Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2019/00420

 

 

 

 

 

2019 10 16 103/ШШ2019/00*******20



МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамжид байрлах, ******* банкны эрх хүлээн авагчид холбогдох үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарыг хүчингүйд тооцуулж, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дүгээр байрны ******* тоот 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай эгч миний өмчлөлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дүгээр байрны ******* тоот 2 өрөө орон сууцыг барьцаалан 201******* оны 10 дугаар сарын 7-ны өдөр ******* банкны Багануур салбараас 13.000.000 төгрөгийн зээл авсан. 2019 оны 2 дугаар сарын 9-ний өдөр зээлээ бүрэн төлж дууссан бөгөөд барьцаанд тавьсан байрны ордер бусад дагалдах бичиг баримтыг өөрийн биеэр очиж авсан боловч ордероосоо бусад бичгийг устгасан. Ингээд Багануур дүүргийн Эд хөрөнгийн Улсын бүртгэлийн газарт байраа барьцаанаас чөлөөлүүлэхээр материалаа өгсөн боловч барьцаалбарын бичиг байхгүй гээд аваагүй, ******* банкны Эрх хүлээн авагч дээр очиж барьцаалбарын бичиг авах гэтэл манайх өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн тул зээлийн барьцаа хөрөнгө болох 11-2**************************** тоот барьцаалбарыг хүчингүйд тооцож, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дүгээр байрны ******* тоот 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* банкнаас зээл авч зээлээ хугацаандаа бүрэн төлж дуусгаад 201******* оны 9 дүгээр сард бичиг баримтаа авсан. Тухайн үед байрны гэрчилгээгээ /ордер/ аваад болсон гэж үзээд бусад баримтуудын хамтаар устгасан. Дүүгийн байр байсан учраас дүү та зээлээ төлж дууссан юм чинь байраа барьцаанаас хасуулсан юм уу? гэхэд л гэнэт ойлгож, байрны барьцаалбар болох үнэт цаасыг хаясан гэдгээ ойлгосон. Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх хариуцсан мэргэжилтнээс асуухад та банкнаас барьцаалбараа авчир гэсэн тэгээд 201******* оны 10 дугаар сарын 2-ны өдөр ******* банкинд хандахад та барьцаалбараа аваад өөрөө хаяж үрэгдүүлсэн учраас манайх өгөх боломжгүй гээд албан бичиг хийж өгсөн. Энэ бичгийг аваад үл хөдлөхийн мэргэжилтэн дээр очиж уулзахад энэ болохгүй гэхээр нь дахин банкиндаа очиж хандахад зээл дууссан тухай л бичиг хийж өгсөн. Үүнийг аваад дахин хандсан боловч боломжгүй гэсэн хариу өгсөн. Тийм учраас шүүхэд хандсан. Барьцаалбараа хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзаж, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дүгээр байрны ******* тоот 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц. нь 201******* оны 10 дугаар сарын 7-ны өдөр 2021000*******1 тоот ******* банктай зээлийн гэрээ байгуулан 13.000.000 төгрөгийг 2******* хувийн хүүтэй, 2017 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хүртэл төлж барагдуулахаар зээл авсан. Зээлийн барьцаанд ҮГ-220*******000*******1******* өмчлөх эрхийн дугаартай, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дүгээр байрны ******* тоот 2 өрөө 29 м.кв байрыг тавьж, 201******* оны 2 дугаар сарын 9-ний өдөр бүрэн төлж хаасан нь дансны хуулгаар нотлогдож байгаа. Ц.ын хүсэлтээр 201******* оны 10 дугаар сарын 2-ны өдөр 130 дугаартай Багануур дүүргийн Улсын Бүртгэлийн хэлтэст зээл дууссан тухай албан бичиг хийж өгсөн мөн 2019 оны 5 дугаар сарын 29-нд ******* банкны Эрх хүлээн авагчийн 573 тоот Багануур дүүргийн Улсын Бүртгэлийн хэлтэст зээл төлж дууссан тул дээрх орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Ц.ын барьцаа хөрөнгийг чөлөөлөхөд татгалзах зүйлгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э. нь хариуцагч ******* банкны Эрх хүлээн авагчид холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарыг хүчингүйд тооцуулж, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дүгээр байрны ******* тоот 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарыг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. нь ******* өмчлөлийн 2 өрөө орон сууцыг барьцаалан ******* банкны Багануур салбараас 201******* оны 10 дугаар сарын 7-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 13.000.000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдэж авсан ба зээлээ төлж дуусгасан болох нь ******* банкны Багануур салбарын 201******* оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 130 дугаартай албан тоот, ******* банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 573 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг бүрэн дуусгавар болсон талаарх албан бичиг, Ц.ын зээлийн дансны хуулга, зээлийн болон барьцааны гэрээний хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн Банкинд зээлээ төлж дууссаны дараа банк байрны ордерыг маань өгөхөөр нь ингээд болсон байх гэж бодоод барьцаалбарыг алга болгосон. ******* банкны Багануур салбар болон Эрх хүлээн авагч нь зээл төлсөн талаарх албан бичиг хийж өгсөн боловч Улсын бүртгэлийн хэлтсээс барьцаалбар болон шүүхийн шийдвэрээр барьцаа хөрөнгийг чөлөөлөх боломжтой гэсэн хариу өгсөн гэсэн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн ******* банкны архивыг шүүж үзэхэд зээлдэгч нь зээлээ бүрэн төлсөн байна. Иймд барьцаа хөрөнгийг чөлөөлөхөд татгалзах зүйлгүй гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон тохиолдолд барьцааны эрх дуусгавар болохоор хуульчилсан.

Нэхэмжлэгч нь уг барьцааны гэрээний барьцаалбарыг үрэгдүүлсэн нь барьцаа хөрөнгийг чөлөөлөхгүй байх үндэслэл болохгүй ба уг барьцааны гэрээний *******.2.3-д барьцаалуулагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн нөхцөлд барьцааны зүйлийн холбогдох бичиг баримтыг хүлээлгэн өгч барьцаанаас чөлөөлөх *******.2-д энэхүү гэрээ нь барьцаалуулагчаас банктай байгуулсан зээлийн гэрээнүүдийн үүргийг бүрэн биелүүлж дууссанаар дуусгавар болно гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгө болох Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* байрны ******* тоот 29 м.кв талбайтай, Y-220*******000*******1******* дугаартай 2 өрөө орон сууцыг барьцаа хөрөнгөөс чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь өөрийн буруутай үйлдлээс болж барьцаалбараа үрэгдүүлсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулахгүй байх нь шударга ёсны зарчимд нийцэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 11******* дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.******* ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй ******* банкны эрх хүлээн авагчид холбогдох барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх тухай шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт зааснаар Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дүгээр байрны ******* тоот 2 өрөө (Y-220*******000*******1*******) орон сууцыг барьцаанаас чөлөөлсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ