд болж сэтгэл санаагаар унасан байсан. Тухайн үеийн үйлдлийг би гар хүрсэн гэж хэлэхгүй, би зүгээр түлхсэн. Гадаа үүдэнд найзууд ирсэн, гараад уулзаад ирье гэтэл гаргахгүй байхаар би түлхсэн. Би аавынхаа шарилыг ******* өдөр тэвэрч ирээд, уйлж суухад за юун сүртэй юм бэ, өөд болоо л биз гэж хэлсэн үг нь тэр үед бодогдож санаандгүй түлхээд унагачихсан юмаа. Түүнээс биш гараа зангидаж, цохиж, алгадсан зүйл байхгүй. Б. охиноо 8 сартай болсноос хойш гадуур гарч байнга шоуддаг болсон. Тухайн үед баар шөнийн ******* цагт хүртэл ажилладаг байсан, энэ хүн үүрээр гэртээ орж ирдэг болсон. Эхний удаад ойлголцох гэж ярилцаж, хүлээдэг болсон. Сүүлдээ нэг хоногоор, хоёр хоногоор гадуур явах нь нэмэгдсэн. Би миний хань хүүхдээ бод, гэртээ бай л даа гэхээр хайрыгаа уучлаарай, за ойлголоо гээд л эвлэрдэг байсан. Ингээд гайгүй болох гээд бодож тэвчиж байтал намайг ажилтай үед ээждээ хүүхдээ үлдээгээд гараад явчихдаг болсон. Сүүлдээ өдрөөр архи уудаг болж, хүүхдээ авна гээд гараад орж ирэхдээ ч үнэртүүлээд орж ирдэг болсон. Учрыг нь асуухаар таньдаг эгч таараад ганц хоёр пиво уучихлаа гэх болсон. Ингээд даамжирсаар 7 хоногт 1 байснаа сүүлдээ *******, удаа гадуур гардаг болсон. Намайг ажилтай үед гэртээ байнаа хайраа гэж хэлчихээд ээждээ хүүхдээ үлдээгээд өглөө орж ирдэг болсон. Энэ болгонд гэр бүлд хэрүүл маргаан үүсэх нь мэдээж, архийг хэрүүл маргаан л дагаж явдаг шүү дээ. Надад удаа дараа бэлгийн замын өвчин авчирч өгсөн, өөр олон олон зүйлүүд бидний амьдралд тохиолдож байсан. Янз бүрийн байдлаар өөр хүмүүстэй явалдсан талаар яриа хөөрөө гардаг болсон, найз нөхөдтэй минь унтдаг болсон. Таньдаг хүмүүсээс унтсан гэх мэдээлэл ирдэг болсон. Мэдээж гээс асуухаар үгүй л гэж хэлдэг. Гэртээ хамт байж байхад утас руу нь танихгүй янз бүрийн залуучууд залгадаг болсон, энэ бүгдийг би удаа дараа тэвчсэн. Айлын эхнэр хүн, ээж хүн ийм байж болохгүй шүү дээ. Намайг зоддог гэж нэхэмжлэлдээ бичсэн байна лээ, харин ч би өөрөө зодуулдаг байсан. Охин минь ой гарантай, хөхөө хөхдөг байсан учраас г шөнийн цагт авах гэж бааранд очиж, гадаа нь хүртэл хүлээж суудаг болсон. Намайг баарны гадаа хүлээж байгаа гэдгийг мэдсээр байж надаас зугтааж өөр хүмүүстэй хоногоор явдаг байсан. ******* талаар ах, эгч, аавыг нь хүртэл дуудаж хэлж үзсэн. Хамгийн том ах нь сал ийм арчаагүй эм хүнтэй суусан хүн жаргахгүй гэж хэлэхэд нь би охины минь ээж, нэгэн цагт хайрлаж байсан эмэгтэй хүн учраас салж чадаагүй бөгөөд нийтийн байранд сараар тусдаа гарсан. Аав маань зам тээврийн ослоор ажлаа хийж яваад нас барсан учраас нас барсны тэтгэмжний мөнгөнөөс ээж бидэнд өгч, тусдаа гарсан. Тухайн үед би ээлжийн ажил хийдэг байсан. Ажилтай үед охиныг минь ******* дугаар байранд ээж дээрээ авчирч үлдээдэг. Өөрөө болохоор шөнөжингөө алга болж, өглөө үүрээр охиноо аваад гэртээ ирдэг байсан. Яагаад архи уух болсон талаар асуухад ганцаардаад уучихлаа гэж хэлдэг. Шөнөжингөө архи уусан хүнээс архины үнэр, баарны элдэв янзын үнэр үнэртэх нь ойлгомжтой шүү дээ. Тухайн үед 7 хоног охиныг минь ээждээ үлдээгээд алга болсон. Яасан бэ гэхээр ээжийнхээ найзын хүүхэдтэй амралтын газраар зугаалж явсан байна лээ, тэр залууг нь Алтансүх гэдэг. Ингээд жирэмсэн болсон байсан. Залуу хүн алдаж оноо байлгүй, миний хайртай бүсгүйгээс төрөх юм чинь хэнээс хүүхэдтэй болсон эсэхийг үл тоон гаргахаар шийдсэн боловч савны гадуурх жирэмслэлт байсан. Архины зохисгүй хэрэглээнээс болсон гэж эмч надад хэлсэн. Ингээд хагалгаанд орохоор болж надад утсаа үлдээсэн байхад Алтансүхээс миний буруу, надаас болж ийм зүйл боллоо, чиний дэргэд байж чадсангүй гэх зурвас ирсэн. Хагалгаанд орсных нь дараа би хоног эмнэлэгт сахисан. Ингээд 1 сар л гэртээ байснаа дахиад л гадуур гарч шоудаж эхэлсэн. Тухайн үед ахын эхнэр Ганчимэг шоронгоос гарч ирсэн байсан, тэр хүнтэй нийлэх болсон. Ингээд ааш зан нь муухай болж, гарч орох нь олон болсон, тэр болгонд нь би охиноо аваад л үлддэг. Охиноо аваад зайл та хоёр надад хэрэггүй гэж удаа дараа хэлж байсан. Би охиноо ээжгүйгээр нь өсгөж чадахгүй дээ гэж бодоод, явж чадаагүй. Сүүлдээ цайрч эхэлсэн. Хамт уусан хүмүүс нь ойлгомжтой, явж байгаа хүмүүс нь хүртэл ойлгомжтой болсон. Дахин жирэмсэн болсон, бас тогтоогүй. Дахиад уучилсан, бид эвлэрсэн, гайгүй болох байх гэж хүлээсэн гэвч дахин Ганчимэгтэй нийлсэн. Би *******018 оны дугаар сарын 16-ны өдөр ажлаа тараад охиноо аваад гэртээ иртэл байхгүй байсан. Үүнээс өмнөх ******* хоногт Ганчимэгтэй бүү нийл, гай болно шүү дээ, ажил төрөл хий гэж гэхэд миний хэнтэй нийлэх чамд хамаагүй гэж хэлээд бид маргалдсан хэдий ч гэрээсээ явахаар ноцтой зүйл болоогүй. ******* ээжээс асуухад надад юу ч хэлээгүй, ингээд 7 хоног болсон. Би охинтойгоо хүлээсээр л байсан, 1******* хоног болсон ирээгүй, дахин ээжээс нь асуусан юу ч хэлээгүй. Хадам ээжтэй уулзаад санаандгүй байдлаар ирсэн зурвасыг хартал дансны орлого зарлагын гүйлгээ хийсэн зурвасуудыг олж хараад таны виза карт д байгаа юм бишүү гэхэд чамд хамаагүй гээд надруу уурласан. Ингээд *******0 хоног өнгөрсний дараа хадам ээж охиноо аваад гэрээс яв гэж намайг хөөсөн, тэгэхээр нь би г хүлээнэ, яагаад явсан талаар заавал асууна гэж хэлээд маргааш нь надтай холбоо барьсан. Би хотод ажил хийх гээд явж байна, чам дээр очихгүй гэхээр нь энэ асуудлаа ирж цэгцэл гэсэн. Ингээд ******* хоногийн дараа ирэхдээ зөвхөн хувцсаа авах гэж л ирсэн. Би охиноо бодооч дээ, битгий яваач гэхэд та хоёр надад хамаагүй, явдаг мөрөөрөө яв гэж хэлсэн. Би уйлаад ******* ээж аавд нь охиныг чинь хайрлаж чадаагүй уучлаарай, би явлаа гээд ******* настай охиноо аваад явсан. Тухайн үед аав, ээж, бэр эгч, төрсөн ах нар нь байсан. Төрсөн ах нь надад миний дүү хэрэгтэй зүйл гарвал хэлж байгаарай, энэ тэнэг хүүхний толгой нь эргэсэн байна, бид буруу өсгөсөн байна гэж хэлсэн. Ийм зүйл болсны хэд хоногийн дараа охинтойгоо ирж уулз, охин чинь санаад байна гэж байнга утсаар холбоо барьж хэлсэн, гэтэл ажилтай байна, нэг л өдөр амардаг завгүй гэсэн хэрнээ *******т ирээд шоудаад явж байсан талаар хүмүүс хэлсэн. Уг нь охинтойгоо 7 хоног бүр ирж уулзах байх гэж бодож байсан. *******0 дугаар байрны гадаа намайг уурласан гээд яриад байна. Энэ ийм учиртай юмаа охинтойгоо уулзаагүй байж байгаад ******* сар орчмын дараа уулзах гэж байсан, би охиноо авч яваад цуг хонох байх гэж бодоод хувцаслаад аваад гарч ирсэн, гэтэл 10 минут орчим л уулзсан, охиндоо ойр зуурын идэх юм, үсний боолт, чихмэл бамбарууш зэргийг өгөөд, нэг үнсчихээд явлаа гэсэн. Би охинд чинь эдгээр зүйлс хэрэггүй, үүнийгээ аваад яв, охинд чинь чи хэрэгтэй гэдгийг хэлсэн. Хоёулаа охиноо бодъё, эргээд эвлэрэх талаар зөндөө гуйсан. Охинтойгоо нууцаар уулзана, эсхүл авч яваад ахындаа үлдээгээд явдаг, охин -******* цагийн дараа л над руу залгадаг, ааваа та намайг ирээд аваач, ээж гараад явсан гэж хэлдэг. Охиноо авч яваад тэвэрч хамт хонохгүй юм бол яах гэж авч явдаг юм бэ, айлд үлдээгээд яваад өгдөг. Салснаас хэд хоногийн дараа охиноо хот руу авч яваад хүүхдийн тоглоом дээр тоглуулсан, мөн миний охины нүдэн дээр тэр залуутайгаа янз бүрийн байдал гаргасан байсан, өөрөө ч тэр талаараа мэдэж байгаа. Охин ээж дээр би ахиж очихгүй гэхээр нь яагаад гэж асуутал намайг тусдаа унтуулаад, тэр ахтайгаа шөнөжингөө үнсэлцээд байсан гэж хэлсэн. Охинд минь тийм зүйл үзүүлсэн гэдгийг сонсоод уйлмаар санагдсан. гээс энэ талаар асуухад чамд хамаагүй гэсэн. Үүнээс хойш би охиноо хоногоор ээжид нь өгч явуулах дургүй болсон. Би өөрөө охиндоо муу үлгэр дуурайл үзүүлэхгүй байх юмсан гэж хичээж байхад ээж нь яагаад тийм үйлдэл үзүүлж байгаа юм бэ, охин минь жоохон хүүхэд шүү дээ. ******* ээж хүртэл ийм л хүн. Учир нь би ажилтай үедээ ******* ээжид охиноо үлдээгээд явдаг, нэг удаа хаалгаа цохиод онгойлгохгүй байхаар нь Амараа ахаас түлхүүр аваад онгойлгоод ороход миний охин телевиз үзээд сууж байсан, уурхайд ажилладаг нэг залуутай буйдан дээр эр эмийн ажил хийгээд байж байсан. Үүнээс хойш д би дургүй болсон, энэ талаар д хэлэхэд яахав дээ согтуу л байсан байлгүй гэж ээжийгээ өмөөрч уурласан. Иймэрхүү байдлыг охиндоо харуулж байхаар, охиноо аваад явсан дээр биз дээ. г хүний дайтай хүн болоод аятайхан гэр оронтой, хүмүүжил аятайхан, хань ижлээ зөв сонгоод тамхи татахгүй, архи уухгүй байвал охиноо өгч явуулж болно. Би охиноо ээжийгээ, эмээгээ дуурайх вий гэхээс айж байна. Хэзээ нэгэн цагт нөхөр нь над дээр ирээд уйлаад суух вий дээ, тэр үед би өөрийнхөө толгойг цохихоос өөр зүйлгүй сууна шүү дээ. Би охиндоо маш их хайртай, сайн хүн болоосой гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Ийм үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Б.- холбогдуулан *******01 оны 0******* дүгээр сарын 1*******-нд төрсөн охин М.г өөрийн асрамжинд авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Б.- нэхэмжлэгч Б. нь *******018.0.16-ны өдөр охин бид хоёрыг хаяж явсан бөгөөд суурь хүмүүжил, өссөн орчин муутай, тамхи, согтууруулах ундаа хэрэглэдэг, оршин суух гэр орон, ажил мэргэжил байхгүй учраас охин М.г асран хамгаалж түүнийг эрүүл, аюулгүй орчинд амьдруулж чадахгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Нэхэмжлэгч Б. хариуцагч Б.- нар нь *******01 оны 6 дугаар сараас эхлэн *******018 оны 0 дугаар сарын 16-ны хүртэл хугацаанд хамтран амьдарч *******01 оны 0******* сарын 1*******-ний өдөр охин М.г төрүүлсэн, хамтран амьдрах хугацаанд зохигчид гэрлэлтээ батлуулаагүй, *******018.0.16-ны өдрөөс хойш хувийн таарамжгүй харилцааны улмаас охин М. аав -Эрдэний хамт тусдаа амьдарч байгаа болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээгээр зэргээр тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.******* дахь хэсэгт шүүх хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг эцэг эхийн хэн нэгний асрамжинд үлдээх, 1*******.7 дахь хэсэгт хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзэх -ээр тус тус заажээ.

 

Охин М. *******01 оны 0******* дүгээр сарын 1*******-нд төрсөн, өнөөдрийн байдлаар 6 нас ************** хоногтой байх тул асрамжийн асуудлаар хүүхдийн саналыг асуух ажиллагаа хийгдээгүй болно.

Талуудын шүүх хуралдаанд өгсөн болон хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б. нь эрхэлсэн ажилгүй, ээжийн хамт түүний хамтран амьдрагчийн гэрт амьдардаг, хариуцагч Б.- цогцолбор сургуульд 6 дахь жилдээ дуу хөгжмийн багшаар ажиллаж байгаа бөгөөд 6**************.67 төгрөгийн үндсэн цалинтай, хамтран амьдрагч Н. болон дагавар хүү Ш.-, охин М. нарын хамт өөрийн ээжээс бэлэглэлийн гэрээгээр авсан хашаанд ******* ханатай гэрт ам бүл *******-лээ амьдардаг бөгөөд байшингаа засварлан шинэчлэн барьж байгаа үйл баримт тогтоогдлоо.

/хх 1*******-1******* дүгээр хуудас/

 

******* дүүргийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн шинжээчийн багийн *******01******* оны 0******* дүгээр сарын 06-ны өдрийн нэхэмжлэгч Б., түүний ээж Н., хариуцагч Б.-, түүний хамтран амьдрагч Н. нартай биечлэн уулзаж, уулзалт, ярилцлага, сэтгэл зүйн оношлогоо зэргийг зохин байгуулж, зохигчдын амьдарч буй орчинтой биечлэн танилцаж гаргасан хамтарсан дүгнэлтээр охин М. ааваасаа өндөр хамааралтай бөгөөд эцэг -Эрдэний асрамжид үлдээсэн нь охинд болон охины хүмүүжилд илүү үр дүнтэй гэж дүгнэжээ. /хх-1-8******* дүгээр хуудас/

 

Охин М. *******018 оны дугаар сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэл эцэг Б.-Эрдэний асрамжинд байгаа болон зохигчдын хөдөлмөр эрхлэлтийн байдал, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ******* дүүргийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн шинжээчийн багийн *******01******* оны 0******* дүгээр сарын 06-ны дүгнэлт зэргийг харгалзан охиныг эцэг Б.-Эрдэний асрамжинд өгч өсгөх нь хүүхдийн хүмүүжил болон хөгжилд илүү үр дүнтэй, сэтгэл зүй, эрүүл мэндийн хувьд хүүхдийн эрх ашигт илүү нийцнэ гэж дүгнэж эцгийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.

 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.******* улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.*******00 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.*******., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.6 дахь хэсэгт зааснаар *******01 оны ******* дүгээр сарын 1*******-ний өдөр төрсөн охин -Эрдэний г эцэг Шарнууд овогт -Эрдэний -Эрдэний асрамжинд үлдээж, нэхэмжлэгч Б.******* охин М.г өөрийн асрамжинд авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.*******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.*******, 11*******.*******, 11*******.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА